| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01570/и |
| Дугаар | 1820 |
| Огноо | 2018-05-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 1820
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн хороо, Энхтайваны өргөн чөлөө, Засгийн газрын байрны тоотод байрлах, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санг төлөөлж М.Н-ийн гаргасан нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, байрны тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , П овогтой Н-ийн О-д холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7 555 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь Хүнс. хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2380 тоот гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 2477 тоот гэрээ хийж тус бүр нь 5 000 000 төгрөгийн үнэ бүхий ПТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл бүхий 2 ширхэг тракторыг урьдчилгаа 5 000 000 төгрөгийг төлж, үлдсэн 5 000 000 төгрөгийг 5 жилд тэнцүү хуваан төлөхөөр авсан. Гэвч Н.Оюунболд нь дээрх гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 2012 оны 8 дугаар сарын 20-ны 2380 тоот гэрээ, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2477 тоот гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь заалтыг үндэслэн 2017 он хүртэл алданги тооцоход 2 555 000 төгрөг болж байгаа. Иймд үлдэгдэл төлбөр болох 5 000 000 төгрөг, алданги 2 555 000 төгрөг нийт 7 555 000 төгрөг Н.Оюунболдоос нэхэмжилж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан
эрхлэлтийг дэмжих санг төлөөлж М.Наран-Эрдэнэ нь Н.Оюунболдод холбогдох санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт 7 555 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 5 730 000 төгрөгийг гаргуулахаар хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих сан нь Н.Оюунболдтой 2012 оны 8 дугаар сарын 20-ны өдөр 2380 тоот Бага оврын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж ПТ-200 маркийн хадлангийн иж бүрдэл трактор, 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2477 тоот гэрээгээр ПТ-250 маркийн тракторыг 5 жилийн хугацаатай түрээслүүлэх, түрээслэгч тус бүрийн үнэ 5 000 000 төгрөгийг төлснөөр өмчлөлдөө шилжүүлэхээр тус тус тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 312-р зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр /хх 7-15/ байна.
Түрээслэгч нь 5 000 000 төгрөгийг урьдчилан төлж, бусад 5 000 000 төгрөгийг 2017 он хүртэл жил бүр 500 000 төгрөг төлөхөөр тохирч, түрээслүүлэгч техникийг түрээслэгчид шилжүүлэн өгчээ.
Гэрээний 3-р зүйлийн 3.3-т түрээслэгч нь заасан хугацаанд үнийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохирсон байна.
Харин нэхэмжлэгч алданги тооцохдоо хугацаа хэтэрсэн хоногуудыг давхардуулан, алдангиас алданги тооцсон байх тул тооцооллыг зөвтгөж үндсэн төлбөр 5 000 000 төгрөг, алданги 730 000 төгрөг нийт 5 730 000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч Н.Оюунболд нь нэхэмжлэлийн хувийг 2018 оны 4-р сарын 30-ны өдөр гардаж авчээ.
Харин хариуцагч нэхэмжлэлийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 5-р сарын 24-ний өдөр хүлээн авсан боловч ирээгүй байх тул 5 730 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100-р зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 312-р зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг баримтлан Н-ийн О-оос 5 730 000 /таван сая долоон гучин мянга/ төгрөг гаргуулж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харъяа Тариалан эрхлэлтийг дэмжих санд олгож, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг буюу 1 825 000 /нэг сая найман зуун хорин таван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41-р зүйлийн 41.3 дахь хэсэт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.О-оос 106 630 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор НийслэлийнИргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА