Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/64

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр                            2022/ШЦТ/64                                                       Даланзадгад сум

                                                                                    

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгч: Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б,

Өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг, И.Оюунгэрэл, Н.Нарангарав, И.Олонмөнх,

Нарийн бичгийн дарга: А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

   Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ийн О, Г овогт Ггийн Д, Ө овогт Д-ийн Л, Д овогт Ш-ын Л, Д овогт А-ийн Н, Б овогт Я-ын Ө, Х овогт Г-ын П, Х овогт Ж-ийн Б, Ө овогт Д-ийн Л, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ийн Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овгийн Б-ын Б нарт холбогдох 2028000900112 тоот найман хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

  Шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч А.Г, Ж.Б нарт газар ухах зөвшөөрлийг амаар олгож, улмаар шүүгдэгч Ж.Б, А.Г, Г.Д, Д.Л, Д.Л, Ш.Л, А.Н, Ц.О, Я.Ө, Г.П нар нь бүлэглэн

 тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан эрэл хайгуул олборлолт явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 587.091 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, А.Г, Д.Л, Б.Б нарыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.О шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Г.Д шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Ш.Л шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч А.Н шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч А.Г шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Я.Ө шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Д.Л шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Г.П шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд хандаж мэдүүлэг өгөхөөс татгалзав.

Шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны Архангай аймгийн хэрэг дээр Э гэх хүн намайг Архангай аймагт хамтарч ажиллая гэж 2019 оны 05 дугаар сарын эхээр хэлсэн. Тэнд очиж Э гэх хүн намайг үйл ажиллагааг эхэлж бай гэж зөвлөгөө өгсөн. Э гэх хүн одоо зөвшөөрөл нь гарах гэж байна. Одоо бараг гарсан очоод машин техник төхөөрөмжөө ажиллуулж бай гэж хэлсэн. Тэгээд очоод 10-аад хоноод цагдаагийн байгууллагад баригдсан. Сэврэй сумын үйлдэлд нэмж ярих зүйл байхгүй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд 77.340 төгрөгийн хохирол учирсныг Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 154.680 төгрөг, газрын хөрсөнд учирсан 14.600 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 43.800 төгрөг, ургамалд учирсан 20.520 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлж 102.600 төгрөг агаарт учирсан 2.650, газрын эдэлбэрт учирсан 480 төгрөг нийт байгаль орчинд учирсан хохирол нь 304.210 төгрөг, биологи болон техникийн нөхөн сэргээлтэд 174.760 төгрөг 478.970 төгрөгийг нэхэмжилнэ. /2хх-ийн 131-132-р хуудас/

 

Хохирогч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж.Б гэх хүний уурхай Монгол газар ХХК-ийн газар дээр алт олборлох чиглэлээр ажиллаж байсан нь үнэн. Нөхөн сэргээлтийн ажил хийгдээгүй байгаа. /6хх-ийн 208 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгч Л.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 02-38 ӨВО улсын дугаартай портер маркийн автомашиныг Солонгосоос дөнгөж орж ирсэн гээд 12.000.000 төгрөгөөр авсан. Надаас нэг ажилд явж ирээд 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд байхаар нь явж ирээд мөнгөө өг эсвэл миний машиныг өгөөрэй гэж хэлээд явуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 51-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: О гэдэг хүн манай нөхрийн холын хамаатан болдог юм. 2019 оны зун 06 сард хөдөө ажил хийж байгаад өгье гэж хэлээд 52-14 УН трактор болон паажуурыг надаас аваад явсан. Тэгтэл 2020 оны зун 05 сарын үед байх. Цагдаагаас залгаад таны эзэмшлийн техник, паажуур хураагдсан гэж хэлсэн. Өөрийн эзэмшлийн техник багаж зэргийг 2020 оны 06 дугаар сард бүрэн хүлээж авсан. Би өөрийн эзэмшлийн унагалдай 52-14УН трактор, паажуур зэргийг задлаад бүгдийг нь зарчихсан. Одоо юу ч байхгүй. /2хх-ийн 135-136-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч П.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Одоо би уг авто машинаа Баруунбаян-Улаан сумын нэг хүнд 2020 оны 09 билүү 10 сард 10 гаруй сая төгрөгөөр зарсан. Од өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлсөн. Ойрхон хөдөө явж юм зөөнө л гэж хэлсэн шиг санагдаж байна. Тухайн үед би ч бас нэг их сайн асууж шалгаагаагүй. /2хх-ийн 140-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны хавар 05 дугаар сард бүрэн гүйцэт хүлээн авсан. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл бүрэн бүтэн байсан. Би өөрийн 65-07 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслээ 2020 оны намар 10 сард зарчихсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 142-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны зун 06 дугаар сарын эхээр бүрэн бүтэн хүлээн авсан. Гинжит механизм нь одоо байхгүй. 2020 оны 08 дугаар сарын эхээр Ганбаа гэх хүнд Улаанбаатар хот руу зарчихсан. Хуурай паажуур нь манай хашаанд байгаа. Миний эзэмшлийн гинжит механизм 91-56 УБ улсын дугаартай, бичиг баримттай байсан. Ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /2хх-ийн 148-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Ж.Б гэх хүнтэй хамаатан садны холбоо байхгүй. Хууль бусаар техник тоног төхөөрөмж ашиглан Ж.Б гэх хүнийг алт олборлосон талаар би сайн мэдэхгүй байна. Би өөрөө 2020 оны 12 дугаар сард Цэнхэр сумын Засаг дарга болсон Засаг дарга болохоос өмнө болсон асуудал байна. Ж.Б гэх хүн хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон бол хуулийн дагуу биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж орон нутагт нь хүлээлгэж өгөх, мөн хуулийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна. /7хх-ийн 184 дэх тал/

Шинжээч З.Ганпүрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай лабораторид Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгч цагдаагийн ахмад Т.Төгөлдөрөөс шинжээч томилсон тогтоолын хамт 7336 гэсэн дугаартай ногоон шуудайтай шороо, 7337 гэсэн дугаартай бор шуудайтай шороо нийт 2 ширхэг шуудайтай шороо ирсэний дагуу буталж холин нэгэн төрөл болгож 2 шуудайтай шорооноос тус бүр 30 грамм буюу нийт 60 грамм шороог авч шинжлэхэд эхний 7336 гэсэн дугаартай шорооны дээж болох 30 грамм шороонд 1.91 мг/кг алтны агууламж 7337 дугаартай шорооны дээж болох 30 грамм шорооноос 40.56 мг/кг алтны агууламж илэрсэн. 1.91 мг/кг алтны агууламж гэдэг нь 1 кг шороо тутамд 1.91 мг алт агуулагдаж байна гэсэн үг. 40.56 мг/кг алтны агууламжтай гэдэг нь мөн адил 1 кг шороо тутамд 40.56 мг алт агуулагдаж байна гэсэн үг. Тухайн шуудай шороог тус бүрт нь буталж холин нэгэн төрөл болгож хаанаас нь ч авч шинжилсэн алтны агууламж яг ижил хэмжээтэй гарна гэсэн үг. Тиймээс уг шуудайтай шорооны нийт алтны агууламжийг олохын тулд 7336, 7337 дугаартай хоёр шуудайтай нийт жинг алтны агууламжаар үржүүлэхэд гарч ирнэ. Шинжлээгүй үлдсэн 7336 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 1.91 мг алт, 7337 дугаартай шуудайтай шороонд 1 кг тутамд 40.56 мг алт агуулагдаж байгаа учраас алтны агууламжтай гэсэн үг. /1хх-ийн 97-98 дахь тал/

 

 

Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шийрт гэх газар ирээд техник хэрэгслээ янзлаад 21-ний үед дуусаад усан буугаа зоогоод 05 дугаар сарын 22, 23-нд хоёр өдөр алт олборлох ажил хийсэн. Би ковш барьж усан буу руу шороо хийх ажил хийсэн. Надаас гадна дахиад нэг ковш, нэг усан буу ажилласан. 05 дугаар сарын 22-ны шөнө 02 цагаас ажиллаж эхлээд 06 цагийн үед зогссон, 05 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед ажлаа эхлээд байж байтал цагдаа ирээд манай үйл ажиллагааг зогсоосон. /6хх-ийн 188 дахь тал/

 

Гэрч Ц.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийрт гэх газар байрлах Ж.Бийн уурхайд ажилдаа орохоор ирсэн. Намайг ирсэн өдрийн шөнө буюу 05 дугаар сарын 22-ны шөнө манай захирал Ж.Б алт олборлох ажиллагааг 02 цагт эхлүүлж 06 цагийн үед дуусгасан. Тэр шөнө 04 цаг л ажилласан. Дараа өдрийн шөнө буюу 05 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед ажиллаж эхлээд байж байтал цагдаа ирээд манай үйл ажиллагааг зогсоосон. Манай уурхай ажиллах хугацаандаа нэг усан буу, хоёр ковш ажиллуулсан. Түүнээс өмнө үйл ажиллагаа огт явуулаагүй байсан. Зөвшөөрөлтэй эсэхийг мэдэхгүй, өмнө жил буюу 2018 оны 06 сараас 11 сарын хооронд Шийрт гэх газар алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд энэ жил дахиад энэ газар дээрээ ирсэн байсан. Одоо ажиллаж байгаа газар нь ямар компаний нэр дээр байдгийг мэдэхгүй. /6хх-ийн 190 дэх тал/

 

Гэрч Ш.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед постонд үүрэг гүйцэтгэхээр явахад удирдлагаас алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулж байж болзошгүй сэжиг бүхий үйлдэл Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хамтарч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед постонд үүрэг гүйцэтгэн эргүүл хийх болгонд Ж.Б гэх хүний уурхай байнга гэрэлтэй байдаг байсан бөгөөд өглөө харахаар техникүүдийнх нь байр өөрчлөгдсөн байсан. Ингээд би Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид Ж.Бийн уурхай шөнөөр ажиллаад байж болзошгүй байна гэж мэдэгдсэн. /7хх-ийн 34 дэх тал/

 

Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед постонд үүрэг гүйцэтгэхээр явахад удирдлагаас алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа болон явуулж байж болзошгүй сэжиг бүхий үйлдэл Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид мэдэгдэж хамтарч ажиллах талаар үүрэг чиглэл өгсөн. Тухайн үед Цэнхэр сумын Орхон багт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахад Ж.Б гэх хүний уурхай байнга гэрэлтэй байдаг байсан. Дараа нь харахад техникүүдийнх нь байр өөрчлөгдсөн байдаг байсан. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Ш.Г Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид Ж.Бийн уурхай ажиллаад байж болзошгүй байна гэж мэдэгдсэн. /7хх-ийн 37 дахь тал/

 

Гэрч П.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Монгол газар ХХК-тай 2018 оны 01 сард гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэх гэрээ байгуулаад тухайн гэрээ нь тэр оныхоо 12 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Би Бийн техник хэрэгслийг ашиглахаар гэрээ хийгээгүй. Амаар л ярьж тохиролцсон ба тухайн амаар ярихдаа 2018 оны 09 сараас 10 сар хүртэл хөлдөлт болтол хамтран ажиллах талаар ярьсан. Би 30 хувь Б 70 хувийг тус тус авахаар тохиролцсон байсан. /7хх-ийн 42 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай нөхөр Ж.Б 2019 оны 05 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт бусадтай гэрээ хийж алт олборлох үйл ажиллагаа явуулахаар явсан нь үнэн. Миний зүгээс ямар техник тоног төхөөрөмж ашиглаж алт олборлох ажиллагаа явуулдаг эсэхийг би мэдэхгүй байна. Манайд ковш экскеватор хово маркийн машин байдаг байсан. Хүнд өртэй байсан болохоор техник тоног төхөөрөмж нараа хэнд өгснийг манай нөхөр Ж.Б мэдэж байгаа. Машинаа техник тоног төхөөрөмж нарын ноймрыг өөрөө мэдэхгүй байна. /7хх-ийн 107 дахь тал/

 

 Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2015, 2016, 2017 онд алт олборлох үйл ажиллагаа явуулах холбогдох бичиг баримт бүгд бүрдэж үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Би Ж.Б, Э гэх хүмүүсийг танихгүй, надтай туслан гүйцэтгэх гэрээ нэг ч хүнтэй хийгээгүй. Манай уурхайн холбогдох бичиг баримт 2018, 2019 онд бүрдээгүй байсан. /7хх-ийн 111 дэх тал/

 

Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сард өдрөө сайн санахгүй байна. Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажлаар явж байхад Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч ахмад Э.Алтанбаатар Цэнхэр суманд ажлаар ирсэн байсан. Тухайн үед Ж.Б гэх хүний уурхай хууль бусаар ажиллаж байна гээд Алтанбаатартай цуг очсон юм. Тухайн үед Ж.Б гэх хүний уурхай Монгол газар ХХК-ны 24-26 ашиглалтын лицензтэй талбайд ямар нэгэн бичиг баримт байхгүй алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ахмад Э.Алтанбаатар тухайн газарт үзлэг хийж материалжуулсан. Ямар ч байсан шөнө хэдэн цагийн үед гэдгээ сайн санахгүй байна. Очиход алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн юм. Тухайн үед ямар ямар техник тоног төхөөрөмж ашигласан эсэхийг одоо бий сайн санахгүй байна. Тухайн газарт үзлэг хийсэн тэмдэглэл дээр байгаа байх. /7хх-ийн 115 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 онд Монгол газар ХХК, Эм Жи Эйч ХХК нарын алт олборлох зөвшөөрөл буюу холбогдох бичиг баримт нь бүрдээгүй 2019 оны 08 дугаар сард байх бүх лицензийг нь Ашигт малтмал газрын тосны газраас цуцалсан. Монгол газар, Эм Жи Эйч ХХК-ны захирал Ц.Мянганбаяр гэх хүнтэй уулзаж туслан гүйцэтгэх гэрээ хийнэ гэсэн иргэд Цэнхэр сумын Орхон багт их байсан гэрээ хийсэн эсэх талаар би сайн мэдэхгүй байна. /7хх-ийн 119 дэх тал/

 

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05 дугаар сард Архангай аймгийн Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгч ажилтай байсан 2019 оны 05 дугаар сарын 23-ны шөнө хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна. Цэнхэр сумын Орхон багт Уул уурхайн постод гарч байсан ахлагч Ж, Г гэх алба хаагчид миний утас луу залгаад Ж. Б гэх хүний уурхайн техник тоног төхөөрөмж нь ажиллаад байх шиг байна гэж утсаар мэдэгдсэн юм аа. Тухайн нөхцөл байдлыг цагдаагийн газрын дарга, дэд дарга нарт танилцуулан миний бие газар дээр нь очиж шалгалтын ажиллагаа явуулсан шөнө дунд анх очиход техник тоног төхөөрөмж нь ажиллаж усан буугаа дөнгөж ажиллуулж байсан. Шөнө дунд байсан тул техник тоног төхөөрөмжийг нь зогсоож өглөө нь үзлэг хийж алт олборлох үйл ажиллагаа явуулахад ажиллаж байсан ажилтан нараас нь гэрчээр мэдүүлэг авахад 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдөр ажилласан гэж мэдүүлж байсан. Тухайн үед ашиглаж байсан техник тоног төхөөрөмж нарын зургийг авч үзлэгт тусгасан. Ажилтан нар нь зарын дагуу ирж ажилд орсон гэж мэдүүлж байсан. Шалгалтаар очиход усан буу нь дөнгөж ажиллаж алттай шороо угаагаагүй байсан тул олборлосон алт хураан аваагүй, мөн угаасан алт байхгүй байсан. Гэрчүүдийн мэдүүлгээр ажилласан нь тогтоогдож байсан. /7хх-ийн 123 дахь тал/

 

Гэрч Ц.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 онд бол Монгол газар ХХК, Эм Жи Эйч ХХК-уудын бичиг баримт нэг ч бүрдээгүй бөгөөд Ашигт малтмал газрын тосны газраас 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан юм. Тэгэхээр Ж.Б гэх хүн бусадтай туслан гүйцэтгэх гэрээ хийгээгүй байх. Монгол газар ХХК-ны ашиглалтын 24-26 лицензтэй талбай дээр техник тоног төхөөрөмжөө байрлуулсан байсан бөгөөд цагдаагийн газрын алба хаагч нартай үзлэг хийхэд нь цуг очсон. /7хх-ийн 127 дахь тал/

 

Гэрч Г.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 онд би Архангай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар Уул уурхай хариуцсан мэргэжилтэн байсан. 2019 оны 05 дугаар сард бол Цэнхэр сумын Орхон багт хяналт шалгалтаар ажилласан. Тухайн үед Өвөрхангай аймгийн иргэн Ж.Б гэх хүний уурхай Монгол газар ХХК-ны лицензтэй талбай дээр техник тоног төхөөрөмжөө оруулж ирсэн байсан. Тухайн үед холбогдох бичиг баримтыг нь шалгахад байхгүй Монгол газартай гэрээ хийнэ гэж байсан. Тухайн үед холбогдох бичиг баримт байхгүй бол техник тоног төхөөрөмжөө аваад нүүх талаар Ж.Бэд амаар сануулж байсан. 2019 оны 05 дугаар сарын хэдний өдөр гэдгээ сайн санахгүй байна. 7хх-ийн 132 дахь тал/

 

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Уул уурхай чиглэл хариуцдаг нь үнэн. 2018 оны 09 дүгээр сараас эрүүл мэндийн шалтгаанаар ажлаас чөлөө авч 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилдаа орж Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хяналт шалгалтаар 2019 оны 06 дугаар сараас эхэлж явсан. Тухайн үед Өвөрхангай аймгийн харъяат Ж.Б гэх хүний уурхай Орхон багт байсан эсэхийг сайн санахгүй байна. 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдөр Цэнхэр сумын ашиглалтын 12, хайгуулын 1 лиценз цуцлагдсан. Тухайн үед Цэнхэр сумын Орхон багт лиценз нь цуцлагдаагүй компани байхгүй. /7хх-ийн 138 дахь тал/

 

Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 91-55 ӨВР улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгслийг сарын 7.000.000 төгрөгний түрээсээр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байх алтны уурхайд ажиллахаар очсон. Бийн алтны уурхайд очоод ямар нэгэн ажилд гаралгүй, 4 хоног сул зогсоод эргээд аймгийн төв рүү ирсэн. Учир нь Архангай аймгийн Цагдаагийн газар болон бусад холбогдох байгууллагуудаас хяналт шалгалтаар хүмүүс ирээд ажиллах эсэх нь тодорхойгүй байхаар нь буцсан. Иргэн Бээс ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй. Би анх 25.000.000 сая төгрөгөөр авч байсан. Одоо 20.000.000 сая төгрөгөөр үнэлнэ. /7хх-ийн 147 дахь тал/

 

Гэрч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Монгол газар ХХК-ны 2426, 2427, мөн “Эм Жи эйч ХХК”-ний 7207, 9258 тус тус дугаартай тусгай зөвшөөрөл дээр 2019 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй мэдээлэлтэй байна. Ер нь бол тусгай зөвшөөрөл хүчинтэй байж боловч, үйл ажиллагаа явуулахад бусад холбогдох бичиг баримтууд бүрдсэн байх шаардлагатай бөгөөд Ашигт малтмал газрын тосны газрын Уул уурхай судалгааны хэлтэст уг хоёр компани үйл ажиллагааг явуулах төлөвлөгөө ирээгүй гэдгийг бүрэн мэдэж байна. /7хх-ийн 156 дахь тал/

 

Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед 2019 оны 08 дугаар сар хүртэл “Монгол газар” ХХК, “Эм жи эйч” ХХК-ууд нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт ашигт малтмал олборлох МҮ-002426, МҮ-002427, МҮ007207, МҮ009528 дугааруудтай дөрвөн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаад Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2010 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2010/02, 2019/04 тоот дугаараар “Монгол газар” ХХК, “Эм жи эйч” ХХК-ын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлтийг Уул уурхайн хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлснээр дээрх хоёр компаний дөрвөн тусгай зөвшөөрлүүдийг Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан шийдвэр гаргасан байдаг юм. Эдгээр нэр бүхий хоёр компаний ашигт малтмал явуулах тусгай зөвшөөрлийг цуцалсан мэдээллийг Ашигт малтмал, газрын тосны газрын веб хуудсанд тавигдсан байдаг юм. Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгч этгээдтэй ашигт малтмал олборлох гэрээ байгуулж болох эсэхийг Ашигт малтмал, газрын тосны газраас тодруулах нь зүйтэй юм. /7хх-ийн 160 дахь тал/

 

Гэрч Ч.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны хавар шиг санаж байна. Ж.Б нь миний 88115827 дугаарын утас руу залгаад уулзъя гэж байсан. Ж.Бийг ямар дугаар барьж байгаа талаар би санахгүй байна. Ж.Бтэй би аймгийн төвд байрлах худалдааны дэргэд байх Хот айл цайны газарт орж уулзсан. Уулзаад суухад Ж.Б нь “Бтай уулзмаар байна, утас нь хэд билээ гэж асууж байсан. Тэгээд би Ж.Бийн хамт Бын гэрт очиж, гэрийг нь зааж өгсөн. Учир нь Бын гар утас нь холбогдохгүй байсан. Очоод байж байтал жижиг машинтай /машины марк, өнгийг санахгүй байна/ 2-3 хүний хамт Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Б, Ж.Б хоёр уулзалдаад үлдсэн, миний хувьд сүүлийн 8 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа бөгөөд би гэр рүүгээ хариад явчихсан. Б нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг хүн юм. Одоо бол ажлаасаа халагдсан гэж дуулдсан. Ж.Бтэй хамт 2019 онд техникийн нөхөн сэргээлт хийж байх үед Б нь Тусгай хамгаалалтын дарга гэдгээрээ шалгалтаар их ирдэг байсан болохоор бие биеэ таньдаг болсон. Бын хувьд архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг хүн байдаг. Ижил төрөл хөөцөлдөөд явж байхад уулзъя гэхэд бол ажил дээрээ ч байхгүй олддоггүй байсан. /7хх-ийн 214 дэх тал/

Шинжээч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн салаа гэх газар очиж хээрийн хэмжилт дээж авах буюу хээрийн судалгаа хийж дронноор зураг авч боловсруулан холбогдох аргачлалуудаар тооцож дүгнэлтийг гаргасан. Газрын хэвлийн хөрсөн бүрхэвч, эдэлбэр газар ургамал нөмрөгийг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А156 дугаар тушаалаар батлагдсан байгаль орчны хохирлын үнэлгээ нөхөн төлбөр тооцох аргачлал, эдэлбэр газар ургамлан нөмрөгийг харин эвдэрсэн газрыг нөхөн сэргээх ажлын зардлыг Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд нарын хамтарсан 2010 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 132/112 тоот тушаалаар баталсан уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэл орсон газрыг нөхөн сэргээх ажлын зардал тооцох аргачлалаар тооцож гаргасан юм. /7хх-ийн 22 дахь тал/

 

Байгаль орчны эрх бүхий мэргэжлийн байгууллага ойт бүс ХХК-ийн “Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн дүгнэлтэд: Иргэн Ж.Бийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.0392 га талбайд тооцоолоход нийт эдэлбэр газарт 1060 төгрөг, газрын хэвлийд 211 051 төгрөг, хөрсөн Бүрхэвчид 353 280 төгрөг, ургамлан нөмрөгт 21 700 төгрөг нийт 587 091 (Таван зуун наян долоон мянга ерэн нэг) төгрөгөөр хэмжигдэж байна. Энэхүү 701 м3 эвдрэлд орсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 449 250 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 169 860 төгрөг, хяналт мониторингийн зардалд 68 100 төгрөг, нийт 687 210 (Зургаан зуун наян долоон мянга хоёр зуун арав) төгрөг шаардлагатай байна. /хх-ийн 230 дахь тал/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөг /1хх-ийн 100-р хуудас/

 

Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг /1хх-ийн 103-р хуудас/

 

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг /3хх-ийн 207-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000747 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: DX300 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөг, /3хх-ийн 208-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг /3хх-ийн 211-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөг /3хх-ийн 213-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг /хх-ийн 215-р хуудас/

Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөг /хх-ийн 217-р хуудас/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай ковш 50 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 148.000.000 төгрөгөөр тогтоов. /7хх-ийн 90 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай ZZ3257 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 25.000.000 төгрөгөөр тогтоов. /7хх-ийн 92 дахь тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай ZZ5707 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 25.000.000 төгрөгөөр тогтоов. /7хх-ийн 94 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 389 дугаартай алт угаах төхөөрөмж буюу усан буу 5.000.000 төгрөг, 220V гарах дизель мотор ажилладаггүй 500.000 төгрөг, мараалын элэгдэлд орсон ковш төмрийн хогонд тушаасан, нийт дүн 6.500.000 төгрөг /7хх-ийн 95 дахь тал/

“Грийн ассестмент” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Асуулт 1. Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт баг Баян бор нурууны өвөр хэсэг Ёл гэх газарт хууль бусаар ашигт малтмал хайж олборлосон байх тул байгалийн нөөцөд хэдий хэмжээний хохирол учирсан байна вэ?

Хариулт 1. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 315.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Асуулт 2. Хэчнээн га талбайд эвдрэл үүссэн байна вэ?

Хариулт 2. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж Ө 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м2 буюу 0.026 га талбай байна.

Асуулт 3. Байгалийн нөөцөд хэдэн төгрөгийн хохирол учирсан байна вэ?

Хариулт 3. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газар, газрын хэвлий, агаарын бохирдол, хөрсөн бүрхэвч, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд энэ нь байгалийн бүрдэл хэсэг буюу байгалийн нөөц юм. Тиймээс Байгаль орчинд учруулсан хохирол, байгалийн нөөцөд учруулан хохирол 2 нь нэг ойлголт юм.

Асуулт 4. Эвдэрсэн талбайд хэдэн төгрөгийн нөхөн сэргээлт хийгдэх вэ?

Хариулт 4. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна.

Асуулт 5. Шинээр нөхцөл байдал илэрвэл дүгнэлтэд тусгах. Хариулт 5: Тийм зүйл байхгүй. /хх-ийн 128-129-р хуудас/

“Грийн ассестмент” ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Щ.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, н.Гавьяа нарын 2020 оны 3 дугаар сарын 31 -ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 4 хэсэг гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хэрэгт холбогдогч нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Сэрвэй сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж Ө 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м буюу 0.026 га талбай байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 115.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 80.87 мян.төг /наян мянга найман зуун далан төгрөг/ байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 81.7 мян.төг /наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна.

Шүүгдэгч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Паажуурнууд нь экскеватортойгоо хамт түрээсэлсэн байсан болохоор Бямбасүрэн болон Ц нарын паажуурнууд байгаа юм. 99-01 ӨВО улсын дугаартай тоёота fielder нь Пид байгаа. Бусдыг нь хаана байгааг мэдэхгүй байна. Би Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нарт бичил уурхайн зориулалтаар ажиллана. Ямар нэгэн асуудалгүй гэж хэлсэн. Ер нь бол ганц нэгтэй нь гараар бичгээр гэрээ хийж байсан. Тэрийгээ олохгүй байна. Яг хэн хэнтэй нь бичгээр гэрээ хийснээ санахгүй байна. Харин ихэнхтэй нь бол хоногийн 20.000 төгрөгөөс 25.000 төгрөгөөр цалинжуулахаар тохиролцсон байсан. Би нэлээн хэдэн жилийн өмнө хүмүүс алт гараад ухаад байна гэхээр нь бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох нь уу гэж ирж үзэж байсан. Тухайн үед ирэхэд гар аргаар нэлээн ухчихсан байсан. Хамтын хүч нэртэй нөхөрлөл байгуулж, Д, Л, Л, Н нар миний нөхөрлөлд ажиллаж байсан. Би эхлээд алт хэр гарах юм байна гэж шалгаж үзээд хэрэв алт гарах юм бол өөрийнхөө хамтын хүч нөхөрлөлийн зөвшөөрлийг нь албан ёсоор аваад орох санаатай байсан. Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд үйл ажиллагаа явуулж, газрын хугацаа дууссан байсан учраас уйл ажиллагаа явуулахгүй байгаа. ...Бидний ажиллах гэж байсан газар бол Сэврэй суманд байдаг “Ёл” гэдэг нэртэй газартай гэж байсан. Тэгээд Очийг болно, бүтнэ асуудалгүй гэсэн учраас бид эргэж яваад ажиллахаар техник хэрэгслээ авч очоод очсоныхоо маргааш буюу 2020 оны 03 сарын 30-ны өдөр байсан шиг санагдаж байна. Маргааш нь баригдсан байгаа. ...Бтай бол баригддаг өдрийн өмнөх өдөр буюу очсон өдрөө анх уулзсан. Биднийг очиход Б, Пийн хамт Өмнөговь аймгийн төвөөс Быг авчирсан. Б ирэхдээ согтуу байсан. Анх уулзсан өдрөө Б ажиллах газрыг өөрөө зааж өгсөн. Тухайн үед Б эрээн албаны хувцастай явж байсан. Өөрийгөө бол албан ёсоор танилцуулаагүй боловч тусгай хамгаалалттай газрын дарга нь ирж байгаа гэдгийг Б хэлсэн учир бид мэдэж байсан. /хх-ийн 248-249, 7хх-ийн 224 дэх тал/

 

Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: О надад ямар нэгэн асуудалгүй газар экскеватор бариад өдрийн 25.000 төгрөгөөр цалинжуулъя гэсэн болохоор нь зөвшөөрөөд явсан. Хууль бус гэдгийг нь мэдсэн бол явахгүй байсан. Б Г П нар цагаан өнгийн суудлын машинтай замд нийлээд урд хойноо гараад яваад байхаар нь би замчилж байна гэж бодсон учраас замчилсан гэж хэлсэн. Тэрнээс биш би яг замчилсан эсэхийг нь сайн мэдэхгүй. Бичгээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй. Манай ах Л надад хэлэхдээ өдрийн 25.000 төгрөгөөр техник бариад өгчих гэсэн. Тэгээд би Отэй уулзахад О надад ямар нэгэн асуудалгүй газар гэж хэлсэн. Би өмнө нь Огийн нөхөрлөлд ажиллаж байгаагүй. Гэхдээ нөхөрлөл ажиллуулж байсныг нь мэднэ. Өмнө нь төрсөн ах Лийн нөхөрлөлд ажиллаж байсан. Тухайн нөхөрлөл нь Огийн нөхөрлөлтэй нэг газар ажиллаж байсан. /3хх-ийн 05-06-р хуудас/

 

Шүүгдэгч Г.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: О надад Өмнөговь аймагт очиж өдрийн 25.000 төгрөгөөр ажиллаад өгчих гэхээр нь би бичил уурхайн шугамаар ажил хийх гэж байгаа юм байна гэж бодоод хамт явсан. Өмнө нь би Ог бичил уурхайтай байсныг нь мэдэх учраас итгэсэн. Одоо өөрөө хэрэгтэн болоод сууж байна. /3хх-ийн 10-р хуудас/

 

Шүүгдэгч Ш.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Ц.О бичил уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөлтэй. Тэрний шугамаар Өмнөговьд ажил байна гэхээр нь өдрийн 25.000 төгрөгөөр ажиллахаар ирсэн. Би хууль бус гэдгийг нь мэдээгүй. /хх-ийн 12-р хуудас/

 

Шүүгдэгч А.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би ажил хийж мөнгө олох гэж Отэй хамт Өмнөговь аймагт ирсэн. Тэрнээс биш хууль бусаар ашигт малтмал олборлох гэж ирснийг нь мэдээгүй. /хх-ийн 14-р хуудас/

 

Шүүгдэгч Д.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: О надад Өмнөговь аймагт ажиллах газар байна гэхээр нь асуудалгүй газар юм уу гэхэд асуудалгүй газар. Зөвшөөрөлтэй. Чамд ажиллах экскеватор олдох уу гэхээр нь би Бямбасүрэн гэдэг хүний экскеваторыг зуучлаад дундаас нь хэдэн төгрөг олох санаатай байсан. Тэгээд би өөрийн дүүг бариулахаар болоод бариулсан. Би тэнд том тэргээр хүн хүргэж өгчихөөд буцах гэж байхад цагдаа нар ирсэн. Асуудалгүй газар гэхээр нь би итгэсэн. Би бол Очироо буюу Од техник түрээслүүлсэн л хүн юм. Миний ч техник биш. Манай нэг ахын техник байсан юм. Түүнийг нь Очироод түрээслүүлэхээр болоод техникээ хүргэж өгч байсан юм. Анх Очироо над руу яриад Өмнөговьд нэг газарт ажиллах боллоо. Төхник олоод өгөөч гэсэн. Тэгэхэд нь би надад ахын техник байгаа тэрийг түрээсээр  аваад яв гэж хэлсэн. 1 унагалдай, моторын хамтаар түрээслүүлэхээр болсон. Тэрний өмнө нь хамт Өмнөговь яваад ирье гэхэд нь хамт Өмнөговь явж байсан. Тэгэхэд тэр Оч гээд байгаа хүнтэй уулзсан. Оч гэдгийг нь би тухайн үед мэдээгүй. Нэг хар өнгийн 105 маркийн машинтай залуу байсан. Түүнтэй уулзчихаад буцсан. Тэр хүнтэй дахиж уулзалдаагүй. Дунд хирийн нуруутай залуу л байх шиг санагдаад байна. Одоо дүр төрх нь бууж ирэхгүй байна. Харин буцаад Өмнөговь руу явахад нь би техникээ хүргэх гэж явсан юм. Тэгэхэд харин тэр Б гээд байгаа хүнийг нь харсан. Саруул гэж дуудаж байсан. Тусгай хамгаалалттай газрынх нь дарга гэж байсан. Тусгай хамгаалалттай газрынхны эрээн албаны хувцас өмссөн байсан. Тэгэхээр нь би мэддэг газрынх нь хүн юм байлгүй, тухайн газар нь ямар нэгэн асуудалгүй юм байна л гэж ойлгосон. Саруултай ч гэсэн дахиж уулзалдаагүй. /хх-ийн 18, 7хх-ийн 238 дахь тал/

 

Шүүгдэгч А.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Б нь О, Б нарын талаар ярьж, шинэ нөхцөл байдал хэрэгт учирсны улмаас хэрэг маань нэмэлт мөрдөн байцаалтад буцсан талаар мэдэж байгаа. Би тухайн үеийн он, сар, өдрийг бол санахгүй байна. Би гэртээ байж байхад Ж.Б нь над руу залгаад намайг “гэртээ байна уу. Өмнөговь аймагт ирчихлээ" гэж над руу ярихаар нь би Бэд өөрийн гэрээ зааж өгсөн. Би тэгэхэд Б.Бын хамт гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан юм. Ингээд гэрт Б.Б бид хоёр байж байхад Ж.Б болон хамт явж байсан гээд нас залуу хүүхдийн хамт манайд орж ирсэн. Ж.Б нь ирэхдээ архи авч ирсэн. Би гэртээ хоол хийчихсэн байсан болохоор Ж.Б болон хамт явж байсан залууд хоол хийж өгөөд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ж.Бийн хамт явж байсан хүүхэд нь машин барьж явсан болохоор архи огт уугаагүй. Ингээд ойр зуурын нутаг усны талаар ярьж байгаад Б.Быг Тусгай хамгаалалтын газрын дарга ажил хийдэг юм гээд Ж.Бийг танилцуулсан. Ж.Б ч дороо танилцаад алтанд явж байгаа талаараа хэлсэн. Би Ж.Б, залуу хүүхдийн хамт жижиг тэрэгтэй явж байсан болохоор нинжа байдлаар алт ухах гэж байгаа юм байна гэж бодож байсан. Б.Б, Ж.Б хоёр хоорондоо юм яриад суугаад байсан, би юу яриад байгаа талаар нь сайн сонсож чадаагүй, би нэлээн согтчихсон байсан. Ингээд нэг мэдсэн чинь Б.Б, Ж.Б хоёр гэнэт явъя гээд намайг дуудах шиг болохоор нь би босоод гэрээсээ хамт гараад явсан. Гадаа гараад би салхинд цохиулсан бололтой Ж.Бийн ирсэн машинд суугаад тасраад унтчихсан. Өглөө нь сэрсэн чинь Б.Б байхгүй аймаг руу явчихсан, би hionа маркийн тээврийн хэрэгслийн арын ор хэсэгт нь унтчихсан байсан. Би сэрээд тээврийн хэрэгслээс буугаад харахад бол танихгүй газар байсан. Нэг машинд нь хоол хийчихсэн байхаар нь хоол унднаас нь идсэн. Тэнд 9 хүн байсан бөгөөд тэдгээр хүмүүс нь унагалдай /жижиг экскаватор/-г асаагаад ажилд гараад явчихсан. Би Ж.Бийн хамт үлдсэн, миний дотор муу байсан болохоор би бөөлжөөд байж байхад Ж.Б утсаар ярина гээд сүлжээтэй газар хайгаад уул руу алхаад явчихсан. Энэ хооронд аймгийн цагдаагийн газраас хүмүүс ирээд хийж байсан ажлыг нь зогсоогоод, тэнд нь цагдаа нар хэмжилт хийгээд удсан, гадаа ч харанхуй болчихсон бөгөөд бид нарыг дагуулаад Баяндалай суман дээр ирсэн. /7хх-ийн 241 дэх тал/

 

Шүүгдэгч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Хадам аав болох Б Өмнөговь аймагт ажил хийнэ хүрээд ир гэхээр нь хүргэж өгчихөөд буцах гэж байсан. Тэрнээс өөр зүйл байхгүй. ...Тэгэхдээ би эд нарын хоорондын ярианы талаар огт мэдэхгүй. Би зүгээр л Б ахыг Өмнөговь аймаг руу өөрийнхөө машинаар хүргэж явсан хүн шүү дээ. Б ах надад “ахыгаа Өмнөговь аймаг руу хүргээд өгчих, тэнд ажиллах гэж байгаа юм" гэсэн. Тэгээд бид 2 эндээс өдөр болж байхад гарч яваад шөнө Өмнөговь аймгийн төв дээр очсон. Тэнд очоод Гавьяа гэж хүний гэрт хоносон. Тэнд Саруул гэх хүн байсан. Өөрийгөө Өмнөговь аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга гэж Б ахад танилцуулж байсан. Гавьяа нь ажилгүй юм шиг байсан. Тэгээд маргааш нь Өмнөговь аймгийн Баянборын нуруу гэх газар руу хүргэж өгсөн /хх-ийн 20 дахь тал, 7хх-ийн 233 дахь тал/

Шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Анх Очтой уулзахад ганц хоёр хүмүүстэй уулзана. Болох байх гэж хэлж байсан. Дараа нь ч гэсэн бичиг баримт гэж яриагүй шиг санаж байна. Уулзана болгоно гэж байсан хүмүүс нь Гавьяа, Б 2 юм  байна гэж би ойлгосон. Сүүлд очиход өөрөө байгаагүй, Гавьяатай яриарай цаадах чинь бүгдийг нь мэдэж байгаа зохицуулна гэсэн. Тэгээд ярихад Бтай хамт гарч ирсэн. Тэгэхээр нь тэр 3 биднийг ажиллуулах талаар ярилцсан юм байна гэж би ойлгосон. Анх О надтай ярьсан юм. “Ах Өмнөговьд байдаг “Азын сугалаа" гэх газарт ажиллах боломж байна уу? Танд таньдаг мэддэг хүн байвал асуугаад өгөөч гэсэн юм. Тэгэхээр нь би ах нь ганц нэг хүнээс асуугаад үзье гэж хэлсэн. Тэгээд Очтой ярьсан юм. Очийг би өмнө нь таньж мэддэг танилууд байсан юм. 2 жил гаруйн өмнөөс мэддэг болсон. Бас л нинжа маягаар ажилладаг хүн байгаа юм. Төрөл садан, найз нөхдийн ямар нэгэн холбоо хамаарал байхгүй. Зүгээр л танилууд. Тэгээд ярихад болно хүрээд ир, ирээд уулз гэсэн. Тэгэхээр нь эндээс Ог, Лн хамтаар дагуулаад Өмнөговьд очиж Очтой уулзуулсан. Тэгэхэд Оч нөхөн сэргээлтээр ажиллах боломжтой ганц нэг газар байгаа. Тэрийг ганц хоёр хүмүүстэй уулзаад зохицуулж ажиллуулж болно гэсэн зүйл ярьсан. Тэгээд биднийг техник хэрэгслээ аваад ирээрэй гэж хэлсэн, бид ч эргэж яваад ажиллах зорилготойгоор техник хэрэгсэлтэйгээ очсон боловч маргааш нь цагдаа нартай таараад баригдсан даа. Ийм л асуудал болсон. /7хх-ийн 228-229 дэх тал/

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд нөгөө хүмүүс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэвэл надад татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /8хх-ийн 03 дахь тал/

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06, 6хх-ийн 180 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-26 дахь тал, 6хх-ийн 181-184 дэх тал/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-30, 2хх-ийн 3-9 дэх тал/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-41-р хуудас/

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203-212, 8хх-ийн 12 дахь тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 213-224-р хуудас, 7хх-ийн 49, 8хх-ийн 15 дахь тал/

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ /хх-ийн 237-238-р хуудас/

Ц.Огийн бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 239-р хуудас/

Тээврийн хэрэгсэл эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 04-10-р хуудас/

Ж.Бийн оршин суугаа хаягийн лавлагаа /6хх-ийн 237 дахь тал/

Б.Быг ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар /8хх-ийн 25 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх нотлох баримтаар үнэлж, шийдвэрээ гаргах боломжтой байна гэж үзэв.

Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч нар нь ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулахдаа техник хэрэгсэл ашиглан байгаль орчинд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч В.Өын: Тус газар улсын тусгай хамгаалалттай газар учир уул уурхайн чиглэлээр газар эзэмших тусгай зөвшөөрөл олгодоггүй. Шинжээчийн дүгнэлтээр газрын хэвлийд 77.340 төгрөгийн хохирол учирсныг Байгаль орчныг хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар 2 дахин нэмэгдүүлж 154.680 төгрөг, газрын хөрсөнд учирсан 14.600 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 3 дахин нэмэгдүүлж 43.800 төгрөг, ургамалд учирсан 20.520 төгрөгийн хохирлыг мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т зааснаар 5 дахин нэмэгдүүлж 102.600 төгрөг агаарт учирсан 2.650, газрын эдэлбэрт учирсан 480 төгрөг нийт байгаль орчинд учирсан хохирол нь 304.210 төгрөг, биологи болон техникийн нөхөн сэргээлтэд 174.760 төгрөг 478.970 төгрөгийг нэхэмжилнэ. /2хх-ийн 131-132-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Иргэний нэхэмжлэгч Л.Бы: 02-38 ӨВО улсын дугаартай портер маркийн автомашиныг Солонгосоос дөнгөж орж ирсэн гээд 12.000.000 төгрөгөөр авсан. Надаас нэг ажилд явж ирээд 14.000.000 төгрөгөөр худалдаж авъя гээд байхаар нь явж ирээд мөнгөө өг эсвэл миний машиныг өгөөрэй гэж хэлээд явуулсан. /хх-ийн 51-р хуудас/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Д.Цын: О гэдэг хүн манай нөхрийн холын хамаатан болдог юм. 2019 оны зун 06 сард хөдөө ажил хийж байгаад өгье гэж хэлээд 52-14 УН трактор болон паажуурыг надаас аваад явсан. Тэгтэл 2020 оны зун 05 сарын үед байх. Цагдаагаас залгаад таны эзэмшлийн техник, паажуур хураагдсан гэж хэлсэн. /2хх-ийн 135-136-р хуудас/ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч П.Дорждагвын: ...Од өдрийн 50.000 төгрөгөөр хөлсөлсөн. Ойрхон хөдөө явж юм зөөнө л гэж хэлсэн шиг санагдаж байна. /2хх-ийн 140-р хуудас/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул олборлолт явуулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн: ...Ж.Б гэх хүн хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон бол хуулийн дагуу биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажпыг хийлгэж орон нутагт нь хүлээлгэж өгөх, мөн хуулийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна. /7хх-ийн 184 дэх тал/ гэх мэдүүлэг,

Гэрч Д.Оын: Шийрт гэх газар ирээд техник хэрэгслээ янзлаад 21-ний үед дуусаад усан буугаа зоогоод 05 дугаар сарын 22, 23-нд хоёр өдөр алт олборлох ажил хийсэн. Би ковш барьж усан буу руу шороо хийх ажил хийсэн. Надаас гадна дахиад нэг ковш, нэг усан буу ажилласан. /6хх-ийн 188 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.Нын: Би 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийрт гэх газар байрлах Ж.Бийн уурхайд ажилдаа орохоор ирсэн. Намайг ирсэн өдрийн шөнө буюу 05 дугаар сарын 22-ны шөнө манай захирал Ж.Б алт олборлох ажиллагааг 02 цагт эхлүүлж 06 цагийн үед дуусгасан. Тэр шөнө 04 цаг л ажилласан. Дараа өдрийн шөнө буюу 05 дугаар сарын 23-ны шөнө 02 цагийн үед ажиллаж эхлээд байж байтал цагдаа ирээд манай үйл ажиллагааг зогсоосон. Манай уурхай ажиллах хугацаандаа нэг усан буу, хоёр ковш ажиллуулсан. /6хх-ийн 190 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Ггийн: ...Тухайн үед постонд үүрэг гүйцэтгэн эргүүл хийх болгонд Ж.Б гэх хүний уурхай байнга гэрэлтэй байдаг байсан бөгөөд өглөө харахаар техникүүдийнх нь байр өөрчлөгдсөн байсан. Ингээд би Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид Ж.Бийн уурхай шөнөөр ажиллаад байж болзошгүй байна гэж мэдэгдсэн. /7хх-ийн 34 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Н.Жгийн: ...Тухайн үед Цэнхэр сумын Орхон багт эргүулийн үүрэг гүйцэтгэж явахад Ж.Б гэх хүний уурхай байнга гэрэлтэй байдаг байсан. Дараа нь харахад техникүүдийнх нь байр өөрчлөгдсөн байдаг байсан. Тэгээд надтай хамт үүрэг гүйцэтгэж байсан Ш.Г Цэнхэр сумын хэсгийн төлөөлөгчид Ж.Бийн уурхай ажиллаад байж болзошгүй байна гэж мэдэгдсэн. /7хх-ийн 37 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч П.Эын: Би Монгол газар ХХК-тай 2018 оны 01 сард гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэх гэрээ байгуулаад тухайн гэрээ нь тэр оныхоо 12 сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Би Бийн техник хэрэгслийг ашиглахаар гэрээ хийгээгүй. Амаар л ярьж тохиролцсон ба тухайн амаар ярихдаа 2018 оны 09 сараас 10 сар хүртэл хөлдөлт болтол хамтран ажиллах талаар ярьсан. Би 30 хувь Б 70 хувийг тус тус авахаар тохиролцсон байсан. /7хх-ийн 42 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ц.М: 2015, 2016, 2017 онд алт олборлох үйл ажиллагаа явуулах холбогдох бичиг баримт бүгд бүрдэж үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Би Ж.Б, Э гэх хүмүүсийг танихгүй, надтай туслан гүйцэтгэх гэрээ нэг ч хүнтэй хийгээгүй. /7хх-ийн 111 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Б.Т: ...Тухайн үед Ж.Б гэх хүний уурхай хууль бусаар ажиллаж байна гээд Алтанбаатартай цуг очсон юм. Тухайн үед Ж.Б гэх хүний уурхай Монгол газар ХХК-ны 24-26 ашиглалтын лицензтэй талбайд ямар нэгэн бичиг баримт байхгүй алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан нь үнэн. Хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр ахмад Э.Алтанбаатар тухайн газарт үзлэг хийж материалжуулсан. /7хх-ийн 115 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Цэнхэр сумын Орхон багт Уул уурхайн постод гарч байсан ахлагч Ж, Г гэх алба хаагчид миний утас руу залгаад Ж. Б гэх хүний уурхайн техник тоног төхөөрөмж нь ажиллаад байх шиг байна гэж утсаар мэдэгдсэн юм. Тухайн нөхцөл байдлыг цагдаагийн газрын дарга, дэд дарга нарт танилцуулан миний бие газар дээр нь очиж шалгалтын ажиллагаа явуулсан шөнө дунд анх очиход техник тоног төхөөрөмж нь ажиллаж усан буугаа дөнгөж ажиллуулж байсан. /7хх-ийн 123 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Г.Лгийн: ...Тухайн үед Өвөрхангай аймгийн иргэн Ж.Б гэх хүний уурхай Монгол газар ХХК-ны лицензтэй талбай дээр техник тоног төхөөрөмжөө оруулж ирсэн байсан. Тухайн үед холбогдох бичиг баримтыг нь шалгахад байхгүй Монгол газартай гэрээ хийнэ гэж байсан. Тухайн үед холбогдох бичиг баримт байхгүй бол техник тоног төхөерөмжөө аваад нүүх талаар Ж.Бэд амаар сануулж байсан. 7хх-ийн 132 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ш.Оын: 91-55 ӨВР улсын дугаартай Норд маркийн тээврийн хэрэгслийг сарын 7.000.000 төгрөгний түрээсээр Архангай аймгийн нутаг дэвсгэрт байх алтны уурхайд ажиллахаар очсон. Бийн алтны уурхайд очоод ямар нэгэн ажилд гаралгүй, 4 хоног сул зогсоод эргээд аймгийн төв рүү ирсэн. /7хх-ийн 147 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Д.С-ийн: Монгол газар ХХК-ны 2426, 2427, мөн “Эм Жи эйч ХХК”-ний 7207, 9258 тус тус дугаартай тусгай зөвшөөрөл дээр 2019 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлээгүй мэдээлэлтэй байна. /7хх-ийн 156 дахь тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн шүүгдэгч Б.Б нь Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байх хугацаандаа шүүгдэгч А.Г, Ж.Б нарт газар ухах зөвшөөрлийг амаар олгосон нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Улмаар шүүгдэгч Ж.Б, А.Г, Г.Д, Д.Л, Д.Л, Ш.Л, А.Н, Ц.О, Я.Ө, Г.П нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Тодруулбал: Шүүгдэгч Ц.Огийн: ...Бтай бол баригддаг өдрийн өмнөх өдөр буюу очсон өдрөө анх уулзсан. Биднийг очиход Б, Пийн хамт Өмнөговь аймгийн төвөөс Быг авчирсан. Б ирэхдээ согтуу байсан. Анх уулзсан өдрөө Б ажиллах газрыг өөрөө зааж өгсөн. /хх-ийн 248-249, 7хх-ийн 224 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Д.Лийн: ...Тэгэхэд харин тэр Б гээд байгаа хүнийг нь харсан. Саруул гэж дуудаж байсан. Тусгай хамгаалалттай газрынх нь дарга гэж байсан. Тусгай хамгаалалттай газрынхны эрээн албаны хувцас өмссөн байсан. Тэгэхээр нь би мэддэг газрынх нь хүн юм байлгүй, тухайн газар нь ямар нэгэн асуудалгүй юм байна л гэж ойлгосон. /7хх-ийн 238 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч А.Ггийн: ...Б.Быг Тусгай хамгаалалтын газрын дарга ажил хийдэг юм гээд Ж.Бийг танилцуулсан. Ж.Б ч дороо танилцаад алтанд явж байгаа талаараа хэлсэн. ...Ингээд нэг мэдсэн чинь Б.Б, Ж.Б хоёр гэнэт явъя гээд намайг дуудах шиг болохоор нь би босоод гэрээсээ хамт гараад явсан. /7хх-ийн 241 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Г.Пийн: ...Тэнд очоод Гавьяа гэж хүний гэрт хоносон. Тэнд Саруул гэх хүн байсан. Өөрийгөө Өмнөговь аймгийн Тусгай хамгаалалттай газрын дарга гэж Б ахад танилцуулж байсан. ...Тэгээд маргааш нь Өмнөговь аймгийн Баянборын нуруу гэх газар руу хүргэж өгсөн/ 7хх-ийн 233 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Ж.Бийн: ...Уулзана болгоно гэж байсан хүмүүс нь Гавьяа, Б 2 юм  байна гэж би ойлгосон. Сүүлд очиход өөрөө байгаагүй, Гавьяатай яриарай цаадах чинь бүгдийг нь мэдэж байгаа зохицуулна гэсэн. Тэгээд ярихад Бтай хамт гарч ирсэн. /7хх-ийн 228-229 дэх тал/ гэх мэдүүлгүүдээр тус тус  нотлогдон тогтоогдож байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж хуульчилсан ба шүүгдэгч нарын дээрх мэдүүлэг нь гэрч Ч.Одбадрахын: ... Уулзаад суухад Ж.Б нь “Бтай уулзмаар байна, утас нь хэд билээ гэж асууж байсан. Тэгээд би Ж.Бийн хамт Бын гэрт очиж, гэрийг нь зааж өгсөн. Б, Ж.Б хоёр уулзалдаад үлдсэн, миний хувьд сүүлийн 8 жил архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа бөгөөд би гэр рүүгээ хариад явчихсан. Б нь Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргаар ажилладаг хүн юм. /7хх-ийн 214 дэх тал/ гэх мэдүүлгээр давхар нотлогдож байна.

 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь албан үүрэг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч А.Г, Ж.Б нарт газар ухах зөвшөөрлийг амаар олгосон хууль бус үйлдэл, шүүгдэгч Ж.Б, А.Г, Г.Д, Д.Л, Д.Л, Ш.Л, А.Н, Ц.О, Я.Ө, Г.П нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулсан хууль бус үйлдэл нь хоорондоо шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Б.Б нь Нийтийн албанд хувийн ашиг сонирхлыг зохицуулах тухай хуулийн 3 дугаар зүйл, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтан мөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд  шүүгдэгч Б.Быг Өмнөговь аймгийн Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын тусгай хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байх хугацаандаа албан үүрэг албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг хийх ёсгүй үйлдэл хийж эрх мэдлээ урвуулан ашиглаж, шүүгдэгч А.Г, Ж.Б нарт амаар газар ухах зөвшөөрлийг олгож, улмаар яллагдагч Ж.Б, А.Г, Г.Д, Д.Л, Д.Л, Ш.Л, А.Н, Ц.О, Я.Ө, Г.П нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газарт техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 115.590 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан эрэл хайгуул олборлолт явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 587.091 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нар нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ...энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Ашигт малтмал гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дунд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ойлгоно”, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.", 5.2 дахь хэсэгт “Төр өмчлөгчийн хувьд ашигт малтмалын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй” гэж тус тус хуульчилсан бөгөөд Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төрийн өмчид авчээ.

Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэгт эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г нар нь бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр 2020 оны 03 дугаар  сарын 31-ний өдөр Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, Баян бор нуруу гэх газар, шүүгдэгч Ж.Б нь дангаар 2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газарт тус тус техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан тул шүүгдэгч Ж.Бийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж заажээ.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, А.Г, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул хууль бусаар ашигт малтмал хайх, олборлох гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Өмгөөлөгч И.Олонмөнх шүүх хуралдаанд ... . Архангай аймгийн цагдаагийн хэлтсээс шалгагдаж ирсэн хэргийн нөхцөл байдлыг аваад үзэхэд учир дутагдалтай байгаа. Яагаад өнөөдөр шүүх хуралдаан дээр иргэний нэхэмжлэгч, хохирогчийг дуудаж оролцуулж хэргийн материалтай танилцаагүй байна, шинжээчийн дүгнэлттэй танилцаагүй байна. Энэ нь гэмт хэрэгт ач холбогдолгүй гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бүх оролцогчдод энэ шинжээчийн дүгнэлтийг нэг бүрчлэн танилцуулах ёстой гэсэн хуулийн заалтыг бид нар мөрдөх ёстой. Хохирогчид энэ шинжээчийн дүгнэлтийг танилцуулах шаардлагагүй юм гэж болохгүй. Шүүгдэгчид ашигтай, шүүгдэгчид холбогдолтой хэргийн эд мөрийн баримтыг хурааж авч, үнэлүүлж байгаа асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явагдах ёстой. Тэгтэл Хас үнэлгээний компани юуг үнэлж дүгнэлт  гаргаад байгаа юм бэ гэдэг нь байхгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэх дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

 

Учир нь шүүгдэгч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ уг хэрэгт Э гэх иргэн хамтран оролцсон талаарх мэдүүлгийг өгсөн боловч тухайн иргэн одоо хаана оршин сууж байгаа хаяг тодорхойгүй, холбогдох бусад мэдээллийг мэдэхгүй гэх тул шүүх хүсэлтийг хүлээн авч дээрх иргэнийг шалгуулахаар хэргийг  прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн өмгөөлөгчийн зүгээс ...шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж буюу мэдээлэл нь хэрэгт байхгүй байхад хэрхэн яаж үнэлсэн нь тодорхой бус байна гэх дүгнэлтийг гаргасан боловч хавтаст хэрэгт авагдсан 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мөрдөгчийн тогтоолд Ж.Бийн мэдүүлэгт үндэслэн эзэмшигчийн өөрийн үнэлсэн үнэлгээ болон холбогдох эд зүйлсийн фото зургуудыг хавсаргаж шинжээчийн мэдэлд хүргүүлсэн талаар тодорхой дурдсан байх ба “Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ковш 50 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 148.000.000 төгрөгөөр тогтоов”. /7хх-ийн 90 дэх тал/,

“Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ZZ3257 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 25.000.000 төгрөгөөр тогтоов”. /7хх-ийн 92 дахь тал/,

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: ZZ5707 маркийн автомашин нь 2021 оны 11 дүгээр сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 25.000.000 төгрөгөөр тогтоов. /7хх-ийн 94 дэх тал/

Хас үнэлгээ ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 389 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: алт угаах төхөөрөмж буюу усан буу 5.000.000 төгрөг, 220V гарах дизель мотор ажилладаггүй 500.000 төгрөг, мараалын элэгдэлд орсон ковш төмрийн хогонд тушаасан, нийт дүн 6.500.000 төгрөг /7хх-ийн 95 дахь тал/ гэх шинжээчийн дүгнэлтүүдийн үнэлгээ нь тухайн тээврийн хэрэгслүүд болон эд зүйлийг үнэлсэн эзэмшигчийн үнэлгээгээр тогтоогдсон байх тул шүүгдэгч Ж.Бийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзэв.

Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах эрхийг нь эдлүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтууд, шинжээчийн дүгнэлтүүдийг  шинжлэн судалсан болно.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзсэн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх дахин шинжилгээ хийлгэж болохоор хуульчилсан боловч оролцогч нарын зүгээс дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлтийг шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй тул хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Энэ гэмт хэргийн улмаас байгаль орчинд 478.970 төгрөгийн хохирол учирсан болох нь: “Грийн ассестмент” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 20/010 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд Байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 315.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна. ...Ухаж сэндийчсэн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна.

Грийн ассестмент ХХК-ийн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн нутаг дэвсгэр, “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн газарт Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон дүнг үндэслэн дараах дүгнэлтийг өгч байна. Үүнд: Өмнөговь аймгийн Сэрвэй сумын Хоолт багийн “Ёл” гэх нэртэй газарт Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Щ.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын 2020 оны 3 дугаар сарын 31 -ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар ашигт малтмалын олборлолт явуулсан гэх бөгөөд ашиглалт явуулсан талбай нь цөлөрхөг хээрийн уулархаг толгодын өмнө энгэрт 4 хэсэг гуу жалга, толгодын урагш буусан тэгш талбай хөндсөн байна. Хэрэгт холбогдогч нарын хууль бусаар ашигт малтмал олборлосон үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр тооцсон тайланг боловсруулахад Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон холбогдох материалууд байхгүй тул Өмнөговь аймгийн Сэрвэй сумын байгаль орчны суурь судалгаанд үндэслэн гүйцэтгэв. Олборлолт явуулах зорилгоор ухаж сэндийчсэн гэх талбайн дундаж Ө 4-6 м, дундаж урт 5-7 м байна. Харин ухаж сэндийчсэн талбай нь гүн ухагдаагүй, мөргөцөг, эрэг үүсээгүй байсан тул ухмал овоолго, сэндийчиж сийрэгжүүлсэн талбайн дундаж гүнийг өнгөн хөрсний дундаж давхарга буюу 0.2 м, газрын хэвлийн дундаж гүнийг 0.3 м, нийт газрын гадарга, хэвлийг хөндсөн дундаж гүнийг 0.5 м-ээр тус тус тооцов. Хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор ухаж сэндийчсэн нийт талбайн хэмжээ 260.0 м буюу 0.026 га талбай байна. Байгаль орчны хохирлын үнэлгээг эдэлбэр газарт учруулсан хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол, агаарын бохирдлоос үүсэх хохирол, хөрсөн бүрхэвчинд учруулсан хохирол, ургамал нөмрөгт учруулсан хохирол гэсэн үндсэн чиглэлээр тооцсон бөгөөд байгаль орчинд учруулсан хохирлын нийт хэмжээ 115.59 мян.төг /Нэг зуун арван таван мянга таван зуун ерэн төгрөг/ байна. Техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 80.87 мян.төг /наян мянга найман зуун далан төгрөг/ байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зардлын хэмжээ 81.7 мян.төг /наян нэгэн мянга долоон зуун төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт байгаль орчны нөхөн сэргээлт хийхэд (техникийн болон биологийн нөхөн сэргээлт, нөхөн сэргээлтийн дараах хяналт мониторингийн зардал буюу цаашид орон нутагт үлдээх хөрөнгө) шаардлагатай нийт зардлын хэмжээ 174.76 мян.төг /нэг зуун далан дөрвөн мянга долоон зуун жаран төгрөг/ байна. Олборлолтын үйл ажиллагаанаас Байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг нөхөн сэргээх болон холбогдох бусад зардалд ногдуулсан нийт төлбөрийн дүн 290.35 мян.төг /Хоёр зуун ерэн мянга гурван зуун тавин төгрөг/ байна гэснээр тус тус тогтоогдож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч В.Ө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаль орчинд учирсан хохирол хор уршгийн төлбөр 478.970 төгрөгийг нэхэмжилнэ гэх ба улмаар шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, А.Г, Ж.Б нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Б нь  2019 оны 05 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан эрэл хайгуул олборлолт явуулан газрын хэвлийд халдаж, байгаль орчинд 587.091 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Байгаль орчны эрх бүхий мэргэжлийн байгууллага ойт бүс ХХК-ийн “Байгаль орчинд учруулсан хохирлыг шинжилгээ хийж тогтоосон шинжээчийн дүгнэлтэд: Иргэн Ж.Бийн алт ашиглах үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0.0392 га талбайд тооцоолоход нийт эдэлбэр газарт 1060 төгрөг, газрын хэвлийд 211 051 төгрөг, хөрсөн Бүрхэвчид 353 280 төгрөг, ургамлан нөмрөгт 21 700 төгрөг нийт 587 091 (Таван зуун наян долоон мянга ерэн нэг) төгрөгөөр хэмжигдэж байна. Энэхүү 701 м3 эвдрэлд орсон талбайд техникийн нөхөн сэргээлт хийхэд 449 250 төгрөг, биологийн нөхөн сэргээлт хийхэд 169 860 төгрөг, хяналт мониторингийн зардалд 68 100 төгрөг, нийт 687 210 (Зургаан зуун наян долоон мянга хоёр зуун арав) төгрөг шаардлагатай байна /хх-ийн 230 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.

 

Иргэний нэхэмжлэгч Д.Г мэдүүлэгтээ: ...Ж.Б гэх хүн хууль бусаар ашигт малтмал олборлосон нь тогтоогдсон бол хуулийн дагуу биологийн болон техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийлгэж орон нутагт нь хүлээлгэж өгөх, мөн хуулийн дагуу асуудлыг шийдэж өгөхийг хуулийн байгууллагаас хүсэж байна /7хх-ийн 184 дэх тал/ гэх мэдүүлэг өгсөн ба шүүгдэгч Ж.Б нь дээрх хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.О нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэгдээгүй” /хх-ийн 213-р хуудас/ гэснээр, бүрэн дунд боловсролтой болох нь: 200812845 дугаартай гэрчилгээнд Ц.О нь Өвөрхангай Баруунбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд боловсролын сургуулийн төгсөлтийн шалгалтын комиссын 2008 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийг үндэслэн бүрэн дунд боловсролын гэрчилгээ олгов /хх-ийн 239-р хуудас/, 322008905 дугаартай цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 240-р хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 203-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Д.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 224-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Д.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 214-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 208-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч А.Н хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 216-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 210-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Г.П хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 219-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 205-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Ш.Л нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 218-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 209-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Г.Д нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 217-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 211-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч Я.Ө нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /хх-ийн 215-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 206-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Сум дундын 18 дугаар шүүхийн 42 дугаартай тогтоол, Сум дундын 18 дугаар шүүхийн 07 дугаартай тогтоолоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан байна” /хх-ийн 221-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 204-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар,

Шүүгдэгч А.Г нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “Бүртгэлтэй” /хх-ийн 222-р хуудас/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж 2 жилийн хугацаагаар тэнссэн Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн /хх-ийн 223-р хуудас/ гэснээр, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 212-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тодорхойлогдож байна.

Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаст: “бүртгэгдээгүй” /8хх-ийн 15 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /8хх-ийн 12 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /8хх-ийн 13 дахь тал/ зэрэг хэрэгт авагдсан баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ц.О, Ж.Б, А.Г нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Д, Д.Л, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Я.Ө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ж.Бийн Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг ... хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл ... миний үйлчлүүлэгч тус бүрт нь 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоог нь харгалзан ялгамжтай байдлаар оногдуулж өгөхийг хүсэж байна гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав ... Миний үйлчлүүлэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх санал, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Олонмөнх ... Ж.Бийн хувьд хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Ял хариуцлагыг оногдуулахад хүндрүүлэн үзэх нөхцөл байдал байхгүй байна. Хохирол төлбөрөө төлсөн байгаа. Иймд шүүгдэгч Ж.Бэд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү? гэх саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “…энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тодорхойлсон.

Шүүгдэгч Д.Л, Ц.О, Д.Л, А.Н, Г.П, Ш.Л, Г.Д, Я.Ө, Ж.Б, А.Г нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван мянга дөрвөн зуун  нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, шүүгдэгч Б.Бын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэгт анх удаа холбогдсон байдал, хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Ж.Бийн Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул олборлох ажиллагаа явуулсан гэмт хэрэг, Өмнөговь аймгийн Сэврэй сумын Хоолт багийн Баян бор нуруу гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул олборлох ажиллагаа тус тус явуулсан гэмт хэргийг үргэлжилсэн гэмт хэрэгт тооцож, хэргийн зүйлчлэлийг шүүх хөнгөрүүлж шийдвэрлэсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, үйлдэл оролцоо зэргийг бусад шүүгдэгч нараас ялгамжтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Б.Б, Д.Л, А.Г нарт зан үйлээ засах үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Д.Л, А.Г, Б.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхдээ 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгсэл, DX300 маркийн экскеватор, 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгсэл, 52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгсэл, 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэл, 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслүүд, цахилгаан жанамтай паажуур, цахилгаан мотор 2 ширхэг, 600 литр дизель түлш, 380 литр А80 бензин зэргийг тус тус ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх тээврийн хэрэгслүүд, эд зүйлсийг хууль ёсны эзэмшигч нарт буцаан олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч нарын хүсэлт, прокурорын тогтоол зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнэлгээ нь: Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 06 дугаар  сарын 15-ны өдрийн 583 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөг /1хх-ийн 100-р хуудас/, Хас үнэлгээ ХХК-ийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 448 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг /1хх-ийн 103-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000743 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөг /3хх-ийн 207-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000747 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: DX300 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6.000.000 төгрөг, /3хх-ийн 208-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000744 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөг /3хх-ийн 211-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000745 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:  52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөг /3хх-ийн 213-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000742 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг /хх-ийн 215-р хуудас/, Ашид билгүүн ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 1000741 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөг /хх-ийн 217-р хуудас/ гэснээр тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.

Мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж заажээ.

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, А.Г, Д.Л нар нь тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байх ба шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, гэм буруу зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан эд зүйл, тээврийн хэрэгслийн үнийг ялгамжтай гаргуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.

Иймд шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Лээс, DX300 маркийн экскеваторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л, Ц.О нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 3.000.000 төгрөгийг, 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч      Г.Даас, 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Г.П нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4.500.000 төгрөгөөр тооцож улсын орлогод оруулахаар, цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг, 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн нийт дүн: Шүүгдэгч Д.Лээс нийт 13.500.000 төгрөг, шүүгдэгч Ц.Огээс нийт 22.584.000 төгрөг, шүүгдэгч Г.Даас нийт 5.000.000 төгрөг, шүүгдэгч Ж.Бээс нийт 4.500.000 төгрөг, шүүгдэгч Г.Паас нийт 4.500.000 төгрөг байна.

Шүүгдэгч Ж.Б Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг дэвсгэрт Шийрт гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр эрэл хайгуул олборлолт явуулахдаа техник хэрэгсэл ашигласан ба уг тээврийн хэрэгслүүдийг хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлээгүй, бусдын эзэмшлийн тээврийн хэрэгсэл эд зүйлийг буцаан өгсөн, өөрийн эзэмшлийн ковш маркийн тээврийн хэрэгслийг лизинг төлөөгүйн улмаас хураагдсан гэх тайлбарыг шүүгдэгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, эд зүйлсийн үнийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгсэл, эд зүйлийн үнэлгээг улсын яллагчийн яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэнээр буюу ковш 50 маркийн автомашины үнэ 148.000.000 төгрөг, ZZ3257 маркийн автомашины үнэ 21.000.000 төгрөг, ZZ5707 маркийн автомашины үнэ 25.000.000 төгрөг, усан бууны 5.000.000 төгрөг, 220V гарах дизель моторын үнэ 500.000 төгрөг, мараалын элэгдэлд орсон ковшны үнэ 1.000.000 төгрөг, нийт 200.500.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Бээс гаргуулан улсын орлогод оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн sureka gold загварын 300.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7680 грамм 1 уут шороо, 24070 грамм шороо 1 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Н 10 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бийн үйлдэлд Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Ж.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
  2. Шүүгдэгч Б овгийн Ц-ийн О, шүүгдэгч Г овгийн Г овгийн Д, шүүгдэгч Ө овгийн Д-ийн Л, шүүгдэгч Д овгийн Ш-ын Л, шүүгдэгч Д овгийн А-ийн Н, шүүгдэгч Б овгийн Я-ын Ө, шүүгдэгч Х овгийн Г-ын П, шүүгдэгч Ө овгийн Д-ийн Л, шүүгдэгч Дархан дарж овгийн Агвааны Г, шүүгдэгч Х овгийн Ж-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч У овгийн Б-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалтан бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ш.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Я.Өад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Пид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Бэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2–т зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Б.Б, Д.Л, А.Г нарт зан үйлээ засах үүргийг хүлээлгэсүгэй.
  5. Шүүгдэгч Ж.Б нь шүүхээс оногдуулсан 6.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын дотор төлж барагдуулахыг даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Д.Л, А.Г, Б.Б нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
  7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн sureka gold загварын 300.000 төгрөгийн үнэ бүхий металл хайгч 1 ширхэгийг худалдан борлуулж, үнийг улсын орлогод оруулахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 7680 грамм 1 уут шороо, 24070 грамм шороо 1 уут зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгасугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 65-07 ӨВР улсын дугаартай, “FUSO” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.500.000 төгрөгийг шүүгдэгч Д.Лээс, DX300 маркийн экскеваторын үнэ 6.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Л, Ц.О нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 3.000.000 төгрөгийг, 89-19 ӨВА улсын дугаартай Ranger маркийн тээврийн хэрэгслийн үнэ 10.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 52-14 УН улсын дугаартай robex 300LC маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.800.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс, 02-38 ӨВО улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Даас, 99-01 ӨВО улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн үнэ 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж.Б, Г.П нараас тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 4.500.000 төгрөгөөр тооцож улсын орлогод оруулахаар, цахилгаан жанамтай паажуурын үнэ 1.000.000 төгрөг, цахилгаан мотор 2 ширхэгийн үнэ 600.000 төгрөг, 600 литр дизель түлшний үнэ 1.500.000 төгрөг, 380 литр А80 бензиний үнэ 684.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Огээс тус тус гаргуулан улсын орлогод оруулахыг, шүүгдэгч Ж.Бээс ковш 50 маркийн автомашины үнэ 148.000.000 төгрөг, ZZ3257 маркийн автомашины үнэ 21.000.000 төгрөг, ZZ5707 маркийн автомашины үнэ 25.000.000 төгрөг, усан бууны 5.000.000 төгрөг, 220V гарах дизель моторын үнэ 500.000 төгрөг, мараалын элэгдэлд орсон ковшны үнэ 1.000.000 төгрөг, нийт 200.500.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  9. Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч А.Н 10 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  10. Шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.О, Г.Д, Д.Л, Ш.Л, А.Н, Я.Ө, Г.П, Ж.Б, Д.Л, А.Г, Б.Б нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Т.ДЭЛГЭРМАА