Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/663

 

2022           06          22                                 2022/ШЦТ/663

 

 

                          

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Жанерке,

Улсын яллагч Л.Мажигсүрэн,

Хохирогч Э.Э, Э.Б,

Шүүгдэгч А.Д, түүний өмгөөлөгч Л.Мөнхтуяа,

Шүүгдэгч Б.А, О.О нарын өмгөөлөгч А.Ганбат нар оролцуулан эрүүгийн 2109000001455 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт Х.........тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чСтай албадлагын арга хэмжээ авагдсан,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 943 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, хэрэг хариуцах чадвартай, А. /РД: ............;

 

2. Монгол Улсын иргэн, 2001 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ахын хамт ............ тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасны дагуу 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 10 сарын хугацаагаар хойшлуулсан,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 421 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 10 сарын хугацаагаар шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,   

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 862 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ял болох 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.5 дугаар зүйлийн 1, 4-т заасныг үндэслэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б Д..........., /РД: ..........;

 

3. Монгол Улсын иргэн, 2001 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, ах, дүүгийн хамт ................ тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 292 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,  О /РД: ................

 

 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга:

 

-Шүүгдэгч Б.А нь 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кимбаб Чонгуг ресторан дотор иргэн Б.Мын Самсунг эс-9 плас загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 345,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мондей” гэх нэртэй цайны газраас иргэн Б.Сын эзэмшлийн “Айфоне икс эс” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчид 855,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

шүүгдэгч А.Дтой бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Сын эзэмшлийн 450,000 төгрөгийн үнэ бүхий “Ай фоне-7 плас” /I phone 7 plus/ загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч Б.А нь 2022 оны 2 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айро” караокены орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Э.Эийн нүүрэн тус газарт нь пивоны шилээр болон гараараа цохиж эрүүл мэндэд нь “зулайн хуйх, дух, баруун нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун зовхи, салстад цус хуралт, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан; 

 

-Шүүгдэгч Ань Б.Атай бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шөлөндөө” хоолны газраар үйлчлүүлж байсан иргэн Б.Сын эзэмшлийн “Ай фоне-7 плас” /I phone 7 plus/ загварын rap утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, 450,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан;

 

-Шүүгдэгч О.О нь 2022 оны 02 дугаар сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Айро” караокены орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тодорхой шалтгаангүйгээр хохирогч Э.Бын нүүрэн тус газарт нь гар болон хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний ухархайн хана, доод ханын хугарал, зовхи, шанаанд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, доод уруулын дотор салстын язрал, зүүн мөрөнд өнгөц шарх, зүүн сарвууны эрхий хурууны хумсны гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Уг хэрэгт Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Мажигсүрэнгээс 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 399 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн байна.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Эрүүгийн 2109000001455 дугаартай хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

            Улсын яллагч:

            -2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч Б.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 08 дугаар тал),

            -Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний №СБ1-21-1318 дугаартай тайланг (1 дэх хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

            -2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

            -Эд зүйл хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний №СБ1-21-1300 дугаартай тайланг (1 дэх хавтаст хэргийн 52-53 дугаар тал),

            -2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлгийг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар тал),

            -“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компанийн үнэлгээний №СБ1-21-1374 дугаартай тайланг (1 дэх хавтаст хэргийн 122-123 дугаар тал),

            -Сиди-д үзлэг хийсэн тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал),

            -Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдийг (2 дахь хавтаст хэргийн 05-08 дугаар тал),

            -Хохирогч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүдийг (2 дахь хавтаст хэргийн 11-14 дүгээр тал),

-Хохирогч Э.Эийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2792, 2793 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдийг (2 дахь хавтаст хэргийн 34-35, 38-39 дугаар тал),

-Хохирлын баримтууд (2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч А.Ганбат, Л.Мөнхтуяа нар “шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно, хохирлыг нөхөн төлөхөөр бэлнээр авчирсан байгаа. Хавтаст хэргээс шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэх тайлбарыг гарган нотлох баримтаас шинжлэн судлуулаагүй,

Хохирогч Э.Б, Э.Э нар “шүүгдэгч нар одоог болтол биднээс уучлалт гуйгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх болно. Нотлох баримтаас уншиж  судлуулах зүйлгүй” гэх мэдүүлгийг,

Шүүгдэгч нар “Гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн материалаас уншиж судлуулахгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргасан болно.

Гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.А нь ганцаараа болон шүүгдэгч А.Дтой бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт хавтаст хэрэгт авагдсан:

 

-Хохирогч Б.Мын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Кимбаб Чонгуг нэртэй Солонгос хоолны газарт найзуудын хамт орж хоол идсэн. Биднийг хоол идээд сууж байхад үл таних 18-20 орчим насны 2 залуу орж ирээд ширээний 2 талд гараад автобусны 200 төгрөг өгөөч гээд байсан. Би тэр үед юм ярьж байсан нэг залуу руу харж байх үед нөгөө залуу миний гар утсыг сэтгүүлээрээ дараад авсан байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 08 дугаар тал),

-Сиди-д үзлэг хийсэн “...ширээ тойроод хүмүүс хоол идэж байгаа харагдах бөгөөд ...1 дэх нь /А/ ширээн дээр ирээд ширээн дээр байсан гар утас мэт зүйл дээр барьж явж байсан сэтгүүл мэт зүйлээ тавиад ширээн дээр байсан гар утсыг аваад явж байгаа нь харагдаж байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 18 дугаар тал),

-Хохирогч Б.Сын “...2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мондей” гэдэг нэртэй цайны газарт найз залуугийн хамтаар орж, хоол идээд сууж байхдаа өөрийн эзэмшлийн гар утсаа ширээн дээр тавьсан. Тэгтэл төд удалгүй үл таних, 18-20 орчим насны, гартаа сэтгүүл барьсан залуу бид 2 дээр ирээд “200 төгрөг өгчих” гэж хэлсэн. Би түүнд хандаж “бид хоёрт мөнгө алга хоолоо идмээр байна” гэж хэлэхэд тэрээр гараад явсан. Тухайн үед би анзаараагүй байж байгаад гэнэт гар утсаа санаад хартал ширээн дээрээс алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 42-43 дугаар тал),

-Хохирогч Б.Сын гар утсыг хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр тал)

-Хохирогч Б.Сын “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 17 цаг 30 минутын орчимд хичээлээ тарчхаад ангийнхаа 2 хүүхэдтэй МУИС-ийн урд талын “Шөлөндөө” хоолны газарт хоолоо захиалчхаад сууж байхад үл таних 18-20 орчим насны 2 залуу ирээд дэвтэр барьчихсан, “энийг авчхаач, бид нар оюутан хүмүүс байгаа юмаа” гээд дайраад байсан ...тухайн үед би хар өнгийн ай фоне-7 плас загварын гар утсаа ширээн дээр тавьсан байхад тухайн хоёр залуу барьж байсан дэвтрийнхээ доогуур хулгайлан аваад гарсан байсан...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 101-102 дугаар тал),

-Сиди-д үзлэг хийсэн “...сонин сэтгүүл барьсан бололтой зүйл барьсан хүүхдүүд гомдол гаргасан иргэнд үзүүлж байх үед ширээн дээр байсан гар утсыг цагаан өнгийн куртик өмссөн залуу аваад хамт гарч байгаа дүрс бичигдсэн байна” гэх тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 130-131 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.А нь хохирогч Э.Эийн биед, шүүгдэгч О.О нь хохирогч Э.Бын биед тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хавтаст хэрэгт авагдсан:

 

-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2 дахь хавтаст хэргийн 05-08 дугаар тал),

 

-Хохирогч Э.Бын “...О гэх охин намайг эхлээд үсдээд авсан. Тэгэхээр нь би зөрүүлж үсдээд ноцолдож би газар унасан. Бид хоёрыг үсдэлцээд зогсож байхад цагаан куртиктэй охины найз нь гэх охин бид 2-г салгах гэж голоор орж ирсэн. Би тэр охинд хүрч чадахгүй байсан. Тэгээд би ноцолдож байгаад газар унахад цагаан өнгийн куртиктэй охин миний нуруу хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд би босох гээд өндийж байхад цагаан куртиктэй охин миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд миний нүүр лүү өшиглөхөд миний баруун нүд шууд хавдаж улайсан. Тэгээд удалгүй миний нүүр хэсэг хавдаж хөхөрсөн. Тухайн гэмтлүүд хэрэг учрал болсон гэх газар цагаан куртиктэй О гэх охин намайг үсдэж алгадаж нүүр лүү өшиглөхөд үүссэн гэмтлүүд...” гэх мэдүүлэг, (2 дахь хавтаст хэргийн 11-14 дүгээр тал),

 

-Хохирогч Э.Эийн “...Дэлгүүрээс ундаа аваад гарч ирэхэд манай өрөөнд дайрч орж ирсэн цагаан куртиктэй эмэгтэй манай эхнэрийг үсдээд хувцаснаас нь зуураад зогсож байсан. Түүний хажууд мөн нэг эмэгтэй, 2 залуу байсан. Би эхнэр лүүгээ дөхөж очоод тухайн эмэгтэйг эхнэрээсээ салгах гээд байж байтал тэдэнтэй цуг байсан бараан өнгийн куртик өмссөн нэг залуу нь миний баруун нүдний доод хэсэгт пивоны шилээр зүссэн, тэгээд тухайн шилээрээ толгойны ар дагз хэсэгт хоёр удаа цохисон. Би тухайн үед ухаан балартаад тухайн хүний царайг харж чадаагүй, би гоо сайхны хувьд маш их хохирсон. Гомдолтой байгаа” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “1.Э.Бын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, доод ханын хугарал, зовхи, хацар шанаанд цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, доод уруулын дотор салстын язрал, зүүн мөрөнд өнгөц шарх, зүүн сарвууны эрхий хурууны хумс гэмтэл тогтоогдлоо. ...3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тархи доргилт, ухархайн ханын хугарал, зовхи, хацар шанааны цус хуралт гэмтэл хөнгөн зэрэгт, бусад гэмтэл нь тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн №2792 дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 34-35 дугаар тал),

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн “1.Э.Эийн биед зулайн хуйх, дух, баруун нүдний гадна буланд шарх, зулгаралт, баруун зовхи, салстад цус хуралт, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн №2793  дугаартай дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 38-39 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Хулгайлах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

“Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлсан эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах бодит бололцоог бий болгодог төдийгүй, уг үйлдлийн гэм буруугийн хэлбэр нь санаатай хэлбэртэй байдаг онцлогтой.

Шүүгдэгч Б.А, шүүгдэгч С гаднаас зөвшөөрөл авахгүйгээр чөлөөтэй нэвтэрч орж болох үйлчилгээний газарт нэвтэрч байгаа нь хууль бус нэвтрэлт биш бөгөөд тухайн үйлчилгээний байгууллагад үйлчлүүлж байсан иргэдийн эд зүйлсийг тэдэнд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 Прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж мөн хуулийн тусгай ангид заасан тохирох зүйл хэсгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй юм.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж тодорхойлон заажээ. Үүнээс үзэхэд, гэмт хэргийг 2 ба түүнээс дээш хүн гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон, эсхүл гэмт хэрэг үйлдэж эхлэхээс өмнө тодорхой хэргийг хамтарч үйлдэхээр тохиролцсон байхыг ойлгохоор байна.

Мөн түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч Б.А хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн нь “үргэлжилсэн үйлдэл”, шүүгдэгч Б.А, С хулгай хийх зорилгоор бие биедээ харилцан туслалцаж, нэг нь хүний анхаарлыг сарниулах, нөгөө нь бусдын эд зүйлийг хулгайлан авч байгаа нь гэмт хэрэг үйлдэхдээ үйлдлээрээ санаатайгаар нэгдэж “бүлэглэж” хамтран оролцсон гэж үзэх үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Б.Аг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч А.Дийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн талаарх хууль зүйн дүгнэлт

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.А нь хохирогч Э.Эийн биед, шүүгдэгч О.О нь хохирогч Э.Бын биед хууль бусаар халдсаны улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдан гэмтэл учруулсан идэвхтэй үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна. Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авч явах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзнэ.

 

Шүүгдэгч нарын дээрх санаатай гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгч Б.А, О.О нарыг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаниас хохирогч Б.Мын гар утсыг 345,000 төгрөгөөр (1 дэх хавтаст хэргийн 22 дугаар тал), хохирогч Б.Сын гар утсыг 855,000 төгрөгөөр (1 дэх хавтаст хэргийн 52 дугаар тал), хохирогч Сын гар утсыг 450,000 төгрөгөөр (1 дэх хавтаст хэргийн 122 дугаар тал) тус тус үнэлжээ.

 

Мөн хохирогч Э.Б, Э.Э нараас эмчилгээний зардалд нийт 510,000 төгрөгийн хохирол учирсан болох нь 2 дахь хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Дээрх хохирлоос хохирогч Б.С хулгайд алдсан гар утсаа биет байдлаар буцаан авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 48-49 дүгээр тал)-ээр нотлогдсон тул шүүгдэгч Б.Аг хохирогч Б.Ст төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Агаас 345,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мад, шүүгдэгч Б.А, Саас 450,000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Сд, шүүгдэгч Б.А, О.О нараас нийт 510,000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б, Э.Э нарт олгуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нараас “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх” зорилгоор ажлын 5 хоногийн хугацаагаар завсарлага авах тухай хүсэлт гаргасныг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулан завсарлуулсаны дараа хохирогч нарт хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаарх баримтыг Эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны шатанд гаргаж өгсөн тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Э.Э, Э.Б нар хэдийгээр бодит учруулсан хохирлоо авсан байгаа боловч цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тул тэднийг эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.А, С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.А, О.О нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чС, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараахь байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь бусдын өмчлөл, эзэмшлийн эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар авч байгаагаа мэдсэн нь тохиолдлын шинжтэй гэх нөхцөл байдалд хамаарахгүй юм.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн” буюу шүүгдэгч нарын зүгээс хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгч Б.А, Ст Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас:

“-Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял,

-шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, шүүгдэгч Б.Агийн цагдан хоригдсон 98 хоногийг, шүүгдэгч А.Дийн цагдан хоригдсон 101 хоногийг эдлэх ялаас нь хасаж тооцуулах, шүүгдэгч О.О энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэх саналыг гаргасан бол, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан болно.

 

Тиймээс шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чС, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна” гэх заалтыг баримтлан шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугийн талаар маргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт дараахь байдлаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн болно. Үүнд:

 

-Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял,

-Шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон 98 хоногийг нийтэд  тустай  ажил хийлгэх ялын найман цагаар тооцвол 784 цаг болсон бөгөөд түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон болно.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол ...эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Дид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцоход 56 хоног /1 сар 26 хоног/-ийн хорих ял болох бөгөөд уг хорих ял дээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, үүнээс шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 101 хоног /3 сар 11 хоног/-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялын хэмжээг 08 /найм/ сар 08 /найм/ хоног болгон тогтоов.        

 

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Дид оногдуулсан 08 сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шүүх хурлын танхимаас суллахаар, шүүгдэгч А.Дид урьд авагдсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгч О.О цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-Шүүгдэгч Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар,

-Шүүгдэгч А.Дийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

-Шүүгдэгч О.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан шүүгдэгч А.Дид энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 56 хоног /1 сар 26 хоног/-ийн хорих ял дээр  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 11 сар 19 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Агийн энэ хэрэгт цагдан хоригдсон 98 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцвол 784 цаг болсон тул түүнд энэ тогтоолоор оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцож,

 

Шүүгдэгч А.Дийн энэ хэрэгт цагдан хоригдсон 101 хоног /3 сар 11 хоног/-ийг эдлэх ялаас хасаж нийт эдлэх ялын хэмжээг 08 /найм/ сар 08 /найм/ хоногоор тогтоосугай.

 

5. Шүүгдэгч А.Дид оногдуулсан 08 сар 08 хоногийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       

6. Шүүгдэгч Б.Ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэнд тооцсон тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж шүүх хурлын танхимаас суллан, шүүгдэгч А.Дид урьд авагдсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч О.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй. 

 

8. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, шүүгдэгч О.О нарыг шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус анхааруулсугай. 

 

9. Ялтан Б.А, О.О нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

10. Шүүгдэгч Б.А, А.Д, О.О нараас гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

11. Хохирогч Э.Э, Э.Б нар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

12. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сиди 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусан хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.

 

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             А.МӨНХСАЙХАН