Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 91

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.5-т зааснаар Боржигон овогт А-н Г-р, Боржигон овогт С-н М-а нарыг 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг 2015 оны 08 дугаар сарын 28-ны өдөр иргэний гэрлэсний бүртгэлийн 0000000000 дугаарт бүртгэсэн гэрлэлтийг цуцалж, 2015 оны 10-р сарын 26-ны өдөр төрсөн охин Г.С-г  төрсөн эх С.М-н асрамжид үлдээсүгэй.  

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2015 оны 10-р сарын 26-ны өдөр төрсөн охин Г.С-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр  төрсөн эцэг А.Г-р  тэжээн тэтгүүлсүгэй.  

3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг  эх С.М-д мэдэгдсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар гэрлэлт цуцалж, тэтгэлэг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийг хувийг Иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллага болон  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад ажлын 3 хоногийн дотор  тус тус хүргүүлсүгэй.

5.Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч А.Г-с гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.М-д олгож, хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 48.665 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурдсугай.

            9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг  мэдэгдсүгэй.  

            10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА