Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар   2022/ШЦТ/667

 

 

 

 

  2022          08          16                                   2022/ШЦТ/667

 

                             

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,  

 Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  С.Батжаргал даргалж, шүүгч Л.Галбадар, Д.Сувд-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч А.Азжаргал, иргэдийн төлөөлөгч Г.Лхагвасүрэн, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр, хохирогч Г.Ууганбаяр, иргэний нэхэжлэгч Н.Ганхуяг, тэдгээрийн өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гансүхийн Отгонхишигт холбогдох эрүүгийн “2211 00000 0675” дугаартай, 186/2022/0452/Э индекстэй хэргийг 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд.                                                                                                                                                                                                                               

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Элит вүүд мэн” нэртэй тавилгын үйлдвэрт сүүлийн 1 сарын хугацаанд ажилласан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, доод салхитын 12 дугаар гудамжны 249 тоотод оршин суух хаягтай боловч Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зуунмод зусланд түр оршин суух бүртгэлтэй,

- урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 738 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тооцож хорих ял шийтгүүлж,  2021 оны 7 дугаар сарын 06-ны өдөр “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамрагдаж үлдэгдэл 1 жил 11 cap 12 хоногийг зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн хассан, 3 удаагийн ял шийтгэлтэй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Г.О,

        Холбогдсон хэргийн талаар;

        Шүүгдэгч Г.О нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дуүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “амьнаасаа уйдаагүй бол машинаасаа буу, гар утсаа өг" гэж Г.Ууганбаярын хоолойд заазуур тулган бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн Г.Ууганбаярын “Redmi note-8 pro загварын rap утас, 77-52 УАН улсын дугаартай “Тоёота приүс-30” загварын тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан түрүүвч, гутал цүнх буюу нийт 19.408.036 төгрөгийн эд хөрөнгийг дээрэмдэж авсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

1.1. Шүүгдэгч Г.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв

           1.2. Хохирогч Г.Ууганбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 115 дугаар сургууль дээр заал авч дуусчихаад Жаргалсайхан гэх найзыгаа гэрт нь хүргэж өгөөд гэрт нь буулгачхаад, буцаад явж байхад дугуй хагараад, дугуйгаа солиод байж байхад 2 залуу ирээд  Салхит руу явах уу гэхээр нь эхлээд явахгүй гэсэн. Явчихаач гээд гуйгаад байхаар нь зам дагуу юм байна гэж бодоод аваад явсан. Салхит дээр очоод нэг мухар гудамж руу оруулаад энд зогсчих гэсэн тэгээд араас заазуураа тулгаад “лалар минь аминаасаа уйдаагүй бол буу” гэж хэлсэн. Би сандраад шууд буусан. Тэгээд араас өөрөө бууж ирээд би чамайг одоо ална гэж хэлсэн. Би хойшоо зайгаа бариад байж байтал утсаа гаргаж ирээд миний урд тавь гэж хэлсэн, тэгээд би утсаа урд нь тавьтал миний зүүн шанаа руу цохисон. Тэгээд намайг тийшээ гүй гээд нэг тийшээ заасан. Тэгээд машин хөдөлгөөд хойшоо ухрахдаа гэрлийн шон мөргөөд, урагшлахдаа айлын хашаа мөргөөд зугтаасан. Тэгээд би 115 дугаар сургуульд дээр очоод жижүүрийнх нь утсаар цагдаад мэдэгдсэн гэв.

           1.3. Иргэний нэхэмжлэгч Н.Ганхуяг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:..  миний машиныг авч яваад эвдэлж гэмтээгээд хохирол учруулсан, энэ хохирол төлбөрөө шүүгдэгчээс нэхэмжилж байгаа. Уг машины эзэмшигч нь би юм, машинаа хүүдээ үлдээгээд явсан хойгуур дээрэмдээд авч явсан байсан. Ямар ч сэв зураас эвдрэл гэмтэлгүй машин байсан. Би өөрөө сэлбэг засварыг нь гардаж хийлгэсэн гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Ууганбаярын:...2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд арван жилийн найзуудтайгаа 117 дугаар сургууль дээр зааланд тоглоод тухайн сургуулийн заалнаас 2022 оны 3 дугаар сарын 18-ны 00 цаг 20 минут орчимд гарсан. Би өөрийн найз Жаргалсайханыг гэрт нь хүргэхээр явсан. Манай найзын гэр нь дамба руу эргэдэг цагдаагийн постын ойролцоо байдаг. Тэгээд гэрт нь очиж ус аваад усыг нь гэрт нь хүргэж өгөөд шороон замаар явж байгаад засмал зам руу ортол дугуй хагарсан. Дугуй хагарсан газар нь дамбын уулзвараас хойш 100-200 метр орчим яваад дугуй хагарсан байсан. Дугуй сольж байхад үл таних 2 залуу ирээд явах юм уу 2 дүүгээ салхит руу дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд явна гэж хэлээд дугуйгаа солиод үл таних 2 залууг суулгаад салхит руу явсан. 117 дугаар сургуулийн эсрэг тал руу буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо руу эргээд 20-30 метр яваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэсэн. Тэгээд уул руу өгсөөд яв гээд явуулаад байсан, чигээрээ өгсөж байгаад намайг зүүн гар тийш эргээрэй гэж хэлсэн. Би зүүн гар тийш эргээд 50 метр орчим явтал зогс гэж хэлсэн. Машинаа зогсоотол ард сууж байсан залуу нь миний хүзүүний зүүн хэсэгт заазуур хар өнгийн бариултай заазуур /хутга гэхэд арай том/ тулгаад лалар минь амьнаасаа уйдаагүй бол буу гэж хэлсэн. Би машинаасаа буутал ардаас хутга тулгасан залуу ална гээд ардаас заазуураа бариад буугаад ирсэн. Би арагшаа ухарсан, намайг гар утсаа өг гэж хэлсэн. Би утсаа өмднийхөө халааснаасаа гаргаад газарт тавих гэтэл ойртуулж тавь гээд өөрийнхөө өмнө тавиулсан. Утсаа доошоо тонгойж тавиад дээшээ бостол миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиод мухар гудамж руу гүй гэж хэлсэн. Би гүйсэн машинд суугаад явахдаа цахилгааны утасны шон болон айлын хашаа мөргөөд буцаад уруудаад доошоо яваад өгсөн. Би ардаас нь гүйсэн боловч гүйцээгүй. Би 117 дугаар сургуулийн жижүүрлүү ороод жижүүрийн утсыг нь аваад цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн 2 залууг би өмнө нь харж байгаагүй. Миний ард талд 1 залуу нь суусан. Тухайн үед хар өнгийн масктай байсан болохоор царайг нь харж чадаагүй. Харин миний хажууд сууж байсан залуу нь маскгүй байсан. Маскгүй залуу нь туранхай дөрвөлжин толгойтой залуу байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний аав Чинбатын Ганхуягийн нэр дээр байсан сувдан цагаан өнгийн приүс-30 загварын     77-52 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Redmi note-8 pro загварын ногоон өнгийн дэлгэц нь зүүн хэсэгтээ хагарсан, арын шил нь камерын доод хэсэгт хагарсан байсан. 2020 оны 5 сард тэди төвөөс 750.000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Миний харсанаар намайг буулгасан газраас уруудаад төв засмал зам руу орсон. Тэгээд хойшоо, урагшаа явсан эсэхийг нь харж чадаагүй. Миний хар өнгийн урт түрийвч байсан дотор нь бэлэн мөнгө байгаагүй. Харин миний бичиг баримтууд байсан. Машины багажинд лангуун дээр зардаг эрэгтэй хүний арьсан, хар өнгийн 4 хос турк гутал мөн 1 өрөөсөн гутал байсан. Одоогоор миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Миний хажууд сууж байсан залуу надад юу ч хэлээгүй. Харин ард сууж байсан залуу надад хутга тулгасан мөн намайг цохисон. Миний утсыг аваад тухайн залуу өөрөө миний машиныг бариад явсан. Хажууд сууж байсан залууг харвал танина. Намайг дээрэмдсэн залууг бол би танихгүй. Яагаад гэвэл масктай малгайтай байсан болохоор царайг нь харж чадаагүй. Өвөрхангай яваад ирсэн зардал бензинд 160.000 төгрөг, тэнд машин журмын хашаанд байрлуулахад 80.000 төгрөг болсон гэснийг би өөрөө төлсөн. Ингээд нийтдээ 240.000 төгрөгийн зардал гарсан. Миний машины эвдрэлийн хохирол болон Өвөрхангай аймаг руу явж машинаа авч ирэхэд гарсан зардлыг  буруутай этгээдээр төлүүлмээр байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн  27-32, 39-40 дүгээр тал/,

2.2.Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ч.Ганхуягийн:...уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай хүү Г.Ууганбаяр хааяа унадаг. Би 77-52 УАН улсын дугаартай цагаан өнгийн    “приүс-30” загварын тээрийн хэрэгслийг 2020 оны 10 сард мянган машины зогсоолоос 23.000.000 төгрөгөөр авч байсан. Миний машины урд хойд гупер хагарсан, арам нь гажсан, явах эд ангид доод тэвш, хоёр гар амаржин, моторын ламп, хойд талын хоёр амаржин пүрш гулзайж эвдэрсэн байсан. Мөн 4 дугуй хагарсан, запас дугуй нь хагарч обудыг цааш ашиглах боломжгүй, бас 4 дугуйны калпак байхгүй байна. Машины доод тал болон дугуй хэсгийн хамгаалалтууд байхгүй байсан. Миний хохирлыг барагдуулаагүй гэх мэдүүлэг./хх-ийн 18-19 дугаар тал/,

          2.3.Мөрдөн шалгах ажиллагааны явцад  насанд хүрээгүй гэрч Г.Буянхишгийн:...би Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4-23б тоотод  эмээ, эх, ах, дүү нарын хамт амьдардаг. Би Нийслэлийн 5 дугаар сургуулийн Дүүмаа багштай 9б ангийн сурагч. Би  2022 оны 3 дугаар сарын      17-ны орой  20 цагийн үед Танилт  4 нэртэй дэлгүүрийн гадна найз Бямба-Эрдэнэ, танил ах Ихбаяр найз Баярбулга нартай уулзсан. Бид нар тухайн дэлгүүрт нүүрсийн ачиж өгсөн. Тэгтэл дэлгүүрт гаднаас танил ах Отгонхишиг орж ирсэн. Отгохишиг, Ихбаяр, Бямба-Эрдэнэ бид дөрөв дэлгүүрээс гараад хоорондоо юм ярьж байгаад Баяртулга,  Ихбаяр хоёр гэртээ харьлаа гээд явсан. Отгонхишиг, Бямба-Эрдэнэ бид 3 үлдээд гудамжинд байдаг сагсны шийд орж хэсэг юм ярьж сууж байснаа пиво авч ууцгаая гэж тохироод  Шар дэлгүүр орж Отгонхишиг Сэнгүр нэртэй 2.5 литрийн хэмжээтэй 1 сав пиво авч гарч ирээд сагсны шийдэн  дээр  ирэхэд Тэмүүжин, Мөнх-Од нар бид гурав  дээр нэмж ирсэн. Тэмүүжин, Энхүүшийн гэрт нь  хоёр дүү нь байгаа тэнд очиж пиво ууцгаая гэж хэлээд  Энхүүшийн гэрт очиход Энхүүшийн хоёр дүү нь гэртээ  байсан. Дэлгүүрээс авсан пивоо Отгонхишиг, Бямба-Эрдэнэ, Тэмүүжин бид нар хувааж уусан. Анх пиво авсан дэлгүүрээсээ Отгонхишиг дахин нэг сав  Сэнгүр нэртэй пиво авчирч түүнийгээ сагсны шийдэн дээр уусан.Тэндээсээ Энхүүшийн гэрт очиж хоорондоо юм ярьж байгаад эхлээд Мөнх-Од гэртээ харилаа гээд 23 цагийн үед  гараад явсан. Түүнээс хойш хэсэг байж байгаад Отгонхишиг, Бямба-Эрдэнэ бид гурав Энхүүшийн гэрээс гараад явж байх үед нь гудамжинд таараад тэр хоёр хоорондоо маргалдсан. Бямба-Эрдэнэ бид хоёр салгаад авч явсан. Отгонхишиг Ихбаяр ахыг алнаа гээд занаад байсан. Отгонхишиг буцаад Энхүүшийн гэрт очихоор явахаар нь бид хоёр дагаад явахад  тэдний гэрт орчихоод буцаад гараад ирсэн. Бид хоёр Энхүүшийн гудамжнаас гараад засмал зам дагаад замын цагдаагийн пост өнгөрөөд байдаг 8 нэрийн дэлгүүрийн гадна дугуй хагарсан бололтой цагаан өнгийн приус 30 машинтай 20 орчим насны залуу машинаа данхараадаж  өргөх гээд түлхүүр  багажаа  машин дотроосоо  хайгаад зогсож байх үед  нь бид хоёр очоод таксинд явах уу гэж асуухад би дээшээ засвар, клонк орно  гэхээр нь Отгонхишиг гуйж байгаад таксинд явахаар болсон. Бид гурав таксины дугуйг хамжиж сольсон, аваарын дугуйг нь  машинд сольж байхдаа хийсэн. Би жолоочийн хажууд суугаад Отгонхишиг арын суудалд суугаад салхит руу хүргүүлэхээр явж байгаад 19 дүгээр хороо руу салдаг уулзвараар салаад ертөнцийн  зүгээр баруун тийшээ өгсөж байгаад Отгонхишиг ногоон эрээн бариултай заазуур энгэрийн халааснаасаа гаргаж ирээд хоолойнд нь тулгаад машинаасаа буу пизда минь  гэж хэлэхэд жолооч айгаад хойшоо нэг эргэж харснаа машинаасаа буусан. Отгонхишиг машинаасаа буугаад жолоочийг гар утсыг нь авсан. Гар утсаа машины урд гараад цаашаа гүйгээд яв гэхэд жолооч гудамж дагаад гүйгээд явсан. Отгонхишиг машинаа бариад гудамжинд байсан гэрлийн шон мөргөсөн, ургашаа  хөдлөхдөө хашаа мөргөчихөөд машин гудамж уруудаад явахаар нь би болиоч  буцаагаад өгье гэхэд ах юу гээд хуцаад байгаа, хуцалгүй наанаа сууж бай гээд загнахаар нь айгаад дуугуй суугаад явсан. Зуслангийн замаар гүнтийн зуслан чиглээд явсан зуун мод зуслан өнгөрөөд явж байснаа зогсоод машины дугуйнууд хар гэхээр нь машинаа харсан. Жолооч талынхан цонхыг тогшоод би харилаа, айгаад байна гээд зам дагаад алхаад явсан. Отгонхишиг ах машинтайгаа хөдлөөд явж байснаа буцаж над дээр ирээд сигналдахаар нь яасан ах гэсэн чинь хүргээд өгий гэхээр нь машинд нь суухад шууд буцаж эргээд гүнтийн зуслан луу хурдлаад давхиад явсан. Би намайг буулгаач, би явахгүй гэхэд одоо өнгөрсөн  2 уулаа хамтдаа явна гээд явсан. Бид хоёр гүнтийн давааны орчим зогссон. Отгонхишиг ах машинаас буугаад машины жолоочийг айлгасан заазуураа гартаа зүүсэн байсан цагаа тасдаж  замын хажуу  тал руу шидсэн. Буцаж машиндаа суугаад гүнтийн даваагаар даваад Дарханы   зам руу салж ороод Төв Эрдэнэсант  сум хүртэл яваад машины  бензин  дуусаад Эрдэнэсант  сумын цайны  газруудын урд байдаг Жаст ойл нэртэй шатахуун түгээх станцын  зогсоол  дээр зогсоод өглөө бинзений  мөнгө олоод хөдөлцгөөе. Энэ  машины ард зарчихаар  шинэ гутал жолоочийн гар утас байгаа болохоор  тэдгээр эд зүйлсийг цайны газрын хүмүүст  зарж мөнгөтэй болоод цаашаа  Ховд аймаг  руу явцгаая. Одоо түр унтацгаая  гээд машинаа нармалдаад Отгонхишиг  ах жолоочийн хойд  талын суудал руу ороод унтаад өгсөн. Би ч гэсэн жолоочийн хажуу талын суудлаа налуулаад унтаж байх үед 5 цагийн үед ээж надруу залгаад эрт ирээрэй гэсэн. Би явахаар шийдээд машинаас нь бууж алхаад Эрдэнэсант сум руу ороход мөнгө хураадаг пост  дээр очиход 40 гаруй  насны эрэгтэй хүн орсон, гарсан  машинаас мөнгө  хурааж байсан.  Би хот явах гэсэн юм унаа олоод өгөөч гэж тухайн ахаас гуйхад 06 цагийн үед саарал өнгийн аксент  маркийн машины жолоочоос нөгөө ах энэ хүүхдийг хот хүргээд өгчих гэж гуйсан, жолооч зөвшөөрөөд тухайн  машинтай Улаанбаатар  хот руу орж ирээд Сонсголонгийн уулзвар  дээр буугаад автобусаар  гэртээ харих гээд явж байх үед  найз ах Ихбаяр  цагдаа нар мэдсэн юм шиг байна гэж  хэлэхээр нь 19 дүгээр  хорооны цагдаа орох  гээд явж байх үед замд цагдаагийн 2 ажилтан, найз Бямбаа нар зогсож  байсан тул очиж уулзаад болсон зүйлийн  талаар үнэн зөвөөр нь хэлээд цагадаагийн хэлтэс дээр хамт ирсэн гэх мэдүүлэг./хх 43-45 дугаар тал/,    

2.4.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч        Б.Бямба-Эрдэнийн:...2022 оны 3 дугаар сарын 17-ны 22 цагийн орчимд гэрээсээ гараад “салхит засвар 1” нэртэй буудлын ойролцоо сагсан бөмбөгийн шийдэн дээр Ихбаяр /бөмбөө ах/, Буянхишиг нартай уулзаж шийдний  дэргэд байх хүнсний дэлгүүр орж  худалдагч эгч нь нүүрс ачаад өгөөч гэсэн  учир нүүрсийг  нь ачиж өгчихөөд дэлгүүрт байж байхад гаднаас Отгонхишиг ах согтуу ирсэн. Бид 4 дэлгүүрээс гараад 200-300 метрийн зайд байх Энхүүш гэх охины гэрлүү очихоор явж байхад Ихбаяр ах /Бөмбөө ах/ та хэд очиж  бай би гэрт орчихоод  араас чинь очъё гээд гэрлүүгээ орсон. Отгонхишиг ах, Буянхишиг бид 3 Энхүүшийн гэрт ороход түүний 2 дүү болох 9 дүгээр анги, 4 дүгээр ангийн хоёр эрэгтэй хүүхэд байсан. Бид гурвыг Энхүүшийн гэрт ороод байж байхад гаднаас Тэмүүжин ах нэмэгдэж ирсэн. Отгонхишиг ах согтуу байсан. Отгонхишиг ах миний архи одоо пиво уухгүй бол гарах гээд байна хэдүүлээ пиво худалдаж авч ууя гээд Буянхишигийг дагуулж гараад дэлгүүр яваад 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво авч орж ирсэн. Дэлгүүрээс авч ирсэн пивоноос Буянхишиг бид хоёр маргааш хичээлтэй гээд уугаагүй. Харин Ихбаяр ах, /Бөмбөө/ гэртээ харилаа гээд яваад  өгсөн. Отгонхишиг, Тэмүүжин ах хоёр сэнгүр нэртэй пиво хувааж ууж байхад гаднаас Ихбаяр ах орж ирээд би уухгүй ажилтай болчихлоо гээд гараад явсан. Отгонхишиг, Тэмүүжин ах нар нөгөө 2.5 литр пивоо 23 цагийн орчимд хувааж ууж дууссан. Тэмүүжин ах гэрлүүгээ харихаар  түрүүлээд гараад явсан. Түүнийг гарч явсанаас 10-15 минутын дараагаар Отгонхишиг, Буянхишиг бид 3 гарсан. Гэрээс гараад хашаагаар гарах гэж байхад Отгонхишиг ах түр байж байгаарай гэж хэлээд Энхүүшийн гэрт буцаж ороод гарч ирсэн. Тэдний гэрт ороод яасан талаар би мэдэхгүй, удалгүй гарч ирсэн. Отгонхишиг, Буянхишиг бид  гурав гараад анх уулзсан дэлгүүрийн  гадаа очиход Ихбаяр ахтай таарсан. Хаанаас ирж байгаа талаар Отгонхишиг ах асуухад Ихбаяр ах заал авчихаад ирж байна гэж хэлэхэд надад хэлсэнгүй  өөдгүй юмаа  гэхэд нөгөөдөх нь чи ийм согтуу байж яаж заал авах гэсэн юм гэхэд Отгонхишиг ах Ихбаярыг ална шүү зүгээр байгаарай гэсэн. Буянхишиг, бид хоёр Отгонхишиг ахыг салгаж аваад цаашаагаа манай гэрийн ойролцоо зам гарахаар алхаж байхад Отгонхишиг ах би одоо Ховд явж найз охинтойгоо уулзана над дээр хэрэг байгааг би мэдэж байна, бараг буцаад шоронд суух байх гэснээ Буянхишигийг ахын дүү чи надтай хамт Ховд явчих гээд байсан, бас намайг хамт явчих гэхээр нь би үгүй  одоо гэртээ орлоо гээд гудамжны үзүүр дээрээс салаад явахдаа Буянхишигийг андаа гэртээ ороорой  гэж хэлчихээд гудамж  руугаа өгсөж  байхдаа эргээд харахад Отгонхишиг ах, Буянхишиг хоёр долоон буудал  чиглэлд зам дагуу алхаж байхаар нь би элдэв юм бодолгүйгээр  гэртээ орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 дүгээр тал,   

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Ихбаярын:...би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр гэртээ байх үед  манай найз Мөнхбаяр, Бат-Оргил нартай утсаар яриад заал авахаар болсон. Тэгээд орой 21 цагийн үед найз нар дээрээ очсон. Тэгээд 5 буудалд байх соёмбо  заал дээр 22 цагт очиж тоглосон. Тэгээд дуусаад “салхит-1” автобусны буудал дээр буугаад гэрлүүгээ явсан. Отгонхишиг , Бямба-Эрдэнэ, Буянхишиг  нартай тааралдаад Отгонхишигтэй маргалдсан. Отгонхишиг нь намайг зодох гэж байх үед Буянхишиг  нь салгасан. Тэгээд би гэрлүүгээ явсан  гэх мэдүүлэг. /хх  54-55 дугаар тал/,  

2.6.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч          Х.Мөнх-Одын:...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 цаг 05 минутын орчимд Буянхишиг надруу гарч ирэх юм уу андаа шийдэн дээр спейкрээ аваад гараад ир гэж чат бичсэн. Би 20 цаг 30 минутын орчимд гэрээсээ гараад сагсан бөмбөгийн шийдэн дээр очиход Буянхишиг байхгүй, Отгонхишиг ах ганцаараа байсан. Бид хоёр шийдний доод талд байх дэлгүүрлүү хамт яваад бид дэлгүүрийн хаалгаар шагайж үзэхэд Буянхишиг, Бямба-Эрдэнэ, Ихбаяр гурав хамт байсан. Би цаанаас Тэмүүжин ирж байсан учир өөдөөс нь очиж арын гудамжинд юм ярьж сууж байгаад 22 цагийн орчимд шийдэн дээр очиход Отгонхишиг ах, Буянхишиг, Бямба-Эрдэнэ хоёроор пиво аягалуулж ууж байсан. Тэгээд бид хэд нийлээд Энхүүш  гэх охины гэрлүү явцгаасан, гэрт нь очиход хоёр эрэгтэй дүү нь байсан. Гаднаас шийднээс ирэхдээ үлдээсэн үлдэгдэл пивоо ууж дуусгаад Отгонхишиг ах, Буянхишигийг дуудаж дэлгүүр яваад 2.5 литрийн сэнгүр нэртэй пиво авч ирсэн тэр пивоноос Тэмүүжин, Бямба-Эрдэнэ, Буянхишиг гурав нэг нэг аягыг ууж үлдсэнийг нь Отгонхишиг  ах ууж байхад нь би гэртээ харихаар 23 цагийн орчимд гарсан. Тэрнээс хойш гэртээ байсан гэх мэдүүлэг. /хх 56-57 дугаар тал/,   

2.7.Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч С.Тэмүүжингийн:...би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 15-16 цагийн үед өөрийн найз Энхзулын гэрт байсан. Тэгээд орой 21-22 цагийн үед дэлгүүр орох гээд явж байх үед шийдэн дээр Отгонхишиг гэх найзтайгаа таарсан. Тэгээд дэлгүүр ороод буцаж гарч ирээд Отгонхишиг, Буянхишиг, Бямба-Эрдэнэ, нарын хамт Энхзулын гэрт орсон. Тэр үед Отгонхишиг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Отгонхишиг нь гарч, ороод байсан. Манай хашаанд пиво ууж байсан, 23 цагийн хооронд Отгонхишиг, Буянхишиг, Бямба-Эрдэнэ нар Отгонхишигийг таксинд суулгаж өгнө гэж хэлээд найз Энхзулын гэрээс гараад явсан. Тэгээд өнөө өглөө би босоод иртэл Энхзулын гэрт байсан заазуур алга болсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64 дүгээр тал/, 

          2.8. “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны  өдрийн зах зээлийн үнэлгээний тайлан. /хх-ийн 71-73 дугаар тал/,

          2.9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4755 дугаартай дүгнэлтэд:

          1. Г.Ууганбаярын биед зүүн ядам хурууны хумсанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр        2022.03.17-нд үүссэн байх боломжтой.

           3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Шинжээч эмч Б.Цолмон гэжээ. /хх-ийн 79-80 дугаар тал/,

           2.10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06/109 дугаартай дүгнэлтэд:

           1. Шинжилгээнд ирүүлсэн саарал, хар хөх өнгийн бариултай заазуурнаас гарын мөр илрээгүй.

           2. Шинжилгээнд ирүүлсэн саарал, хар хөх өнгийн бариултай заазуурны нийт  урт 285 мм, ажлын хэсэг 163 мм байна. Криминалстикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад О.Гүнбилэгт гэжээ. /хх-ийн 86-88 дугаар тал/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

         3.1.Улсын яллагч: хавтаст хэргээс хохирогч Г.Ууганбаярын мэдүүлэг      /хх-ийн 27-32, 39-40 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 2-5 дугаар тал/, Эд зүйл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-13 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Ганхуягийн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 49-50 дугаар тал/, гэрч Б.Ихбаярын мэдүүлэг /хх-ийн 55 дугаар тал/, гэрч Х.Мөнх-Одын мэдүүлэг /хх-ийн 57 дугаар тал/, насанд хүрээгүй гэрч С.Тэмүүжингийн мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр тал/, “Дамно” ХХК-ийн 2022 оны 03 сарын 22-ны өдрийн ЧД2-22-253 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 71-73 дугаар тал/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 сарын 28-ны өдрийн 4755 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, яллагдагч Г.Оийн хэргээ хүлээж мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 96-99 дүгээр тал/, хх-ийн 15 дугаар тал, хх-ийн 70-71 дүгээр тал, хх-ийн 159 дүгээр хуудас, хх-ийн 129 дүгээр тал, хх-ийн 176-186 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

          3.2 Хохирогчийн өмгөөлөгч: хавтаст хэргээс шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79 дүгээр тал/, /шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд хх-ийн       139-158 дугаар тал/, хохирлын баримтууд /хх-ийн 177 дугаар тал, хх-ийн 183 дугаар тал, хх-ийн 178 дугаар тал, хх-ийн 180 дугаар тал зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч: тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-13 дугаар тал/, иргэний нэхэмжлэгч Ч.Ганхуягийн өгсөн мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

          3.4 Хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар: Тусгайлан судлуулах баримт байхгүй гэв.

Гэм буруугийн талаар:

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй, Эрүүгийн  хуулийг буруу  хэрэглээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн  хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн  хүрээнд  явуулсан болно.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.

         Шүүгдэгч Г.О нь 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 01 цагийн үед Чингэлтэй дуүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “амьнаасаа уйдаагүй бол машинаасаа буу, гар утсаа өг" гэж Г.Ууганбаярын хоолойд заазуур тулган бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн Г.Ууганбаярын “Redmi note-8 pro” загварын rap утас, 77-52 УАН улсын дугаартай “Тоёота приүс-30” загварын тээврийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл дотор байсан түрүүвч, гутал цүнх буюу нийт 19.408.036 төгрөгийн эд зүйлийг авч  дээрэмдэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь :

          - хохирогч Г.Ууганбаярын:...2022 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчимд арван жилийн найзуудтайгаа 117 дугаар сургууль дээр зааланд тоглоод тухайн сургуулийн заалнаас 2022 оны 3 дугаар сарын 18-ны 00 цаг 20 минут орчимд гарсан. Би өөрийн найз Жаргалсайханыг гэрт нь хүргэхээр явсан. Манай найзын гэр нь дамба руу эргэдэг цагдаагийн постын ойролцоо байдаг. Тэгээд гэрт нь очиж ус аваад усыг нь гэрт нь хүргэж өгөөд шороон замаар явж байгаад засмал зам руу ортол дугуй хагарсан. Дугуй хагарсан газар нь дамбын уулзвараас хойш 100-200 метр орчим яваад дугуй хагарсан байсан. Дугуй сольж байхад үл таних 2 залуу ирээд явах юм уу 2 дүүгээ салхит руу дөхүүлээд өгөөч гэж хэлсэн. Ингээд явна гэж хэлээд дугуйгаа солиод үл таних 2 залууг суулгаад салхит руу явсан. 117 дугаар сургуулийн эсрэг тал руу буюу Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо руу эргээд          20-30 метр яваад ертөнцийн зүгээр хойд зүг рүү эргэсэн. Тэгээд уул руу өгсөөд яв гээд явуулаад байсан, чигээрээ өгсөж байгаад намайг зүүн гар тийш эргээрэй гэж хэлсэн. Би зүүн гар тийш эргээд 50 метр орчим явтал зогс гэж хэлсэн. Машинаа зогсоотол ард сууж байсан залуу нь миний хүзүүний зүүн хэсэгт заазуур хар өнгийн бариултай заазуур /хутга гэхэд арай том/ тулгаад лалар минь амьнаасаа уйдаагүй бол буу гэж хэлсэн. Би машинаасаа буутал ардаас хутга тулгасан залуу ална гээд ардаас заазуураа бариад буугаад ирсэн. Би арагшаа ухарсан, намайг гар утсаа өг гэж хэлсэн. Би утсаа өмднийхөө халааснаасаа гаргаад газарт тавих гэтэл ойртуулж тавь гээд өөрийнхөө өмнө тавиулсан. Утсаа доошоо тонгойж тавиад дээшээ бостол миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиод мухар гудамж руу гүй гэж хэлсэн. Би гүйсэн машинд суугаад явахдаа цахилгааны утасны шон болон айлын хашаа мөргөөд буцаад уруудаад доошоо яваад өгсөн. Би ардаас нь гүйсэн боловч гүйцээгүй. Би 117 дугаар сургуулийн жижүүрлүү ороод жижүүрийн утсыг нь аваад цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн 2 залууг би өмнө нь харж байгаагүй. Миний ард талд 1 залуу нь суусан. Тухайн үед хар өнгийн масктай байсан болохоор царайг нь харж чадаагүй. Харин миний хажууд сууж байсан залуу нь маскгүй байсан. Маскгүй залуу нь туранхай дөрвөлжин толгойтой залуу байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний аав Чинбатын Ганхуягийн нэр дээр байсан сувдан цагаан өнгийн приүс-30 загварын     77-52 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Redmi note-8 pro загварын ногоон өнгийн дэлгэц нь зүүн хэсэгтээ хагарсан, арын шил нь камерын доод хэсэгт хагарсан байсан. 2020 оны 5 сард тэди төвөөс 750.000 төгрөгөөр шинээр нь авч байсан. Миний харсанаар намайг буулгасан газраас уруудаад төв засмал зам руу орсон. Тэгээд хойшоо, урагшаа явсан эсэхийг нь харж чадаагүй. Миний хар өнгийн урт түрийвч байсан дотор нь бэлэн мөнгө байгаагүй. Харин миний бичиг баримтууд байсан. Машины багажинд лангуун дээр зардаг эрэгтэй хүний арьсан, хар өнгийн 4 хос турк гутал мөн 1 өрөөсөн гутал байсан. Одоогоор миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Миний хажууд сууж байсан залуу надад юу ч хэлээгүй. Харин ард сууж байсан залуу надад хутга тулгасан мөн намайг цохисон. Миний утсыг аваад тухайн залуу өөрөө миний машиныг бариад явсан. Хажууд сууж байсан залууг харвал танина. Намайг дээрэмдсэн залууг бол би танихгүй. Яагаад гэвэл масктай малгайтай байсан болохоор царайг нь харж чадаагүй. Өвөрхангай яваад ирсэн зардал бензинд 160.000 төгрөг, тэнд машин журмын хашаанд байрлуулахад 80.000 төгрөг болсон гэснийг би өөрөө төлсөн. Ингээд нийтдээ 240.000 төгрөгийн зардал гарсан. Миний машины эвдрэлийн хохирол болон Өвөрхангай аймаг руу явж машинаа авч ирэхэд гарсан зардлыг  буруутай этгээдээр төлүүлмээр байна. Би гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн  27-32, 39-40 дүгээр тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ч.Ганхуягийн:...уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Манай хүү Г.Ууганбаяр хааяа унадаг. Би 77-52 УАН улсын дугаартай цагаан өнгийн    “приүс-30” загварын тээрийн хэрэгслийг 2020 оны 10 сард мянган машины зогсоолоос 23.000.000 төгрөгөөр авч байсан. Миний машины урд хойд гупер хагарсан, арам нь гажсан, явах эд ангид доод тэвш, хоёр гар амаржин, моторын ламп, хойд талын хоёр амаржин пүрш гулзайж эвдэрсэн байсан. Мөн 4 дугуй хагарсан, запас дугуй нь хагарч обудыг цааш ашиглах боломжгүй, бас 4 дугуйны калпак байхгүй байна. Машины доод тал болон дугуй хэсгийн хамгаалалтууд байхгүй байсан. Миний хохирлыг барагдуулаагүй гэх мэдүүлэг./хх-ийн 18-19 дугаар тал/,

          - Мөрдөн шалгах ажиллагааны явцад  насанд хүрээгүй гэрч Г.Буянхишигийн...бид гурав таксины дугуйг хамжиж сольсон, аваарын дугуйг нь  машинд сольж байхдаа хийсэн. Би жолоочийн хажууд суугаад Отгонхишиг арын суудалд суугаад салхит руу хүргүүлэхээр явж байгаад 19 дүгээр хороо руу салдаг уулзвараар салаад ертөнцийн  зүгээр баруун тийшээ өгсөж байгаад Отгонхишиг ногоон эрээн бариултай заазуур энгэрийн халааснаасаа гаргаж ирээд хоолойнд нь тулгаад машинаасаа буу пизда минь  гэж хэлэхэд жолооч айгаад хойшоо нэг эргэж харснаа машинаасаа буусан. Отгонхишиг машинаасаа буугаад жолоочийг гар утсыг нь авсан. Гар утсаа машины урд гараад цаашаа гүйгээд яв гэхэд жолооч гудамж дагаад гүйгээд явсан. Отгонхишиг машинаа бариад гудамжинд байсан гэрлийн шон мөргөсөн, ургашаа  хөдлөхдөө хашаа мөргөчихөөд машин гудамж уруудаад явахаар нь би болиоч  буцаагаад өгье гэхэд ах юу гээд хуцаад байгаа, хуцалгүй наанаа сууж бай гээд загнахаар нь айгаад дуугуй суугаад явсан. Зуслангийн замаар гүнтийн зуслан чиглээд явсан зуун мод зуслан өнгөрөөд явж байснаа зогсоод машины дугуйнууд хар гэхээр нь машинаа харсан. Жолооч талынхан цонхыг тогшоод би харилаа, айгаад байна гээд зам дагаад алхаад явсан. Отгонхишиг ах машинтайгаа хөдлөөд явж байснаа буцаж над дээр ирээд сигналдахаар нь яасан ах гэсэн чинь хүргээд өгий гэхээр нь машинд нь суухад шууд буцаж эргээд гүнтийн зуслан луу хурдлаад давхиад явсан. Би намайг буулгаач, би явахгүй гэхэд одоо өнгөрсөн  2 уулаа хамтдаа явна гээд явсан. Бид хоёр гүнтийн давааны орчим зогссон. Отгонхишиг ах машинаас буугаад машины жолоочийг айлгасан заазуураа гартаа зүүсэн байсан цагаа тасдаж  замын хажуу  тал руу шидсэн. Буцаж машиндаа суугаад гүнтийн даваагаар даваад Дарханы   зам руу салж ороод Төв Эрдэнэсант  сум хүртэл яваад машины  бензин  дуусаад Эрдэнэсант  сумын цайны  газруудын урд байдаг Жаст ойл нэртэй шатахуун түгээх станцын  зогсоол  дээр зогсоод өглөө бинзений  мөнгө олоод хөдөлцгөөе. Энэ  машины ард зарчихаар  шинэ гутал жолоочийн гар утас байгаа болохоор  тэдгээр эд зүйлсийг цайны газрын хүмүүст  зарж мөнгөтэй болоод цаашаа  Ховд аймаг  руу явцгаая. Одоо түр унтацгаая  гээд машинаа нармалдаад Отгонхишиг  ах жолоочийн хойд  талын суудал руу ороод унтаад өгсөн. Би ч гэсэн жолоочийн хажуу талын суудлаа налуулаад унтаж байх үед 5 цагийн үед ээж надруу залгаад эрт ирээрэй гэсэн. Би явахаар шийдээд машинаас нь бууж алхаад Эрдэнэсант сум руу ороход мөнгө хураадаг пост  дээр очиход 40 гаруй  насны эрэгтэй хүн орсон, гарсан  машинаас мөнгө  хурааж байсан.  Би хот явах гэсэн юм унаа олоод өгөөч гэж тухайн ахаас гуйхад 06 цагийн үед саарал өнгийн аксент  маркийн машины жолоочоос нөгөө ах энэ хүүхдийг хот хүргээд өгчих гэж гуйсан, жолооч зөвшөөрөөд тухайн  машинтай Улаанбаатар  хот руу орж ирээд Сонсголонгийн уулзвар  дээр буугаад автобусаар  гэртээ харих гээд явж байх үед  найз ах Ихбаяр  цагдаа нар мэдсэн юм шиг байна гэж  хэлэхээр нь 19 дүгээр  хорооны цагдаа орох  гээд явж байх үед замд цагдаагийн 2 ажилтан, найз Бямбаа нар зогсож  байсан тул очиж уулзаад болсон зүйлийн  талаар үнэн зөвөөр нь хэлээд цагадаагийн хэлтэс дээр хамт ирсэн гэх мэдүүлэг./хх 43-45 дугаар тал/,    

- насанд хүрээгүй гэрч Б.Бямба-Эрдэнийн:...2022 оны 3 дугаар сарын     17-ны 22 цагийн орчимд гэрээсээ гараад “салхит засвар 1”  буудлын ойролцоо сагсан бөмбөгийн шийдэн дээр Ихбаяр /бөмбөө ах/, Буянхишиг нартай уулзаж шийдний  дэргэд байх хүнсний дэлгүүр орж  худалдагч эгч нь нүүрс ачаад өгөөч гэсэн  учир нүүрсийг  нь ачиж өгчихөөд дэлгүүрт байж байхад гаднаас Отгонхишиг ах согтуу ирсэн. Бид 4 дэлгүүрэс гараад 200-300 метрийн зайд байх Энхүүш гэх охины гэр лүү очихоор явж байхад Ихбаяр ах /Бөмбөө ах/ та хэд очиж  бай би гэрт орчихоод  араас чинь очъё гээд гэрлүүгээ орсон. Отгонхишиг ах, Буянхишиг бид 3 Энхүүшийн гэрт ороход түүний 2 дүү болох 9 дүгээр анги, 4 дүгээр ангийн хоёр эрэгтэй хүүхэд байсан.... Буянхишиг, бид хоёр Отгонхишиг ахыг салгаж аваад цаашаагаа манай гэрийн ойролцоо зам гарахаар алхаж байхад Отгонхишиг ах би одоо ховд явж найз охинтойгоо уулзана над дээр хэрэг байгааг би мэдэж байна, бараг буцаад шоронд суух байх гэснээ Буянхишигийг ахын дүү чи надтай хамт Ховд явчих гээд байсан, бас намайг хамт явчих гэхээр нь би үгүй  одоо гэртээ орлоо гээд гудамжны үзүүр дээрээс салаад явахдаа Буянхишигийг андаа гэртээ ороорой  гэж хэлчихээд гудамж  руугаа өгсөж  байхдаа эргээд харахад Отгонхишиг ах, Буянхишиг хоёр долоон буудал  чиглэлд зам дагуу алхаж байхаар нь би элдэв юм бодолгүйгээр  гэртээ орсон гэх мэдүүлэг. /хх-ийн 49-51 дүгээр тал,   

- насанд хүрээгүй гэрч С.Тэмүүжингийн:..Би 2022 оны 3 дугаар сарын       17-ны өдөр 15-16 цагийн үед өөрийн найз Энхзулын гэрт байсан. Тэгээд орой 21-22 цагийн үед дэлгүүр орох гээд явж байх үед шийдэн дээр Отгонхишиг гэх найзтайгаа таарсан. Тэгээд дэлгүүр ороод буцаж гарч ирээд Отгонхишиг, Буянхишиг, Бямба-Эрдэнэ, нарын хамт Энхзулын гэрт орсон. Тэр үед Отгонхишиг  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан.  Отгонхишиг нь гарч, ороод байсан. Манай хашаанд пиво ууж байсан, 23 цагийн хооронд Отгонхишиг, Буянхишиг, Бямба-Эрдэнэ нар Отгонхишигийг таксинд суулгаж өгнө гэж хэлээд найз Энхзулын гэрээс гараад явсан. Тэгээд өнөө өглөө би босоод иртэл Энхзулын гэрт байсан зазуур алга болсон байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 63-64 дүгээр тал/, 

          - “Дамно” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны  өдрийн зах зээлийн үнэлгээ. /хх-ийн 71-73 дугаар тал/,

          - Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 4755 дугаар шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 79-80 дугаар тал/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 06/109 дугаар Криминалстикийн шинжээчийн дүгнэлт./хх-ийн 86-88 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч эд зүйлээ бусдад дээрэмдүүлж  хохирсныг, шүүгдэгч хохирсон иргэний хөрөнгийг хүч хэрэглэж,  хууль бусаар авч явсныг насанд хүрээгүй гэрч  Г.Буянхишигийн...би жолоочийн хажууд суугаад Отгонхишиг арын суудалд суугаад салхит руу хүргүүлэхээр явж байгаад 19 дүгээр хороо руу салдаг уулзвараар салаад ертөнцийн  зүгээр баруун тийшээ өгсөж байгаад Отгонхишиг ногоон эрээн бариултай заазуур энгэрийн халааснаасаа гаргаж ирээд хоолойд нь тулгаад машинаасаа буу пизда минь  гэж хэлэхэд жолооч айгаад хойшоо нэг эргэж харснаа машинаасаа буусан. Отгонхишиг машинаасаа буугаад жолоочийг гар утсыг нь авсан, гар утсаа машины урд гараад цаашаа гүйгээд яв гэхэд жолооч гудамж дагаад гүйгээд явсан...гэх мэдүүлэг, хохирогч  Г.Ууганбаярын... тэгээд уул руу өгсөөд яв гээд явуулаад байсан, чигээрээ өгсөж байгаад намайг зүүн гар тийш эргээрэй гэж хэлсэн. би зүүн гар тийш эргээд 50 метр орчим явтал зогс гэж хэлсэн. Машинаа зогсоотол ард сууж байсан залуу нь миний хүзүүний зүүн хэсэгт заазуур хар өнгийн бариултай заазуур /хутга гэхэд арай том/ тулгаад лалар минь амьнаасаа уйдаагүй бол буу гэж хэлсэн. Би машинаасаа буутал ардаас хутга тулгасан залуу ална гээд ардаас заазуураа бариад буугаад ирсэн. Би арагшаа ухарсан, намайг гар утсаа өг гэж хэлсэн. Би утсаа өмднийхөө халааснаасаа гаргаад газарт тавих гэтэл ойртуулж тавь гээд өөрийнхөө өмнө тавиулсан. Утсаа доошоо тонгойж тавиад дээшээ бостол миний зүүн талын шанаа хэсэгт гараараа 1 удаа цохиод мухар гудамж руу гүй гэж хэлсэн. Би гүйсэн... гэх  мэдүүлэг  болон шүүгдэгч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн  мэдүүлэг зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой  нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж  үнэн зөв гэж үзсэн болно.

Гэмт санаагаа хэрэгжүүлсэн гэмт үйлдэлдээ хүч нэмэгдүүлэх зорилгоор зориуд урьдаас төлөвлөж тусгайлан олж авч бэлтгэсэн байгалийн гаралтай эсхүл ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай хатуу, шингэн төлөвийн аливаа эд зүйл, хэрэгсэл ашиглаж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдлийг хууль тогтоогч дээрэмдэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжид тооцсон болно.

Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг  хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсэг хэрэглэн хууль  бусаар авч өөрийн  эзэмшил болгож  буй, шүүгдэгчийн үйлдэл, шүүгдэгч нь өөрийн дээрхи үйлдлийг хууль бус шинжтэй  болохыг хамсарлаж түүнийг хүсч үйлдсэн  болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдож байх тул Г.Оийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар  зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахдаа зэвсэг хэрэглэж үйлдэн дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Г.Оийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахдаа зэвсэг хэрэглэж үйлдэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хохирлын талаар:

Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас иргэний нэхэмжлэгчид 7.983.500 төгрөгний хохирол учирсан нь  мөрдөн  шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч  Г.Буянхишигийн мэдүүлэг, “Дамно” ХХКомпаний хөрөнгийн үнэлгээний тайлан зэргээр нотлогдож байх тул  шүүгдэгч Г.Оээс 7.983.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхмжлэгч Ч.Ганхуягт олгох  нь зүйтэй  гэж  шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Өсөхбаяр нь “шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн  тал дээр ямар нэг маргаан байхгүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул  Г.От  Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан ял дээр өмнөх ялыг нэмж нэтгээд хамгийн доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг  гаргасан болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг зэргийг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих  ял оногдуулах нь  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Шүүгдэгч Г.О нь  2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1731 дугаартай шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар  хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуульд хамрагдаж 1 жил 1 сар 27 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэжээ.

 Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмыг  баримтлан ял оногдуулахдаа Г.Оийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдэх 1 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар  зорчих эрх хязгаарлах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 1 жил 1 сар  27  хоногийн хугацаар хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 1 сар, 27 хоногийн хугацаагаар хорих ялыг  нэмж  нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар тогтоож, эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй  байна гэж  шүүх  бүрэлдэхүүн үзлээ.

 Шүүгдэгч Г.О нь энэ хэрэгт нийт 149 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Г.Оээс 7.983.500 төгрөгийг гаргуулж иргэний нэхмжлэгч Ч.Ганхуягт олгох, Г.Оийн урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

 1.Шүүгдэгч Г.О-ийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж авахдаа зэвсэг хэрэглэж үйлдэн дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Г.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Оийн 1 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг 1 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар хорих ялаар  сольсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасныг журамлан шүүгдэгч Г.Оийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдэх 1 жил 1 сар 27 хоногийн хугацаагаар  хорих  ялыг  энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн  нийт биечлэн эдлэх ялыг 8 / найм/ жил 1 /нэг/ сар 27 / хорин долоон/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.От оногдуулсан 8 /найм/ жил 1 /нэг/ сар 27 /хорин долоо/ хоногийн хугацаагаар хорих ялыг  нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Оийн цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

           7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус  зааснаар шүүгдэгч Г.Оээс 7.983.500 /долоон сая есөн зуун наян гурван мянга таван зуун/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Ганхуягт олгосугай.

           8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

            9.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөггүй болохыг дурдсугай.

          10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

          11.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.БАТЖАРГАЛ

 

                                                ШҮҮГЧ                            Л.ГАЛБАДАР

 

                                                ШҮҮГЧ                            Д.СУВД-ЭРДЭНЭ