Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/642

 

2022           06          15                                 2022/ШЦТ/642

 

 

 

                          

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Я.Мөнхзаяа,

Хохирогч Э.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Шүүгдэгч Г.Мнар оролцсон эрүүгийн 2109006861233 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, яс үндэс халх, 1999 оны 11 дүгээр сарын 25-ныөдөр Улаанбаатар хотод төрсөн 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо, Зүүн баян уул 27 дугаар гудамж 20а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Халиугчин ургийн овогт Ганболдын Г.М/РД:...................../,

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

Шүүгдэгч Г.Мнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Барилгачин” нэртэй Э.Оюунбилэгийн эзэмшлийн барилгын дэлгүүрт ачигч, худалдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажиллах үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тус дэлгүүрт худалдан борлуулж байсан барилгын тоног төхөөрөмж болон бусдад худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг завшиж, хохирогч Э.Оюунбилэгт 78,158,100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Мөнхзаяагаас 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 248 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2109006861233 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -Хохирогч Э.Оюунбилэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдийг (1 дэх хавтаст хэргийн 126-130, 217-218 дугаар тал),

            -Гэрч Т.Халиунаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),

-Гэрч Б.Нандин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 137-139 дүгээр тал),

-Гэрч Б.Минжирмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр тал),

-Гэрч Ч.Одончимэгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 226-228 дугаар тал),

-Гэрч Л.Нарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 231-233 дугаар тал),

-Гэрч Р.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 235-237 дугаар тал),

-Дутсан барааны жагсаалтыг (1 дэх хавтаст хэргийн 29-32 дугаар тал),

-Э.Одгэрэлийн эзэмшлийн Хаан банкны 5009739229 дугаартай данс руу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримтыг (1 дэх хавтаст хэргийн 33 дугаар тал),

-Г.Манлайгаас иргэн Р.Одгэрэлд хандан өр төлбөр барагдуулах тухай баталгаа гаргасан тэмдэглэл, барааны жагсаалтыг (1 дэх хавтаст хэргийн 34-39 дүгээр тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Г.Манлайгийн эзэмшлийн ХААН банк дахь 5055769985 дугаарын дансны лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 65-71 дүгээр тал),

-ХААН банкны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50/10339 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 77-107 дугаар тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Б.Нандин-Эрдэнийн ХААН банк дахь 5035530146 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 108-113 дугаар тал),

-Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, Т.Халиунаагийн ХААН банк дахь 5035530146 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулгыг (1 дэх хавтаст хэргийн 115-123 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (1 дэх хавтаст хэргийн 151-158 дугаар тал),

-Г.Пүрэвдашийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 238-241 дүгээр тал),

-Хохирогч Э.Оюунбилэгээс гаргаж өгсөн тооцооны хуудас (1 дэх хавтаст хэргийн 242-250, 2 дахь хавтаст хэргийн 01-14 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин:

-Г.Манлайгаас иргэн Р.Одгэрэлд хандан өр төлбөр барагдуулах тухай баталгаа гаргасан тэмдэглэл, барааны жагсаалтыг (1 дэх хавтаст хэргийн 34-39 дүгээр тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-ХААН банкны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50/10339 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 77-107 дугаар тал),

-“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн хөрөнгийн үнэлгээний тайланг (1 дэх хавтаст хэргийн 151-158 дугаар тал),

-Гэрч Б.Минжирмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр тал),

-Гэрч Р.Одгэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235-237 дугаар тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгч Г.Мнь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “...өөрийгөө өмгөөлөх...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...яллагдагч өөрийгөө өмгөөлөх...” эрхтэй гэж тус тус заасны дагуу “өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн бөгөөд гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан байна.

 

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Мнь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Барилгачин” нэртэй Э.Оюунбилэгийн эзэмшлийн барилгын дэлгүүрт ачигч, худалдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажиллах үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тус дэлгүүрт худалдан борлуулж байсан барилгын тоног төхөөрөмж болон бусдад худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг завшиж, хохирогч Э.Оюунбилэгт 78,158,100 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь дараахь нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Хохирогч Э.Оюунбилэгийн “...Манайх Сүтбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилгачин” дэлгүүрийн 71-73-р лангууг түрээслэн ажиллуулдаг. Манайх Ганболдын Г.Мгэх хүнийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ачигчаар ажилд аван ажиллуулсан. Энэ хүн ажиллах хугацаандаа манай нийт 5 агуулахаас бараа материал зөөдөг байсан, мөн манай нөхрийг гадуур ажилтай үед лангуун дээр сууж, бараа материал худалддаг байсан. Гэтэл ажиллаж байх хугацаандаа складнаас болон лангуун дээрээс бараа материал зарж мөнгийг бэлнээр болон дансаар авч ашиглаж байсан байна. Энэ хүн өөрөө бид нарт хэлэхдээ нийт 70,802,100 төгрөгийн бараа материал хулгайлан авч зарсан гэж хэлсэн, бид нарт авсанаа хүлээгээд өөрөө бичгээр баталгаа гаргаад тэрэн дээрээ график гаргаад би 8 сарын хугацаанд төлж барагдуулна гэж бичгээр бичиж өгсөн боловч одоог хүртэл нэг ч төгрөг төлөхгүй байгаа. Манайх бараа материал аваад байгааг яаж мэдсэн гэхээр манай бараа материал эрс дутаад цөөрөөд ирэхээр нь тооллого хийсэн. Мөн өөрөөс нь “чи хулгай хийгээд байгаа юм уу” гэсэн чинь эхлээд “үгүй” гэж байснаа сүүлдээ нэг бичлэг үзүүлсэн чинь Г.Мхулгай хийдгээ хүлээсэн. ...Аман гэрээгээр өдөр болгон цалинжуулаад ажиллуулдаг байсан, Манлайгийн эмээ нь манай дэлгүүрийн 72-р лангууг ажиллуулдаг байсан бөгөөд манай нөхөрт Манлайгийн эмээ нь санал болгоод ажилд авч байсан юм. ...итгэлцлийн үндсэн дээр ажиллуулдаг байсан гэтэл итгэл алдан манайхаас хулгай хийсэн байна. Одоогоор 97 сая гаруй төгрөгийн бараа материал дутаад байгаа, гэхдээ нарийн тооллого хийгээгүй байгаа. Складны түлхүүр манай нөхөр, хадам ээж хоёрт байдаг. Өглөө ажилдаа ирчихээд Манлайд өгчихдөг, мөн Манлайг гадуур ажилтай үедээ лангуун дээр худалдаа хийлгэхээр суулгадаг юм. Тэгээд бид нар Манлайгаас асуусан “чи бараа аваагүй биз” гэтэл “үгүй, тийм зүйл байхгүй” гэж ярьсан. Нэг удаа камер шүүгээд үзэхэд агуулахаас 2ш дрилл аваад гарч байгаа бичлэг байсан уг өдөр агуулахаас бараа дэлгүүрт оруулаагүй гэтэл агуулахаас бараа аваад гарч байгааг хараад “хэнд өгсөн юм” гээд асуухад үнэнээ хэлсэн. Тэгээд “юу юу авсан юм” гэж асуухад “би өөрөө бичиж өгнө” гээд ажилдаа ирж байгаа юм шиг ирээд өдөржин машинд сууж байгаад өөрөө бичдэг байсан, тэгээд бичиж өгсөн зүйл нь тэр үнэлгээ гаргасан. Манлайгийн бичиж өгсөн бараан дээр манайх нэмж юм бичээгүй гэтэл 78,000,000 төгрөг болсон тэгээд Г.Мбид нарт өөрөө төлж өгнө гээд төлөхгүй болохоор цагдаад хандсан. Бараа материалаа хадгалдаг агуулах нь дэлгүүрээс ойрхон тус тусдаа 5 байршилд байдаг. Г.Мнь ихэвчлэн агуулахаас бараа материал зөөж дэлгүүр дээр авч ирж, харилцдаг компани, хувь хүнд ажлын бус цагаар хүргэлт хийдэг байсан. Гэхдээ маш цөөхөн, өөрсдөө хүргээд өгдөг байсан. Бид өөрсдөө дэлгүүр дээрээ сууж ажилладаг болохоор Г.Манлайг ажилд авахаас өмнө тооллого хийж байгаагүй. Г.Манлайг ажилд авахаас өмнө цахилгаан барааны тооллого хийсэн байсан. Тоологдох боломжгүй зүйл гэдэг нь өнхрүүш, овор багатай өрөм, ширний өрөм, зүлгүүр, бахь гэх мэт зүйлс ордог. Сарын 900,000 төгрөгийн цалин өгдөг байсан. Ажилд авах үедээ аман гэрээ байгуулсан, бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Лангуун дээр зарагдаж байгаа бараа материал дууссан эсхүл үзүүлэнгийн бараа зарагдсан, зарим машин гаднаас ачих, их хэмжээгээр олон төрлийн бараа авах тохиолдолд Г.Магуулахаас гаргаж өгдөг, бусдаар агуулах, ороод байх шаардлага байдаггүй... Хоёр агуулахад нь цахилгаан бараа, бусад агуулах нь өөр нэр төрлийн бараа материал байдаг. ...Манай нөхрийн данс, пос машин, бэлнээр гэсэн 3 хэлбэрээр мөнгөө авдаг байсан. Тухайн өдөр орсон орлогыг Г.Манлайгийн хэлсэн дүнгээр нь нөхрийн данс руу болон бэлнээр нь авдаг байсан. Зээлээр өгсөн бараа материалыг бичиж тэмдэглэж байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 126-130, 217-218 дугаар тал),

-Гэрч Т.Халиунаагийн “Г.Мнь манай нөхрийн эгчийн хүүхэд байгаа юм. ...Г.Мминий эзэмшлийн 100 айлд байрлах барилгачин дэлгүүрийн 72-р лангуун дээр ажилладаг байсан юм. Тэгэхдээ шууд миний данс руу хийдэг байсан үйлчлүүлэгчээс өөрөө бол дамжуулж над руу шилжүүлээд байсан асуудал байхгүй шиг санаж байна, бас манайд амьдарч байх хугацаандаа байрны мөнгө гээд хоёр удаа байрны мөнгө шилжүүлж байсан өөрөөр санахгүй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 133-134 дүгээр тал),

-Гэрч Б.Нандин-Эрдэнийн “Г.М2018 онд шиг санаж байна “Гэрлээр тэтгэгч” гээд хамгаалалтын албанд хамт ажиллаж байгаад танилцаад үерхсэн юм. Бид хоёр тухайн үед уулздаг, надад бэлэг авч өгдөг байсан боловч хоёр биеэ хэн, хаана, юу хийж байгаа талаар мэдэхгүй салах гээд би хэлдэг боловч Г.Мсалахгүй гээд тэгээд манай гэрийнхэн намайг салж болохгүй гээд байсан болохоор бид хоёр үе үе уулздаг байсан. Бид хоёр 100 хувь салаагүй, салах талаар ярилцаад явж байсан болохоор үерхдэг байсан гэж болно. Тэгээд бас Манлайгийн намайг халамжилж байгаагаа илэрхийлэхийн тулд надад мөнгө өгдөг байсан гэж ойлгож болно. Би өгсөн мөнгийг нь аваад хэрэглэдэг байсан. ...100 айлд эмээгийнхээ лангуун дээр суудаг байсан түүнээсээ цалин авдаг юм уу, ашиг авдаг юм уу бүү мэд. Түүнээс өмнө шиг санаж байна, живх хийдэг үйлдвэрт ажилладаг байсан, хамгийн сүүлд 100 айл дээр хүний лангуун дээр ажилладаг гэж ярьж байсан, тэр нь гайгүй цалин өгдөг байсан юм шиг байсан, мөн биткойн гээд бас мөнгө олдог зүйл гээд яриад байдаг байсан, тэдгээрээс олсон мөнгөө надад илүүчилдэг байсан байх. ...Тухайн үедээ гайгүй мөнгөтэй яваад байдаг байсан, надад гайгүй үнэтэй бэлэг авч өгөөд байдаг байсан. Ер нь их үрэлгэн хүн, цалингаа долоон хоногоор авдаг байсан байх цалингаа авахаараа “дансаа өг, хэрэглээний мөнгө хийнэ” гээд миний дансыг аваад мөнгө хийдэг байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 137-139 дүгээр тал)

-Гэрч Б.Минжирмаагийн “...Миний үйлдсэн баталгаа мөн. ...огт тийм зүйл гарч байгаагүй, зарим тохиолдолд дахин дахин асууж тодруулах асуудал гардаг, манай нотиаратын газар ямар нэгэн маргаантай зүйлийн гэрээ баталдаггүй, ямар нэгэн хүчирхийлэл дор асуудал болж байгаагүй... Мөн үл зохицсон байдалтай асуудал болж байгаагүй...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 224 дүгээр тал),

-Гэрч Ч.Одончимэгийн “...Манай гэр бүлээс Манлайгийн аав ганцаараа ажил хийдэг, иймээс амьжиргааны түвшин хүрэлцэхгүй байсан тул хохирол нөхөн төлөх боломжгүй байсан юм. ...тухайн үед гэртээ амьдардаггүй найз нөхөд болоод ахындаа амьдардаг байсан юм. ...Надад тэр талаараа хэлж байгаагүй, гэрт мөнгө төгрөг авч ирдэггүй байсан, юунд зарцуулснаа одоо болтол яриад байдаггүй, их хэмжээний мөнгө яасан юм гэхэд би тийм хэмжээний мөнгө аваагүй, 4-5 сая төгрөг авсан байх, түүнийгээ найз нартайгаа гадуур яваад үрээд дууссан гэж ярьдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 226-228 дүгээр тал),

Гэрч Л.Нарантуяагийн “Пүрэвдаш нь миний бага хүү байгаа юм. Одоо болтол надтай хамт амьдардаг ганц хүү минь юм. ...Г.Мгэх найз нь “миний бие өвдөөд байна, эмнэлгээр явах гээд мөнгө хэрэгтэй байна, наймаа маш муу байна, чи надад эдгээр зүйл зараад өг” гээд эхлээд нэг удаа дрилл заруулаад дараа нь хоёр ширхэг дрилл заруулахаар өгсөн гэсэн. Нэг тиймэрхүү л зүйл ойлгосон. Ер нь бол зараад өг гэхээр нь ямар нэгэн ашиг аваагүй гэсэн. Харин намайг хөдөө байсан хойгуур мөнгө хэрэг болоод Г.Мгэх хүүхдээс 100,000 төгрөг зээлж авсан гэсэн түүнийгээ буцааж өгөх гэхээр Г.Мнь зугтаад уулзахгүй байгаа гэсэн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 231-233 дугаар тал),

Гэрч Р.Одгэрэлийн “...Би Барилгын дэлгүүрийн 73-р лангуу ажиллуулж барилгын материал зардаг юм. Тэгээд миний хажуугийн лангууны хүний зээ хүү болох залууг лангуун дээрээ авч туслахаар ажиллуулж байсан юм. Тэгэхдээ агуулахынхаа түлхүүрийг өгч явуулаад бараа зөөлгөөд авч өгөөд байдаг байсан. Гэтэл бараа дутаад байгаа юм шиг санагдаад камераа шүүгээд үзтэл бараа хулгай хийгээд гарч байгаа нь харагдсан тэгээд ажлаасаа гаргасан. Өөрийн эд зүйл дутаад байгаа талаар надад анзаарагдсан юм. Ер нь зарсан бараа бага захиалсан бараа их байхад үлдэгдэл бараа цөөрөөд байсан тэгээд анзаарсан. Өөрийн барааны тооллогоо хийх гэж, захиалгаа тулгах гэж, мөн энэ хүн авсан бараагаа үнэнээр нь бичиж өгч чадах эсэхийг мэдэх гэж, хэрэв үнэн ярьж байгаа бол бид хоёрын ярьж тохирсноор ажил хийгээд миний хохирлыг барагдуулах байсан ингэж тохирсон. ...Би бараандаа тооллого хийсэн, гэвч Манлайгийн бичсэнтэй нийлэхгүй байгаа, Г.М78,802,100 төгрөг гэж бичсэн боловч манай тооллогоор 97,671,600 төгрөгийн бараа дутаж байгаа. ...Манайд Манлайгаас өөр гадны хүн ажиллаж байгаагүй. ...Улиралд ойролцоогоор 200-300 сая төгрөгийн бараа захиалдаг ашиг нь 10-20% болдог. ...Нэг удаа найз нь гэх хүн хөдөөнөөс ирсэн гээд эрэгтэй хүүхдийн хамт лангуун дээр байж байсан, өөрөөр би анзаарч хараагүй. ...Би сэжиглэж эхлээд нэг удаа Г.Магуулахаар яваад удаад байхаар нь араас нь харахад миний замд шар үстэй залуу манайх зардаг байсан дриллтэй ижил хоёр ширхэгийг бариад явж байсан, би сүүлд нь камер шүүж үзэхэд Г.Мхулгай хийж байгаа нь харагдсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 235-237 дугаар тал),

Г.Пүрэвдашийн яллагдагчаар өгсөн “...2021 оны 3 дугаар сарын сүүл үед байх над руу чат бичээд “надад цохилттой дрилл байна, чи зараад өгөөч” гэж хэлсэн “ямар учиртай дрилл юм” гэхэд “надад мөнгөний хэрэг гараад байна. Энэ илүү дрилл” гэж хэлэхээр нь фейсбүүк дээр зар тавиад авна гэсэн хүнийг нь Манлайгийн дугаарыг өгөөд хооронд нь холбож өгсөн юм. Түүнээс хойш хэд хоног холбоогүй байж байгаад над руу дахин холбогдоод “нэг дрилл зараад өг” гэсэн тэгээд “ямар дрилл юм” гэхэд илүү байгаа тоологдоогүй үлдсэн зүйл гэж надад ойлгуулж байсан. Тэгээд би найздаа тусалж байна гэж ойлгоод өөрийн фейсбүүк хаяг дээрээ зар тавиад зарж өгсөн. Надад мөнгө хэрэг болоод байна эмнэлгээр явах ажилтай гэж ярьж байсан болохоор би зар тавиад нэг хүнд зарахаар болоод ярилцаад авах хүн олсон талаар Манлайд хэлэхэд Г.М“би ажил ихтэй байна чи ирээд надаас дрилл аваад наад хүндээ өгчих” гээд би ажил дээр нь анх удаа очиж уулзсан. Гэтэл намайг дагуулж гараад олон котейнер дотор орж явж байгаад нэг контейнераас дрилл аваад надад өгсөн. Би тэр дриллийг авч үнийг нь мэдэхгүй болохоор хэдээр зарах юм гэхэд 130,000-100,000 хооронд зарчих гээд өгөөд явуулсан юм. Тэгээд би 120,000 төгрөгөөр зарсан авах хүн нь ирээд үзээд авах гэж байхад Г.Мирж таараад ярьж тохироод зарчихаад мөнгийг нь Г.Мөөрийнхөө данс руу хийлгээд авсан. ...би нийтдээ 4 удаа Манлайд дрилл зарж өгсөн тухай бүрд нь зарсан мөнгийг нь авч байгаа хүн нь шууд Манлайгийн данс руу хийлгэж байсан нэг удаа бэлэн мөнгөөр зараад мөнгийг нь Манлайгийн ажил дээр хүргээд өөрт нь өгч байсан юм. Нэг удаа над руу нэг зураг явуулаад “үүнийг зараад өг” гэхэд нь би “үгүй” гээд зарж өгөөгүй болсон асуудал удаж байгаа болохоор сайн санахгүй байна. Мөн тэр эд зүйл нь хулгайн эд зүйл гэж мэдэж байсан бол огт зарж өгөхгүй байх байсан найз гээд итгээд тусалж байсан юм. Түүнээс хойш холбоогүй байж байгаад нэг удаа над руу чат бичээд захирал камер шүүгээд “би чамд багаж өгөөд явуулж байгааг мэдсэн” гэж хэлсэн. Тэр үед нь би хэлсэн “наад асуудалд чинь хамаагүй шүү, би чамайг хулгай хийж байгаа талаар мэдээгүй гэдгийг захиралдаа ойлгуулаарай” гээд хэлээд өнгөрсөн. Би дрилл зарж өгөх бүрдээ ашиг болгож, Манлайгаас мөнгө авч байгаагүй, гэвч би гэртээ ганцаараа байсан болохоор “хоол хүнсний мөнгө зээлээч” гээд Манлайгаас асууж байсан. Гэтэл нэг удаа Г.Мнадад 100,000 төгрөг өгсөн хэлсэн хугацаандаа өгч чадаагүй. Г.Мнадаас нэхэж байсан боловч өгч чадаагүй байгаа. Г.Мнадад хэлэхдээ лангуун дээр худалдагч гэж хэлж байсан. ...Би найз гээд итгэж байсан болохоор өөрт нь туслаад зарж өгсөн юм. Надаас гуйхаар нь зар тавиад зарсан би ямар нэгэн эрсдэл тооцоолоогүй. Кen нэртэй нэг төрлийн улаан хайрцагтай цохилттой цахилгаанд залгадаг 40х50 см орчим хайрцагтай 140,000 үнэтэй дрилл байсан...” гэх мэдүүлэг (1дэх хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-Г.Манлайгаас “Иргэн Р.Одгэрэлд хандан өр төлбөр барагдуулах тухай баталгаа гаргах нь” гэх гарчигтай, агуулга нь “нийт 78,802,100 төгрөгийн өр төлбөрийг төлж барагдуулах” талаарх тэмдэглэл, барааны жагсаалтыг (1 дэх хавтаст хэргийн 34-39 дүгээр тал),

-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн /Г.Мскладнаас бараа материал авч гарч байгаа талаар бичигдсэн/ тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 40-41 дүгээр тал),

-Г.Манлайгийн эзэмшлийн ХААН банк дахь 5055769985 дугаарын дансны лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 65-71 дүгээр тал),

-ХААН банкны 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 50/10339 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагааг (1 дэх хавтаст хэргийн 77-107 дугаар тал) зэрэг баримтууд болно.

Хөрөнгө завших гэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно. 

 

Итгэмжлэгдэн хариуцсан этгээд нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчлөлийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Г.МСүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Барилгачин” гэх нэртэй дэлгүүрийн 71-73 дугаар лангууг түрээслэн ажиллуулдаг хохирогч Э.Оюунбилэгийн туслах ажилтнаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажиллажээ.

 

Ингэхдээ хохирогч Э.Оюунбилэг нь шүүгдэгч Г.Манлайд барилгын материал хадгалдаг 5 ширхэг агуулахын түлхүүрийг өглөө бүр ажилдаа ирэхэд нь хариуцлуулан өгч, бараа материал зөөлгөж дэлгүүр лүү оруулж ирэх ажил үүрэг гүйцэтгүүлдэг, орой болгон түлхүүрээ буцааж авдаг, эзгүй үедээ дэлгүүрийн лангууг хариуцуулж бараа заруулдаг байсан нь шүүгдэгч агуулах сав руу өөрийн эзэмшил мэт чөлөөтэй нэвтрэх боломжтой болсон, бараа материалыг худалдаж тооцоог хийж бэлэн мөнгөтэй харьцах болсон, нөгөөтэйгүүр, хохирогч Э.Оюунбилэг шүүгдэгчийг ажиллах 8 сар орчмын хугацаанд дэлгүүрийн болон агуулахдаа бараа материалын тооллого явуулдаггүй, хараа хяналт сул байсан зэрэг нөхцөл байдлыг шүүгдэгч Г.Мдалимдуулан нийт 78,158,100 /“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас үнэлсэн/ төгрөгийн эд хөрөнгө завшсан үйл баримт нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээр дурдсан нөхцөл шалтгааны улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл болжээ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Мнь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хариу төлбөргүйгээр хууль бусаар авч өөртөө завшсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Э.Оюунбилэгт их хэмжээний хохирол учирсан буюу эд хөрөнгө завшсан үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ ханджээ.

 

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байхаас гадна мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “их хэмжээний хохирол учруулсан” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг ойлгоно” гэж заасан ба тус гэмт хэргийн улмаас 78,158,100 төгрөгийн хохирол учирсан нь их хэмжээний хохиролд тооцогдох тул түүнийг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчид нийт 78,158,100 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч 20,000 төгрөгийн хохирлыг төлсөн (1 дэх хавтаст хэргийн 33 дугаар тал) байх тул 78,138,100 төгрөгийг гаргуулж хохирогчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

Прокуророос хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан Г.Пүрэвдашаас гаргуулах төлбөргүй болохыг дурдсан, улсын яллагчийн зүгээс энэ талаар тусгайлан санал гаргаагүй тул иргэний хариуцагчаас гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэсэнийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Г.Мнь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж хууль бусаар авч өөртөө завшиж байгаа үйлдэл нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Манлайгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнийг 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр солих” саналыг гаргасан бол хохирогчийн өмгөөлөгч “улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэх тайлбарыг, шүүгдэгч “хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, гэм буруугийн талаар маргаан байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байгаа нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, бусад нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтов.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Манлайгаас 78,138,100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюунбилэгт олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалах, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Халиугчин ургийн овогт Ганболдын Манлайг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Манлайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Манлайгаас 78,138,100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Оюунбилэгт олгосугай.

6. Шүүгдэгч Г.Мнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               А.МӨНХСАЙХАН