Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2017/ШЦТ/537

 

      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,   

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Гандулам хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзий,          

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:            

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Х  овогт Л-ийн  Б  холбогдох эрүүгийн 1910013890958 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

  

                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ............ оны.......... дүгээр сарын ...........-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......... хамт, Орхон аймаг, Баян-Өндөр сум, ...... дүгээр баг, .......... гудамж, ................ тоотод оршин суух бүртгэлтэй,

Урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн  хорих ялаар шийтгүүлсэн, уг ялыг эдэлж байгаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хорих ял эдэлж байгаа ялтныг шилжүүлж, яллагдагчаар цагдан хорьсон, Х  овогт Л-ийн  Б  /............../.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хэсэг, ******* тоотод байрлах хохирогч *******-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч, мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн гинж, мөнгөн аяган зэрэг эд зүйлсийг авч, бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******ын 6-*******9 тоотод оршин суух иргэн *******-ийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний монетан эдлэл, зүүлт зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ын 7 дугаар гудамжны ******* тоотод оршин суух иргэн *******-ийн өвлийн сууцны вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн 70.000 төгрөг, 2-оос 8-н хэмжээтэй 6 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, мөнгөн гинж, 2 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн халбага, мөнгөн сувинер, шампунь, утасны цэнэглэгч, алтан ээмэг, алтан бөгж хулгайлан 2.275.099 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн тоотод оршин суух иргэн -ийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Самсунг Таб”, “Самсунг жи-5” загварын гар утсыг хулгайлан авч -т нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн тоотод оршин суух иргэн -ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч -т нийт 272.400 төгрөгийн хохирол учруулсан,  

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хужир булангийн тоотод байрлах хохирогч өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хүүхдийн өрөөний салхивчаар нэвтэрч, 2 ширхэг зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, пүүз, мөнгөн бугуйвч, монетан ээмэг, шүрэн эрх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 4.850.000төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо,  Хужир булангийн тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 4 ширхэг дунд гарын, 4 ширхэг бага гарын мөнгөн аяга, нэг ширхэг архины жижиг хундагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хужир булангийн тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч, мөнгөний гахайд байсан бэлэн мөнгийг авч, бусдад нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,1.210.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хоёр. Эрүүгийн 1190013890958 дугаартай хэргээс:

Хохирогч *******-ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 25-27 дахь тал/

Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/

Насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн  38 дахь тал/

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны №-326 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/

2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дамно ХХК-ны ХУ-2-21-229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 90-98 дахь тал/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-115 дахь тал/

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дамно ХХК-ны ХУ2-20-186 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 132-134 дэх тал/

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1  дүгээр хавтаст хэргийн 179-185 дахь тал/

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 186-190 дэх тал/

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193-197 дахь тал/

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дамно ХХК-ны ХУ2-19-161 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал/

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 243-248 дахь тал/

Хохирогч -ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4-6 дахь тал/

Гэрч -ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-9 дэх тал/

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-19-160 дугаартай Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн75-82 дахь тал/

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-19-431 дугаартай Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн *******-29 дэх тал/

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84-91 дэх тал/

2019 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн №566 дугаартай “Тод Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 97 дахь тал/

2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 154-161 дэх тал/

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/

Гэрч Б.М-ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/

Гэрч А.Л-ын   мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/

2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн “Тод Үнэлгээ” ХХК-ны №962 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 185-186 дахь тал/

2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 223-226 дахь тал/

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230-231 дэх тал/

Гэрч А.А-ийн   мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал/

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №747 дугаартай “Тод Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /2 дугаар хавтаст хэргийн 244 дэх тал/

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал/

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №18/ЦХ-177 дугаартай “Фэйр Валуэшн” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал/

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 52 дахь тал/

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 111-117 дахь тал/

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал/

Гэрч Д.У-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 55-56 дахь тал/

2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн №963 дугаартай “Тод Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 187-197 дэх тал/

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 200-203 дахь тал/

2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Тод Үнэлгээ” ХХК-ны №04/164 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/

******* ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 240-242 дахь тал/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /5 дугаар хавтаст хэргийн 69 дэх тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлтэй эсэх лавлагаа /5 дугаар хавтаст хэргийн 72 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх /5 дугаар хавтаст хэргийн 73 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно. 

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

          Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, 1 дүгээр хэсэг, ******* тоотод байрлах хохирогч *******-ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч, мөнгөн ээмэг, мөнгөн бугуйвч, мөнгөн гинж, мөнгөн аяган зэрэг эд зүйлсийг авч, бусдад нийт 3.900.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр *******ын 6-*******9 тоотод оршин суух иргэн *******-ийн эзэмшлийн өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний монетан эдлэл, зүүлт зэрэг эд зүйлс хулгайлан авч нийт 1.515.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо ын 7 дугаар гудамжны ******* тоотод оршин суух иргэн *******-ийн өвлийн сууцны вакум цонхоор нууцаар, хууль бусаар нэвтрэн орж бэлэн 70.000 төгрөг, 2-оос 8-н хэмжээтэй 6 ширхэг мөнгөн аяга, мөнгөн хөөрөг, мөнгөн гинж, 2 ширхэг мөнгөн бөгж, мөнгөн халбага, мөнгөн сувинер, шампунь, утасны цэнэглэгч, алтан ээмэг, алтан бөгж хулгайлан 2.275.099 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн тоотод оршин суух иргэн -ийн өвлийн сууцны вакум цонхоор хууль бусаар нэвтрэн орж “Самсунг Таб”, “Самсунг жи-5” загварын гар утсыг хулгайлан авч -т нийт 465.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн тоотод оршин суух иргэн -ын эзэмшлийн өвлийн сууцны вакум цонхыг түлхэн орж хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч дунд гарын мөнгөн аяга, бага гарын мөнгөн аяга, жижиг гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хулгайлан авч -т нийт 272.400 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 21:00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хужир булангийн тоотод байрлах хохирогч өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны вакум цонхоор нэвтэрч, “Самсунг Эс-8”, “Самсунг Эс-6” маркийн 2 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 650.000 төгрөгийн хохирол учруулсан, 

2019 оны 07 дугаар сарын 12-ны Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Чулуутын тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн хүүхдийн өрөөний салхивчаар нэвтэрч, 2 ширхэг зөөврийн компьютер, 4 ширхэг мөнгөн аяга, пүүз, мөнгөн бугуйвч, монетан ээмэг, шүрэн эрх зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 4.850.000төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 07 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо,  Хужир булангийн тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 4 ширхэг дунд гарын, 4 ширхэг бага гарын мөнгөн аяга, нэг ширхэг архины жижиг хундагыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад нийт 860.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо, Хужир булангийн тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн сууцны цонхоор нэвтэрч, мөнгөний гахайд байсан бэлэн мөнгийг авч, бусдад нийт 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо, тоотод байрлах хохирогч -ийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч, мөнгөн аяга, хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.210.000 төгрөгийн хохирол учруулан, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч бусдад нийт 16.297.499 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

 

  1. Хохирогч *******  хохирсон хэргийн талаар:

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *******ын 6-*******9 тоотод нөхөр Ж.Наранбаатар болон өөрийн охины Н.Анугийн хамт амьдардаг. Тус өдөр буюу 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би ажилтай байсан учраас гэрээсээ өглөөний 07 цагийн орчимд гарсан. Тухайн үед миний ээж болох З.Ц  манай гэрт байж байгаад тус өдрийн 11 цагийн үед миний төрсөн ах болох *******-ийн  хүү Б.Б-ыг цэцэрлэгээс нь авахаар гарсны дараа уг хулгайн үйлдэл гарсан байсан. Тухайн үед манай гэрт хулгай орсон гэдгийг бид бүхэн огт мэдээгүй 5 хоногийн дараа эд зүйлээ шалгатал байхгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Миний гэрээс тухайн үед хуримын хос монетан бөгж, монетан кольцо бөгж, монетан дөрвөлжин хослол, шанел загварын монетан ээмэг нэг хос, цэцгэн хэлбэртэй монетан ээмэг, Диор монетан кулон, миний өөрийн монетан гинж, хуримын хос мөнгөн бөгж, төмөр зүүлт зэрэг зүйлсийг хулгайд алдсан юм...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 30 дахь тал/

 

2019 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай “...******* нь Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ******* гэх газрын 6 дугаар гудамжны голын хэсгийн хойшоо харсан гүйдэг төмөр хаалгатай, чулуун хашаатай, хашаан дотроо 2 давхар байшинтай айлын 1 давхрын баруун талын цонхны салхивчийг түлхэн орж уг байшингийн 2 давхрын унтлагын өрөөний шкаф дээр байсан 2 хос монтон бөгж, 1 монетан гинж, 1 хос монетан ээмэг зэргийг хулгайлан аваад гарах гэж байтал тус айлын 10 орчим насны эрэгтэй хүүхэдтэй таараад чимээгүй гэж хэлээд гарч зугтан Хархорин худалдааны төв дээр ирээд монетан ээмгийг 60.000 төгрөгөөр, Монетан хос бөгжийг Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн орчимд байрлах “Сайн” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт 200.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар барьцаанд тавьсан гэв...” гэх тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/

 

Гэрч Ж.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо *******ын 6-*******9 тоотод эхнэр хүүхдийн хамт оршин суудаг. 2019 оны 06 дугаар сарын 04-ний орой манай эхнэр Б  нь зүүж х ээмэг зүүлтээ орой ээмэг бөгжнийхөө саванд хийхээр нээж үзтэл уг саванд байсан 2 ширхэг мөнгөн бөгж, хуримын хос монетан бөгж,  монетан гинж, монетан кулон зэрэг эд зүйлээ алга болсон байхаар нь хамт амьдардаг ээж Цэвээнээс асуухад мэдэхгүй хүүхдүүд тоглосон байж магадгүй гэртээ сайн хамт үзээрэй гэхэд манай эгч П-ын  охин манай гэрт 05 дугаар сарын 31-ний өдөр цагаан хувцастай эрэгтэй хүн байсан байна лээ тухайн хүнийг манай хадам ахын хүү Нямжаргал харсан гэж хэлсэн. Тухайн өдөр манай гэрийнхэн бүгд ажилтай байсан юм. Тухайн өдөр манай ахын хүү Нямжаргал хичээлээ тараад гэрт орж ирэхэд манай байшингийн 2 давхарт нэг цагаан цамцтай залуу байсан гэж байсан. Эхнэр бид  2-ын монетан бөгж, миний монетан 3,2 грамтай монетан бөгж, монетан ээмэг, хүзүүний зүүлт кулоны хамт, цэцгэн хээтэй монетан нэг хос ээмэг 2 гр, монетан ээмэг 1 хос Шанелийн хэлбэртэй, Диор гэсэн бичигтэй кулон зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дэх тал/     

 

Насанд хүрээгүй гэрч Б.Н мөрдөн байцаалтад өгсөн: “... Намайг гэртээ ирэхэд манай эмээгийн гэр эзэнгүй байсан. Би гадна талын хар саарал өнгийн төмөр хаалгыг татаж үзэхэд хаалга цоожтой байсан. Хаалга цоожтой байхаар нэг давхрын вакум цонхны салхивчийг түлхэж үзэхэд цонх онгорхой байхаар нь би уг цонхоор ороод ус уух гээд байж байтал 2 давхарт нэг чимээ сонсогдох шиг болсон тэгэхээр нь би 2 давхрын шатаар өгсөөд 2 давхарт байдаг П эгчийн өрөө рүү хартал уг өрөөн дотор нэг саарал юүдэнтэй цамцтай хүн манай эгчийн өрөөнд эд зүйлийг ухаад зогсож байхаар нь хөөе гэж дуудтал цаашаа гүйгээд 2 давхрын цонхыг нээх гэж үзээд шууд доошоо гүйгээд явчихсан. Манай эмээгийн гэрт 18 орчим настай, цагаан саарал юүдэнтэй цамцтай хүн байсан би өөр зүйл сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал/

 

2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн "Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн №- 326 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1.515.000 төгрөгийн үнэлгээ...” /1 дүгээр хавтаст хэргийн 42-44 дэх тал/

 

 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Дамно ХХК-ийн ХУ-2-21-229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...103.200 төгрөгийн үнэлгээ...” /1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал/

 

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 22-24 дэх тал/

 

  1. Хохирогч ******* хохирсон хэргийн талаар:

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, ын 7-******* тоотод өөрийн ууган хүү Эрдэнэбилэг, ач хүү Мөнх-Эрдэнэ нарын хамт амьдардаг юм. Би 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө эрт 06 цагийн үед Архангай аймаг руу өөрийн ач хүү Мөнх-Эрдэнэ дагуулаад амрахаар явсан. Тухайн өдөр ууган хүү Эрдэнэбилэг гэртээ үлдсэн ба 08 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ажилдаа явсан байсан. Тэгээд хүүг маань орой гэртээ ирэхэд нь байшингийн урагшаа харсан вакум цонхны салхивчийг түлхэн хулгай орж жижиг өрөөний модон авдарт байсан мөнгөн хөөрөг 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг, жижиг архины мөнгөн аяга 1 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, алтан ээмэг, бөгж 1 хос, гэхдээ алтан ээмэг бөгжөө буцаагаад олж авсан байгаа, мөн мөнгөн сэрээ 1 ширхэг, цайны мөнгөн халбага 1 ширхэг, мөнгөн сувинер 1 ширхэг, Алое шампунь 1 литр 500 гр, powerbank цэнэглэгч 1 ширхэг, бурхны өмнө байсан даллагын уутанд түрүүвчинд бэлэн 100,000 төгрөг алдагдсан байсан. Мөнгөн хөөрөг нь бөөрөндөө дөрвөн хүчтэн бэлгэдсэн хээтэй, толгой шүрэн шигтгээтэй, халбагандаа хулгын дүрстэй, дунд гарын хөөрөг- 1,050,000 төгрөгөөр 2017 онд Улсын их дэлгүүрээс худалдаж авсан, дунд цулгуй мөнгөн аяга 1 ширхэг- 980,000 төгрөгөөр 2017 онд, хоёр аяга нь хажуу хэсэгтээ “сургуулиа амжилттай төгссөнд баярлалаа” “Амгаланд найз нараас чинь” гэсэн хоёр бичигтэй- 1,270,000 төгрөгөөр, жижиг дунд гарын 2 ширхэг мөнгөн аяга-770,000 төгрөг, жижиг архины аягыг – 270.000 төгрөгөөр, мөнгөн бөгжний нэг нь ороосон могой шиг хоёр давхар хээтэй 150.000 төгрөг, нөгөө цул мөнгөн бөгж- 120,000 төгрөг, Алое шампунь 25,000 төгрөг, powerbank цэнэглэгч 20,000 төгрөг, эртний мөнгөн сэрээ 50,000 төгрөг, халбага 30,000 төгрөг, сувинер 45,000 төгрөг. Би алтан ээмэг 1 хос бөгж 1 ширхэг граммыг нь мэдэхгүй байна энэ эд зүйлээ эргүүлээд авсан гэхдээ энэ зүйлээ 1,000,000 төгрөгөөр үнэлж байна. Хохирлоо барагдуулж авмаар байна мөн буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 112-114 дэх тал/

 

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, 7- 176А тоотод төрсөн эх ******* , дүү А.М нарын хамт оршин суудаг юм. 2019 оны 07 дугаар сарын 25-ны өглөө 08 цаг 30 минутын үед би гэрээсээ гараад ажилдаа явсан ба орой 20 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд байшингийн урд талын вакум цонх онгорхой байхаар нь гайхаад хаалгаа онгойлгоод ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй болгосон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан юм. Манай ээж, дүү хоёр өнөөдөр өглөө надтай хамт гараад Архангай аймаг руу явсан юм. Манай гэрээс баруун хойд талын өрөөнөөс авдарт байсан 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн хөөрөг 1 ширхэг, жижиг хув хөөрөг, шүрэн даалинтай, 1 хос алтан ээмэг, бөгж, мөсөн шагайны зах 4 ширхэг, мөнгөн бөгж 2 ширхэг, мөн бурхны урд тавьсан байсан мөнгөн дэвсгэртүүд хэдэн төгрөг байсныг санахгүй байна, задгай мөнгө байсан. Мөнгөн хөөрөг нь толгой хэсэгтээ жижиг шүрэн шигтгээтэй, бүх талдаа хээтэй, дунд гарын мөнгөн аяганы 3 аяган дээр нь “хүү Э.Эрдэнэбилэгт дурсгав” “Амгаланд хамт олноос нь дурсгав” гэсэн бичигтэй байгаа, алтан ээмэг, бөгж нь шижир алтан, сувдан шигтгээтэй, ээмэг нь сувдын дээгүүр загасан нүдтэй, мөнгөн бөгж нь нэг ширхэг цулгай, нөгөө нь ороомог хэлбэртэй. Мөнгөн хөөргийг 2013 онд 550.000 төгрөгөөр, 5 ширхэг аягыг 2,000,000 төгрөгөөр, алтан ээмэг бөгж 3,000,000 төгрөг, гар хийцийн мөсөн шагайны зах 4 ширхэг 150,000 төгрөг, хув хөөрөг даалингийн хамт 100,000 төгрөгөөр, мөнгөн бөгж 100.000 төгрөгөөр худалдаж авсан, уг авсан үнээр нь үнэлнэ...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/

 

2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Дамно ХХК-ийн ХУ2-20-186 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...2.205.099 төгрөгийн үнэлгээ...” /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/

 

2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 90-97 дахь тал/

 

  1. Хохирогч хохирсон хэргийн талаар:  

 

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн тоотод өөрийн нөхөр Ф.Алтай, охин Баасансүрэн нарын хамт оршин суудаг юм. 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ өдөржин байгаад орой 18 цаг 30 минутын үед нүүрс захиалах гээд гарсан ба орой 19 цаг 45 минутын үед гэртээ эргэж ирэхэд байшингийн баруун үзүүрийн вакум цонхыг түлхэн хулгай орсон байсан. Манай охины самсунг таб 1 ширхэг, болон самсунг ж5 маркийн гар утас 1 ширхэг алдагдсан байсан. Би алдагдсан таб, гар утасны имей код болон серийн дугаарыг мэдэхгүй. Хайрцаг сав нь байхгүй. Апдагдсан самсунг табыг нь бэлгэнд авч байсан 300,000 төгрөгөөр үнэлж байна. Самсунг ж5 гар утсыг 2018 оны 08 дугаар сард 230,000 төгрөгөөр худалдаж авсан. Би авсан үнээрээ үнэлж байна. Би гомдолтой байна алдагдсан эд зүйлээ олж авмаар байна…” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 193- 195 дахь тал/

 

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн Дамно ХХК-ийн ХУ2-19-161 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...465.000 төгрөгийн үнэлгээ...” / 1 дүгээр хавтаст хэргийн 202-203 дахь тал/

 

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 179-183 дахь тал/

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...шаргал өнгийн куртиктэй, хар өнгийн юүдэнтэй малгайтай цамцтай, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн өмдтэй 18-25 орчим насны эрэгтэй сэжигтэй этгээд явж байгааг харуулав...” гэх тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 186-190 дэх тал/

 

  1. Хохирогч   хохирсон хэргийн талаар:

 

2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 244-246 дахь тал/

 

Хохирогч   мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.... 2019 оны 03 дугаар сарын 05-ны өглөө 07 цагийн үед гэрээсээ гараад ажилдаа явсан. Тухайн өдөр 16:00 цагийн үед манай дүү Гантулга гэрт орж ширээ сандал аваад явсан ба тэр үед байшинд хулгай ороогүй хэвийн байсан гэсэн. Намайг орой 20 цаг 15 минутад гэртээ ирэхэд хаалга онгойхгүй дотор талаас цоожилсон байхаар нь гайхаад байшингийнхаа гадуур тойрч вакум цонхнуудаа шалгахад баруун хойд талын салхивч онгорхой байхаар нь машинаасаа гэрэл авчраад цонх руу тусгаж үзэхэд гэрийн эд зүйлсийг эмх замбараагүй болгосон цонхны давцан дээр их гарын мөнгөн аягыг тавьсан байхаар нь хулгай орсон байна гэж мэдээд цагдаад дуудлага өгсөн. Би эд зүйлээ шалгахад шкафын дээд талын тавцан дээр байсан 4 ширхэг мөнгөн аяганы дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, тагшны хэмжээтэй жижиг мөнгөн аяга 1ш, -ferriari гэсэн бичиглэлтэй талыг нь хэрэглэсэн үнэртэй ус зэрэг эд зүйл алдагдсан байна. Алдагдсан дунд гарын мөнгөн аяганы хажуу бөөр хэсэгт “баргадын хамт олноос дурсгав 2012” гэсэн бичиглэлтэй, цулгай бага гарын болон жижиг гарын мөнгөн аягануудад нь ямар нэгэн бичиглэлгүй цулгай. Харин үнэртэй ус тунгалаг шилэн, хавтгай хэлбэртэй 150 грамм Ferriari гэсэн бичиглэлтэй байсан. Манай гэрт байсан дөрвөлжин жижиг төмөр харцаганд хөвөн байсныг гаргаж хаяад хайрцаг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 4-6 дахь тал/  

 

Гэрч   мөрдөн байцаалтад өгсөн: “...Би дунд гарын мөнгөн аягыг бэлгэнд авсан. Харин бага гарын мөнгөн аягыг 65,000 төгрөгөөр, жижиг гарын мөнгөн аягыг 55,000 төгрөгөөр худалдаж авсан. Би худалдаж авсан үнээрээ үнэлж байна. Мөн Ferriari гэсэн бичигтэй үнэртэй ус Лондонгоос манай эхнэр Болормаа явуулж байсан. Монгол мөнгөөр 200,000 төгрөгөөр авч байсан. Надад байх хугацаанд үрэгдсэн тул би 100.000 төгрөгөөр үнэлж байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манайх гудамжиндаа хяналтын камер байхгүй. Би хөрш айлуудын хүмүүсийг танина. Би 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр алдагдаагүй үлдээсэн байсан их гарын мөнгөн аягыг авахаар шкафтаа хүрсэн. Би алдагдсан эд зүйлсээ олж авмаар байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 7-8 дахь тал/

 

2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн ХУ2-19-160 дугаартай Дамно
ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...240.000 төгрөгийн үнэлгээ...” /2 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/

 

2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн ХУ2-19-431 дугаартай дугаартай
Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “...32.400 төгрөгийн үнэлгээ...” /2 дугаар хавтаст хэргийн *******-29 дэх тал/

 

  1. Хохирогч хохирсон хэргийн талаар:

 

Хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”... 2019 оны 07 дугаар 24-ний өдөр 17 цагийн үед Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Хужир булангийн -706 тоотод хулгайч ороод цагдаад хандсан юм. Манай гэрийн эд зүйлсийг онгичоод сандачсан байсан. Манай эхнэрийн гар утас байхгүй байх шиг байна. Самсунг эс-8 маркийн гар утас алдагдсан байна. Мөн самсунг эс-6, самсунг эс-7 маркийн гар утас өөр авч явсан эд зүйд байхгүй. Самсунг эс-6-г 2017 онд Тэди төвөөс 700000 төгрөгөөр авч байсан. Самсунг эс-8-г мөн адил 2019 онд 800000 төгрөгөөр худалдаж байсан. Одоо энэ үнээрээ үнэлж байна. Сэйфээ 45-60 харьцаатай хятад улсаас 2017 онд 300000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тэгээд ашиглагдах боломжгүй болоод гараад хогонд хаячихсан. Самсунг эс-6 нь хар өнгийн ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Самсунг эс-8 маркийн гар утас нь бас хар өнгийн ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Самсунг эс-6 , самсунг эс-8 маркийн утсанд 2019 оны 07 сард 99209963 гэсэн дугаар ашиглагдаж байсан. Имэй сериал кодыг мэдэхгүй байна. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлээд хариу мэдэгдэх хэрэгтэй байна. Миний хувьд надад учирсан 800,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 84-86 дахь тал/

 

2019 оны 11 дүгээр сарын *******-ны өдрийн №556 дугаартай “Тод Үнэлгээ”
ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...800.000 төгрөгийн үнэлгээ...” /2 дугаар хавтаст хэргийн  97 дахь тал/

 

2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/2 дугаар хавтаст хэргийн 75-82 дахь тал/

 

  1. Хохирогч хохирсон хэргийн талаар:

 

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 13:30 минутад гэр бүлээрээ байшингаа цоожлоод гарцгаасан. Тэгээд орой 17:20 минутад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, байшингийн хаалга цоож нь бол зүгээр байсан. Тэгээд байшиндаа орж үзэхэд эд зүйлсийг маань бусниулж хулгай орсон байсан. Эд зүйлсээ шалгаж үзэхэд Самсунг маркийн зөөврийн компьютер хар хөх өнгийн одоогоос 2 жилийн өмнө 2 сая гаран төгрөгөөр авч байсан учир тэр үнээр нь үнэлж байна. Мөн өөр нэг зөөврийн компьютер 12 сард 1800 доллароор авч байсан. 6,648,000 төгрөгөөр үнэлж байна. “Nike” брэндийн хар ногоон өнгийн пүүз 800.000 төгрөгөөр үнэлж байна. 2 удаа өмссөн шинэ пүүз байгаа. Саарал өнгийн дээрээ хар савхин оруулгатай үүргэвч 80,000 төгрөгөөр үнэлж байна. Хар өнгийн үүргэвч 30,000 төгрөгөөр үнэлж байна. 4 ширхэг мөнгөн аяга, 3 хэмжилттэй аяга. Нэг аягийг нь 120,000 төгрөгөөр үнэлэх болно. Мөнгөн бугуйвч 10 гаран шилэн эдлэл хэрэглэлийг 400,000 төгрөгөөр үнэлж байна. Бугуйвч, монетон шигтгээгүй хавтгай ээмэг зэргийг 300,000 төгрөгөөр үнэлж байна. 2 ширхэг даваа толгой хийлгүүлээд 100,000 төгрөгөөр үнэлж байна. Ямар нэгэн сэжиглэж байгаа хүн байхгүй байна ..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 165-167 дахь тал/

 

Гэрч Б.М-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “.... Би 2019 оны 07 дугаар сарын 11-ний үүрээр 04 цагт Сэлэнгэ аймаг руу эхнэр, хүүхэд, найз Ууганбат болон гэр бүлтэй нь Сэлэнгэ аймаг руу 2 автомашинтай явсан байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод буцаж ирсэн юм. Манай эхнэр болон Ууганбатын эхнэр, дүү нар нь мэдэж байгаа бас миний утсан дээр хөдөө явж байхдаа авхуулсан зураг байгаа. Би өчигдөр ажил дээрээ бүтэн ажиллаад орой 19 цагийн үед тарсан. Ууганбат надтай хамт ажилладаг юм. Өчигдөр бол надтай хамт бүтэн ажиллаад л орой 19 цаг гээд тарсан. Намайг Сэлэнгэ аймагт байхад утсаар ярьж байсан. Тэгээд л мэдсэн юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 168 дахь тал/

Гэрч А.Л-ын   мөрдөн байцаалтад өгсөн: "... 1995 оноос хойш Дэмидтэй гэр бүл болоод 25 жил хамт амьдарч байна. 2 хүүхэдтэй албан ёсны гэрлэлтийн баталгаатай. 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 30 минутын үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Чулуутын 7 дугаар байрны 157а тоотод оршин суух гэрээсээ нөхөр, хүүгийн хамт үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж наадмын хуушуур авч идэхээр болоод гараад 17 цагийн үед гэртээ ирэхэд манай 1 давхар улаан тоосгон байшингийн хүүхдийн өрөөний вакум цонхны салхивч нь онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод гэртээ орсон тэр үед үүдний тамбар хэсэг, дотор хаалгаар дотогш ороход үүдний коридороос ертөнцийн зүгээр урагш хойшоогоо шууд ордог өөд өөдөөсөө харсан хаалгатай манай охин, хүү хоёрын өрөөний эд зүйлс эмх замбараагүй болсон байхаар нь оролдоогүй цагдаад дуудлага өгсөн. Цаад талд байдаг том өрөө, том өрөөний цаана байдаг унтлагын өрөөнд мөн адил орж эд зүйлсийг ухан гаргасан байсан. Манай охины өрөөний хувцасны шкафын урд хэсэгт байсан хүүгийн цоо шинэ хайрцагтай пүүз, охины улаан өнгийн түрүүвчинд байсан бэлэн мөнгө, төрсөн хүүгийн өрөөний эд зүйлсийг ухсан байсан. Тэндээс юу алга болсныг нь сайн санахгүй байна. Охины өрөөний урд хэсэгт газар хүрэн иштэй том хутгыг үлдээсэн байсан. Том өрөөнөөс телевизорын урд байсан миний монетон шигтгээгүй хавтгай ээмэг, 1 хос зурагтын доод байрлах шүүгээний дотор байсан мөнгөн бөгж, цаад талд нь байрлах унтлагын өрөөний цоожтой авдар дотор байсан 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн жижиг сэржмийн аяга, PREDATOR гэх бичигтэй хар өнгийн нөүтбүүк 1 ширхэг самсунг маркийн 1 ширхэг нөүтбүүк, хоёр хөөрөгний улаан толгой, мөн авдар дээр байсан ногоон оюу бүртэй улаан шүр нь 108 эрх, миний мөнгөн бугуйвч 1 ширхэг тус тус алга болсон. Төрсөн хүүгийн пүүз нь туркээс ирсэн хар ногоон өнгөтэй охины мөнгөн ээмэг нь хар ногоон өнгөтэй. Охины мөнгөн ээмэгний хэлбэр дүрсийг мэдэхгүй байна…” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 174-175 дахь тал/

 

2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн “Тод Үнэлгээ” ХХК-ны №962 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...4.850.000 төгрөгийн үнэлгээ...” /2 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал/

 

2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 154-161 дэх тал/

 

7. Хохирогч -ийн хохирсон хэргийн талаар: 

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “.... Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 17 цаг 30 минутад гэрээсээ гарч яваад 20 цаг 30 минутын үед буцаж орж ирэхэд цонхны салхивч онгойсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн юм. Дунд гарын мөнгөн аяга 4 ширхэг, 1 ширхэг жижиг архины хундага алдагдсан. Алдагдсан аягануудыг найзууд минь бэлгэнд өгч байсан юм. Үнийг нь мэдэхгүй байна. Бага гарын нэг ширхэг мөнгөн аяган дээр нь А.Алтансүхийнхээ гэр бүлд аз жаргал хүсье гэсэн бичигтэй байсан. Сэжиглэж байгаа хүн байхгүй....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 230- 231 дэх тал/

 

Гэрч А.А-ийн   мөрдөн байцаалтад өгсөн: “....2013 оноос хойш -тай гэр бүл болоод хамт амьдарч байна. Гурван хүүхдийн эцэг эх болсон. Албан ёсны гэрлэлтийн баталгаатай. Би 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Нарантуул Олон Улсын худалдааны төв ажиллуулдаг хулдаасны лангуун дээрээ ажилладаг байсан. Одоо эхнэр өөрөө ажиллуулж байгаа. Манай гэрээс эд зүйл алдагддаг өдөр эхнэр гэртээ үдээс өмнө байж байгаад үдээс хойш 15 цагийн үед гэрээсээ гараад 18-19 цагийн үед гэртээ ирэхэд нь манай нэг давхар дүнзэн байшингийн том өрөөний цонхны салхивч нь онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгөөд тэмдэглүүлээд шалгуулсан гэсэн. Энэ үед би өөрөө байгаагүй. Манай гэрийн том өрөөний бурхны гүнбэрваань дотор байсан 9 ширхэг мөнгөн аяга алга болсон. Том гарын мөнгөн 4 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 5 ширхэг байсан. Нэг жижиг мөнгөн аяганы аяганых нь гадна талд А.А-ийн   гэр бүлд дурсгав гэсэн бичигтэй 2013 оны 09 дүгээр сарын 30-нд бэлэглэсэн он сар өдөртэй байгаа. Бусад аяганд ямар ч бичиглэл байхгүй. Цулгуй мөнгөн аяганууд байсан. 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр манай гэр бүлийн хуримын өдөр бэлгэнд ирсэн 5 ширхэг дунд гарын мөнгөн аяга байснаас 1 мөнгөн аяганд нь А.А-ийн   гэр бүлд дурсгав. 2013 оны 09 дүгээр сарын 30 гэсэн он сартай байсан. Бусад 4 ширхэг аяга нь цулгуй бичиггүй. Харин 4 ширхэг том мөнгөн аяга нь 2016, 2017, 2018, 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдэд эхнэрийн төрсөн өдрөөр Нарантуул Олон Улсын худалдааны төвд хамт ажилладаг найзууд нь өгсөн байгаа. Өөрсдөө худалдаж аваагүй. Дандаа бэлгэд ирсэн аяганууд байгаа...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 237-238 дахь тал/

 

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №747 дугаартай “Тод Үнэлгээ” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...860.000 төгрөгийн үнэлгээ...”  /2 дугаар хавтаст хэргийн  244 дэх тал/

 

2019 оны 07 дүгээр сарын 09-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 223-226 дахь тал/

 

8. Хохирогч ******* хохирсон хэргийн талаар

 

Хохирогч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: "... 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр манай байшингийн цонхоор хулгай орж манай гэрээс эд зүйл алдагдсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандах болсон. Монетан бугуйвч 5,7 граммтай икс хэлбэрийн товойсон дүрстэй бугуйвч одоо 500,000 төгрөгөөр үнэлж байна. Монетан бөгж 7.4 граммтай эмэгтэй хос цэнхэр өнгийн цэцэгтэй бөгжөө 600,000 төгрөгөөр үнэлж байна. Алтан товч 8 ширхэг, эмэгтэй дээлийн товч лууны хэлбэр товойлгож хийсэн 2,500,000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн цагирган ээмэг содон шинжгүй талстай 50,000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн бугуйвч хөөмөл 50,000 төгрөгөөр үнэлж байна. Мөнгөн гинж нарийн сувдан зүйлтэй 50,000 төгрөгөөр үнэлж байна. Дунд гарын мөнгөн аяга ам нь сэтэрсэн. 150,000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрээс нийт 7 төрлийн эд зүйлс хулгайд алдагдаж 4,000,000 төгрөгийн хохирол учирсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Манай байшингийн урагшаа харсан гал тогооны вакум цонхоор түлхэж ороод манай гэрээс эд зүйл хулгай хийсэн байсан. Би маш их гомдолтой байна. Манай гэрээс эд зүйл хулгай хийсэн хүнийг олж өгч манай гэрт учирсан хохирлыг барагдуулж буруутай хүнийг хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 49-50 дахь тал/

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 13 цаг 30 минутын орчимд гэрээс гэр бүлээрээ гараад 19 цагийн орчимд гэртээ ирэхэд том өрөөний хөшиг, цонхны салхивч нээлттэй, бор шүүгээний эд зүйлийг гаргаад газар хаячихсан байхад нь хулгайч орсон байна гэж мэдсэн. 7-8 ширхэг алтан товч, 5 мөнгөн аяга, монетан бугуйвч, бөгж, мөнгөн ээмэг, бугуйвч, гинж зэрэг зүйлс одоогоор мэдэгдсэн байна. Манай эхнэр юм оёдог юм. Хүний захиалгын товч, 8-10 жилийн өмнө ээж өгсөн монетон бөгж нь 7.4 грамм, бугуйвч 5.8 грамм, мөнгөн эдлэлүүд нь 150,000 төгрөгөөр хэдэн жилийн өмнө авч байсан. Хэрвээ цэвэр алт бол товчнууд нь 4 сая, мөнгөн аягыг 100,000 төгрөг, монетон бугуйвч нь 300,000 төгрөг, бөгж нь 300,000-400,000 төгрөг, мөнгөн ээмгийг 20,000 төгрөг, бугуйвчийг 30,000 төгрөг, гинжийг 40,000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал

 

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 40-43 дахь тал/

 

2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн №18/ЦХ-177 дугаартай “Фэйр Валуэшн” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...3.900.000 төгрөгийн үнэлгээ...” /3 дугаар хавтаст хэргийн 59-61 дэх тал/

 

9. Хохирогч   хохирсон хэргийн талаар:

Хохирогч -ийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өчигдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны 11 цагийн үед Баянзүрх дүүргийн ******* дугаар хороо Хужир булан тоот хашаанд байрлах гэрээсээ хаалгаа түгжээд гарсан юм. Тэгээд орой буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны 00 цагийн үед гэртээ ирээд хашаа онгойлгоод орсон чинь баруун талын цонх онгорхой, авдар доторх эд зүйл шалан дээр гаргаад эмх замбараагүй тавьчихсан байсан. Тэгээд би утсаар эгч О  рүү залгаж хэлээд О  эгч цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн Манай гэрээс алтан нуухтай цагаан хаш хөөрөг, мөн авдар дотор байсан мөнгөний гахайг хагалаад дотор нь байсан мөнгийг авсан байна. Уг гахай дотор хэдэн төгрөг байсныг сайн мэдэхгүй байна. Ойролцоогоор 300,000 орчим төгрөг байсан байх. Манай гэрээс өөр алдагдсан эд зүйлс байсан. Алдагдсан хөөргийг 2017 онд худалдан авч байсан санагдаж байна. Манай аав худалдан авч байсан болохоор үнийг нь сайн мэдэхгүй байна..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 119-120 дахь тал/

 

Гэрч Д.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2013 оноос одоог хүртэл Улаанбаатар хот Хархорин худалдааны төвийн гадна талд алт, мөнгөний наймаа эрхлээд одоог хүртэл ажиллаж байна. Би Б  гэх иргэнийг огт танихгүй 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хот Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархорин худалдааны төвийн гадна талд байх гүүрний баруун талын шатны доод талд хувиараа ажлаа хийгээд зогсож байсан 13 цагийн орчим тухайн этгээд нь мөнгө авах уу? гэж хэлээд ирэхээр нь би үзье гэж хэлсэн тэгээд Хархорин худалдааны төвийн хашаан дотор ороод нь үзсэн. Тэгсэн тухайн этгээд нь гурван ширхэг мөнгөн аяга гаргаж ирсэн мөн 3 граммтай монетан гинжний тасархай, бас ээмэгний тасархай бас хугарч тасарсан мөнгөн эдлэлүүд байсан бүх шигтгээ гоёлын нь цохиод байхгүй болгосон байсан тэгэхээр нь тэр мөнгөнүүдийг граммлаж үзээд 50 гр болохоор нь 50,000 төгрөгөөр худалдаж авсан, 3 гр монетыг 1 граммын 50,000 төгрөгөөр худалдаж авна гэж тохироод 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн шинэ цагийн мөнгөн аягануудыг би авмааргүй байна зөвхөн мөнгийг нь салгаж авна гэж хэлэхэд тухайн залуу надад гуйсаар байгаад авчих гэхээр нь би 70,000 төгрөгөөр худалдаж авсан бас тухайн залуу жижиг мөнгөн хөөрөг гаргаж ирээд зарах гэхээр нь би авахгүй гэсэн чинь та зүгээр аваа гэж хэлэхээр нь авсан. Дээрх эд зүйлс бүгд 270,000 төгрөг болсон. Тухайн залуугаас хулгайн эд зүйлс биш биз дээ гэж асуусан чинь биш ээ? гэж хэлэхээр би тэр залуугийн зургийг нь утсан дээрээ дарсан одоо надад тэр зураг авсан утас байхгүй байна өнөөдөр өглөө цэнэггүй байхаар нь гэртээ үлдээсэн байгаа. Шаардлагатай гэж үзэж байвал би тэр утсыг аваад ирнэ. 2016 онд би мэдэгддэг байсан. Харин тухайн үед нэг дэх өдөр таарсан Хархорин худалдааны төв амардаг учраас хариуцсан цагдаагийн алба хаагч нар ирээгүй. Тийм учраас надад мэдэгдсэн зүйл байхгүй. 2017 оны 11-р сарын 22-ны өдөр 16 цагийн орчим Баянхонгор аймгаас ирсэн гэх алт, мөнгөний дархан ирэхээр нь би тухайн эд зүйлсийг 315,000 төгрөгөөр зарж борлуулсан. Харин монетан эд зүйлсийг нь өчигдөр буюу 11-р сарын 21-ны өдөр Нарантуул худалдааны төвөөс металл авдаг хүмүүс ирэхээр нь 179.000 төгрөгөөр зарсан. Одоо надад дээрх этгээдээс худалдаж авсан эд зүйлс байхгүй бүгдийн зарж борлуулсан. Би тухайн эд зүйлсийг авахдаа хулгайн эд зүйлс мөн үү? биш үү гэж асууж байхад надад биш гэж хэлээд утсан дээр зургаа даруулаад, утасны дугаараа хүртэл өгөхөөр нь итгээд худалдаж авсан. Би энэ үйлдэлдээ гэмшиж байна хуулийн дагуу хариуцлага хүлээхэд бэлэн байна. 2017 оны 11-р сарын 17-ны өдөр байхаа өглөөний 11 цагийн орчим би Хархорин худалдааны төвийн гадаа ажлаа хийгээд зогсож байхад дээрх этгээд мөнгө авах уу? гэж асуугаад ирсэн тэгэхээр нь би үзсэн чинь зэсийг мөнгөөр бүрсэн 8 тахил нэг нь голоороо хугарсан байсан тэгээд зарахаар нь би авахгүй гэж хэлсэн намайг доод тал нь 60.000 төгрөгөөр худалдаж авчих гэж гуйгаад байхаар би авсан. Тэгээд би тухайн эд зүйлсээ хүнд үзүүлсэн чинь Хятадаас орж ирсэн шинэ цагийн эд зүйлс байна хүн авахгүй гэж хэлэхээр нь би наймаа эрхэлдэг нэг хүнд өгсөн байгаа тэр зараагүй бол би тухайн хүнээс аваад ирж болно...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 54-56 дахь тал/

 

2020 оны 04 дүгээр сарын *******-ны өдрийн №963 дугаартай “Тод Үнэлгээ” ХХК-ны №963 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...300.000 төгрөгийн хохирол...” /3 дугаар хавтаст хэргийн 134 дэх тал/

2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хавтаст хэргийн 111-117 дахь тал/

 

10. Хохирогч хохирсон хэргийн талаар:  

Хохирогч -ийн “... 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 11 цаг 05 минутын үед гэрээсээ гараад өдөр 16 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн баруун талын вакум цонхыг түлхээд хулгайч орж дотор байсан мөнгөн аяга 1 ширхэг, хөөрөг 2 ширхэг үүдэнд өлгөсөн байсан хар савхин куртик эд зүйлийг аваад явсан байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Мөнгөн аяга нь жижиг аяга байсан. Үнийг нь сайн санахгүй байна. Харин хөөрөг нь цагаан хаш хөөрөг 2017 онд би 500,000 төгрөгөөр авч байсан. Нөгөө жижиг хөөрөг нь хятад манан хөөрөг 60,000 төгрөгөөр үнэлж байна. Манай гэрт хулгай ороод цагдаагийн бүрэлдэхүүн ирж ажиллахад би хулгайд алдсан эд зүйлсээ дутуу бүртгүүлсэн байсан. Самсунг Эс-2 маркийн гар утас зах зээлийн ханшаар 50,000 төгрөг, Самсунг Тренд маркийн гар утас 50,000 төгрөг, ЛЖ маркийн гар утас 20,000 төгрөг, Бугуйн цаг Щвейцарь улсаас 2018 онд 100 еврогоор худалдан авч байсан. Төгрөгөөр 300,000 төгрөг. Малгайтай хүрэм 120,000 төгрөг, бэлтгэлийн өмд 20,000 төгрөг, дуураймал нэг том, 14 ширхэг жижиг мөнгөлөг өнгийн ембүүг хосоор нь 50,000 төгрөгөөр худалдан авч байсан. Дуураймал мөнгөлөг өнгийн 4 бэрх шагай 10,000 төгрөгөөр тус тус худалдан авч байсан. Мөнгөн аягыг тухайн үед ханшийг нь хэлж мэдэхгүй байсан. 2013 онд 120,000 төгрөгөөр худалдан авч байсан…” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 199-202 дахь тал/

 

2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 187-196 дахь тал/

 

2019 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн “Тод Үнэлгээ” ХХК-ны №04/164 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан: “...1.210.000 төгрөгийн үнэлгээ...” /3 дугаар хавтаст хэргийн 230 дахь тал/

 

Шүүгдэгч ******* ийн яллагдагчаар өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 245-248 дахь/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Улсын яллагчаас “…шүүгдэгч ******* ийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргав. 

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг ба уг гэмт хэргийг “хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдэх” нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зохицуулсан.   

Шүүгдэгч ******* ийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч ******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар   

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч ******* нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн  хорих ялаар шийтгүүлсэн, уг ялыг эдэлж байгаад 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ялтныг шилжүүлж, энэ хэрэгт яллагдагчаар цагдан хорьсон болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 249 дэх тал/-аар, ялын тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч ******* ийг “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын хуралдаанд улсын яллагчаас: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,  Эрүүгийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны Шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 4 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт 5 жил 4 хоногийн хорих ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* ийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэв.

 

 Улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-д Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирол өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж заасан.

 

Шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж шийдвэрлэлээ.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******-ийн энэ хэрэгт 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон 222 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох нь зүйтэй.      

 

Шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн ба 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар биеэр 4 жил 11 сар 16 хоногийн хорих ялыг эдэлсэн, шагналын 10 хоног, эдлээгүй үлдсэн 3 жил 04 хоногийн хорих ялтай талаар ялын тооцоо /хавтаст хэргийн 4-р хавтас 235 дахь тал/ авагдсан байх тул энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******-д мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:    

 

 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” тус тус заасан.

          Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад нийт 16.297.499 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнд:

            хохирогч *******-д 3.900.000 төгрөгийн,

            хохирогч ******* т 1.515.000 төгрөгийн,

            хохирогч ******* д 2.275.099 төгрөгийн,

            хохирогч -т 465.000 төгрөгийн,  

            хохирогч -т 272.400 төгрөгийн,

            хохирогч -д 650.000 төгрөгийн,

            хохирогч -д 4.850.000 төгрөгийн,

            хохирогч 860.000 төгрөгийн,

            хохирогч -д 300.000 төгрөгийн,

            хохирогч -д 1.210.000 төгрөгийн хохирлыг тус тус учруулсан байна.

 

         “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: хохирогч *******-ийн эд зүйлсийг 2.205.099 төгрөгөөр үнэлсэн байна. /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/              

         Хохирогч ******* д бэлэн мөнгө 332.100 төгрөг, алтан ээмэг 1 хос, алтан бөгж 1 ширхэг тус тус хүлээлгэн өгсөн байна. /хавтаст хэргийн 1-р хавтас 106-107-р хуудас/

        Иймд хохирогч ******* д алтан ээмэг 1 хос 300.000 төгрөг, алтан бөгж 337.500 төгрөг, бэлэн 332.100 төгрөг нийт 969.600 төгрөгийн хохирол төлөгдсөн гэж үзнэ.

        Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* ээс нийт 15.327.899 төгрөг гаргуулж,

        хохирогч *******-д 3.900.000 төгрөг,

        хохирогч ******* т 1.515.000 төгрөг,

        хохирогч ******* д 1.305.499 төгрөг,

        хохирогч -т 465.000 төгрөг,

        хохирогч -т 272.400 төгрөг,

        хохирогч -д 650.000 төгрөг,

        хохирогч -д 4.850.000 төгрөг,

        хохирогч 860.000 төгрөг,

        хохирогч -д 300.000 төгрөг,

        хохирогч -д 1.210.000 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

 

        Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдъя.   

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Х  овогт Л-ийн  Б ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                

   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* ийг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* эд оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.   

 

4. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.    

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 222 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож түүнд оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 18 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.       

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* эд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 04 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялаас тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.     

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* эд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүнд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 323 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож солихыг шүүгдэгч ******* эд мэдэгдсүгэй.

 

        8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч ******* д 969.600 төгрөг төлснийг дурдаж,

        шүүгдэгч ******* ээс нийт нийт 15.327.899 төгрөг гаргуулж,

        хохирогч *******-д 3.900.000 төгрөг,

        хохирогч ******* т 1.515.000 төгрөг,

        хохирогч ******* д 1.305.499 төгрөг,

        хохирогч -т 465.000 төгрөг,

        хохирогч -т 272.400 төгрөг,

        хохирогч -д 650.000 төгрөг,

        хохирогч -д 4.850.000 төгрөг,

        хохирогч 860.000 төгрөг,

        хохирогч -д 300.000 төгрөг,

   хохирогч -д 1.210.000 төгрөг тус тус олгосугай.    

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.    

 

         10. Шүүгдэгч *******-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

11. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.           

  

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Х.ОДБАЯР