Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/02051

 

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 102/ШШ2018/02051

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ... дүүрэг, ...дугаар хороо, ... дугаар хороолол, ... дугаар байр, ... тоот хаягт оршин суух, ... овогт Д.Б /РД: .../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, ...дүүрэг, ... дугаар хороо, ... дугаар ...хороолол, ...дүгээр байрны ... тоот хаягт оршин суух, ... овогт Б.П. /РД: .../-д холбогдох 

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.   

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Д.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б миний бие 1998 онд Б.Птэй танилцан, 1999 оны 11 дүгээр сарын 12-нд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Б төрсөн. Бид ажлын шаардлагаар олон жил тусдаа амьдарч ирсэн бөгөөд одоо хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид дундын эд хөрөнгөний маргаан байхгүй, хүү Б.Бийг эх Б.Пгийн асрамжинд үлдээнэ гэв.

 

Хариуцагч Б.Пгийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.П миний бие 1998 онд Д.Бтой танилцан, 1999 оны 11 дүгээр сарын 12-нд гэрлэлтээ батлуулж хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2002 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Б төрсөн. Бид ажлын шаардлагаар олон жил тусдаа амьдарч ирсэн бөгөөд гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Бид дундын эд хөрөнгөний маргаан байхгүй, хүү Б.Бийг өөрийн асрамжинд авч, эцгээс нь тэтгэлэг авна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Пд холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.П нар 1998 онд танилцан, 2013 оноос хамтран амьдарч, 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэдний дундаас 2002 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү Б.Б төрсөн, тэд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2003 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, №221, №1934 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

 

Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн болон хүүхдийн асрамжийн талаар маргаангүй, харин хариуцагч Б.П нь нэхэмжлэгч Д.Боос хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн тул хүү Б.Бийг эх Б.Пүрэвсүхэргийн асрамжинд үлдээж, эцэг Д.Боос тэтгэлгийг хуульд заасан хугацаа, хэмжээгээр гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д заасныг баримтлан Намхай овогт Доржийн Болд /РД: ШБ77101272/, Боржигон овогт Балдангийн Пүрэвсүрэн /РД: АЮ78051701/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар хүү Б.Бийг эх Б.Пгийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2.-т заасныг баримтлан 2002 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрсөн хүү Б.Бд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээний 50 хувиар, 11-ээс 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээгээр тэтгэлэгийг сар болгон эцэг Д.Боос гаргуулан олгосугай.

 

4.Зохигчид гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

  

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                М.МӨНХТӨР