Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
Хэргийн индекс | 172/2022/0077/Э |
Дугаар | 2022/ШЦТ/47 |
Огноо | 2022-05-09 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/47
2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Дугаар 2022/ШЦТ/47 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: О.Батнасан,
Шүүгдэгч: Г.Г,
Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Г-ын Г-д холбогдох 2228000680043 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруун сайхны 11-13 тоотод оршин суух иргэн Бын монгол гэрийн цоожийг нь эвдэлж нэвтрэн 43 инчийн “vision” маркийн зурагт, Монгол сатын хүлээн авах төхөөрөмж, 2X3 метрийн хэмжээтэй хуучин хивс, 5 килограммын ууттай бууз, 1 литрийн velvet нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 740.000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Гыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 15 цагийн үед гэрээс дугуйгаа унаад Худалдааны төв орж үсээ засуулахаар гэрээ цоожлоод явсан. Үсчин их очертой байхаар нь хүлээж байгаад үсээ засуулаад гэртээ 19 цаг 30 минутын үед очоод гэрийнхээ цоожийг түлхүүрээр онгойлгох гэсэн боловч цоож онгойхгүй байсан. Би цоожоо татаж үзэхэд манай гэрийн цоож онгойсон. Тэгээд би гэртээ ороход манай гэрийн баруун хойд талд тольны урд тавиур дээр байсан зурагт, Монгол сатын хүлээн авагч төхөөрөмж болон гэрийн баруун урд ширээн дээр байсан хуйлаастай хивс, хөргөгч дотор байсан ууттай бууз, архи хулгайд алдагдсан байсан. Би цагдаа дуудсан. 43 инчийн Vision маркийн зурагт байсан. Би зурагтаа 2021 оны 06 дугаар сард Өмнөговь аймгийн төв ВSB-ээс 499,900 төгрөгөөр худалдан авсан. Эвдрэл гэмтэлгүй байсан, Монгол сатын хүлээн авах төхөөрөмж зурагт руу холбох залгууртайгаа байсан. Би тус төхөөрөмжийг 2021 оны 06 дугаар сард тогоотой нь хамт авсан. Хивс нь 3*2 харьцаатай хивсийг 2021 оны 10 дугаар сард хүнээс бэлгэнд өгсөн. 5 кг ууттай бууз, 1 литрийн хэмжээтэй ногоон өнгийн шилтэй \/еlvet гэх нэртэй архи байсан. Тухайн эд зүйлүүд бүгд миний эзэмшлийн эд зүйлүүд байгаа юм. /хх-ийн 21 дэх тал/
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 43 инч зурагт 450.000 төгрөг, хүлээн авагч төхөөрөмж 120.000 төгрөг, бууз 50.000 төгрөг, velvet архи 40.000 төгрөг, 2*3 хивс 80.000 төгрөг, нийт 740.000 төгрөг /хх-ийн 28 дахь тал/
Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний гутлын улны хээ нь урд хэсгээрээ хагас бөөрөнхий, бөөрөнхий нь голдоо нүхтэй урд хэсгийн гол хэсгээрээ бас захын хээ шиг хагас бөөрөнхий. Арын хэсэг нь бас 2 захаараа: хагас бөөрөнхий голдоо нүхтэй, голын хэсэг нь хагас бөөрөнхий ултай гутал байна. Би хулгай хийсэн айлын гэрээс гараад хашааны үүдээр гарсан. Урд нэг машин явж байсан. Тэгээд гар өргөсөн чинь зогссон. Тэгээд би энэ эд зүйлийг зарах гэсэн юм гэж хэлээд хивсийг нь 50.000 төгрөг, зурагтыг нь 40.000 төгрөг гэсэн чинь за гэж хэлээд надад 90.000 төгрөг бэлэн өгсөн. Би тэр машинаас буухдаа шил архиа авч буугаад хулгай хийсэн айлын зүүн талын гудамжинд очоод архиа ганцаараа уусан. Бусад зүйлийг машинтай хүнд зарсан. /хх-ийн 34 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 дахь тал/
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 41 дэх тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 120 дугаартай шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 46-55 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 56-58 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэл тогтоолын хуулбар /хх-ийн 82-86 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруун сайхны 11- 13 тоотод оршин суух иргэн Бын монгол гэрийн цоожийг нь эвдэлж нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогдож байна.
Улмаар шүүгдэгч Г.Г нь 43 инчийн “vision” маркийн зурагт, Монгол сатын хүлээн авах төхөөрөмж, 2X3 метрийн хэмжээтэй хуучин хивс, 5 килограммын ууттай бууз, 1 литрийн velvet нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал: Хохирогч, иргэний нэхэмжлэгч Бын: Тэгээд би гэртээ ороход манай гэрийн баруун хойд талд тольны урд тавиур дээр байсан зурагт, Монгол сатын хүлээн авагч төхөөрөмж болон гэрийн баруун урд ширээн дээр байсан хуйлаастай хивс, хөргөгч дотор байсан ууттай бууз, архи хулгайд алдагдсан байсан. Би цагдаа дуудсан. /хх-ийн 21 дэх тал/ гэх мэдүүлэг,
Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхийг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт хуульчилжээ.
Шүүгдэгч Г.Г нь хохирогч Бын гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Г.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Бт 740.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 562 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 43 инч зурагт 450.000 төгрөг, хүлээн авагч төхөөрөмж 120.000 төгрөг, бууз 50.000 төгрөг, velvet архи 40.000 төгрөг, 2*3 хивс 80.000 төгрөг, нийт 740.000 төгрөг /хх-ийн 28 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.
Шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 17 цагийн үед Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг, Баруун сайхны 11- 13 тоотод оршин суух иргэн Бын монгол гэрийн цоожийг нь эвдэлж нэвтрэн 43 инчийн “vision” маркийн зурагт, Монгол сатын хүлээн авах төхөөрөмж, 2X3 метрийн хэмжээтэй хуучин хивс, 5 килограммын ууттай бууз, 1 литрийн velvet нэртэй архи зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 740,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Г.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Бт 740.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул өөрт учирсан хохирлыг арилгахыг шүүгдэгчээс шаардах эрхтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж, хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 740.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч Бт олгох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгч Г.Гыг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Гын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч Г.Гын хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст: Бүртгэлтэй /хх-ийн 44 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 1995 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 08 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 160 дугаартай таслан шийдвэрлэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2005 оны 09 дүгээр сарын 29- ний өдрийн 63А дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоол, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолуудын хуулбар /хх-ийн 46-86 дахь тал/ Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Хондот багийн засаг даргын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот тодорхойлолтод: Г.Г нь Ханхонгор сумын Хондот багийн иргэн мөн болохыг тодорхойлов /хх-ийн 41 дэх тал/ зэрэг баримтуудаар тодорхойлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Г нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргаж, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцов.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Г.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Өмнөговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас үлдсэн, өнөөдрийн байдлаар 1 жил, 9 сар, 16 хоногийн хорих ял дээр нэмж одоогийн шийтгэх тогтоолоор оногдуулах 2 жилийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 3 жил, 9 сар 15 хоногийн хугацаагаар тогтоож оногдуулах санал гаргасан ба шүүгдэгч Г.Г өөрийгөө өмгөөлж ... хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбар тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно. Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Г.Год Өмнөговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 /нэг/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Г.Гын нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 /гурав/ жил 9 /ес/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гын эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Г нь хорих ял эдэлж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Бт 740.000 /долоон зуун дөчин мянга/ төгрөгийн төлөх төлбөртэй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА