Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/39

 

 

2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр                                Дугаар 2022/ШЦТ/39                                                       Даланзадгад сум

                                                                                 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Б.Болор-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.Б,

Өмгөөлөгч: Э.Наранцацрал,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: П.О, Н.О, Г .М,

Өмгөөлөгч: М.Алтанцэцэг,

Гэрч: Л.Д, Б.О, Б.Г,

Иргэдийн төлөөлөгч: Н.С,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Б.Б-д холбогдох 1828002300152 тоот дөрвөн хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэр Шивээхүрэн хилийн боомтын орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М, П.О нартай маргалдан зодож, лапатак төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж Г.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн лапатак төмрийг зэвсгийн чанартайгаар хэрэглэж П.Оын толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Б-ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хэрэгт холбогдож байгаадаа маш их харамсаж байна. Би хохирогч нарыг танихгүй, үзээгүй. Тухайн гэмт хэрэг гарах явцад би Гурвантэс суман дээр явж байсан. А мэдэж байгаа. Хэрэгт холбогдуулж хохирол учруулж байгаад маш их гомдолтой байна.

Хохирогч Г.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 37-38 дугаар постын хооронд тээвэр хийж байсан. Үл таних хүнээс түлшний сав шаланк авсан. Тэгээд 1 шил 0,5 граммын архи авсан. Түлшний савыг удаан хэрэглэлээ гэж түүнээс болж маргалдаан болсон. Түлшний савыг ямар удаан хэрэглэдэг юм гэж хэлээд мөн архиныхаа мөнгийг давхар нэхсэн. Би авсан архиа машины гупер дээр тавьсан байсан чинь нэг харахад хагарсан байсан. Тэгэхээр нь би хагарсан архины мөнгийг өгч чадахгүй гэж хэлсэн. Тухайн явцад Б.Б улаан малгайтай цамцтай байсан. Ээж нь наадах чинь зэвүүн залуу гэж нүүр самардсан. Б.Б баруун талын чихэндээ ээмэгтэй байсан. Миний ээмгийг санаж яваарай гэж хэлж байсан. Б.Б эхний удаа цохиход би унаагүй. Дараагийн удаа цохиход унасан. Түүнээс хойш болсон асуудлыг санахгүй байна. Тухайн үед би болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Энэ хэргийн улмаас миний зүүн шанаа, хоншоор яс болон хацрын яс хугаралтай, үйрсэн гэмтэл учирсан. Эмнэлэгт хэвтсэн, хагалгаанд орсон. Нийт 5.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Удаан хугацаанд үргэлжилж байгаа учраас зарим баримт харагдахгүй тоо нь арилсан байгаа. Би Өмнөговь аймаг руу ирэхэд нэг талдаа 200.000 гаруй мянган төгрөгийн бензин зардал гарсан. Хэд хэдэн удаа ирсэн. Нийт 5.364.500 төгрөг нэхэмжилж байгаа. Хохирол төлбөрийн зарим баримтыг байцаагч Л.Дд өгсөн. 3.686.560 төгрөг нэхэмжилж байгаа.

Хохирогч П.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 сарын 16-ны орой 09 цагийн үед Г.Мгийн ярьсан хэрэг болсон. О гэх хүнээс 0,75 граммын архи авсан. Би тухайн явцад архи уугаагүй эрүүл байсан. Г.М, Отэй маргалдаж байсан тэр үед би салгаж, эвлэрүүлэх гэж боль гэж хэлсэн. Тэр үед архи хагарсан байдаг. Тэр үед 2 машин ирж олон залуучууд бууж ирж зодоон болсон. Г.Мг шүүгдэгч Б.Б лапатак төмрөөр цохиж байхыг би өөрөө харсан. Миний гэрчийн мэдүүлэг үнэн. Г гэх хүнийг тухайн өдрийн орой хэргийн газарт байхыг би харсан. Машины гэрлийн үзүүрт надад харагдсан. Мөрөвчтэй цэнхэр комбинзонтой байсан. Би машин руугаа гүйж байгаад эргээд харахад миний урдаас лапатакаар Б.Б цохьсон. Тэгээд би ухаан алдаж унасан. Би Б.Б-ыг яагаад таньж байна вэ гэхээр Б.Б тухайн үед ээж, аавын хамт засмал зам дээр зогсож байсан. Урт түрийтэй хоромтой, жинсэн өмдтэй, улаан цамцтай байсан. Би зургийн сургууль төгссөн учраас ам зураг гаргаж өгсөн. Хохирол төлбөрийн хувьд БОЭТ-д 2 удаа хагалгаанд орсон. Одоо 1.141.250 төгрөгийг нэхэмжилж байгаа.

Гэрч Б.О шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би нөхрийн хамт нөхрөө машинд нь хүргэж өгөх гээд явж байхад 2 залуу канистр, шаланкаа өгөөч гэж гуйгаад авсан. Тэгээд бид хоёр хүлээж байгаад өгөхгүй байхаар нь би очиж канистр, шаланкаа авъя гэхэд нөгөө залуу авахгүй юу гээд машиныхаа гишгүүр дээрээ зогсож байгаад канистрыг шидчихэд канистр хол өнхрөөд явахаар нь би авалгүй нөхөр дээрээ очоод канистраа аваад ир гэхэд нөхөр очоод нөгөө залуутай хоёулаа цаашаа явж канистр авч ирэхдээ хоёулаа зууралдсан байсан. Тэр явцад жижиг залуу нь гүйж очоод манай нөхрийг араас нь цохьсон. Тэгэхээр нь би хөгшин настай хүнийг аллаа гэж орилсон. Тэр явцад араас 2 залуу гарч ирж салгасан. Би дэргэд нь очоогүй холоос харж байсан. Очвол хөл гарт нь үрэгдэх байх гэж бодсон. Машины өмнө талд нэг залуу хөдөлгөөнгүй суугаад байсан. Тэр залуу гэнэт гүйж гарч ирснээ төмөр бариад ирсэн. Тэр явцад би нөхөр рүүгээ төмөр байна гэхэд  манай хүн машин руугаа гүйгээ очсон. Машин хөдлөхөд цонх хагалсан. Тэгээд машин явангууд араас нь лапатак төмрийг шидсэн. Би тэнд зогсож байгаад чигээрээ цаашаа харанхуй руу зугтаж гүйсэн. Би лапатакыг авч машин дээрээ очсон. Тэгээд бид 2 машин дээрээ очиж хоноод өдөр явж байгаад цагдаатай уулзсан. Тэгээд лапатакыг отвёркатай хамт өгсөн. Тэр явцад айхтар зодоон болсон зүйл байхгүй. Тухайн орой Б.Б руу ярихад Гурвантэс сум дээр байсан. Маргааш нь цагдаагаас хүүхдээ аваад ир гэж хэлсэн. Би хэлсэн ёсоор нь очиход үзлэг хийгээд явуулсан. Тэр явцад манай хүүхэд хамт байсан бол би хүүхдээ орхиод явахгүй байсан байх.  Машины өмнө сууж байсан хүүхэд лапатак бариад гэнэт гараад ирсэн. Өмнө нь лапатак хаана байсан талаар би мэдэхгүй.

Гэрч Л.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гар утасны сүлжээ сумын төвөөс гараад “Чинхуа Мак ХХК”-н зам хүртэлх 32 километр зайд тасардаг. Нарийн сухайтын орд газраас Морин заг, хилийн боомт орчинд 40-50 орчим километр тасардаг. Суурин газартаа сүлжээ байдаг. Уул толгод ихтэй учраас гар утасны сүлжээ орж гарч байдаг.

Гэрч Д.Г: Хар жинсэн өмд, цэнхэр цамцтай, пүүзтэй явж байсан байх. Би хамт явж байсан. Орой 22 цагийн явцад хүүхэддээ куртик авч өгөөд явж байсан. 22 цагийн явцад хаадаг. Бид хоёрыг ажил дээрээ очиход 12 цаг өнгөрч байсан. Очерт байгаа машин дээр очсон.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэрэгт авагдсан баримт нотолгоо, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон шинжээчдийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, нотлох баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.О мөрдөн шалгах ажиллгааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр Мд архи зарсан эмэгтэй одоо архины мөнгөө авна гээд нэхээд байсан. Тэр авсан архийг Н.О хөлөөрөө хагалчихсан байх. Отгонбаатарын хөлний хажууд архи нь хагарчихсан байсан. Тэгээд тэр эмэгтэй бид нараас архины мөнгөө нэхээд М архины мөнгийг нь өгөхгүй гээд үүнээс болж хэрүүл маргаан зодоон болсон. Мгийн машинд нь түлшээ хийчихээд М бид хоёр буцаад миний машин дээр ирэхэд Н.О миний машины урд талын гүпер дээр нь сууж байсан. Тэгэхэд тэр эмэгтэй, эрэгтэй хүний хажууд улаан цамцтай намхан биетэй Билэгбат гэдэг залуу зогсож байсан. Тэгээд Билэгбат М дээр хүрч очоод хацар руу нь алгадсан. Билэгбат нь Мг алгадахаасаа өмнө асаагуурын гэрлийг өөрийнхөө нүүр рүү тусгаад намайг таньж байна уу сайн хараад ав гэж хэлж байсан. Тэр малгайтай улаан цамцтай Билэгбат эхлээд Мг алгадаж авахаар нь би хүрч очоод салгачихаад Билэгбатыг замын хажуу руу түлхчихээд байж байхад гэнэт машины шил хагарах чимээ гарахаар нь би замын хажуу талд байгаа жижиг машины хажууд нь очиход Н.О тэр машины арын хажуу талын шилийг лапатакаар хагалчихсан тэр лапатакыг нь Билэгбат булааж авч байхад Билэгбатын цаад талд Г гэдэг хүн цэнхэр өнгийн комбинзонтой өмдтэй зогсож байсан. Тэгээд Билэгбат машиныхаа хажууд зогсож байсан М дээр хүрч очоод толгой хавь руу цохих шиг болоход М шууд газар дээр унахаар нь би машин руугаа гүйгээд явж байхад миний толгой руу Билэгбат төмөр лапатакаар нэг удаа цохьсон. Би тэгээд ухаан балартах явцад 3-4 хүн хүрч ирээд миний толгой руу өшиглөөд байхаар нь гараараа толгойгоо хаагаад байж байгаад ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Би Билэбатыг төмөр лапатакаар Мягмарын толгой руу нэг удаа цохиж байхыг харсан. /1хх-ийн 42-43 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Д.М мөрдөн шалгах ажиллгаааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тэр орой миний хүү Билэгбат Гурвантэс суман дээр явж байсан. Манай эхнэр О машиныхаа шилийг хагалуулсан. Дараа нь хүү Билэгбаттай утсаар ярьж машиныхаа шилийг хагалуулчихлаа гэж хэлэхэд Билэгбат би Гурвантэс суман дээр байна гэж хэлээд “Одоо би яахав, хүрээд очих уу” гэхээр нь одоо хэрэггүй гэж хэлж байсан. /1хх-ийн 45-46 дахь тал/

Хохирогч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэгтэл тэр машинаас 2 хүн бууж ирсэн ба араас баахан хүн гүйгээд ирсэн. Тэгээд намайг зодсон. Миний барьж байсан бордокийг булаан аваад газар унаган тал талаас нь өшиглөж зодсон юм. Надаас бордок авсан залуу цааш гүйн Мг очоод цохиж байгааг би зодож байхыг би хэвтэж байхдаа харсан юм. /хх-ийн 48 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Хэрэг гарах явцад толгой руугаа лапатакаар цохиулсан байх. Тэр лапатакыг би машинаасаа гаргаж ирсэн. Яагаад гэвэл М хүнтэй муудалцаад очерийн хажуугаар архи зараад, хүн зодлоо наад машинаа битгий явуул гэхээр нь би жижиг машины цонхыг нь хагалсан. Тэгээд эргээд харахад миний гараас лапатакыг булааж авсан. Би зугатааж байгаад зам дээр гарч ирээд газар унаад зодуулсан. Тэгээд би нүүр, толгой нурууруугаа өшиглүүлж зодуулсан. Би тухайн явцад бор өнгийн жижиг /фаск/ цүнхэндээ жижиг нокиа гар утас хар өнгийн түрийвч дотор нь 1300 юань байсан, хаан, хас банкны виза карт, номин карт, гадаад паспорт, утасны чихэвч, цэнэглэгч, цахим иргэний, жолоочийн үнэмлэх зэрэг байсан. Би жолоочийн үнэмлэх, иргэний үнэмлэх, Гадаад паспорт, хаан банкны виза карт зэргийг захиалж авсан. /1хх-ийн 52 дахь тал/

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 12 дугаар сарын 16-ны орой би Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн очерт зогсож байсан. Миний зогсож байсан газар Шивээхүрэн боомтоос 4 км дэх заалт дээр гаалийн 375 дугаартай Норд бенз маркийн 59-16 ӨМӨ улсын дугаартай машины кабин дотроо нутгийн дүү Алтанбаганатай хоол цайгаа хийж байхад гадаа бүрэнхий болсон байсан. Цагийг нь тодорхой мэдэхгүй байна. Миний машины урд 50 орчим метрийн газарт хүмүүс зодолдоод, хашхиралдаад, нэг эмэгтэй хүн орилоод байхаар нь би дотроо зодоон болж байгаа юм байна гэж бодсон. Нэг их анзаараагүй. Зодоон болж байгаа чимээ ойролцоогоор 5-6 минут болсон байх. Тэгээд жаахан байж байгаад \3-4 минутын орчим\ би урд талын том цонхоороо хальт хартал тэр хавьд нэг эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хамт явж байгаа нь харагдсан. Тэгээд нэлээн байж байгаад манай дүү Алтанбагана бие засах гээд машинаас буугаад замын зүүн тал руу буугаад явсан. Тэгээд удаагүй намайг машины гаднаас дуудсан. Баянаа ахаа гараад ирээ энэ урд талд аймаар юм болсон байна” гэхээр нь би машинаас буутал Алтанбагана намайг дуудсан. Би тэгээд явган яваад тэр газар нь очтол хоёр машин зэрэгцээд зогссон байдалтай, зүүн талын машины урд талд нь нэг эрэгтэй хүн газар хөлөө жийгээд суучихсан, тэр хүний ар хэсгээс нь их хэмжээний цус гарсан, тэр хоёр машины гол хавьд нэг эрэгтэй хүн газар хажуу тийшээ харчихсан байдалтай хэвтэж байсан. Харин баруун талын машины урд талд нь нэг эрэгтэй хүн газар хажуу талаараа хэвтчихсэн байдалтай байсан. Тэгэхэд Алтанбагана тэр газар хэвтсэн хоёр хүнийг татаж үзээд огт хөдлөхгүй байна гэж хэлэхээр нь би тэр хоёр хүнийг үхсэн юм байна гээд айгаад аймгийн цагдаагийн газрын 102 дугаарын утас руу залгаж хэлэхэд надад Гурвантэс сумын цагдаагийн тасгийн утсыг өгсөн би тэгээд тэр дугаар луу залгаж болсон зүйлийг хэлсэн юм. Тэгээд Алтанбагана бид хоёр буцаж яваад машиныхаа кабиндаа хараад сууж байсан. Тэгэхэд тэр хавиар жижиг 2 машин эргэлдээд буюу хойш, урагшаа яваад, эргэж ирээд хараад байгаа бололтой гэрлээ тусгаад байсан. Тэгээд нэг цагийн дараа сумын цагдаа нар ирсэн. Би машинаас буугаад цагдаа нартай уулзаад болсон зүйлийг хэлсэн. Тэгэхэд тэр хавьд эргэлдэж байсан хоёр жижиг машинууд явчихсан байсан. Хаашаа явсныг нь мэдэхгүй. /1хх-ийн 53-54 дэх тал/

Гэрч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Билэгбаттай бол садан төрлийн холбоо байхгүй. Эхнэр болж байгаа Г нь миний төрсөн дүү байгаа юм. Сайн санахгүй байна. Цагдаа дуудахаас өмнө нь нэг удаа хүүхдээ хүргэж өгөх гэж ирж байсан санагдаж байна. Г нь хуучин хадам болох Уранчимэгийнд хүүхдээ өгч харуулдаг. Энэ хоёр танилцаад миний мэдэхийн 1 жил гаруйтай болж байгаа. Өмнө нь хоёулаа эхнэр, нөхөртэй байсан. Гантулгын нөхөр нь 2017 онд автын ослоор нас барчихсан юм. /1хх-ийн 58 дахь тал/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Б.Бтай 2017 онд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хил дээр анх танилцаад түүнээс хойш хамт нэг гэрт амьдарч байна. Би өөрөө 3 хүүхэдтэй. Билэгбатын хүүхэд байхгүй. Манай нөхөр өмнө нь “Хотун” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байгаад 2018 оны 03-р сард өөр “Хунчан” гэдэг нэртэй компаний жолоочоор ажиллаж байгаад 2019 оны 09-р сард энэ “Шинэ-шулуун Зам” ХХК-д нүүрс тээврийн жолоочоор ажилд орсон. Одоо бид хоёр нүүрс зөөгөөд ажлаа хийж байгаа. /1хх-ийн 58 дахь тал/

Гэрч У.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 09 цагаас оройны 17 цаг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчийн үүрэг гүйцэтгэж орой 17 цагт буусан. Тэр өдөр жижүүрийн өрөөнд гадны хүн байгаагүй. Өрөөнд гадны хүн байх ёсгүй. Хэрэв хүн амьтан ирж үзүүлсэн бол эмч хажууд нь байх ёстой.Тэр өрөөнд жижүүр эмч, сувилагч нар л ордог. /1хх-ийн 61 дэх тал/

 

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр явцад шөнийн 05 цаг болчихсон гадаа харанхуй байсан. Тэгээд би замын машинаар явж хойшоо Поошиг руу хүргүүлж буучхаад нэг танихгүй айлд орж хоночихоод өглөө нь машин руугаа очоод байж байтал манай хөдөлмөр аюулгүй байдлыг хариуцсан ажилтан Айбек хүрч ирээд “та урьд шөнө хаагуур явсан юм бэ, та энэ очерт зогсож байгаа хүмүүстэй архи хамт уусан юм уу? тэр хүмүүс хоорондоо зодоон цохион хийсэн байна” гэхээр нь би тэр хүмүүстэй архи уугаагүй гэж хэлсэн юм. Тэр өглөө нь урагшаа Хятад руу орсон. Зодоон болсон талаар дахиж хүнээс сонсоогүй. /хх-ийн 62-63 дахь тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 сарын 16-ны өдөр Поошиг гэх газарт гэртээ байж байгаад нүүрс тээврийн очерт орхисон машинруугаа эхнэрийнхээ хамт явж байх замд нэг залуу гар өргөж зогсоогоод түлш хийх сав байвал өгөөч гэхээр нь би зүс харсан залуу байсан тул машиныхаа араас саваа өгсөн. Тэгээд 20-оод минут хүлээгээд ирэхгүй болохоор нь манай эхнэр яараад уг залуугаас саваа авахаар явсан. Тэгээд удалгүй замын хажуу руу машин дээр ирээд нөгөө залуу чинь өгөхгүй намайг доромжлоод байна чи өөрөө саваа ав гээд замын далан дээр үлдсэн. Би машинаасаа буугаад сав авсан залуу дээр очиход миний савыг хэрэглээд дуусчихсан машинаас нь нэлээд хол хажуу талаараа унасан байсан. Чи хэрэглээд дууссан юм бол цэвэрлээд өгчихгүй яасан уддаг юм бэ гэхэд тэр залуу миний өөдөөс пизда минь чамаас юм гуйгаа юу гэхээр нь би саваа аваад арын машиных нь хажуугаар савныхаа тагийг аваад би машиныхаа ард саваа хийхэд тэр залуу надтай хэрүүл хийгээд араас дагаад яваад байсан. Би машинаасаа буцаад зам дээр гараад тэр залуутай хэрэлдээд байж байтал баруун гартаа барьсан отвёркоо далайсан. Тэгэхээр нь би далайсан гарыг нь барьж аваад отвёркийг нь булааж авсан. Яг тэгж байхад танихгүй 2 хүн ирчихсэн байсан ба нэг нь тэр залуу руу чи яасан хогийн пизда вэ хөгшин хүн дээрэлхээд гэхэд надруу далайсан залуу юу гэнээ пизда минь гэхэд нөгөө залуу нь чи намайг танихгүй байна уу гээд тэр залуу руу гэрэл тусгахад над руу дайрсан залуу нь таньлаа гээд яадаг юм гэхэд гэрэл тусгаж байсан залуу ямар зэвүүн пизда вэ гээд нүүр рүү нь нэг удаа цохьсон. Яг тэр явцад араас нэг залуу алнаа пиздануудыг гээд лапатак барьчихсан ирж байсан. Тэгэхээр нь би надруу дайрсан залуугийн араар ороод машинруугаа гүйж ороод машинаа асаагаад хөдлөж байхад миний машины цонхыг хагалсан. Тэгээд би тэр чигээрээ машинаа унаад тэндээс холдоод зогсоход манай эхнэр миний араас лапатак барьчихсан ирсэн наадах чинь юу юм гэж асуухад эхнэр машины цонхыг хагалсан лапатак байна, чамайг хөдлөөд явахад чинь араас чинь шидсэн гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ хамт машин руугаа явсан. /хх-ийн 66-67 дахь тал/

Гэрч Д.М мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр залуу нь гартаа отвёрк барьчихсан байсан ба гараараа над руу цохих маягтай далайхаар нь би отвёркыг нь салгаж авахаар ноцолдож байхад нэг залуу ирж цохих шиг л болсон. Тэр явцад манай эхнэр хүн аллаа шүү дээ гэж орилсон. Тэгээд гэнэт хажууд танихгүй 2 залуу нэлээд ойрхон ирчихсэн байсан. Би тухайн явцад царай төрх хувцсыг нь сайн харж чадаагүй. Яагаад гэвэл араас ирсэн 2 танихгүй залуу шууд л надтай муудалцаж байсан залуу руу хандаж чи намайг таньж байна уу гээд өөр рүүгээ гэрэл тусгасан. Тэгэхэд надаас түлшний сав авсан залуу таньлаа гээд яадаг юм гэхэд өөррүүгээ гэрэл тусгасан залуу шууд нөгөө залуугийн нүүр рүү нь цохьсон. Би шууд зодоон болох нь гээд машин руугаа гүйхэд нэг залуу гартаа төмөр барьчихсан миний араас ирэхээр нь би машинаа асаагаад шууд хөдлөөд явж байхад машины цонхыг төмрөөрөө хагалсан. Цаашаа 100-200м яваад зогсож эхнэрийгээ хүлээсэн. Манай эхнэр машинд орж ирэхдээ төмөр лапатак барьчихсан ирсэн. Юу юм бэ? гэж асуухад чиний араас шидэхээр нь би бариад ирлээ гэж хэлээд цааш явсан. /хх-ийн 68-69 дэх тал/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 12 дугаар сарын 16-ны шөнө 21 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтын хойд талд байдаг Поошиг гэдэг газраас урагшаа Шивээхүрэн гаалийн боомт руу явах гээд өөрийн эзэмшлийн 7156 УБГ улсын дугаартай, саарал өнгийн Тоуоta sienta маркийн автомашинтайгаа, нөхөр Мөнхбаттай урагшаа засмал замаар явж байхад хоёр залуу гар өргөөд зогсоосон. Тэгтэл тэр хоёр залуу “ахаа сав байна уу миний түлш дуусчихаад энэ хүнээс түлш авах гэсэн чинь сав байдаггүй, сав байна уу” гэхэд нь манай нөхөр машинд байсан 25 л савыг тэр хоёрт өгөөд явуулсан. Бараг 30 гаруй минут хүлээсэн. Тэгээд урд талын машин руу савтай түлшээ аваад явж байгаа харагдсан. Түүнээс хойш дахиад удаад байхаар нь би машинаасаа гараад тэр машин дээр хүрч очиход савыг машиныхаа хажууд газар хаячихсан, таг нь байхгүй байхаар нь би “хөөе чи хүний сав авчхаад зөндөө их хүлээлгэлээ” гэж хэлсэн чинь нөгөө залуу уучлаарай эгээ минь гэсэн. Би юу яриад байгаа юм бэ? савны таг нь яасан юм бэ? гэхэд тэр залуу юу гээд байгаа пизда вэ гэж хэлэхээр нь би буцаж цаашаа яваад нөхрөө дуудаад “энэ чинь танихгүй гээд байна чи өөрөө очиж түлшний саваа аваад ир” гэж явуулсан. Тэгээд би тэндээ хүлээгээд байж байтал манай нөхөр саваа барьчихсан хоёр машины дунд талаар нь нөгөө залуутай хамт гарч ирээд хоорондоо барилцаад, зууралдаад байсан. Тэгтэл араас нь нэг жижиг биетэй залуу хүрч ирээд манай нөхрийг араас нь нэг удаа цохиод авсан. Тэгээд манай нөхөр машин руугаа явахаар нь би “хөөе хүн амьтан байна уу хүн аллаа шүү” гэхэд машинуудын араас хоёр залуу гарч ирээд нөгөө өндөр биетэй залууг “чи яаж байгаа юм, ямар хөгийн залуу вэ чи гэхэд тэр өндөр биетэй залуу өөдөөс нь "тэгээд яахын” гэж хэлэхэд тэр залуу өөррүүгээ гар чийдэнгийн гэрэл тусгаад “чи намайг таньж байгаа биз дээ” гэхэд өөдөөс нь “тэгээд чи яах юм бэ гэхэд гар чийдэн барьсан залуу өндөр залуугийн нүүр лүү нэг удаа цохиод авсан. Тэгтэл машины өмнө талд сууж байсан шар дуу царайтай залуу машины голоор ороод нэг гартаа машины төмөр лапатак барьчихсан гарч ирээд манай машин руу явахад би нөхөртөө “хөөе наадах чинь лапатактай” гэж хэлтэл манай нөхөр машин руугаа ороод хаазлаад хөдөлсөн. Тэр залуу манай машины голын шилийг лапатакаараа цохиод хагалчихсан. Тэгээд араас нь лапатакаа шидчихээр нь би тэр лапатакыг нь аваад нөхрийнхөө араас явсан.Тэр явцад тэнд байсан 5 залуу хоорондоо зодолдоод л үлдсэн. Би нөхрийнхөө араас явган яваад машин дээрээ очсон. /хх-ийн 70-71 дэх тал/

Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Би тэнд байсан хүмүүсийн нэрийг нь мэдэхгүй өмнө нь харж байгаагүй. Нөхөр бид хоёроос түлшний сав авсан хүнийг нөхөр зүс таних хүн байна гэсэн. Тэр хүн нь манай нөхөртэй заамдалцаад байж байхад араас нь нэг хүн нуруу руу нь цохих шиг болсон. Би тухайн үед хүн амьтан байна уу хүн аллаа гэж орилсон.  Тэгээд араас танихгүй 2 залуу гарч ирээд манай нөхрийн хажууд очоод нөгөө түлшний сав авсан залууг “чи яаж байгаа юм бэ, чи намайг таньж байна уу” гээд өөррүүгээ гэрэл тусгахад нөгөө залуу нь тэгээд чи яахын гэхэд өөррүүгээ гэрэл тусгасан залуу түлшний сав гуйж авсан залууг нэг удаа цохиж авсан. Тэгээд манай нөхөр салахад миний араас нэг залуу гартаа төмөр барьчихсан гарч ирэхээр нь би наана чинь гартаа төмөр барьчихсан байна шүү гэж хэлэхэд манай нөхөр машинруугаа гүйж очоод машинаа асаагаад хөдөлж байхад нь гартаа барьсан төмрөөрөө машины зөв талын арын цонхыг цохиж хагалаад машины араас гартаа барьсан төмрөө шидсэн. Намайг зам дээр гарч ирэхэд машины цонх хагалсан залуу юу ч дуугарахгүй доошоо хараад сууж байсан ба хажууд нь шилтэй архи хагарсан байдалтай шингэн зүйл зам дээр асгарсан байсан. Тухайн явцад бол шилтэй архи хагарсан байна гэдгийг хараад мэдэхээр байсан. Хагарсан архины шилний хажуугаар шингэн зүйл асгарч зам дээр тогтсон байсан. /хх-ийн 72-73 дахь тал/

Хохирогч Г.М, гэрч Оээс мөрдөн шалгах ажиллагааны явцад нүүрэлдүүлж авсан мэдүүлэгт:

Хохирогч Г.М: Тиймээ би энэ эмэгтэйг танина. 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хүмүүст зодуулахаасаа өмнө О гэх хүн өөрийн нөхөртэйгөө жижиг  машинтайгаа нүүрс тээврийн замын баруун талаар урагшаа явж байхаар нь би гарч зогсоогоод нөхрөөс нь түлшний сав болон шаланкыг нь гуйж авсан. Би тухайн явцад энэ эмэгтэйгээс  0.75 граммын Соёрхол нэртэй архийг зээлээр худалдаж авсан. Энэ эгчийг өмнө нь бас зүс таньдаг байсан. Тэр өдөр Б.О нь миний биед халдаж миний нүүрийг гараараа самардсан. Тэр Оийн хүү гэх дунд зэргийн биетэй бор дуу царайтай залуу хүрч ирээд намайг алгадаж аваад миний баруун шанаа руу 3 удаа цохиход би газар унасан. Тэгэхэд Отгонбаатар ирж боль боль гэж салгасан.

Гэрч Б.О: 2018 оны 12 сарын 16-ны өдөр би энэ хүнд архи огт зараагүй. Нүүрсний замын хажуугаар нөхрийнхөө машин руу явж байхад энэ хүн гар өргөж зогсоосон. Манай нөхөр Мөнхбат нь энэ хүнд түлшний саваа л өгсөн. Би энэ хүний нүүр болон биед хүрээгүй. Би тухайн явцад нөхөртэйгөө Поошиг гэх газраас өөрийн 7156 УБГ дугаартай, хар саарал өнгийн Тоуаtо sienta маркийн автомашинтайгаа нүүрс тээврийн засмал замын хажуугаар шороон замаар урагшаа явж байсан. Би өөрийнхөө хүү Б-тай тэр өдөр уулзалдаагүй, ямар хувцастай явж байсныг мэдэхгүй. /хх-ийн 82-83 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:  Тэр орой 20 цагийн үед Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн замын 37-38 км-н завсарт засмал замын очерт Н.О, П.О нарын машины өмнө талд машинтайгаа урагшаа хараад зогсож байсан. Тухайн явцад миний машины түлш дууссан байсан. Тэгээд түлшний сав гуйх гээд замын хажуугаар явж байсан хоол, архи зарж явдаг О гэдэг эмэгтэй нөхөртэйгээ явж байгаа таарсан. Тэгээд би тэр хоёроос түлшний сав гуйхад Оийн нөхөр нь таньдаг залуу байна түлшний саваа өгчих гэж хэлэхээр нь би О эгчээс архи байна уу гэхэд архи байгаа гэхээр нь би 0.75 грамм Соёрхол нэртэй архийг аваад машин руугаа явж засмал замын очерт зогсож байгаа Н.О, П.О нарын машины голд нь газар тавьчихаад П.Оын машины банкнаас түлш шланкаар соруулж авах гэхэд түлш гарахгүй байхаар нь машиныг асаагаад буцахын шланкаар түлш авсан. Тэр буцахын шланк нь нарийн гоождог учраас нэлээн их удсан. Тэгээд түлшээ авч байхад О эгч ганцаараа хүрч ирээд “яасан их уддаг юм бэ? сав аваад алга болчихлоо гэхээр нь би одоо дуусаж байна, буцах шланкаар түлш авч байгаа тул удаж байна гэхэд О “юун их уддаг юм зөндөө их хүлээлээ” гээд уурлаад байхаар нь би “ямар цуваа хөдлөөд явах гэж байгаа биш, юун сүртэй юм бэ одоо савыг чинь өглөө гэж хэлээд түлшээ аваад өөрийнхөө машины банкинд савтай түлшээ хийчихээд, машиныхаа хоёр банкны шланкыг кабин халаагч руугаа шургуулсан байсныг аваад банкиндаа буцаагаад холбох гээд чангалаад байж байхад Оийн нөхөр нь хүрч ирээд “дуусаж байна уу” гэхээр нь би одоо дуусаж байна гээд Оийн нөхөрт нь түлшний савыг нь өгчихөөд машиныхаа араар тойроод хоёр Отгонбаатарын машины өмнө талд нь очих явцад О “наад хүнээсээ архины мөнгөө аваатах” гэж нөхөртөө хэлсэн. Тэгтэл нөхөр нь намайг архины мөнгөө авчраад өгчих гэж хэлчихээд нөхөр нь машин руугаа түлшний саваа аваад явсан. Тэр хооронд О хүрч ирээд надаас архины мөнгөө авъя гэхээр нь би мөнгийг нь өгөх санаатай Н.Оаас авсан архи руугаа хартал архи хагарчихсан хажууд Н.О өөрийнхөө машиныхаа зөв талын хаалганы гишгүүр дээр сууж байсан. Тэгээд миний авсан архи хагарчихсан байхаар нь би От “авсан архи чинь хагарчихсан байна архины мөнгийг нь төлөхгүй гэж цаашлуулах маягтай хэлтэл О шууд уурлаад “чи яасан арчаагүй амьтан бэ” гэхээр нь би өөдөөс нь "хүнийг арчаагүйгээр нь дуудаад яадаг юм, чиний архи зараад явж байгаа чинь зөв юм уу” гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн юм. Би Оээс өмнө нь зөндөө олон удаа архи дарс зээлээр аваад уудаг байсан болохоор “юун сүртэй юм тэгээд байх юм бол зургийг чинь аваад сумын цагдаа руу явуулж чадна шүү, замын хажуугаар архи зараад явж байгаа зөв буруугүйг нь цагдаа ялгаад өгчих байлгүй дээ гэж хэлсэн. Тэр хооронд П.О хүрч ирээд От мөнгө төгрөгийг нь өгчихнө гэж хэлтэл О уурлаад энэ муу яасан арчаагүй залуу бэ гэж хэлж чарлаад над руу хүрч ирээд миний хацар руу хоёр гараараа хоёр удаа самардаж нүүр урчихсан. Тэгэхэд миний нүүр хацрыг гүн самардаж, шалбараад цус нь шүүрээд эхэлсэн. Тэгтэл гэнэт л улаан цамцтай залуу хажуунаас гарч ирээд над руу дайрч давшлаад намайг таньж байна уу гээд өөрийнхөө нүүр лүү асаагуурын гэрлээ тусгаад намайг таньж аваарай гэж хэлсэн.Тэгэхээр нь би тэр залуугийн энгэрээс нь зуурч аваад Оээс энэ юун залуу юм бэ гэхэд О “манай хүү, тэгээд чи яах юм гэж хэлэхээр нь би танайх гэр бүлээрээ хүн дээрэлхээд, архи зараад явж байдаг нь та нарын зөв юм уу гэхэд тэр залуу эхлээд миний зүүн шанаа руу нэг цохиход би хойшоо гуйваад арай газар унаагүй. Тэгтэл тэр залуу \одоо Билэгбат гэдгийг нь мэдсэн\ намайг дахиад зүүн талын шанаа руу цохиод газар унах явцад П.О гүйж ирээд Билэгбатыг барьж аваад цааш нь салгасан. Тэгээд би газар унаад “наад хүмүүс чинь хүн зодчихоод зугтаалаа, цонхыг нь хагалаад тэмдэг тавьчих гэж орилоод газраас босоод ирсэн. Тэгэхэд Н.О баруун гартаа төмөр лапатак барьчихсан гүйж очиход Оийн машин дөнгөж хөдлөх гээд ухас хийхэд Н.О машины буруу талын хойд талын хаалганы цонхыг араас нь гүйж очоод хагалсан. Тэгтэл машинаас Билэгбатын ээж, аав нь бууж ирээд орилж чарлаад эхэлсэн. Тэгтэл замын 38 км-т талаас саарал өнгийн приус маркийн машинтай хүмүүс ирээд машиныхаа гэрлийг тусгаад машинаас хэсэг хүмүүс буугаад ирэхэд тэр хүмүүс дотор нүдний шилтэй нэг залуу харагдсан. Тэр нүдний шилтэй залуу зодоонд оролцохгүй ухраад байсан. Тэгээд тэр залуучууд машинаас бууж ирээд Н.Оыг өшиглөөд эхэлсэн. Би очих гээд өөдөөс нь явахад Билэгбат над руу эргээд дайрахаар нь би одоо болохоо байлаа гээд машин руугаа гүйж орох гээд эргээд гүйтэл араас Билэгбат миний араас толгойны орой руу нэг удаа цохьсон. Би тэгээд унах гээд явж байх хооронд Жүгдэр гэдэг чихэндээ ээмэгтэй, саарал ханцуйтай цамцтай залуу ирээд миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний араас дахиад Билэгбат лапатакаар толгойн тус газар цохьсон. Тэгээд би ухаан алдаад унасан. Цааш юу болсныг мэдээгүй нэг сэрсэн чинь хүмүүс хажууд ирчихсэн бие нь зүгээр үү? Амьсгаатай байна уу? Цус их алдсан байна гэх мэт юм яригдаад байх шиг байсан. Яаж машиндаа орсноо санахгүй байна. Тэгээд сумын цагдаа, эмнэлгийн хүмүүс ирсэн. Толгойдоо хоёр оёдол тавиулсан. Мөн зүүн шанаа, зүүн хоншоор хугаралттай. Энэ гэмтлийг Билэгбат гараараа шанаа руу цохиж, мөн төмөр лапатакаар толгой руу цохиж учруулсан. О миний нүүрийг гүн самардаж маажсан. Маажуулсан байгаа зургийг тухайн явцад байцаагч Далайжаргал үзүүлж зургийг авч үлдээсэн. Зүүн талын хавирганы хугарал гэмтэл нь Жүгдэр гэх залуу өшиглөснөөс болж гэмтсэн. Би 2019 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод эмнэлэгт хагалгаанд ороод 15 хоногийн дараа мэдүүлэг ирж өг гэж дуудаад байхаар нь би очиж чадахгүй гэдгээ хэлсэн боловч заавал ирж мэдүүлэг өг гээд байхаар нь би очиж мэдүүлэг өгсөн юм.Саяын уншиж сонсгосон мэдүүлгийг би өөрөө ингэж ярьж хэлсэн гэдэгтэй итгэхгүй гайхаад байна. Энэ мэдүүлгийг огт худлаа хольж сольж бичсэн байна. Нэг бол би мартаж санаад буруу зөрүү хольж ярьсан байх эвсэл миний ярьсан зүйлийг байцаагч буруу ойлгоод хольж бичсэн байх. Би мэдүүлэг өгөхдөө бүх болсон явдлын талаар бүхэлд нь ярьж дуусгасан. Түүний дараа бичиж тэмдэглэсэн зүйлээ гарын үсэг зур гээд өгөхөөр нь би лавлаж шалгалгүй гарын үсэг зураад өгсөн. Тухайн явцад эхнэр намайг юмаа их мартдаг, буруу зөв яриад дэмий юм их яриад байдаг болсон байна гэж хэлдэг байсан. Мөн миний толгой байнга өвддөг, нойр болон даралтны эм байнга уудаг байсан. Тэр явцад би их мартамхай болсон. Одоо бол миний биеийн байдал зүгээр болсон асуудлыг сайн санаж байн. Миний энэ өгч байгаа мэдүүлэг үнэн зөв юм. Дараа нь хар цамцтай малгайтай хүн цохиж унагасан гэдэг мэдүүлэг бол худлаа байна. Тийм зүйл болоогүй. Би улаан цамцтай хүнд л зодуулж лапатакаар цохиулсан гэж мэдүүлээд байгаа. Энэ талаар өмнө нь Прокурорт хэлж байсан. /2хх-ийн 119-120 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:  Худалдаж авсан архи болон түлш хийх гэж гуйж авсан савнаас болж хоорондоо маргалдсан. Тэр хоёрыг яг хоорондоо маргалдаж байхыг хараагүй тэр явцад нь би хагарсан архины зургийг дараад явж байсан. Тэгээд М, О хоёр хэрэлдэж байхад нь Билэгбат хүрч очоод Мг нэг удаа алгадаж аваад тэгээд дахиад шанаа руу цохиж авсан тэгтэл М газар унахаар нь би хүрч очоод Билэгбатыг очиж аваад “одоо боль" гээд холдуулсан, Тэгтэл М "наад хүмүүс чинь архи зараад хүн зодоод яваад байна, битгий явуулаарай” гэж хашхирч байсан.Тэгтэл О, Мөнхбат хоёр машин руугаа очоод машиндаа суугаад машинаа асаагаад хөдлөх гэхэд Н.О очиж машины буруу талын хойд талын шилийг нь хагалсан. Тэгтэл О машин дотроо “аа” гээд хашхирсан. Тэгтэл Оийн машины баруун хойд талд нь нэг жижиг машин гэрлээ тусгаад тэр машинаас 3-4 хүн ирээд Н.О руу явсан. Тэгтэл Отгонбаатар лапатакаа өмнө ишнээс нь барьчихсан "ойртвол цохино шүү” гэтэл Билэгбат нь Н.Оын барьж байсан төмөр лапатакийг булааж аваад М дайрсан тэгээд Мгийн хажуу талаас нь толгой руу нь цохих шиг болоход Мягаа гуйваад унаагүй, хүмүүс бужигналдаад эхэлсэн тэгтэл Билэгбат дахиад Мгийн толгой руу унатал нь цохиж газар унагаасан. Тэгэхээр нь би Билэгбат руу та нар яасан овоо гарууд вэ адилхан цохилцъё гээд өөрийнхөө машин руу гүйх гээд хоёр гурав алхтал миний араас толгой руу лапатакаар Билэгбат цохисон. Тэгээд би газар унатал 2-3 хүн ирээд миний гар луу өшиглөсөн тэгэхэд би толгой, нүүрээ хоёр гараараа хамгаалсан тэгээд би “одоо болиочээ хүн аллаа шүү дээ” гэж орилж байгаад ухаан алдчихсан байсан. Тэгээд нэг сэрсэн чинь бид нарыг зодсон хүмүүс явчихсан байсан. Тэгээд би Отгонбаатар, Мягаа хоёрыг нэрээр нь дуудсан чинь энэ хоёрын аль нэгэн нь “ёоо” гээд дуугараад байх шиг байсан. Тэгээд би машин руугаа ороод дахиад ухаан алдсан. Ам хамарнаас нэлээн их цус гараад гоожиж байсан. Маш их гомдолтой байна. Миний духны яс дотогшоо цөмөрч хагалгаанд орж ясыг нь түүсэн. Өдөр болгон эмчид үзүүлж хамраа цэвэрлүүлж угаалгадаг. Хамар өдөр болгон битүүрдэг болсон, байнга толгой тархи өвддөг, хэлж ярихдаа их ээрч гацдаг болсон. Билэгбатаас хохирол мөнгөө гаргуулж авмаар байна. Би өмнө нь 4.000.000 төгрөгний эмнэлгийн баримт бичиг төлбөрөө өгсөн. Би одоо дахиад толгойны нөхөн хагалгаанд орох гэж байгаа.Надад эмчилгээний мөнгө төгрөг их хэрэгтэй байна. /хх-ийн 122-123 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.О мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр орой би Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн замын 37-38 км-ийн завсарт засмал замын очерт зогсож байгаа П.Оын машинтай зэрэгцээд зогсож байсан. Тэгээд тэр орой М, П.О бид гурав П.Оын машинд нь нэг шил 0.5 граммын архийг хувааж уусан. Тэгэхэд П.О архи уугаагүй хамт сууж байсан. Тэгээд архийг М бид хоёр хувааж ууж дуусгаад М машиндаа түлш хийе гэхээр нь би маргааш өглөө болохгүй юу даа гэж хэлэхэд М үгүй одоо түлш машиндаа хийе чамд түлш байна уу гэхэд нь би надад түлш байхгүй гэж хэлээд П.Оаас түлш авахаар болж тэр хоёр сав олж түлш хийхээр машинаас гарахаар нь би хамт машинаас гараад машины өмнө талын гуперны гишгүүр дээр суугаад та хоёр явж түлш хийх саваа олоод ирээ, ах нь эндээ сууж байя гээд гишгүүр дээр нь суугаад жаахан унтчихсан байсан. Гэнэт нойрон дунд хүмүүсийн хоорондоо маргалдаад эхэлж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд сэрээд хартал М “наад машинаа битгий явуул, очерын хажуугаар архи зараад дээрээс нь хүн зодоод явж байна цонхыг нь хагал гэж хэлсэн. Би тэгээд гүйгээд машины кабин дотор байгаа төмөр халбаган лапатакийг аваад гүйгээд хөдөлж байгаа машин дээр очиход тэр хар саарал өнгийн автомашин хаазлаад ухас гээд хөдлөөд явахаар нь би тэр машины жолоочийн эсрэг талын ард талын хаалганы машин дотроос эмэгтэй хүн “аа” гэж хашхираад гараад ирсэн. Тэр машинаас гарч ирсэн эмэгтэй урьд нь архи хоол авдаг зүс таньдаг эмэгтэй байсан. Энэ эмэгтэй хүнээс би урьд архи, хоол зээлээр авчихдаг байсан. Тэгээд машины буруу талаас эрэгтэй хүн бууж иртэл миний ар талаас хоёр гурван хүн гүйж ирэхээр нь би төмөр лапатакаа өмнөө бариад “та нар хүн зодчихоод зугтаадаг, даварсан хулгайч нар бэ” гэж хэлтэл чи муу яагаад цонх хагалаж байгаа юм бэ гэхээр нь би "яадаг юм, албаар тэмдэг тавих гэж хагалсан юм” гээд хойшоо ухартал нэг залуу миний барьж байсан төмөр лапатакийг гараас булааж шувт татаад авахаар нь би энэ хүн намайг одоо лапатакаар цохих гэж байна гэж бодоод машин руугаа эргээд гүйтэл араас нэг хүн ташиж унагаасан. Би тэгээд хажуу талаараа эвхэрч унаад хоёр гараараа толгойгоо дарж хамгаалсан. Тэнд байсан 4 орчим эрэгтэй хүн намайг баахан өшиглөөд, дээрээс дэвсэж байгаад хэсэг зуур намайг орхисон. Тэгтэл арай гэж амьсгаа аваад байж байхад П.О "ёоо ёоо аллаа шүү болиоч гэж орилж байсан.Тэгэхэд архи, хоол зардаг эмэгтэй “одоо болиочоо хүн аллаа та нар” гэж хашхирсан. Тэгээд нэг хүний ирж байгаа хөлийн чимээ гараад над руу ойртоод ирэхээр нь би өндийгөөд харах гэтэл миний зүүн талын нүд рүү нэг удаа маш хүчтэй өшиглөсөн тэгэхэд нь миний нүднээс гал манараад толгойгоо хойшоо хүчтэй саваад би “хээ" гээд дуугарсан чинь миний ар нуруунаас цүнхийг татсан тэгтэл дахиад татахад хажуу талаараа жаахан газар чирэгдсэн. Тэгтэл дахиад цүнхний оосорноос хүчтэй татахад оосор нь миний суган доогуур татагдаад сугарч байгаа нь мэдэгдэж байсан тэгээд би цүнхний оосроо дарж авах гэсэн боловч чадаагүй тэгээд би араас нь “дотор гадаад паспорт байгаа шүү дээ гэж хэлэх гэж бодсон боловч би хэлж чадаагүй. Тэр хүмүүс машиндаа суугаад хаалга нь хаагдаж байгаа чимээ гараад хөдөлсөн. 2-3 хаалга пид пид гээд хаагдаж байгаа чимээ сонсогдсон. Тэгээд хэсэг хугацааны дараа нэг жижиг автомашин гэрлээ тусгаад эргэлдэж байгаа чимээтэй байсан. Тэгээд удалгүй хоёр хүний хөлийн чимээ сонсогдоод тэр хүмүүс “зүгээр үү ямар аймаар юм боловоо” гээд хоорондоо яриад намайг зүгээр үү гээд дуудаад байх шиг санагдсан. Тэгээд би гадаа газар нэлээн их хэвтсэн бараг 20 гаруй минут хэвтсэн байх. Тэгтэл П.Оын дуу гараад “Мягаа, Отгоо гээд нэрээр нь дуудсан тэгээд би дуугарах гэхэд би дуугарч чадахгүй байсан. Би машиндаа яаж орсоноо мэдэхгүй машиныхаа үрүүлээ дэрлээд сууж байсан. Тэгээд би гар утсаараа 102 руу залгахад сумынхаа цагдаа руу залга гээд Гурвантэс сумын цагдаагийн утсыг өгсөн.Би тэр утас руу залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд удаагүй сумын цагдаа эмнэлгийн хүмүүс ирээд бид нарыг сумын эмнэлэг рүү аваад явсан. Тэр явцад миний нүүр амнаас цус гарсан хувцасны энгэр хэсэг нь нэл цус болсон. Зүүн талын нүд битүү овойж  хавдсан би тэр нүдээрээ харж чадахгүй байсан. Гомдолтой байна. Миний толгой тархи байнга өвдөж, дагз талаасаа халж өвддөг, байнга даралтны хүчтэй эм уудаг болсон. Хамар, зүүн нүдний хавсарсан хугарал, зүүн нүдний ухархайн яс нөхүүлж хагалгаа хийлгэсэн. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа боловч мөнгөгүйн улмаас эмчилгээгээ хийлгүүлж чадахгүй байгаа.2018 оны 12 дугаар сарын 16-наас хойш одоог хүртэл ажил хийж чадахгүй байгаа. Миний алдсан цүнхэн дотор 2100 орчим юань мөнгө байсан. Бичиг баримтаа зарлуулсан боловч олдоогүй. Би баримтаа бүрдүүлж хавтаст хэрэгт өгсөн байгаа. /хх-ийн 124-125 дахь тал/

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:  Тэр өдөр Шивээхүрэн хилийн боомтын нүүрс тээвэрлэлтийн замд 12 сарын 16-ний 20 цагийн явцад 2-3 хүн бусдад зодуулсан дуудлагын дагуу цагдаа жолооч М.Түмэндэлгэрийн хамтаар дуудлаганд явж ажилласан.Тухайн явцад дуудлагын дагуу явж байхад Поошиг гэх газрын ойролцоо явж байхад нүүрс тээврийн том оврын машины замаар саарал өнгийн приус-20 маркийн автомашин явж байхаар нь зогсоож шалгахад автомашиныг Баатарсүрэн нь жолоодож явсан бөгөөд кабинд А, Жүгдэр, Г нар явсан. Тухайн явцад Жүгдэрийн өмсөж явсан хар хөх ногоон өнгийн хантааз /жилетик/ болон Баатарсүрэнгийн өмсөж явсан саарал өнгийн урд хэсэг нь урагдсан куртик зэргийг нь хурааж авсан бөгөөд тухайн явцад нь эд хураан авсан тэмдэглэл үйлдээгүй байсан. Одоо танд тухайн явцад авсан 2 хувцсыг авчирч өгье. Тухайн явцад Баатарсүрэн гэх залуу нь автомашиныг жолоодож явсан. Тухайн явцад нь Баатарсүрэн, Жүгдэр, А, Г нар архи уучихсан согтуу биеэс нь архи ихээр үнэртэж байсан. Цагдаагийн тасагт ашиглагдаж байсан согтуурал хэмжигч багажийг аймаг руу авч явсан болохоор тухайн хүмүүсийг шалгаагүй. /хх-ийн 127-128 дахь тал/

Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ: Тэр өдөр 12 цагийн үед Билэгбат бид хоёр Гурвантэс сумын Овоотын цэргийн ангийн ажилчдын байранд байдаг гэрээсээ охин Дөлгөөнтуяаг аваад Гурвантэс сум руу явсан. Миний өөрийн эзэмшлийн 17-85 УБН улсын дугаартай Экстрал маркийн машинаар явсан юм. Тэгээд Гурвантэс сум руу яваад төрсөн эгч Должинсүрэнгийн гэрт нь очиход тэнд гэрт нь Должинсүрэн эгч, нөхөр Түвшин нар байсан. Тэгээд өдөржингөө эгч Должинсүрэнгийн гэрт нь байж байгаад орой 22 цагийн үед байх Билэгбат бид хоёр охиноо дагуулаад дэлгүүр орж хүүхэддээ куртик авч өгөх гээд явсан тэгэхэд гадуур онгойж байгаа дэлгүүр байгаагүй ганц онгойж байсан Скайтелийн төв нэртэй дэлгүүр онгойж байсан. Энэ дэлгүүр Скайтелийн гар утас, нэгж зардаг дэлгүүр байдаг юм. Тэгээд тэр дэлгүүрээс охиндоо улаан шар өнгийн куртик авч өгөөд хадам ээж Уранчимэгийг гадаа нь зогсож гэрийн үүдэнд нь охиноо буулгаж өгчихөөд Билэгбат бид хоёр шууд хил рүү явсан. Тэгээд сумаас гараад урагшаа явж байхад Билэгбатын ээж О миний гар утас руу залгаад “Сумын цагдаагийн дугаар мэдэх үү, миний машины цонхыг хагалчихлаа” гэж хэлэхээр нь би сумын цагдаагийн утсыг мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд сүлжээ тасарсан. Бид хоёр урагшаа яваад Поошиг руу дөхөж яваад Билэгбат ээж рүүгээ утсаар залгаад “юу болов оо, яагаад машин тэрэгний цонх хагалсан юм бэ” гэхэд хадам ээж О “маргааш өглөө болоо” гэж ээж хэлж байна гэж Билэгбат надад хэлсэн. Өөр юм асуугаагүй. Тэгээд бид хоёр Шивээхүрэн боомтын нүүрс тээврийн замын очерт зогсож байсан Билэгбатын машин дээр очоод бид хоёр том тэргэн дотор нь хоночихоод би өглөө 07 цагийн үед босчихоод Овоот руу явсан. Тэгээд Овоот дээр өглөөний 08 цаг 30 минутанд ирсэн. Тэгээд Овоотын цэргийн ангийн цэцэрлэг дээр ирж ажлаа хийсэн. Би Овоотын цэргийн ангийн цэцэрлэгт тогооч хийдэг юм. /2хх-ийн 129-130 дахь тал/

Гэрч Д.П мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:  Би тухайн үед Шивээ хүрэнгийн боомтоос 2 км гаруй зайд миний очерлож байсан урьд нь өөр компанид цуг ажиллаж байсан Н надаас 5,6 км-ны хойно Шивээ хүрэнгийн боомтноос ойролцоогоор 7, 8 км зайд байсан байх. Би яг одоо нарийн санахгүй байна. Би өөрийн машинаас буугаад хойшоо яваад найз Баасандорж дээр очоод юм яриад хоол идээд байж байтал Н над руу утсаар яриад хүрээд ир гэсэн. Тэгээд би Н дээр яваад очсон. Н бид хоёр машин дотор нь суугаад 2 пиво уусан. Тэгээд байж байтал Нтай хамт ажилладаг Амраа гэх залуу машинд орж Ныг дуудаад явсан. Тэгээд би Ныг дагаад хамт хэний машинд гэдгийг нь мэдэхгүй байна Эй Ши компанийн машинд очиж суугаад 4-5 хүнтэй хамт Н бид хоёр архи уусан. Тухайн явцад бид хоёрыг очиход тэр хүмүүс архи ууж байсан ба Н бид хоёр архинаас 2, 2 хундага уугаад машинаас буугаад буцаад Нын машинд суусан. Тэгээд машинд хэсэг байж байгаад Н очер дайраад машинтайгаа урагшаа явсан. Тэгтэл замд хүмүүс таараад явуулахгүй гээд машиных нь түлхүүрийг авсан. Тэгэхээр нь би Ныг машинтай нь үлдээгээд өөрийн машинруугаа явсан. Би машиндаа очиж хоносон. Маргааш өглөө нь би урагшаа хилээр орох гээд явж байтал 3 алт гэх газар дөнгөж өнгөрөөд Н машинтайгаа унасан байсан. /2хх-ийн 134 дэх тал/

Гэрч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэгтээ:  Н.О нь тухайн үед шинжээчийн дүгнэлт гаргуулахад тийм нүүрний гэмтсэн зураг өгөөгүй. Би тухайн үед өгсөн эмнэлгийн бичиг баримт, томограффикийн зураг, СD зэргийг буцаагаад өгч тэмдэглэл үйлдэж өгсөн. Надад тухайн үед 26 ширхэг баримтыг хүлээлгэж өгсөн. Би тухайн үед надад мөнгөн дүн нь тодорхойгүй баримтууд өгсөн ба хүлээн авсан тэмдэглэл үйлдэж өөрсдөө цаасан дээр нааж хүлээлгэж өгсөн. Би Билэгбаттай тийм яриа өгүүлэл хэлээгүй. Анхнаасаа хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Яагаад гэвэл хохирогч нараар таниулахад Билэгбатыг таньж шууд зааж байсан. Бусдаар бол ямар нэгэн байдлаар Билэгбатыг явуулсан хэрэгт холбогдолгүй гэм буруугүй гэж хэлсэн зүйл байхгүй. /3хх-ийн 64 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: П.Оын биед зүүн талд духны хөндийн өмнөд болон арын хана зүүн нүдний ухархайн дээд хананд цөмөрсөн нийлмэл хугарал тархи доргилт зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шинжээч эмч Б.Шүрцэцэгийн гаргасан 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 145 дахь тал/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын 30-ны өдрийн 196 дугаар шинжээчийн дүгнэлтэд: Шинжилгээнд ирүүлсэн ногоон хүрмэнд 55х76мм, 10x10мм, 110х30мм, 10х15мм, 10х10х5мм хэмжээтэй хатуу үзүүртэй зүйлийн гогодох татах хүчний үйлчлэлээр тус тус хуучин гогдолтууд, 260х220х490мм, 70мм, 140мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус шинэ ханзралтууд гарсан байна. Ногоон оруулгатай хар хөх хантааз гэмтэлгүй. /2хх-ийн 171 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 444 дугаартай Шинжээчийн дүгнэлтэд: Г.Мгийн биед зүүн хацар яс болон хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, зүүн талын 10-р хавирганы далд хугарал, зүүн хацар, шанаа, хамар, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирчээ. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи зүүн хацар яс болон хоншоор ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад тархи доргилт, шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнген зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Өмнөговь аймгийн ШША-ны шинжээч эмч С.Шүрцэцэгийн гаргасан 24 тоот дүгнэлт тухайн явцадээ үндэслэлтэй байна./хх-ийн 180-181 дэх тал/

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Тэр орой манай ээж О манай эхнэр Ганаагийн утас руу залгаад нүүрс тээврийн зам дээр хүнтэй хэрүүл маргаан хийж, машиныхаа цонхыг хагалуулчихлаа гэж хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. /3хх-ийн 51 дэх тал/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-12 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх-14-16дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх-18-19 дахь тал/

Тээврийн хэрэгсэлд ачаа тээшинд үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх -21-24 дахь тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт /1хх -120-125 дахь тал/

Ашидбилгүүн ХХК-ийн 2019.05.29-ний ӨМА:328 дугаартай эд зүйлийн үнэ тогтоох үнэлгээ /1х.х-202-205 дахь тал/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-08 дахь тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-19 дахь тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэлэл /гэрэл зургийн үзүүлэлт /2хх-115-118дахь тал/

Хүнйи биед үзлэг хийсэн тэмдэглэл-/гэрэл зургийн үзүүлэлт/2хх-136-141дахь тал/

Фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл /гэрэл зургийн үзүүлэлт/-2хх-186-190 дахь тал/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-191-193 дахь тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт /3хх-70-75 дахь тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /3хх-86 дахь тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /3хх-88-91 дахь тал/

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл/гэрэл зургийн үзүүлэлт /3хх-94-95 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ...зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалсан ба шүүх хуралдаанд хохирогч, гэрч нарыг оролцуулж мэдүүлгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж улсын ялагч болон өмгөөлөгч нарыг тэгш эрхтэйгээр мэтгэлцүүлж нотлох баримтыг харьцуулан дүгнэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Т овгийн Балчинноровын Билэгбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэхээр шийдвэрлэв. Учир нь:

 

Шүүгдэгч Б.Б 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэр Шивээхүрэн хилийн боомтын орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М, П.О нартай маргалдаж, лапатак төмрөөр П.Оын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Г.Мгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал шүүх хуралдаанд ...лапатак бол зэвсэг биш, мөн гэмтэл учруулах зорилгоор тусгайлан бэлтгээгүй. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл биш гэх тайлбар гаргасныг шүүх хүлээж авах үндэслэлтэй гэж үзлээ.

 

“Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгох ба “зэвсэг” нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл" гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчилсан ба улсын яллагч яллах дүгнэлтдээ тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэх хуулийн шинжийг ...зэвсгийн чанартай зүйл гэж үзэн хуулийг буруу хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

Тухайн лапатак нь уг хэрэг явдал гарах үед хохирогч Н.Оын машинд байсан ба Н.О машинаасаа авч гаран, машины цонх хагалсны дараа энэ гэмт хэрэг үйлдэгдэхэд ашиглагдсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч П.Оын мэдүүлэгт: Тэр малгайтай улаан цамцтай Билэгбат эхлээд Мг алгадаж авахаар нь би хүрч очоод салгачихаад Билэгбатыг замын хажуу руу түлхчхээд байж байхад гэнэт машины шил хагарах чимээ гарахаар нь би замын хажуу талд байгаа жижиг машины хажууд нь очиход Н.О тэр машины арын хажуу талын шилийг лапатакаар хагалчихсан тэр лапатакыг нь Билэгбат булааж авч байхад Билэгбатын цаад талд Г гэдэг хүн цэнхэр өнгийн конбинзонтой өмдтэй зогсож байсан. Тэгээд Билэгбат машиныхаа хажууд зогсож байсан М дээр хүрч очоод толгой хавь руу цохих шиг болоход М шууд газар дээр унахаар нь би машин руугаа гүйгээд явж байхад миний толгой руу Билэгбат төмөр лапатакаар нэг удаа цохисон. /1хх-ийн 42-43 дахь тал/

Хохирогч Г.Мгийн мэдүүлэгт: ...Тэгээд би газар унаад “наад хүмүүс чинь хүн зодчихоод зугтаалаа, цонхыг хагалаад тэмдэг тавьчих гэж орилоод газраас босоод ирсэн. Тэгэхэд Н.О баруун гартаа төмөр лапатак барьчихсан гүйж очиход Оийн машин дөгнөж хөдлөх гээд ухас хийхэд Н.О машины буруу талын хойд талын хаалганы цонхыг араас нь гүйж очоод хагалсан. ...Би очих гээд өөдөөс нь явахад Билэгбат над руу эргээд дайрахаар нь би одоо болохоо байлаа гээд машин руугаа гүйж орох гээд эргээд гүйтэл араас Билэгбат миний араас толгойны орой руу нэг удаа цохьсон. ...Тэгтэл миний араас дахиад Билэгбат лапатакаар толгойн тус газар цохьсон. /2хх-ийн 119-120 дахь тал/

Гэрч Б.Оийн мэдүүлэгт: Тэгтэл машины өмнө талд сууж байсан шардуу царайтай залуу машины голоор ороод нэг гартаа машины төмөр лапатак барьчихсан гарч ирээд манай машин руу явахад би нөхөртөө “хөөе наадах чинь лапатактай” гэж хэлтэл манай нөхөр машин руугаа ороод хаазлаад хөдөлсөн. Тэр залуу манай машины голын шилийг лапатакаараа цохиод хагалчихсан.../хх-ийн 70-71 дэх тал/ зэрэг мэдүүлгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх мэдүүлгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Б нь лапатакийг тухайн гэмт хэрэг үйлдэхэд зориулж “тусгайлан” бэлтгээгүй байна гэж үзэв.

 

Түүнчлэн улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Учир нь:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг гэмтлийн зэрэг тус бүрээр зүйлчлэхээр хуульчилсан тул тухайн гэмт хэргийн улмаас 1 хүнд хүнд гэмтэл, 1 хүнд хүндэвтэр гэмтэл буюу 2 хүний эрүүл мэндэд хохирол учирсан нь үнэн боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасанчлан хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бын үйлдэлд хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд ...хавтаст хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байна. 4 хүн, 5 хүн гэх байдлаар өөр өөр мэдүүлсэн байдаг гэх тайлбар гаргасныг шүүх үндэслэлгүй гэж үзэв. Учир нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б.Б бусдын эрх чөлөөнд халдсан талаар тууштай нэрлэн заадаг ба тухайн хэргийн нөхцөлд хохирогч нар нь шүүгдэгч Б.Бын эцэг эхтэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэсэн, энэ талаараа түүний эх хүү Б.Бтай утсаар холбогдон хэлсэн нөхцөл байдал хэргийн хүрээнд тогтоогдож байна.

 

Гэрч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Б.Б-ыг цэнхэр өнгийн цамцтай, пүүзтэй байсан гэх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...хар өнгийн ноосон малгайтай цамцтай байсан, богино түрийтэй үдээстэй гуталтай байсан гэх ба гэрчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй байх тул шүүх гэрч Д.Гантулгын мэдүүлгийг үнэн зөвд тооцож шийдвэрлэх боломжгүй гэж үзэв.

 

Мөн гэрч Б.Оийн хавтаст хэрэгт өгсөн мэдүүлгүүд нь хохирогчийн мэдүүлгүүдээр няцаагдаж байх ба архи худалдан борлуулсан талаарх асуудлууд болон бусад мэдүүлгүүд нь шүүгдэгч Б.Бын мэдүүлэгтэй зөрүүтэй байх тул шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж заасны дагуу тал бүрээс нь бодитой үнэлж хохирогч нарын мэдүүлгийг үнэн зөв бодитойд тооцож шийдвэрлэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ...хэрэгт авагдсан баримт нотолгоо, хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгүүд болон шинжээчдийн дүгнэлт, хохирогч нарын мэдүүлэг, нотлох баримт зэргийг үндэслэн шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэж байна гэх дүгнэлт гаргасныг шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гэж үзэв.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэр Шивээхүрэн хилийн боомтын орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Г.М, П.О нартай маргалдан зодож, лапатак төмрөөр цохьсон үйл баримт тогтоогдож байна.  

 

Тодруулбал: Хохирогч П.Оын: ...Тэр малгайтай улаан цамцтай Билэгбат эхлээд Мг алгадаж авахаар нь би хүрч очоод салгачхаад Билэгбатыг замын хажуу руу түлхчхээд байж байхад гэнэт машины шил хагарах чимээ гарахаар нь би замын хажуу талд байгаа жижиг машины хажууд нь очиход Н.О тэр машины арын хажуу талын шилийг лапатакаар хагалчихсан тэр лапатакыг нь Билэгбат булааж авч байхад Билэгбатын цаад талд Г гэдэг хүн цэнхэр өнгийн конбинзонтой өмдтэй зогсож байсан. Тэгээд Билэгбат машиныхаа хажууд зогсож байсан М дээр хүрч очоод толгой хавь руу цохих шиг болоход М шууд газар дээр унахаар нь би машин руугаа гүйгээд явж байхад миний толгой руу Билэгбат төмөр лапатакаар нэг удаа цохисон. Би тэгээд ухаан балартах явцад 3-4 хүн хүрч ирээд миний толгой руу өшиглөөд байхаар нь гараараа толгойгоо хаагаад байж байгаад ухаан алдсан. Тэгээд нэг сэрсэн чинь цагдаа нар ирсэн байсан. Би Билэбатыг төмөр лапатакаар Мягмарын толгой руу нэг удаа цохиж байхыг харсан. /1хх-ийн 42-43 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч Г.Мгийн: ...Би очих гээд өөдөөс нь явахад Билэгбат надруу эргээд дайрхаар нь би одоо болхоо байлаа гээд машин руугаа гүйж орох гээд эргээд гүйтэл араас Билэгбат миний араас толгойны орой руу нэг удаа цохьсон. Би тэгээд унах гээд явж байх хооронд Жүгдэр гэдэг чихэндээ ээмэгтэй, саарал ханцуутай цамцтай залуу ирдээ миний зүүн талын хавирга руу нэг удаа өшиглөсөн. Тэгтэл миний араас дахиад Билэгбат лапатакаар толгойн тус газар цохьсон. Тэгээд би ухаан алдаад унасан. /2хх-ийн 119-120 дахь тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч П.Оын дахин өгсөн мэдүүлэгт: Тэгэхээр нь би Билэгбат руу та нар яасан овоо гарууд вэ адилхан цохилцъё гээд өөрийнхөө машин руу гүйх гээд хоёр гурав алхтал миний араас толгой руу лапатакаар Билэгбат цохисон. /2хх-ийн 122-123 дахь тал/

Гэрч Б.Оийн: Тэгээд би тэндээ хүлээгээд байж байтал манай нөхөр саваа барьчихсан хоёр машины дунд талаар нь нөгөө залуутай хамт гарч ирээд хоорондоо барилцаад, зууралдаад байсан. Тэгтэл араас нь нэг жижиг биетэй залуу хүрч ирээд манай нөхрийг араас нь нэг удаа цохиод авсан. Тэгээд манай нөхөр машин руугаа явахаар нь би “хөөе хүн амьтан байна уу хүн аллаа шүү” гэхэд машинуудын араас хоёр залуу гарч ирээд нөгөө өндөр биетэй залууг “чи яаж байгаа юм, ямар хөгийн залуу вэ чи гэхэд тэр өндөр биетэй залуу өөдөөс нь "тэгээд яахын” гэж хэлэхэд тэр залуу өөррүүгээ гар чийдэнгийн гэрэл тусгаад “чи намайг таньж байгаа биз дээ” гэхэд өөдөөс нь “тэгээд чи яах юм бэ гэхэд гар чийдэн барьсан залуу өндөр залуугийн нүүр рүү нэг удаа цохиод авсан. Тэгтэл машины өмнө талд сууж байсан шар дуу царайтай залуу машины голоор ороод нэг гартаа машины төмөр лапатак барьчихсан гарч ирээд манай машин руу явахад би нөхөртөө “хөөе наадах чинь лапатактай” гэж хэлтэл манай нөхөр машин руугаа ороод хаазлаад хөдөлсөн. Тэр залуу манай машины голын шилийг лапатакаараа цохиод хагалчихсан. Тэгээд араас нь лапатакаа шидчихээр нь би тэр лапатакыг нь аваад нөхрийнхөө араас явсан.Тэр явцад тэнд байсан 5 залуу хоорондоо зодолдоод л үлдсэн. /хх-ийн 70-71 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч П.Оын биед зүүн талд духны хөндийн өмнөд болон арын хана зүүн нүдний ухархайн дээд хананд цөмөрсөн нийлмэл хугарал тархи доргилт зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 443 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 145 дахь тал/-ээр тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас хохирогч Г.Мгийн биед зүүн хацар яс болон хоншоор ясны далд хугарал, тархи доргилт, зүүн талын 10-р хавирганы далд хугарал, зүүн хацар, шанаа, хамар, зулай хуйхны зөөлөн эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт, уруулын язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 03-ны өдрийн 444 дугаартай Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 180-181 дэх тал/-ээр тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.М, П.О нарт хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.

Хохирогч Г.М шүүх хуралдаанд ... 3.686.560 төгрөг нэхэмжилж байгаа, хохирогч П.О шүүх хуралдаанд ... Духны яс түүлгэх хагалгаанд орсон. 1 жилийн дараа цөмөрсөн яс нөхөн хагалгаанд орсон. Гэмтэл хамар руугаа орсон учраас би ирэх 7 хоногт Улаанбаатар хот руу явж хагалгаанд орно. Хохирол төлбөрийн баримтыг Мөнхдэлгэр байцаагчид өгсөн. 4.120.000 төгрөгийг нэхэмжилнэ гэх тайлбарыг тус тус гаргав.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, шүүгдэгч Б.Баас 3.686.560 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Мд, 4.120.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.От олгохоор шийдвэрлэсэн ба шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд 5 хоногийн завсарлага авч хохирогч Г.М, П.О нарт шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.От хүнд хохирол учирсан байдал, хохирогч нь цаашид дахин хагалгаа, эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Хохирогч Н.О нь шүүх хуралдаанд ...хохирол учруулсан этгээдүүдээс 1.500.000 төгрөгийн хохирлыг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэснээр шүүгдэгч Б.Б-ыг хохирогч Н.От төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:   

 

Шүүгдэгч Б.Бын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Б.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: бүртгэгдээгүй /2хх-ийн 08 дахь тал/, Б.Бын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 19 дэх тал/, гадаад паспортын хуулбар, жолоочийн үнэмлэхийн хуулбар /2хх-ийн 21-22 дахь тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.

 

Улсын яллагч шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 300 цаг нийтэд тустай ажил хийх ял, нийтэд тустай ажил хийх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг, 1 хоногоор тооцож 300 цагийг 1 сар 7 хоног, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах санал, шүүгдэгчийн өмгөөлөгч ... Миний үйлчлүүлэгчийн хувьд 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйл нь бүрэн хамрагдана. Энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг миний үйлчлүүлэгч хангаж байна гэж үзэж байгаа. Миний  үйлчлүүлэгчийн хувьд хангаж байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл нь мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар мөн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан зүйлчлэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлагыг хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан эсвэл эдлээгүй үлдсэн хорих ялын хоёр жилийг хасна гэсэн энэ заалтыг харгалзан үзэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял шийтгэлийг оногдуулж өгнө үү, хохирогчийн өмгөөлөгч ...хэрэгт хандаж байгаа хандлагын хувьд хохирол, төлбөрөө төлсөн байгаа байдал нь хөнгөрүүлж үзэх үндэслэл болно. Үйлчлүүлэгч нар минь заавал хорих ял эдлүүлье гэсэн саналгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж байгаа байдлыг бас харгалзаж үзэх нь зүйтэй байх гэх саналыг тус тус гаргав.

 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Улсын Их хурлын чуулганаар Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т заасан гэмт хэрэгт хамаарахгүй байх ба шүүгдэгч Б.Б нь шүүх хуралдаанд өөрийн холбогдсон гэмт хэргийг ойлгосон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол хор уршгийн төлбөрийг төлсөн тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байна гэж шүүх үзэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн ...хамаарна.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг тодорхойлсон бөгөөд мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба дээрх цаг хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд хууль хэрэглэх журмыг зохицуулж, мөн зүйлийн 12.8 дахь хэсэгт “энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүх 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тул дээрх хууль хэрэглэх журмыг баримтлан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг барагдуулсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.

 

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна” гэж хуульчилсан тул шүүгдэгч Б.Бад оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч Б.Бын биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн CD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн отвёрка 1 ширхэг, лапатак төмөр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Бэлэндалай гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний шүүгдэгч Б.Бын өмчлөлийн газар /улсын бүртгэлийн дугаар: Г-1308000976/-ыг битүүмжилсэн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 03 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Бад урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М, П.О нарт хохирол төлбөрийг төлсөн, хохирогч Н.О төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

                 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Т овгийн Балчинноровын Билэгбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчилж, шүүгдэгч Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Т овгийн Балчинноровын Билэгбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, шүүгдэгч Б.Б-ын биечлэн эдлэх хорих ялыг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-аас 3.686.560 төгрөг гаргуулж хохирогч Г.М-д, 4.120.000 төгрөг гаргуулж хохирогч П.О-т тус тус олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг шүүгдэгч Б.Б биелүүлсэн, хохирогч П.О нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

8. Хэрэгт ирүүлсэн таньж олуулах ажиллагааг бэхжүүлсэн CD 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн отвёрка 1 ширхэг, лапатак төмөр 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.

9. Хэрэгт битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2 дугаар баг, Бэлэндалай гэх газарт байрлах гэр бүлийн хэрэгцээний шүүгдэгч Б.Бын өмчлөлийн газар /улсын бүртгэлийн дугаар:/-ыг битүүмжилсэн 2020 оны 07 сарын 09-ний өдрийн 03 тоот прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шүүгдэгчид шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

11. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.М, П.О нарт хохирол төлбөрийг төлсөн, хохирогч Н.О төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн

 дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.ДЭЛГЭРМАА

                                                            ШҮҮГЧИД                                    Э.ОЮУН-ЭРДЭНЭ

 

                                                                                                                 Х.ОТГОНЖАРГАЛ