Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2018/02152

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг, 3-р хороо, 57/2 байрны 20 тоотод оршин суух, эрэгтэй, РД-ПЮ79102296, Багшийнх овогт Хүрэлбаатарын Гансүхийн нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянгол дүүрэг, 3-р хороо, 71-р байрны 87 тоотод оршин суух, эмэгтэй, РД-УГ72081601, Боржигон овогт Батмөнхийн Лхагвацэрэнд холбогдох,

 

1 500 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Гансүх, хариуцагч Б.Лхагвацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов.

                                    ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч хариуцагчаас 2016-05-19 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар шаардсныг хэлэлцлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие Б.Лхагвацэрэнд 2015 онд орон сууцаа түрээслүүлсэн бөгөөд 2015 оны 05 сард байрнаас гарахдаа нэг сарын төлбөр 650 000 төгрөг төлөөгүй, түлхүүрээ ч өгөлгүй явсан байсан. Хаяг нь мэдэгдэхгүй, утсаа авахгүй байсан тул 2015 оны 07 сард би шүүхэд хандаж, түүнийг эрэн сурвалжилж, хаягийг тогтоолгож, 2016-05-19 өдөр уулзаж, тооцоогоо хийхэд 1 500 000 төгрөг төлөх дутуу байсан тул түүнийг төлнө гэж тэр өөрийн гараар бичиж өгч, жаахан хугацаа хэрэгтэй байна гэсэн. Иймд бид орон сууц түрээслэх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор тохирч, зээлийн гэрээ байгуулж, 1 500 000 төгрөгийг 3 сарын хугацаатай төлөх үүргээр сольж, зээлийн гэрээний барьцаанд Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Дунд дарь эхийн 4-р гудамжны 2885 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-2204005330 дугаарт бүртгэгдсэн Б.Лхагвацэрэнгийн өмчлөлийн, 611 м.кв талбай бүхий хашааны газрыг барьцаалсан.

Б.Лхагвацэрэн өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлээгүй.

Иймд Б.Лхагвацэрэнгээс 1 500 000 төгрөгийг гаргуулах, уг үүргийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү? гэв.

 

Хариуцагч тайлбартаа: Миний бие Х.Гансүхийн байрыг 2013-03-11 өдрөөс 2015 оны 5 сарын дунд үе хүртэлх хугацаанд түрээслэсэн. Түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан. Нэг сарын мөнгө 525 000 төгрөгийг төлөөгүй байсан боловч 2 сарын төлбөр, байрны төлбөрт нийт 1 500 000 төгрөгийг нэхэж, хүмүүсээр хайлгаж, хүүхдийн маань сургууль дээр очиж, жаахан хүүхдийг айлгаж сүрдүүлсэн байсан.

Барьцаа өг гээд байхаар нь өөрийнхөө хашааг зарагдтал бичиг баримтыг түр өгье гэж хэлэхэд үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлнэ, мөнгө зээлсэн гэж бичихгүй бол болохгүй гээд байхаар нь гэрээ байгуулсан.

Би хашаагаа худалдахаар хүнтэй тохирч, 1 000 000 төгрөгийн урьдчилгаа авч, Х.Гансүхэд өгөхөөр очсон боловч 1 100 000 төгрөг болгож өг гээд бичиг баримтыг маань өгөөгүй. Худлаа хэлж байгуулсан гэрээгээ үндэслэн нэхэмжлэл гаргасан байна.

Миний бие нийт 2 жил 4 сарын хугацаанд Х.Гансүхийн байрыг түрээслэхдээ түрээсийн төлбөрт нийт 14 700 000 төгрөгийг Х.Гансүхэд төлсөн байсан. Нэг сарын төлбөрийг төлөөгүй боловч надад бас эрх байгаа байх. Харин Х.Гансүх 10 хоногийн өмнө ярьж, хэрвээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрвөл, мөнгөө төл, яаруулахгүй гэсэн.

Үүнээс үзэхэд шүүхээс шийдвэр гаргуулж, хашааг маань зарахыг хүсч байгаа бололтой. Би бэлэн мөнгө аваагүй учраас 1 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй. 550 000 төгрөг л төлнө. Барьцааны зүйлээр хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, түрээсийн төлбөр төлсөн баримтууд зэргийг шинжлэн судлаад,

           ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хариуцагчид өөрийн орон сууцыг 2013 оноос оршин суух зориулалтаар орон сууц хөлслөх гэрээний дагуу эзэмшүүлсэн, хариуцагч 2015 оны 05 сард орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй, түлхүүрийг өгөлгүйгээр нүүсэн бөгөөд эзэмшсэн хугацаанд сар бүр төлөх хөлснөөс дутуу төлсөн байсан учир нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүхийн журмаар эрэн сурвалжлуулахаар 2015 оны 07 сард шүүхээр шийдвэрлүүлж, шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллага ажиллаж, хариуцагчийн хаягийг тогтоосноор 2016-05-19 өдөр зохигч уулзаж, орон сууц хөлслөх гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солихоор гэрээ байгуулсан, зээлийн гэрээний үүрэгт хариуцагч өөрийн өмчлөлийн хашааны газрыг барьцаалуулсан болох нь зохигчийн тайлбар, зээлийн гэрээ, барьцааны гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь зээлийн гэрээг үндэслэлгүй байгуулсан гэж үзэж, орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 550 000 төгрөгийг төлөх үүргээс бусдаас татгалзсан тайлбар гаргасан боловч шүүх хуралдаан дээрх талуудын мэтгэлцээнээр нэхэмжлэгч хариуцагчаас гаргуулахаар шаардсан 2 сарын хөлсийг хариуцагч төлсөн болох нь хариуцагчаас ирүүлсэн төлбөр орон сууцны хөлс төлсөн баримтаар тогтоогдохгүй байна.

Орон сууцыг эзэмшиж байх хугацаандаа хариуцагч Юнивишн шинээр тавьж ашигласан байх бөгөөд түүний үйлчилгээний хөлс 50000 төгрөгийг төлөөгүй болох нь түүний тайлбараар тогтоогдож байна.

Эзэмшүүлсэн орон сууцны нэг сарын хөлс 550 000 төгрөг байх, сар бүр гарах ашиглалтын зардал 50 000 төгрөгийг хувааж төлөхөөр зохигч тохирсон шалтгаанаар хариуцагч нь нэхэмжлэгчид сар бүр 525 000 төгрөгийг төлж байсан талаар зохигч маргахгүй байна.

Хариуцагч сард төлөх орон сууцны хөлснөөс 25 000 төгрөгийг нэхэмжлэгчид дутуу төлснөөр ашиглалтын зардлыг хариуцагч хариуцаж төлөх үүрэгтэй болсон байх боловч энэ үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс 300 000 төгрөгийн өр үүсгэсэн нь тогтоогдож байна.

Иймд 2016-05-19 өдөр зохигч байгуулсан зээлийн гэрээ нь орон сууц хөлслөх гэрээний үүргээс хариуцагч биелүүлбэл зохих үүргийн талаар тэрээр өөрөө бичиж өгсөн болох нь тогтоогдож байна.

Орон сууц хөлслөн гэрээний дээрх үүргийг зохигч Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргээр солихоор тохирсон нь хуулийн зохицуулалтад нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу 2016-05-19 өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт 1 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээг 3 сарын хугацаатай байгуулж, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар зохигч хариуцагчийн өмчлөлийн хашааны газрыг сонгож, Иргэний хуулийн 165 дугаар зүйлд заасны дагуу Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Дунд дарь эхийн 4-р гудамжны 2885 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-2204005330 дугаарт бүртгэгдсэн Б.Лхагвацэрэнгийн өмчлөлийн, 611 м.кв талбай бүхий хашааны газрыг барьцаалах гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасны дагуу бичгээр байгуулан, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл төлөх үүргээ биелүүлээгүй, гэрээгээр тохирсон хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрх үүссэн байна.

Иймд хариуцагч зээлийн гэрээний дээрх үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Дунд дарь эхийн 4-р гудамжны 2885 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г-2204005330 дугаарт бүртгэгдсэн, Б.Лхагвацэрэнгийн өмчлөлийн, 611 м.кв талбай бүхий хашааны газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс үүргийг хангуулах үндэслэлтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.3 дахь хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжинд нэхэмжлэгчээс төлсөн 109 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 109 150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.