Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Ө 

Улсын яллагч Б.С 

Шүүгдэгч Ч.П  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                            

                       

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, 1993 оны 07 сарын 20-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  операторч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дугаар баг, Үүдийн   тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд  Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан М овогт Ч.П /РД: /-д холбогдох эрүүгийн 2220000000095 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.П  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Батхишигийг бусадтай хардаж, хувин шидлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягыг авч толгойн тус газарт нь шидэж, хуйханд дагз хэсэгт нь язарсан шарх гэмтэл, түүнчлэн маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз Б.Мөнхзаяатай хувцсаа авахаар очиход нь хоолойг нь багалзуурдаж, түлхэж унагаан хүзүүнд нь зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд нь зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт õîëáîãäæýý.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.П  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хүний тээврийн хэрэгсэл хөлсөөр жолоодож амьдралаа авч явдаг. Тэр өдөр том машинтай хот явах гэтэл жин тонн хэтэрсэн гээд пүүгээр гарч чадаагүй тул маргааш нь явъя гэж бодоод гэртээ ирэхэд эхнэрийн найз гэх Шүрэнцэцэг, Мөнхзаяа нар ирсэн байсан. Тэд нар архи уусан, би архи уугаагүй. Тэгээд нэг архи нь дууссан гээд дахиад архи авчирч уусан, бид зүгээр юм ярьцгаагаад л байж байсан. Батхишиг, Мөнхзаяа нар бие засах гээд гарчихаад орж ирэхэд би орон дээр хэвтэж байсан. Шүрэнцэцэг орны хөлд сууж байсан, гэтэл хардаад хэрүүл хийсэн, уур амьсгал хурц болох үед Батхишиг угаадас хийсэн хувинг над руу шидсэн. Тэгэхээр нь би  шилэн аяга аваад хажуу руу нь шидсэн. Гэхдээ Батхишигийг чиглүүлээгүй юм, хажууд нь байсан тольтой шкаф руу шидэж, чимээ гаргая гэж бодсон юм. Гэтэл буйдан дээрээс хажуу тийш болж толгой нь оногдож хагарсан, удалгүй цагдаа ирсэн. Маргааш нь Мөнхзаяатай хамт гэрт ирэхээр нь хэрүүл хийж байгаад түлхсэн чинь зуух хөлөөрөө цохисон,  унахдаа намайг хөлөөрөө өшиглөсөн, би уурандаа хүзүүнээс нь базсан юм. Буруу зүйл хийсэндээ дүгнэлт хийж байгаа. Бид  хоёр гэрлэлтийн баталгаагүй, хамт амьдраад 5 жил болж байна, нэг, нэг хүүхэдтэй суусан. Хөнгөн шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Аюулын зэргийн үнэлгээ “Дунд” гэсэн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/

 

Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2022 оны 07 дугаар сарын 16-наас 17-ны шилжих шөнө гэртээ хамтран амьдрагч Чулуунбаатар овогтой Пүрэвдоржтой хамт түүний хамаатан шандаас ирсэн гэх Шүрэнцэцэг, манай найз Мөнхзаяа бид 4 гэрт нэг шил 0,5 граммын архи уусан, архинаас Пүрэвдорж нэг ч амсаагүй. Архи дуусгачхаад байж байсан чинь Шүрэнцэцэг би эрүүл байна согтоогүй гэхээр ахин нэг шил архи авахаар нөхөр гэрт үлдээд бид гурав хамт явж нэг шил 0,75 граммын архи авчраад гэртээ хувааж уусан, архи ууж байгаад би найз Мөнхзаяатай хамт бие засах гээд гараад эргэж орж ирэхэд Шүрэнцэцэг манай нөхөр хоёр нэг орон дээр хамт хэвтэж байхаар нь би нөхөртөө хандаж “та хоёр чинь хамаатан гээ биз дээ ийм юм байж болдог юм уу” гэсэн чинь нөхөр өөдөөс чи архи ууж чадахгүй ийм шүү дээ гэж хэлээд над руу аяга шидэж толгой хагалсан. Би тухайн үед гэрээсээ зугтаагаад төрсөн эгч Б.Батчимэгийн гэрт очиж болсон явдлын талаар хэлээд цагдаад мэдэгдэж эмнэлэг орж толгойдоо хоёр оёдол тавиулсан...Би 07 дугаар сарын 17-нд толгойгоо хаглуулж гэрээс нь гарсан тэгээд  маргааш нь буюу 07 дугаар сарын 18-нд найз Мөнхзаяатай хамт очиж хувцас авах гээд очсон тэгсэн гар утаснаас болоод маргаж эхлээд зүүн талын хацар луу алгадаж хоёр гараараа миний хоолойноос багалзуурдаж хүзүү маажсан. Энэ өдөр эмнэлэг ороогүй...гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/

 

Иргэний нэхэмжлэгч Э.Болор мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Ч.Пүрэвдорж нь 2022 оны 07 дугаар сарын17-ны өдөр Замын-Үүд сум 5 дугаар баг Үүдийн 4-21 тоотод эхнэр Б.Батхишигийг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.Батхишиг нь 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 161,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Ч.П-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү ”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

 

Гэрч Б.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдрийн 22 цагийн үед гэртээ ганцаараа байсан. Тэгсэн Батхишиг над руу мессеж бичээд гараад ир хамт баар оръё гэхээр нь би за гэж хэлээд такси дуудаад Батхишигийн гэрийн гадаа буюу Үүдийн 4-21 тоотод очиж гадаа чинь ирчихлээ гэж хэлсэн. Батхишиг үл таних эмэгтэй хүнтэй хамт гарч ирээд бид гурав Булган плаза баар орсон чинь баар хаалттай байсан болохоор бид гурав Соёмбо хүртэл алхаж байгаад тэндээсээ Батхишигийн гэр лүү таксигаар явж очсон гэрт нь орсон чинь Шүрэнцэцэг, Батхишиг хоёр нэг шил архи авчихсан байсныг би мэдээгүй, тэрийг нь бид гурав хувааж уусан нөхөр нь өглөө ажилтай архи уугаагүй. Архиа ууж дуусчхаад Батхишиг, Шүрэнцэцэг бид гурав ахиж архи авах гэж гараад нэг шил 0.75 граммын архи аваад эргэж гэрт нь ирээд тэрийг уугаад байж байхад би Батхишигтэй хамт бие засах гээд гарсан. Гэрт ороход Батхишиг түрүүлээд орсон би араас орсон тэгсэн гэрт дотор Пүрэвдорж орон дотроо Шүрэнцэцэг орны наана суучихсан,тэр хоёр юм яриад инээлдээд сууж байсан тэгсэн. Батхишиг уурлаад устай хувинг Пүрэвдорж руу шидсэн тэгсэн Пүрэвдорж зөрүүлээд аяга авч шидэж Батхишигийн толгойг нь хагалсан хариуд нь Батхишиг хуванцар сандал авч шидсэн цаанаас тэгсэн цаанаас Пүрэвдорж босоод ирэхэд Батхишиг миний араар нуугдаад зогсож байгаад толгойгоо барьж үзээд чи миний толгойг хагалчихсан байна гэж хэлээд гэрээсээ гараад зугтаачихсан...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

            2022 оны 07 сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/

           

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 07 сарын 19-ний өдрийн “1. Б.Батхишигийн биед хуйханд дагз хэсэгт язарсан шарх, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

 3. Б.Батхишигийн биед үүссэн гэмтлүүдийн хуйхан дахь язарсан шарх гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/181 тоот дүгнэлт /хх-ийн 31-32/

 

Шүүгдэгч Ч.П  нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 12-ны өдрийн  15 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 53-58/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн “ төрийг төлөөлөн прокурор томилж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” 19/22 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Батболдын Батхишигт эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний зардал 161,000 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 62, 63/

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн засаг даргын 2022 оны 07 сарын 19-ний өдрийн “Тус багийн иргэн Ч.П  / 0/ нь тус багийн   дүгээр гудамж   тоотод ам бүл 4-үүлээ амьдардаг” гэсэн тодорхойлолт /хх-ийн 44/

 

  регистрийн дугаартай М овогт Ч.П иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.П  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын  5 дугаар баг, Үүдийн 4-21 тоотод оршин суух гэртээ өөрийн хамтран амьдрагч Б.Батхишигийг найз Шүрэнцэцэгтэйгээ хардаж, хувин шидлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягыг шидэж толгойг нь хагалсан, түүнчлэн маргааш нь буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр найз Б.Мөнхзаяатай хувцсаа авахаар очиход нь түлхэж унагаасан, хоолойг нь багалзуурдсан  үйл баримт болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Батхишигийн биед учирсан гэмтлийн тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч эмч П.Гаваасүрэн нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлтээр “ хохирогчийн биед хуйхан дахь язарсан шарх гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, хүзүүнд зулгаралт, цус хуралт, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” болохыг тогтоосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч Б.Батхишиг нь шүүгдэгчтэй хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулаагүй ч хамтран амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.

Дээрх хууль зүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх ба энэ  утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ч.П нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батхишиг, гэрч Б.Мөнхзаяа нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 04/181 дугаартай шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээ “Дунд” гэсэн үнэлгээний тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсэн, ухамсарлаж байгаа боловч бусадтай хардаж, хувин шидлээ гэх шалтгааны улмаас маргалдаж улмаар ширээн дээр байсан сэнжтэй шаазан аягыг авч толгойн тус газарт нь шидэж гэмтэл учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-д заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцох юм.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч Б.Батхишигийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлэг өгсөн байна /хх-ийн 14-15/.

 

Харин хохирогч нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 06 цаг 20 минутанд Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авч, 161,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн 19/22 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Батболдын Батхишигийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсний зардал 161,000 төгрөг гэсэн лавлагаа /хх-ийн 61, 62/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 161,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шийтгүүлсэн байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэмт буруугийн хэлбэр зэргийг харгалзан үзэж, түүнд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.П нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М  овогт Ч.П  /РД: / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ч. П г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.П  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Ч.П-с гэм хорын хохиролд 161,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.П  нь 1,000,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ч.П-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                                                                                            

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          А.ЦЭРЭНХАНД