| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/0861/И |
| Дугаар | 155/ШШ2018/01007 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 155/ШШ2018/01007
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн А сумын - дугаар багт оршин суух Х.Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Э сумын - дугаар багт оршин суух Д.Г-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Х.Н-, хариуцагч Д.Г- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Д.Г-тай 2012 онд танилцан үерхэж байгаад 2014 онд охин С төрснөөр бид хоёр хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн нэг гэртээ орж хамт амьдрах гэсэн боловч үзэл бодол, зан байдлын хувьд таарч тохирохгүй болсоны дээр би группт байдаг өндөр настай ээж, эгчийгээ харж асрахын дээр том охиноо сургуульд, бага охиноо цэцэрлэгт явуулж төв хөдөөдөө 2 тасарч амьдрах бөгөөд бүх ажил амьдралаа зохицуулж явдаг тул нутгаасаа гарч амьдрах болоамжгүй байдаг. Харин нөхөр Г нь өөрийн нутагтаа амьдрах сонирхолтой.
Бид энэ талаар олон удаа ярилцсан боловч хамт амьдрах шийдэлд хүрч чадаагүй. Энэ хугацаанд би охиноо 4 нас хүртэл нь ганцаараа өсгөсөн бөгөөд эцгийн талаас дэмжлэг туслалцаа болон үүрэг хариуцлага хүлээгээгүй болно. Иймд 2014 оны 15 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би охин Сүлд-Эрдэнийг өөрийн асрамжинд авч, хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа бөгөөд бидний хооронд ямар ч эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Д.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2013 оны хавар Х.Н-тэй танилцан уулздаг болцгоож 2014 онд охин С төрсөн. Охин С-ийг төрсөний дараа бид хоёр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон. Миний хувьд гэрлэлтээ цуцлуулахыг хүсэхгүй байна. Би ирэн очиж хоёр талд амьдарч байгаа нь үнэн. Би Н-ийг “манай нутагт ирж амьдраач, хамт өмьдаръя” гэхэд ирдэггүй. Миний хувьд түүнийг Эрдэнэбулган суманд хамтдаа амьдарна гэсэн шийдвэрийг гаргана гэдэг найдаж байна...Х.Н- нь нэгэнт цаашид гэр бүл болж амьдрах боломжгүй гэсэн тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хүүхэддээ хуульд заасны дагуу тэтгэлэг төлж, ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд өөр ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Н- нь хариуцагч Д.Г-т холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүргэлтийн хэлтсийн №115/000914 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр охин Г.С төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын ЗДТГ-аас 2014 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр олгосон 6704000054 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Д.Г- нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Г.С-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, охин Г.С- нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.С-ийг эх Х.Н-ийн асрамжид үлдээж, эцэг Д.Г-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.844 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2014 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г.С-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 101044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Х.Н-т олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон