Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2021/00450

 

  Бөөний худалдаа ХК, Б.Дөлбадрах, Б.Очбадрах

нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1874 дүгээр магадлалтай,

 Бөөний худалдаа ХК, Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын нэхэмжлэлтэй,

Бигмайнд бюлдинг ХХК, П.Хурц, П.Хангал нарт холбогдох,

Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ-г цуцалснаас учирсан хохиролд 9,167,610,000 төгрөгийг гаргуулах, газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүдийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

 Гэрээний үүрэгт шилжүүлсэн 1,205,000,000 төгрөг, 615,000 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох гарсан зардал, хохиролд 5,728,487,738 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/7 дугаар байрыг П.Хурцад буцаан шилжүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй,

 Гуравдагч этгээд Жинхэнэ-Уянга ХХК нэхэмжлэгч нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууцыг гаражийн хамт гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлбадрах, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Дөлбадрах, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ичинхорлоо, хариуцагч П.Хурц, хариуцагч Бигмайнд холдинг ХХК, П.Хангал нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, Н.Наранбаатар, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жинхэнэ-Уянга ХХК-ийн төлөөлөгч Ц.Жигжиддорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Бөөний худалдаа ХК-ийн эдэлбэр газарт барих орон сууцны Солонго хороолол төсөл нь Засгийн газрын 100 мянган айл, орон сууц хөтөлбөрийн хүрээнд Шинэ бүтээн байгуулалт Нийслэлийн Засаг даргын зорилтот хөтөлбөрт хамрагдах болж Засгийн газрын 2011.05.03-ны өдрийн 149 тоот, 2013.03.30-ны өдрийн 118 тоот тогтоол гарч төсөл хэрэгжих болсон. Энэ төслийг худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх талаар Бигмайнд бюлдинг ХХК-ийн захирал П.Хурц, П.Хангал нартай харилцан тохиролцож 2013.05.13-ны өдөр Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ байгуулсан. Гэрээ нь 2017 он хүртэл хэрэгжих ёстой байсан ч хугацаандаа хүрээгүй. Талууд гэрээ хийснээр нэхэмжлэгч газар болон газар дээр байсан бүх үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэн өгч, хөрөнгө хүлээлцсэн тухай акт үйлдсэн. Нөгөө тал төслийн гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой төлбөрийг графикийн дагуу төлөх ёстой байсныхаа дагуу төлбөрөө төлж эхэлсэн. Гэтэл 2017.03.01-ний өдөр Бигмайнд бюлдинг ХХК гэрээнээс татгалзах тухайгаа бичгээр мэдэгдсэн. Гэрээ цуцалсантай холбоотой дараах 4 шаардлага гаргасан.

Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт орших 94,200 м.кв газар эзэмших эрхийг Бөөний худалдаа ХК-д шилжүүлэн олгох, дээрх газарт байгаа худалдаа үйлчилгээний зориулалттай, нураагаагүй 1,221 м.кв талбай бүхий корпус, үйлдвэрийн зориулалттай 648 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, хагас нураагдсан 930 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэн гэрчилгээг буцаан авах, төсөл худалдах-худалдан авах гэрээний дагуу хариуцагч талд шилжүүлсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгүүдийн болон төсөлтэй холбоотой бүх баримт бичиг, тамга тэмдэг, техник хэрэгслийг хариуцагч талаас гаргуулах, төсөл худалдах-худалдан авах гэрээний дагуу гэрчилгээтэй 11 ширхэг, гэрчилгээгүй 7 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө байгаагаас хариуцагч тал 15 ширхэг үл хөдлөх хөрөнгийг бүрэн нураасан, үлдсэн нураагаагүй үлдсэн, хагас нураагдсан гэх барилгын үнийг хасаад 6,352,185,000 төгрөгийг хариуцагч талаас гаргуулах шаардлага байна.

4 дэх шаардлагын хувьд Бөөний худалдаа ХК нь энэ гэрээг хийхдээ өмнөх түрээслэгч нартай байгуулсан байсан гэрээгээ цуцалж, төлбөр тооцоог дуусгаж үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлж өгсөн. Өөрөөр хэлбэл, олох байсан орлогоороо хохирсон тул 625,219,000 төгрөгийг 4.4 жилээр тооцоход 2,750,964,000 төгрөгийг олох ёстой байсан орлого гэж нэхэмжилж байна. Хариуцагч төсөл худалдах-худалдан авах гэрээний дагуу Гэрэлт хотхоны 17/6 тоот байрлах хаус өгсөн. Уг хаус нь хүн амьдрах нөхцөлгүй мөөгөнцөрдсөн, дээвэр нь нурсан байсан тул засвар хийсэн зардал 64,460,567 төгрөг, нийт 9,167,610,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж нэхэмжилж байна. Иймд гэрээ цуцалснаас учирсан хохирлыг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 94,200 м.кв бүхий газар эзэмших эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх, нураагдаагүй үлдсэн 3 барилгын үл хөдлөх гэрчилгээг буцааж шилжүүлэх гэрээгээр 2013.05.16-ны өдөр 20 ширхэг бичиг баримт, тамгыг буцааж өгөхөд татгалзал байхгүй, зарим бичиг баримтын хувьд хуулбар үнэн дарагдсан байдлаар хүлээж авсан тул энэ хэлбэрээр нь буцаан өгөхөд татгалзал байхгүй. Харин 4 дэх шаардлагын тухайд зөвшөөрөхгүй.

Талуудын хооронд гэрээ байгуулагдсан, Бөөний худалдаа ХК-ийн ТУЗ-ын хурал хийгдсэн бөгөөд эдгээр барилгууд нь сүүлийн 5 жил ашиглаагүй, дахин ашиглах боломжгүй, төвийн шугамд холбогдоогүй, 1950-1960 оны үед баригдсан барилгууд байгаа талаар яригдсан. Үл хөдлөх хөрөнгийн үнийг 110,000,000 төгрөгөөр үнэлээд Бигмайнд бюлдинг ХХК-д хүлээлгэн өгөхөд татгалзах зүйлгүй. Талууд 2013.05.17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх талаар шийдсэн боловч өмчлөх эрхийн гэрчилгээ нь бараг жилийн дараа гарсан. Нэхэмжлэгч ямар нэгэн эрхийн доголдолгүй бичиг баримт хүлээлгэн өгөх ёстой байсан. Газраар 2 төмөр зам дайран өнгөрдөг. Нэг нь бүтэн төмөр зам орсон, бас хагас төмөр зам орсон. Дулааны шугам оруулах талаар ярилцаж байсан ч улсын төсвөөр бүрэн санхүүжүүлэх боломжгүй гэсэн тул Бигмайнд бюлдинг ХХК бүрэн санхүүжүүлсэн. Газар дээр ашиглах боломжгүй саад болж байгаа зүйл нь ОБЕГ-ын агуулахтай холбоотой орц гарцын асуудал, хэсэг бүлэг этгээд гарааш барьсан асуудал байдаг. Эдгээр асуудлыг шийдэж өгөхийг нэхэмжлэгч талд хандсан ч шийдэж өгөөгүй. Төмөр замыг бүрэн нүүлгэх боломжгүй, 2016 оноос Бигмайнд бюлдинг ХХК нь газар шорооны ажлаа хийж эхэлсэн ч нэхэмжлэгч тал ямар ч санаачлага гаргаагүй, холбогдох асуудалд арга хэмжээ авч шийдвэрлээгүй. Мөн 7 тэрбум гаруй төгрөгийг үнэлгээний тайлангийн хавсралт 2-ыг үндэслэн нэхэмжилж байгаа боловч ийм хэмжээний мөнгөний талаар огт заагаагүй. МЧД ХХК нь 2013.03.03-ны өдрөөс 2013.03.30-ны өдрийн хооронд үнэлгээний ажил хийж, тайлангаа гаргасан. Тухайн үед үнэлгээ хийгдсэн бол яагаад хэрэгт авагдаагүй, 2013 онд үнэлгээ хийсэн бол хариуцагчид танилцуулаагүй юм бэ гэсэн асуудал байгаа. МЧД ХХК-ийн тайланд тамга тэмдэг дарагдаагүй, дараа нь нөхөн хийсэн гэдэг, тамга нь 2 өөр нэг нь МЧД ХХК нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэй, нөгөө МЧД ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх эрхтэй, 2 өөр регистрийн дугаартай, 2 өөр тамга байсан. Хуульд зааснаар бол улсын бүртгэлд нэг компани 1 л тамга, регистрийн дугаартай байх ёстой. Улсын бүртгэлийн лавлагаа авахад уг компани нь 2016 онд байгуулагдсан байсан. Гэтэл 2013, 2014 онд үнэлгээ хийгээд тайлан гаргаад байгаа нь эргэлзээтэй байна. Дээрх баримтуудаас үнэлгээний тайланг хуулийн дагуу хийгдээгүй гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгчийн шаардаад байгаа 6 гаруй тэрбум төгрөг нь нотлох баримтын шаардлага хангаагүй, үндэслэл нь эргэлзээтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгөө түрээслэн орлого олдог байсан гэж төлбөр нэхэмжилсэн. Гэтэл ТУЗ-ийн хуралдаан дээр сүүлийн 5 жил тухайн үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй талаар яригдсан байдаг. Санхүүгийн зохицуулах хороо, татварын байгууллагад төлсөн төлбөр, татварын тайланг үзэхэд үүнтэй холбоотой баримт байхгүй. Төрийн өмчийн хорооны 2007 оны тогтоолын 1 дүгээр хавсралтаар 1 м.кв түрээсийн үнийг тогтоосон ч 2016 онд цуцалсан. Ингээд 4.4 жилийн орлого нэхэмжилж байгааг мөн хүлээн зөвшөөрөхгүй. Дараагийн шаардлага буюу засвар хийсэн гэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Манайхаас загварын байрыг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн нь үнэн шууд ороод амьдрах боломжтой байсан. Тэрнээс биш нэхэмжлэгч талын яриад байгаа шиг гаражийн хаалга солих, плита наах гэх мэт засвар хийх шаардлага байгаагүй. Манайхаас нэхэмжлэгчийн шаардлагаас 1, 2, 3 гэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин 4 дүгээр шаардлагын хувьд бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч эрхийн ямар нэгэн доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэн өгөх ёстой, үүргээ гүйцэтгээгүй, засан сайжруулах арга хэмжээ аваагүй тул манайх гэрээ цуцлах албан бичиг өгсөн. Хариуцагч гэрээний үүрэг гүйцэтгэсэнтэй холбогдох төлсөн мөнгөө Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт төгрөгөөр болон доллараар шилжүүлсэн. Иймд 1,205,672,000 төгрөг, 627,000 ам.долларыг гаргуулж өгнө үү. Ашиглах боломжгүй болсон барилгыг буулгаад тухайн газарт дулааны дэд бүтцийн ажил эхлүүлсэн нь Бөөний худалдаа ХК-д ашигтай нөхцөл байдал болсон. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/5 тоот, 17/6 тоот, 17/7 тоот байрууд, 25 дугаар байрны 51 тоот байр, гарааш шилжүүлж өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 17/6 тоот, 25 дугаар байрны 51 тоот байр, гараашийг гуравдагч этгээд Жинхэнэ-Уянга ХХК-д олгуулж өгнө үү гэж өөрчилсөн. Харин 17/5, 17/7 дугаар байрыг П.Хурцад буцаан олгуулж өгнө үү. Гэрээ болон төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой Бигмайнд бюлдинг ХХК-иас багагүй зардал гарсан, санхүүгийн бүхий л тооцоо, нотлох баримтыг хэрэгт өгсөн. Хөрөнгийн үнэлгээний компанитай гэрээ хийж холбогдох үнийг тогтоосон. Дулааны шугам сүлжээг татахад 1,088,014,204 төгрөг, Өртөө харуул ХХК-иар хамгаалалтын ажил гүйцэтгүүлсний зардал, кран худалдах авсан, зураг төсөл хийлгэх, түлшний зардал, ажилчдын цалингийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зардал, зураг төсөл хийлгэсэн зардал, геодезийн судалгаа хийлгэсэн зардал гээд нийт 5,728,487,738 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч мөн тодруулсан. 1-р шаардлагын хувьд 1,205,000 000 төгрөг, 627,000 ам.долларыг Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарт шилжүүлсэн тул гаргуулах нь талууд гэрээгээ цуцалж байгаа бол өгсөн, авснаа буцаана. 2-р шаардлагын хувьд түр хугацаагаар ашиглуулж байсан гээд байна. Гэрэлт хотхоны хаусуудыг жинхэнэ эзэмшигчид буцаан өгөх гэсэн байна. Өндөр үнээр өгсөн эдгээр хаусыг буцаан өгөхөд татгалзахгүй. Харин өгөхдөө хийсэн засварын зардлаа хасаж тооцно. 3-р шаардлагын хувьд зардал буюу хохирол нэхэмжилсэн. Ямар учраас 5 тэрбум төгрөг нэхээд байгаа нь тодорхойгүй, үндэслэлээ бичээгүй байсан, одоо тайлбараа хэлж байна. Тэгэхээр нэгэнт төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой хийгдсэн ажил, төсөл хэрэгжүүлсэн учир төрийн эрх бүхий байгууллагын санхүүжүүлэлтээр хийгдсэн ажил байсан. Төслөөр хийгдсэн байгаа нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Сөрөг нэхэмжлэлийн энэ шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Жинхэнэ-Уянга ХХК-ийн өмгөөлөгч П.Сэлэнгэ шүүхэд гаргасан шаардлагадаа: 2018.09.19-ний өдөр нэхэмжлэгчид холбогдуулан Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гаражийн хамт Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын хууль бус эзэмшлээс гаргуулах шаардлага гаргасан. 25 дугаар байрны 51 тоотын хувьд 2018 оноос Жинхэнэ-Уянга ХХК өмчлөгч болсон. Нэхэмжлэгч нар энэ байртай холбоотой шаардлагыг өмнө нь Хан-Уул дүүргийн шүүхэд гаргасан. Өнөөдөр мөн л бие даасан шаардлагаараа өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан. Эдгээр үл хөдлөх эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн баримт байхгүй бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй тул 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гараж гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажлыг 2013 оны гэрээний дагуу хийсэн. Төслийн эрх шилжүүлэх талаар талууд тохиролцоод төлбөрийн зарим хэсгийг өөрийн үл хөдлөх эд хөрөнгөөрөө төлөхөөр тохиролцоод 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууц, гараж гэсэн үл хөдлөх эд хөрөнгийг өгсөн. Үүнийгээ Жинхэнэ-Уянга ХХК нэрээр хүлээлгэн өгч акт үйлдсэн. Гэтэл гуравдагч этгээд 2018 онд өмчлөгч болсон гэж байна. Хууль бусаар ашиглаж байгаа зүйл байхгүй, гэрээний дагуу төлбөртөө тооцож шилжүүлсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай зарим хэсэг нь гуравдагч этгээдийн гаргасан шаардлагатай давхцаж байгаа. Тиймээс буцаан шилжүүлэх ёстой хөрөнгийг өгөхөд татгалзахгүй, гэхдээ хууль бус эзэмшиж байгаа зүйл байхгүй. Нэгэнт буцаан өгч байгаа тул нүүлгэн гаргах шаардлага байхгүй гэжээ.

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэг, 261-р зүйлийн 261.1 дэх хэсэгт заасныг Бигмайнд бюлдинг ХХК, Пүрэвдоржийн Хангал, Пүрэвдоржийн Хурц нараас 5,637,019,900 /таван тэрбум зургаан зуун гучин долоон сая арван есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж Бөөний худалдаа ХК, Балжиннямын Дөлбадрах, Балжиннямын Очбадрах нарт, Бөөний худалдаа ХК, Б.Дөлбадрах, Б.Очбадрах нараас 2,219,314,647 /хоёр тэрбум хоёр зуун арван есөн сая гурван зуун арван дөрвөн мянга зургаан зуун дөчин долоо/ төгрөг гаргуулж Бигмайнд бюлдинг ХХК, П.Хангал, П.Хурц нарт тус тус олгож,

-Бигмайнд бюлдинг ХХК-ний өмчлөлд улсын бүртгэлийн Ү-2205016698 дугаарт бүртгэгдсэн 648 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205016693 дугаарт бүртгэгдсэн 1221 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2205011650 дугаарт бүртгэгдсэн 1,248 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Бөөний худалдаа ХК-ний өмчлөлд шилжүүлэхийг,

-Бигмайнд бюлдинг ХХК-ний газар эзэмших эрхийн 000303707 тоот гэрчилгээтэй, Баянгол дүүргийн 20-р хорооны 94,254 м.кв газрыг Бөөний худалдаа ХК-д шилжүүлэхийг,

-Бигмайнд бюлдинг ХХК-иас 2013 оны 5-р сарын 16-ны өдөр актаар хүлээлцсэн Солонго хорооллын цахилгааны техникийн нөхцөл №03/2008, цахилгааны техникийн нөхцөл №686/2008, цахилгааны техникийн нөхцөл №322/2008, төслийн тамга /эх хувь/, газрын геологи, байгаль орчин, хот байгуулалтын үнэлэлт, дүгнэлт, техник эдийн засгийн үзүүлэлт, төслийн давуу талууд, төслийн товч танилцуулга, төслийг дэмжих захирамж, төслийн хэрэгжилтийн тухай НЗД Батбаяр, төслийн тухай НЗД Мөнхбаяр, төслийн тухай БГДЗД Цогтбаатар, бланкны загвар, sky network гадна холбооны угсралтын ажлын төсөв, 2х1000 квт дэд өртөөний зураг, гадна дулаан, дулааны механик зураг, гадна цахилгаан хангамж, гадна гэрэлтүүлгийн зураг, гадна дулаан, дулааны механик зураг 2, 2х630 кв-ын дэд өртөө зураг, 10 кв-ын хуваарилах байгууламж, гадна ус, ариутгах татуургын шугамын ажлын зураг 20 ширхэг баримтуудыг хүлээн авсан хэлбэрээр Бөөний худалдаа ХК-д шилжүүлэхийг тус тус даалгаж,

-Б.Дөлбадрах, Б.Очбадрах нараас улсын бүртгэлийн Ү-2206018037 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, Ү-2206018035 дугаарт бүртгэгдсэн 17/7 тоот үл хөдлөх эд хөрөнгийг тус тус гаргуулж П.Хурцад,

-Б.Дөлбадрах, Б.Очбадрах нараас улсын бүртгэлийн Ү-2206058817 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 25/5-р байрны 51 тоот аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-2206058854 дугаарт бүртгэгдсэн 25/5-р байрны зоорийн давхрын 53 тоот автозогсоолыг гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,530,590,901 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 5,728,487,738 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэг, 58-р зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,710,000 /гурван сая долоон зуун арван мянга/ төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 42,402,403 /дөчин хоёр сая дөрвөн зуун хоёр мянга дөрвөн зуун гурав/ төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 42,286,000 /дөчин хоёр сая хоёр зуун наян зургаан мянга/ төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК-иас 28,343,049 /хорин найман сая гурван зуун дөчин гурван мянга дөчин ес/ төгрөг гаргуулж Бөөний худалдаа ХК-д, Бөөний худалдаа ХК-иас 11,254,523 /арван нэгэн сая хоёр зуун тавин дөрвөн сая таван зуун хорин гурав/ төгрөг гаргуулж Бигмайнд бюлдинг ХХК-д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар Бигмайнд бюлдинг ХХК-иас 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг гаргуулж Золач ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1874 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5,637,019,900 төгрөг гэснийг ...2,811,883,832 төгрөг гэж, ...2,219,314,647 төгрөг гэснийг ...1,754,314,647 төгрөг гэж, ...олгож, гэсний дараа үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 6,355,726,168 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 3,974,173,091 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 4 дэх хэсгээс ...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн гэснийг хасч,

тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 дахь хэсгийн ...автозогсоолыг гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д тус тус олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,530,590,901 төгрөгийн, сөрөг нэхэмжлэлээс 5,728,487,738 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэснийг ...автозогсоол, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д тус тус олгосугай, гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...28,343,049 төгрөг гэснийг ...14,217,369 төгрөг, ...11,254,523 төгрөг гэснийг ...8,929,523 төгрөг гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.Хурцаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,343,050 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлбадрах хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.04-ны өдрийн 1874 дугаартай магадлалын зарим заалтыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохиролд 5,637,019,099 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар олох байсан орлогыг тооцон нэхэмжлэх эрхтэй боловч нэхэмжлэгч 4 жилийн хугацаанд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж 2,761,174,800 төгрөг бодитойгоор олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 2,761,174,л800 төгрөгийг гаргаж шийдвэрлэсэн нь буруу болжээ гэж дүгнэж хохирлоос хасаж тооцон шийдвэрт өөрчлөлт оруулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

а. Бөөний худалдаа ХК нь хариуцагчтай гэрээ хийх үед болон түүнээс өмнөх хугацаанд ч аж ахуйн 13 нэгж үл хөдлөх хөрөнгөө түрээслэн орлого олж байсан. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүд нь нийт 10,920 м.кв талбайтай үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ явуулах зориулалттай тоноглогдсон, дулаан, цэвэр бохир ус, бичил узельтэй, оффисын өрөөнүүдтэй, асфальтан зам талбайтай, ачаа буулгах гадна тавцантай, төмөр замтай машины асфальтан замтай, гүний худагтай иж бүрэн тоноглогдсон обьектууд байсан учраас 1 м.кв талбайг 4,585 төгрөгөөр тооцон түрээслэж орлого олдог байсан гэдгийг нотлох баримтууд хэрэгт авагдсан. /х.х-6-58-122, х.х-8. 45-46, х.х-5-188-198-р талд/

б. Анхан шатны шүүхээс түрээслэгч нартай хийсэн гэрээ, барьцааны мөнгө буцаан олгосон баримтууд, Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилуүүлэх гэрээ, шинжээчийн дүгнэлт, фото зурагнууд, хариуцагчийн хүсэлтээр дахин шинжээч томилуулсан шинжээчийн 2018.10.31-ний өдрийн 100/18 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчид шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл буюу 2013.08.13- 2017.11 сар хүртэл 4 жил 3 сарын хугацаанд олох байсан орлогыг тооцон хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн үндэстэй байсан. Гэтэл давж заалдах шатны шүүх нь бодитой олох байсан нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

в. Нөгөө талаар магадлалд 2,7 тэрбум төгрөгийг бодитойгоор олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэх үндэстэй байна. Хэрэв хариуцагч гэрээний үүргээ биелүүлэлгүй, гэрээнээс татгалзсан үйл явдал болоогүй бол нэхэмжлэгчийн үйл ажиллагаа 6 жил 4 сарын турш үргэлжилж 2,7 тэрбум төгрөгөөр зогсохгүй нийт 4 тэрбум шахам төгрөгийн орлого олох магадлал байсан учраас мэргэжлийн үнэлгээчин, шинжээч нар олох байсан орлогыг тооцон дүгнэсэн байхад бодитой олох байсан орлого гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийсэн байна

г. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч үл хөдлөх хөрөнгүүдээ бусдад түрээслэж орлого олж байсан бөгөөд нийт 10,920 м.кв талбайг нэг м.кв-ын сарын түрээсийн төлбөр 4,585 төгрөгөөр үржүүлэн тооцоход нэг жилд наад зах нь 600,949,440 төгрөгийн орлого олж болох тооцоо гарч байгаа юм. Үүнийг 4 жил 3 сараар тооцоход 2,554,157,760 төгрөгийн орлого олох боломж байсан байдаг. /Жич: шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш өнөөдрийг 2019.12 сар хүртэл 2 жил 1 сарын хугацааны олох байсан орлого 1,252,000,000 төгрөг нэхэмжлээгүй болно/

д. Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ-ний 10 дугаарт ...энэхүү гэрээ болон бусад дагалдах гэрээнүүд хийгдсэнээс хойш 30 хоногийн дотор ... одоо байгаа түрээслэгч нартай байгуулсан аливаа гэрээг дуусгавар болгож эрхийн доголдолгүй болгон А талд хүлээлгэн өгнө гэж заасан бөгөөд үүний дагуу 13 аж ахуйн нэгжтэй хийсэн түрээсийн гэрээг дуусгавар болгож барьцааны мөнгийг буцаан олгосон нотлох баримт хэрэгт авагдсан байгаа болно. Хариуцагч төслийг худалдан авч байгаа гэж гэрээ байгуулж бусдын үйл ажиллагаа явуулж байсан 18 ширхэг үл хөдлөх хөрөнгийг буулгаж устгасан мөртлөө гэрээнээс татгалзаж 4 жил 3 сар өнөөдрийг хүртэл 6 жил 4 сарын туршид нэхэмжлэгч компанийг үйл ажиллагаа явуулах боломжгүй болгочихсон байхад давж заалдах шатны шүүх бодитой орлого олж байсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байна гэж үзэж хариуцагчаас нэхэмжлэгчид гаргуулан олгох хохирлыг хасаж тооцсон нь үндэслэлгүй байна. Хэрэгт нэхэмжлэгчийн олох байсан орлогыг нотлох баримт болох 13 түрээсийн гэрээ, 2 талын хооронд байгуулсан гэрээний 10 дугаар заалт, төслийн эрх шилжүүлэх үед авсан фото зурагнууд, барьцааны мөнгө буцаан олгосон баримтууд, үнэлгээний тайлан, шинжээчийн 100/18 дугаартай дүгнэлт, зэрэг олон нотлох баримтууд авагдсан байдаг юм. Бодит байдал дээр нэхэмжлэгч нь ямар ч орлогогүй ажиллаж байсан компани байгаагүй бөгөөд ямар хэмжээний орлого олох боломжтой байсан, үүнийг хариуцагчийн буруутай үйлдлээс болж алдсан нь нотлох баримтаар тогтоогдсон байдаг тул ИХ-ийн 261.1-д заасныг үндэслэн олох байсан орлогоос зөвхөн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017.11 сар буюу 4,3 жилийн хугацаанд 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан хохирлыг хэрэгт авагдсан /8-р хавтас 45-46, 6-р хавтас 57-120/ нотлох баримтуудыг үнэлж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх үгүйсгэсэн, буруутгасан ямар нэгэн үндэслэл магадлалд заагаагүй мөртлөө 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг хасаж тооцсон нь буруу байна. 2018.10.31-ний өдрийн 100/18 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дүгээрт олох байсан орлогыг тодорхойлсон нь үнэлгээ хийх журам, хуульд нийцсэн эсэх гэсэн асуултанд хариулсан нь ... орлогын хандлага нь ирээдүйн мөнгөн урсгалыг өнөөгийн үнэ цэнд хувиргах замаар үнэ цэнийг тодорхойлдог хандлага юм. ... ҮОУС11... энэхүү аргыг бүх эрсдлийг нөхөх арга гэж нэрлэдэг ба хэрэглэхэд хялбар арга боловч ирээдүйн орлого нь зах зээлд хүлээгдэж буй орлогоос илүүтэйгээр өөрчлөгдөх үед найдвартай байж чадахгүй сул талтай гэж /харин ч дутуу үнэлсэн/ байх тул маш тодорхой дүгнэсэн байдаг. Тэрээр Хөрөнгийн үнэлгээний МЧД ХХК нь үндсэн хөрөнгийн үнэлгээг зах зээлийн сууриар, зах зээлийн хандлагыг ашиглан гүйцэтгэсэн хэдий ч орлогын хандлагын капиталчлах аргаар үнэлгээний тооцооллыг мөн хийсэн байх ба үнэлгээний дүн нь өртөгийн болон зах зээлийн хандлагын аргуудаар тооцоолсон дүнгүүдтэй ойролцоо гарсан нь уг хөрөнгийг түрээслүүлэх замаар ирээдүйд олж болох түрээсийн орлогын хэмжээг тухайн байршил, тухайн зах зээлийн харилцааны үед үнэлгээний практикт мөрдөж байсан ТӨХ-ны 2007 оны 42-р тогтоолын 1-р хавсралтаар баталсан түрээсийн төлбөрийн жишгээр зах зээлийн орчин зэрэгт уялдуулан дэвшүүлсэн таамаглалд тулгуурласан тооцоолол нь зарчмын хувьд зүйтэй байна гэж /х.х-5-188-199/ дүгнэсэн байдаг. Гэтэл магадлалд бодитой олох байсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй, энэ талаар шүүхэд нотлох баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

Бөөний худалдаа ХК-ийг олох байсан орлогоос нэг ч төгрөг хариуцагчаас гаргах боломжгүй гэж үзэж 2,7 тэрбум төгрөгийн хохирлыг хасаж өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзээгүй дэндүү өрөөсгөл, нэг талыг барьсан бодитой биш ИХШХШТХ-ийн 40.1, 40.2-т заасан зарчмыг баримтлаагүй дүгнэлт хийсэн байна гэж үзэж гомдол гаргаж байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалын ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтын 5,637,019,900 төгрөг гэснийг ...2,811,883,832 төгрөг гэж, тогтоох хэсгийн 1 дэх заалтын 5 дахь хэсгийн ... үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 3,530,590,901 төгрөгийн гэж тус тус өөрчлөлт оруулсныг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхбаяр, хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 1874 дүгээр магадлалаар манайхаас 2,811,883,832 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэсэн, мөн төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийн хэм хэмжээг хэрэглэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн. Дээрх шалтгааны улмаас шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадсангүй.

1. Гэрээний агуулгыг буруу ойлгож, ИХ-н 260.1, 243.1, 227 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн тухайд: Шат шатны шүүхүүд талуудын хооронд үүссэн бизнесийн харилцааны онцлогийг огт харгалзан үзэхгүй, ойлгохгүй байна. Юуны өмнө талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн бэ гэдгийг харгалзан үзэх ёстой.

Талуудын хооронд Солонго хороолол төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрхийг шилжүүлсэн юм. Гэтэл шүүх ердийн авто машин худалдан аваад эвдэлчихээд буцаан өгсөн тул эд хөрөнгөд учруулсан хохирлыг гаргуулж буй мэтээр ойлгоод хэргийг шийдсэн байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг баримтлан хэргийг шийдсэнээр энэ нь нотлогдоно.

Гэрээний онцлог юу вэ гэвэл Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан Солонго хороолол төслийг худалдах авах, төслийг хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн авах юм. Талуудын хооронд 2013.05.13-ны өдрийн Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу манай компани үйл ажиллагаа явуулсан. Энэ гэрээнд заасны дагуу Солонго хороолол төсөл хэрэгжүүлэх тул хүссэн ч, хүсээгүй ч Бөөний худалдаа ХК-ийн өмчлөл эзэмшилд байсан, актлагдсан хуучин байшингуудыг чөлөөлөх байсан. Өөрөөр хэлбэл манай компани эрх шилжүүлэн аваагүй, нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК өөрийн боловсруулсан Солонго хороолол төслөө хэрэгжүүлээд ажилласан байсан ч тухайн газраа чөлөөлөөд орон сууцаа барих байсан юм.

Нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК анхлан Солонго орон сууцны төсөл боловсруулсан бөгөөд уг төсөлд тухайн газрыг чөлөөлж, орон сууцны хотхон байгуулахаар төлөвлөсөн байсан. Манай компанийн тухайд тухайн төслийг худалдан аваад, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд, Бөөний худалдаа ХК-ийн төсөлд тусгагдсан байсны дагуу орон сууц барих газраа чөлөөлсөн юм. Гэтэл энэхүү төслийг хэрэгжүүлж ажилласан манай үйл ажиллагааг гэм хор учруулсан үйлдэлтэй адилтган үзэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ өнцгөөс нь асуудлыг авч үзвэл манай компани Бөөний худалдаа ХК-д ямар ч хохирол учруулаагүй, харин ч төслийг нь хэрэгжүүлээд, ажлыг нэлээн явуулаад, төслийг нь улам үнэ цэнэтэй болгосон юм. Гэтэл ердийн худалдах худалдан авах хэлцэлтэй адилтгаж үзэж байгаа нь хууль буруу хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна.

Нөгөө талаар Иргэний хуулийн Эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авах гэсэн 260 дугаар зүйл 260.1-д Үүргийн агуулгад харшлахгүй бол эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдах-худалдан авахад эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн заалтууд нэгэн адил хамаарна гэж заасан бөгөөд үүргийн агуулгад харшлахгүй бол гэсэн урьдчилсан нөхцөлийг заавал харгалзах ёстой байсан.

Шүүх манай тохиолдолд талуудад үүсэж байгаа Үүргийн агуулгыг зөв тодорхойлох ёстой байеан. Манай талд орон сууцны Солонго хороолол төслийг хэрэгжүүлэх үүрэг үүсэж байна. Энэ зорилгоор л манай компани тасралтгүй ажиллаж 9 тэрбум шахуу төгрөгийн зардал гаргасан байгаа. Гэтэл манай хүлээсэн үүрэг болох актлагдсан, балансаас хасагдсан, угаасаа орон сууцны хороолол барихын тулд чөлөөлөх ёстой байсан барилгыг буулгасан явдлыг гэм хор учруулсан мэтээр дүтгээд байгаа нь учир дутагдалтай болжээ.

Чухамхүү энэхүү алдаатай дүгнэлтээс үүдээд шат шатны шүүх Иргэний хуулийн 227.1 дэх хэсэг буюу гэрээний аль нэг тал үүргээ зөрсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардах эрхтэй гэсэн дүгнэлтэнд хүрээд байна. Манай зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээд тухайн орон сууцны төсөл хэрэгжүүлэх газраа чөлөөлсөн явдлаа үүргээ зөрчсөн үйлдэл гэж үзэхгүй байгаа. Гэтэл шүүх тухайн актлагдсан, ашиглалтгүй байшинг буулгасан үйлдлийг үүргээ зөрчсөн үйлдэл гэж үзээд ИХ-ийн 227.1-тэй холбож байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, тооцооллын алдаа гарсан тухайд:

2.1. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь манай талаас хэд хэдэн янзын хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийн төлбөр гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэсэн. Энэ нь үндэслэлгүй болох тухай, мөн үнэлгээ нь ч үндэслэлгүй тухай тэр үед нь шүүх хуралдаан дээр тайлбарласан. Давж заалдах гомдолдоо ч дурдсан.

Энэхүү үндэслэлээ улам тодруулаад, туйлын тодорхой жишээг сонгон авлаа.

Шат шатны шүүхүүд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын өмчөд бүртгэлтэй төмөр замыг манай компани болон П.Хурц, П.Хангал нараар 480,000,000 төгрөг төлүүлэх шийдвэр гаргасан нь өөрөө алдаатай шийдвэр болсон. Учир нь тухайн 2 ширхэг төмөр зам нь:

- Бөөний Худалдаа ХК болон иргэн Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын өмч биш УБТЗ ХНН-ийн өмч гэдэг нь баримтаар хангалттай нотлогддог бөгөөд одоо хүртэл өмчид нь бүртгэлтэй байдаг. /Хавтаст хэргийн 4 хавтас 193 дахь талд/

- Энэхүү 2 ширхэг төмөр зам нь тухайн газар байгаа, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байгаа бөгөөд нэг төмөр замаар нь 2-р цахилгаан станцыг нүүрсийг өдөр бүр саадгүй тээвэрлэж байгаа, нөгөө төмөр зам нь анх байсан хэвээрээ байгаа болно. /Хэргийн 4-р хавтас 193 хуудас, 8-р хавтас 92 хуудас/

- Тухайн газарт үзлэг хийхэд анхан шатны шүүхийн шүүгч Б.Алтантуяа нь өөрийн биеэр очиж 2 төмөр зам байгаа гэдгийг нь шалгаж үзлэгийн тэмдэглэлдээ 2 төмөр зам байна гэждурьдсан байдаг. /Хэргийн 4-р хавтас 170-186 талд/

Дээрх нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байгаа, шүүгч нь өөрийн биеэр үзлэг хийж тэмдэглэлд тусгасан, тухайн төмөр зам нь бүрэн бүтэн байгаа нурааж эвдлээгүй мөн бусдын өмчийг Бөөний худалдаа ХК-ийнх мэт тооцож биднээр төлүүлэх шийдвэр гаргасан нь өөрөө огг үндэслэлгүй буруу шийдвэр болсон. Хавтаст хэрэгт яг тухайн 2 салаа төмөр зам нь Бөөний худалдаа ХК-ийн өмч гэсэн нотлох баримт байхгүй. /5 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар хуудсанд Үнэлгээ нь авагдсан байгаа/

2.2. Мөн энэхүү үнэлгээний тайланд бусдын өмч бөгөөд одоо хүртэл ямар нэгэн байдлаар эвдэрч гэмтээгүй тэр хэвээрээ тухайн газарт байгаа төмөр зам, агаарын цахилгааны шугам зэргийг үнэлэн оруулсан байдаг бөгөөд үүний дагуу анхан болон давах шатны шүүхэд манай компаниар эдгээр зүйлсийг төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хариуцлагагүй шийдвэр болсныг эргэн нягтлахыг хүсье.

2.3. Авто зам, агаарын шугам, бетонон хөл, худгийн барилга, соёлын төв зэрэг нь бүгд нураагдаагүй, газар дээрээ байгаа эдгээр зүйлсийг Монгол Улсын шүүх биднээр төлүүлэх гээд байгаад гайхаж бас харамсаж үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байна.

2.4. Б.Дөлбадрах нь өнөөдрийг хүртэл бидний барьсан хаус болон орон сууцанд амьдарч байгаа ба энэ хөрөнгүүд нь бидний загвар болгон ашиглаж байсан бүрэн тавилгатай иж бүрэн засвар хийгдсэн барилгууд байсан. Тухайн барилгад засвар хийх ямар ч шаардлага байхгүй бөгөөд 64,460,567 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь үнэнд нийцэхгүй юм. Тухайн орон сууцанд засвар хийхийг бид зөвшөөрсөн, уг мөнгийг нь буцаан гаргаж өгнө гэсэн тохиролцоо байгаагүй болохыг анхаарна уу. Энэ нь Иргэний хуулийн Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр тодорхойлогдох ёстой. Өмчлөгчийн зөвшөөрөлгүй хийсэн засварын мөнгийг хэрхэн шийддэг практик шүүхүүдэд нэгэнт тогтсон гэж ойлгож байгаа. Гэтэл энэ тохиолдолд эсрэгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн талаар давж заалдах шатны шүүх буруу дүгнэлт хийж, хохироосон тухайд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэр ёсоор бидний сөрөг нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдаж, 2,219,314,647 төгрөг нэхэмжлэгч нараас авах болсон. Үүнийг үндэслэлтэй болжээ гээд нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК, Очбадрах, Дөлбадрах нар давж заалдаагүй, хариуцагч талаас болон гуравдагч этгээдээс ч давж заалдаагүй.

Гэтэл магадлал гарахдаа гэнэт 1,754,314,647 төгрөг болоод 465,000,000 төгрөгийг хасч тооцсон нь өөрөө алдаатай шийдвэр байсан. Учир нь шүүх эрх зүйн маргаан шийддэг газар. Талууд хэн аль нь маргаагүй зүйл дээр шүүх дүгнэлт хийгээд, талуудын маргаагүй үйл баримтыг шүүх үгүйсгэж, 2 нүүр гаргаж байгааг ойлгохгүй байна.

Учир нь магадлалын 12 дутаар талд хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК тухайн барилгын дээврийн засварын зардалд 5,500,000 төгрөг шилжүүлсэн талаар нэхэмжлэгч маргаагүй тул хохирлоос хасч тооцон гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэж байснаа өрдөө хэдхэн мөрийн дараа мөн адил нэхэмжлэгч маргаагүй 126 сая төгрөгийн талаар эргэлзээгүй дүгнэх боломжгүй гэсэн дүгнэлтийг өөрийн санаачлагаар хийгээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж байгаа нь үндэслэлгүй болжээ.

Энэ байдлаараа бол шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд давж заалдахгүй, хяналтын журмаар гомдол гаргахгүй байхад шат шатны шүүхүүд өмнөөс нь төлбөрийг нь хасаж өгөөд байх шинжтэй болж байна. Давж заалдах шатны шүүхийн хассан энэхүү төлбөрүүд нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд бэлнээр хүлээн авсан баримт байгаа болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрт энэхүү зүйлийг хүлээн зөвшөөрсөн байсан мөртлөө давах шатны шүүхэд илүү тооцоолол хийж давхардуулсан мэтээр худлаа ярьж, давах шатны шүүхийн шүүгч нар ч нотлох баримтыг тулгаж үзэлгүйгээр хасалт хийснийг хүлээн зевшеөрехгүй байгаа юм.

Нэхэмжлэгч нар нь анх нэхэмжлэл гаргахдаа ч тэмдэгтийн хураамж төлөөгүй, улсыг хохироосон, сая бас 465,000,000 төгрөгийг манай авах авлагаас хасуулахдаа ч давж заалдаагүй, ямар ч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй байж ийнхүү хасуулаад байгаа нь шүүх талуудад эрх тэгш, шударга ёсны үүднээс хандахгүй байгааг, 2 нүүр гаргаж байгааг харуулж байна. Ямар хүн нь нэг ч тегрөг төлөхгүй шүүхээр асуудлаа шийдүүлдэг, бүр давж заалдах гомдол гаргахгүй асуудлаа шийдүүлээд яваад байгааг ойлгохгүй байна.

3.2. Бид өнөөдрийг хүртэл төслөө хэрэгжүүлэхийн тулд нийтдээ бараг л 9,000,000,000 шахуу төгрөгийн зардал гаргаж, бүх дэд бүтцийг өөрсдийн тодорхой хөрөнгө оруулалтын дэмжпэгтэйгээр бий болгосон боловч эрхийн доголдлын улмаас төлбөр төлөлтийг зогсоож асуудлыг шийдэх гэсэн боловч нэгэнт хууран мэхпэгдсэн, тэрхүү доголдлуудыг дангаар шийдэх боломжгүй байсан юм. Давж заалдах шатны шүүх манай гаргасан зардлыг бүхэл нь хэрэгсэхгүй болгосон байхад, манай зүгээс гомдолтой болохоо илэрхийлсээр байхад тэр тухай Магадлалдаа нэг ч өгүүлбэр оруулсангүй, хууль зүйн дүгнэлт хийсэнгүй.

4. Гэрээ зөрчсөн тал нь нэхэмжлэгч тал бөгөөд гэрээнээс татгалзсан тал нь манай тал болох тухай:

4.1. Шат шатны шүүхүүд ИХ-н 227 дугаар зүйлийн 227.1 дэх заалтыг буруу хэрэглэж байна. Уг зүйлд Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хуулийн бичвэрээр уншиж ойлговол манай тал гэрээнээс татгалзсан бөгөөд үүнтэй холбоотойгоор учирсан хохирлоо шаардах эрхтэй гэж ойлгоно.

Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь анх хэлцэл хийж гэрээ байгуулахдаа хуучирч муудсан 1950-д онд анх баригдаж ашиглалтанд орсон, одоо ашиглагдахгүй байгаа, эхнээс нь нурааж байгаа, насжилт дууссан, сүүлийн жилүүдэд ашиглахгүй байгаа нуралт цууралт өгсөн, төслийн газарт орж нураахад бэлэн болсон үйл ажиллагаа явуулах боломжгүй 11 ширхэг барилгууд өгч байгаа шүү бид нар нураагаад өгье эсвэл та нар төслөө хэрэгжүүлэхдээ нураагаарай гэж байв. Энэхүү хэлсэн зүйлс нь Бөөний Худалдаа ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэл болон хурлын шийдвэрт удаа дараа хүн бүхэн дурдаж баталгаажсан байдаг. Биднийг анх гэрээ хийхээр тухайн газарт очиж барилгуудыг үзэхэд үнэхээр хуучирч муудсан, зарим барилга захаасаа нуралт өгсөн, хана тааз цууралттай, ашиглалтын норм дүрэм хангахгүй, ашиглалтын хугацаа хэтэрч элэгдэл хорогдол тооцогдохоо больсон, балансаас хасагдсан, актлагдаж байгаа барилгууд байсан юм. Харин бидний зүгээс энэхүү газар нь өөрөө үл хөдлөх хөрөнгөтэй байсан юм шүү гэдгийг баталгаажуулах үүднээс тухайн газарт байсан бүх барилга буюу 11 ширхэг барилга тус бүрийг 100,000,000 төгрөгөөр үнэлэн гэрээнд тусган шилжүүлэн авсан юм. /Хэргийн 3-р хавтас 212-214 хуудас, 5-р хавтас 62-70 хуудас/

Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь эрхийн доголдолтой өмч бидэнд шилжүүлсэн байснаас үүдэн маргаан гарсан. Тухайн газраас олон хэсэг болгон бусдад хэсэгчлэн зарсан байдаг бөгөөд эрхийн доголдолтой гэдэг нь яаж нотлогддог вэ гэдэг нь дараах зүйлсээр нотлогддог.

1..1 Орц гарцын маргаан

1.1.1. Онцгой байдлын ерөнхий газрын шатахууны нөөцийн салбарт нэг хэсгийг зарсан

1.1.2. Бэрэн групп ХХК-д хэсэг газрыг зарсан байдаг

1.1.3. Хятадын хөрөнгө оруулалттай компанид тал хэсгээс нь зарсан байдаг юм. /Хэргийн 4 хавтас 194-204 тал/

Эдгээр компаниуд нь биднийг барилгын ажил эхлэх зөвшөөрлөө аван, хөрөнгө оруулалт хийн барилгын ажил эхлэхэд маргаан гаргаж эхэлсэн. Знэ нь ямар маргаан бэ гэвэл орц гарцын маргаан байдаг. Танай газар дээгүүр бид зорчих, тээвэрлэлт хийхээс өөр ямар ч замгүй ээ бидэнд өөр гарц байхгүй, Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь бидэнд анх газар зарахдаа танай энэхүү газар дээгүүр явж байнаа гэж хэлж зарсан хэмээн маргалдсан. Энэ тухай олон удаа явуупж харилцаж байсан албан бичгүүдээр нотлогдоно. Иймд бид эрхийн доголдолтой газар байна энэ асуудлыг шийдэж өгөөч гэж удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул эрхийн доголдлыг арилгах боломжгүй байгаа бол дээрх газрыг авахгүй гэж мэдэгдсэн.

1.2 Газрын маргаан

1.3 Дэд бүтэц - Дэд бүтэцгүй дээрх газарт биднийг дэд бүтцийн ажлыг шинээр эхлүүлэхэд тухайн газрууд мөн л ажил хийлгэхгүй гэж маргаан гаргаж эхэлсэн.

1.4 Төмөр зам - Улсын мэдлийн төмөр зам энэхүү газрын дундуур дайран өнгөрдөг. Хуулийн дагуу төмөр замаас 50 метрийн зайд барилга байшин барих, үйл ажиллагаа явуулахыг хориглодог гэдгийг бид сүүлд мэдсэн. Мөн төмөр замын зүгээс энэхүү төмөр замыг авахуулахгүй байнгын ашиглалттай төмөр зам учраас 50 метрийн зайд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн шаардлага тавьсан.

1.5 Агаарын шугам - Дээрх газарт Бөөний худалдаа ХК-ийн мэдлийн бус цахилгааны агаарын шугам байрладаг. Энэхүү шугамыг буулгах гэтэл УБЦТС ХК-ийн зүгээс ашиглалттай цахилгааны шугам учир буулгаж болохгүй гэж албан бичиг өгсөн.

1.6 Гараж - Бидэнд шилжүүлэн өгсөн газарт бусдын өмчлөлийн тоосгон гараж давхцалтай байдаг. Үүнийг буулгах гэхээр хувийн өмчид зөвшөөрөлгүй халдлаа гэж тухайн эзэмшигчид нь гомдол гаргадаг юм.

Ийм учир шалтгаанууд, эрхийн доголдлуудыг биднээс нууж урьдчилж мэдэгдэлгүйгээр гэрээ хийснээс болоод бид төсөл хэрэгжүүлж барилга барих, цаашид хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул удаа дараа та нар эрхийн доголдлоо арилга аль эсвэл бид гэрээнээс татгалзах хүсэлтэй байна хэмээн шаардсан боловч хариу ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул эцэст нь аргаа бараад шуудангаар гэрээнээс татгалзсан татгалзлыг явуулсан юм.

Гэтэл шүүх албан бичгүүдийг заримыг дурдаад ...байгаа боловч эрхийн доголдолтой гэдгийг нотлохгүй байна гэсэн ганц өгүүлбэр бичсэн.

Шүүх яагаад ингэж үзсэн болох тухай нэг ч оюун дүгнэлт хийгээгүй. Энэ нь шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн болон бодит үндэслэлгүй болохыг харуулж байна.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд бид удаа дараа энэхүү эрхийн доголдолтой өмч хөрөнгө шилжүүлэн өгсөн, түүн дээр бид нар үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа байдлыг хэлж байсан боловч хүлээн аваагүй. Иргэний хуулийн 251, 252, 253, 254-т заасны дагуу эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн өгсөн нь нотлогдвол тухайн өмчийг буцаан өгөөд хохирсон хохирлоо буцаан төлүүлэх эрхтэй гэж заасан байдаг. Иргэний хуулийн дээрх заалтуудыг шат шатны шүүхүүд зөрчиж, уг заалтыг зөв хэрэглээгүй нь буруу болсон гэж үзэж байна.

4.3. Гэрээнд 2 зүйлийн төлбөр л төлөхөөр тусгагдсан байдаг.

а/ Үл хөдлөх хөрөнгийн төлбөр

б/Төслийн телбөр

Нөгөө талдаа энэхүү төслийг хүлээн авснаас хойших хөрөнгө оруулалтыг Бигмайнд бюлдинг ХХК гаргахаар тусгагдсан байдаг. Анх үл хөдлөх хөрөнгө хүлээлцсэн актанд 11 ширхэг үл хөдлөх хөрөнгийг нэг бүрчлэн хүлээлгэн өгсөн байдаг бөгөөд өөр ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой бичиг баримт хүлээлгэн өгөөгүй юм. Гэрээний дагуу тодорхой хэмжээний төлбөрийг төлөөд явж байх хугацаанд эрхийн доголдолтой өмч бидэнд шилжүүлж өгсөн нь батлагдаж маш олон асуудлууд үүссэн ба мөн түүнийг нь арилгах боломжгүй нь илт мэдэгдэж, тэдгээр эрхийн доголдлуудыг нуун далдалж худалдсан нь илэрмэгц бидний зүгээс үйл ажиллагаа явуулах боломжгүй болж гэрээнээс татгалзсан.

5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд : Хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэрэгт авагдсан ба шуух хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий бүх нөхцөл байдал тогтоогдсон хийгээд эдгээр нөхцөл байдлын талаар шүүхийн бүрэн, бодитой дүгнэлтийг агуулсан шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангана.

Яг ингэж УДШүүхийн тогтоолд тайлбарласан.

Шат шатны шүүхүүд нотлох баримтыг үнэлэх, цуглуулах талаарх журмыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаа зөрчсөн зөрчилд хамаарна гэж бид үзэж байна.

5.1. Шүүхийн журмаар асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дараа Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь маш олон хуурамч бичиг баримтыг шүүхэд гарган өгсөн. Үүний нэг жишээ нь МЧД ХХК-иар гүйцэтгүүлсэн гэх үнэлгээний тайлан байдаг. Анх гэрээ хийхэд тухайн хөренгүүд дээр үнэлгээ хийлгэсэн бол тэрхүү үнэлгээгээр худалдаж худалдан авах гэрээнд оруулах, эсвэл удирдах зөвлөлийн хуралд тухайн хийсэн үнэлгээг танилцуулж ямар учраас нэг бүрийн үнэ нь 100,000,000 төгрөгөөр гэрээ хийж байгааг бас яагаад заавал үнэлгээнээс доогуур үнээр худалдах гэрээ байгуулж байгааг тайлбарлах ёстой байсан. Гэтэл үнэлгээ хийснээс хойш нэг еар орчмын дараа хуралдсан ТУЗ-ийн хурлын тэмдэглэл болон тогтоолд ...1950-1960 онд ашиглалтанд орсон, ашиглалтын хугацаа хэтэрсэн, нурж унах шахсан, балгас болсон, шавар чулуу тоосго модоор баригдсан, сүүлийн 5 жил огт ашиглагдаагүй... хэмээн бүх гишүүд тодотгон хэлсэн байдаг нь тухайн үед ямар ч үнэлгээ хийгдээгүй байсныг нотолдог юм. Энэхүү нөхөн хийсэн үнэлгээний тайланд элэгдэл хорогдол нь дуусч, ашиглалтын хугацаагүй болсон маш их хэмжээний хөрөнгө байсан мэтээр, мөн энэхүү хөрөнгүүдийг 1982 онд ашиглалтанд орсон мэтээр илтэд худал тусгасан байдаг ба мөн бусдын хөрөнгийг үнэлгээнд оруулсан нь хуурамч буюу нөхөж хийсэн тайлан гэдгийг даруй илтгэж байгаа болно. /Хэргийн 5 дугаар хавтаст 62-70 хуудас/

5.2. Шүүх хэргийг үнэн зөв, маргаангүй шийдвэрлэхийн тулд салбар салбарын харилцааг зохицуулж буй хуулийн болон захиргааны хэм хэмжээ, аргачлалын талаар зохих мэдлэгтэй байх нь нэн чухал юм. Шүүхүүд МЧД ХХК-ийн үнэлгээчин Ч.Дарамбазарын үнэлсэн гэх хуурамч үнэлгээгээр бүх барилгын үнэлгээг тооцож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

а. Тооцооллын хувьд ашиглалтанд оруулсан он, сар, өдөр тайлангууд дээр илт зөрүүтэй байдаг. /Хэргийн 5-р хавтас 107 хуудас, 8-р хавтас 123 хуудас/

б. Тухайн компанийн 2013 онд хийгдсэн гэх үнэлгээн дээр 2015 онд үүсгэн байгуулагдсан компанийн регистр бүхий тамга дарагдсан байдаг. /Хэргийн 5-р хавтас 102, 103 хуудас/

в. Үнэлгээг хийсэн гэх Ч.Дарамбазар гэх хүний үнэлгээ хийх эрх нь 2010.12 сараас 2013.12.24 хүртэл, 2013.12 сараас 2016.12 сар хүртэл хүчинтэй байсан юм. Үнэлгээчний хувийн тамга нь тухайн сунгалтын хугацааны дуусах огноогоор хийгддэг бөгөөд Жишээ нь: 2010.12 сард 3 жилийн хугацаатай үнэлгээчний эрх авахад тамган дээрх огноо нь 2013 гэж байх ёстойг хуульчилж өгсөн байдаг. Гэтэл 2013 онд хийгдсэн гэх тэрхүү үнэлгээн дээр 2016 гэсэн хувийн тамга нь дарагдсан байдаг нь хуурамч нөхөж хийсэн тайлан болохыг дахин нотолж өгдөг. /Хэргийн 5 дугаар хавтас 105-115 хуудас, 8-р хавтас 93 хуудас/

г. Үнэлгээ хуурамч болохыг хэлэхэд дахин шинээр унэлгээг гарган огноо нь мэдэгдэхгуй хувийн тамга дарж, албан бичгэн дээр нь регистр нь зөрүүтэй компанийн тамга дарж андуурсан байна хэмээн тайлбар хийсэн нь илтэд хуурамч гэдгийг улам нотолдог.

5.3. Хавтаст хэрэгт Улсын бүртгэлийн ерөнхий газраас МЧД ХХК-ийн үүсгэн байгуулагдсан огнооны талаарх лавлагаа авагдсан бөгөөд энэхүү албан ёсны лавлагаан дээр 2015 онд үүсгэн байгуулагдсан компани гэж тодорхой гаргаж өгсөнийг шүүх үнэлэхгүй байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. /Хэргийн 8-р хавтас 235 хуудас/

5.4. Шүүх МЧД ХХК-ийн хийсэн үнэлгээг ашиглан шийдвэр гаргадаг. Бид энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хөндлөнгийн компаниар үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч удтал хүлээн зөвшөөрөхгүй байсны эцэст Золач ХХК-р тухайн тайлан хийх аргачлал зөв эсэх талаар асуулга явуулж хариулт авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна, Асуулга гэсэн нотлох баримтын төрөл ИХШХШ тухай хуульд заагдаагүй болно.

Дахин шинжилгээ, нэмэлт шинжилгээ гэсэн 2 өөр ойлголт байхад Аргачлал зөв үү гэсэн асуулга тавьж байгаа нь хуульд зөвшөөрөгдөөгүй бөгөөд нотлох баримт болж чадахгүй. Иймд бид дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч татгалзсан, удаа дараа дүгнэлтийн эх хувийг авах хүсэлт гаргасан боловч бидний хүсэлтийг хангаагүй. Гэтэл энэхүү бусармаг явдлыг давж заалдах шатны шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхгүй мэтээр дүгнэсэн.

Хамгийн гол нь манай зүгээс МЧД гэдэг компани болон иргэн Ч.Дарамбазар нарын талаар туйлын тодорхой гомдол, үндэслэл гаргаад байхад манай гомдолд ямар ч дүгнэлт өгөлгүй, анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй гэж бөөрөнхийлжээ. Манай гаргасан гомдол үндэслэлгүй бол яагаад үндэслэлгүй гэж үзсэн болох, хүлээн авах боломжгүй, хүлээн авахад саад болж байгаа хууль зүйн болон бусад үндэслэлийн талаар л бичих ёстой шүү дээ.

5.5. Хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтыг шүүх нягтлан шалгаагүй, буруу үнэлсэн. Энэ нь хэргийн шийдэлд нөлөөлсөн.Тухайлбал /шийдвэрийн 9 дэх талд/ ...МЧД ХХК 1998 онд үүсгэн байгуулагдсан үйл баримт хөрөнгийн үнэлгээ хийх эрхийг 1998 онд авсан байсан мэтээр буруу дүгнэсэн. Хуулийн этгээд үүсгэн байгуулах, хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авах гэдэг нь 2 өөр ойлголт юм. Энгийнээр хэлбэл бар, цэнгээний газар ажиллуулахаар компани байгуулах, согтууруулах ундаагаар үйлчлэх эрх авах гэдэг нь 2 өөр ойлголт. Энэ 2 ойлголтыг хольж хутгаад байна.

МЧД ХХК 1998 онд хөрөнгийн үнэлгээ хийхээр санаатай үүсгэн байгуулагдсан байж болно. Гэхдээ тухайн хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлөө хэдэн онд авсан бэ гэдэг нь илүү чухал юм.

Хэрэгт МЧД ХХК гэдэг нэртэй хуулийн этгээд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг авсан гэх ямар ч баримт алга байна.

Харин 2010 онд Ч.Дарамбазар гэдэг Монгол Улсын иргэн болох хувь хүнд хөрөнгийн үнэлгээ хийх эрх олгосон байна. Энэ бол хувь хүнд өгч байгаа эрх юм. Түүнээс биш МЧД ХХК-д хөрөнгийн үнэгээ хийх эрх олгож байгаа шийдвэр биш.

Ч.Дарамбазар МЧД ХХК-ийн захирлаар ажиллаж байгаа нь уг компанийг тусгай зөвшөөрөлтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Ч.Дарамбазар өнөөдөр АЧД компанийг, маргааш БЧД компанийг, нөгөөдөр ВЧД компанийг үүсгэн байгуулаад захирлаар нь өөрийгөөө томилох эрхтэй. Хэрвээ Ч.Дарамбазар захирлаар ажиллаж байгаа бол АЧД, БЧД, ВЧД компаниуд бүгд тусгай зөвшөөрөлтэй компани болж хувирахаар байна. /анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтээр/ Энэ талаар анхан давж заалдах шатны шүүхээс үндэслэлтэй зөв дүгнэлт хийгээгүй, эцэслэн шийдвэрлэх боломжгүй байгаа тул хэргийн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй.

5.6. Манай зүгээс мөн Дөлбадрах, Очбадрах гэсэн 2 иргэнийг Бөөний худалдаа ХК-ийг төлөөлөх эрхтэй эсэх талаар, мөн энэ 2 иргэн нэхэмжлэгч байх эсэх талаар маргаж, давж заалдах шатанд хандсан. Гэтэл энэ талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийж чадсангүй.

Давж заалдах шатны шүүх компанийн ихэнх хувьцааг нь Дөлбадрах, Очбадрах нар эзэмшдэг байна. Компанийн дүрмийн 9.1-д хэрвээ ихэнх хувьцаа эзэмшигч компанийн удирдлагаар ажиллавал Ерөнхий захирлаар, гэрээт этгээд ажиллуулбал Гүйцэтгэх захирлаар томилно гэснийг үндэслэжээ.

Манай зүгээс компанийн дүрэмтэй огт маргаагүй, компани дүрэмдээ юу ч гэж зааж болно. Гагцхүү ИХШХШ ажиллагаанд оролцохыг тулд заавал томилогдсон байх ёстой. Тэр 2 иргэнийг нэхэмжлэл гаргах эрхийг олгосон, томилсон компанийн шийдвэр опг алга байна. Нөгөө талаар Ерөнхий захирлаар ч томилсон шийдвэр огт алга.

Дөлбадрах, Очбадрах нар нь нийлээд компанийн ихэнх хувьцааг эзэмшиж болох ч дан дангаараа нэгэн зэрэг компанийн Ихэнх хувьцааг эзэмших боломжгүй болохыг анхаарна уу. Ах дүү 2 нэгдмэл сонирхолтой байж болох ч энэ нь 2-уулаа зэрэг компанийг төлөөлнө, 2-уулаа зэрэг Ерөнхий захирал байна, 2-уулаа зэрэг компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй, 2-уулаа зэрэг ИХШХШ ажиллагаанд оролцоно гэсэн үг биш юм.

5.7. Шат шатны шүүх хэргийн оролцогчоо зөв тогтоож чадахгүй байна.

Энэ тухайд: Шүүхүүд хариуцагч нараас ........ төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай гэж ерөнхийд нь заагаад байна. Манай зүгээс бол Очбадрах, Дөлбадрах гэсэн 2 иргэнээс авсан зүйл огт байхгүй, энэ 2 иргэнд хохирол учруулсан зүйл огт байхгүй гэж үзэж байгаа.

Шүүхүүд Беөний худалдаа ХК-д .... төгрөг олгосугай, иргэн Дөлбадрах, Очбадрах нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрлэж болох байсан. Энэ тухай олон удаа тайлбарлаж байгаа боловч шат шатны шүүх Очбадрах хэдэн төгрөгөөр яаж хохирсон, Дөлбадрах яаж хохирсон талаар огт дүгнэлт хийхгүй байна. Манай зүгээс Очбадрах, Дөлбадрах нарыг огт хохироогүй гэж үзэж байгаа болно. Анхан шатны шүүхээс Очбадрах Дөлбадрах нарын ямар өмч хөрөнгө ороод буулгагдсан болох зэрэг нөхцөл байдлыг тогтоогоогүй. Иймд хэргийг дахин шийдүүлээд нэхэмжлэгч тус бүрийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тогтоох нь зүйтэй.

6. Бусад үндэслэл:

6.1. Бөөний Худалдаа ХК нь 1993 оноос хойш нэг ч удаа ашигтай ажиллаж байгаагүй тайланг Монголын татварын алба болон Санхүүгийн зохицуулах хороонуудад өгч тайлагнаж байсан юм. Гэтэл шүүхийн явцад ашиг орлого олж байсан мэтээр татварын ямар нэгэн тамга тэмдэггүй, татварын албанд өгсөн тайлангаас илт зөрүүтэй тайлан гарган өгсөн. Бид үүний эсрэг шүүхэд хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн татварын албанаас 2010-2013 оныг дуусталх тайлан балансуудыг гаргуулан авсан. Энэхүү тайлангууд нь жилдээ 1,900,000 төгрөгийн орлоготой дандаа алдагдалтай тайлан байсан юм. Гэтэл анхан шатны шүүх энэхүү татварын албаар баталгаажсан тайланг үнэлээгүй нь бас нэг алдаа болж байна. /Хэргийн 5 хавтас 29-32 хуудас, 6 хавтас 84-89 хуудас/ Мөн төсөл хэрэгжихийн хэдхэн хоногийн өмнө баахан этгээдтэй түрээсийг гэрээ хийгээд цуцалсан дүр үзүүлсэн нь ч хуурамч, эргэлзээтэй нотлох баримт болохыг бид анхан шатны шүүх болон давж заалдах гомдолдоо удаа дараа тайлбарласан, энэ гомдлоо дэмжиж байгаа болно.

6.2. Бидний тухайн төсөлд оруулсан бодитой хөрөнгө оруулалт болох 5,728,487,738 төгрөгийн зардал нь бүгд хууль ёсны, баримт нотолгоотой, гэрээгээр баталгаажсаар байтал анхан шатны шүүх дээр үйл ажиллагааны зардал гэж үзсэн нь өөрөө өрөөсгөл болсон юм. Бид төслийг бүтээн байгуулахын тулд хөрөнгө оруулалт хийж зардал гаргаж байсан болохоос үйл ажиллагаа явуулах гэж зардал гаргаж байгаагүй гэдгийг ялгаж салгаж ойлгох нь зүйтэй. Манай гаргасан зардлаас:

А. Дулааны шугам татахад 1,088,014,204 төгрөг /нерго сервис мантож ХХК-иар гүйцэтгүүлсэн/,

Б. Барилгын гэрээ МСШ 211,028,000 төгрөг,

В. Цэвэр бохир усны шугамын ажил 300,000,000 төгрөг,

Г. Барилгын зураг 721,850,00 төгрөг /АЕСН компани/,

Д. Зураг төсөл 220,000,000 төгрөг /Татбос ХХК/,

Д. Газрын төлбөр 80,874,840 төгрөг,

Е. Зургийн хянан магадлагаа 30,850,470 төгрөг,

Ё. Барилгын бараа материал 527,649,600 төгрөг

Ж. 1 орон сууцны элэгдэл 24,160,000 төгрөг гэх мэт бүх зардлууд бүрэн дүүрэн 100 хувь нотлогдох бөгөөд шүүхээр хангаж шийдвэрлэх бодит боломжтой байсаар атал анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүх ямар нэгэн дүгнэлт хийлгүй бөөрөнхийлсөн юм.

Төслийг хэрэгжүүлэх явцад иргэн Б.Дөлбадрахад бэлнээр өгсөн болон дансанд нь шилжүүлэн өгч байсан америк доллар болох 615,322 ам.доллар буюу тухайн үеийн Монгол банкны ханшаар 1,127,478,477 төгрөг, бэлэн болон бэлэн бусаар өгсөн төгрөг буюу 1,205,000,000 төгрөг ба нийт 2,332,478,477 төгрөгийг бидэнд гаргуулан өгөх үндэслэлтэй юм. /Хэргийн 7-р хавтас 87, 105, 115, 137 дахь талд/

Нэхэмжлэгч талд төлөхөөр шийдвэр гарсан 2,811,883,832 төгрөгийг бид хүлээн зөвшөөрөхгүй байна.

Энэхүү үнийн дүнгийн 885,092,000 төгрөгт бусдын өмч хөрөнгө болох төмөр зам 480,000,000 төгрөгөөр, агаарын шугам 32,175,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба мөн одоо хүртэл байгаа банзан хашаа 5,550,000 төгрөг, бетонон хашаа 6,000,000 төгрөг, асфальтан зам 349,050,000 төгрөг, бетонон хөл 772,500, тоосгон хашаа 4,500,000, бетонон хөлтэй модон шон 3,120,000, кабель 10 кв 3,925,000 төгрөгөөр үнэлэгдэн орсон байна. Мөн дээрх үнийн дүнгийн 947,500,000 төгрөгт одоог хүртэл байгаа барилгууд болох архивын барилга 60,000,000, луут агуулах 455,000,000, төмрийн цехийн барилга 48,000,000, авто засварын газар гражийн хамт 200,000,000, гараж 112,000,000, гүний худгийн барилга 12,500,000 төгрөг, уурын зуухны барилга 60,000,000 төгрөг гэж үнэлэн биднээр төлүүлэхээр болсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх хөрөнгүүд нь бүгд бүрэн бүтэн байгаа, мөн зарим өмч хөрөнгө нь Бөөний худалдаа ХК болон иргэн Б.Дөлбадрах, Б.Очбадрах нарын өмч биш гуравдагч этгээд болох УБТЗ ХНН, Бэрэн групп ХХК, УБЦТС ХК-иудын өмч гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл хүчингүй, хуурамч болохыг дахин давтан тайлбарлая.

Энэхүү үйл баримтуудын талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд ямар ч дүгнэлт хийгээгүй юм. Манай зүгээс удаа дараа тайлбарлаж байгаа болно. Иймд хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

Бөөний худалдаа ХК-д олгохоор шийдвэрлэсэн 2,811,883,832 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, манай сөрөг нэхэмжлэлээс анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 2,219,314,647 төгрөгийг хэвээр үлдээж, төсөл хэрэгжүүлэхэд гаргасан бодит зардлыг Очбадрах, Дөлбадрах нараас гаргуулсан өөрчлөлт оруулж өгөхийг хүсье гэжээ.

 ХЯНАВАЛ:

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

 Нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК, Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь Бигмайнд бюлдинг ХХК, П.Хурц, П.Хангал нарт холбогдуулан Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ-г цуцалснаас учирсан хохиролд 9,167,610,000 төгрөгийг гаргуулах, газар болон бусад үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших, өмчлөх эрхийг шилжүүлэн авах, төсөлтэй холбоотой актаар хүлээлгэн өгсөн баримт бичгүүдийг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч хохирлоос бусад шаардлагыг зөвшөөрч, хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргаж, гэрээний үүрэгт шилжүүлсэн 1,205,000,000 төгрөг, 615,000 ам.доллар гаргуулах, төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох гарсан зардал, хохиролд 5,728,487,738 төгрөгийг гаргуулах, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/5, 17/7 дугаар байрыг П.Хурцад буцаан шилжүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Хэрэгт Жинхэнэ-Уянга ХХК нэхэмжлэгч нарт холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот хаус, 25 дугаар байрны 51 тоот орон сууцыг гаражийн хамт гаргуулахаар бие даасан шаардлага гаргажээ.

 Анхан шатны шүүх хариуцагч нараас 5,637,019,900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах, нэхэмжлэгч нараас 2,219,314,647 төгрөгийг гаргуулан хариуцагч нарт олгуулахаар, гэрээний дагуу шилжүүлсэн газар эзэмших эрх, төсөлтэй холбоотой баримт бичгүүд, тамгыг хүлээн авсан хэлбэрээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулах, нураагаагүй үлдсэн 3ш барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийг Бөөний худалдаа ХК-ийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгч Б.Дөлбадрах, Б.Очбадрах нараас Хан-Уул дүүргийн 11-р хороо, Гэрэлт хотхоны 17/6, 17/5, 17/7 тоот үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж П.Хурцад, 25/5 байрны 51 тоот үл хөдлөх эд хөрөнгийг авто зогсоолын хам гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д олгуулахаар, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн үлдсэн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч нараас 2,811,883,832 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгуулах, нэхэмжлэгч нараас 1,754,314,647 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгуулах, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гэрэлт хотхоны 17/6 тоот, аялал жуулчлалын зориулалттай, улсын бүртгэлийн Ү-2206018029 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулж Жинхэнэ-Уянга ХХК-д олгуулахаар өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

 Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

 Нэхэмжлэгч Бөөний худалдаа ХК, Б.Дөлбадрах, Б.Очбадрах нар нь зохигчийн хооронд байгуулсан 2013.05.17-ны өдрийн Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ-г цуцалж, гэрээ цуцалсантай холбогдуулан гэрээний дагуу шилжүүлсэн баримт бичиг, хөрөнгө, өөрт учирсан хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч хохирлоос бусдыг зөвшөөрч, хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд мөн гэрээний үүрэгт шилжүүлсэн мөнгөн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгийг буцаан гаргуулах, гэрээ хэрэгжих боломжгүй болсноос төслийг хэрэгжүүлэхэд гаргасан зардал, учирсан хохирлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 Зохигч Засгийн газрын 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд хамрагдсан Солонго хороолол төслийг худалдах-худалдан авахаар 2013.05.13-ны өдөр Төсөл худалдах-худалдан авах, төслийн эрх шилжүүлэх гэрээ байгуулжээ.

 Тус гэрээгээр Бөөний худалдаа ХК хэрэгжүүлэхээр төлөвлөж, зохих ёсны тодорхой хэмжээний зөвшөөрлүүдийг авсан Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх орон сууцны цогц хорооллын төслийг бүхэлд нь буюу төсөл хэрэгжүүлэх газар, тэр газар дээр байгаа үл хөдлөх хөрөнгө, төсөлтэй холбоотой бүх төрлийн зөвшөөрөл, бичиг баримт, эрх, үүрэг, холбогдох төрийн байгууллагуудаас олгогдсон зөвшөөрөл болон бусад биет болон биет бус өмчийн эрхийг П.Хангал, П.Хурц нарт худалдахаар, худалдан авагч нь гэрээгээр тохирсон нөхцөлөөр худалдан авахаар харилцан тохиролцжээ.

 Гэрээний дагуу худалдагч нь эд хөрөнгө, эрхийг худалдан авагчийн эзэмшил, өмчлөлд шилжүүлсэн, худалдан авагч гэрээгээр тохирсон хуваарийн дагуу төлбөрийг төлж, гэрээ хэрэгжиж байсан боловч 2017 онд хариуцагч буюу худалдан авагч гэрээг цуцалсан үндэслэлээр худалдагч буюу нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-д зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ гэж, 205 дугаар зүйлийн 205.1.-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 Зохигч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шилжүүлэхийг хэн аль нь зөвшөөрсөн, харин гэрээ цуцалснаас учирсан хохирлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, 227 дугаар зүйлийн 227.1.-д зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдох учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.2.-т нэг тал гэрээнээс татгалзсан явдалд нөгөө тал нь буруугүй бол 227.1.-д заасан үндэслэл хамаарахгүй.

 Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн, хариуцагч гэрээ цуцалсанд нэхэмжлэгч буруугүй гэх үндэслэлээр өөрт учирсан хохирлоо нэхэмжилсэн бол хариуцагч нь нэхэмжлэгчийг эрхийн доголдолгүй эд хөрөнгө хүлээлгэж өгөөгүй, төсөл хэрэгжих газрыг засан сайжруулах арга хэмжээ аваагүй, холбогдох арга хэмжээ авч өгөхөөр удаа дараа амлаж байсан боловч биелүүлээгүй, төсөл хэрэгжүүлэх газар дээр 2 төмөр зам дайран өнгөрдөг орц гарцыг хаасан ОБЕГ-ын агуулахтай холбоотой асуудал, хэсэг бүлэг хүмүүсийн хувийн өмчлөлийн гараж барьсан, хүний хувийн өмчид халдах боломжгүй болсон, агаарын шугам болон төмөр замыг бүрэн нүүлгэх боломжгүй байхад төсөл хэрэгжих боломжгүй, ...эдгээрийг шийдвэрлэж өгнө үү гэж нэхэмжлэгч талд удаа дараа хандсан боловч ямар ч санаачлага гаргаагүй, холбогдох арга хэмжээг аваагүйгээс төсөл хэрэгжих боломжгүй болж гэрээг цуцалсан гэж маргажээ.

 Хэрэгт авагдсан баримтаар гэрээнээс татгалзсан үндэслэл бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн хүлээлгэн өгсөн газар дээр орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлэх боломжтой эсэх, тус газар нь эрхийн доголдолтой эсэх, гэрээний дагуу хүлээн авсан газар, хариуцагчийн эзэмшиж, төсөл хэрэгжүүлэх газрын талбайн хэмжээ өөрчлөгдсөн эсэх, төсөл хэрэгжээгүй үндэслэл, хэрэгжих боломжгүй нөхцөл байдал байсан эсэх, төсөл хэрэгжээгүйд гэрээний аль тал буруутай талаар үндэслэл бүхий хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт хэрэгт авагдаагүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

 Тухайлбал, зохигч төсөл хэрэгжих газар дээр төмөр зам байгаа, байхгүй талаар маргалдсан, хэрэгт авагдсан баримтаар төсөлд хамрагдах газар дээр төмөр зам байх бөгөөд тухайн зам нь байнгын ашиглалттай зам гэх тул тус замыг зөөвөрлөх, шилжүүлэх боломжтой эсэх, дээрх төмөр зам нь орон сууцны хорооллын төсөл хэрэгжүүлэхэд нөлөөлөх эсэх талаар эрх бүхий байгууллагаас тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

 Түүнчлэн хариуцагчаас гаргасан ...төсөл хэрэгжих боломжгүй эрхийн доголдолтой газар шилжүүлсэн, тухайлбал орц гарцын маргаантай, хувь хүмүүсийн өмчлөлийн гараж баригдсан байх тул бусдын хөрөнгөд халдаж болохгүй байдал бий болсон, тус газар дээгүүр агаарын шугам дайрч өнгөрсөн зэрэг асуудал нь төслийг хэрэгжүүлэх боломжгүй болгосон... гэх тайлбарыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

 Анхан шатны шүүх дээр дурдсан зөрчлийг гаргаснаас гадна нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, шаардлага тодорхойгүй байхад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, хохирлыг шийдвэрлэхдээ нураагдаагүй, бодитоор байгаа үл хөдлөх эд хөрөнгө, байгууламжийн үнийг хохиролд тооцож, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн гэж үзэх ба шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлтэй.

 Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулаагүй, маргаантай үйл баримт үндэслэл бүхий тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хянгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянах хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй гэж үзэх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 168 дугаар зүйлийн 168.1.1.-д заасан шаардлагад нийцээгүй.

 Хяналтын шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 102/ШШ2019/01517 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1874 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч Б.Дөлбадрахын 14,283,824 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Бигмайнд бюлдинг ХХК-ийн 14,217,370 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Д.ЦОЛМОН

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                       Г.АЛТАНЧИМЭГ

                                  ШҮҮГЧИД                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                  Г.ЦАГААНЦООЖ

                                                                  Х.ЭРДЭНЭСУВД