Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 337

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын //РД:*******/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижиртуяа/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар 60-н айлын 56 тоотод оршин суух Боржигон овогт *******ын *******д /*******/  холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 520,330 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     

Нэхэмжлэгч “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2-60-56 тоотод оршин суух иргэн Н.******* нь хувийн орон сууцныхаа 2016-2018 оны дулааны төлбөр 356,055 төгрөгийг төлөхгүй манай байгууллагын санхүүд хүндрэл учруулж байна. Манай байгууллагын зүгээс иргэн Н.*******аас дулааны төлбөрийг барагдуулах талаар шаардахад төлнө гэсэн хариу өгдөг боловч төлөлгүй өдийг хүрлээ. Иймд... иргэн Н.*******аас дулааны төлбөр 356,055 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 164,275 төгрөг нийт 520,330 төгрөг, тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэжээ   

 

Зохигчид 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Хариуцагч Н.*******гаас дулааны төлбөр 356,055 төгрөг, алданги 164,275 төгрөг, нийт 520,330 төгрөг нэхэмжилж байсан. Хариуцагч нь үндсэн төлбөр 356,055 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 164,275 төгрөгнөөс татгалзаж эвлэрлийг гэрээ байгуулав.

Хариуцагч Н.******* нь дулааны үндсэн төлбөр 356,055 төгрөгнөөс 178,027.5 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 178,027.5 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 05-ны дотор тус тус төлж барагдуулахаар тохиролцов. 

            Хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 16,259 төгрөгийг нэхэмжлэгч “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт төлөхөд татгалзах зүйлгүй... гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар нь хариуцагч Н.*******д холбогдуулан “Дулааны төлбөр, алданги нийт 520,330 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан.   

Хариуцагч нь үндсэн төлбөр 356,055 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь алданги 164,275 төгрөгнөөс татгалзаж, Н.******* нь дулааны үндсэн төлбөр 356,055 төгрөгнөөс 178,027.5 төгрөгийг 2018 оны 07 дугаар сарын 15-ны өдөр, үлдэх 178,027.5 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 05-ны дотор тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болох нь зохигчдын шүүхэд гаргасан “Эвлэрлийн гэрээ”-гээр нотлогдож байна. Зохигчид эвлэрлийн гэрээндээ улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулахаар тохиролцсон болно.

Дээрх эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,259 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.“*******” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын /РД: ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Шижиртуяа/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 2 дугаар 60-н айлын 56 тоотод оршин суух Боржигон овогт *******ын *******д /*******/  холбогдох “Дулааны төлбөр, алданги нийт 520,330 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид нь 356,055 төгрөгөнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.          

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 16,259 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 16,259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                           Л.СОЁЛМАА