Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02010

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 18-р хороо, 10-р байрны 06 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ЧП69062662, Тайж овогт Цэнэнгийн Оюуны нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол, 11-р байрны 96 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ЧБ60100776, Тайж овогт Буджавын Батсуурьт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Оюун, хариуцагч Б.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Батсуурьтай 1988 онд танилцаж, гэрлэлтээ 1990-08-09 өдөр бүртгүүлсэн.

Биднийг хамтран амьдрах хугацаанд 1989-04-16 өдөр хүү Б.Оюунбат, 1990-10-15 өдөр охин Б.Оюунзаяа, 2004-09-06 өдөр охин Б.Аззаяа нар төрсөн.

Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан2005 оноос маргаж, 2006 оноос хойш тусдаа амьдарч байна. Би 6 жилийн өмнөөс хамтран амьдрагчтай болж, бага охин Б.Аззаяагийн хамт амьдарч байна. Хүү Б.Оюунбат, охин Б.Оюунзаяа нар маань өрх тусгаарлан гарсан.

Бид цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү? Эд хөрөнгийн маргаангүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Ц.Оюунтай 1988 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 1989-04-16 өдөр хүү Б.Оюунбат, 1990-10-15 өдөр охин Б.Оюунзаяа, 2004-09-06 өдөр охин Б.Аззаяа нар төрсөн.

Бид 2004 оноос хоорондоо таарамжгүй болж, 2006 оноос Ц.Оюун нь надаас тусдаа амьдарч эхэлсэн. Бид олон жил тусдаа амьдарч байгаа Ц.Оюун гэр бүлтэй болсон. Түүнийг сайн сайхан яваг гэж дэмжиж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн болон түүний суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 1988 оноос хамтран амьдарч, Улаанбаатар хотын Октябрийн районд 1990-08-09 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 1989-04-16 өдөр хүү Б.Оюунбат, 1990-10-15 өдөр охин Б.Оюунзаяа, 2004-09-06 өдөр охин Б.Аззаяа нар нь төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2006 оноос тусдаа амьдарснаас хойш гэрлэгчдийн хүүхдүүд эхийнхээ хамт амьдарч байгаад 2 хүүхэд нь насанд хүрч, өрх тусгаарласан, бага охин Б.Аззаяа эхийнхээ асрамжинд, одоо түүнтэй хамт амьдарч байгаа нь зохичийн тайлбар, бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэгчид эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч нэхэмжлэгч хариуцагч нар олон жил тусдаа амьдарсан, цаашид гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Б.Аззаяаг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн насанд хүрээгүй хүүхдийг 18 насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар зохигч маргаангүй байна.

Хүүхдээ асрамжилж буй нэхэмжлэгч хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,