Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/538

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС      

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,  

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,   

шүүгдэгч Т.О , З.Ш  нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж И  овогт Т-ын О , Б   овогт З-ийн  Ш  нарт холбогдох эрүүгийн 2210000000552 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ........ оны ...... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, ...... настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн ............ дугаар хороо, Хангамжийн ........ тоотод оршин суудаг, ................ телевизийн нэвтрүүлгийн албаны дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, И овогт Т-ын О  /РД:.........................../

 

Монгол Улсын иргэн, ............. оны ........ дүгээр сарын ...............-ний өдөр Сэлэнгэ аймгийн ................ суманд төрсөн, эрэгтэй, ............ настай, дээд боловсролтой, ................. мэргэжилтэй, ам бүл ..........., хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн ............ дугаар хороо, .............. тоотод оршин суух бүртгэлтэй ба одоо Хан-Уул дүүргийн ............дугаар хороо.................. тоотод оршин сууж байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дүүргийн Эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 643 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 134 цагийн ажлыг 16 хоногийн хорИ ялаар сольж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорИ ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б   овогт З-ийн  Ш  /РД: ........................./

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар нь согтуурсан үедээ, бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт бааранд хохирогч П.Д-ыг  тодорхойгүй шалтгаанаар зодож зүүн чихний урд, бугалга, баруун сарвуу, хэвлий, бүсэлхий, ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч З_Ш  нар шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярИ зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Т.О  шүүхийн хэлэлцүүлэгт: Гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярИ зүйлгүй гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 2210000000552 дугаартай хавтаст хэргээс:

Дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/

Хохирогч П.Д-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 24-36 дахь тал/

Гэрч Б.Э-ний мэдүүлэг /хавтаст хэргийн 52-56 дахь тал/

Гэрч Н.Н-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дэх тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5459 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Шүүгдэгч Т.О ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-94 дэх тал/

Шүүгдэгч З.Ш-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 99-101 дэх тал/

Шүүгдэгч Т.О , З_Ш  нарын хувийн байдлыг тогтоосон баримтууд /хавтаст хэргийн 102-154 дэх тал/

Эд мөрийн баримт болон хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 13-23 дахь тал/

Шүүгдэгч Т.О ийн хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 109 дэх тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/, нийгмийн даатгалын лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд,

Шүүгдэгч З.Ш-ын хувийн байдалтай холбоотой баримтууд: иргэний үнэмлэхний лавлагаа 124 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 125 дахь тал/, оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 126 дахь тал/, нийгмийн даатгалын лавлагаа /хавтаст хэргийн 127 дэх тал/,үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа /хавтаст хэргийн 128 дахь тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 122 дахь тал/ талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.  

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.О , З.Ш нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт  

 

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт  бааранд хохирогч П.Д-ыг  үл ялИ зүйлээр шалтаглан тодорхойгүй шалтгаангүйгээр зодсоны улмаа бие махбодид нь “зүүн чихний урд, бугалга, баруун сарвуу, хэвлий, бүсэлхий, ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:         

Дуудлагын лавлагааны хуудас: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө “Хүнд зодуулчихлаа” гэх дуудлагыг Цагдаагийн албаны 102 дугаарт 99054352 дугаараас өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/  

 

Хохирогч П.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Минт цэнгээний газарт 00 цаг 30 минутын орчимд танил ах Бямбадоржийн хамт орсон...би тамхины өрөөнд байж байхад З_Ш  орж ирсэн. Түүний араас нь Зэвүүн ярианы Оргил гэх залуу орж ирсэн. З_Ш  гараараа  миний хэвлийн зүүн тал руу 4 удаа, Оргил гэх залуу З.Ш-ын цохьсон хэсэг рүү дахиан 3 удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-36 дахь тал/   

 

 

Гэрч Б.Э-ний мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-нд шилжИ шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хамгаалагчийн ажил хийж байхад шөнө 04 цагийн орчимд би бүжгийн талбайгаар хяналт тавьж явж байгаад камерын өрөө рүү орсон чинь тамхины өрөөнд олонд танигдсан З_Ш  болон Зэвүүн ярианы хөтлөгч Т.О  нар нэг үл танИ залуутай маргалдаад байх шиг байсан. Тэгээд би хэсэг камераа харж байхад З_Ш  үл танИ залуугийн биеийн зүүн талын бөөр хэсэгт нь удаа дараа цохиж байсан...Ингээд би хамгаалагч Ням-Очир, Очирбат нарын хамтаар тамхины өрөө рүү орсон чинь Т.О  гэх залуу үл танИ залуугийн бөөрөн тус газар нь бас цохиод байсан. Тэгээд би үйл явдлыг салгаад Т.О ийг цааш аваад явсан. Тэгтэл Т.О  гэх залуу буцаж ирээд үл танИ залууг хальт өшиглөж байсан...Камер хянаж байхад З_Ш   нь П.Д гэх залуугийн зүүн бөөрөн тус газар нь гараараа хэд хэдэн удаа цохиж байсан. Т.О  гэх залуу мөн адил бөөрөн тус газар нь цохиж байгаад бид нар салгахад хөлөөрөө хальт гар руу нь өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-56 дахь тал/

 

 

Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-ны шилжИ шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд хамгаалагчийн ажил хийж байгаад би бүжгийн талбай болон бусад газраар явж байгаад хяналтын камерны өрөө рүү орсон чинь Зэвүүн яриа нэртэй нэвтрүүлгийн хөтлөгч Т.О  нь үл танИ залуугийн хэвлий болон бөөр хэсэг рүү нь гараараа цохиж байсан. Миний хажууд Энхдөлгөөн болон Очирбат нар надтай хамт бичлэг үзэж байсан. Бид 3 тамхины өрөө рүү орсон чинь Т.О  урьд өмнөх найз хүүхнийхээ талаар яриад “чи яаж таньдаг юм. Чи юу нь юм” гээд орилоод хохирогчийн бие рүү нь хэд хэдэн удаа цохиод байсан...камерын өрөө рүү ороход Т.О  хохирогч П.Д-ын хэвлий бөөр хэсэг рүү нь цохиж байгаа бичлэг байсан. Дараа нь хохирогч залуу сайтад ярилцлага өгөхөөр нь бид нар З_Ш  бас энэ залууг цохисон юм уу гэдгийг үзэх гээд камерын бичлэгийг ухрааж үзсэн чинь З.Ш , Т.О ийг цохихоос өмнө  хохирогчийг хэд хэдэн удаа бөөр хэвлийн тус газар нь цохиж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-61 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн 2022 оны 04 дүгээр арын 12-ны 5459 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. П.Д-ын биед зүүн чихний урд, бугалга, баруун сарвуу, хэвлий, бүсэлхий, ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63-64 дэх тал/

Хяналтын камерын бичлэгт: 2022 оны 04 дүгээр сарын 07-ны 04 цаг 27 минутын орчимд ...З_Ш  баруун гараараа хохирогч П.Д-ын баруун бөөрөн тус газар цохиж, мөн дахин цохиж байхад Т.О  хажууд нь хараад зогсож байв. З.Шинэчагтага өрөөнөөс гараад буцаж орж ирээд хохирогчийн баруун бөөр рүү цохИ ба мөн Т.О  нь хохирогчийн хэвлий тус газар гараараа хэд хэдэн удаа цохИ ба хамгаалагч нар ирж салгаж буй бичлэг,  /хавтаст хэргийн 13-23 дахь тал/

 

Шүүгдэгч Т.О ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-ны шилжИ шөнө би найз З.Ш-ын хамтаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд ороод үйлчлүүлж байсан. Найз З.Ш гыг таньдаг гээд хохирогч П.Д гэдэг залуу над дээр ирээд хэл амаар доромжлоод миний өмнөх амьдралыг сөхөж яриад байсан. Би тамхи татах гээд тамхины өрөө рүү орсон чинь хохирогч П.Д гэдэг залуу тамхины өрөөнд байж байсан. Эхлээд З_Ш  юм яриад байсан. Тэгтэл над руу хандаад “чи манай эгчийг яаж байгаа юм” гэсэн. Би “танай эгчийг хэн гэдэг юм бэ?” гээд асуусан чинь надад хэлэхгүй намайг хэл амаар доромжлоод “манай аавыг танИ уу?  Хүрэлсүх гэж хүн байдаг” гээд байсан. Тэгээд З.Ш тай муудалцаад үгээр идээд байх шиг байсан. Тэгээд З_Ш  хохирогчийн зүүн талын бөөр хэсэгт нь цохиод байсан. Тэгээд би бас хохирогчоос чиний эгч хэн юм бэ? гээд асуусан чинь намайг үгээр идээд байхаар нь би бас бөөрөн тус газар нь хэд хэдэн удаа гараараа цохьсон. Тэгтэл хамгаалагч нар орж ирээд салгах үед би  хохирогчийг өшиглөх гэж байхад гараараа хааж байсан. Ингээд хамгаалагч нар З_Ш  бид 2-ыг баарнаас гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-94 дэх тал/    

 

 

Шүүгдэгч З.Ш-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-07-ны шилжИ шөнө Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Минт бааранд найз Т.О ийн хамт үйлчлүүлж архи согтууруулах ундаа хэрэглэж байсан чинь хохирогч П.Д над дээр ирээд “2 охин байна цуг явъя. Т.О өө орхичих” гэж хэлэхээр нь би “тийм юм байхгүй” гэж хэлээд салаад явсан. Удалгүй тамхины өрөөнд тааралдсан Т.О  миний араас орж ирээд П.Дашдондовтой юм яриад байсан. Миний сонссоноор “та манай эгчийг яаж байгаа юм” гээд чанга орилсон чинь Т.О  “танай эгч гэж хэн юм” гээд асуусан чинь юм хэлэхгүй байсан. Тэгээд маргаан үүссэн. Би Т.О ийг өмөөрөөд хохирогч П.Д-ын биед халдаж зүүн талын бөөрөн тус газар нь хэд хэдэн удаа цохьсон. Тэгээд байж байтал Т.О  бас хохирогч П.Д-ын зүүн талын бөөрөн тус газар нь цохиод байх шиг байсан. Тэгээд хамгаалагч нар орж ирээд бид нарыг салгаад баарнаас гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 99-101 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.   

 

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар бүлэглэн нь хохирогч П.Д-ыг  тодорхойгүй шалтгаангүйгээр зодож түүний бие махбодид “зүүн чихний урд, бугалга, баруун сарвуу, хэвлий, бүсэлхий, ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.  

 

          Иймд шүүгдэгч Т.О , З_Ш  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.  

 

           2. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  

 

Улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О , З_Ш  нарыг тус бүр 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо: Хийсэн хэрэгтээ маш И гэмшиж байна. Торгох ял оногдуулж өгнө үү. гэв.  

 

Шүүгдэгч Т.О  нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/-аар,

Шүүгдэгч З_Ш  нь урьд Дүүргийн Эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлж, 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 643 дугаартай шүүгчийн захирамжаар албадан ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 134 цагийн албадан ажил ялыг 16 хоногийн хорИ ялаар сольж, 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 455 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорИ ялаар шийтгүүлж, 3 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 122, 138-146 дахь тал/-аар тогтоогдож байна.    

 

Шүүгдэгч  Т.О ,  З_Ш  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О , З_Ш  нарыг тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар оногдуулахаар шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорИ ялаар солихыг шүүгдэгч Т.О , З_Ш  нарт мэдэгдэж шийдвэрлэсэн болно. 

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

 Гэмт хэргийн улмаас хохирогч П.Д-ын биед зүүн чихний урд, бугалга, баруун сарвуу, хэвлий, бүсэлхий, ташааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвуунд зулгаралт“ бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч П.Д нь “Лазер мед” эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт үзүүлсэн болон эмчилгээний зардалд  нийт 807.400 төгрөгийн зардал гарсан талаарх баримтаа ирүүлжээ. /хавтаст хэргийн 157-161 дэ тал/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.О , З_Ш  нь хохирогч П.Д-ын эмчилгээний зардалд 807.400 төгрөгийг нөхөн төлсөн байна.

Иймд шүүгдэгч Т.О ,  З_Ш  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэхээр байна.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.О , З_Ш  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. И хойд овогт Т-ын О , Б   овогт З-ийн  Ш  нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О , З_Ш  нарыг тус бүр 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.О , З_Ш  нарт мэдэгдсүгэй.      

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.О , З_Ш  нь хохирогч П.Д-ын эмчилгээний зардалд 807.400 төгрөгийг нөхөн төлснийг дурдсугай.

6. Шүүгдэгч Т.О , З_Ш  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.О , З_Ш  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР