| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2018/00192/И |
| Дугаар | 279 |
| Огноо | 2018-06-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 279
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* хороо, ******* ******* байрны ******* оршин суух, ******* *******гийн ******* /РД:*******/
Хариуцагч: дүүргийн хороо, ******* гудамж оршин суух, ******* гийн /РД:/-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхнасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхнасан шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч Л. бичсэн номоо манай хэвлэлийн компаниар хэвлүүлдэг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Л. ирээд банкнаас зээл авах гэхээр орлогоо нотол гээд байгаа учир тодорхойлолт хийж өгөөч гэсэн.
Би Л.гаас хэнээр ямар зээл хөөцөлдүүлж байгаа вэ? гэж асуухад “...Би н.Мөнх-Эрдэнэ гэх залуугаар байрны зээл хөөцөлдүүлж байгаа 10-14 хоногийн дотор найдвартай бүтээж өгдөг...өмнө нь зээл гаргуулж байсан... эцэг, эхийг нь танин” гэж хэлсэн.
Би найз Т.*******д энэ талаар хэлсэн. Т.******* мөн байр авах гээд мөнгөний хэрэг гарсан тул н.Мөнх-Эрдэнэ, Л. нартай тэр өдрөө уулзахаар болсон. Тэгээд циркийн урд Л., н.Мөнх-Эрдэнэ, гэрч П.Алтантуул, Ц.Мөнгөндалай, М.Наранцэцэг нар машинтай ирчихсэн зогсож байсан.
Тэгээд н.Мөнх-Эрдэнэ, Л. нар манай машинд ирж суусан. н.Мөнх-Эрдэнэ бүтээсэн зээлийнхээ 5 хувийг авна, урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь мөнгө өгсөн авсныг нотлох зорилгоор зээлийн гэрээ байгуулья гэхэд н.Мөнх-Эрдэнэ бичиг баримтгүй байна Л. эгч бичиг баримттай байгаа бол миний өмнөөс гэрээ хийчих гэсэн.
Ингээд нэхэмжлэгч Т.*******, хариуцагч Л. нар 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 1 сарын хугацаатай, 1 хувийн хүүтэй, өдөрт 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцож байгуулсан. Л. 4.000.000 төгрөгийг аваад машиндаа суугаад н.Мөнх-Эрдэнэтэй хамт явсан. Мөнгийг н.Мөнх-Эрдэнэд өгсөн эсэхийг мэдэхгүй. Сүүлд сонсоход Л., н.Мөнх-Эрдэнэ нар уг мөнгийг хувааж авсан гэсэн. Энэ талаар н.Мөнх-Эрдэнийг цагдаагийн байгууллагад өгнө гэхээр түүнд мөнгө өгсөн баримт байхгүй мөн хаана оршин сууж байгааг мэдэхгүй байна.
Иймд Л.гаас зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 40.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.040.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Л. шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.******* Л.гаас авсан мэдээллийн дагуу н.Мөнх-Эрдэнэтэй сайн дурын үндсэн дээр уулзсан.
Нэхэмжлэгч Т.******* өөрийн зээлийг бүтээлгэх зорилгоор н.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөгийг өгөхдөө Л.гийн бичиг баримтыг авч зээлийн гэрээ байгуулсан болохыг итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Мөн энэ талаар гэрчүүд мэдүүлсэн. Иймд Л., Т.******* нар зээлийн гэрээ байгуулсан ч тэдний хооронд мөнгө өгч авсан зүйл байхгүй тул зээлийн харилцаа үүсээгүй. Мөн уг мөнгийг н.Мөнх-Эрдэнэд биш Л.д өгсөн, 2.000.000 төгрөгийг Л. авсан эсэхийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй.
Харин харицагч Л. н.Мөнх-Эрдэнээр зээлээ бүтээлгэх гэж байсан болохоор итгээд гэрээний учир холбогдлыг ойлгохгүйгээр түүний өмнөөс зээлийн гэрээг Т.*******тай байгуулсан. Иймд Л. хэнээс ч ямар ч мөнгө аваагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч Л.гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 4.000.000 төгрөг, сарын хүү 40.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж зээлийн гэрээг нотлох баримтаар өгсөн.
Хариуцагч Л. “...Т.******* н.Мөнх-Эрдэнэд 4.000.000 төгрөг өгөхдөө баримтжуулах зорилгоор надтай зээлийн гэрээ байгуулсан” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэн маргасан.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан дараах дүгнэлтийг хийлээ.
Иргэний хуулийн 28 зүйлийн 281.1.-т “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч Т.******* 4.000.000 төгрөгийг шилжүүлэн өгснөөр хариуцагч Л. буцаан төлөх харилцан үүрэг үүснэ. Харин нэхэмжлэгч Т.******* хариуцагч Л. нар зээлийн гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэнийг зээлийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Иймд нэхэмжлэгч Т.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар 4.000.000 төгрөгийг хариуцагч Л.д захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн өгсөн болохоо нотлох нотолгооны үүрэг үүсч байна.
Шүүх хэргийн үйл баримтаас үзвэл, нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Л.гаас авсан мэдээллийн дагуу зээлээ богино хугацаанд бүтээлгэхээр н.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, ажлын хөлсөнд 4.000.000 төгрөг өгөх зорилгоор Л.тай 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр нэг сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй, хоног тутамд 0.5 хувийн алданги тооцох нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхнасангийн “...н.Мөнх-Эрдэнэ, Л. нар манай машинд ирж суусан. н.Мөнх-Эрдэнэ бүтээсэн зээлийнхээ 5 хувийг авна, урьдчилгаанд 4.000.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь мөнгө өгсөн авсныг баримтжуулах зорилгоор зээлийн гэрээ байгуулья гэхэд н.Мөнх-Эрдэнэ бичиг баримтгүй байна Л. эгч бичиг баримттай байгаа бол гэрээ хийчих гэсэн....” гэсэн тайлбар,
гэрч П.Алтантуулын “...эх Л. зээл авах гэж хөөцөлдөж байсан. зарын дагуу Н.Мөнх-Эрдэнэтэй холбогдсон. Зээл гарахад тодорхойлолт хэрэгтэй гэсэн учир Д.Энхнасангийнд очиж тодорхойлолт авсан. Д.Энхнасанд н.Мөнх-Эрдэнийн талаар хэлж утасны дугаарыг нь өгсөн. н.Мөнх-Эрдэнэ Хан-Уул дүүрэг дээр байна аваач гэхээр нь очиж авсан. н.Мөнх-Эрдэнэ 3 цагаас хүнтэй уулзана гээд бид нартай Циркийн ойролцоо очиход Д.Энхнасан, Т.******* нар хар машинтай хүлээж байсан. н.Мөнх-Эрдэнэ манай машинаас бууж очоод тэдний машинд суусан. Хэсэг хугацааны дараа н.Мөнх-Эрдэнэ ирээд би бичиг баримтгүй байгаа тул та бичиг баримтаа өгчих гээд эх Л.г дагуулаад нотариат руу явсан” гэх мэдүүлэг,
гэрч Ц.Мөнгөндалайгийн “...Сар өдрийг нь санахгүй байна. Т.*******гийн гэрт очоод зээл авах гэж байгаа учир шалтгаанаа хэлэхэд н.Мөнх-Эрдэнийн утасны дугаарыг авсан....циркийн өмнө н.Мөнх-Эрдэнэ үнэмлэхээ орхичихсон байна гээд хадам эх Л.г нотариат руу дагуулаад орсон..Л. түрүүлж гарч ирсэн. Дараа нь н.Мөнх-Эрдэнэ Д.Энхнасан, Т.******* нартай машинд нь уулзаж байгаад бууж ирэхдээ ууттай мөнгөтэй байсан. Хэдэн төгрөг байгааг хараагүй...” гэх мэдүүлэг
гэрч М.Наранцэцэгийн “...Л. манайд хүүхдүүдтэйгээ ирсэн...н.Мөнх-Эрдэнийг Сонгинохайрхан дүүргээс очиж авсан. ...Циркийн ойролцоо н.Мөнх-Эрдэнэ Д.Энхнасан, бас нэг эмэгтэйтээ уулзсан. Би тэр үед Л.гийн хүргэн Ц.Мөнгөндалайгийн машин дотор сууж байсан. н.Мөнх-Эрдэнэ хүрч ирээд Л. эгчээ та бичиг баримтаа өгөөч би бичиг баримтаа орхичихсон байна гэж хэлээд дагуулаад явсан...Л. нэг хүүхэнтэй цуг цаашаа яваад өгсөн. Бид хүлээгээд сууж байтал Л. ирсэн. Удалгүй н.Мөнх-Эрдэнэ нөгөө машинаасаа бууж ирээд машинд суугаад Хаан банк руу явъя” гэх мэдүүлэг болон зээлийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-4, 24-34/
Мөн нэхэмжлэгч Т.******* 4.000.000 төгрөгийг хариуцагч Л.д бэлэн болон бэлэн бусаар шилжүүлэн өгсөн болохоо баримтаар нотлоогүй.
Иймээс шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзэж, хариуцагч Л.гаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, сарын хүү 40.000 төгрөг, алданги 2.000.000 төгрөг, нийт 6.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэртэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.600 төгрөгийг улсын орлого болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116., 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1., 232.6., 28 зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т заасныг баримтлан хариуцагч ******* гийн гаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 6.040.000 /зургаан сая дөчин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* *******гийн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 111.600 /нэг зуун арван нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаарзүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС