| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дансрангийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 102/2018/02378/И |
| Дугаар | 102/ШШ2018/02114 |
| Огноо | 2018-06-27 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2018/02114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
нэхэмжлэгч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 68-58 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УП88060542, Жалайр овогт Баяраагийн Батчимэгийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Баянгол дүүрэг, 5-р хороо, 68-58 тоотод оршин суух,эрэгтэй, РД-ЧА87100672, Боржигин овогт Өлзийбуянгийн Содовт холбогдох,
гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Батчимэг, хариуцагч Ө.Содов, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч хариуцагчаас гэрлэлтээ цуцлуулахаар шаардсныг хэлэлцлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2007 онд Ө.Содовтой танилцаж, 2009-06-12 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн.
Бидний хамтран амьдрах хугацаанд 2009-02-06 өдөр охин С.Хүслэн төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2016 оноос хойш тусдаа амьдарч байна.
Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин С.Хүслэнд эцгээс нь тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох 2 орон сууцыг зах зээлийн үнэ нь 150 000 000 төгрөг орчим болж байна.
Баянгол дүүрэг, 20-р хороо, 47-66 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг Ө.Содов өөрийн өмчлөлд үлдээх, Баянгол дүүрэг, 5-р хороо, 68-58 тоотод байрлах орон сууцыг миний бие өөртөө үлдээх бөгөөд тус орон сууц Голомт банкны зээлийн барьцаанд 2018-06-20 өдрийн байдлаар 15 060 212 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа бөгөөд өөрт ногдох хувь болох 7 560 214 төгрөгийг 2018-06-21 өдөр бүрэн төлсөн.
Үлдсэн 7 500 000 төгрөгийг Ө.Содовоос гаргуулах хүсэлттэй байна гэв.
Хариуцагч тайлбартаа: Миний бие Б.Батчимэгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин С.Хүслэнд хуулийн дагуу тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.
Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, гэрлэлтийн болон төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, хүүхэд эрүүл мэндийн болон суралцаж байгаа тухай тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч хариуцагч нар 2007 оноос хамтран амьдарч, Сонгинохайрхан дүүрэгт 2009-06-12 өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн байх бөгөөд зохигчийн дундаас 2009-02-06 өдөр охин Содовын Хүслэн төрсөн байна.
Гэрлэгчид хоорондын зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалж 2016 оноос тусдаа амьдарсанаас хойш охин С.Хүслэн эхийнхээ асрамжинд байсан байна.
Гэрлэгчид шүүхэд хандахаас өмнө шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан байх боловч нэхэмжлэгч өөр бусадтай хамтын амьдралтай болсон шалтгаанаар гэрлэгчид эвлэрч гэр бүлээр амьдрах хүсэлгүй байгаагаас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон байна.
Шүүхийн шатанд ч нэхэмжлэгч хариуцагчтай гэр бүлээр хамт амьдрах боломжгүй болсон гэж үзэж байгааг хариуцагч зөвшөөрч байгаа байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасны дагуу гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлав.
Гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн С.Хүслэнг 18 насанд хүртэл эхийнх нь асрамжинд байлгахаар зохигч санал нэгтэй байгаа байх тул гэрлэгчдийн хүүхдийг насанд хүртэл хариуцагчийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоов.
Гэр бүл байх хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчлөлийн эд хөрөнгө болох, Баянгол дүүрэг, 20-р хороо, 47-66 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг Ө.Содов өөрийн өмчлөлд үлдээх, Баянгол дүүрэг, 5-р хороо, 68-58 тоотод байрлах орон сууцыг миний бие өөртөө үлдээх бөгөөд тус орон сууцны зээлэнд төлөх үлдэгдэл 7 500 000 төгрөгийг Ө.Содов Б.Батчимэгт төлөхөөр харилцан тохиролцсныг батлав.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хүүхдээ эцэг эх нь тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдээ асрамжлаагүй байгаа эцгээс хүүхдээ асран бойжуулж байгаа нэхэмжлэгч уг үүргийг шаардах эрхтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хэмжээгээр хариуцагчаас хүүхдэд тэтгэлэг гаргуулахаар тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 205 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 205 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсгийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийг баримтлан Жалайр овогт Баяраагийн Батчимэг, Боржигин овогт Өлзийбуянгийн Содов нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг баримтлан 2009-02-06 өдөр төрсөн охин С.Хүслэнг 18 насанд хүртэл эх Б.Батчимэгийн асрамжинд байлгахаар асрамжийг тогтоосугай.
3. Баянгол дүүрэг, 20-р хороо, 47-66 тоотод байрлах 1 өрөө орон сууцыг Ө.Содов өөрийн өмчлөлд үлдээх, Баянгол дүүрэг, 5-р хороо, 68-58 тоотод байрлах орон сууцыг миний бие өөртөө үлдээх бөгөөд тус орон сууцны зээлэнд төлөх үлдэгдэл 7 500 000 төгрөгийг Ө.Содов Б.Батчимэгт төлөхөөр зохигч эвлэрснийг баталсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийн 38.1, 40.1.1, 40.1.2 дахь хэсгийг баримтлан С.Хүслэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээний 50 хувиар, 16/суралцаж байгаа бол 18 /нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ө.Содовоос тэтгэлэг гаргуулан тэтгүүлэхээр тогтоосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 234 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 234 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
6. Шийдвэрийг бичгээр гарснаас хойш 14 хоногийн дотор зохигч шүүхээс гардаж авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан хугацаанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус дүүргийн шүүхээр дамжуулан гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.НАРАНЦЭЦЭГ