Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 155/ШШ2018/01107

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд - оны - дүгээр сарын --ний өдөр төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоотод оршин суух “Х.Г-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд - оны - дүгээр сарын --ны өдөр төрсөн, - настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Д.М-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн үнэ болох 1.120.000/ Нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг, 15 толгой мал буюу 3.850.000/ Гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгний хувиарт хөрөнгө  гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Нэхэмжлэгч Х.Г-т холбогдох 14.130.000/Арван дөрвөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч Д.М-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Х.Г-, хариуцагч Д.М-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Отгонцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Г- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:...Миний бие 2001 оноос эхлэн Д.М-тай танилцаж дотносон 2016 онд гэр бүлээ батлуулан албан ёсоор амьдарч ирсэн. 2006 онд хүү Ууганбаяр, 2001 онд хүү Уламбаяр, 2016 онд охин Ургахбаяр нар төрсөн. Би хань ижил үр хүүхдээ тэжээхийн тулд Өмнөговь аймагт том тэрэг барьж амьдрал ахуйгаа залгуулж эхнэр Машбат ажилгүй гэртээ үр хүүхдүүдээ хардаг байсан.Гэтэл 2014 оноос эхнэрийн ааш араншин хувирч гэр орондоо тогтохгүй архи дарс ууж  гэр бүлээс гадуур өөр хүнтэй харилцаа тогтоон, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа сулруулж намайг ажилаа хийж явахад элдэв өнгөөр байнга доромжлох болсон. Үр хүүхдүүдээ хаяж орой үдэш гадуур тэнэж, архи ууж хүүхдүүдээ зодож дарамталдаг байдал нь хүүхдүүдийн сэтгэл зүйд муугаар нөлөөлөх болсон. Энэ мэт таагүй байдлаас болж байнга хэрүүл маргаантай байх  болж үр хүүхдээ хаяж яваад 4 сар гаруй болж байна. Одоо миний бие үр хүүхдүүдээ харж асарч байгаа тул гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч ээж нь эх хүний үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа тул хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн өөрийн өмч болох гүү 1 үнэ 470.000, үнээ 1 үнэ 650.000, нийт 1.120.000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авах, тэтгэлэх гаргуулах, эд хөрөнгийн үнэ болох 1.120.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг минь хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.

...Миний бие тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг миний том хүү Г.У-, дунд хүү Г.У- нарын хуваарьт хөрөнгө болох дараах малыг гаргуулахаар нэхэмжилж байна....Иймд Д.М-аас дээрх нэр төрлийн 15 толгой 3.580.000 төгрөгийн үнэ бүхий малыг гаргуулж өгнө үү....гэжээ.

Нэхэмжлэгч Х.Г- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байна.Надад гэр бүлээс гадуур харилцаатай хүн байхгүй. Машбатын яриад байгаа хүмүүстэй найз нөхдийн харилцаатай. Өөр юм байхгүй. Шүүхээс эвлэрүүлэх хугацаа бидэнд өгсөн боловч энэ хугацаанд эвлэрээгүй. Иймд цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байна. Миний бие Д.М-аас эд хөрөнгийн үнэ болох 1.120.000 төгрөг, 15 толгой мал буюу 3.850.000 төгрөгний хувиарт хөрөнгө  гаргуулахаар нэхэмжилсэн  хэдийч одоо  унагатай хүрэн байдас буюу 600.000 төгрөг, тугалтай үнээ буюу 600.000 төгрөг, хургатай хонь буюу 70.000 төгрөг, гүү буюу 520.000 төгрөг, нийт 1.790.000 төгрөгний малыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Хүрэн байдас буюу 600.000 төгрөг, тугалтай үнээ буюу 600.000 төгрөг, хургатай хонь буюу 70.000 төгрөгний мал  нь миний дунд хүү Г.У-ынх учраас гаргуулахаар нэхэмжилж байгаа юм. Харин 520.000 төгрөгний үнэ бүхий гүү нь миний өөрийн мөнгөөр худалдаж авсан мал тул гаргуулж авна. Хоёр хүүхдээ ээжийнхэн асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй боловч хүүхдүүдийг минь хараа хяналтгүй орхиж явах, надад уурласан уураа хүүхдүүд минь гаргаж загнах, зодох зэргээр хүүхдийн эрх ашигт хохирол учруулахгүй байна гэдэгт би эргэлзэж байна. Хэрэв тийм байдал гаргахгүй байж чадна гэвэл хоёр хүүхдээ эхийнхэн асрамжинд өгөхөд татгалзах зүйл алга.Мөн хүүхдүүдийг минь надтай уулзуулж баймаар байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл хүүхэдтэйгээ уулзах гээд хаана байна гэхээр Д.М- миний хаана байх чамд хамаагүй гээд уулзуулдаггүй юм. Хоёр хүүхэддээ тэтгэлэг төлнө. Дунд хүүгээ өөрийн асрамжинд авна. Д.М-аас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.Мөнгөн тоногтой эмээл нь Д.М-ынх тул өгөхийг зөвшөөрч байна. Д.М-ын нэхэмжилсэн хамтран өмчлөх  дундын 14.130.000 төгрөгний эд хөрөнгө байгаа тул татгалзах зүйлгүй  гэв.

Хариуцагч Д.М- шүүхэд гаргасан тайлбар болон  нэхэмжлэлдээ:....Миний би Д.М- нь 2001 оноос эхлэн Хүрэлбаатарын Ганзоригтой хамтран амьдарч эхэлсэн. 2006 онд том хүү Г.У- гарч гэр бүлээ батлуулж хууль ёсны гэр бүл болон амьдарч эхэлсэн дунд хүү Г.У- нь 2011 онд төрж, охин Ургахбаяр нь 2016 онд төрж энэ хүнд гурван сайхан хүүхэд төрүүлж өгсөн. Миний бие Машбат нь Ганзоригтой амьдарч эхлэсэн хугацаанд намайг байнга зодож дарамталж элдвээр доромжилж надад гэрээс гарах эрх байтугай утсаар найз нөхөд ах дүү эгчтэйгээ ярих боломж байдаггүй байсан.

...Нөхөр Ганзориг нь гэр бүлээс гадуур харилцаа тогтоож 2013 оноос хойш Цэгмидийн Амгалантай харилцаа тогтоон тэр хүүхэн нь байнга залгаж харилцаа холбоотой байсан. Охин 3 сартай байхад тэр хүүхэн нь залгаж нөхрөө орж ирэхээр нь хэлсэн чинь намайг зодож байхын аргагүй болоод 3 сартай охиноо тэврээд ах болох Эрдэнэбатынд байж байгаад 2 хүүг минь харах хүнгүй болоод Ганзориг 2016 оны 10 сарын эхээр Өмнөговь  аймаг руу том тэрэг барихаар явсан. Миний бие 2016 оны 11 сард 2 хүүгээ асран хамгаалж харахаар гэртээ ирсэн....2017 оны 7-р сарын 5-нд Ганзориг гэртээ ирээд үахын хүн чамайг ярьж байна гээд янхан минь зайл гээд эвдсэн хоёр авдрыг минь авч өгөөд хөөгөөд гаргасан. Ахиж гэртээ орох эрхгүй болсон гэр орноор ирвэл ална шүү гэж байнга дарамталдаг байсан....Саятан дэлгүүрийн Эрдэнэчулуун гэх хүүхэнтэй явдаг болсон.27-61 хөа цагийн өнгийн прүс 20-той хамт явж намайг үл ойшоон доромжтлж байгаа. Намайг 2 ч удаа хүүхдээ зодлоо гэж цагдаа дуудаж өгсөн. Хүүхдийн байцаагч Бадмаа гэж хүн ирж шалгаж үзээд тийм дарамт алга гээд явсан. Миний бие хүүхдээ зодож дарамталж байсан удаа байхгүй.Ааш араншин хувирсан, хүн амьтантай холбоо байхгүй, найз нөхөдтэйгээ сэтгэл санаагаар унах үедээ гадуур гардаг байсан. Үр хүүхдээ хаяж зодож дарамталж орой үдшээр тэнэж хэсэж байсан удаа байхгүй.Иймд гурван хүүхдээ өөрийн асрамжинд асран хамгаалж авах хүсэлтэй байна.

...Д.М- би Х.Г-той 2001 онд танилцаж 2006 онд гэр бүлээ батлуулсан билээ. 2006 онд хүү Г.У-, 2011 онд Г.У-, 2016 онд охин Г.У- нарыг тус тус төрүүлсэн. Бид анх гэр бүл болсноос хойш 2013 онд Мөрөн суманд 9-41-19 тоотод гэр бүлийн хэрэгцээнд нөхөр Х.Г-ын нэр дээр хоёр талаасаа өөрсдийн дундын хөрөнгөөрөө

 6х6 харьцаатай өвлийн дүнзэн байшин 10.000.000 төгрөг,

Хамт амьдарч байхдаа супер вени мотоцикль 1.100.000 төгрөг,

42 инчийн зурагт 800.000 төгрөг,

Хөргөгч 470.000 төгрөг,

Угаалгын машин 320.000 төгрөг,

Хөлдөөгч 470.000 төгрөг,

Тоос сорогч 220.000 төгрөг,

Буйдан ор 500.000 төгрөг,

Мөнгөн тоногтой эмээл 1.500.000 төгрөг нийтдээ 14.130.000 төгрөгний эд хөрөнгийг ам бүлийн тоонд тэнцүү хувааж оногдох хэсгийг гаргуулж өгнө үү. Мөн тайлбартаа би 3 хүүхдээ өөрийн асрамжиндаа авна гэдгээ тайлбарлаж бичсэн байгаа бөгөөд шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг гаргасан тул хамтад нь шийдвэрлүүлнэ....гэжээ.

Хариуцагч Д.М- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:....Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин дунд хүү Г.У-ыг эцэг Х.Г-ийн асрамжид үлдээж, том хүү Г.У-, бага охин Г.У- нарыг өөрийн асрамжиндаа авах саналтай байна. Том хүү маань “аав, ээж хоёр салвал үхнэ” гэж сүүлийн үед яриад байдаг болсон. Охин маань бага настай зэрэг шалтгаанаар хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авах хүсэлттэй байна. Эцгээс нь хоёр хүүхэддээ тэтгэлэг гаргуулж авна. Х.Г-ийн нэхэмжилсэн мал болох унагтай хээр байдас буюу 600.000 төгрөг, тугалтай үнээ буюу 600.000 төгрөг, хургатай хонь буюу 70.000 төгрөг, гүү буюу 520.000 төгрөг, нийт 1.790.000 төгрөгний малыг Х.Г-т өгөхийг зөвшөөрч байна.Миний гаргасан нэхэмжлэл дээр бичигдсэн 1.500.000 төгрөгөөр үнэлсэн мөнгөн тоногтой эмээл нь миний хувиарт хөрөнгө бөгөөд гэр бүл болоход манай гэрийнхнээс надад өгч байсан. Үүнийг хамтран өмчлөх дундын хөрөнгөд оруулан тооцоогүй.Өөрөөр хэлбэл 14.130.000 төгрөгний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд энэ эмээл ороогүй юм.Хамтран өмчлөх дундын 14.130.000 төгрөгний эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжиж байгаа  тул гаргуулж өгнө үү  гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Г- нь Д.М-ад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон тэтгэлэг гаргуулж, эд хөрөнгийн үнэ болох 1.120.000/ Нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг, 15 толгой мал буюу 3.850.000/ Гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгний хувиарт хөрөнгө  гаргуулах тухай,

хариуцагч Д.М- нь Х.Г-т холбогдуулан 14.130.000/ Арван дөрвөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шардлага тус тус шүүхэд гаргажээ.

Х.Г-, Д.М- нар нь 2006 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 11 дүгээр  сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь №631 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2006 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүү Г.У-, 2011 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.У-, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.У- нар төрсөн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн №115/000979, №115/000980, №115/000981 дугаартай төрсний бүртгэлийн лавлаагааны нотариатчаар баталгаажуулсан хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргасан, шүүхээс гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч шүүгчийн захирамжид заасан хугацаанд эвлэрээгүй зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь хүүхдийн асрамжийн талаар тохиролцсон тул 2006 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр хүү Г.У-, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр охин Г.У- нарыг төрсөн эх Д.М-,  2011 оны 3 дугаар сарын 04-ны өдөр хүү Г.У-ыг төрсөн эцэг Х.Г- нарын асрамжид тус тус үлдээж, эцэг Х.Г-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Г- нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.    

Нэхэмжлэгч  нь  эд хөрөнгийн үнэ болох 1.120.000/ Нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг, 15 толгой мал буюу 3.850.000/ Гурван сая найман зуун тавин мянга/ төгрөгний хувиарт хөрөнгө гаргуулахаар нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага багасгаж унагтай хээр байдас буюу 600.000 төгрөг, тугалтай үнээ буюу 600.000 төгрөг, хургатай хонь буюу 70.000 төгрөг, гүү буюу 520.000 төгрөг, нийт 1.790.000/Нэг сая долоон зуун ерэн мянга/ төгрөгний үнэ бүхий мал гаргуулахаар,

Хариуцагч нь 14.130.000/Арван дөрвөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгний хамтран өмчлөх эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд талууд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг харилцан зөвшөөрсөн тайлбар, мэдүүлэг өгсөн тул энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Д.М-аас 1.790.000 /Нэг сая долоон зуун ерэн мянга/ төгрөгний үний бүхий мал гаргуулж нэхэмжлэгчид олгох, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг 14.130.000/Арван дөрвөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгний хэмжээнд тодорхойлон 5.652.000/Таван сая зургаан зуун тавин хоёр мянга/ төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгчид үлдээж, 8.478.000/ Найман сая дөрвөн зуун далан найм/ төгрөгний эд хөрөнгийг хариуцагчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.4, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 255.434 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.М-аас нийт 342190 төгрөгийг гаргуулж түүнээс 14.130.000 төгрөгний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах шаардлагад төлбөл зохих 228.600 төгрөгийг  улсын орлогод, 113.590 төгрөгийг хариуцагчид олгох, нэхэмжлэгч Х.Г-оос 228.600 төгрөгийг гаргуулж Д.М-ад олгох тус тус шийдвэрлэсэн болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1,  116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон