Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2021/00650

 

 

2021           06            03                                          001/ХТ2021/00650

 

.................нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дүгээр шийдвэр,

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалтай,

.................нэхэмжлэлтэй

Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох

Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн төлөөлөгч .............., түүний өмгөөлөгч ............ нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .........., хариуцагчийн төлөөлөгч ..........., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ................. би Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуульд 2002 оноос хойш математикийн багшаар, сургуулийн захирлаар, 2013 оноос хойш сургалтын менежерээр 2017 оны 05 сараас ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Жирэмсний амралтын хугацаа 2017 оны 12 сард дууссан тул буцаж ажилдаа орохоор тус сургуулийн захирал .................удаа дараа хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг шийдвэрлэлгүй намайг ажилд оруулалгүй удаан хугацаанд миний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн тул Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч тус сургуулийн захирал .................нь надад ...шүүхээс нэхэмжлэлээ буцаагаад авчих эвлэрье гэдэг санал тавьсны дагуу Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжаар ................. намайг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд үргэлжлүүлэн 2019 оны 05 арын 01-ний өдрөөс эхлэн ажиллах, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр эвлэрэн хэлэлцсэн. Ингээд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Б/26 дугаартай тус сургуулийн захирлын тушаалаар ................. би Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд томилогдсон. Гэтэл Ховд аймгийн Аптай сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал .................өмнөх Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаартай захирамжаа бүрэн биелүүлж миний эрүүл мэндийн болон хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийлгээгүй байж 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн Б/35 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтыг үндэслэн намайг улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн гэж тус сургуулийн сургалтын менежерийн ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтад заасан хөдөлмөрийн сахилгын зөрчил давтан гаргасан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан ямар ч хууль бус үйлдэл гаргаагүй.Тус сургуулийн захирал нь 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойш надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байж сахилгын арга хэмжээ удаа дараа гаргасан гэж ажлаас халсан нь хөдөлмөрийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл юм. ................. би ажилд томилогдсон өдрөөс хойш ямар ч улс төрийн үйл ажиллагаанд оролцоогүй байхад үндэслэлгүйгээр иргэн миний хөдөлмөрлөх эрхэд халдаж, удаа дараа миний Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж хууль ёсыг уландаа гишгэж байгаад маш их гомдолтой байна. Цаашид энэ тухай хуулийн дагуу зохих байгууллагад хандаж гомдол гаргах болно. Иймд ................. намайг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль нь .................танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авч бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргалаа. Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/24 дүгээр тушаалаар .................сургалтын менежерээр томилсон.Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал гэж заасны дагуу Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна. Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх тусгай зарчмыг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заажээ. ................. нь төрийн үйлчилгээний албан хаагчийн тухайд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх үүргээ удаа дараа зөрчсөн. Тухайлбал ................. нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон байдаг. Үүнийг нотлох баримт нь Ховд аймгийн Ардчилсан намд хадгалагдаж байгаа тул шүүхээс үзлэг хийж, .................улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон материалыг гаргуулахыг хүсье. .................сургалтын менежерийн ажлаас чөлөөлөгдсөн даруйд нь эзэмшсэн мэргэжлийнх нь дагуу математикийн багшаар томилсон тул цаашид математикийн багшаар ажиллуулах бүрэн боломжтой. Иймд .................Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Баянжаргал овогт Хонгороогийн Түмэндэлгэрийг Ховд аймгийн Алтай сумын Ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 14.380.275 /арван дөрвөн сая гурван зуун наян мянга хоёр зуун далан таван/ төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалаар Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 154/ШШ2020/00179 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Баянжаргал овогт Хонгороогийн Түмэндэлгэрийг Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны менежерийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны олговорт 7,691,031 /долоон сая зургаан зуун ерэн нэгэн мянга гучин нэгэн/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч .................т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,689,244 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, олговор 7,691,031 төгрөгөөс ажилтан .................эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд даалгасугай. гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулиас тэмдэгтийн хураамжид 138,006 төгрөг гаргуулан төрийн сангийн орлого болгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн өмгөөлөгч нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч .................хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2017.05.23-ны өдрийн Б/24 дүгээр .................тус сургуулийн сургалтын менежерийн ажилд томилсон. Үүнээс хойш буюу 2019.08.30-ны өдрийг хүртэлх хугацаанд Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулиас .................сургалтын менежерийн ажлаас нь халсан ямар нэг шийдвэр гаргаагүй. Харин ................. нь 2017.06.26-ны өдрөөс 2017.12 дугаар сарыг дуустал жирэмсний болон амаржсны, ээлжийн амралттай байсан хугацаандаа нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2017.05.19-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан. Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018.10.22-ны өдрийн шүүх хуралдааны 400 дүгээр тогтоолоор Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.16-ны өдрийн 29 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018.06.20-ны өдрийн 221/МА2018/0365 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, “.................т нийтийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан Ховд аймгийн Засаг даргын 2017.05.19-ний өдрийн Б/43 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 5,6 дугаар сарын цалингийн зөрүү, 2017.12.01-ний өдрөөс хойшхи ажилгүй байсан хугацааны цалин 4,640,854 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосноор дээрх захиргааны маргаан эцэслэгдэн шийдвэрлэгдсэн. Дээрх захиргааны маргаан хянан шийдвэрлэгдэх хугацаанд .................жирэмсний болон амаржсны, ээлжийн амралтын хугацаа дуусгавар болсон хэдий ч тэрээр сургалтын менежерийн ажилдаа үргэлжлүүлэх ажиллах хүсэлтээ гаргаагүй. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2-т “ээлжийн амралттай байгаа”, 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” ажилтны ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалахаар заасны дагуу хариуцагчаас нэхэмжлэгчийн сургалтын менежерийн ажлын байрыг хэвээр хадгалж байсан. Ажил, албан тушаалыг хэвээр хадгалах гэдэг нь энэ хэсэгт заасан үндэслэл, шалтгаан арилсан буюу хугацаа дууссаны дараа ажилтан урьд нь ажиллаж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргасан тохиолдолд ажил олгогч тухайн ажил, албан тушаалд түүнийг ажиллуулах үүрэгтэй байхыг хэлдэг. Гэтэл нэхэмжлэгч ................. нь Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2018.10.22-ны өдрийн шүүх хуралдааны 400 дүгээр тогтоол гарснаас хойш сургалтын менежерийн ажилдаа үргэлжлүүлэн ажиллах хүсэлт гаргаагүй атлаа Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэгэнт .................сургалтын менежерийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байсан учраас хүсэлт гаргавал үргэлжлүүлэн ажиллах эрхтэй тул Алтай сумын ерөнхий боловсролын сургууль сургалтын менежерийн ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан. Уг эвлэрлийг гэрээг Ховд аймгийн Булган сум дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.01-ний өдрийн 154/ШШ2019/00078 дугаар захирамжаар баталсан. Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019.05.20-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар жирэмсний болон амаржсны амралтын хугацаа дуусгавар болж, ажилдаа үргэлжлүүлэн ажиллуулахаар хүсэлт гаргасан .................тус сургуулийн дунд ангийн сургалтын менежерийн ажилд томилж, үргэлжлүүлэн ажиллуулсан. Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэдэг. Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулиас төлсөн бөгөөд 2017.05.23-ны өдрөөс 2019.08.30-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлсөн ямар нэг шийдвэрийг хариуцагчаас гаргаагүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй, төрийн албан хаагч хэвээр байсан. Иймдээ ч .................сургалтын менежерийн ажлын байр хэвээр хадгалагдах бүхий л хугацаанд түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухай бүр нь төлсөн. ................. нь Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байхад төрийн үйлчилгээний албан хаагчийн тухайд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Тодруулбал ................. нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд оролцсон байдаг нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны 2019.03.24-ний өдрийн 5 дугаар тогтоол, гэрч ........., ........... нарын мэдүүлгээр нотлогдсон. Нэхэмжлэгч ................. ч дээрх удаа дараагийн сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .............. шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч маргаагүй. Ийм байхад анхан, давж заалдах шатны шүүхүүд .................т улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчим хамааралгүй мэтээр, Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах үедээ ................. нь төрийн албан хаагч байгаагүй мэтээр дүгнэж, Төрийн албаны албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэлээ. Нэхэмжлэгч ................. нь 2019.09 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд ажиллаж цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсаар байгаа. Ингэсэн атлаа ................. нь манай сургуулиас давхар цалин хөлс гаргуулах, давхар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхардуулах боломжгүй байхад давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг хэтэрхий нэг талыг баримталсанд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, .................Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүсье гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч ......... хяналтын гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдлын үндэслэл нь: Нэг. Магадлалын хянавал хэсэгт “Төрийн албаны албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 37 дугаар зүйлийн 37.1.4 дэх заалтууд нь зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай тул нэхэмжлэгчид хамааралгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үзэж байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба, төрийн тусгай алба, төрийн үйлчилгээний алба гэж тус тус ангилдаг бөгөөд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчим нь улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч буюу төрийн үйлчилгээний албан хаагчид хамааралтай байна. Нэхэмжлэгч .................эрхэлж байсан Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн менежер албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн. 14 дүгээр зүйлийн 14.1.2-т заасан “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал”-д хамаарна. Иймд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан .................т улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх зарчим хамаарна. Хоёр. Магадлалын хянавал хэсэгт “нэхэмжлэгчийг хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн” Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг буруу хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь ажил олгогчоос ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчил удаа дараа гаргасан үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн. Тодруулбал нэхэмжлэгч ................. нь Ховд Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байр нь хэвээр хадгалагдаж байхад төрийн үйлчилгээний албан хаагчийн тухайд улс төрийн нам, эвслийн үйл ажиллагаанаас ангид байх, төрийн албан тушаал эрхлэх хугацаандаа улс төрийн аливаа нам, эвсэл, хөдөлгөөний үйл ажиллагаанд ямар нэг хэлбэрээр оролцохгүй байх Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Тодруулбал ................. нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуульд нэр дэвшин өрсөлдөх, гишүүнээр сонгогдох, үйл ажиллагаанд хамрагдах зэргээр улс төрийн намын үйл ажиллагаанд удаа дараалан оролцсон байдаг нь Ховд аймгийн Ардчилсан намын дотоод сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны 2019.03.24-ний өдрийн 5 дугаар тогтоол, гэрч .........., ............. нарын мэдүүлгээр нотлогдсон. Нэхэмжлэгч ................. ч дээрх удаа дараагийн сахилгын зөрчлөө хүлээн зөвшөөрч үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........... шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн дээрх зөрчлийг хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Гурав. Магадлалын хянавал хэсэгт “Нэхэмжлэгч нь 2019.09 дүгээр сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд математикийн багшаар ажиллаж цалин хөлс авсан үйл баримт нь ажлаас буруу халсан олговор гаргуулахад саад болохгүй” гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэлээ. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэжээ. Хуулийн дээрх заалтаас үзэхэд ажлаас буруу халагдсны олговор гаргуулах урьдчилсан нөхцөл нь ажилтан ажилгүй байсан үйл баримт юм. Гэтэл нэхэмжлэгч ................. нь 2019 оны 9 дүгээр сараас эхлэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд ажиллаж цалин хөлс авч, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан байдаг. Ингэсэн атлаа ................. нь манай сургуулиас давхар цалин хөлс гаргуулах, давхар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулах шаардлага гаргаж байгаа нь эрх зүйн үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг давхардуулах боломжгүй юм. Дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна.

1.................. нь Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хоёр шатны шүүх ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хангах талаар адил шийдэлд хүрсэн нь үндэслэлтэй боловч олговрын хэмжээг өөр өөрөөр тогтоосон,  магадлалд өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх үзэв.

2. ................. нь тус сургуульд Байгалийн ухааны сургалтын менежерээр ажиллаж байгаад 2017.05 сараас жирэмсний амралтаа авсан, 2017.12 сард ажилдаа орох хүсэлт гаргасан боловч аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, талууд эвлэрч Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019.05.01-ний өдрийн 154/ШШ2019/00076 дугаар шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч нь 2019.05.20-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг ажилд авсан, үүний дараа 2019.08.30-ны Б/35 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улс төрийн намын үйл ажиллагаанд оролцож  хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3-т заасан заалтыг зөрчсөн гэж ажлаас нь халсан үйл баримт хэрэгт байгаа баримтын хүрээнд тогтоогджээ.

3. Хоёр шатны шүүх маргааны зүйл болох хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн 2019.08.30-ны Б/35 дугаар тушаал хуульд нийцээгүй талаар дүгнэхдээ Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон нь үндэслэлтэй болсон байна. Нэхэмжлэгчийн албан тушаал төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд хамаардаг боловч улс төрийн үйл ажиллагаанд оролцох тодорхой үйлдлийг зөрчилд хамруулах эсэхийг хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмаар тогтоох боломжтой юм. Талуудын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үргэлжилсэн байхад 2019.05.01-нээс эхлэн хөдөлмөрийн харилцаа шинээр үүссэн, өмнөх үйл баримт буюу намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон нэхэмжлэгчийн үйлдэл сахилгын зөрчилд хамаарахгүй гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно. Ажлаас үндэслэлгүй халсан, ажилд эргүүлэн тогтоосон байхад ажилд аваагүй, эсвэл шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдсон үйл баримт нь хөдөлмөрийн харилцааг үгүйсгэж, шинээр бий болгож байгаа явдал биш юм.

Хөдөлмөрийн гэрээгээр дээрх үйлдлийг ноцтой зөрчилд тооцохоор тогтоогоогүй тул ажил олгогчийн тушаал хууль зөрчсөн, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

4. Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс “ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” шаардлагыг шийдвэрлэхдээ хэрэгт байгаа баримтыг анхаараагүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх ба зөвтгөж, магадлалд өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

Энэ талаарх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан боловч тухайн сургуульд математикийн багшаар ажиллах боломжийг хангаж, 2019.09.02-ны өдөр Б/37 дугаар тушаал /хх-34/ гаргасан байхад нэхэмжлэгч нь ажиллаагүй, харин 2019.09 сараас Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд математикийн багшаар ажилласан үйл баримт зохигчийн тайлбараар тогтоогджээ.

Ажил олгогч өөр ажилд томилсон, ажилтан зөвшөөрөөгүй ч тухайн ажил үүргийг гүйцэтгэж, шүүхэд гомдол гаргах эрхтэй байдаг ба энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “...бага цалинтай ажил хийж байсан цалингийн зөрүүг олгох...” нөхцөл үүсдэг.

Ажил олгогч нь ажилтныг хууль бусаар ажлаас халсан хэдий ч өөр ажилд томилсон нь “ажилгүй байх” нөхцөлийг үгүйсгэсэн, улмаар нэхэмжлэгч нь ажил олгогчийн тушаалын дагуу математикийн багшаар ажилласан бол цалингийн зөрүүг шаардах боломжтой байжээ. Иймд нэхэмжлэгч нь уг албан тушаалд ажиллаагүй тул ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхгүй, энэ үндэслэлээр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь заалтыг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 33 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэг, 128 дугаар зүйлийн 128.1.2 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч  .................Ховд аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургуулийн Байгалийн ухааны сургалтын менежерийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож нөхөн төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж  өөрчилж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3.-т зааснаар хариуцагч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                         Х.ЭРДЭНЭСУВД

 

                        ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                  П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                  Х.СОНИНБАЯР

 

                                                                                                  Д.ЦОЛМОН