Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 270

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, *******, ******* “*******” барилга ******* давхар, ******* байрлах “******* ББСБ” ХХК /РД:*******/

Хариуцагч: дүүрэг, ******* хороо, Шинэ хороолол, байр, оршин суух гийн /РД:/-гийн

Хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 0******* сарын 21-ний өдөр хүлээн авч, 2018 оны 0******* сарын 26-ны өдөр  иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., өмгөөлөгч Ц., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр манай компаниас 25.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж 24.023.601,56 төгрөгийг гаргуулахаар тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Зуучлах ажиллагааны явцад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх 2017 оны ******* сарын 27-ны өдөр 104/ШЗ2017/00369 дүгээр шүүгчийн захирамжаар баталж өгсөн. Тухайн үед бид барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй. Зээлийн барьцаанд Б. өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг тавьсан байсан. Шийдвэр гүйцэтгэлийн шатанд 2018 оны ******* сарын 8-ны өдөр төлбөрөө төлөх, төлөхгүй тохиолдолд 3.000.000 төгрөгийг манай компани Б.д өгөх, Б. байраа компаний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон. Заасан хугацаандаа төлбөрөө төлж чадахгүй тухайгаа манайд мэдэгдэж 2018 оны ******* сарын 02-ны өдөр өмчлөх эрх нь шилжиж   00060876*******ын Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан. Иймд Б.гийн хууль бус эзэмшлээс дүүргийн ******* хороо Шинэ /12800/ 1 байрны 19 тоот 37.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Б. шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ББСБ-аас авсан зээлийг хүнд өгөөд алдчихсан. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа ч 12 настай хөгжлийн бэрхшээлтэй хүү, 2 сартай зээ охин гээд ам бүл 6-уулаа амьдардаг. Энэ байрнаас шууд гараад очих газар байхгүй байгааг харгалзан үзнэ үү  гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “*******” ББСБ нь Б.гийн оролцоогүй өмчлөх эрхийг шилжүүлж авсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ. ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК нь Б.д холбогдуулан өөрийн өмчлөлийн хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан.

Хариуцагч Б., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр нар орон сууцыг чөлөөлөх боломжгүй гэж маргасан.

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар “******* ББСБ” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 25.000.000 төгрөгийг Б.д зээлдүүлжээ. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж үүргийн биелэлт 24.023.601.56 төгрөгийг түүнээс шаардаж тус шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан байна. Талууд зуучлах ажиллагааны явцад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсаныг тус шүүх 2017 оны ******* сарын 27-ны өдөр 104/ШЗ2017/00369 дугаартай шүүгчийн захирамжаар баталжээ.  Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан бөгөөд  Б. барьцааны зүйл буюу  дүүргийн ******* хороо Шинэ /12008/ байр 19 тоот 37.28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өр төлбөрт тооцож  “******* ББСБ” ХХК-ийг өмчлөлд шилжүүлснээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., хариуцагч Б. нар маргаагүй.

“******* ББСБ” ХХК нь дүүргийн ******* хороо Шинэ байрны 19 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөх эрхийг шилжүүлэхийг зөвшөөрч Б.гийн хүсэлт зэрэг баримтаар тогтоогдсон.

Маргаж буй үл хөдлөх хөрөнгийг “******* ББСБ” ХХК  өмчлөлд шилжүүлж, өмчлөгчөөр бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэснийг,   Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.-д “өмчлөгч нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ ...эрхийн улсын бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авснаар тухайн этгээдийн өмчлөх эрх баталгаажна” гэснийг тус тус зөрчөөгүй байгаа учраас өмчлөгч Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар  хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр өмчлөх эрхийг Б.Эрдэнсүрэнгийн зөвшөөрөлгүй хийсэн гэж маргаж дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэсээс уг орон сууцтай холбогдох хувийн хэргийг нотлох баримтаар гаргуулсан.

Уг  баримтуудаар Б.г  өр  төлбөртөө тооцож  өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг “******* ББСБ” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн нь тогтоогдож хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл няцаагдсан.

Мөн хариуцагч Б. амьдралын нөхцөлөөс шалтгаалж орон сууцыг чөлөөлж өгөх боломжгүй гэж маргасан нь эрх зүйн үндэслэлгүй юм.

Иймд “******* ББСБ” ХХК-ийг дүүргийн ******* хороо Шинэ байрны 19 тоот 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж олгосон №00060876*******тай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэж Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар Б.гийн хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх нь зүйтэй гэж үзсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирж хавтаст хэрэгтэй танилцан шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хэргийг түүний эзгүйд  хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгч талын гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийн хянан шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д заасныг баримтлан “******* ББСБ” ХХК-ийн өмчлөлийн  дүүргийн ******* хороо Шинэ байрны 19 тоот 2 өрөө орон сууцыг гийн гийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 57.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278.568 /хоёр зуун далан найман мянга таван зуун жаран найм/ төгрөгийг  улсын орлого болгож, хариуцагч Б.гээс 278.568 /хоёр зуун далан найман мянга таван зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч тал  энэ өдрөөс хойш 21 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрээ өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Шүүх хуралдаанд оролцоогүй хариуцагч талд шүүхийн шийдвэрийг энэ хуулийн 119.5.-д заасан журмын дагуу гардуулахыг шүүгчийн туслах Д.Одгэрэлд даалгасугай. 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацааны дотор шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

                                     ДАРГАЛАГЧ                                 Л.ЭНХБИЛЭГ