| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0692/И |
| Дугаар | 155/ШШ2018/00981 |
| Огноо | 2018-05-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 155/ШШ2018/00981
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоотод оршин суух - овогт Ч.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоотод оршин суух - овогт Б.Б-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх 16.000.000/ арван зургаан сая/ төгрөгний хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ч.Б- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Б-тай 2000 онд танилцаж нэг гэртээ амьдарч байгаад 2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр бидний дундаас ууган охин Б.У- төрсөн юм. Үүний дараа 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр удаах охин Б.Н- мэндэлж, бид албан ёсоор 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Хамтын амьдралын эхний жилүүдэд амьдрал болж бүтэж байсан ч Б.Б-гийн гэр бүлдээ хайр халамжгүй, архи ууж агсам зан гаргаж биднийг айлгож, зодож, хэрүүл хийх нь ихсэх болсон. Б.Б- нь ялимгүй зүйлээс хэрүүл өдөж, намайг удаа дараа зодож гэмтээс байсан. Би хүүхдүүдээ жаахан байхад зугтаагаад явж чадахгүй зодуулчихдаг байсан. Харин хүүхдүүд томрохоор нь би Б.Б-г зодох гэхэд нь зугтааж өөрийгөө хамгаалдаг юм. Би 2017 оны 12 сард Б.Б-д хөөгдөж хоёр хүүхэдтэйгээ ах дүү нарынхаараа амьдарч явж үзсэн. Аргаа бараад би шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч бид эвлэрээгүй бөгөөд харилцаа минь улам муудсан. Бидний байнгын хэрүүлээс болж хоёр охины минь хүмүүжилд сөргөөр нөлөөлж байгаа тул би хоёр охинтойгоо ярилцаад гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргах болсон.Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш Б.Б- нь ойлгож засрах нь битгий хэл архи ууж агсан согтуу тавьж дарамтлах байдал гаргасаар байна. Бид цаашид эвлэрэх ямарч боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Хоёр охиноо өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь хуулинд зааснаар тэтгэлэг гаргуулах хүсэлттэй. Мөн бидний хамтын амьдралын явцад дараах хөрөнгүүд бий болсон.Үүнд: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоот хаягт орших 7х10 харьцаатай сууц, газрын хамт 10.000.000 төгрөг, - улсын дугаартай Пикапп маркийн авто машин 6.000.000 төгрөг, нийт 16.000.000 төгрөгний хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч авто машинтай холбоотой баримт хангалттай бүрдэхгүй байгаа тул хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс дээрх машиныг хасаж байна. Дараа баримтаа бүрдүүлээд тусдаа нэхэмжлэлээ гаргах болно. Иймд бидний Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоот хаягт орших 7х10 харьцаатай сууц, газрын хамт 10.000.000 төгрөгний хөрөнгөөс надад болон хүүхдүүдэд маань ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Б.Б-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2001 оны 5 дугаар сарын 31-ны өдөр гэр бүл болж, 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №89 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.У-, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Н- нар төрсөн болох нь 2001 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн №0451146-06/32 дугаартай, 2004 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн №0451147-275 дугаартай, төрсний гэрчилгээний хуулбарууд, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй ” , мөн хуулийн 72.3-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ ” гэжээ.
Хариуцагч Б.Б- нь нэхэмжлэгч Ч.Б-ын тус шүүхэд 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн хувийг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гардан авч, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор хариу тайлбар ирүүлэхээр хугацаа тогтоож өгсөн байх ба хариуцагч нь товлосон хугацаанд шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй тул хариуцагч Б.Б-г нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэгч Ч.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иймд Хөх нуур овогт Чойжамцын Балжинням, Бөө овогт Бямбын Баясгалан нарын гэрлэлтийг цуцлаж, 2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.У-, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Н- нарыг төрсөн эх Ч.Б-ын асрамжид үлдээж, эцэг Б.Б-гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Ч.Б- нь хариуцагч Б.Б-гаас хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 16.000.000/арван зургаан сая/ төгрөгний эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоот хаягт орших 7х10 харьцаатай сууц, газрын хамт 10.000.000 төгрөгний хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд зохигчийн дундын эд хөрөнгийг 10.000.000 төгрөгийн хэмжээнд тодорхойлон 2.500.000 төгрөгийн эд хөрөнгийг хариуцагчид үлдээж, 7.500.000 төгрөгний эд хөрөнгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн хүүхдийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих 4.164.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 81.574 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 16.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 237.950 төгрөг, нийт 319.524 төгрөгийг гаргуулж улсын орлогод, хариуцагчаас нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл гаргахад төлсөн 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2001 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр охин Б.У-, 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр охин Б.Н- нарыг Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 173.500 төгрөгийн тэтгэлгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 4.164.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 81.574 төгрөг, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө 10.000.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөг, нийт 326.724 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ч.Балжниннямд олгохоор шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх үүргийн тайлбарлаж өгсөн мөн шүүх хуралдааныг хариуцагч талыг оролцуулахаар хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.
Хариуцагч талд 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон