Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 71

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж

 

Нарийн бичгийн дарга Э.Ө 

Улсын яллагч Б.С 

Шүүгдэгч Т.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн                            

                       

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Говьсүмбэр аймгийн харъяат, 1981 оны 12 сарын 24-ний өдөр төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын   дүгээр баг,   тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх,  улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 06 сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2141 дүгээр зүйлийн 2141.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, А овогт Т.Б  /РД:  холбогдох эрүүгийн 2220000000090 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч   нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум  дүгээр баг,   тоот гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, өөрийн эхнэр А.Батнаранг хэрүүл маргаан үүсгэсэн гэх шалтгаанаар гараараа цохиж хоёр нүдний дээд, доод зовхинд  цус хуралт, баруун хацар шанааг хамарсан цус хуралт гэмтэл бүхий эрүүл  мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2022 оны 06 сарын 13-ны орой 20 цагийн орчимд эхнэрээ найзууд дээр нь хүргэж өгчихөөд өөрөө зааланд тоглохоор явсан. Ингээд 24 цагийн орчимд авах гээд очиход архи ууж дуусаагүй байхаар нь хүлээж байгаад дуусахаар нь гэртээ харьсан. Ер нь хөл дээрээ тогтож чадахгүй шахуу байсан. Гэрт ороод урьд, өмнөх амьдрал ахуй яриад 9 сартай хүүхдээ хөүүлж чадахгүй, орилж хашгираад, өөдөөс самардаад, охины үснээс зулгаасан. Би эхлээд гуйсан, аргадсан, тэгээд болохгүй болохоор нь 2 алгадчихсан, бас түлхсэн чинь хананд тулаад зогссон. Буруу үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдэж байгааг ойлгож байгаа  ” гэсэн мэдүүлэг

 

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/

Аюулын зэргийн үнэлгээ “Бага” гэсэн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 7-9/

 

Хохирогч А.Б  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2022 оны 06-р сарын 13-ны өдөр найз Сайнбаярынд 5 найзынн хамтаар хөзөр тоглонгоо 1 шил 0.75 литрийн Номад гэх архи уусан. Тэгээд дараа нь ахиад нэг шил архи задалж байсан. Би тэр үед архи их уусан байсан тул юу болсон талаар санахгүй байна. Тэгээд өглөө нь сэрэхэд миний 2 нүд хөхөрчихсөн байсан. Би нөхөр Батдэлгэрээс юу болсон талаар асуутал манай нөхөр намайг алгадаад ийм болсон гэсэн. Яагаад алгадсан юм бэ гэтэл чи өөрөө агсам тавиад байсан биз дээ гэж хэлсэн. Би нэг шил 0.75 литрийн Номад нэртэй архи 6 уулаа хувааж ууснаа санаж байна. Тэгээд цааш юу болсон талаар санахгүй байна. Миний 2 нүд хөхөрч хавдсан, гарын булчин хөхөрсөн чихний гадна хэсэгт хавагнаж улайсан шархтай байна. Тухайн гэмтлийг яаж авсан талаар санахгүй байна. Өмнө нь нэг удаа зодож байсан. Тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй. Архи ууж агсам тавьсан нь миний буруу, гэхдээ хүнийг ийм болгож болохгүй би гомдолтой байна… Би тэр өдөр их согтолттой байсан. Нөхөр зааланд тоглож байгаад намайг ирж авсан гэдгийг санаж байгаа тэрнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Гэртээ хэдэн цагт ирсэн гэдгээ санахгүй байна. Урьд 2020 оны 04 сард миний төрсөн өдөр болоод би жоохон архи уучихсан байсан тэгээд маргалдаж байгаад баруун гар луу сандлаар цохиж байсан. Тухайн үедээ уучлалт гуйгаад эвлэрсэн тэгээд цагдаад мэдэгдээгүй. Ахиж ямар нэгэн байдлаар гар хүрч зодоогүй. Манай нөхөр баяр ёслолын үеэр жоохон амсдаг, юм ер архи уудаггүй. Хүүхдүүдээ их зөөлөн харилцаатай... Нэхэмжлэх зүйл байхгүй “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 14,17-18/

            Иргэний нэхэмжлэгч Э.Болорын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Т.Б  нь 2022 оны 06 дугаар сарын 14-ны өдөр Замын-Үүд сум 4 баг 135-78 тоотод эхнэр А.Батнаранг зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч А.Батнаран нь 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 214,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Т.Б с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/

Хохирогч А.Батнаранг хүлээн авсан 2022 оны 06 сарын 14-ний өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30-31/        

            Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  2022 оны 06 сарын 16-ны өдрийн “1. А.Батнарангийн биед гэмтэл тогтоогдлоо.

2. А.Батнарангийн биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар шанааг хамарсан цус хуралт, зүүн бугалганы дотор талд цус хуралт, зүүн ташааны урд хэсэгт, зүүн гуяны урд дээд талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Дээрх гэмтлүүдийн хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар шанааг хамарсан цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна болно.

5. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/154 тоот дүгнэлт /хх-ийн 32-33/

Шүүгдэгч Т.Батдэлгэр нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн46-47/

 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 06 сарын 30-ны өдрийн 203 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-53/

 

 9 регистрийн дугаартай А  овогт Т.Б  иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 59/

 

  регистрийн дугаартай А  овогт Т.Б ,   регистрийн дугаартай Э  овогт А. Б  нарын гэрлэсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 62/

 

Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн “Аюурзанын Батнарангийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш гэмтлийн гаралтай өвчнөөр авсан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөл, мөнгөн дүнгийн лавлагааг хавсралтаар хүргүүллээ. Эрүүгийн мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар 214,000 төгрөгийг гэм буруутайд этгээдээс гаргуулах чиглэлээр төрийг төлөөлөн прокурор томилж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж өгнө үү” гэсэн 19/16 тоот лавлагаа хүргүүлэх тухай албан бичиг, зарцуулсан зардлын лавлагаа / хх-ийн 95-96/

Шүүгдэгч Т.Б  Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан “ ... 2220000000090 дугаартай хэргийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 109/

 

Хохирогч А.Батнарангийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газарт гаргасан “ ... Нөхөртөө зодуулж  гэмтэл авсан. Тухайн үед миний буруутай үйлдэл бас байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 107/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б  нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний шөнийн 02 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сум   дүгээр баг, 1  тоотод байрлах гэртээ эхнэр А.Батнаранг “урьд, өмнөх амьдрал ахуй яриад, 9 сартай хүүхдээ хөхүүлж чадахгүй, орилж хашгирсан, өөдөөс нь самардсан, охины үснээс зулгаасан” гэх шалтгааны улмаас нүүрэн тус газарт нь хоёр удаа цохиж, түлхсэний улмаас хананд цохигдож хохирогчийн биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар шанааг хамарсан цус хуралт, зүүн бугалганы дотор талд цус хуралт, зүүн ташааны урд хэсэгт, зүүн гуяны урд дээд талд цус хуралт гэмтлүүд учруулсан үйл баримт болжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч А.Батнарангийн биед учирсан гэмтлийг тогтоолгохоор Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийг шинжээчээр тохилсон байх бөгөөд шинжээч эмч П.Гаваасүрэн нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн дүгнэлтээр “ хохирогчийн биед хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун хацар шанааг хамарсан цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах” болохыг тогтоосон байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч,  харгалзан дэмжигч, гэр бүлд амьдарч байгаа хүн” зэрэг нь энэ хуулийн үйлчлэлд хамрахаар заасан байх ба хохирогч А.Батнаран нь шүүгдэгчийн хууль ёсны дагуу гэрлэлтээ батлуулан амьдарч байгаа эхнэр  болох нь хэрэгт авагдсан 4416000019 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар /хх-ийн 62/ тогтоогдож байна.

Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн хэлбэртэй талаар заасан ба бие махбодын хүчирхийлэлд энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан этгээдийн хэнийг ч боловч аливаа хэлбэрээр зодсон, гэмтэл учруулсан байхыг ойлгох юм.

Дээрх хуульзүйн ойлголтын хувьд үзвэл хохирогч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа, шүүгдэгч нь энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийг үйлдсэн гэж үзэх ба энэ  утгаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “ энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан /гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж/ хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул түүнийг уг гэмт хэрэгт гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.Б г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч А.Батнарангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны  шинжээч эмч П.Гаваасүрэнгийн 2022 оны 06 сарын 16-ны өдрийн 04/154 дугаартай шинжээчийн дүгнэлт , Аюулын зэргийн үнэлгээ зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг түүнд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирлын хувьд:

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учирсан шууд болон шууд бус хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

 

Хохирогч А.Батнарангийн хувьд энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нэхэмжлэл гаргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нэхэмжлэх зүйл байхгүй талаараа мэдүүлэг өгсөн байна /хх-ийн 17-18/.

 

Харин хохирогч А.Батнаран нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар Замын-Үүд Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас эмчилгээ үйлчилгээ авсан 214,000 төгрөгийн зардал гарсан нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 06 сарын 23-ны өдрийн 19/16 тоот албан бичиг, түүнд хавсаргасан Аюурзанын Батнарангийн эрүүл мэндэд тусламж үйлчилгээ үзүүлсэний зардал 214,000 төгрөгийн зардлын лавлагаа /хх-ийн 95,96/ зэргээр хэрэгт тогтоогдож байх тул шүүгдэгчээс 214,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа  хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан байх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 5-д заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А  овогт Т.Б  /РД: / Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Т. Б  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Т.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д зааснаар шүүгдэгч Т.Б с гэм хорын хохиролд 214,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст /Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд шилжүүлэх/ олгосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Б  нь 500,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                                                                                                                            

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ЦЭРЭНХАНД