Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/46

 

 

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр                                                   Дугаар 2022/ШЦТ/46                                                                          Даланзадгад сум

                                                                              

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: О.Батнасан,

Шүүгдэгч: Д.Б, Б.Д,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, Ц.Бмаа,

Хохирогч: Ж.Б,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овгийн Б-ийн Д, Б овгийн Д-ын Б нарт холбогдох 2128002750138 тоот гурван хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Д.Б нь шүүгдэгч Б.Дтай бүлэглэн, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Малчин хорооллын 2-32 тоотод байрлалтай иргэн Ш.Нгийн “Ундрах” дэлгүүрийн амралтын өрөөний цонхоор нэвтэрч, бэлнээр 45.000 /дөчин таван мянга/ төгрөг, 2,5 литрийн “Сэнгүр” пиво 2 хороп буюу 12 ширхэг, 0,5 литрийн “Экс” архи 1 авдар буюу 12 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлан авч, бусдад нийт 339,000 /гурван зуун гучин есөн мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Дтай бүлэглэн, 32-23 УБК улсын дугаартай веросса маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Малчны 1-27 тоот хашаанд байх гражны хаалганы цоожийг төмрөөр эвдэж нэвтрэн, иргэн Б.Аийн хайрцагтай ком багаж, хайрцагтай цахилгаан дрилл, шиддэг майхан 1 ширхэг зэргийг хулгайлж, түүнд 841.000 /найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгний хохирол, мөн хашаанд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Даюун N-8 маркийн шланз машины 180 ампертай “Саmel” брендийн нэг бүрийн үнэ нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шинэ аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, түүнд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол тус тус учруулсан,

Шүүгдэгч Д.Б нь дангаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунд сайханы 7-39 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн байшингийн цонхыг отвёркоор эвдэж нэвтрэн, улаан хүрэн өнгийн торгон ууттай алтан нуухтай шар манан толгойтой, мөнгөн халбагатай, замагт шар манан хөөрөг 1 ширхэг, ягаан өнгийн торгон ууттай, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман толгойтой, бага гарын гартааман хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 2.040.000 /хоёр сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Шүүгдэгч Д.Б нь дангаар 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайханы 10-11 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоож, цуургыг төмрөөр эвдлэн нэвтэрч, хос монетон ээмэг 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн кулонтой, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 25 килограммын ууттай цагаан будаа, 0380 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,065,000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг,

Шүүгдэгч Б.Д нь Шүүгдэгч Д.Бтай бүлэглэн, 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Малчин хорооллын 2-32 тоотод байрлалтай иргэн Ш.Нгийн “Ундрах” дэлгүүрийн амралтын өрөөний цонхоор нэвтэрч, бэлнээр 45.000 /дөчин таван мянга/ төгрөг, 2,5 литрийн “Сэнгүр” пиво 2 хороп буюу (24) ширхэг, 0,5 литрийн “Экс” архи 1 авдар буюу 12 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар, хулгайлан авч, бусдад нийт 453.000 /дөрвөн зуун тавин гурван мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Бтай бүлэглэн, 32-23 УБК улсын дугаартай веросса маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Малчны 1-27 тоот хашаанд байх гражны хаалганы цоожийг төмрөөр эвдэж нэвтрэн, иргэн Б.Аийн хайрцагтай ком багаж, хайрцагтай цахилгаан дрилль, шиддэг майхан 1 ширхэг зэргийг хулгайлж, түүнд 841.000 /найман зуун дөчин нэгэн мянга/ төгрөгний хохирол, мөн хашаанд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Даюун N-8 маркийн шланз машины 180 ампертай Саmel брендийн нэг бүрийн үнэ нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шинэ аккумуляторын хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар хулгайлан авч, түүнд 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Б, Б.Д нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мөрдөн байцаалтын шатанд хэргээ үнэн зөвөөр хүлээсэн. Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунд сайханы 7-39 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн байшингаас авсан 2 хөөргийг буцааж өгөх хүсэлтэй байна. Манай эгчийн хашаанд гэрийнх нь баруун талд нэг микро байгаа. Түүн дотор байгаа. Тухайн үед би согтуу байж байгаад нуусан учраас санахгүй байж байгаад саяхнаас санасан.

 

Шүүгдэгч Б.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Д.Бтай бүлэглэн дэлгүүрийн цонхоор орж 2 хроп пиво, 1 авдар архи хулгайлсан. Мөн малчны хороололд 2 шланзтай айлын хашаанд орж 2 аккумлятор, багаж, майхан, дрилль зэргийг хулгайлсан нь үнэн.

Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Ковид-19 халдварт өвчнөөр өвчилсөн хүмүүст эмчилгээ хийхээр тус эмнэлгийн улаан бүсэд орж ажиллаад 10 дугаар сарын 15-ны өдөр гарсан. 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 09 цагийн орчимд манай Ундрах дэлгүүрийн худалдагч Н надтай утсаар ярьж дэлгүүрийн тог тасарсан байна гэж хэлсэн.  Тэгээд би найз Бтай утсаар ярьж манай дэлгүүрийн тог тасарсан байна гэнэ, очиж үзээд өгөөч гэж гуйсан. Тэгээд байж байтал удалгүй Н утсаар надтай дахин ярьж дэлгүүрийн агуулахын хаалга цоож нь тайлагдаж кассанд байсан 45.000 төгрөг алга болж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. Дараа нь Б надтай утсаар ярьж танай дэлгүүрийн амрах өрөөний цонхны порчикийг хөшиж онгойлгон хулгай орсон байна. Цагдаагийн байгууллагад дуудлага өгчихлөө гэж хэлсэн. Би дэлгүүрийн худалдагч Нтай утсаар ярьж юу юу хулгайд алдагдсан талаар асуухад кассанд байсан 45.000 төгрөг, 1 уут бууз, бэлэн гоймон 3 ширхэг алдагдсан байна. Өөр юу алдагдсаныг нь мэдээгүй байна гэж хэлсэн. Тэгээд би 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр улаан бүсээс бууж өөрийн Ундрах дэлгүүрт очиж бараандаа тооллого хийхэд өөр эд зүйл бараа дутаагүй. /хх-ийн 52-53 дахь тал/

 

Хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 10-р сарын 30-ны өдөр 16 цагийн үед гэртээ Малчны 1- 27 тоот хашаандаа очиход гражны хаалга онгорхой байхаар нь орж үзэхэд багаж, майхан, дрилль байхгүй байсан. Гражны үүдэнд эвдэрсэн цоож, нарийхан төмөр байсан. Манай нөхөр надтай хамт байсан. Хашаанд байсан найз Б-ийн шланз маркийн машины 2 ширхэг аккумлятор алга байсан. Гэрээ үзэж шалгахад цоожтой, хүн ороогүй байсан. Гражнаас ком багаж, дэлгэдэг майхан, хайрцагтай дрилль хашаанд байсан машинаас 2 ширхэг аккумлятор алга болсон. /хх-ийн 167 дахь тал/

 

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр би өөрийнхөө шланз маркийн автомашиныг Малчин хорооллын 1-27 тоотод байх найз Эрдэнэбулганы хашаанд аваачиж тавиад 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр очиж машинаа асааж хашаанд нь хөдөлгөж байрлалыг нь өөрчилж тавьчихаад маргааш нь Улаанбаатар хот руу ажлаар явсан. Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз Эрдэнэбулганы эхнэр А над руу утсаар яриад манай хашаанд хулгай ороод гражын хаалга эвдээд дотроос нь эд зүйлс алга болсон байна. Чиний машины аккумлятор алга болсон байна. Цагдаа дуудчихаад хүлээж байна гэсэн. Тэгээд би хотод ажлаа амжуулчихаад ирээд цагдаагийн газарт ирсэн. 2 аккумлятор  нийлээд 1.200.000 төгрөг болно. Энэ мөнгөө нэхэмжилнэ. /хх-ийн 175, 178 дахь тал/

 

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цагийн үед намайг Улаанбаатар хотод байхад манай хүү Ганзориг над руу залгаад хоёр хүн нэг давхрын цонхоор орж ирчхээд буцаад гараад явчихлаа, гэрийн тавилгануудын шүүгээнүүдийг нээчихсэн байна гэж хэлсэн. Гэрийнхээ эд зүйлүүдийг шалгаад үзэхэд манай гэрээс бага гарын хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн шөнө 23 цагийн үед манай гэрийн хоёр давхрын өрөөнд хүү Ганзориг эхнэр хоёр хүүхдийн хамтаар унтаж байх үед нэг давхарт чимээ гараад байхад нь манай хүү Ганзориг сэрсэн. Тэгээд нэг давхар руу бууж харахад хоёр хүн цонхоор гарч зугтсан. Нэг давхрын өрөө гэрэл нь унтраалттай харанхуй байсан болохоор зүс царайг нь сайн харж чадаагүй. Ямар ч байсан жижиг биетэй хоёр хүн байсан гэж надад хэлсэн. Би алдагдсан гэх хоёр ширхэг хөөргийг 2014 онд өөрийн гараар хийсэн. Нэг хөөрөг нь улаан хүрэн өнгийн торгон ууттай, алтан нуухтай, шар манан толгойтой, мөнгөн халбагатай, замагт шар манан хөөрөг байсан. Амны тойрог нь 19 мм хэмжээтэй. Би энэ хөөргөө 1,000,000 төгрөгөөр үнэлнэ. Нөгөө нэг хөөрөг нь ягаан торгон ууттай, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман толгойтой, бага гарын гартааман хөөрөг байсан. Амны тойрог нь 18 мм хэмжээтэй. Би энэ хөөргөө 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. /хх-ийн 114-115 дахь тал/

 

Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байсан байх. Бороо орж цаг агаар сэрүүхэн болох үед манай охин Нэргүй гэртээ ганцаараа даарч байхаас манай байранд очоод байж бай гэж хэлсэн. Тэгээд би энэ өдрөө өөрийн төрсөн охин Нэргүйгийн гэрт хэд хоноод өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 10 цаг өнгөрч байх үед гэртээ ирэхэд манай гэрийн үүдний амбаарын хаалга нь онгойчихсон байсан. Би гэрээсээ явахдаа өрхөө бүтээгээд амбаарынхаа хаалгыг цоожлоод явсан байсан. Тэгээд гэртээ орж үзтэл гэрийн баруун хойд талд байсан авдрын тагийг авч доторх эд зүйлийг нь ухаж онгичсон байдалтай байсан ба дотор нь байсан ээмэг бөгжний савыг үзтэл дотор нь байсан миний 1 хос монетон ээмэг, цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн кулон, мөнгөн гинж, мөнгөн бөгж зэрэг үнэт эдлэл байсан алга болсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад болсон зүйлийн талаар мэдэгдсэн. Дараа нь би гэрийнхээ өөр эд зүйлсийг бүртгэж үзэхэд гэрийн зүүн талд байсан 25 килограммын ууттай цагаан будаа, гэрийн хойд талын стинкэн дотор байсан 0380 маркийн хуучин гар утас алга болсныг мэдсэн. Манай гэрт орж миний үнэт эдлэл бусад эд зүйлсийг авсан хүн өөр байдлаар гэр онгичиж ухсан зүйлгүй бусад эд зүйл эмх цэгцтэй байрандаа байсан. /хх-ийн 244 дэх тал/

 

Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би “Ису Бат” ХХК-ийн Ундрах дэлгүүрт энэ оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл худалдагчаар ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 21 цаг өнгөрч байх үед би дэлгүүрээ хааж ажлаасаа буусан. Маргааш өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 08 цаг өнгөрч байх үед ажилдаа ирж дэлгүүрээ нээсэн. Дэлгүүрт орж ирэхэд дэлгүүрийн тог тасарсан байсан. Тэгээд удалгүй араас 1 үйлчлүүлэгч орж ирж бараа худалдаж авсан. Би хариулт мөнгө өгөхөөр кассын шүүгээ нээтэл шүүгээн дотор үлдээсэн байсан мөнгө алга болсон байсан. Би дэлгүүрээс буух болгондоо орой нь орлогоо авч кассын шүүгээндээ 40.000 төгрөгөөс 45.000 төгрөг үлдээдэг юм. Тэгээд би дэлгүүрт хулгай орсон байна гэж ойлгоод дэлгүүрийн эзэн Нд утсаар хэлж мэдэгдээд дэлгүүрээс гарч ойр орчныг шалгаж үзтэл дэлгүүрийн баруун талын гурван цонхны хойд талын цонхны порчик онгорхой тор нь урагдаж унжсан байсан. Тэгээд байж байтал Нгийн найз Б гэх залуу дэлгүүрт хүрч ирээд юу болсон талаар надаас асуусан. Би Нд дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлэхэд Н Б гэх найзаа очоод үзээтэх гэж хэлж явуулсан байсан. Би Бд дэлгүүрийн цонхоор хулгай орсон байна гэж хэлээд харуулсан. Б цагдаагийн газарт мэдэгдсэн. Тэгээд дэлгүүрээс алдагдсан зүйл байгаа эсэхийг бүртгэхэд кассын шүүгээ дотор байсан 40.000 төгрөг, хөлдөөгч дотор байсан 5 уут буузнаас 1 уут бууз, баруун талын лангуун дээр байсан бэлэн гоймонгуудаас ногоон аягатай бэлэн гоймон 3 ширхэг тус тус алдагдсан байсан. Өөр бараа материал алдагдсан эсэхийг бүртгэж мэдэхгүй байгаа. Тэгээд удалгүй цагдаа нар манай Ундрах дэлгүүрт ирсэн. /хх-ийн 58-59 дэх тал/

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 09 цаг 50 минутад найз Н өөрийн 99034993 дугаарын утаснаас залгаж дэлгүүрийн тог тасарчихсан байна гэнэ очоод үзээд өгөөч гэж хэлсэн. Н эмч өөрөө Бүсийн Оношилгоо эмчилгээний төвд ковидын халдвартай хүмүүсийг эмчлэхээр улаан бүсэд орж ажиллаж байгаа юм. Тэгээд би найз Нгийн малчин гэр хороололд байх Ундрах дэлгүүрт нь тэр дороо явж очсон. Нгийн Ундрах дэлгүүр нь гэрийнх нь хашааны баруун урд талд нь байдаг юм. Намайг Нгийн Ундрах дэлгүүрт очиход худалдагч Н дэлгүүрт хулгай орчихсон юм шиг байна. Өчигдөр ажлаасаа буухдаа кассанд үлдээсэн байсан 40.000-өөс 45.000 орчим төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гадна талаар нь тойрч шалгаж харахад дэлгүүрийн баруун талд байх зэрэгцсэн байрлалтай 3 ширхэг вакум цонхны хойд талд байх цонх онгорхой. Тор нь урагдсан байдалтай байсан. Тэгээд би дэлгүүрт орж цонх нь онгойсон байсан амралтын өрөөг орж шалгахад цонхны порчик хөшигдсөн байдалтай онгойсон байсан. Н худалдагч надтай хамт явж үзсэн. Би дэлгүүрийн агуулахын өрөөнд байдаг гал хамгаалагч шийдийг шалгаж үзтэл бүх шийдийг буулгачихсан байсан. Тэгээд худалдагч Н дэлгүүрийн бараагаа шалгаж үзэхэд хөлдөөгч дотор байсан 5 ширхэг уут буузнаас 1 уут бууз мөн дэлгүүрийн баруун талын хана дагасан лангуун дээр өрөөтэй байсан бэлэн хоолноос 3 ширхэг бэлэн хоол алга болсон байна гэж хэлсэн. Бас дэлгүүрийн хойд талд байх хиам хийсэн байсан хөлдөөгчний таг нээгдсэн онгорхой байсан. Тэгээд би Н эмчид дэлгүүрт нь хулгай орсон талаар хэлээд дараа нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. /хх-ийн 63 дахь тал/

 

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдөр буюу өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4 дүгээр баг Дунд сайхны 07-39 тоотод байх байшиндаа эхнэр Оюун-Эрдэнэ 2 хүүхдийн хамт 2 давхарт унтаж байхад 23 цаг 40 минутын орчимд доод давхарт юм ойчих шиг чимээ гарахаар нь буугаад үзэхэд манай башингийн 1 давхрын зочны өрөөний цонхоор 2 хүн гараад зугтаасан. Би гэрэл асааж амжаагүй болохоор тухайн хүмүүсийн царайг харж чадаагүй. Гэрэл асаагаад хартал зурагтын стэйкний баруун талын шургуулгуудыг жоохон завсар гаргачихсан байсан. Би аав Баа руу ярьж эд зүйлээ бүртгэхэд 2 ширхэг олдохгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. 1 хөөрөг нь саарал гартааман, алтан нуухтай мөнгөн халбагатай, бага гарын хөөрөг байсан. Нөгөө хөөрөг нь шаргал манан хөөрөг байсан. Алтан нуухтай, мөнгөн халбагатай бага гарын хөөрөг байсан. /хх-ийн 116 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 32-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Гэхдээ гэрчилгээ нь миний нэр дээр байдаггүй юм. Манай ах Д хааяа миний машиныг унаж хэрэглэдэг. Тэр өдөр миний машиныг манай ах Д хэрэглэсэн байх. Би санахгүй байна. Д бид 2 машинаа дундаа хэрэглэдэг. /хх-ийн 182 дахь тал/

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2016 онд би өөрийн эхнэрийн ах Г.Чулуунбат гэх хүнээс худалдаж авч байсан. Жил гаруй унаад Багабанди гэх хүнд зарсан. Би овгийг нь сайн мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авах гэтэл миний хадам ах найз Төмөрцэрэг гэх хүнээс авч байсан юм байна лээ. Тэгээд нэрээ шилжүүлж авах гэтэл нөгөө хүн нь тааралдаж өгөхгүй байж байгаад зарсан одоо хаана байгааг сайн мэдэхгүй байна. /хх-ийн 184 дэх тал/

 

Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай гэрийн үүдний пингээс ногоон билүү цэнхэр өнгийн 8 хүний майхан хурааж авсан. Бас илүү гэрт байсан дрилль буюу ком багажийг хурааж авсан. Сүүлд би манайх биш гэдгийг мэдсэн. /хх-ийн 186 дахь тал/

 

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ээмэг авч өгсөн. 2021 оны 03-р сарын 20-ны өдөр манай ээжийн төрсөн өдөр болоод ангийн хөгшчүүл нь тавь тавин мянган төгрөг нийлүүлээд ээмэг авч өгөх гэсэн чинь жижиг ээмэг таараад байсан гэсэн. Ээжийн найзууд нэг нэгнийхээ төрсөн өдрөөр тавин мянган төгрөгөөр нийлж нэгэндээ бэлэг авч өгдөг гэсэн. Тэгээд манай ээж надад хэлэхээр нь би 450.000 төгрөг өгөөд манай ээж бас 50.000 төгрөг өгөөд найзууд нь 250.000 төгрөг өгөөд нийт 750.000 төгрөгөөр англи түгжээтэй урд хэсэг нь доошоо унжаад цул бөмбөлөг хэлбэртэй монетон ээмэг авч өгсөн. /2хх-ийн 06 дахь тал/

 

Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6-р баг малчин хороололд байрлах Ундрах дэлгүүрийн дотор камерт 2021.10.08-ны өдрөөс 09-ний өдрийг шилжих шөнө бичигдсэн 2 этгээдийн бичлэгийг үзэж танилцлаа. Тухайн 2 этгээдийн сүүлд орж ирж буй хүн нь манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа Д овогтой Б гэх хүнтэй биеийн ерөнхий хэлбэр, алхаа гишгээ гарын хаялага зэрэг шинжээрээ адилхан байна. Уг этгээд нь хорих ялаас өршөөлд хамрагдаж зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн бөгөөд цахим бугуйвчийг ялтны гарт зүүн манай байгууллагаас хяналт тавьж ажилладаг. Би ажлын шаардлагаар Д. Бтай сардаа 2-оос дээш удаа уулздаг. Намайг уулзах бүрт Б бичлэгт харагдсан хувцастай төстэй бараан саарал өнгийн хувцас өмссөн байдаг. Яг тийм хувцас гэх зүйлийг би одоо сайн санахгүй байна. Бичлэгт Б түрийтэй хромон гутал өмссөн байна хяналт бүртгэлд орох үедээ хромон гутал өмсөж байсан тохиолдол байгаа. /хх-ийн 09-10 дахь тал/

Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

 

Хохирогч Ж.Бгаас: танай гэрээс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ямар ямар эд зүйл хулгайд алдагдсан юм бэ?

Хариулт: Монетон ээмэг 1 хос, мөнгөн гинж кулонтойгоо, мөнгөн бөгж 1 ширхэг, гар утас 1 ширхэг, 25 кг ууттай будаа 1 уут зэрэг алдагдсан.

Яллагдагч Д.Баас: Та эдгээр эд зүйлийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хулгайлж авсан уу?

Яллагдагч Д.Б: Би монетон 1 хос ээмэг авсан. Мөнгө билүү монет билүү бөгж 1 ширхэгийг авсан. Бусад зүйлийг нь би аваагүй.  /2хх-ийн 20 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: вакум цонхны түгжээ 15.000 төгрөг, бэлэн гоймон 8700 төгрөг, бууз 9500 төгрөг нийт дүн 33200 төгрөг //хх-ийн 76 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: пиво сэнгүр 2.5 литр 114.000 төгрөг, архи экс 0.5 литр 180.000 төгрөг /хх-ийн 79 дэх тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Замагт шар мана хөөрөг 1.000.000 төгрөг, гартаам хөөрөг 1.000.000 төгрөг, хөөрөгний уут 20.000 төгрөг, улаан хүрэн торгон уут 20.000 төгрөг нийт дүн 2.040.000 төгрөг /хх-ийн 125 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 551 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цоож 5000 төгрөг /хх-ийн 193 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ком багаж 500.000 төгрөг, цахилгаан дрилль 180.000 төгрөг, шидэг майхан 161.000 төгрөг нийт 841.000 төгрөг /хх-ийн 198 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн үнэлгээ Т.Төмөрцэцэгийн эзэмшлийн 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн Toyota verossa маркийн автомашин нь 2021 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөг болохыг тогтоов. /хх-ийн 202 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: аккумлятор 600.000 төгрөг нийт дүн 1.200.000 төгрөг /хх-ийн 209 дэх тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: монетон ээмэг 540.000 төгрөг, мөнгөн бөгж 120.000 төгрөг, мөнгөн гинж 240.000 төгрөг, гар утас 100.000 төгрөг, цагаан будаа 2600 төгрөг, цахилгаан халуун тогоо 60.000 төгрөг, ус буцалгагч 35.000 төгрөг /2хх-ийн 13 дахь тал/

 

Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 10 сарын 08-ны орой би Дын гэрт байж байгаад орой 00 цагийн үед байх Дын гэрт байхдаа цахим гаваа гарнаасаа мулталж үлдээгээд гараад зүүн хойшоо Малчны хороолол руу алхаж байгаад нэг дэлгүүр харагдахаар нь цонхоор нь Д бид 2 ороод тог баригчийг нь салгаад мөнгө хийдэг савыг нь нээж үзсэн чинь дотор нь 40.000 гаруй төгрөг байхаар нь авсан. Тэгээд 2 хроп 2.5 литрийн Сэрүүн нэртэй пиво 0.5 литрийн Хараа нэртэй архи нэг авдрыг аваад буцаж цонхоороо Д бид 2 гарсан. Тэгээд архи пивоо тэвэрч алхаад Зүүнсайханд байх Дын эгчийн хашаанд байсан эвдэрсэн машинд үлдээгээд буцаж цахим гаваа зүүсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Д, Буяка, Заяа нартай хамт Нисэхийн хойшоо гарч уусан. Бууз бэлэн гоймон тэр дэлгүүрээс аваагүй. 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө гэртээ бага зэрэг архи уучихаад орж ирээд буцаад гадуур явж байгаад Дундсайханы 7-39 тоотод байх айлын 2 давхар байшин харанхуй харагдахаар нь эзэнгүй айл байна гэж бодоод хашаанд нь ороод байшингийн баруун талын нэг давхрын цонхыг халаасанд байсан отвёркоор хөшиж нээж ороод хойд талын хананд байх стенкний сугалгааг нээсэн чинь цэнхэр өнгийн хадагны дээр 2 ширхэг тусдаа даавуун ууттай 2 ширхэг хөөрөг байхаар нь ууттай нь аваад халаасандаа хийсэн чинь 2 давхраас хөлийн чимээ гарсан. Тэгээд би цонхоор нь гараад хойд талын хашааг дагаж гүйгээд гэртээ очоод унтсан. 2021 оны 10 сарын 29-ний орой Д манай гэрт ирээд бид 2 гэрээс шөнө гараад Малчны хорооллоор Дын машинтай явж байгаад хашааны дотор талдаа том тэрэг зогсоосон хашаа байхаар нь хашааны зүүн хойд талаар хашааг нь давж ороод грашийн зүүн талаас төмөр авч гражийн цоожийг эвдэж ороод ногоон өнгийн жижиг майхан 1 ширхэг, ком түлхүүр багаж 1 ширхэг, хайрцагтай дрилль нэгийг аваад гарсан чинь хашааны урд талд шланз байсан. Түлхүүр багажаа гаргаад 2 ширхэг аккумляторыг салгаж аваад машид хийгээд

 

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг гэртээ байхад 10-р сарын 09-ний орой цагийг нь санахгүй байна. Б ганцаараа манайд ирсэн. Бид 2 гэрт байж байгаад шөнө 01-02 цагийн үед Бын гаранд зүүсэн гавыг аваад гэрт үлдээгээд бид 2 манай гэрээс гараад Малчны хороолол руу алхаж явсан чинь Малчны хороололд Ундрах нэртэй дэлгүүр хаалттай байхаар нь дэлгүүрийн баруун талын цонхыг би түлхэж нээгээд дотогшоо би эхэлж ороод араас Б орж ирсэн. Би дэлгүүр рүү ороод цахилгааны шийдийг салгаад дотроос нь нэг авдар “Экс” нэртэй 0.5 литрийн архи, 2 хроп сэрүүн нэртэй пиво аваад буцаж цонхоороо гарсан. Намайг архи пиво аваад гарахад Б дэлгүүрт үлдсэн. Удалгүй Б 45.000 төгрөг аваад миний араас дэлгүүрээс гарч ирээд бид 2 архи пиво аваад манай гэрт ирээд эвдэрхий машины ард архи пиво үлдээгээд хэдэн өдрийн дараа Бын 2 найз гэсэн нэрийг нь мэдэхгүй байна хамт тал руу гарч архи пиво уусан. 2021 оны 10-р сарын 28-ны өдөр би Бын гэрт очоод бид 2 гэрт байж байгаад орой цагийг нь санахгүй байна. Манай дүү Багабандийн 32-23 убк улсын дугаартай тээврийн хэрэгслээр Б бид 2 хамт Малчны хорооллоор явж байгаад хашаандаа шланзтай хашаа гэр нь харанхуй байхаар нь Б бид 2 машинаа хашааны гадаа зогсоогоод хашааны зүүн хойд талаар нь давж ороод хашааны зүүн хойд талд байх гражны цоожийг хашаанд нь байсан төмрөөр хөшөөд цоожийг нь би эвдэж дотогш орсон. Гражнаас ком түлхүүр багаж, майхан, цахилгаан дрилль зэргийг Б бид 2 аваад хашаанаас гарахад хашааны урд талд шланз байхаар нь бид 2 ком багажаа гаргаад шланзны аккумляторыг нь салгаж аваад машиндаа хийгээд манай гэрт аваачиж тавьсан. Б бид 2 хамт явж байгаад хамтдаа дэлгүүр ухах санааг гаргасан. Би дэлгүүрээс 1 авдар архи, 2 хроп пиво авсан. Б касснаас 45000 төгрөг бэлнээр авсан байсан. Майхан болон дрилл, ком багаж зэргийг эзэнД нь хүлээлгэж өгсөн. Шаланзны аккумляторыг Б авч яваад хүнд зарсан гэж хэлсэн би хаана хэнд зарсан талаар мэдэхгүй байна. Манай төрсөн дүү Багабандийн машин 32-23 убк улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан. /2хх-ийн 70 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 08, 92, 134, 221, дахь тал/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11-19, 94-105, 137-141, 224-231, дэх тал/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21-22, 150-151, дахь тал/

Нэгжлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 27-31 дэх тал/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 36-48, 107-111,  234-238 дахь тал/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 159-161 дэх тал/

Д.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140 дэх тал/

Б.Дын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 141 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 142-196/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 23-ны 182 дугаартай шүүгчийн захирамж /хх-ийн 199-202 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 208-211/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 212-3хх-ийн 24 дэх тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 28-32 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-37 дахь тал/

Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Б, Б.Д нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар баг, Малчин хорооллын 2-32 тоотод байрлалтай иргэн Ш.Нгийн “Ундрах” дэлгүүрийн амралтын өрөөний цонхоор нэвтэрсэн,

32-23 УБК улсын дугаартай веросса маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөрт шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн Малчны 1-27 тоот хашаанд байх гражны хаалганы цоожийг төмрөөр эвдэж нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Д.Б, Б.Д нар нь Ш.Нгийн “Ундрах” дэлгүүрээс бэлнээр 45.000 /дөчин таван мянга/ төгрөг, 2,5 литрийн “Сэнгүр” пиво 2 хороп буюу 12 ширхэг, 0,5 литрийн “Экс” архи 1 авдар буюу 12 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан,

Иргэн Б.Аийн хайрцагтай ком багаж, хайрцагтай цахилгаан дрилл, шиддэг майхан 1 ширхэг зэргийг нууцаар хууль бусаар авсан, мөн хашаанд байсан иргэн Б.Б-ийн эзэмшлийн Даюун N-8 маркийн шланз машины 180 ампертай “Саmel” брендийн нэг бүрийн үнэ нь 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 2 ширхэг шинэ аккумуляторыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Ш.Нгийн: ...Тэгээд байж байтал удалгүй Н утсаар надтай дахин ярьж дэлгүүрийн агуулахын хаалга цоож нь тайлагдаж кассанд байсан 45.000 төгрөг алга болж дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлсэн. /хх-ийн 52-53 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Аийн: Би 2021 оны 10-р сарын 30-ны өдөр 16 цагийн үед гэртээ Малчны 1- 27 тоот хашаандаа очиход гражны хаалга онгорхой байхаар нь орж үзэхэд багаж, майхан, дрилль байхгүй байсан. Гражны үүдэнд эвдэрсэн цоож, нарийхан төмөр байсан. Хашаанд байсан найз Б-ийн шланз маркийн машины 2 ширхэг аккумлятор алга байсан. /хх-ийн 167 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Б.Б-ийн: ...Тэгээд 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз Эрдэнэбулганы эхнэр А над руу утсаар яриад манай хашаанд хулгай ороод гражын хаалга эвдээд дотроос нь эд зүйлс алга болсон байна. Чиний машины аккумлятор алга болсон байна. Цагдаа дуудчихаад хүлээж байна гэсэн. /хх-ийн 175, 178 дахь тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Нын: ...Би хариулт мөнгө өгөхөөр кассын шүүгээ нээтэл шүүгээн дотор үлдээсэн байсан мөнгө алга болсон байсан. Би дэлгүүрээс буух болгондоо орой нь орлогоо авч кассын шүүгээндээ 40.000 төгрөгөөс 45.000 төгрөг үлдээдэг юм. ...Тэгээд дэлгүүрээс алдагдсан зүйл байгаа эсэхийг бүртгэхэд кассын шүүгээ дотор байсан 40.000 төгрөг, хөлдөөгч дотор байсан 5 уут буузнаас 1 уут бууз, баруун талын лангуун дээр байсан бэлэн гоймонгуудаас ногоон аягатай бэлэн гоймон 3 ширхэг тус тус алдагдсан байсан. Өөр бараа материал алдагдсан эсэхийг бүртгэж мэдэхгүй байгаа. Тэгээд удалгүй цагдаа нар манай Ундрах дэлгүүрт ирсэн. /хх-ийн 58-59 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.Бгийн: ...Намайг Нгийн Ундрах дэлгүүрт очиход худалдагч Н дэлгүүрт хулгай орчихсон юм шиг байна. Өчигдөр ажлаасаа буухдаа кассанд үлдээсэн байсан 40.000-өөс 45.000 орчим төгрөг алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн гадна талаар нь тойрч шалгаж харахад дэлгүүрийн баруун талд байх зэрэгцсэн байрлалтай 3 ширхэг вакум цонхны хойд талд байх цонх онгорхой. Тор нь урагдсан байдалтай байсан. /хх-ийн 63 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.С-ын: ...Тухайн 2 этгээдийн сүүлд орж ирж буй хүн нь манай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хяналтад байгаа Д овогтой Б гэх хүнтэй биеийн ерөнхий хэлбэр, алхаа гишгээ гарын хаялага зэрэг шинжээрээ адилхан байна. ...Намайг уулзах бүрт Б бичлэгт харагдсан хувцастай төстэй бараан саарал өнгийн хувцас өмссөн байдаг. Яг тийм хувцас гэх зүйлийг би одоо сайн санахгүй байна. Бичлэгт Б түрийтэй хромон гутал өмссөн байна хяналт бүртгэлд орох үедээ хромон гутал өмсөж байсан тохиолдол байгаа. /хх-ийн 09-10 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Д.Б нь дангаар 2021 оны 03 дугаар сарын 04-ний шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр багийн Дунд сайханы 7-39 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн байшингийн цонхыг отвёркоор эвдэж нэвтэрсэн, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр багийн Гурван сайханы 10-11 тоотод оршин суух иргэн Ж.Бгийн монгол гэрийн үүдний амбаарын хаалганы цоож, цуургыг төмрөөр эвдлэн нэвтэрсэн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Д.Б нь хохирогч Ж.Бгийн улаан хүрэн өнгийн торгон ууттай алтан нуухтай шар манан толгойтой, мөнгөн халбагатай, замагт шар манан хөөрөг 1 ширхэг, ягаан өнгийн торгон ууттай, алтан нуухтай, мөнгөн халбагатай, гартааман толгойтой, бага гарын гартааман хөөрөг 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

 

Ж.Бгийн хос монетон ээмэг 1 ширхэг, цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн кулонтой, мөнгөн гинж 1 ширхэг, мөнгөн бөгж 1 ширхэг, 25 килограммын ууттай цагаан будаа, 0380 маркийн гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогч Ж.Бгийн: 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 23:00 цагийн үед намайг Улаанбаатар хотод байхад манай хүү Ганзориг над руу залгаад хоёр хүн нэг давхрын цонхоор орж ирчхээд буцаад гараад явчихлаа, гэрийн тавилгануудын шүүгээнүүдийг нээчихсэн байна гэж хэлсэн. Гэрийнхээ эд зүйлүүдийг шалгаад үзэхэд манай гэрээс бага гарын хоёр ширхэг хөөрөг алга болсон байсан. /хх-ийн 114-115 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ж.Бгийн: ...Тэгээд гэртээ орж үзтэл гэрийн баруун хойд талд байсан авдрын тагийг авч доторх эд зүйлийг нь ухаж онгичсон байдалтай байсан ба дотор нь байсан ээмэг бөгжний савыг үзтэл дотор нь байсан миний 1 хос монетон ээмэг, цэнхэр өнгийн шигтгээтэй мөнгөн кулон, мөнгөн гинж, мөнгөн бөгж зэрэг үнэт эдлэл байсан алга болсон байсан. /хх-ийн 244 дэх тал/ гэх мэдүүлэг,

Хохирогч, яллагдагч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэлд:

 

Хохирогч Ж.Бгаас: танай гэрээс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ямар ямар эд зүйл хулгайд алдагдсан юм бэ?

Хариулт: Монетон ээмэг 1 хос, мөнгөн гинж кулонтойгоо, мөнгөн бөгж 1 ширхэг, гар утас 1 ширхэг, 25 кг ууттай будаа 1 уут зэрэг алдагдсан.

Яллагдагч Д.Баас: Та эдгээр эд зүйлийг 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хулгайлж авсан уу?

Яллагдагч Д.Б: Би монетон 1 хос ээмэг авсан. Мөнгө билүү монет билүү бөгж 1 ширхэгийг авсан. Бусад зүйлийг нь би аваагүй.  /2хх-ийн 20 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Ганзоригийн: Би 2021 оны 03 дугаар сарын 04-ны өдөр буюу өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум 4 дүгээр баг Дунд сайхны 07-39 тоотод байх байшиндаа эхнэр Оюун-Эрдэнэ 2 хүүхдийн хамт 2 давхарт унтаж байхад 23 цаг 40 минутын орчимд доод давхарт юм ойчих шиг чимээ гарахаар нь буугаад үзэхэд манай башингийн 1 давхрын зочны өрөөний цонхоор 2 хүн гараад зугтаасан. Гэрэл асаагаад хартал зурагтын стэйкний баруун талын шургуулгуудыг жоохон завсар гаргачихсан байсан. Би аав Баа руу ярьж эд зүйлээ бүртгэхэд 2 ширхэг хөөрөг олдохгүй байсан. /хх-ийн 116 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Д нар нь хохирогч Ш.Н, Б.А, Б.Б нарын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Д нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Д нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Нд 339.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: вакум цонхны түгжээ 15.000 төгрөг, бэлэн гоймон 8700 төгрөг, бууз 9500 төгрөг нийт дүн 33200 төгрөг /хх-ийн 76 дахь тал/, Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 519 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: пиво сэнгүр 2.5 литр 114.000 төгрөг, архи экс 0.5 литр 180.000 төгрөг /хх-ийн 79 дэх тал/ гэснээр,

Хохирогч Б.Ад 841.000 төгрөгийн хохирол учирсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ком багаж 500.000 төгрөг, цахилгаан дрилль 180.000 төгрөг, шидэг майхан 161.000 төгрөг нийт 841.000 төгрөг /хх-ийн 198 дахь тал/ гэснээр,

Хохирогч Б.Бт 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 401 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: аккумлятор 600.000 төгрөг нийт дүн 1.200.000 төгрөг /хх-ийн 209 дэх тал/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б, Б.Д нар нь бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд машин механизм ашиглан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.

Хохирогч Ш.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Нэгэнт энэ хүмүүс төлөх чадваргүй юм чинь нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 56 дахь тал/ гэх ба өмгөөлөгч шүүх хуралдаанд хохирогч Ш.Н хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэж татгалзсан тул Ш.Нд төлөх төлбөргүй гэх тайлбар гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Нд 339.000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг тогтоох, хохирол хор уршгийг арилгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Д.Баас 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ш.Нд олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Д хохирогч Ш.Н, Б.А, Б.Dаттүшиг нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн тайлбар, хохирогч нарын шүүхэд бичгээр иүүлсэн хүсэлт нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...2 аккумляторын үнэ нийлээд 1.200.000 төгрөг болно. Үүнийгээ нэхэмжилнэ. /хх-ийн 178 дахь тал/ гэх ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч Д.Баас 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Бт олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...би алдагдсан зүйлээ олж аван өөрийн хохирлоо барагдуулмаар байна” гэх ба шүүх шүүгдэгч Д.Баас 1.065.000 төгрөгийг гаргуулж Ж.Бд олгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Д.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Бд 1.000.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Хас үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх ба шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд түр завсарлага авч, 2 ширхэг хөөргийг биетээр хүлээлгэн өгсөн тул шүүгдэгч Д.Быг  хохирогч Ж.Бд төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Д, Д.Б нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн болох нь тогтоогдож байх ба уг тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь:

Гэрч Б.Багабандийн: 32-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. Гэхдээ гэрчилгээ нь миний нэр дээр байдаггүй юм. Манай ах Д хааяа миний машиныг унаж хэрэглэдэг. Тэр өдөр миний машиныг манай ах Д хэрэглэсэн байх. /хх-ийн 182 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Мөнхбаатарын: 2016 онд би өөрийн эхнэрийн ах Г.Чулуунбат гэх хүнээс худалдаж авч байсан. Жил гаруй унаад Багабанди гэх хүнд зарсан. Би овгийг нь сайн

 

мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авах гэтэл миний хадам ах найз Төмөрцэрэг гэх хүнээс авч байсан юм байна лээ. Тэгээд нэрээ шилжүүлж авах гэтэл нөгөө хүн нь тааралдаж өгөхгүй байж байгаад зарсан одоо хаана байгааг сайн мэдэхгүй байна. /хх-ийн 184 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: Автомашин техникийн үнэлгээ Т.Төмөрцэцэгийн эзэмшлийн 2003 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн 2012 онд Монгол Улсад орж ирсэн Toyota verossa маркийн автомашин нь 2021 оны 10 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 2.000.000 төгрөг болохыг тогтоов. /хх-ийн 202 дахь тал/ гэжээ.

 

Иймд хэрэгт битүүмжилсэн веросса маркийн 32-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч тус бүрээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод  оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Д.Б, Б.Д нарыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.Б, Б.Д нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч Д.Бын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 140 дэх тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 111 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 142-250 дахь тал/ зэрэг баримтуудаар,

Шүүгдэгч Б.Дын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 141 дэх тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоол, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн154 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай тогтоолын хуулбар зэрэг /хх-ийн 142-250 дахь тал/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Ганболд нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Д.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад  зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч Б.Д нь Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хорих ялаар шийтгүүлж, одоо уг ялыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд биечлэн эдэлж байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан тухайн ялыг нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нь нэмж нэгтгэн нийт хорих ялыг тогтоох саналтай байна. Өнөөдрийн байдлаар эдлээгүй үлдсэн 8 жил, 8 сар, 10 хоногийн хорих ял, нийт 10 жил 8 сар 10 хоног, Д.Бын хувьд 5 сар, 14 хоног цагдан хоригдсон. Үүнийг нь эдлэх ялаас нь хасаж тооцуулах саналтай байна гэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар тодорхой зааж өгсөн. Тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д өөрийгөө илчилсэн, бусдын үйлдсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг олборлож тусалсан нөхцөл байдал байх юм бол хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлж үзэхээр хуульд заасан. Бын зүгээс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого буюу хөөрөг хаана байгаа талаараа зааж хохирогчид өгч хохирол төлбөргүй болсон байгаа гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бмаа ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3  дахь хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээ хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон. гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн ургаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэгт заасан ялын дээд доод хэмжээнээс хоёрны нэгээс багагүйгээр ял оногдуулахаар хуульд хуульчилж өгсөн. Б.Дын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, төлбөрөө нөхөн төлсөн байгаа, гэм буруугийнхаа тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа учраас үүнийг журамлаж 1 жилийн хорих ялыг оногдуулж өгөөч гэсэн ийм саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна гэх тайлбарыг тус тус гаргав.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар хуульчилсан ба шүүгдэгч Б.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдож байх тул шүүх өмгөөлөгч Ц.Бмаагийн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан шүүгдэгч Б.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Б.Дд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Дын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Б нь шүүх хуралдааны шатанд 2 хөөргийг хохирогч Ж.Бд хүлээлгэн өгч хохирол учирсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг шүүх харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дын эдлэх   хорих ялыг  нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 167 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй гэж үзэв.

 

Хэрэгт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн цоож 1 ширхэг, 35.5 см урттай зэвтэй нарийн төмөр 1 ширхэгийг устгаж, 1 хос хром гутлыг шүүгдэгч Д.Б буцаан авах хүсэлт гаргасан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б хохирогч Ш.Н, Б.Б, Ж.Б нарт төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Д хорих ял эдэлж байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Д-ын Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд машин механизм ашиглан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч З овгийн Б-ийн Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар бүлэглэн хүн байнга амьдрах орон байранд машин механизм ашиглан нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, гэм буруутайд тус тус тооцсугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Д.Бд 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Дд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 109 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Дын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 /ес/ жил 8 /найм/ сар 10 /арав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Б.Дын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бын цагдан хоригдсон 167 хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.

 6. Хэрэгт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн цоож 1 ширхэг, 35.5 см урттай зэвтэй нарийн төмөр 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 хос хром гутлыг шүүгдэгч Д.Бд буцаан олгохыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

 7. Хэрэгт битүүмжилсэн веросса маркийн 32-23 УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн шийдвэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч тус бүрээс 1.000.000 /нэг сая/ төгрөгийг гаргуулан улсын орлогод  оруулсугай.

 

 8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Баас 170.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Н /Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 3 дугаар баг, 34-13 тоотод оршин суух, регистрийн дугаар:/-д, 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б /Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар баг, 43-29 тоотод оршин суух, регистрийн дугаар:/-т, 1.065.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Б /Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 1 дүгээр баг, Гурвансайханы 10-11 тоотод оршин суух, регистрийн дугаар/-д тус тус олгож,  хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Бд хохирол төлбөр бүрэн төлөгдсөн, шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

 9. Шүүгдэгч Б.Д энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Д.Б хохирогч Ш.Н, Б.Б, Ж.Б нарт төлөх төлбөртэй, шүүгдэгч Б.Д бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

 10. Шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Д хорих ял эдэлж байгаа болохыг дурдсугай.

 

 11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА