| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01904/и |
| Дугаар | 1819 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Cонгинохайрхан дүүргийн 30-р хороо, Хамба 8-р гудамж 20 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ФБ91051831, Түдэв овогтой Гонгорбаатарын Энхбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8-р хороо, 15-р байр 134 тоотод оршин суух, Аз хур номын дэлгүүрт марктингийн менежер ажилтай, регистр ВЮ93060609, Гөрөөчин овогтой Батболдын Болорчимэгт холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Энхбаатар, хариуцагч Б.Болорчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Болорчимэгтэй 2011 онд танилцаж, хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2014 онд охин Э.Урангуа мэндэлсэн. 2015 оны 6-р сараас эхлэн тусдаа амьдарч байгаа. Энэ хугацаанд охин маань эхийнхээ асрамжинд байсан. Охиныгоо эхийнх нь асрамжинд үлдээнэ, эд хөрөнгийн маргаан байхгүй. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Болорчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бидний хоорондын маргаан надад гар хүрснээс үүдэлтэй. 2015 оны 6-р сараас тусдаа амьдарч байгаа маань үнэн энэ хугацаанд охин маань надтай хамт байсан. Гэрлэлтээ цуцлуулахад татгалзах зүйлгүй, охиныгоо өөрийн асрамжиндаа авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Энхбаатар нь Б.Болорчимэгт холбогдох гэрлэлт цуцлуулахыг
хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж
шийдвэрлэлээ.
Г.Энхбаатар, Б.Болорчимэг нар нь 2012 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2014 оны 2 дугаар сарын 11-ны өдөр охин Э.Урангуаг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, үнэнч байх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй.
Харин талууд хамт амьдрах хугацаанд бие биеэ хүндэтгэдэггүй, үзэл бодол таарахгүй байсны улмаас хэрүүл маргаантай, нөхөр Г.Энхбаатар нь эхнэрээ зодсон, хоорондоо таарамжгүй харьцаатай болсны улмаас 2015 оноос тусдаа амьдарч байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Гэрлэгчид цаашид хамтран амьдрах боломжгүй, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй.
Харин гэрлэгчид тусдаа амьдарсан хугацаанд насанд хүрээгүй охин Э.Урангуа нь эхийн асрамжинд байсан, цаашид эхийн асрамжид үлдээхээр тохирсон байна. Иймд хуульд заасан журмаар хүүхдийн тэтгэлэг тогтоож, эцэг Г.Энхбаатараар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2018 оны 3-р сарын 13-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Г-ын Э, Б-ын Б нарын гэрлэлтийг цуцалж, 2014 оны 2 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Э.У эх Б.Б-ийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Э.У 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Улсын тэмдэгдийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-аас 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА