Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2018/02113

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 36А байрны 27 тоотод оршин суух, эмэгтэй, РД-ТИ88091101, Дархчууд овогт Гүндсамбуугийн Мөнгөншагайн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч- Баянгол дүүрэг, 17-р хороо, 39-р байрны 12 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ШУ88062631, Жалиар овогт Энхдалайн Сүхбаатарт холбогдох,

 

гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Мөнгөншагай, хариуцагч Э.Сүхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулах, хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохоор  шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Э.Сүхбаатартай 2009 онд танилцаж, хамт амьдарч, 2011-07-07 өдөр Сүхбаатар дүүрэгт гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011-08-19 өдөр охин Сүхбаатарын Номин төрсөн. Э.Сүхбаатар гэр бүлээс гадуур өөр бусадтай явалддагаас маргалдаж,  таарамжгүй байдал үүсч, энэ шалтгааны улмаас  2015-02-19 өдрөөс хойш тусдаа амьдарч байна. Тусдаа амьдарсан цагаас охин С.Номин миний асрамжинд өсч байна. Э.Сүхбаатар нь бусадтай хамтын амьдралтай,хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна.

Бидэнд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдэдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Г.Мөнгөншагайтай 2009 онд танилцаж, 2011 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2011-08-19 өдөр охин С.Номин төрсөн. Г.Мөнгөншагай 2015-02-19 өдөр манай ээжтэй хэрэлдэж, уралцаад салсан.Би Багануур явсан. 2 жилийн өмнөөс би  хамтран амьдрагчтай, хүүхэдтэй болсон тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Бидэнд дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин С.Номинд сар бүр тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн лавлагаа, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

            ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч хариуцагч нар 2009 онд танилцаж, хамтран амьдарч, Сүхбаатар дүүрэгт 2011-07-07 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2011-08-19 өдөр охин Сүхбаатарын Номин төрсөн байна.

Гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцаанаас байдлаас шалтгаалж 2015 оноос тусдаа амьдарсан хугацаанаас гэрлэгчдийн  охин С.Номин эхийнхээ асрамжинд байсан байна.

Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд эвлэрэхээр хандсан  боловч хариуцагч өөр бусадтай хамтын амьдралтай, хүүхэдтэй болсон шалтгаанаар  эвлэрэх, гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.

Шүүхийн шатанд ч хариуцагч нь нэхэмжлэгчтэй гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.

Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.Номинг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл нэхэмжлэгчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.

Хүүхэд эцэг эхийн хооронд хүүхдийг төрсөн цагаас эрх үүрэг үүсэх бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хүүхдийн эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ  асрамжлаагүй  байгаа хариуцагчаас хүүхдээ асран бойжуулж байгаа нэхэмжлэгч уг үүргийг   шаардах эрхтэй.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов

Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар нэхэмжлэгч, хариуцагч нар  маргахгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5  дахь  хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 31556 төгрөгийг гаргуулан улсын орлогод олгох нь хуульд нийцнэ.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,