Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

 

 

 

 

 

 

 

 

    2022         07          20                                      2022/ШЦТ/212

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал,

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч Н.Д,

Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бийн Цд холбогдох эрүүгийн 2238000000469 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж хохирогч Б.Дтой маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож баруун чихний хэнгэрэг цоорол, баруун зулай чамархайн хуйх, баруун зовхи, хамар, баруун чихний ард, баруун шанаа, хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2238000000469 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэрүүл маргаан үүсгэж хохирогч Б.Дтой маргалдаж улмаар толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие эрх, чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг цоорол, баруун зулай чамазрхайн хуйх, баруун зовхи, хамар, баруун чихний ард, баруун шанаа, хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Дийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр болсон. Гэрээсээ гараад эгчийнд очих гээд явж байхад миний унаа гэрэлгүй болоод энэ залуутай  “Эрчим” баг дээр таараад хамт явсан. Тэгээд 3 пиво ууснаас хойш юу ч санахгүй байна. Өглөө босоод ирэхэд нүүр хавдсан байсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.Дийн өгсөн:  Хөвсгөл аймгийн Бүрэнтоггох сумын 3 дугаар багийн нутаг Зосын гарамд манайх байдаг. 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой эгчтэйгээ уулзахаар орой гэрээсээ гарсан. Бүрэнтогтох сумын Эрчим багийн төв дээр ирэхэд бүрэнхий болоход мотоциклийн гэрэл шатчихаад аваар осол гарна гэж бодоод явж байхад мал туулж явсан залуутай тааралдсан, тэр залуу хонь хашаад өгөөч гэж гуйхаар нь хонийг нь хашаад өгсөн. Тэр залуугаас хаашаа явж байгааг асуухад аймгийн төв рүү явна гэсэн. Тэр залуутай хонь хашиж байхдаа танилцахад нэрээ хэлсэн. Би нэрийг нь одоо санахгүй байна. Тэгэхээр мотоциклийн гэрэл шатчихлаа цуг явъя гэхэд зөвшөөрч цуг явахаар болсон. Бригадын төв дээр мотоциклоо үлдээсэн. Аймгийн төв рүү орж ирэхэд нөгөө залуу пиво уух уу гэж асуухаар нь тэгье гэж зөвшөөрөөд дэлгүүрээс 4 ширхэг том пиво, нэг шил 0,5 литрийн хэмжээтэй архи би өөрөө мөнгөөрөө аваад эмнэлгийн хашаанд цуг явсан залуугийн таньдаг найзынд ирсэн. Тэднийд очиход нэг эмэгтэй байсан. Удаагүй байхад нэг залуу ирсэн. Тэр хоёртой танилцахад У, Д гэж танилцсан. Тэднийд пиво ууж байхад бас нэг залуу ирсэн. Тэр залуугийн нэрийг мэдэхгүй байна. Би пиво уугаад нэлээн согтчихсон байхдаа цуг аймаг руу орж ирсэн залуудаа 10,000 мянган төгрөг өгөөд дахиад нэг пиво аваарай гээд өгсөн. Тэрнээс хойш бол юу болсныг ерөөсөө санахгүй байна. Өглөө сэрэхэд Д, У нар байсан. Өглөө унтсан айлаас гараад эмнэлгийн хашаан дотор явж байхад цуг аймаг руу орж ирсэн залуутай тааралдаад намайг хэн зодчихсон бэ? гэж асуухад надад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд гэр лүүгээ замын тэрэг тосоод яваад бригадын төвөөс очиж мотоциклоо аваад хүнээр унуулаад гэр лүүгээ явсан. ..хүнд зодуулснаа хэлсэн. ... Миний баруун талын чих юм сонсохгүй байна. Ам ангайж юм идэж чадахгүй байна. Хүзүү хөндүүртэй эргүүлж чадахгүй байна. Баруун хацар, шанаа, нүд хавдсан. Миний биеийн байдал жаахан дотор муухайрч нүд жирэлзээд байна. Хоёр хоног хоол идээгүй. Яагаад гэвэл ам ангайж чадахгүй байна. Багаасаа хоёр чих өвдөж сонсгол муутай. Баруун чих хагалгаанд ороод сонсгол муутай. Зүүн чих хагалгаанд ороогүй байгаа. Бага байхдаа бол унадаг байсан. Одоо эмчилгээ хийлгээд унахаа больсон. Айхтар гомдол санал гээд байх юм байхгүй. Эрүүл мэндээрээ хохирсонд гомдолтой байна. Эмчилгээ хийлгэх мөнгөө гаргуулна. Хэдэн төгрөг нэхэмжлэхээ мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг /хх-ийн 6,8-р тал/,

 Гэрч Э.Ды өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 02-ны орой 21 цаг өнгөрч байх үед ажлаасаа буусан. Түрээсийн байрандаа ирэхэд Ц, зодуулдаг гээд байгаа Д, найз охин У нар байсан. У болохоор орондоо ороод хэвтчихсэн. Нөгөө хоёр дундаа гурван том пиво, нэг шил архи тавьчихсан сууж байсан. Ц наадахаасаа уу гэхээр ядраад байна унтлаа. Та нар наадахаа өөрсдөө уучхаад эвтэйхэн унтаарай гэж хэлээд унтаад өгсөн. Унтчихаад өглөө босож ирэхэд Дийн нүүр нь хавдаад, домбойж хавдчихсан байхаар наадах чинь яасан юм, юу болсныг асуухад би ч санахгүй байна. Надад санах юм юу ч байхгүй гэсэн. Тэгсэн У надад хэлэхдээ 23 цаг өнгөрч байхад Т манайд ирсэн. Ц нь Т лүү залгасан гэсэн. Тийг манайд ирээд сууж байхад Тийн ах нь утас руу нь залгаад машин эвдэрчихлээ, машин сэлбэг аргалаад олоод ир гэж залгасан гэсэн. Тэгээд явахдаа Цгоос мотоциклийг нь гуйж аваад явсан гэсэн. Өглөө босоод ажилдаа явахад У, Д нар л байсан. .. Би ажил дээрээ очоод Т лүү чатаар Дийн нүүр ам нь яасан юм бэ, чи мэдсэн үү гэж асуухад: Намайг шөнө мотоциклийг шөнийн 04 цаг өнгөрч байхад авчирч өгөхөд Ц засмал зам дээр ах нь хүн алчихлаа, ахын дүү эрхтэн зугтаа гэж хэлэхээр нь юу яриад байгаа юм бэ, наадах чинь ухаан алдсан байх, эмнэлэг рүү оруулж өгөөч, аль эсвэл Ды гэрт оруулж өг гээд Д нь газарт ухаангүй хэвтэж байхаар нь ойртоод босгох гэхэд Цогтоо нь яах гээд байгаа юм би чамайг ийш нь ойртуулмааргүй байна гэж хэлсэн гэсэн. Тэгээд Тийн ойртуулмааргүй байна гээд байхаар нь намайг хэн гэлээ залгахаар нь явчихсан гэж чат бичсэн. Би бичсэн чатаа устгачихсан. Өчигдөр орой Цтой тааралдахад ээж рүү утсаар залгаад ярихдаа: Ээж би хүн зодчихсон, одоо эмнэлэгт байгаа, гоо сайханд нь жаахан халдчихсан, биеийн байдал бол гайгүй байгаа, би 500,000 мянган төгрөг өгөөд салсан, одоо надаа дахиад 350,000 мянган төгрөг нэхээд байна гэж ярьж байсан. Надад хэлэхдээ Дийг зам дээр боож унагаагаад ухаан алдуулсан, өөрөө л намайг өдсөн гэж хэлсэн. Өглөө босоод ирэхэд Дийн нүүр ам нь аймар хавдчихсан байна лээ гэдгийг хэлсэн. Ингэж уулзаад л салсан...Нүүр ам чинь яасан юм гэж асуухад юу ч санахгүй байна. Ийм л болчихсон байна гэж хэлсэн.гэх мэдүүлэг /хх-ийн 10-р тал/,

Гэрч  Ц.Тийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 02-ны орой намайг Ариунбаяр гэдэг найзындаа байж байтал 22 дагийн орчим манай холын хамаатан болох Ц гэдэг залуу над руу утсаар яриад Эмнэлэгийн  хашаанд Дыд ирээд байж байна, энд хүрээд  ир гэхээр нь би завгүй байна  гэж хэлээд тасалсан. Тэгтэл манай  нэг танил ах Бандиа гэж дууддаг /нэрийг нь мэдэхгүй/ намайг хөдөө   машин  эвдэрчихлээ,  аймгийн төвд нэг хүнээс  сэлбэг очиж аваад ахдаа дөхүүлээд өгөөч гэхээр нь би Ц рүү буцааж залгаад надад хальт мотоцикльны хэрэг болоод байна би очоод мотоциклийг чинь авья гэж хэлтэл  хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би найзынхаасаа гараад такси бариад Эмнэлгийн хашаанд байдаг нийтийн байранд байдаг найз Дыд ортол Д орондоо ороод унтчихсан байсан. Эхнэр нь дэлгүүр гарсан байсан. Харин гэрт нь Ц нэг танихгүй залуутай хамт пиво уучихсан сууж байсан. Тэр залуутай танилцахад Д гэж дууддаг гэж байсан. Би орж хэсэг сууж байгаад мотоциклио өгөөч, ойрхон нэг найзындаа очиж машины сэлбэг дөхүүлж өгье гэж хэлсэн. Тэгтэл би өглөө хонь тууна 06 цагаас өмнө ахдаа мотоцикль авчирч өгөөрөй гэж хэлсэн. Тэгээд би мотоциклийг нь аваад нөгөө ахад сэлбэг аваачиж өгөөд шөнийн 03 цаг өнгөрч байхад буцаж Ды амьдардаг нийтийн байрны гадаа иртэл нийтийн байрны гадна талд Ц нөгөө хамт сууж байсан Д гэдэг залуутайгаа зодолдсон бололтой маргалдаад байж байсан. Д гэдэг залуу нь би та нарыг дайлсан нь буруудчихаа юу гэж орилж байсан.  .. буцаад иртэл  нөгөө 2  эмнэлгийн хашаанаас гараад 24 цагийн эмийн сан, гэрлэн дохио 2-ын дунд зодолдох чимээ гарч байхаар нь би наанаас нь дөхөж очоод хартал Д гэдэг залуу нь дээшээ хараад ухаангүй хэвтсэн, Ц нь энд тэнд нь өшиглөөд байгаа бологтой байсан. Би нилээн дөхөж очоод хөөе болиоч гэж хэлтэл Ц нь миний урдаас гүйж ирээд ах нь хүн алчихлаа, ахын дүү ахынхаа мотоциклийг унаад зугт гээд түлхүүрээ шидээд байсан. Тэгэхээр нь би түлхүүрийг нь өөрт нь буцааж өгөөд наад хүн дээр чинь очъё гэтэл намайг дөхөж болохгүй шүү үхчих шиг боллоо чи зугт гээд байсан. Тэгээд би Цтэй маргалдаж байгаад найзынх руугаа явчихсан... Би ойртож хараагүй болохоор яг ямар байсныг мэдээгүй. Холоос харахад архи уусандаа ухаан алдсан юм уу зодуулсандаа ухаан алдсан юм уу мэдэхгүй ямарч хөдөлгөөнгүй дээшээ харсан байдалтай хэвтсэн байсан.  Ц дээрээс нь өшиглөөд байх шиг харагдсан. .. Би Цд мотоциклийн түлхүүрийг нь өгөөд гол орж нүүрээ угаачхаад буцаад иртэл эмнэлгийн хашаанаас гараад төв зам руугаа гарчихсан, Д нь дээшээ харсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтсэн харагдсан.. гэх мэдүүлэг, /хх-ийн 18-19тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаартай: Б.Дийн биед баруун чихний хэнгэрэг цооролт, баруун зулай чамархайн хуйх, баруун зовхи, хамар, баруун чихний ард, баруун шанаа, хацар,  эрүү, баруун бугалгат цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Б.Дийн биед  үүссэн хэнгэргэн хальсны цооролт, баруун зовхины хуралт нь тус тусдаа бусад цус хуралт, зулгаралт нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр үүссэн гэмтэл байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүйгэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Б.Цийн гэм буруугаа хүлээж өгсөн: “..Би Прокурорын тогтоолтой танилцсан. Санал нийлж байна.  Үйлдсэн хэргээ  хүлээн зөвшөөрч байна.  Нэмж ярих  зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 тал/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.Д, гэрч Э.Д, Ц.Т нарын өгсөн мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.Цийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад шүүгдэгч Б.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 02-03-нд шилжих  шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Дтой хэрүүл маргаан үүсгэж улмаар түүний  толгой, нүүр хэсэгт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож бие эрх чөлөөнд нь халдаж, эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг цоорол, баруун зулай чамархайн хуйх, баруун зовхи, хамар, баруун чихний ард, баруун шанаа, хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр Б.Дийн биед мохоо зүйлийн үйлчлэлээр буюу цохих, цохигдох үед учирсан баруун чихний хэнгэрэг цоорол, баруун зулай чамархайн хуйх, баруун зовхи, хамар, баруун чихний ард, баруун шанаа, хацар, эрүү, баруун бугалганд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт,  хамаарч байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг шүүгдэгч Б.Ций гараараа цохисон, хөлөөрөө өшиглөсөн үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Ций бусдын бие, эрх чөлөөнд халдаж буй үйлдэл нь хууль бус бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж, хүсэж үйлдсэнээр гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь гэм буруу дээр маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Гэмт хэргийн хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Ций гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба түүний эмчилгээ, оношилгоотой холбоотой зардалд баримтгүйгээр 1.800.000 төгрөг нэхэмжилж мөрдөн шалгах ажиллагааны шатанд 36.000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсгарган ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэж буй нотлох баримтуудын агуулга, хэргийн хамаарал, нотолгооны шаардлага хангаж буй эсэхийг хянаад  хавтаст хэргийн 45 дугаар талд авагдсан 36.000 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл дээрх баримт нь  эх хувиараа  хэрэгт авагдаагүй, хаана  ямар  байгууллагын баримт болох нь тодорхойгүй,  мөнгө хүлээн авагчийн гарын үсэг байхгүй, тамга тэмдэг байхгүй байх тул  нотлох баримтаар үнэлэхгүй орхих нь зүйтэй байна.

Иймд хохирогч Н.Д нь цаашид гарах эмчилгээний зардал болон  эмчилгээ хийлгэсэн 36.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч  Б.Ц нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Цийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ций хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “урьдчилан төлөвлөсөн шинжгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 39, 41 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Ц нь ам бүл 3, өвөө, эмээ нарын хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, одоо Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 1 дүгээр багт түр оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.Ций хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, оршин суугаа газар, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин Т болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Бийн Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бийн Цийг 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан 400 /дөрвөн зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хохирогч Б.Д нь эмчилгээ хийлгэсэн зардал 36.000 төгрөг,  мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол  нь уншиж сонсгосноор хүчинтэй  болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд  тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин  Т болтол шүүгдэгч Б.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          А.ДӨЛГӨӨН