Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2378

 
  • 7

    Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд

    нийцүүлэн үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр

    хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

    Нэхэмжлэгч "Б А Э" ХХК нь хариуцагч “А Э У” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу

    шилжүүлсэн урьдчилгаа төлбөр болох 200 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг

    хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

    Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...хариуцагч нь 2012 оны

    08 дугаар сарын 31-ний өдөр байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй тул урьдчилгаа

    төлбөр болох 200 000 000 төгрөгийг буцаан гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь

    нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...гэрээнд заасан газраас

    чанарын шаардлага хангасан шавар нийлүүлэх боломжгүй байсан...” гэж тайлбарласан

    байна.

    Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл зохигчдын хооронд 2012 оны 08 дугаар

    сарын 31-ний өдөр байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч нь З А Д

    сумын нутагт байрлах Б А төслийн нуруулдан уусгах талбайд шаардагдах 50 000 м.кв

    шаврыг 2012 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд нийлүүлэх, нэхэмжлэгч нь

    бүх татвар оролцуулсан дүнгээр 1 350 000 000 төгрөг төлөх үүрэг хүлээжээ.

    Гэрээний хүчин төгөлдөр байдал болон хариуцагч нь урьдчилгаа 200 000 000

    төгрөгийг хүлээн авсан тухайд талууд маргаагүй байна.

    Харин нэхэмжлэгч нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдуулан гэрээнээс

    татгалзах агуулгатай нэхэмжлэл гаргаж, хариуцагч нь гэрээнд нэхэмжлэгчийн заасан

    газраас шавар олборлох боломжгүй болсноос үүргийг гүйцэтгээгүй талаар маргаж, талууд

    бичгийн нотлох баримтад үндэслэн мэтгэлцсэн байна.

    Шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг

    тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй нь

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь

    заалтад нийцээгүй гэж үзнэ.

    Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 01/415 тоот албан бичгээр

    гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардахдаа үүрэг гүйцэтгэх хугацааг

    тогтоосон, тогтоосон хугацаанд үүрэг гүйцэтгэгдээгүй талаар 2015 оны 11 дүгээр сарын 24-

    ний өдрийн 08/314 тоот албан бичгээр хариуцагчид мэдэгдсэн, эдгээр албан бичгийг

    хариуцагч хүлээн авсан талаар маргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

  • 8

    Нэхэмжлэгч нь дээрх баримтуудад үүргийн зөрчлийн улмаас гэрээг цуцлах талаар

    хариуцагчид мэдэгдсэнийг шүүх “...үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс

    татгалзаж болохгүй гэх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3-т зааснаар

    тайлбарлан дүгнэсэн нь хэргийн баримтад үндэслэгдээгүй байна.

    Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаанд хариуцагч нь үүргээ зохих

    ёсоор гүйцэтгээгүй байдалд нэхэмжлэгч буруутай болох нь баримтаар нотлогдоогүй гэж

    үзэхээр байна.

    Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан бичмэл нотлох баримт

    болох “МПЭ” ХХК-ийн “...Геофизикийн судалгааны ажлын товч тайлбар нь 2011 онд

    үйлдэгдсэн байх ба тухайн судалгаанд хамрагдсан газрын байршил нь талуудын хооронд

    байгуулагдсан гэрээнд заасан солбицол бүхий газар гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс

    гадна “У Э Х” ХХК-ийн шаврын материалаас авсан хөрсний шинжилгээний материал

    хүлээлцсэн акт гэх баримт нь 2017 онд үйлдэгдсэн байх тул гэрээний хугацаанд хэрхэн

    хамаарч байгаа нь тодорхойгүй байна.

    Түүнчлэн хариуцагч нь гэрээний үүргийг гүйцэтгэхэд нэхэмжлэгчийн өгсөн

    зааварчилга нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлөхөөр байвал түүнд нэн даруй

    мэдэгдэх талаар Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасан үүргээ хэрхэн

    биелүүлсэн нь хэргийн баримтаар тогдоогдоогүй тохиолдолд мөн хуулийн 351 дүгээр

    зүйлийн 351.1.4 дэх зохицуулалтыг нэхэмжлэгчид хамаатуулан дүгнэх үндэслэлгүй болно.

    Учир нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т хэсгийн а/, 351 дүгээр

    зүйлийн 351.1.4-т заалт нь гүйцэтгэгч болон захиалагчийн үүргийн дараалал тогтоосон

    зохицуулалт юм. Иймд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

    Давж заалдах шатны шүүх хэргийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан

    шатны шүүхийн алдааг залруулах, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг

    шийдвэрлэх боломжгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах

    гомдлыг дээрх үндэслэлээр хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

    167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

    1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09

    дүгээр сарын 08-ны өдрийн 182/ШШ2017/01697 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,

    хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаасугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн

    59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын

  • 9

    тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 1 157 950 төгрөг төлснийг шүүгчийн захирамжаар

    буцаан олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7-д

    зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор

    шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах

    үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй

    бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах

    хугацааг тоолохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

    ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

    М.НАРАНЦЭЦЭГ