Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2379

 
  • МАГАДЛАЛ

    2017.11.17 Дугаар 2379 Улаанбаатар хот

    Х.Б нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

    Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг

    шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Б.Нармандах, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй

    тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

    Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

    2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2017/02292 дугаар шийдвэртэй,

    Нэхэмжлэгч Х.Б нэхэмжлэлтэй,

    Хариуцагч “Х Б” ХХК-д холбогдох,

    Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу 59 509,74

    ам.доллар буюу 148 160 209 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн,

    шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд:

    Нэхэмжлэгч: Х.Б,

    Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Т.Б,

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.М, М.З,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хариу тайлбарт: 2007 оны 11

    дүгээр сарын 12-ны өдөр Х Бтай 49100050 дугаартай, “Барьцаат зээлийн гэрээ” хийсэн ба

    уг гэрээгээр 43 905 247 төгрөгийг 180 сарын хугацаатайгаар, үл хөдлөх эд хөрөнгийг

    худалдан авах зориулалтайгаар зээлдэгч буюу Х.Б зээлэхээр, зээлдүүлэгч буюу Х Б

    зээлдүүлэхээр тус тус тохиролцжээ. Зээлийн хүүгийн хувьд 2007 оны 12 дугаар сарын 31-

  • 2

    ний өдрийг хүртэл 18.21 хувь буюу үнийг задалбал банкнаас тогтоосон төгрөгийн зээлийн

    суурь хүү болох 13.01 хувь дээр 5.2 хувийг нэмсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар

    тохиролцсон байдаг. Ингээд нэхэмжлэгч нь уг зээлээ гэрээнийхээ дагуу графикт төлөлтөө

    cap бүр төлж байсан ба 2008 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Х Бны зээлийн ажилтнууд нь

    Х.Быг дуудаж уулзаад “Та зээлээ долларын зээл рүү шилжүүлчих, ингэх нь танд ашигтай,

    хүү нь төгрөгийн зээлээс бага байдаг юм” гэж ятгасаар 49100050-01 дугаартай “Барьцаат

    зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ” гэгч хууль зөрчсөн хэлцэлд гарын үсэг зуруулсан

    байна. Х.Бын хувьд тухайн үед нь учрыг нь сайн ойлгоогүй ч өөрт ашигтай юм байна гэж

    итгээд уг гэрээнд гарын үсэг зурсанаар өнөөдрийн байдлаар валютын ханшийн зөрүүнд

    ихээхэн хэмжээний алдагдал хүлээж, эдийн засгийн маш хүнд нөхцөлд орсон байна.

    Ийнхүү зээлийн гэрээг ам.долларт шилжүүлсэний улмаас түүний Х Б нд төлсөн дүн нь

    нийт 59.709,74 буюу өнөөгийн Монгол төгрөгтэй харьцах ханшаар 148 160 209 төгрөг болж

    байна. Өөрөөр хэлбэл түүний анх Х Бнаас авсан 43 905 247 төгрөгийг өнгөрсөн 10 жил

    гаруйн хугацаанд даруй 3 дахин нугалж төлсөн байх боловч одоо дахиад 2022 оныг

    дуустал долларын зээл үргэлжилж, хэдий хэмжээний хүүг төлөх нь тодорхойгүй байна. Анх

    Х.Бын Х Бтай байгуулсан гэрээг хууль зүйн үүднээс авч үзвэл талууд Иргэний хуулийн 451

    дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасны дагуу “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх

    бүхий хуулийн этгээдээс зээл олгох” гэрээг байгуулсан байх ба ийн зээл олгосон мөнгөн

    хөрөнгийн хэлбэр нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт төгрөгөөр байжээ. Гэтэл Х Б нь уг

    зээлийн мөнгөн хөрөнгийн хэлбэрийг валют буюу АНУ-ын доллар болгон өөрчилсөн

    хэлцэл нь хууль зөрчсөн хэлцэл юм.

    Хуулийн дээрх заалтаас үзэхэд зээлдүүлэгч банк нь мөнгөн хөрөнгийг зээлдэгчид

    шилжүүлэн өгсөний дараа зээлдэгч уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг хүлээх

    харилцааг зохицуулсан байна. Бодитоор аваагүй зээлийг авсан мэт хууль зөрчсөн хэлцэл

    хийж, түүнийх нь үр дагавар Х.Б нь 2008 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш тогтмол

    өсч байгаа гадаад валютын ханшийн зөрүүнд асар их эдийн засгийн хохирол хүлээсэн

    байгаа юм. Иймд “Барьцаат зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ”-г хүчин төгөлдөр бус

    болохыг тогтоолгох, ийн тогтоосоны дараах үр дагаварт Иргэний хуулийн 56 дугаар

    зүйлийн 56.5 дахь хэсэгт заасны дагуу уг гэрээгээр шилжүүлсэн бүх зүйлсийг буюу Х.Бын

    долларын зээлд нийт төлсөн 59 509 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах өдрийн ханшаар

    ам.доллар 2489.68 төгрөгтэй тэнцэх тул 148 160 209 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү

    гэжээ.

    Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:

    Нэхэмжлэлд “2008 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Х Бны зээлийн ажилтнууд Х.Быг

    дуудаж уулзаад “Та зээлээ долларын зээл рүү шилжүүлчих, ингэх нь танд ашигтай, хүү нь

    төгрөгийн зээлээс бага байдаг юм” гэж ятгасаар 4910005 дугаартай “Барьцаат зээлийн

    гэрээнд өөрчлөлт оруулах гэрээ” гэгч хууль зөрчсөн хэлцэлд гарын үсэг зуруулсан байна.

    Х.Бын хувьд тухайн үед нь учрыг нь ойлгоогүй ч өөрт ашигтай юм байна гэж итгээд уг

  •