Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2018/02015

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- БНСУ, Юүнин хот, Чойн дүүрэг, 811 тоотод оршин суух, эрэгтэй, Монгол улсын иргэн, РД-ОЙ80060710, Тойров овогт Мөнхийн Ёндонсамбуугийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 9-р хороо, Горькийн 10-р гудамжны 253 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ОЮ76082864, Увш овогт Дагвын Ганцэцэгт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг төлөөлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Должинсүрэн, хариуцагч Д.Ганцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: М.Ёндонсамбуу нь Д.Ганцэцэгтэй 1998 онд танилцаж, гэрлэлтээ 2007-04-18 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.

Тэдний хамтран амьдрах хугацаанд 1999 онд хүү Ё.Энхболд, 2008 онд хүү Ё.Ариунболд, 2011 онд охин Ё.Ариунжаргал нар төрсөн.

2013 оноос эхлэн хоорондын таарамжгүй байдал үүсч эхэлсэн бөгөөд 2014 оноос хойш тусдаа амьдарч байна. М.Ёндонсамбуу нь 2015 онд БНСУ-д ажиллаж, амьдрахаар явсан бөгөөд одоог хүртэл тус улсад ажиллаж байна.

Одоо М.Ёндонсамбуу, Д.Ганцэцэг нар нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон тул цаашид хамтран амьдрах боломжгүй байгаа юм.

Хүүхдүүдээ эх Д.Ганцэцэгийн асрамжинд үлдээхээр харилцан тохирсон. Иймд М.Ёндонсамбуу, Д.Ганцэцэг нарын гэрлэлтийг цуцалж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие М.Ёндонсамбуутай 1998 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2013 оноос тусдаа амьдарч эхэлсэн.

Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авна. Ямар нэгэн эд хөрөнгийн маргаан байхгүй.

М.Ёндонсамбуу нь хүүхдүүддээ БНСУ-аас байнга мөнгө явуулдаг гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, итгэмжлэл, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхэд эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 1998 оноос хамтран амьдарч, Сонгинохайрхан дүүрэгт 2007-04-18 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 1999-01-14 өдөр хүү Ё.Энхболд, 2008-01-23 өдөр хүү Ё.Ариунболд, 2011-10-21 өдөр охин Ё.Ариунжаргал нар төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2014 оноос тусдаа амьдарсанаас хойш хүү Ё.Энхболд, Ё.Ариунболд, охин Ё.Ариунжаргал нар нь эхийнхээ асрамжинд байсан байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэгчид эвлэрч гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч зохигч хэн аль нь өөр бусадтай гэр бүлийн харилцаа тогтоож, цаашид гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн Ё.Ариунболд, Ё.Ариунжаргал 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Зохигч эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Хүүхдээ асрамжилж буй хариуцагч хүүхдүүддээ эцгээс нь тэтгэлэг нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,