| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/01994/И |
| Дугаар | 102/ШШ2018/02000 |
| Огноо | 2018-06-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2018/02000
ЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 3-р баг, Цагдаагийн 1-р гудамжны 12 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЕО91091908, Боржигон овогт Энхцэцэгийн Энхжаргалын нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 1-р хороо, 42-р байрны 63 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ДЛ91020319, Мухар овогт Цэдэнсодномын Эрдэмсайханд холбогдох,
эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Э.Энхжаргал нь хариуцагч Ц.Эрдэмсайханд холбогдуулан охин Э..Анударийн эцгээр тогтоолгох, хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Ц.Эрдэмсайхантай 2012 оны сүүлээр уулздаг болж,бидний дундаас 2013-10-08 өдөр охин Энхжаргалын Анударь төрсөн. Ц.Эрдэмсайхантай би жирэмсэн байхдаа зан харилцаагаар таарамжгүй байдалтай болж, ирэхээ больж, хүүхэд төрснөөс хойш ирсэн. Хүүхдээ нэг нас хагастай байх үед түүнээс 4 удаа мөнгө авсан. Одоо хүүхэд маань 4 настай. Одоо Ц.Эрдэнэсайхан өөр хүнтэй, би 2017 оноос өөр хамтран амьдрагчтай болсон, тусдаа амьдарсан цагаас охин Э.Анударь миний асрамжинд өсч байна.
Иймд Э.Анударийн эцэг Ц.Эрдэмсайхан болохыг тогтоож, эцгээс нь хүүхдэд тэтгэлэг гаргуулж өгнө үү? гэв.
Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Миний бие Э.Энхжаргалтай 2012 оны 11 сараас танилцаж, 2013-10-08 өдөр охин Э.Анударь төрсөн. Миний томилолтын ажлаас шалтгаалж, бидний харилцаа таарамжгүй байсан тул хүүхдийг надаар овоглоогүй.
Охин Э.Анударь нь миний хүүхэд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн хүүхдэдээ тэтгэлэг төлнө гэжээ.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, оршин суугаа хаягийн болон ам бүлийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, төрсний гэрчилгээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны товыг шүүх хүргэсэн байх бөгөөд хариуцагч Ц.Эрдэмсайхан өөрийн эзгүйд хэргийг хэлэлцүүлэх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Зохигч 2011 онд танилцаж, эр эмийн харилцаатай байсны улмаас нэхэмжлэгчээс 2013-10-08 өдөр охин Э.Анударь төрсөн байх бөгөөд Э.Анударь нь хариуцагчийн хүүхэд мөн болохыг хариуцагч Ц.Эрдэмсайхан хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагчийг Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт заасны дагуу 2013-10-08 өдөр төрсөн охин Энхжаргалын Анударийн эцгээр тогтоох үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.6 дахь хэсэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээхээр тогтоосон.
Нэхэмжлэгч хариуцагч нар хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2014 оноос тусдаа амьдарсан байх бөгөөд нэхэмжлэгч хүүхдээ асрамжилж байгаа, цаашид хүүхдээ өөрийн асрамжиндаа байлгах хүсэлтэй байгааг хариуцагч эсэргүүцээгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асарч байгаа нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.1, 60.1, 63.1.5 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31556төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,