Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 333

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг, гудамж 51 тоотод оршин суух ******* овогт *******гийн *******ийн /*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 012 тоотод оршин суух ******* овогт *******ийн *******д /*******/ холбогдох “565,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

...Э.******* нь 01 дүгээр сарын 14-нөөс махан бүтээгдэхүүн, хиам худалдахаар болсон. Эхний үед зарсан барааны мөнгөө өгч байсан, сүүлдээ барааны үлдэгдэл байгаа, хүнд зээл өгсөн гэсээр нийт барааны үлдэгдэл 565,000 төгрөг болсон. Иймд Э.*******эс дээрх мөнгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү... гэжээ.   

 

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

            ...Хариуцагч Э.*******эс 565,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч 20,000 төгрөгийн төлсөн учраас, үлдэгдэл 545,000 төгрөгийг дараах хуваарийн дагуу төлөхөөр тохиролцов. Үүнд:

            1.2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            2. 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            3. 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            4. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            5. 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            6. 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            7. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            8. 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            9. 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг

            10.2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөгийг тус тус төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.*******д холбогдуулан “565,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.  

Хариуцагч 565,000 төгрөгнөөс 20,000 төгрөгийг төлж, үлдэх 545,000 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 54,500 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 54,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байна.  Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 8,800 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 8,800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, Салхит 2 дугаар хэсэг, гудамж 51 тоотод оршин суух Ц.*******ийн /*******/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар баг, 3 дугаар хэсэг, 012 тоотод оршин суух Э.*******д /*******/ холбогдох “565,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 545,000 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 17,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 8,800 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь 8,800 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА