Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж, шүүгч Д.дорж, Ц.лмэг нарын бүрэлдэхүүнтэй,

иргэдийн төлөөлөгч Д.*******,

нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам,

улсын яллагч С.Энхмаа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар №1672,

хохирогч Д.*******,

шүүгдэгч Л.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр *******, *******т төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******, *******  тоотод оршин суух, урьд дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 564 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.4 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн ******* дугаартай,   овогт гийн *******т,

Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 96 дугаар зүйлийн 96.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 0108 0071 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь 2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” нэртэй пабад согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ тэнд үйлчлүүлж байсан Т.ийг араас нь түлхэхэд нь “яаж байна аа” гэхэд түүнийг илтэд үл хүндэтгэн нүүрэн тус газар нь гараараа цохиж догшин авирлан бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрсан, 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Н “” хорооллын тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хэвлийн тус газарт нь хутгалж амь биед нь аюултай хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан, 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудал дотор Д.*******тай хамт архи ууж байгаад түүнийг бусадтай хардан нүүрэн тус газарт нь гараараа цохин хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэлдээ дүүргийн цагдаагийн тасагт сэжигтнээр тооцогдон, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдан шалгагдаж байхдаа 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүртэл нийт 316 хоног Хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг тус тус  үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Л.ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Яллах дүгнэлтэд дурдсан зүйл бүгд үнэн. Мэдүүлэг өгөх шаардлагагүй.” гэх мэдүүлэг,

Хохирогч Д.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2016 оны 02 дугаар сарын 17-ны орой би ажлаа тараад явж байхад Л.******* надтай утсаар яриад бид 2 хотоос хамт Налайхад манайд ирсэн. Би хоол унд хийж өгөөд, Л.******* усанд орсон. Л.******* манайд хамт байдаггүй, хааяа ирдэг. Тэр өдөр бид 2 пиво уугаад унтсан. Миний хоолой боогдохоор нь би цочоод сэрсэн. Сэрээд харахад Л.******* согтуу ч юм шиг, шартсан ч юм шиг байсан. Би Л.*******т их тус болдог. Би уурлаад Л.ийг гэрээсээ гаргаад буцаад унтсан. Тэгээд гэрээс гараад явахад Л.******* орцонд 1 давхарт байсан. Намайг цохих шиг болсон чинь хутгалсан. Би хутгална гэж зүүдлээ ч үгүй явсан.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Л.ийн мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “Би 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй санагдаж байна ресторанд 15 цагийн орчимд ганцаараа орсон юм. Тэгээд танихгүй хүнтэй хамт сууж байгаад нэг шил 0,75 литрийн архи аваад хувааж уусан. Тэгээд удалгүй тэр хүн ч яваад өгсөн. Би нөгөө уусан архиндаа нэлээн согтсон юм. Тэгээд зарим болсон асуудлыг сайн санахгүй, орж гараад байна. Миний санаж байгаагаар орой л болж байсан байх нэг танихгүй эмэгтэйтэй маргалдаад байсан санагдаж байна. Би тэр эмэгтэйг танихгүй бөгөөд нэрийг нь ч мэдэхгүй, нүдний шилтэй эмэгтэй байсан санагдаж байна. Нэг удаа нүүрэнд нь цохиод авах шиг болж байсан. Тэгээд л нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн цагдаагийн хэлтэс рүү аваад явсан. Өөр болсон явдлыг санахгүй байна. ...Тухайн үед манай ээжийн бие муу дүүргийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан ба ээжийг сахих байсан. 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай ах эргээд ирэхээр нь би “та нэг өдөр сахиад хоночих би юманд явчихаад ирье” гэж хэлээд ахыг үлдээгээд эмнэлгээс гараад ******* руу залгахад “ тараад Налайх руу гэр рүүгээ явж байна” гэхээр нь “хоёулаа хамт явъя” гээд офицерын буудал дээр хүлээж байтал 18 цагийн үед ******* ирээд бид 2 жижиг тэргэнд суугаад Налайх руу яваад гэрт нь очоод хоол унд идээд байж байтал ******* 0,75 литрийн шилтэй архи гаргаж ирээд бид 2 хувааж ууж дуусгаад ахиад дэлгүүрээс гарч 2 литрийн хуванцар бор савтай боргио пиво оруулж ирээд хувааж ууж дуусгаад унтах гэж байхад ******* намайг урьд нь манай ээж гадуур явж байгаад төөрөөд гэрээ олохгүй байхад нь нэг охин гэрт дагуулж ирсэн. Тэгэхэд ******* бид 2 гэрт хамт байсан ба дагуулж ирсэн охинтой намайг хардаад бид 2 маргалдсан. Намайг “хоолны шавхруунд цадаж дээ” гэх мэтчилэн хэлэх хэлэхгүй үгээр доромжилж байгаад унатаад өгсөн. Өглөө нь 6 цагийн үед би босоод дахиад архи уумаар санагдаад дэлгүүр орж 0,33 литрийн “Бурхан халдун” нэртэй архи аваад гэрийнх нь хажуу орцонд ороод шатан дээр сууж байгаад ганцаараа ууж дуусгаад буцаад *******ын гэр рүү орохоор орц руу ортол ******* үүдэн дээр таараад “хоолны шавхаруунд цадаж дээ” гэж хэлсэн нь санаанд ороод уур хүрээд шууд хэвлий рүү нь нэг удаа дүрээд аваад байж байхад хүүхэд нь гарч ирээд орилоод ******* “манайх руу оръё” гээд байхаар нь *******ыг түшээд гэрт нь ороод би архинд нэлээн согтсон байсан учир газар уначихсан. Тэгээд цаашаа санахгүй байгаа, тасарсан байх. Нэг сэрэхэд Налайх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан. ...2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******тай уулзаад хамтдаа нд байх Цагдаагийн академын урд байх Хотел гэсэн нэртэй буудалд ороод нэг шил 0,75 литрийн ерөөл архи хувааж ууж дуусгаад дахиад лаазтай боргио пивонууд авч уугаад сууж байтал ******* руу нэг залуу яриад байхаар нь миний уур хүрээд “хэн юм” гээд хоорондоо маргалдаад миний уур хүрээд би баруун гараараа уруул руу нь 2 удаа цохиход зугтаагаад гараад явсан. Би буудалдаа хэвтэж байтал нэг цагдаа ирээд дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү аваад явсан ийм л зүйл болсон.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 129-130, 136-138 дугаар тал/

Хохирогч Т.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр өөрийн найз ийн хамт гадуур явж байгаад хоолонд орох гээд ны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” нэртэй хоолны газар 18 цагийн орчим орсон юм. Дотор сууж байгаад хоол идээд сууж байсан юм. Тэгтэл гаднаас 2 залуу орж ирсэн. Тэгээд хоорондоо юм яриад суугаад байсан. Тэр гурав сууж байгаад хүний нэг шил пиво уух шиг харагдсан. Тэгээд нэг залуу нь эхлээд гараад явсан тэгтэл тэр дундаасаа нэлээн согтолттой залуу нь ганцаараа үлдээд сууж байхдаа хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Тэгснээ намайг сууж байхад араас түлхчихсэн юм. Тэгэхээр нь эргэж хараад “яаж байна вэ?” гэхэд эхлээд гадуур хувцасаараа нүүрэнд цохиод дараа нь гараараа нэг удаа зүүн талын нүд хэсэгт цохиод авсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 69-70 дугаар тал/

Насанд хүрээгүй гэрч Н.ын мөрдөн байцаалтад өгсөн: “2016 оны 2 дугаар сарын 17-ны өдөр 20 цагийн үед би Н хороолол тоотод байрлах гэртээ байж байтал манай ээж ******* гаднаас өөрийн найз ийн хамтаар орж ирцгээсэн. Тэгээд ******* усанд ороод, ээж гэр орноо цэвэрлээд байж байгаад манай гэрт байрны найр хийгээд задлаад үлдээчихсэн дүүрэн шахуу 0,5 литрийн “Алтантүрүү” гээд архи байсныг зүгээр байж байгаад ээж *******, ******* хоёр хувааж ууцгаасан. Тэгээд архиа дуусчихаад ******* гэрээс гараад удалгүй нэг том савтай 2 литрийн пиво авч ирээд тэрийгээ хувааж ууцгаасан. Тэгээд пиво уучихаад ээж *******, ******* хоёр нөгөө өрөө рүү ороо засаад хаалгаа хаачихсан. Би том өрөөнд унтчихсан. Тэгээд үүрээр 6 цагийн үед хажуу өрөөнд хүн хэрэлдээд байхаар нь би сэрчихсэн. Тэгээд сэрүүн хэвтэж байтал ээж өрөөнийхөө хаалгыг онгойлгоод “******* намайг ухаан алдтал боочихлоо” гээд өрөөнөөсөө орилоод гараад ирсэн. Тэгээд ээж ******* 00-ын өрөө рүү ороод утсаар ийг айлгах гэж худлаа хий яриад байсан. Тэгээд ******* нь хувцасаа өмсөөд гэрээс гарсан. Гэрээс гарахдаа ******* ээжид “мааниа уншаарай” гэж хэлчихээд гарсан. Тэгсэн чинь ээж надад”******* сая гарахдаа манай гэрийн цэнхэр хоолны хутгыг аваад гарчихлаа” гэж ярьж байгаад миний хажуугаар унтсан. Тэгээд унтаж байгаад 8 цаг 30 минут хүртэл унтаад сэрээд хот руу манай эгчийн хүүхдийг харахаар явахдаа бэлдээд хувцасаа өмсөөд гарсан. Тэгээд би гэртээ зурагт үзээд хэвтэж байгаад ээжийг гарснаас 10 минутын дараа босоод тавчикаа өмсөх гээд гэрийн үүд рүү явтал орцонд эмэгтэй хүн орилж хашгирах чимээ гарахаар нь би манай ээж байна гэж бодоод гурилын элдүүр мод бариад гарсан чинь ******* орцны нэг давхарт ганцаараа нэг шил архи тавьчихсан уугаад дуусгаж байсан. Харин ээж цаад талд нь орцны бариул бариад зогсож байсан. Тэгтэл ******* гартаа манай цэнхэр иштэй хутгыг барьчихсан над руу ойртсон. Тэгтэл ээж хажуунаас нь ийг “боль боль” гээд гуйгаад хэлсэн чинь ******* хутгаа надаас нуугаад нурууныхаа ард талд нуугаад барьсан. Тэгээд ээж гэдсээ бариад намайг “гэрлүүгээ оръё” гэж хэлсэн. ******* ээж бид хоёртой хамт манай гэр рүү ээжийг надтай хамт түшилцээд орсон. Тэгээд гэрт орж ирээд ээж том өрөөний шалан дээр шууд хэвтчихээд гэдсээ дараад орилоод байхаар нь би хувцасыг нь сөхөөд үзтэл хэвлийдээ хутгалуулчихсан байсан. Энэ үед ******* бас ээжийн ар талд нь шалан дээр хажуу тийшээ урд зүг рүү хараад хэвтчихсэн байсан. Тэгэхээр нь би утсаараа түргэн дуудсан чинь эмнэлэг “цагдаа руу ярь” гэж хэлэхээр нь би түргэн дуудсаны дараа Налайхын цагдаа руу ярьсан. Тэгсэн чинь энэ үед ******* ах “би өөрийгөө хутгалаад ээжийнхээ араас явна” гээд өөрийнхөө гэдэс хавиараа хутгаа ирээр нь чиглүүлж бариад араас нь иш рүү нь нөгөө гараараа цохиод байсан. Тэгээд түргэн ирэхгүй байхаар нь дахиад залгасан чинь “одоо очиж байгаа” гэсэн тэгээд удалгүй эмнэлгийн эмч над руу залгаад манай орцны код асуугаад, манай гэрт орж ирсэн. Яг араас нь цагдаа зэрэгцээд орж ирсэн.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 73-75 дугаар тал/

Гэрч Г.ын мөрдөн байцаалтад өгсөн: "...2016 оны 2 дугаар сарын 18-ны өглөө босоод байж байтал манай төрсөн дүү а над руу залгаад “ээж хутгалуулчихлаа та хүрээд ирээч” гэхээр нь би “хэн хутгалчихсан юм бэ?” гэхэд “******* хутгалчихлаа” гэхээр нь би “******* наана чинь байна уу?” гэхэд “цагдаа ирээд аваад явчихлаа” гэхээр нь би гэрээсээ гараад Налайх дүүргийн эмнэлэг дээр очтол эмнэлэг үзээд ргийн төв госпитал эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд ргийн госпитал эмнэлэг дээр эмнэлгийн машинаар авч яваад тэгээд очиж шинжилгээ өгч ЭХО, рентгенд харуулаад 13 цагийн үед яаралтай хагалгаанд оруулсан. Манай ээж ******* нь 1,5 литр орчим цус алдалттай, элэг, ходоод нэвтэлж, нойр булчирхай зүсэгдсэн байсан гэж эмч нар нь хэлсэн. 3 цаг гаруй хугацаанд хагалгаанд орсон. Одоо биеийн байдал тааруухан байна..." гэх мэдүүлэг,

/1хх-ийн 79-80 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №08шэ/84 дүгээр:

  1. “ийн биед хэвлийн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 90 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №08шэ/88 дугаар:

  1. “ын биед хэвлийн хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 92 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн №1673 дугаар:

  1. “Шинжилгээнд ирүүлсэн Д.*******ын гэх цусанд 1,0 промилли илэрсэн ба согтолтын хөнгөн зэрэгт хамаарна. Л.ийн гэх цусанд 2,6 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт, 
  2. 1хх-ийн 94 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №1674 дүгээр:

  1. “Шинжилгээнд ирүүлсэн цуснуудаас Д.*******ын гэх шингэн цус нь ABO системээр B/III/ бүлгийн харьяалалтай байна.
  2. Шинжилгээнд ирүүлсэн Л.ийн гэх шингэн цус нь ABO системээр А/II/ бүлгийн харьяалалтай байна.” гэх дүгнэлт, 
  3. 1хх-ийн 95 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн №1674 дүгээр:

  1. “Хэргийн газраас авсан гэх хутга дээр цус илэрсэн. Энэ нь А/II/ бүлгийн харьяалалтай хүний цус байна.” гэх дүгнэлт, 

/1хх-ийн 97 дугаар тал/

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №383 дугаар:

  1. “Л.******* нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан.
  2. Л.******* нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.
  3. Л.******* нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна.
  4. Л.******* нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
  5. Л.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 99-100 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн №2361 дүгээр:

  1. “Т.ь-ын биед тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсэгт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын судас өргөсөл, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 102 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн №850 дугаар:

  1. “*******ын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулд шарх, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо нэг болон түүнээс дээш олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

/1хх-ийн 105 дугаар тал/

дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авах тогтоол,

/1хх-ийн 119-123 дугаар тал/

дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн сэжигтнээр тооцох тогтоол, байцаасан тэмдэглэл,

/1хх-ийн 131-132 дугаар тал/

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 20 дугаар сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол,

/1хх-ийн 50 дугаар тал/

Дүүргийн нэгдүгээр прокурорын газрын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 363 дугаар хэрэг бүртгэлтийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай прокурорын тогтоол,

/1хх-ийн 51 дүгээр тал/

Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 318 дугаар түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол,

/1хх-ийн 53 дугаар тал/

Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2015 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 687 дугаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол,

/хх-ийн 54 дүгээр тал/

Нийслэлийн дүүргийн прокурорын газрын 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 13 дугаар хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт явуулах хугацаа тогтоох тухай прокурорын тогтоол,

/1хх-ийн 57 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/1хх-ийн 157, 162 дугаар тал/

дүүргийн шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 564 дугаар шийтгэх тогтоолын хуулбар,

/1хх-ийн 153-161, 164-166 дугаар тал/

Иргэний үнэмлэхний лавлагаа,

/1хх-ийн 139 дүгээр тал/

*******ны 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт,

/1хх-ийн 141 дүгээр тал/

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд гарсан зардлын баримт, /1хх-ийн 182-201 дүгээр тал/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж, эд мөрийн баримтанд үзлэг хийсэнээр нотлогдон тогтоогдсон гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Л.ийн ялтайд тооцох хугацаа нь “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгоно” гэсэн заалтад хамаарч байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч Л.*******т ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.

Хохирогч Д.******* нь нийт 21,033,000 төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан /хх-184-201/ нийт 1,239,700 төгрөгийг Л.иас гаргуулан Д.*******д олгож, хохирогч нь нотлох баримтын шаардлага хангаагүй нийт 206,700 төгрөгийн хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн ИХШХШТХуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй, хохирогч Т.ь нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус  дурдахын зэрэгцээ хохирогч Д.*******ын 20,000,000 төгрөг сэтгэл санааны хохиролд нэхэмжилснийг мөнгөөр илэрхийлэн гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Л.ийн цагдан хоригдсон 185 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. овогт гийн ийг бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайрсан, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан сэжигтэн хэрэг бүртгэлтийн ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Л.ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт  зааснаар 3 жил 1 сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Л.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 жил хорих ялд, тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 2 сар хорих ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж, тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялын зарим болох 1 жилийг хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Л.*******т оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Л.ийн 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 185 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Л.иас эмчилгээний зардалд 1,239,700 төгрөгийг гаргуулан хохирогч Д.*******д олгосугай.

7. Хохирогч Д.*******ын нэхэмжилсэн 20,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Хохирогч Д.******* нь нотлох баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

9. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч Т.ь нь нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр иштэй хутга 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.*******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Д.ЧИНЗОРИГ

                                                ШҮҮГЧИД                                                Д.ЛУВСАНДОРЖ

                                                                                                                 Ц.ЦЭЛМЭГ