| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2017/1368/И |
| Дугаар | 155/ШШ2018/01232 |
| Огноо | 2018-07-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 155/ШШ2018/01232
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж, Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат, шүүгч Б.Отгонбямба нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - суманд - онд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр багт оршин суух, И.Ц-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн - суманд - онд төрсөн, - настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багт оршин суух, О.Б-д холбогдох
Гэм хорын хохирол 6.000.000 \ зургаан сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 155/2017/01368/И дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч И.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Эрдэнэтуяа, хариуцагч О.Б-, хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунням нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр О.Б-ид зодуулсны улмаас нүүрний хэвийн төрх алдагдаж, хамрын ясаа цөмлүүлж, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан юм. Уг хэрэгт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, О.Б-ийг гэм буруутай болох нь тогтоогдон, шүүхээр шийдүүлсэн. О.Б- миний эрүүл мэндэд учирсан хохирол болон эмчилгээний зардалд 5.660.000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 6.000.000 төгрөгийг дараа өгөхөөр 2017 оны 9 дүгээр сарын 21 ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан.Уг гэрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хагалгааны төлбөрт 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 1.000.000 төгрөг буюу 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз өгөхөөр тохиролцсон.Эвлэрлийн гэрээ байгуулсны дараа эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр шийдвэрлүүлсэн. Гэтэл гэрээнд тохирсон үлдэгдэл мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Би 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орж, Төгс Ялгуун эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж, дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай гэсэн.Иймд 6.000.000 төгрөгийг гаргуулж авна гэв.
Хариуцагч О.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би И.Ц-т хүндэвтэр гэмтэл учруулсан нь үнэн. Би И.Ц-ийг Улаанбаатар хот руу эмчилгээнд дагуулж явсан. Эм тарианы болон гарсан бүх зардлыг төлж байсан. Бид найз нөхөд учир И.Ц- надад гомдол санал байхгүй, чи миний эмчилгээний зардлыг төлөхөд л болно гэсэн бөгөөд Улаанбаатар хотод 2 сар шахам болоод ирэхэд Хөвсгөл аймгийн Цагдаагийн газраас намайг дуудаж байцаалт авахад гомдол гаргасан байна гэдгийг мэдсэн. И.Ц-ийн өмгөөлөгч надад эвлэрлийн гэрээ байгуулбал ял хөнгөрч, эрүүгийн хэрэг чинь хурдан шуурхай шийдэгдэнэ, хэрэв үгүй гэвэл дахин шинжилгээ хийлгэж, гэмтлийн зэргийг хүндрүүлнэ гэсэн тул эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдож, торгуулийн ял авч эрүүгийн хариуцлага хүлээсэн. Тогтоолд И.Ц-т эмчилгээний зардал 5.660.000 төгрөг төлсөн баримт байгаа тул бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Ц- нь хариуцагч О.Б-д холбогдуулан эвлэрлийн гэрээгээр хүлээсэн 5.000.000 /таван сая/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө өгөхөөр тохирсон 3см-ийн 4м урттай 285 ширхэг банз буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгийг бэлнээр авахаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд Иргэний хуулийн 228, 497 дугаар зүйлд зааснаар нь 6.000.000/зургаан сая/ төгрөг гаргуулна хэмээн шаардлагаа тодруулжээ.
Хариуцагч нь 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр И.Ц-ийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд харин эмчилгээний зардалд нийт 5.660.000 /таван сая зургаан зуун жаран мянга/ төгрөг өгсөн. Гэтэл шүүхээр гэм буруутайд тооцогдож, 800.000 /найман зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял авч, эрүүгийн хариуцлага хүлээсэн. Шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй,
нэхэмжлэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж гэрээг байгуулсан тул түүнд холбогдох эрүүгийн хэрэг хурдан шийдэгдсэн. Би хагалгаанд орох зардлыг ах, дүү нараасаа зээлж авсан, дахин хамрын нуруу тэгшлэх хагалгаанд орох шаардлагатай тул 6.000.000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж авна гэж тус тус маргаж байна.
Хариуцагч О.Б- 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдөр И.Ц-ийн нүүрэн тус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан, И.Ц- нь эмчилгээний болон хагалгааны зардалд О.Б-аас нийт 5.660.000 төгрөгийг авсан болох нь зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоол, 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, И.Ц-ийн гэрэл зургийн үзүүлэлтүүд, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн Төгс Ялгуун эмнэлгийн эмч Г.Билгүүдэйн И.Ц-т нийт 1.722.500 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн болон цаашид 1.050.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх тодорхойлолт, Сонгдо эмнэлгийн үзлэгийн захиалгын хуудас зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба О.Б-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч И.Цэрэнпүрэвийн бие махбодид гэмтэл учирсны улмаас шалтгаалан түүнд эмчилгээний болон бусад зардал гарсан болох нь Тухайлбал: Нэхэмжлэгч И.Ц-ийн“....Би 2017 оны 11 дүгээр сард Улаанбаатар хот орж, Төгс Ялгуун эмнэлэгт бүтэн унтуулгатай хамрын хэлбэр засах, хамрын үйрсэн ясыг өрөх мэс засалд орсон, хамрын таславч тасарсан тул үнэрлэх эрхтэн буцаж сэргэх боломжгүй болж, дахин хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн.....” гэх тайлбар, мэдүүлэг,
Хариуцагч О.Б-ийн“....миний бие И.Ц-ийн биед гэмт учруулсандаа харамсаж байгаа. Бид багын найз нөхдийн харилцаатай байсан....” гэх тайлбар, мэдүүлэг болон хэрэгт авагдсан эмчилгээний баримтууд зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол гарснаас хойш нэхэмжлэгч И.Ц-д хийгдсэн эмчилгээний зардал болох Төгс ялгуун эмнэлгийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 486 дугаартай “...мэс заслын өмнөх шинжилгээ 72.500 төгрөг төлсөн, Хамрын мэс засал 1.400.000 төгрөгийг тус тус төлсөн” гэх тодорхойлолт, 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн эмчилгээний төлбөр тооцоо-тасалбар 30.000 төгрөгийн баримтуудыг тус тус үнэлж, нийт 1.502.200 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн болно.
Харин хавтаст хэрэгт авагдсан доорх баримтуудыг шүүх үнэлж төлбөр гаргуулах боломжгүй байна. Үүнд: 45, 46, 48, 50,83 дугаар хуудсанд авагдсан Төгс ялгуун эмнэлгийн 2018 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 486 дугаартай “...хэвтэн эмчлүүлэх зардалд: 250.000, ...хамрын гаднах төрхийг сэргээх үүднээс хамрын имплант хийх шаардлагатай: 800.000,...гэмтлээс шалтгаалж үүссэн зовхины сорви засах мэс засал хийх шаардлагатай: 250.000 төгрөг тус тус болно...” гэх тодорхойлолт болон Сөүл Сениорс Товер ХХК-ний 3.000.000 төгрөгийн нэхэмжлэхийн дагуу бэлэн мөнгө тушаасан орлогын баримт байхгүй, 2018 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн мөнгө тушаасан баримтад ямар эмчилгээний төлбөрт хэдэн төгрөг төлсөн талаар тодорхойгүй, мөнгө тушаасан баримтанд сүүлд цэнхэр өнгийн балаар нөхөж бичсэн,Төгс ялгуун эмнэлгийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 302 дугаартай тодорхойлолт болон Люкс медийн захиалгын хуудаснууд дээр үйлчилгээг нэхэмжлэгч нь 2017 оны 7-8 дугаар сарын хооронд буюу шийтгэх тогтоол гарахаас өмнө хийлгэсэн, бэлэн мөнгө тушаасан орлогын баримт байхгүй, мөнгө өгсөн, авсан хүний гарын үсэг байхгүй, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Засаг даргын болон тус сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтын хуулбарууд, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Төгс Ялгуун эмнэлгийн эмч Г.Билгүүдэйн тодорхойлолт зэрэг баримтууд нь нотариатаар гэрчлэгдээгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул шүүх уг баримтуудыг үнэлээгүй болохыг дурдлаа.
Мөн зохигчийн хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээнд заасан 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө 3 сантиметрийн 4 метр урттай 285 ширхэг банз буюу 1.000.000 төгрөг, нийт 6.000.000 төгрөгийг хариуцагч О.Б-аас гаргуулах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан байх ба 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн эвлэрлийн гэрээ нь Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлэгдсэн гэрээ байна.
Иймд хариуцагч О.Б-аас 1.502.500 /нэг сая таван зуун хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И.Ц-т олгож,нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.497.500\дөрвөн сая дөрвөн зуун ерэн долоон мянга таван зуу\ төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Иргэдийн төлөөлөгч Ш.Наран шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул зохигч, тэдний өмгөөлөгчийн зөвшөөрлөөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч И.Ц-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 129.500 /нэг зуун хорин есөн мянга таван зуу/төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1.502.500 /нэг сая таван зуун хоёр мянга таван зуу/ төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 38.990 /гучин найман мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон