Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 01253

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр багийн - тоотод оршин суух Т.Д/- ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн - сумын - дүгээр багийн - тоотод оршин суух О.Ж/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Т.Д- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие нөхөр О.Ж-тай 2008 онд танилцан үерхэж байгаад 2010 оны 10 сарын 14-ний өдөр хууль ёсны гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан юм. Гэр бүл болсноос хойш том хүү О.Ж-ын Ж.Г- 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр, бага охин О.Ж-ын Ж.О- нь 2014 оны 2 дугаар сарын 16-ны өдөр тус тус төрсөн.

Гэр бүл болсноос хойш бид хоёрын хоорондын харилцаа таарамжгүй болж,               О.Ж-ын гэр бүлээс гадуурхи харилцаанаас болж дандаа хэрүүлтэй байх болсон бөгөөд гүүнтэй хэрэлдсэнээс болж зодуулах, үр хүүхдүүдээ айлгаж зовоох асуудал гарах нь жил ирэх тусам ихсэж цаашид О.Ж-тай хайр сэтгэл, халуун дулаан уур амьсгалаар хамт амьдрах боломжгүй болсон. О.Ж- нь таарамжгүй харилцааны улмаас биднээс тусдаа амьдарч байгаа болно.

Бид гэр бүл болсноос хойш хурааж хуримтлуулсан эд хөрөнгө гээд байх зүйл үгүй, хоёр хүүхдээ би ганцаараа асран хамгаалж байгаа болно. Би гэр бүлийн асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон юм.

Иймд нэгэнт бид цаашид эвлэрч, хамтран амьдрах боломжгуй болсон тул бидний 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр батлуулсан гэрлэлтийг цуцалж, хүү 5 настай Ж. Ж.Г-, 3 настай Ж. Ж.О- нарыг миний асрамжид үлдээн, эцэг О.Ж-аас 2 хүүхдэд тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Ж- шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие Т.Д-тай 2008 онд танилцаж 2010 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хууль ёсны гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан. Сүүлийн жилүүдэд хэрэлдэж муудалцах асуудал нь ихсэж, гэр орны уур амьсгал таарамжгүй болсон.  Миний бие 2007 оны зун Дорноговь аймагт нүүрсний уурхайд ажилд орон гэртээ байх хугацаа багассан. Тэр үед эхнэр болох Т.Д- нь гэр бүлээс гадуур харилцаанд орж хуурч мэхэлсэн. Үүнээс болж хайр халамжгүй болж, хамт амьдрах боломжгүй болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.Д- нь хариуцагч О.Ж-ад холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид нь 2011 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон 0127071-4 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүү Ж.Г- төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын ЗДТГ-аас 2011 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр олгосон 0000634451-46 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр охин Ж.О- төрсөн болох нь Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр олгосон 6701000155 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, зохигчийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Учир нь гэрлэгчид нь тусдаа амьдраад тодорхой хугацаа өнгөрсөн, зохигч гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн зэрэг бодит шалтгаанаар гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Хариуцагч О.Ж- нь шүүхэд гаргасан тайлбартаа хүү Ж.Г-, охин Ж.О- нарыг эхийнх нь асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөх асуудлаар маргаангүй гэх тайлбарыг өгсөн, хүү Ж.Г-, охин Ж.О- нар нь бага насны бөгөөд тэдэнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Г-, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Ж.О- нарыг эх Т.Д-ын асрамжид үлдээж, эцэг О.Ж-аас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлалаа.

Зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдав.

Нэхэмжлэгчийн шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг,  нэг жилд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 48.262 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Г-, 2014 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Ж.О- нарыг Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшин 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг сар бүр хариуцагч төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, 2.191.200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 50.009 төгрөг, гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 120.209 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Д-т 118.462 төгрөгийг олгож, улсын орлогод 1747 төгрөгийг  оруулахаар шийдвэрлэв.

Шүүх нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2018 оны                   02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байх ба хариуцагчид 2018 оны 02 дугаар  сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, зохигчийн эрх үүргийн тайлбарлаж өгсөн мөн шүүх хуралдааныг хариуцагч талыг оролцуулахаар хойшлуулж байсан зэргээс үзэхэд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй болно.

Хариуцагч талд 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад болох шүүх хуралдааны товыг шүүхэд хүрэлцэн ирэх боломжит хугацаанд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч нь хэргийг тїїний эзгїйд хянан шийдвэрлїїлэхээр хїсэлт гаргаж байх тул Иргэний хэрэг шїїхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зїйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгїйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зїйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон