| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2018/1082/И |
| Дугаар | 155/ШШ2018/001184 |
| Огноо | 2018-06-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 155/ШШ2018/001184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр багийн -тоотод оршин суух Б.М/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багийн - тоотод оршин суух Л.Л/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч Б.М-, хариуцагч Л.Л- нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Л.Л-той 2001 онд танилцан үерхэж байгаад 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү Б төрсөн. Хамт амьдрах хугацаанд Л.Л- нь байнга дарамтлаж бүр зоддог болсон. 2007 оны 6 дугаар сард тэрээр намайг зодож хамрын зүүн дээвэр ясыг хугартал цохиж миний биед хүнд гэмтэл учруулсанаас болж би хүү Билгүүнийг авч тусдаа амьдрах болсон.
Л.Л- нь одоо эхнэр, хоёр хүүхэдтэй учир цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй юм. Иймд 2006 оны 1079 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Би хүү Б-ийг өөрийн асрамжид авч хуульд заасны дагуу эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулан авахыг хүсэж байгаа бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй болно гэв.
Хариуцагч Л.Л- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Б.М-тай 1999 онд танилцаж үерхэж байгаад 2000 онд гэрлэж гэрлэлтээ бүртгүүлсэн. 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү Л. Б мэндэлсэн юм. Б.М- нь нэхэмжлэлдээ "Л.Л- нь байнга дарамталж бүр сүүлдээ зодож, 2007 онд миний хамрын ясыг хугартал цохиж хүнд гэмтэл учруулснаас болж хүү Б-ийг авч тусдаа амьдрах болсон” гэсэн нь бодит байдалд нийцэхгүй юм.
Үнэн хэрэгтээ бол Б.М- нь 2007 оноос эхлэн өөр эрэгтэйтэй дотно харьцаатай болж, ар гэртээ анхаарал халамжгүй болсоноос л бид тусдаа амьдрах болсон ба Мөнхсайхан ч тодорхой хугацаанд тэр хүнтэйгээ хамт амьдарч байсан юм. Би 2010 оноос өөр змэгтэйтэй хамтран амьдрах болсон нь үнэн. Одоо 5-6 настай хоёр хүүхдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдарч байна.
Миний бие дээрх шалтгаанаар М-тай цаашид хамт амьдрах боломжгүй учир түүний тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг зөвшөөрч байгаа болно гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М- нь хариуцагч Л.Л-ид холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид нь 2006 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болж, 2006 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүргэлтийн хэлтсийн №115/001724 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүү Л.Б- төрсөн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Л.Л-ийн Билгүүн нэрээр олгсон иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Хариуцагч Л.Л- нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Л.Б-ийг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн байх тул 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Л.Б-ийг эх Б.М-ы асрамжид үлдээж, эцэг Л.Л-оос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.
Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2001 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү Л.Б-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 1.095.600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөгийг хариуцагчаас гаргуулан, нийт 101:044 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон