Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 155/ШШ2018/01244

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дугаар багийн - тоотод оршин суух Б.О- ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Ч.Б-д холбогдох

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны                6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Ч.Б- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие 2009 онд Ч.Б-тай танилцаж, үерхэж эхэлсэн. Улмаар бидний дундаас 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Х- төрсөн.

Бид 2016 оноос хамт амьдарч, хурим хийсэн  Гэсэн хэдий ч гэрлэлтийн баталгаагүй байсан. 2016 оны 12 дугаар сараас бид таарч тохирохоо байж, би хүүхэдтэйгээ өөрийн эцэг,эхийн гэрт амьдрах болсон.

Үүнээс хойш бид хоёр дээр хааяа ирж, явдаг байсан бөгөөд 2017 оны 9 дүгээр сараас огт холбоогүй болсон. Одоо Ч.Б- нь өөр хүнтэй хамт амьдарч байгаа.

Иймээс 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Х-гийн төрсөн эцэг нь Ч.Б- мөн болохыг тогтоож, Ч.Б-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.Охиноо өөрийн асрамжинд авна гэв.

Хариуцагч Ч.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие өөрийн охин Б.Х-гийн төрсөн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэгийг төлөхөд татгалазх зүйлгүй, охиноо цаашид ээжийнх нь асрамжид үлдээнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа юм гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Б.О-,  Ч.Б- нар нь 2009 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр охин Б.Х- төрсөн болох нь 2014 оны  02 дугаар сарын 26-ны өдрийн №6701000149 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хариуцагч Ч.Б- нь шүүхэд гаргасан тайлбартаа охин Б.Х-гийн төрсөн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, Б.Х- нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Х-г эх Б.О-ын асрамжид үлдээж, эцэг Ч.Б-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ч.Б-д, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.О- нарт тус тус даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хүүхдийн эцэг болон асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул эд хөрөнгийн бус үнийн дүнд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны  байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдөр төрсөн охин Б.Х-д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч Ч.Б- төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Б.Х-д сар бүр төлөх тэтгэлэг 91.300 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, нийт 101.044 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон