Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/814

    2022          8           15                                        2022/ШЦТ/814

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Номин,

Улсын яллагч Э.Халиун,

Шүүгдэгч Ц.Э , түүний өмгөөлөгч Э.Нарангарав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт Ц ий Э т холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х  овогт Ц ий Э  нь Монгол Улсын иргэн, 1969 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик, математикийн багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ... сургуулийн Физикийн тэнхимийн ахлах багшаар ажиллаж байсан, одоо тус сургуульд ...  багшаар ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр  ...  тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:... /.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Э  нь ...  Сургуулийн ...  ахлах багшаар ажиллаж байхдаа Боловсролын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.1 дэх хэсэгт заасан “...багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих...” гэсэн заалтыг, мөн ...  Сургуулийн ректорын 2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/184 дугаартай тушаалын 3.1 дүгээр зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасан “...Албан тушаалын байдал, эрх мэдлээ ашиглан хувьдаа ашиг хонжоо, давуу тал олох, бий болгохгүй байх...”, 3.2.6 дахь хэсэгт заасан “...Багш, оюутны мэдлэг чадварыг бодитой, шударга дүгнэж үнэлнэ...”, 3.3.5 дахь хэсэгт заасан “... Оюутнаас мөнгө нэхэх, ном бүтээгдэхүүн худалдаж авахыг тулгах...” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус сургуулийн нэр бүхий 17 оюутнуудын хичээлийн дүнгээ нэмэгдүүлэх ашиг сонирхлын үүднээс 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Физик-2 хичээлийн дүнг гаргахдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд нэр бүхий 17 оюутнаас хахууль өгөхийг шаардаж, улмаар өөрийн Хаан банкны ...  тоот дансаар:

1. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ... сургуулийн оюутан ... ийн Б аас 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 85 оноогоор үнэлсэн,

2. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...  сургуулийн оюутан Н ын Б аас 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 100 оноогоор үнэлсэн,

3. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр ...  сургуулийн оюутан Н ын Х эс 20,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 83 оноогоор үнэлсэн,

4. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... сургуулийн оюутан П ийн Ө аас 100,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 100 оноогоор үнэлсэн,

5. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...  сургуулийн оюутан У ын З гаас 25,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 71 оноогоор үнэлсэн,

6. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... сургуулийн оюутан Б гийн М ээс 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 82 оноогоор үнэлсэн,

7. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... сургуулийн оюутан Г ийн А оос 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 83 оноогоор үнэлсэн,

8. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... сургуулийн оюутан Ц ийн М  аас 15,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 91 оноогоор үнэлсэн,

9. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ... сургуулийн оюутан Г ийн Б ээс 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 85 оноогоор үнэлсэн,

10. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...  сургуулийн оюутан Б ы А аас 20,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 91 оноогоор үнэлсэн,

11. 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ...  сургуулийн оюутан М ын Х ээс 30,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 83 оноогоор үнэлсэн,

12. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... сургуулийн оюутан Г ийн Н аас 20,000 тегрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 96 оноогоор үнэлсэн,

13. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... сургуулийн оюутан Б ийн Ц аас 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 91 оноогоор үнэлсэн,

14. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ...сургуулийн оюутан Ү ын Б аас 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 83 оноогоор үнэлсэн,

15. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ...сургуулийн оюутан Б ийн Т өөс 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 83 оноогоор үнэлсэн,

16. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ...сургуулийн оюутан Б ийн Х ээс 50,000 төгрөг авч, Физик-2 хичээлийн дүнг 82 оноогоор үнэлсэн,

 17. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... сургуулийн оюутан Г ийн Д аас 20,000 төгрөг авч Физик-2 хичээлийн дүнг 92 оноогоор тус тус үнэлж, нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 700,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

  • Шүүхээс тогтоосон үйл баримт:

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд “...шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж заасны дагуу шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын гаргасан санал, дүгнэлт болон мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд шүүх шүүгдэгч Х  овогт Ц ий Э  нь ...  Сургуулийн ...  ахлах багшаар ажиллаж байхдаа тус сургуулийн нэр бүхий 17 оюутнуудын хичээлийн дүнгээ нэмэгдүүлэх ашиг сонирхлын үүднээс 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Физик-2 хичээлийн дүнг гаргахдаа гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд нэр бүхий 17 оюутнаас хахууль өгөхийг шаардаж, улмаар өөрийн Хаан банкны ...  тоот дансаар:

 17. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр ... сургуулийн оюутан Г ийн Д аас 20,000 төгрөг авч Физик-2 хичээлийн дүнг 92 оноогоор тус тус үнэлж, нийт 17 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 700,000 төгрөгийн хахууль авсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

  • Нотлох баримтын талаар:

Улсын яллагчийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд:

Гэрч А.С н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 5 дугаар сард буюу хичээлийн 16 дугаар долоо хоногт оюутнуудын явцын дүн гардаг юм. Явцын дүнг тухайн багш нь 70 хүртэл оноогоор дүгнэдэг. 2020 оны хичээлийн жил нь ковидын үе байсан учраас багш нар оюутнуудын явцын дүнг 100 хүртэл оноогоор дүгнэхээр болсон. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр фейсбүүк дэх “...” нэртэй группт физикийн тэнхимийн ахлах багш Ц.Э  нь оюутнаас 50,000 төгрөг нэхсэн талаар пост тавигдаж, уг пост дээр оюутнууд эсэргүүцэл илэрхийлж, энэ хүнд хариуцлага тооцох ёстой гэдэг утгатай сэтгэгдэл бичиж эхэлсэн.

Үүний дагуу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...сургуулийн захирлын зөвлөлийн хурлыг яаралтай хуралдуулж, уг асуудлыг хэлэлцсэн. Уг хуралд сургуулийн захирал, салбар тэнхимийн эрхлэгч нараас гадна багш Ц.Э , ...-ын хуулийн зөвлөх Ц.М нарыг оролцуулсан. Хурлаар багш Ц.Э аас фейсбүүк дээр тавигдсан постын талаар тайлбар асуухад багш Ц.Э  “миний хаягдсан виза картыг ашиглаж, зориуд намайг гүтгэж байна, би энэ дансыг ашигладаггүй” гэж уг асуудлыг үгүйсгэсэн тайлбар өгсөн. Тухайн үед хуулийн зөвлөх Ц.М “таны талаар оюутнуудаас ирсэн мэдээлэл байгаа, хуулийн байгууллагаар явбал биднээс хамааралгүй, танд өөрт чинь асуудал яригдана” гэж хэлсэн. Тэгэхэд багш Ц.Э  өөрөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдье гэсэн юм. Тэгээд хурал тарсан бөгөөд багш Ц.Э  уг явдлаас хойш удалгүй ажлаас гарсан. Гэхдээ өөрөө хүсэлтээр гарсан уу, халагдсан уу гэдгийг би мэдээгүй. Багш Ц.Э  нь Э.Э болон бусад оюутнаас яг мөнгө нэхсэн үү, үгүй юу гэдгийг бид тоггоож чадаагүй. Гэхдээ фейсбүүк дэх пост дээр тавигдсан байсан утасны дугаар болон дансны дугаар нь багш Ц.Э ынх мөн гэж байсан. Уг хурлын дараа фейсбүүкт дээрх постыг бичсэн ...-ын ...  сургуулийн оюутан Э.Э г дуудаж уулзаж “даалгаврыг чинь шалгаад үнэлгээг бодитоор тавьж өгөх болно” гэдгийг хэлсэн. Э.Э гийн даалгаврыг Физикийн тэнхимээс шалгаад бодитоор үнэлсэн. Үүнээс өөрөөр дээрх асуудалтай холбоотой ямар нэгэн шалгалтын ажиллагаа явуулаагүй. ...Надад багш Ц.Э тай холбогдуулж өргөдөл өгсөн хүүхэд байхгүй. Фейсбүүкээр л хүмүүс шуугиад эхэлсэн. Харин манай Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Г.О “багш Ц.Э т мөнгө өгсөн хүүхэд байгаа юм байна шүү, Ц.Э  ярьсан дүнгээ тавиагүй тул мөнгөө буцааж авъя гэдэг зүйл яриад байна” гэж л хэлж байсан. Би зөвлөлийн хурал дээр багш Ц.Э ыг үнэнг нь хэлүүлэх гэж л тэгж хэлсэн юм. Түүнээс биш над дээр оюутан болон эцэг эхчүүдээс багш Ц.Э тай холбогдуулж амаар болон бичгээр өргөдөл гомдол ирээгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал/,

Гэрч Ц.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын үед ... сургуулийн ...сургуулийн захирал Г  надтай холбогдож "манай сургуулийн багш Ц.Э  нь оюутнуудын дүнг засахын тулд мөнгө нэхсэн утгатай пост фейсбүүкт тавигдсан, уг асуудлыг захирлын зөвлөлийн хурлаар ярилцах гэж байна” гээд намайг уг хуралд оролцооч гэдэг санал тавьсан. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ...захирлын зөвлөлийн хуралд оролцсон. Уг хуралд тус сургуулийн ахлах багш Ц.Э тай холбоотой фейсбүүкт тавигдсан пост дээрх зүйл үнэн үү, уг асуудал үнэхээр болсон уу эсэх талаар хэлэлцсэн. Фейсбүүк дээрх ...-ын оюутны группүүдэд багш Ц.Э ын утасны дугаараас бичсэн гэх мөнгө нэхсэн утгатай мессежний зураг тавигдсан байсан бөгөөд багш Ц.Э ын хувьд уг мессежийг өөрөө бичээгүй, өөрийг нь гүтгэж байна гэдэг тайлбарыг хэлсэн. Ц.Э ыг дансны хуулгаа гаргаад өг гэж хэлэхэд татгалзсан. Тухайн хурлаар багш Ц.Э  оюутнуудаас мөнгө нэхсэн гэх асуудлыг тогтоож чадаагүй. Харин Ц.Э  өөрөө хүсэлтээр ажпаас чөлөөлөгдье гэдэг саналыг хэлсэн тул хурлыг өндөрлөсөн санагдаж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 27-28 дугаар дугаар тал/,

Гэрч Ч.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... 2020 оны 5 дугаар сард яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, фейсбүүк дэх “...” нэртэй оюутнуудын групп дээр ... сургуулийн 1 дүгээр курсын оюутан Э.Э нь өөрийн “..." нэртэй хаягаас манай тэнхимийн ахлах багш Ц.Э  нь дүн нэмэхийн тулд 50.000 төгрөг шаардаж, өөрийнхөө дансны дугаарыг явуулсан гэх утгатай пост тавьж, доор нь өөрт нь багш Ц.Э аас ирсэн гэх мессежний зургийг тавьсан байсан. Уг асуудлыг үнэн худлыг тогтоохын тулд Э.Э гэх оюутныг манай дэд захирал ... уулзаж, өргөдлийг нь авсан байсан.

2019-2020 оны хичээлийн жилд ковид өвчний улмаас оюутнуудын бие даалтыг багш нар цахимаар хүлээн авч шалгаад 100 оноо хүртэл дүгнэж байсан юм. Тус хичээлийн жилд ... инженерийн сургуулийн оюутан Э.Э д манай тэнхимийн ахлах багш Ц.Э  “Физик II” хичээл орж байсан бөгөөд Э.Э гийн цахимаар хүргүүлсэн бие даалтыг нь 45 оноогоор дүгнэсэн байсан. Тэгээд Э.Э г өргөдөл бичих үед нь оноог нь 62 болгож өөрчилсөн байсан. Дүнг зөвхөн тухайн хичээлийн багш өөрийнхөө эрхээр орж засах эрхтэй. Э.Э гийн дүнгийн өөрчлөлт нь ...-ын нэгдсэн программ болох ... программаас харагдаж байсан.

 Э.Э нь сургуулийн захиргаанд 2 ч удаа өргөдөл гаргасан бөгөөд сүүлд 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гаргасан 2 дахь өргөдөлдөө “өөрийнх нь бие даалтыг багш Ц.Э  62 оноогоор дүгнэсэн нь бодитой бус байна, тийм учраас өөрийн бие даалтын материалыг дахин нягталж өгнө үү” гэдэг хүсэлтийг гаргасан байсан. Уг хүсэлт нь манай сургалт хариуцсан дэд захирал Э ын “Э.Э гийн бие даалтыг дахин судалж шийдвэр гарга” гэсэн цохолтоор надад ирсэн. Үүний дагуу ...дэд захирал А.С , манай тэнхимийн дэд профессор Г.З  бид гурваас бүрдсэн комисс байгуулагдаж Э.Э гийн багш Ц.Э т хүргүүлсэн материалыг нь би хүлээн авч шалгаад 100 онооноос 85 хувийн гүйцэтгэлтэй байна гэж дүгнэсэн. Уг дүнг Э.Э өөрөө хүлээн зөвшөөрсөн.

Гэхдээ захирлын зөвлөлийн хурлаар багш Ц.Э ын асуудлыг хэлэлцэхэд Ц.Э  нь мөнгө нэхсэн гэх асуудлыг үгүйсгэж чадаагүй. Э.Э гэх оюутан өөрийг нь гүтгэж байна гэсэн боловч мессеж дээрх дансны дугаар өөрийнх нь данс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Бусад оюутнуудаас багш Ц.Э тай холбоотой өргөдөл ирээгүй. Харин Сургалтын бодлогын газрын дарга багш Г.О тухайн үед намайг дуудаж уулзаад “Багш Ц.Э  ...сургуулийн оюутнаас мөнгө нэхсэн байна” гэж хэлж байсан. Гэхдээ хэн гэдэг оюутны талаар хэлээгүй. Тэгээд ч удалгүй ...сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар Ц.Э  багшийн асуудлыг хэлэлцээд, Ц.Э  багш өөрийн хүсэлтээр ажлаас гарахаар болсон. ..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

Гэрч Н.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын Физик-2 хичээлийг Ц.Э  багш онлайн хэлбэрээр орсон. Гэхдээ яг онлайнаар шууд хичээл заасан зүйл байхгүй. ...-ын багш, оюутнуудын ашигладаг Цахим сургалтын веб хуудас дээр Ц.Э  багш хичээлээ цахим байдлаар тавьж байсан. Тэрийг нь оюутнууд бие дааж судалж байсан юм. Ц.Э  багшаас хичээлийн талаар чатаар асуухаар ер нь хариу бичдэггүй байсан. Ц.Э  багш тус улирлын даалгаварт физикийн бодлогууд болон лекц хуулж бичих даалгавар өгсөн байсан. Миний хувьд даалгавраа хугацаанд нь явуулсан. Ц.Э  багш 2020 оны 5 дугаар сард дүн гарах үед над руу чат бичиж байсан. Миний санаж байгаагаар Ц.Э  багш над руу “чиний дүн 69 гарах юм байна, чи 50,000 төгрөг шилжүүлбэл дүнг чинь нэмээд гаргаад өгье” гэж чат бичиж дансны дугаараа явуулж байсан. Би тухайн үед Ц.Э  багшид 50.000 төгрөг өгөх боломжгүй гэж сэтгэгдлээ хэлтэл Ц.Э  багш дургүйлхээд “чиний дүн тэгвэл муу гарах юм байна” гээд байсан юм. Тэгэхээр нь би мөнгө шилжүүлэхгүй бол дүн муу гаргачиж магадгүй гэж айгаад өөрт байсан 20.000 төгрөгөө Ц.Э  багш руу шилжүүлсэн юм. Түүнээс биш би өөрөө дүнгээ нэмүүлэхийн тулд өөрийн санаачилгаар Ц.Э  багшид мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй.

Миний бодлоор миний гүйцэтгэсэн даалгавар арай ч 69 үнэлэгдэхгүй, ядаж 70-80 онооны хооронд үнэлэгдэх байх гэж бодож байсан. Тэгээд Ц.Э  багшийг тэгж чат бичихээр нь мөнгө шилжүүлэхгүй бол дүн муу гарах юм байна гэж айгаад өөрт байсан 20,000 төгрөгөө шилжүүлсэн юм. Уг постыг тавигдахаас өмнө Ц.Э багш над руу чат бичиж мөнгө нэхэж авсан. Би 5 хичээлээ дутуу ч гэсэн цаг хугацаанд нь хийгээд явуулсан байсан. Мөнгө өгч дүн гаргуулна гэдэг бол утгагүй зүйл гэж бодож байна. Багшийг мөнгө нэхэхээр нь өгөхгүй бол дүнг муу гаргаж магадгүй гэж бодоод л шилжүүлсэн юм. 50,000 төгрөг бол миний хувьд их мөнгө...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал/,

Гэрч Э.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 онд ...  сургуулийн ... сургуульд элсэн орсон бөгөөд би Ц.Э  багшийн тус хичээлийн жилийн хаврын улирлын Физик-2 хичээлийг сонгосон юм. Физик-2 хичээл нь цахим хэлбэрээр орсон бөгөөд багшийн зүгээс даалгавар өгснийг нь оюутнууд цаг тухай бүрд нь хийж, гүйцэтгэлээ багшийн мэйл хаяг руу явуулах ёстой байсан. Ц.Э  багшийн хувьд үзсэн хичээлтэйгээ холбоотойгоор бодлогууд даалгаварт өгдөг байсан. Миний хувьд хичээлийн хажуугаар ажил хийж байсан тул даалгавраа цаг тухай бүрд нь явуулж амжихгүй байсан юм.

Тухайн улиралд оюутны цуглуулах 100 оноог бүгдийг нь багш үнэлж өгч байсан юм. Хичээлийн 16 дахь долоо хоног буюу дүн гарах долоо хоногт би өөрийн даалгавруудаа бүгдийг нь нэгтгээд Ц.Э  багшийн цахим сургалтын сайт дээр байсан и-мэйл хаяг руу нь явуулсан юм. Яг хэдний өдөр гэдгийг санахгүй байна, ямар ч байсан 2020 оны 5 дугаар сард юм. Би тэгээд 25 дугаар эмийн сангаас автобусанд суугаад гэр рүүгээ явж байтал ...  гэх дугаараас Ц.Э  багш залгаад “чи ямар ч даалгавар явуулаагүй байна, чамайг унагана” гэж хэлээд шууд утсаа тасалчихсан. Тэгээд тэр даруй миний утсанд над руу ярьсан ...  дугаараас өөрийнхөө дансны дугаарыг явуулаад “энэ данс руу 50,000 төгрөг явуулбал дүнг чинь 81 болгоод өгье, гүйлгээний утга дээр нэрээ бичээрэй, оюутны код бичихгүй шүү” гэсэн мессеж явуулсан. Би тухайн үед ... дугаарыг барьдаг байсан.

Би даалгавраа явуулчихсан байхад “чи даалгавар явуулаагүй байна, чамайг унагана” гэж хэлснээ “мөнгө өгвөл дүнг чинь нэмнэ” гэх зүйл ярихаар нь би гайхаад, мөн хэнд хандахаа мэдэхгүй байсан тул фөйсбүүкийн “...” группт нийтлэл бичсэн юм. Уг нийтлэлийг бичсэний дараа ...сургуулийн дэд захирал ... багш над руу залгаад “постоо устгаарай, пост дээр чинь оюутны код чинь байгаа болохоор заналхийлэл ирж магадгүй шүү” гэхээр нь би уг постыг устгасан юм. Мөн уг пост дээрх “Ц.Э  багшийн мөнгө нэхсэн асуудлаараа өргөдөл бичиж өг, сургуулиас албаны шалгалт явуулна” гэхээр нь би сургуулийн захиргаанд өргөдөл бичиж өгсөн.

Өргөдөлтэй холбоотойгоор ...сургуулийн багш нар миний Физик-2 хичээл дээр явуулсан бие даалтыг шалгаж үзээд 86 оноогоор үнэлсэн.Тухайн үед Ц.Э  багшийг ажлаас халагдсан гэж ярьж байсан боловч энэ жил эргээд орсон талаар нийтэл ... группт тавигдсан байсан... Тухайн үед миний бичсэн нийтлэлийн доор сэтгэгдлүүдийг уншихад ер нь л Ц.Э  багш мөнгө нэхдэг, мөнгө авдаг гэсэн утгатай сэтгэгдлүүд дийлэнх нь байсан. Яг хэн гэдэг оюутнууд тэгж бичсэнийг нь бол мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дугаар тал/,

Гэрч М.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оноос 2020 оны хичээлийн жилд Физик-2 хичээлд 83 үнэлэгдсэн. Тухайн хичээлийн багшаас өгсөн даалгавар болон лекцийг бичсэн тэмдэглэлээ цаг тухайд нь багш руу явуулсан. ...  гэдэг нь миний оюутны код. 2020 оны 5 дугаар сарын үед хаврын улирлын дүн гарсан юм. Сургуулийн цахим хаяг дээр оюутнуудын дүн нь ил харагддаг бөгөөд миний физик-2 хичээлийн дүн нэлээн доогуур, муу үнэлэгдсэн байсан. Миний хувьд Физик-2 хичээлийн даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж хүргүүлсэн байсан тул дүнтэйгээ санал нийлээгүй. Ингээд Ц.Э  багшийн сургуулийн веб хуудсан дахь утасны дугаар руу нь залгаад “багшаа миний дүн яагаад ингэж доогуур үнэлэгдэв ээ” гэж хэлтэл Ц.Э  багш “багш нь чам руу мессеж явуулъя” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд төд удалгүй миний утсанд Ц.Э  багшаас дансны дугаараа бичээд “50,000 төгрөг явуулчих, тэгвэл дүнг чинь 81 болгоод өгье” гэсэн мессеж ирсэн. Тэгэхээр нь би ээж, аав хоёртоо уг мессежийг үзүүлтэл чи хичээлээ хийгээгүй юм уу гэж над руу уурласан. Миний хувьд хичээлээ цаг тухайд нь хийсэн бөгөөд арай ч муу үнэлэгдэхгүй хийж явуулсан. Би Ц.Э  багшийг миний даалгаврыг бараг хараагүй юм байна даа гэж бодсон. Миний хичээлүүдийн голч дүн ер нь гайгүй бөгөөд Ц.Э  багшийг дансны дугаараа явуулахаар нь тэгэх л ёстой юм байх гэж бодоод еөрт байсан 30.000 төгрөгөө ээж, ааваас нууцаар шилжүүлсэн юм. Тэгээд удалгүй сургуулийн цахим сайт дахь миний дүн засагдсан байсан. ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 51- 52 дугаар тал/,

Гзрч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 5 дугаар сард хичээлүүдийн дүн гарсан юм. Оюутан 60 онооноос доош дүн авбал унасанд тооцдог. Физик-2 хичээл дээр Ц.Э  багш миний дүнг 46 бил үү 56 гаргасан байсан. Би тэгэхэд нь гайхаад Ц.Э  багш руу залгаж “багшаа та миний даалгаврыг шалгасан юм уу, би муу үнэлэгдсэн байна” гэхэд Ц.Э  багш “чи даалгавар явуулаагүй байна” гэж хэлсэн. Миний хувьд даалгавраа яах аргагүй явуулсан байсан. Тэгтэл Ц.Э  багш гар утаснаасаа миний дугаар руу мессеж бичсэн. Уг мессежиндээ дансны дугаараа бичсэн байсан бөгөөд уг данс руу 50,000 төгрөг явуулбал 82 гаргаад өгье гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Миний хувьд даалгавраа хийж явуулсан байхад явуулаагүй гээд багш тэгээд байсан, дүн гарах хугацаа тулчихсан байсан учраас мөнгө шилжүүлэхээс өөр аргагүй болоод багшийн данс руу 50,000 төгрөг шилжүүлсэн юм. Тэгээд миний дүнг 82 болгож өөрчилсөн байсан. Намайг мөнгө шилжүүлснээс хойш фейсбүүкийн ...-н залуучууд групп дээр Ц.Э  багш оюутнаас мөнгө нэхсэн ч билүү тийм утгатай юм бичигдэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал/,

Гэрч Ц.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.Э  багшийн даалгаврыг бол хангалттай түвшинд хийсэн гэж бодсон боловч миний авах дүн маань даалгавар хийсэн хэмжээнд биш байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дугаар тал/,

Гэрч Б.Т ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2019 оноос 2020 оны хичээлийн жилийн хаврын улиралд хичээлүүд онлайн буюу цахим хэлбэрээр орж байсан. Физик-2 хичээлийг ч гэсэн цахимаар судалсаг. Оюутнууд багшаас өгсөн бие даалт, даалгаврыг гүйцэтгээд цахимаар багшийн и-мэйл хаяг руу явуулж үнэлүүлж байсан.

2020 оны 5 дугаар сарын үед би Ц.Э  багшийн и-мэйл хаяг руу нь бие даалтаа явуулсан. Тэгээд багш руу залгаж бие даалтаа явуулсан талаараа хэлээд миний дүн яаж байна гэж асуухад багш миний дүнг жаран хэд орчим гарч байна гэж хэлсэн. Яг хэд гэж хэлснийг нь санахгүй байна. Тэгээд Ц.Э  багш надад “чи ном авах юм байна даа” гэж хэлэхээр нь би “за за, ном авъя” гэж хэлсэн. Ц.Э  багш ер нь оюутнуудад ном зараад байдаг байсан. Тэгээд багш над руу мессежээр дансны дугаараа явуулахаар нь би номын мөнгө гэж 50,000 төгрөгийг шилжүүлж байсан. Гэхдээ багшаас номоо аваагүй, ковид гээд сургууль дээр ч бараг очоогүй, багштай дахиж тааралдаагүй юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар тал/,

Гэрч Ц.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний хувьд ...-ыг голч дүнгээр 4 үнэлгээтэй, улаан дипломтой төгсөх зорилготой бөгөөд хичээлүүдээ цаг тухайд нь судалж, багшаас өгсөн даалгавруудыг хийж, сорил шалгалтууддаа сайтар бэлдэж оролцдог. Тэр ч үүднээс Ц.Э  багшийн заасан хичээлийн даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгэж явуулсан. Тэгээд 2020 оны 5 дугаар сарын 10, 11-ний өдрийн үед дүн гарах үеэр Цахим сургалтын программд миний Физик-2 хичээлийн дүнг 71 оноогоор үнэлсэн байсан. Би Физик-2 хичээлийн даалгаврыг 96 онооноос дээш үнэлэгдэх байдлаар гүйцэтгэсэн гэж бодож байсан боловч 71 үнэлсэн байхаар нь гайхаад Ц.Э  багш руу утсаар залгаж энэ талаар асуусан. Тэгтэл Ц.Э  багш “чиний даалгавар ирээгүй байна” гэж хэлсэн. Би цахим сургалтын программд тавигдсан байсан Ц.Э  багшийн албан ёсны и-мэйл хаяг руу нь даалгавраа явуулсан байсан тул энэ талаараа хэлэхэд Ц.Э  багш “наад мэйл рүү чинь явуулахгүй, өөр хаяг руу явуул” гээд надад өөр и-мэйл хаяг өгсөн. Тэгээд би багшийн өгсөн и-мэйл хаяг руу нь өөрийн даалгавруудаа дахйн бүгдийг нь явуулсан. Тэгтэл Ц.Э  багш “лабораторийн файл нээгдэхгүй байна” гэхээр нь би скрийн шот хийж байгаад зурган хэлбэрээр дахин явуулсан. Тэгтэл хариу и-мэйл ирээгүй тул багш руу залгатал тодорхой юм ярихгүй байж байгаад салгасан. Тэгээд удалгүй Ц.Э  багш над руу эргэж залгаснаа “50,000 төгрөг шилжүүлчих, тэгвэл дүнг чинь дээшлүүлж өгье" гэж хэлээд дансны дугаараа мессежээр явуулсан. Тухайн үед надад 50,000 төгрөг байгаагүй бөгөөд байсан нь л 15,000 төгрөг байсан юм. Иймд би Физик-2 хичээл дээр 71 үнэлэгдэхгүйн тулд багшийн өгсөн данс руу нь 15,000 төгрөг шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр тал/,

Гэрч Г.Н ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Физик-2 хичээл нь цахим хэлбэрээр орсон бөгөөд оюутны авах 100 хүртэлх оноог багшийн зүгээс үнэлсэн. Ц.Э  багшийн хувьд дүнг гаргахдаа бие дааж бодох бодлого болон график тооцооны ажил хийх даалгавар өгсөн. Мөн ирцийн байдал болон лекцийн тэмдэглэл хөтөлсөн байдлыг үндэслэж идэвхийн оноог өгсөн. Миний хувьд бие дааж бодох бодлого, график тооцооны ажил, лекцийн тэмдэглэл зэргээ цаг тухайд нь багш руу явуулж байсан. 2020 оны 5 дугаар сард дүн гарах үеэр Ц.Э  багш над руу мессеж бичсэн. Юу гэж бичсэн гэвэл одоо миний санаж байгаагаар “чиний дүн ийм байдалтай байна, 20,000 төгрөг шилжүүлбэл дүнг чинь нэмнэ” гэсэн утгатай мессеж байсан. Ц.Э  багш өөрийнхөө дансны дугаарыг бичсэн байсан бөгөөд гүйлгээний утган дээр өөрийнхөө утасны дугаарыг бичээрэй гэсэн байсан санагдаж байна. Тэгэхээр нь би багш ингэж байгаа юм чинь өгөх ёстой юм байлгүй гэж бодоод өөрийнхөө ...  тоот данснаас Ц.Э  багш руу 20,000 төгрөг шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 71-72 дугаар тал/,

Гэрч Б.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.Э  багшид мөнгө өгье гэж санал тавьсан, гуйсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 74 дүгээр тал/,

Гэрч Б.А ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ц.Э  багшийн Физик-2 хичээл дээр өгсөн даалгавар, бие даалтыг нь цаг тухайд нь хийгээд сургуулийн веб хуудсан дахь оюутны цахим хаягаар багшийн хаяг руу илгээсэн. Тэгтэл Ц.Э  багш миний дүнг далан хэд билээ ямар ч байсан хангалтгүй дүнгээр үнэлсэн байсан. Тэгэхээр нь би багшийн дугаарыг сургуулийн вебээс авч залгаад “багшаа би уг нь даалгавраа цаг тухайд нь хангалттай хийгээд явуулсан, та миний дүнг хараад шалгаад өгөөч” гээд тухайн үеийн процессыг хэлсэн. Тэгтэл багш за гэж утсаа тасалчхаад шууд над руу мессежээр дансны дугаараа бичээд “20,000 төгрөг шилжүүл, гүйлгээний утган дээр оюутны кодоо бич” гэсэн утгатай зүйл бичсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад уг нь даалгавраа явуулчихсан байхад яагаад ингэж байгаа юм бол гэж бодож байгаад өөрийнхөө ээжийн Хаан банкны ...  тоот данснаас Ц.Э  багшийн данс руу 20,000 төгрөг шилжүүлж байсан. Яагаад багш руу шилжүүлсэн бэ гэвэл эргэн тойрны найз, нөхдүүдийг маань бас Ц.Э  багш дүнг нь зориуд хангалтгүй үнэлчхээд мессеж явуулж мөнгө нэхэж байсан гэсэн. Тийм учраас мөнгө шилжүүлэхгүй бол хангалтгүй үнэлсэн хэвээр дүнг гаргах юм бол цаашид дахин кредит судлахаар болбол бүр их мөнгө зарцуулна, мөн хангалтгүй дүн нь хичээлийн голч дүнд нөлөөлөх тул шилжүүлсэн юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дугаар тал/,

...  Сургуулийн Захиргаа, Хүний нөөцийн газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 04 дугаартай албан бичиг, хавсралт /1 дүгээр хавтаст хэргийн 132-150 дугаар тал/,

2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр фейсбүүк дэх “...-ийн залуучууд нэртэй бүлгэмд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал/,

Яллагдагч Ц.Э ын “Хаан банк”-нд эзэмшдэг дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 22 дугаар тал/,

... Сургуулийн захирлын зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай хурлын тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 18-20 дугаар тал/ зэрэг болно.

Мөн шүүгдэгч Ц.Э ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирал нь ковид өвчний улмаас онлайнаар хичээллэсэн. Үүнээс шалтгаалж багш, оюутнууд хоорондоо нүүр тулж хичээллээгүй, уулзалдах боломжгүй байсан. Хичээлийг сургуулийн веб сайтаар дамжуулж орж байсан. Тийм болохоор би аль салбар сургуулийн хэн гэдэг нэртэй оюутнуудаас хэдэн төгрөг авсныг одоо шууд санахгүй байна. Оюутнуудтай гар утсаар болон сургуулийн веб хаягаар харилцаж байсан. 2020 оны 5 дугаар сард оюутнуудын дүн гарах үеэр өөрийн Хаан банкны ...  тоот дансыг өгч нэр бүхий 17 оюутнаас Физик-2 хичэзлийн дүнг нь нэмэгдүүлэхийн тулд нийт 700,000 төгрөг авсан нь үнэн. Хэн хэн гэдэг оюутнаас хэдэн төгрөг авсан гэдгээ санахгүй байна. Олон жил багшилж, олон оюутныг эрдмийн зэрэгт хүргэсэн хүн байж ёс зүйгүй, буруу үйлдэл хийсэндээ харамсаж, уучлалт гуйж байна. 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах ...  сургуулийн төв байрны 425 тоот ажлын өрөөндөө л ажлаа хийж байсан байх гэж бодож байна, Тухайн үед сурагчдын дүн гарах үе байсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 110-111 дүгзэр тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт: ...мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа... гэсэн болно. 

Эдгээр нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Ц.Э  нь гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлт /2 дугаар хавтаст хэргийн 46 дугаар тал/-ийг прокурорт бичгээр гаргасан байна.

Эрх зүйн дүгнэлт:

Хахууль өгөх, авах гэмт нь албан тушаалтан өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй хийлгэж, нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг.

Шүүгдэгч Ц.Э  нь ... Сургуулийн ...сургуульд Физикийн тэнхимийн багшаар ажиллаж байх хугацаандаа тус сургуулийн оюутнуудын 2019-2020 оны хичээлийн дүнг нь үнэлэхдээ тэдний хичээлийн дүнгээ нэмэгдүүлэх ашиг сонирхлын үүднээс шан харамж буюу мөнгө нэхэх, ном худалдаж авах-ыг шаардсан түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн нэр бүхий 17 оюутны үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй...” гэж заасныг баримтлан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзсан прокурорын тогтоол үндэслэлтэй, хууль зүйн дүгнэлт зөв байна гэж шүүхээс үзсэн болно.

Иймд шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  • Талуудын санал, дүгнэлт:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокурорын ялын саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв.

  • Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзсэн нөхцөл байдал:

Шүүгдэгч Ц.Э т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан Ц.Э ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 113 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 114 дүгээр тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 115 дугаар тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 116 дугаар тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 117 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Ц.Э ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад хэргийг прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байх тул улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан “...нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” саналын хүрээнд шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Бусад асуудлаар:

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн сан банкны 100900033401 дугаарын дансанд байршуулсан 700.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х  овогт Ц ий Э ыг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2900 /хоёр мянга есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.900.000 /хоёр сая есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг хуульд заасан 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Төрийн сан банкны 100900033401 дугаарын дансанд байршуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хян

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.БАТСАЙХАН