Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2021/0112

 

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 05 өдөр 128/ШШ2021/0112

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө ХХН

Хариуцагч: СБНДХ

Нэхэмжлэлийн шаардлага: Ө ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, дурдсан хуулийн дагуу 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ц нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э өмгөөлөгч Э.Б хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

Нэхэмжлэгч "Ө" ХХН нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Нэхэмжлэгч "Ө" хариуцагч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан Ө ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахаас татгалзсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, нийт 38 ажиллагсдыг (|) 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулахыг, мөн (II) 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулах талаар захиргааны акт гаргахыг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай 8175 дугаартай захирамжийг 2020 оны 10 дугаар сарын 27-ний өдөр гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э Э 2020 оны 11 дүгээр сарын 2-ний өдөр гардан авсан ба энэхүү тайлбарыг гаргаж байна. 1. Шүүхээс Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох" захирамжаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.2, 52.5.1-д захиргааны актыг хүчингүй болгуулах, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, ..нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106,3.4-д заасны дагуу 2 дахь шаардлагаа томьёолсон байх,
түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасны дагуу Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргах шаардлагагүй гэж үзсэн үндэслэлийг тус тус хангаж ирүүлэхийг хүссэн байна. 1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хувьд: Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөгчөөр бүртгэлтэй Өмгөөллийн И******* ХХН (Регистрийн дугаар: *******)-д нэр бүхий нийт 38 ажиллагсад нь ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн
4 дэх хэсэгт заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох үндсэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 7 дугаар сарын 9-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох "Ө" ХХН-д 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс шилжин ажиллаж эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-ийн 1 дүгээр зүйлд зааснаар, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн
нэгж, байгуулла
гад ажиллаж байгаа даатгуулагчид нь даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч (Монгол улсын иргэн)-ийн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж, даатгуулагчдыг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцож байгаа билээ. Түүнчлэн, тус хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулж, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд тус хуулийн үйлчлэлд хамаарч буй ажил олгогч, даатгуулагчийн төлөх (1) тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар ногдуулж, (II) тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөн даатгуулагчийг заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор болсон. Ө" ХХН-д ажиллаж байсан 38 ажиллагсад-даатгуулагчид дээр хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан бөгөөд шинээр үүсэн байгуулагдсан Өмгөөллийн ******* ХХН-д шилжин ажилласантай холбоотойгоор тус хуулийн үйлчлэлд хамрагдахгүй болсон. Тодруулбал, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-ийн хүрээнд 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн нийт 38 ажиллагсад буюу даатгуулагч 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй хувийн хэвшлийн ажил олгогч Ө ХХН-д ажилласнаар 2020 оны 8, 9 дүгээр сард үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэсэн шийдвэрийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1/887 дугаартай албан бичгээр гаргасан. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс ийм шийдвэр гаргаснаар 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-ийн 21.1 болон 21.3 дах хэсэгт з асны дагуу 2020 оны 10, 11 12 дугаар саруудад нэхэмжлэгч Ө ХХН-д ажиллаж байгаа нийт 38 ажиллагсад буюу датгуулагчийн төлөх (|) тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиа ногдуулж, (||) тэтгэмж болон ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг чөлөөлөн даатгуулагчийг заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцох боломжгүй нөхцөл байдал үүсч байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль нь коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг
хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан

ирүүлсэн ...хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч (Монгол Улсын иргэн)-ийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг хуульд заасан хугацаанд чөлөөлж, даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцох зорилготой. Хуулийн энэ зорилгын хүрээнд нэхэмжлэгч Ө ХХН нь шинээр үүсгэн байгуулагдсан ажил олгогчийн хувьд тус хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн 38 ажиллагсад-даатгуулагчийг 2020 оны 8 дугаар сарын 3-ний өдрөөс эхлэн ажиллуулснаар тэдний ажлын байрыг хадгалж, хуульд таасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан гаргах үүрэг хүлээсэн бөгөөд Ө ХХН болон манай ажилтнуудын хуулийн үйлчлэлд хамрагдах хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж байна. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс ажил олгогч нь дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй тул түүнд ажиллаж буй ажилтнууд ч мөн үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэх үндэслэлээр нийт 38 ажиллагсдыг 2020 оны 8, 9 дүгээр сард даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулаагүйгээс 38 ажиллагсад-даатгуулагч нь 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж,
ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлөгдөх боломжгүй болж болсон. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн гаргасан хууль бус шийдвэрийн улмаас Монгол Улсын иргэн, даатгуулагч, 38 ажиллагсдын
"Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаа-
дэмжлэг үзүүлэх тухай хууль-д зааснаар чөлөөлөгдөх ёстой 2020 оны 8. 9 дүгээр сар/ хамаарах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг чөлөөлөхгүйгээр ажил олгогч уг шимтгэлийг суутган төлж байгаа нь, мөн 2020 оны 10, 11,12 дугаар саруудад даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар хөнгөлж төлөхгүй тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүйгээр
38 ажиллагсдын хөдөлмөрийн хөлснөөс ажил олгогч холбогдох шимтгэлийг суутган төлж байгаа нь нэхэмжлэгч ажил ологчийн хувьд 38 ажиллагсдын ажлын байрыг хадгалахад хүндрэл! учрах, цаашид үйл ажиллагаа доголдох эрсдэл бий болгож нэхэмжлэгчийн эрх хөндөгдөж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.4-т заасны дагуу дараах байдлаар тодруулж байна. 1. Өмгөөллийн ******* ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд
хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож, 2. Дурдсан хуулийн дагуу 38 ажиллагсад-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгаж өгнө үү. 2.Нийгмийн
даатгалын Ерөнхий газрын харьяа орон тооны бус Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргах шаардлагагүй талаар: Нэхэмжлэгч "Ө' ХХН нь даатгуулагч нарын
хууль ёсны эрх ашгийг хамгаалж Нийгмийн даатгалын тухай хууль болон түүнийг
хэрэглэхтэй холбоогүй, харин 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр батлагдсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх,
ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль" болон түүнд заасан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх асуудлаар Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандаж Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар даатгуулагчдыг тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулах хүсэлт гаргах тухай 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн А/219 дугаартай албан бичиг хүргүүлсэн. Тус хариу албан бичигт Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5-

д заасан захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этээд болон хугацааг заагаагүй байсан тул нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн1 5 дахь хэсэгт нийгмийн даатгалын байгууллага, түүний ажилтны хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаархи гомдлоо эрх бүхий дээд шатны байгууллага, албан тушаалтанд, улмаар тэдгээрийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргах гэж заасны дагуу дээд шатны байгууллага болох Нийгмийн даатгалын төв байгууллага Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандан Даатгуулагчдын тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулах талаар тодруулга хүсэх тухай" 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/236 дугаартай албан бичиг хүргүүлсэн болно. Иймд, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийг 93.1-д-...гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана гэж зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу хийгдсэн гэж үзэж байна. гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б******* нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст шимтгэл төлөгчөөр бүртгэлтэй, өмгөөллийн "И" ХХН-д ажиллаж байсан нийт 38 ажиллагсад нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "...ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох" үндсэн эрхийнхээ хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 09-нтй өдөр Улсын бүртгэлд бүртгүүлж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж, шинээр үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд болох Өмгөөллийн ******* ХХН-д 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс шилжин ажиллаж эхэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцож байгаа. Түүнчлэн тус хуульд 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулж хуулийн үйлчлэлд хамаарч байгаа этгээдийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ажил олгогч, даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр 5 хувиар, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг энэ зүйлд заасан хугацаанд шимтгэл төлснөөр тооцохоор болсон. Нэхэмжлэгчийн хувьд дээрх хуулийн 5 дугаар зүйлд "2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй" гэж заасны дагуу ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл, шимтгэлийн чөлөөлөлтөд бол хамрагдахгүй. Харин өмгөөллийн "И  ХХН-д ажиллаж байхдаа 2020 оны 4-7 дугаар саруудад даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн "С" ХХН-д шилжин ажиллаж байгаа 38 ажиллагсад буюу даатгуулагчид нь дээрх хуулийн 1 дүгээр зүйл болон 21 дугаар зүйлийн үйлчлэлд хамрагдаж байх тул 2020 оны 8, 9 дүгээр сард даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамрагдах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, улмаар тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлээс үргэлжлүүлэн чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл дурдсан хуулийн үйлчлэлд хамрагдан даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөж байгаа даатгуулагчид нь хуулийн үйлчлэлд хамрагдахгүй хувийн хэвшлийн ажил олгогчид ажилласнаар уг даатгуулагчийн төлөх, нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтийг зогсоох гэсэн аливаа хориглосон заалт хуульд байхгүй. Мөн дээрх хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж заасан буюу даатгуулагчийг оруулахгүйгээр хязгаарласан байна. Иймд ажил олгогч "С" ХХН нь дурдсан асуудлаар 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус албан бичиг хүргүүлсэн. Гэтэл Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах үндсэн чиг үүрэг бүхий нэр дурдсан нийгмийн даатгалын байгууллагуудаас даатгуулагчдын хөндөгдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хэрэгсэн ажил олгогч нь дурдсан хуулийн үйлчлэлд хамаарахгүй, нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөхгүй тул түүнд ажиллаж буй ажилтнууд ч мөн үргэлжлүүлэн чөлөөлөлт эдлэх боломжгүй гэж зөвхөн нэг талыг барьсан, үйлчилж буй хуульд нийцэхгүй хариуг 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр болон 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус албан бичгээр ирүүлсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуультай зэрэг батлагдсан Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хуульд зааснаар Монгол Улсын иргэний 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдох хувь хүний орлогын албан татварыг чөлөөлсөн. Нэхэмжлэгч байгууллагад ажиллаж буй 38 ажилтан нь хэдийгээр шинээр үүсгэн байгуулагдсан хувийн хэвшлийн хуулийн этгээдэд ажиллах болсон гэсэн ч Хувь хүний орлогын албан татвараас төлөөлөх тухай хуулийн үйлчлэлд үргэлжлүүлэн хамрагдаж 2020 оны 8, 9 дүгээр сард цалин хөдөлмөрийн хөлсөнд ноогдох хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдсөн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль болон Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай хууль нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн Улсын Их хурлын 21 дүгээр тогтоолын хүрээнд батлагдсан, хоорондоо харилцан уялдаа холбоотой хуулиуд юм. Гэтэл дээрх хуулиудыг Монгол Улсын иргэн, даатгуулагч, албан татвар төлөгчдөд ялгамжтай хэрэглэж байгаа нь өмгөөллийн "С*******" ХХН болон түүнд ажиллаж буй 38 ажилчид, даатгуулагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Ө ХХН-ийн тус хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг доорх үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Монгол улсын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйл Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар үүсэх үндэслэл-ийг 5.1 дэх хэсэгт Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ. Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцохыг хориглоно гэж заасны дагуу Өмгөөллийн ******* ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн *** регистртэй *** тоот хувийн хэргийн дугаартай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн *** тоот гэрчилгээгээр нотлогдож байна Энэ нөхөрлөл нь ямар нэгэн байдлаар өөрчлөн байгуулагдаагүй болохыг ч тус *** тоот гэрчилгээ нь нотолж байгаа бөгөөд дээрх заалтын дагуу хуулийн этгээд нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс өмнө иргэний эрх зүйн харилцаанд бие даан оролцох эрхгүй байна. 2. Монгол улсын Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртзлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж тодорхой заасан байна. С ХХН нь тус хэлтэст 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн *** гоот албан бичгээр хүсэлт гаргаж 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн байна. Мөн тус байгууллага нь ажилтнуудаа 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулах эрхтэй. Иймд С ХХН нь 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдсан нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн ..... регистртэй ....  тоот хувийн хэргийн дугаартай нөхөрлөлийн Улсын бүртгэлийн ........... тоот гэрчилгээгээр нотлогдож байгаа, 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тус хэлтэст шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн нь мэдээллийн сангаас гаргасан бүртгэлийн кодоор нотлогдож үүнийгээ өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ байгууллагын ажилтнууд дээрх хуулийн үйлчлэлийн хамрах хүрээнд багтахгүй байгаа учраас нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөхгүй болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч байгууллага нь 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр шинээр үүсгэн байгуулагдаад Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн байсан ба манайд 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хүсэлт гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдээллийн санд бүртгэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд "2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй" гэх заалтыг баримтлан программд тохиргоо хийгдсэн байдаг тул шинэ ажил олгогч бүртгэхэд тус байгууллага нь чөлөөлөлтөд хамрагдахгүй болж таарсан. Журмын дагуу бид бүртгэлээ хийдэг. Чөлөөлөлтөд хамрагдахгүй тул түүний дагуу тайлангаа авч явсан. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь

1.Ө ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн шийдвэр хууль бус болохыг тогтоож,

2.Дурдсан хуулийн дагуу 38 ажилтнууд-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд үргэлжлүүлэн хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тус тус даалгуулах-ыг хүссэн шаардлагууд бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл нь ажилтан буюу албан журмаар даатгуулагчид хамааралгүй ба маргаж байгаа хугацааны ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа, төлж байгаа, харин ажилтны буюу даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх ёстой гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа тодруулж байгаагаа шүүх хуралдаанд тайлбарласан болно.

Хариуцагч нь Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж тодорхой заасан тул Өмгөөллийн ******* ХХН нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс чөлөөлөгдөхгүй гэж маргаж байна.

Монгол улсын их хурлын 2020 оны 04 сарын 09 өдрийн Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай 21 дүгээр тогтоолын 1-д Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр дараах багц арга хэмжээг авч, холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Х/-т даалгасугай, Гуравын 1-д коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно гэж тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байрыг хадгалж, хуульд заасан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан ирүүлсэн дараах хуулийн этгээдэд ажиллаж байгаа даатгуулагчаас бусад даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан ажил олгогч болон даатгуулагч /Монгол Улсын иргэн/-ийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдэл болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг чөлөөлөх ба даатгуулагчийг мөн хугацаанд шимтгэл төлснөөр тооцно гэж заасан байна.

Дээрх Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоол болон Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулиас үзэхэд уг хуулийн зорилго нь Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах буюу иргэдийн орлогыг бууруулахгүй байх, ажлын байрыг хадгалахад оршиж байна.

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага, сайн дураар даатгуулсан даатгуулагч энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэж заасан байна.

Дээрх хуулийн 5 дугаар зүйлийг илүү тодорхой задлан авч үзвэл дараах этгээдүүд энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байна.Үүнд:

1. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага,

2. 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн сайн дураар даатгуулсан даатгуулагч

Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд ажил олгогч болон даатгуулагч гэж 2 тусдаа субьектийг авч үзсэн бол харин 5 дугаар зүйлд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага.... гэж зөвхөн ажил олгогч хуулийн этгээдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар хуульчилсан байна.

Дээрх үндэслэлүүдээс үзэхэд Монгол Улсын Их Хурлын 2020 оны 21 дүгээр тогтоолын болон Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн зорилго буюу хууль тогтоогчийн хүсэл зоригоос үзэхэд уг хуулийг /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах буюу иргэдийн орлогыг бууруулахгүй байх зорилгоор баталсан байх ба тус хуулийн 5 дугаар зүйлд ...хүртэлх хугацаанд ... шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллага гэж зөвхөн ажил олгогч хуулийн этгээдийг энэ хуулийн үйлчлэлд хамаарахгүй байхаар зохицуулсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Мөн ажил олгогч өөрчлөгдөх нь /COVID-19/-ын цар тахлын үед иргэдийн орлогыг хамгаалах төрийн бодлого, хуулийн зохицуулалтад ажилтнуудыг хамруулахгүй байх үндэслэл болохгүй гэж шүүх үзлээ.

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн журам батлах тухай 140 дүгээр тогтоолоор Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам-ыг баталсан байна.

Иймд дээрх хууль болон түүний дагуу гаргасан журамд нийцүүлэн нэхэмжлэгч компанид ажиллаж буй даатгуулагчдыг нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамруулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, 5 дугаар зүйлийг тус тус баримтлан Ө ХХН-ийн нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж, Ө ХХН-д ажиллаж байгаа 38 ажиллагсад-даатгуулагчийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн чөлөөлөлт, хөнгөлөлтөд хамруулахаас татгалзсан Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, тус хуулийн дагуу дээрх 38 ажилтнууд-даатгуулагчдыг 2020 оны 8, 9 дүгээр сарын даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод ногдуулсан даатгуулагчийн төлөх тэтгэвэр, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд нөхөн хамруулах, мөн 2020 оны 10, 11, 12 дугаар саруудад даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг 5 хувиар төлж, тэтгэмж, ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд тус даатгуулагчдыг үргэлжлүүлэн зохих журмын дагуу хамруулахыг Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч Өмгөөллийн ******* ХХН-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ