Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/567

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ж.Энхжаргал /томилолтоор/, шүүгдэгч Б.П-, түүний өмгөөлөгч А.Очбадрал, нарийн бичгийн дарга Ж.Гандулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э- овогт Б-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2203002620330 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан- Уул дүүргийн 17 дугаар хороо, Модун Таун 000 дугаар байр, 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 214 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2010 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 599 дүгээр магадлалаар цагаатгасан, бие эрүүл, ухаан бүрэн, Э- овогт Б-ийн П- /РД: УХ92051431/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Айцын давааны замд Тоёота Камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ч- жолоочтой Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Д-, Д.Н- нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр, Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

Шүүгдэгч Б.П-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг төлж барагдуулсан, нийтдээ 35,000,000 төгрөг төлсөн...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Н.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ...Ч-ын тээврийн хэрэгсэлд суугаад Яармагаас гарч Өлзийт хороолол орохоор 21 цаг өнгөрч байхад ...Айцын давааны замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байснаа санаж байна, нэг сэрэхэд замын хажуу талд шороон дээр хэвтэж байсан...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн,

 

Хохирогч Н.Н- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Ч-ын тээврийн хэрэгсэлд суугаад ...Айцын даваа өгсөж явж байхад ...пид пад гээд урдаас машин мөргөсөн...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын үед эхнэр Д.Н- болон найз Б- түүний эхнэр Д- нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Өлзийт хороолол орохоор Айцын давааны замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад урдуур зүүнээс баруун тийш чиглэлд 10 гаруй тооны адуу хөндлөн гарч байхаар нь тоормос гишгээд зогсох үед адууны урдуур амдсан байдалтай суудлын автомашин орж ирээд яах ийхийн зуургүй миний машины урдаас мөргөсөн. ...Би өгсүүр замд бага хурдтай явж байгаад урдуу адуу гараад зогсох гээд хурдаа 18-20 км/цаг орчим хурдтай явсан...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Ч-ын тээврийн хэрэгсэлтэй эхнэрүүдийн хамт Өлзийт хороолол орохоор Яармагаа гарч Айцын давааны замаар хойноос урагшаа чиглэлд явж байхад урдуур зүүнээс баруун тийш чиглэлд 10 гаруй тооны адуу зам хөндлөн гарч ирсэн. Энэ үед эсрэг урсгалын эгнээгээр хоёр ачааны автомашин явж байгаад зогсоод өнгөрүүлж байгаа харагдсан. Манай найз машинаа бараг зогсоох гэж байхад адууны урдуур гэрэл гараад тоос манараад  маш хурдтай машин ирж байгаа харагдсан ба яах ийхийн зуургүй манай машины урдаас мөргөсөн...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.П- мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 05 дугар сарын 18-ны өдөр Өлзийт хорооллын тэнд барилгын ажил хийж байсан газраасаа гэртээ харихаар 22 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон гарсан. Тэгээд Айцын давааг урдаас хойш чиглэлд уруудаад явж байхад урд ачааны тээврийн хэрэгсэл явж байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдуур зүүнээс баруун тийш зам хөндлөн 5-6 тооны адуу гарч байгаа харагдахаар нь баруун талаар нь тойрч гарах үед өөдөөс чигээрээ явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...Намайг гүйцэж түрүүлэх үед өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгааг харсан. Тэр тээврийн хэрэгсэл барагцаагаар 700-800 метр орчим зайтай харагдсан. Тэгээд яг гүйцэж түрүүлэх үед адуу гарч ирэхээр нь замын баруун талын шороон хэсэг рүү ороод адуугаа тойроод буцаад замдаа орох үед өөдөөс явсан тээврийн хэрэгсэл тулаад ороод ирсэн болохоор яаж ч чадалгүй мөргөлдсөн. ..Г.Ч-т 16,000,000 төгрөг, хохирогч Н.Д-ийн эмчилгээний зардалд 2,800,000 төгрөг, эдийн засгийн тусламж 5,000,000 төгрөг нийт 7,800,000 төгрөг, хохирогч Д.Н-гийн эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, эдийн засгийн тусламж 5,000,000 төгрөг, Д.Б-ын эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг, эдийн засгийн туслам 2,300,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн...” /хавтас хэргийн 33, 113 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7360 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Б-ын биед зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7363 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Н-гийн биед зүүн түнхний үений мултрал дунд чөмөгт ясны далд хугарал, уруулд шарх, зүүн бугуй, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 7362 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Д-ийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрчийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн  №682 дугаартай магадалгаанд: “...1.Тоёота маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

...Тоёота камри маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.П- нь эсрэг урсгал сөрж зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол үйлдэгдсэн байх боломжтой...” /хавтас хэргийн 75-76 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/,

-  Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-12 дахь тал/,

- Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 41-50 дахь тал/,

- Хохирлын баримтууд /хавтас хэргийн 93-103 дахь тал/,

- Хохирол төлсөн тухай баримтын хуулбарууд /хавтас хэргийн 123-126 дахь тал/,

- Шүүгдэгч Б.П-ын хувийн байдалтай холбоотойгоор гэрч Б.Мөнхзаяа, О.Элбэрэл нарын мэдүүлэг /хавтас хэргийн 104, 108 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 78 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 79 дэх тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтас хэргийн 81 дэх тал/, боловсролын гэрчилгээний хуулбар /хавтас хэргийн 87-88 дахь тал/, хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 115  дахь тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 130-137 дахь тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Б.П- нь 2022 оны 05 дугаар сарын 18-ны орой 22 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Айцын давааны замд Тоёота Камри загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” мөн дүрмийн 11.3-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Г.Ч- жолоочтой Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Н.Д-, Д.Н- нарын эрүүл мэндэд тус тус хүндэвтэр, Д.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Д-ийн “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ...Ч-ын тээврийн хэрэгсэлд суугаад Яармагаас гарч Өлзийт хороолол орохоор 21 цаг өнгөрч байхад ...Айцын давааны замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байснаа санаж байна, нэг сэрэхэд замын хажуу талд шороон дээр хэвтэж байсан...” /хавтас хэргийн 15-16 дахь тал/ гэсэн, хохирогч Н.Н-гийн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр нөхөр Ч-ын ... тээврийн хэрэгсэлд суугаад ...Айцын даваа өгсөж явж байхад ...пид пад гээд урдаас тээврийн хэрэгсэл мөргөсөн...” /хавтас хэргийн 20-21 дэх тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Г.Ч-ын “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 22 цаг 30 минутын үед эхнэр Д.Н- болон найз Б- түүний эхнэр Д- нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота Альфард загварын 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон Өлзийт хороолол орохоор Айцын давааны замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлд явж байхад урдуур зүүнээс баруун тийш чиглэлд 10 гаруй тооны адуу хөндлөн гарч байхаар нь тоормос гишгээд зогсох үед адууны урдуур амдсан байдалтай суудлын автомашин орж ирээд яах ийхийн зуургүй миний тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн. ...Би өгсүүр замд бага хурдтай явж байгаад урдуур адуу гараад зогсох гээд хурдаа 18-20 км/цаг орчим хурдтай явсан...” /хавтас хэргийн 25 дахь тал/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “...2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 21 цаг өнгөрч байхад найз Ч-ын тээврийн хэрэгсэлтэй эхнэрүүдийн хамт Өлзийт хороолол орохоор Яармагаар гарч Айцын давааны замаар хойноос урагшаа чиглэлд явж байхад урдуур зүүнээс баруун тийш чиглэлд 10 гаруй тооны адуу зам хөндлөн гарч ирсэн. Энэ үед эсрэг урсгалын эгнээгээр хоёр ачааны тээврийн хэрэгсэл явж байгаад зогсоод өнгөрүүлж байгаа харагдсан. Манай найз тээврийн хэрэгслээ бараг зогсоох гэж байхад адууны урдуур гэрэл гараад тоос манараад  маш хурдтай тээврийн хэрэгсэл ирж байгаа харагдсан ба яах ийхийн зуургүй манай тээврийн хэрэгслийн урдаас мөргөсөн...” /хавтас хэргийн 30-31 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Б.П-ын “...2022 оны 05 дугар сарын 18-ны өдөр Өлзийт хорооллын тэнд барилгын ажил хийж байсан газраасаа гэртээ харихаар 22 цагийн үед өөрийн эзэмшлийн Тоёота камри загварын 0000 ААА улсын дугаартай автомашиныг жолоодон гарсан. Тэгээд Айцын давааг урдаас хойш чиглэлд уруудаад явж байхад урд ачааны тээврийн хэрэгсэл явж байхаар нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед урдуур зүүнээс баруун тийш зам хөндлөн 5-6 тооны адуу гарч байгаа харагдахаар нь баруун талаар нь тойрч гарах үед өөдөөс чигээрээ явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. ...Намайг гүйцэж түрүүлэх үед өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгааг харсан. Тэр тээврийн хэрэгсэл барагцаагаар 700-800 метр орчим зайтай харагдсан. Тэгээд яг гүйцэж түрүүлэх үед адуу гарч ирэхээр нь замын баруун талын шороон хэсэг рүү ороод адуугаа тойроод буцаад замдаа орох үед өөдөөс явсан тээврийн хэрэгсэл тулаад ороод ирсэн болохоор яаж ч чадалгүй мөргөлдсөн...” /хавтас хэргийн 33, 113 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны өдрийн 7360 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Б-ын биед зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 54-55 дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 7363 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Д.Н-гийн биед зүүн түнхний үений мултрал дунд чөмөгт ясны далд хугарал, уруулд шарх, зүүн бугуй, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 60-61 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2022 оны 7362 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Н.Д-ийн биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хавтас хэргийн 65-66 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны №682 дугаартай магадалгаанд: “...1.Тоёота маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.П- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” Мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

...Тоёота камри маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.П- нь эсрэг урсгал сөрж зогсоох арга хэмжээ аваагүйгээс зам тээврийн осол үйлдэгдсэн байх боломжтой...” /хавтас хэргийн 75-76 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд, дуудлагын лавлагааны хуудас /хавтас хэргийн 3 дахь тал/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 4-12 дахь тал/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 11 дэх тал/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтас хэргийн 41-50 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.П-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.П- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Б.П- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, хохирол төлөгдсөн, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэв.  

 

Шүүгдэгч Б.П- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-ын эрүүл мэндэд зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгний цус хуралт бүхий хөнгөн, хохирогч Н.Д-ийн эрүүл мэндэд биед зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр, хохирогч Д.Н-гийн эрүүл мэндэд зүүн дунд чөмөгт ясны далд хугарал, баруун гуянд цус хуралт, зүүн мөрөнд зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Г.Ч-ын эд хөрөнгөд 9,943,000 төгрөгийн хохирол тус тус учирсныг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Ч-т 16,000,000 төгрөг, хохирогч Н.Д-ийн эмчилгээний зардалд 2,800,000 төгрөг, эдийн засгийн тусламж 5,000,000 төгрөг нийт 7,800,000 төгрөг, хохирогч Д.Н-гийн эмчилгээний зардал 3,000,000 төгрөг, эдийн засгийн тусламж 5,000,000 төгрөг, Д.Б-ын эмчилгээний зардалд 1,200,000 төгрөг, эдийн засгийн туслам 2,300,000 төгрөгийн хохирол тус тус төлсөн төлсөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2203002620330 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.П- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Н-, Н.Д-, иргэний нэхэмжлэгч Д.Б-, Г.Ч- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э- овогт Б-ийн П-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн П-ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.П-ад оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.П- торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн 2203002620330 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.П- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Н-, Н.Д-, иргэний нэхэмжлэгч Д.Б-, Г.Ч- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.П-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.П-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                             Д.АЛТАНЖИГҮҮР