Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 155/ШШ2018/01152

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт оршин суух Б.Ө-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт оршин суух Б.Э-д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Б.Ө-, хариуцагч Б.Э-  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нөхөр Б.Э-тай 2012 онд гэр бүл болж гэрлэлтээ 2013 оны 7 дугаар сарын 04-нд албан ёсоор батлуулсан. Бидний дундаас охин Э-гийн Д нь 2013 оны 4 дугаар сарын 23-ны өдөр төрсөн. Би Э-тай гэр бүл болохоос өмнө нэг хүүтэй байсан ба хүү маань манай ээж дээр өссөн мөн намайг Б.Э-тай гэр бүл болоход дагаж ирээгүй ээж дээр маань үлдсэн юм. Бид хамтдаа 2017 оны 5 сар хүртэл амьдарсан бөгөөд хамт амьдрах хугацаанд хайр халамж байхгүй, гэр бүлийнхээ амьдралд эгчийгээ байнга оролцуулж улмаар эгч Алимаа нь бид хоёрыг амьдруулахгүй, намайг гэр орноосоо хөөж туугаад “сал” гэх болсон юм. Одоо миний хувьд Б.Э-тай цаашид гэр бүл болж хамт амьдрах боломжгүй юм.

Иймд бидний гэрлэлтийн цуцлаж, хүү Ө.С, охин Э.Д нарыг өөрийн асрамжид авч, охин Э.Дд хуульд заасны дагуу эцэг Б.Э-гаас тэтгэлэг гаргуулах авахыг хүсч байна. Хүү Ө.Ст тэтгэлэг нэхэмжлэхгүй. Бидний хооронд эд хөрөнгийн талаар ямар ч маргаан байхгүй болно гэв.

Хариуцагч Б.Э- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би Б.Ө-тэй 2012 онд гэр бүл болсон бөгөөд гэрлэлтээ охин                      Э.Дг төрсний дараа буюу 2013 оны 7 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэр бүл бүртгэх байгууллагад бүртгүүлж батлуулсан юм. Ингээд хамтын амьдралын хугацаанд эхнэр Б.Ө- бид 2 ялихгүй зүйлийн улмаас ам муруйж тэр болгонд Б. Өлзийдэлгэр хүүхдээ аваад ээж Ганбаярынх руугаа гүйгээд явчихдаг, тухайлбал 2013 оны 9 дүгээр сард намайг өвсөнд явсан хойгуур хүүхдээ аваад гэрээсээ явсан байсан. Би гуйж байж авч ирсэн. Ингэж явахдаа дүү Ө, Э нарыгаа явуулаад хамаг юмаа ачаад явчихдаг, ер нь их хэцүү зантай хүн байгаа юм.

...Бид муудалцахдаа дандаа ялихгүй зүйлээс болдог байсан хоёр тийш болох ноцтой шалтгаан бидэнд байгаагүй. Би өөрөө архи уудаггүй, хэрүүл хийхдээ би зодож гар хүрч байгаагүй, харин өорөө намайг их зодож, янз бүрээр хэлж таарсан зүйлээрээ шидэлж дээрлэхдэг байсан.

...Гэвч Ө өөрөө “надаас сална” гээд хүүхдийг минь бүх юмтайгаа 2017 оны 5 дугаар сард аваад явсан. Үүнээс хойш бид тусдаа амьдарч байна.

Би охинтойгоо 2017 оны 8 дугаар сард өвдөгний үений хагалгаанд орох үеэрээ, 9 сард цэцэрлэгт ороход нь нэг удаа нийтдээ 2 удаа л уулзсан.Охинтойгоо уулзах гэхээр шалтаг хэлээд уулзуулдаггүй, охиноо маш их санаж байгаа бөгөод хамт амьдарч чадахгүй байгаадаа их харамсдаг.Надад сайн сайхан гэр бүл болж амьдрах чин хүсэл байсан болохоос эхнэр хүүхдээ зовоох сэтгэл байгаагүй, бид гэр бүл болсноос хойш орлого олох гэж айлын мал маллаж амь зууж байсан. Одоо би - аймгийн - сумын --р багт өөрийн ээж 73 настай Ч.Б-ыг асарч ээжийнхээ болон өөрийн хэдэн малыг маллаж амьдарч байгаа болно.

Иймд би нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч, харин охин Э.Дгийн асрамжийн хувьд                           Б.Ө- нь охиндоо их ширүүн харьцдаг, зоддог, хааяа бас архи уудаг зантай тийм болохоор охиныхоо хумүүжилд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж би үзэж байх тул, охиноо өөрийн асрамжид үлдээх хүсэлтэй байна.

...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Сансар нь миний төрсөн хүүхэд биш боловч надад их сайн байдаг. Хэнтэйгээ байх талаар саналыг нь авах нь зүйтэй байх гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ө- нь хариуцагч Б.Э-д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж, 2013 оны                  7 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн №115/000943 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2008 оны                 01 дүгээр сарын 19-ний өдөр хүү Ө.С төрсөн болох нь Улсын бүргэлтийн хэлтсийн №115/002514 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, 2013 оны  4 дүгээр сарын 23-ны өдөр охин Э.Д төрсөн болох нь Улсын бүргэлтийн хэлтсийн №115/002513 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч Б.Э- нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Ө.С, охин Э.Д нарыг  эхийнх нь асрамжинд үлдээж, охин Э.Дд хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгч байх тул 2008 оны  01 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн хүү Ө.С, 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Д нарыг эх Б.Ө-ийн асрамжид үлдээж, охин Э.Дд  эцэг Б.Э-гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нь хүү Ө.Ст хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурьдлаа.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, хүүхдийн тэтгэлэгт нэг жилд төлөх 30.844 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж,

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон бөгөөд 2013 оны  4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Э.Дд Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Ө-т олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон