Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/428

 

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС    

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Бадрал,

шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:    

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З   Н   холбогдох эрүүгийн 21100*******040408 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ............. оны ...... дугаар сарын ......-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...........мэргэжилтэй, “А ” ХХК-д агрономчоор ажилладаг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо ........... хэсгийн задгайд оршин сууж байгаа, урьд ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт З  Н  /РД:................../   

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын Хаан банкны картыг 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нууцаар авч, улмаар Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с хохирогч *******-ын Хаан банкны картыг ашиглаж данснаас нь 1,800,000 төгрөгийг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.  

 

Хоёр. Эрүүгийн 21100*******040408 дугаартай хавтаст хэргээс:

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дахь тал/

Гэрч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

Хохирогч *******-ын Хаан банкны ******* дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 117 дахь тал/

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/  

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дэх тал/, Хан-Уул дүүрэг дэх нийгмийн даатгалын хэлтсийн шимтгэл төлөлтийн талаар мэдээлэл байхгүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 82 дахь тал/, Хан-Уул дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэс эд хөрөнгө бүртгэлгүй гэх албан бичиг /хавтаст хэргийн 86 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.    

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт  

 

Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын Хаан банкны картыг нууцаар авч 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с хохирогч *******-ын Хаан банкны картыг ашиглаж данснаас нь 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлсан болох нь:        

 

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсанН  гэх охинтой Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрлах хүлэмж дээр уулзаж хот руу хамт явсан. Би *******-г Био Комбинат буюу Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд хүлэмжинд ажиллуулахаар хүнтэй тохирсон байсан. 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлэмж түрээсэлдэг хүмүүстэй тооцоо нийлэхээр өөрийн Хаан банкны ******* гэсэн дансны хуулгыг 2020 оны 9 дүгээр сарын 01-нээс 2021 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаагаар авсан. Тэгээд хуулгаа харж байтал манайд ажилладаг *******-ийн Хаан банкны 5751238422 тоот дансанд миний мэдээгүй маш олон гүйлгээ хийгдсэн байсан. Би хуулгаа одоо болтол бүрэн шүүж амжаагүй байгаа. Тэгээд би *******-тай 2021 оны 8 дугаар сарын 23-ны өдөр уулзахдаа “миний данснаас чиний данс руу удаа дараа мөнгө орсон байна. Энэ ямар учиртай вэ” гэхэд “би тийм мөнгө шилжүүлээгүй гээд байсан. Тэгээд бид *******-ийн дансны хуулгыг авч тулгаж үзэхээр Хаан банканд очиход ******* иргэний үнэмлэхгүй байсан учраас хуулга авч чадаагүй. Хан-Уул дүүргийн Хүннү молл орчимд ******* бид 2 хоолонд ороод гарч ирэхэд ******* “ээж хөдөөнөөс ирж байгаа тээврийн зардлын мөнгө 90.000 төгрөг өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрийн данснаас Хүннү молл дотор байрлах Хаан банкны АТМ-с *******-ийн данс руу  90.000 төгрөг шилжүүлж өгөөд *******-г ажиллуулахаар тохирсон байсан. Хан-Уул дүүргийн 12 дугаар хороонд байрлах хүлэмжинд очиж *******-ийн тарих ёстой 72 ширхэг улаан лойлын үрсэлгээг тарьсан. Ажлаа дуусахад ******* намайг “Нисэх хүргээд өгөөч. Ээж тэнд айлд ирсэн байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Нисэхийн байрны буудал дээр буулгаж өгөөд буцаад Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо орохоор явж байтал тээврийн хэрэгслийн шатахуун дуусах гээд байхаар нь “Синчи ойл” шатахуун түгээх газраас шатахуун хийгээд тооцоо хийх гэтэл виза картын код буруу байна гээд байхаар нь гайхаад харахад миний картны оронд Хоролханд Заяат гэсэн карт хийсэн миний карт алга болсон байсан. Удалгүй миний данснаас 1,800,000 төгрөгийн зарлага гарахаар нь Хаан банк руу ярьж картаа хаалгахад Хаан банкны ажилтан “та цагдаад ханд” гэж зөвлөсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-17 дахь тал/  

Хохирогч *******-ын Хаан банкны ******* дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлд: 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 1.800.000 төгрөгийн зарлага гарсныг тэмдэглэлд тусгав гэжээ. /хавтаст хэргийн 117 дахь тал/

 

 

Гэрч *******-ын  мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 22-ны өдөр *******-ын ХААН банкны данс руу 2.280.000 төгрөг шилжүүлсэн юм.Тэгээд хэд хонож байтал ******* нь над руу залгаад “танд мөнгө байна уу. Ажлын хөлснөөсөө хэдэн төгрөг өгөх боломж байна уу” гэж хэлэхээр нь би чиний үлдсэн цалинг *******-т  гэх хүнд шилжүүлээд өгчихсөн байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр үеэс хойш дахиж холбогдоогүй байж байгаад 23, 24-ний үед дахиж над руу залгаад “дүү нь дахиж очно” гэж хэлсэн. Тэр үеэс хойш одоог хүртэл сураггүй байгаа юм. Тэгээд манайх тариалалтаа хийх гээд *******-т ахад шилжүүлсэн мөнгөнийхөө оронд *******-т  болон түүний ажилчдаар үлдсэн ажлаа хийлгэж дуусгасан юм. Одоо манай байгууллага үйл ажиллагаа хэвийн хэмжээнд явагдаж байгаа...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

 

Шүүгдэгч *******-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Харин одоо бодоод байхад тухайн ажил санал болгосон газар нь намайг удаан ажлуулна гээд тийм их мөнгө санал болгосон юм билээ. Би тэрийг нь буруугаар ойлгоод *******-ын данснаас нь 1.800.000 төгрөг авчихсан. Энэ бол миний буруу байна. Гэхдээ би одоо *******-ын компанид цалингүй ажиллаж байгаа. Би хохирол болон мөнгийг ажил хийж өгөөд барагдуулна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.    

 

          Шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

          Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

         Шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын Хаан банкны виза картыг нууцаар авч, Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АТМ-с  хохирогчийн данснаас 1.800.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

         Шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            2. Эрүүгийн хариуцлагын талаар

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах дүгнэлт гаргав.

 

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 29 дэх тал/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, “А ” ХХК-д агрономчоор ажиллаж хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 мдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-г оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******   мэдэгдэж шийдвэрлэв. 

Шүүгдэгч *******   холбогдох хэргийг хэлэлцэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

3.Хохирол төлбөр болон бусад асуудлын талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан.

Хохирогч *******-т  нь шүүхэд  “******* нь дээрх авсан мөнгөө манай компанид ажил хийж төлбөрөө барагдуулна гэж амаар тохиролцон ажиллаж байгаа нь үнэн болно” гэжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч *******-д олгохоор шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт З   Н-г  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч *******-г оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******   мэдэгдсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас 1.800.000 төгрөг гаргуулж хохирогч *******-д олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

           7. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.   

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч *******   авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Х.ОДБАЯР