Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02011

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхи     -

мд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 71А байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ШВ88011066, Таян овогт Очирхуягийн Уранзаяагийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 71А байрны 20 тоотод оршин суух,эмэгтэй, РД-ХД61061300, Насан овогт Түдэвийн Энхтуул,

хариуцагч- Баянгол дүүрэг, 2-р хороо, 71А байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-УХ87052476, Пүрэв овогт Болдын Одбаяр нарт холбогдох

хууль бус эзэмшлээс Toyoto priuss маркийн автомашиныг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Уранзаяа, хариуцагч Б.Одбаяр, Т.Энхтуул, хариуцагч Т.Энхтуулын өмгөөлөгч Д.Данзандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нарын хууль бус эзэмшлээс 69-98 УББ джгартай, Toyoto priuss 30 маркийн автомашиныг чөлөөлүүлэхээр шаардсныг шүүх хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний нөхөр Б.Одбаярын ээж Т.Энхтуул нь 2017-09-22 өдрийн шөнийн 03 цагт хамт архи уусангүй гэж агсам тавьж, намайг хэл амаар доромжилж, 2 хүүхэдтэй маань харанхуй шөнө гэрээсээ хөөж гаргасан. Гэрээсээ хөөх асуудал удаа дараа гарч байсан. Гэрээсээ хөөж гаргаснаас хойш миний эзэмшлийн Toyoto priuss маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг өөрийн дүүгийн хамт 2017-10-01 өдөр ажил дээр минь ирж, хүч хэрэглэж булааж авсан.

Машиныг би Том алт ХХК-д 10 сая төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан байсан. Үүнийгээ төлөөд, эзэмших эрхийг 2018-05-15 өдөр шилжүүлж авсан.Би Б.Одбаяртай 2009-06-12 өдөр гэрлэсэн, 4-8 насны 2 хүүхэдтэй. Б.Одбаяр Япон руу сурахаар явсан хугацаанаас тусдаа амьдарсан. Энэ машин манай нөхрийн нэр дээр байхдаа зээлийн барьцаанд байсныг би төлөлцсөн тул  тэр өөрөө миний нэр дээр машиныг шилжүүлж өгсөн.

Иймд Т.Энхтуул, Б.Одбаяр нарын эзэмшлээс  Toyoto priuss маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг чөлөөлж өгнө үү? гэв.

 

Хариуцагч  Т.Энхтуул  тайлбартаа: Өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Том алт ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.Энхтуулд холбогдох Toyoto priuss маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэргийг 2018-03-22 өдөр тус шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Т.Энхтуул би шүүхийн шийдвэрийн дагуу 2018-05-07 өдөр тус шүүхэд 2018-03-22 өдрийн 102/ШШ2018/00905 дугаартай шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан, уг хүсэлтийг шийдвэрлээгүй, мөн машины болон татварын гэрчилгээний эх хувь нь надад байхад шүүхийн шийдвэрийг үл хүндэлж, Авто тээврийн үндэсний төвөөс дахин гэрчилгээ гаргуулж авсан байна.

Одоо энэ машин Том алт ХХК болон О.Уранзаяа нарын нэр дээр 2 тээврийн хэрэгсэлийн гэрчилгээтэй байна.

О.Уранзаяа нь Toyoto priuss маркийн улсын 69-98 УББ дугаартай автомашиныг анх 7 900 000 төгрөгөөр хүү Б.Одбаярын нэр дээр 2016-06-13 өдөр худалдан авсан. Гэтэл эд нар ломбардад тавьсан байсан. Гэтэл О.Уранзаяа нь  шунахайн сэдлээр, үнээс илүү үнэ буюу 10 000 000 төгрөгөөр 2017-08-30 өдрөөс 2018-05-15 өдрийг хүртэл Том алт ХХК-д барьцаалж, зээл авсан, машиныг түүний эзэмшилд хуйвалдаж шилжүүлсэн байсан Энэ тухай нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй, давж заалдах хугацаа өгсөөр байхад эрхээ эдлээгүй. Энэ хүн тухайн үед манай гэр бүлийн гишүүн байсан, энэ машиныг хэний мөнгөөр авсан болохыг сайн мэдэж байгаа. Анх би тэтгэвэртээ гарахдаа ач нараа зөөх зорилготой жижиг машин авсан.

Нөхөр Б.Одбаяртайгаа байнга санхүүгийн асуудлаас болж хэрүүл хийж, гэрээсээ 3-4 удаа саллаа гээд явж байсан. Би өөрийн биеэр 2 удаа гуйж авчирч байсан. Нөхөртөө байнга дарамт шахалт үзүүлж, ээжийнхээ машиныг миний нэр дээр шилжүүлчих, би барьцаанд тавихгүй гэж ам өчиг өгсөөр автомашиныг бэлэглэлийн гэрээгээр өөртөө шилжүүлж авсан. О.Уранзаяа нь өмнө нь хэд хэдэн автомашиныг дур мэдэн зарж байсан ч хүүгээ бодоод хэрүүл хийдэггүй байсан.

О.Уранзаяа нь Том алт ХХК-тай нийлж, Т.Энхтуул намайг машин хулгай хийсэн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс, Замын цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төвд хэд хэдэн удаа хандаж, нэр төрийг минь гутаан доромжилж байсан. Энэ талаар Эрүүгийн цагдаад өгч шалгуулах болно.

Эцэст нь хүсэхэд энэ асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа , энэ машин миний хөрөнгө тул  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Хариуцагч Б.Одбаяр тайлбартаа:О.Уранзаяатай 2009-06-12 өдөр гэр бүл болсон. 2017 оны 07 сард би Япон явж, энэ хугацаанаас тусдаа амьдарч байгаа. Энэ машиныг ээж авсан бөгөөд миний нэр дээр эзэмших эрхийг авсан  тул би Бичил глобус ХХК-д барьцаанд тавьж зээл авсан байсан. Зээлийг О.Уранзаяа төлсөн. Иймд би машиныг О.Уранзаяад бэлэглэлийн гэрээгээр эзэмших эрхийг шилжүүлж өгсөн. О.Уранзаяа ээжийл эзэмшлийг шилжүүлж өгнө гэсэн боловч өгөөгүй. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан оршин суух хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгсэл эзэмшигчийн гэрчилгээ, иргэний үнэмлэхүүд, тус шүүхийн 2018-03-22 өдрийн 102/ШШ2018/00905 шийдвэр, Том алт ХХК-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн супдлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Уранзаяа нь 2009 онд хариуцагч Б.Одбаяртай гэрлэсэн, 2 хүүхэдтэй гэр бүл байх бөгөөд 69-98 УББ дугаартай Приус маркийн автомашиныг хариуцагч Т.Энхтуул мөнгийг нь төлж, Б.Одбаярт эзэмшүүлсэн  болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Б.Одбаяр нь уг автомашины эзэмших эрхийг  бэлэглэлийн гэрээгээр эхнэр О.Уранзаяад шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь уг  автомашины эзэмшлийг Том алт ХХК-д шилжүүлж, түүнээс зээл авсан, зээлээ 2018-05-14 өдөр төлж барагдуулж, автомашины эзэмших эрхийг 2018-05-15 өдөр буцаан шилжүүлэн авсан нь  нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан шүүхийн шийдвэр, эзэмших эрхийн гэрчилгээ, Том алт ХХК-ийн албан бичиг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

69-98 УББ дугаартай автомашины эзэмшигч нь нэхэмжлэгч болох нь улсын бзртэглийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Т.Энхтуулын эзэмшлээс уг автомашиныг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Харин О.Уранзаяа эзэмших эрхтэй  дээрх  автомашин нь Б.Одбаяр, О.Уранзаяа нарыг гэр бүл байх хугацаанд бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4 дэх хэсэгт заасан гэрлэгчийн хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан, гэрлэснээс хойш бий болсон, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх хөрөнгөд хамаарах   хөрөнгө байх бөгөөд уг хөрөнгийг хариуцагч Б.Одбаяр Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасны дагуу эзэмших, ашиглах,захиран зарцуулахад  нэхэмжлэгчтэй адил тэнцүү эрх эдлэх тул түүний эзэмшил хууль бус болохгүй.

Иймд хариуцагч Б.Одбаярын эзэмшлээс автомашиныг чөлөөлүүлэхээр нэхэмжлэгч шаардах эрхгүй байна.

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 142 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Т.Энхтуулаас 142 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дахь хэсгийг удирдлага болгон,