| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0450/И |
| Дугаар | 155/ШШ2018/00908 |
| Огноо | 2018-05-11 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 155/ШШ2018/00908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар баг- тоотод оршин суух, - дугаар регистртэй Ш.Л-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар баг - тоотод оршин суух, - дугаар регистртэй, Д.Х-д холбогдох
Зээл 1.988.000 /нэг сая есөн зуун наян найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, 155/2018/00450/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ш.Л-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Л- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Би өөрийн танил Д.Х- гэж эмэгтэй надаас сүлжээнд орох гэсэн юм мөнгө хэрэгтэй байна.Хэдэн төгрөг түр хугацаагаар зээлээч, тун удахгүй гаргаж өгчихнө гээд байхаар нь 2017 оны 1 дугаар сарын 18-нд түүний 5901089876 тоот Хаан банкны дансаар нь 1.988.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Гэтэл одоог хүртэл мөнгийг маань өгөхгүй удаагаад байгаа тул хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Х- шүүхэд гаргасан тайлбартаа:..Шаравдорж овогтой Л- нь 2017-1-18-нд 1-9-90 гэх сүлжээнд орно гэж миний данс болох - тоот дансанд 1.988.000 төгрөгийг хийсэн боловч уг данснаас Д.О-ын дансанд шилжүүлсэн. Л- өөрийн хүсэлтээр тус сүлжээнд орж 1-9-90 гэсэн сүлжээнээс 220.000 төгрөгний цалин авсан... гэжээ.
Нэхэмжлэгч Ш.Л- нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Д.Х- нь 1.988.000 төгрөгийг 2 хоног хоногын хугацаатай зээлээч 2.400.000 төгрөг болгож өгнө гэж гуйгаад байхаар нь миний бие 1.988.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр түүний хаан банкин дахь 5901089876 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл Д.Х- нь мөнгийг маань өгөхгүй өнөөдрийг хүргэсэн тул гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.Д.Х- нь шүүхэд өгсөн тайлбартаа уг мөнгийг намайг 1-9-90 гэх сүлжээн дэх шатлалаа ахиулахаар өгсөн мөнгө гэж тайлбарлажээ.Миний бие 2016 онд 1-9-90 гэх сүлжээнд Д.О гэх хүний дор 550.000 төгрөгийн багцтай байхад элсэн орсон бөгөөд дараа нь эгчийгээ нэмж 300.000 төгрөг өгч байсан. Ингээд уг мөнгөө буцааж авах гэж явж байгаад Д.Х-тай таарсан бөгөөд Д.Х- нь 1.988.000 төгрөгийг түр зээлээч мөнгөн дээр чиний өмнө өгсөн мөнгийг нэмээд буцааж өгъё гэхээр нь би 1.988.000 төгрөгийг Д.Х-д зээлсэн болохоос 1-9-90 сүлжээний багцаа ахиулахаар өгөөгүй юм. Өмнөх өгсөн мөнгөө авч чадаагүй байж дахиж тэр сүлжээнд мөнгө өгөхгүй шүү дээ. Тэгээд ч шатлалаа ахиулахаар байсан бол уг сүлжээний толгой Д.О-т өөрт нь өгөх байсан.Мөн Д.О-аас надруу шилжүүлсэн 220.000 төгрөг нь 1-9-90 сүлжээний цалин биш.Би Д.О-т урд өгсөн байсан мөнгө нэхэхэд над руу шилжүүлсэн мөнгө. Иймд Д.Х-ын тайлбар үндэслэлгүй тул түүнд зээлсэн 1.988.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Содномхишиг шүүхэд гаргасан тайлбартаа:... Д.Х- нь Ш.Л-гаас 1.988.000 төгрөгийг дансаар авсан нь үнэн боловч уг мөнгийг зээлж аваагүй. Харин Ш.Л- нь 1-9-90 гэх сүлжээний багцаа нэмэгдүүлэх зорилгоор Д.Х-ын дансанд шилжүүлсэн мөнгө бөгөөд Д.Х- нь Ш.Л-гийн шилжүүлсэн мөнгийг тэр өдрөө 1-9-90 гэх сүлжээний Д.О-ын дансанд шилжүүлсэн.Энэ нь хэрэгт авагдсан дансны хуулга болон гэрч Д.О-ын мэдүүлэгээр тогтоогдож байгаа. Өөрөөр хэлбэл уг мөнгийг авсан болохоо Д.О- мэдүүлдэг. Харин Д.Х- нь Ш.Л-гийн шилжүүлэн 1.988.000 төгрөгнөөс 200.000 төгрөгийг авч үлдээд Д.О-т 1.788.000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үүний учир нь Д.О- нь Д.Х-д 200.000 төгрөгний өртэй байсан бөгөөд Д.О- нь Ш.Л-гийн шилжүүлсэн мөнгөнөөс уг мөнгийг авч үлдээд үлдэгдэл мөнгөө шилжүүл гэсний дагуу 1.788.000 төгрөгийг Д.О-ын дансанд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлэн өгсөн. Иймд хариуцагч нь Д.Х- биш харин мөнгийн авсан гэх Д.О- юм биш үү. Д.Х- зөвхөн дамжуулагчийн үүрэг л гүйцэтгэсэн байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Л- нь хариуцагч Д.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1.988.000 /нэг сая есөн зуун наян найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь хариуцагч Д.Х-д 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1.988.000 төгрөгийг зээлсэн гэж,
Хариуцагч нь уг өдөр дээрх мөнгийг бараа борлуулдаг гэх 1-9-90 сүлжээний ажилтан Д.О-т шилжүүлсэн. Энэ мөнгө нь Ш.Л-гийн уг сүлжээн дэх шатлалаа нэмэгдүүлэхээр өгсөн мөнгө гэж тус тус тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Ш.Л- нь 1.988.000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагч Д.Х-ын хаан банкин дахь 5901089876 тоот дансанд шилжүүлсэн ба хариуцагч дээрх мөнгөнөөс 200.000 төгрөгийг авч, үлдэх 1.788.000 төгрөгийг Д.О-ын хаан банкин дахь 5890469561 тоот дансанд шилжүүлжээ.
1-9-90 сүлжээний ажилтан Д.О- нь Ш.Л-гийн шатлал дээшлүүлэхээр шилжүүлсэн мөнгөнөөс Д.Х-д өгөх ёстой 200.000 төгрөгийг ав хэмээн зөвшөөрсний дагуу тэрээр 200.000 төгрөгийг авсан хэмээн тайлбарласан ба нэхэмжлэгч үүнийг эсэргүүцээгүй.
Мөн Д.О- шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ:”...Ш.Л- нь тус 1-9-90 сүлжээнд 2016 оны 11 дүгээр сарын 20-дын үеэр 560.000 төгрөгийн худалдан авалтын багцтай байх үед нь өөрийн төрсөн эгчийн хамт хүрэлцэн ирж тус сүлжээний гишүүнчлэлд элссэн.Тус сүлжээний агуулга нь 2 хүн элсүүлээд анх өгсөн мөнгөнийхөө 99 хувийг эргүүлэн авдаг зарчмаар явагдаж байсан сүлжээ....Тухайн үедээ Л-гийн дээрх 560.000 төгрөг нь миний 5890469561 тоот дансанд шилжин орж бүртгэл нь хийгдэж байсан. Үүнээс өөр мөнгийг энэ хүн надад өгч байгаагүй. Харин сүүлд багцын хэмжээ нэмэгдэж ороход буюу Хонгорзул нь 2017 оны 1 дүгээр сарын эхээр өөрийн дансаар дамжуулан /1.700.000 төгрөг бил үү 1.900.000 төгрөг бил үү сайн санахгүй байна/ ийм хэмжээний мөнгийг “Л-гийн бүртгэлийн мөнгө” гэж хэлээд над руу шилжүүлж байсан....Ингээд Л-гийн бүртгэл хийгдсэн байдаг. Уг үйл явдлаас хойш буюу өндөр үнийн багцад хамрагдсанаар түүний анхны цалин болох 200.000 гаруй төгрөг Л-гийн данс руу 1-9-90-ийн урамшуулал гэж орж байсан....тэгэхээр уг сүлжээний цалин мөн гэж ойлгож болно.....” гэжээ.
Дээр дурьдсан баримтуудаас дүгнэж үзэхэд нэхэмжлэгч Ш.Л-, хариуцагч Д.Х- нарын хооронд зээлийн харилцаа үүсээгүй гэж үзэхээр байна. Учир нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1.988.000 төгрөг нь бараа борлуулдаг гэх 1-9-90 сүлжээн дэх шатлалаа дээшлүүлэхээр уг сүлжээний ажилтан Д.О-т шилжүүлсэн мөнгө болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоодлоо.
Үүнээс үзэхэд Ш.Л-, Д.Х- нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр 1.988.000 төгрөгийг зээлсэн буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч Ш.Л- нь “...Д.О-аас надруу шилжүүлсэн 220.000 төгрөг нь сүлжээний цалин биш юм. Би Д.О-т урьд өгсөн 800.000 төгрөгөө нэхэхэд над руу шилжүүлсэн мөнгө...” гэж тайлбарласан боловч үүнийгээ нотлоогүй, энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Ш.Л-гийн нэхэмжлэлтэй Д.Х-д холбогдох 1.988.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 46.760 /дөчин зургаан мянга долоон зуун жар/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон