Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01955

 

 

 

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2018/01955

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, ...дугаар хороо, ...дугаар хороолол, ... гудамж, ... дугаар байр, ...тоотод оршин суух, ... овогт Г.Д /РД: .../-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар хороолол, ... гудамж, 33 дугаар байр, ... тоотод оршин суух, ...л овогт Д.Ш /РД: .../-т холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнх-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Дын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Миний бие Г.Д нь 2006 онд Д.Штай танилцан хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр Д.М хүү маань төрсөн. Бидний харилаа таарахгүйн улмаас Д.Ш нь өөр гэр бүл зохиосон тул Д.Мд Д.Шаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дармаа овогт Шинэбаяр нь манай охин Доржхандтай нэг гэрт орж амьдарч байсан. Нэхэмжлэгч хариуцагч нар нь  гэрлэлтийн баталгаагүй байсан бөгөөд хоорондоо таарахгүй болж хоёр тийш болж байгаа. Дундаасаа 1 хүүхэдтэй бөгөөд хүүхэд нь Чехэд байхад нь төрөөд над дээр өссөн юм. Хүүхэд нь одоо 7 настай, 1 дүгээр ангид сурдаг. Тийм учраас хуульд заасан хугацаагаар хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.Шын шүүх шүүх хуралдаанд ирүүлсэн тайлбарт: Миний бие Д.Ш нь нэхэмжлэгч Г.Дын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд шүүх хуралдааныг миний эзгүйд хийж хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөн үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Г.Д нь хариуцагч Д.Шд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

 

Нэхэмжлэгч Г.Д, хариуцагч Д.Ш нар 2006 онд танилцаж, гэрлэлтээ батлуулахгүйгээр хамтран амьдарсан, тэдний дундаас 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр хүү Д.М төрсөн тэд хоорондын таарамжгүй харьцаанаас улмаас тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан 0000000022 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлага шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүү Д.М нь Чех улсад эхтэйгээ амьдарч байгаа гэх тайлбарыг гаргасан. Хариуцагч нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч шүүх хуралдааныг эзгүйд шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ бичгээр шүүхэд ирүүлсэн байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дугаар зүйлийн 14.5-д зааснаар хүүхдийн асрамжийн асуудлаар буюу хүү Д.Мг эх Г.Дын асрамжид үлдээхээр тохиролцсон гэж үзлээ.

 

Хариуцагч Д.Ш нь охин Д.Мг өөрийн хүүхдүүд мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2011 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Д.М /РД: ЩИ11280338/-д 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Шаас гаргуулан олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Шаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг нөхөж гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

  

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     М.МӨНХТӨР