| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/01283/и |
| Дугаар | 1880 |
| Огноо | 2018-06-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 1880
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн хороо, дүгээр байрны тоот, М к хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны байрны тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр Зэлмэн овогтой Б-ийн Б,
Хариуцагч: Баянгол дүүргийн хороо, дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны дүгээр байрны тоотод оршин суух, Монгол овогтой М-ийн М нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52 265 770 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О /үнэмлэх 0936/, хариуцагч Б.Б, М.М, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун /үнэмлэх 0328/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэлийн хүсэлтээр 2014 оны 02-р сарын 13-ны өдөр Тэргүүлэгчдийн хурлын 03/17 дугаар тогтоолоор түүнийг хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн Б.Батцэнгэл нь 2017 оны 02-р сарын 09-ний өдөр зээл хүссэн хүсэлт гаргаж, Б.Батцэнгэлтэй 2017 оны 02-р сарын 09-ний өдөр 908 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлж, 908/01 тоот барьцааны гэрээгээр Ү-2205047776 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44Д байрны 67 тоот 76.15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн Б.Батцэнгэл нь 2017 оны 9-р сарын 15-ны өдөр дахин хүсэлт гаргаж 30 000 000 төгрөгийн зээл хүссэн. Ингээд 2017 оны 9-р сарын 15-ны өдөр 908/02 тоот нэмэлт гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг олгосон. Ингэж олгохдоо Хадгаламж зээлийн хоршооны кассанд бэлнээр байсан 7 193 000 төгрөгийг бэлнээр олгож, үлдэгдэл 22 807 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Б.Батцэнгэл нь 10 000 000 төгрөгийн зээлийн хүүг бүрэн төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй. Нэмэлт гэрээний хувьд 2017 оны 9-р сарын 30-ны өдөр зээлийн хүүд 750 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүг төлөөгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 169 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 433 880 төгрөгийг төлөөгүй байна. Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 908 тоот гэрээний 12-р зүйлд зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд хохирлыг зээлдэгч хариуцахаар заасан. Иймд гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 3 646 450 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй. Иймд хариуцагч Б.Батцэнгэлээс зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 7 169 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 433 880 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 646 450 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг нийт 52 265 770 төгрөг гаргуулж өгнө үү. Хэрэв төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 44Д байрны 67 тоот 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 02-р сард Май капитал хоршооноос 50 000 000 төгрөгийн зээл хүсч очсон. Тухайн үед намайг гишүүнээр элсүүлж 50 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч байсан. Тэгээд зээлээ хугацаандаа төлж чадаагүй, одоогийн нөхцөл байдал шиг 5, 6 сараар мөнгөө төлөхгүй явж байгаад торгууль, хүүгийн хамт төлсөн. Дараа нь 2017 он 02-р сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, хүүг хугацаанд нь төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр найз Батбаяр 30 000 000 төгрөгийн зээл нэмж авч өгөөч, өмнөх 10 000 000 төгрөгийг, хүүгийн бүрэн хариуцаж төлье гэсэн. Үүний дагуу захирал н.Чингүүнжав болон нягтлантай нь Батбаяр, М.Мөнх-Эрдэнэ бид 3 хамт очиж уулзаад нэмэлт 30 000 000 төгрөгийн гэрээ хийж, би гарын үсэг зурсан. Бэлнээр өгсөн гэж байгаа 22 807 000 төгрөгийн, үлдэгдэл 7 169 440 төгрөгийн баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Гэхдээ ямар ч мөнгө бэлнээр аваагүй. 22 807 000 төгрөгийг дансаар орж ирсэн нь дансны хуулгаас харагддаг. Үлдэгдэл 7.169.440 төгрөгийг аваагүй. Би 10 000 000 төгрөг, 22 807 000 төгрөг нийт 32 807 000 төгрөгийг 2018 оны 2-р сарын 9-нийг хүртэлх хүүтэй, нэмэгдүүлсэн хүүтэй нь төлнө. Мөн 3 646 450 төгрөг, 16 000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэл, М.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52 265 770 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 48 306 450 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиролдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангаж, 3 959 320 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэлтэй 2017 оны 02-р сарын 09-ний өдөр 908 тоот зээлийн, 908/01 тоот барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205047776 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44Д байрны 67 тоот 3 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэх, 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 908/02 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 30 000 000 төгрөгийг 2018 оны 02-р сарын 09-нийг хүртэл хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлэхээр /хх 11-20, 25/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид 908 тоот гэрээгээр тохирсон 10 000 000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 10-нд бэлнээр, 908/02 тоот гэрээгээр тохирсон 30 000 000 төгрөгийг 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 22 807 000 төгрөгийг дансаар, 7 193 000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлсэн нь мөнгө олгосон баримт, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон /хх 17, 24, 42/, харин зээлдэгч нь 10 сая төгрөгний хүүг бүрэн төлсөн, 30 000 000 төгрөгийн хүүд 750 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, бусад үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгодог байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17-р зүйлийн 17.8 дахь хэсэгт зааснаар хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд зааснаар байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болохоор тогтоожээ.
Харин нэхэмжлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байх ба хуулиар 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож болохыг нарийвчлан зохицуулсан, харин Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар нарийвчлан заагаагүй нь хоршоо ашгийн төлөө бус байх, гишүүдийнхээ эдийн засгийн нийтлэг хэрэгцээг хангах зорилготой нь нийцсэн гэж үзнэ.
Эдгээрээс дүгнэхэд, зээлдэгч нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, нэмэлт гэрээний хугацааны буюу 30 000 000 төгрөгийн 2017 оны 10-р сарын 31-нээс 2018 оны 02-р сарын 09-нийг хүртэл хугацааны нэг сарын хүү 900 000 төгрөгөөр тооцож нийт 3 870 000 төгрөг, гэрээний 4 дэх хэсэгт зааснаар 20 хувиас хэтрээгүй хэмжээний хүү 774 000 төгрөг, гэрээний 12-т заасан бусад зардал буюу өмгөөлөгчийн хөлс 3 645 450 төгрөг /хх 29/, нотариатын зардал 16 000 төгрөг /хх 28/ нийт 48 306 450 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 9-р хороо, 31 дүгээр байрны 46 тоот, Май капитал хадгаламж, зээлийн хоршооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 44 дүгээр байрны 67 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр РЮ69050576, Зэлмэн овогтой Батаагийн Батцэнгэл,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17-р хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 44 дүгээр байрны 67 тоотод оршин суух, Юнител ХХК-д Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер ажилтай, регистр РЮ73080106, Монгол овогтой Манчингийн Мөнх-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52 265 770 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат /үнэмлэх 0936/, хариуцагч Б.Батцэнгэл, М.Мөнх-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэчулуун /үнэмлэх 0328/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энх-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэлийн хүсэлтээр 2014 оны 02-р сарын 13-ны өдөр Тэргүүлэгчдийн хурлын 03/17 дугаар тогтоолоор түүнийг хоршооны гишүүнээр элсүүлсэн. Хоршооны гишүүн Б.Батцэнгэл нь 2017 оны 02-р сарын 09-ний өдөр зээл хүссэн хүсэлт гаргаж, Б.Батцэнгэлтэй 2017 оны 02-р сарын 09-ний өдөр 908 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэрээгээр 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр зээлүүлж, 908/01 тоот барьцааны гэрээгээр Ү-2205047776 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44Д байрны 67 тоот 76.15 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Мөн Б.Батцэнгэл нь 2017 оны 9-р сарын 15-ны өдөр дахин хүсэлт гаргаж 30 000 000 төгрөгийн зээл хүссэн. Ингээд 2017 оны 9-р сарын 15-ны өдөр 908/02 тоот нэмэлт гэрээ байгуулж, сарын 3 хувийн хүүтэйгээр 30 000 000 төгрөгийг олгосон. Ингэж олгохдоо Хадгаламж зээлийн хоршооны кассанд бэлнээр байсан 7 193 000 төгрөгийг бэлнээр олгож, үлдэгдэл 22 807 000 төгрөгийг дансаар нь шилжүүлсэн. Б.Батцэнгэл нь 10 000 000 төгрөгийн зээлийн хүүг бүрэн төлсөн боловч үндсэн зээлийг төлөөгүй. Нэмэлт гэрээний хувьд 2017 оны 9-р сарын 30-ны өдөр зээлийн хүүд 750 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүүг төлөөгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 7 169 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 433 880 төгрөгийг төлөөгүй байна. Түүнчлэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 908 тоот гэрээний 12-р зүйлд зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд хохирлыг зээлдэгч хариуцахаар заасан. Иймд гарсан зардал болох өмгөөлөгчийн хөлс 3 646 450 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөгийг тус тус хариуцагчаас шаардах үндэслэлтэй. Иймд хариуцагч Б.Батцэнгэлээс зээлийн үндсэн төлбөрт 40 000 000 төгрөг, зээлийн хүү 7 169 440 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 433 880 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3 646 450 төгрөг, нотариатын зардал 16 000 төгрөг нийт 52 265 770 төгрөг гаргуулж өгнө үү. Хэрэв төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамжны 44Д байрны 67 тоот 3 өрөө орон сууцаар хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Батцэнгэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2014 оны 02-р сард Май капитал хоршооноос 50 000 000 төгрөгийн зээл хүсч очсон. Тухайн үед намайг гишүүнээр элсүүлж 50 000 000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай авч байсан. Тэгээд зээлээ хугацаандаа төлж чадаагүй, одоогийн нөхцөл байдал шиг 5, 6 сараар мөнгөө төлөхгүй явж байгаад торгууль, хүүгийн хамт төлсөн. Дараа нь 2017 он 02-р сарын 09-ний өдөр 10 000 000 төгрөгийг зээлж, хүүг хугацаанд нь төлсөн. 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр найз Батбаяр 30 000 000 төгрөгийн зээл нэмж авч өгөөч, өмнөх 10 000 000 төгрөгийг, хүүгийн бүрэн хариуцаж төлье гэсэн. Үүний дагуу захирал н.Чингүүнжав болон нягтлантай нь Батбаяр, М.Мөнх-Эрдэнэ бид 3 хамт очиж уулзаад нэмэлт 30 000 000 төгрөгийн гэрээ хийж, би гарын үсэг зурсан. Бэлнээр өгсөн гэж байгаа 22 807 000 төгрөгийн, үлдэгдэл 7 169 440 төгрөгийн баримт дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурсан. Гэхдээ ямар ч мөнгө бэлнээр аваагүй. 22 807 000 төгрөгийг дансаар орж ирсэн нь дансны хуулгаас харагддаг. Үлдэгдэл 7.169.440 төгрөгийг аваагүй. Би 10 000 000 төгрөг, 22 807 000 төгрөг нийт 32 807 000 төгрөгийг 2018 оны 2-р сарын 9-нийг хүртэлх хүүтэй, нэмэгдүүлсэн хүүтэй нь төлнө. Мөн 3 646 450 төгрөг, 16 000 төгрөгийг төлнө, бусдыг нь зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэл, М.Мөнх-Эрдэнэ нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 52 265 770 төгрөг гаргуулах, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 48 306 450 төгрөгийг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиролдолд барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хангаж, 3 959 320 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Май капитал хадгаламж, зээлийн хоршоо нь Б.Батцэнгэлтэй 2017 оны 02-р сарын 09-ний өдөр 908 тоот зээлийн, 908/01 тоот барьцааны гэрээ байгуулж, 10 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр, улсын бүртгэлийн Ү-2205047776 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, 44Д байрны 67 тоот 3 өрөө сууцыг барьцаалан зээлүүлэх, 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 908/02 тоот зээлийн нэмэлт гэрээгээр 30 000 000 төгрөгийг 2018 оны 02-р сарын 09-нийг хүртэл хугацаатай, сарын 3 хувийн хүүтэйгээр тус тус зээлүүлэхээр /хх 11-20, 25/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 451-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг энэ хуулийн 156-р зүйлийн 156.2 дахь хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.
Зээлдүүлэгч нь зээлдэгчид 908 тоот гэрээгээр тохирсон 10 000 000 төгрөгийг 2017 оны 02-р сарын 10-нд бэлнээр, 908/02 тоот гэрээгээр тохирсон 30 000 000 төгрөгийг 2017 оны 09-р сарын 15-ны өдөр 22 807 000 төгрөгийг дансаар, 7 193 000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлсэн нь мөнгө олгосон баримт, дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдсон /хх 17, 24, 42/, харин зээлдэгч нь 10 сая төгрөгний хүүг бүрэн төлсөн, 30 000 000 төгрөгийн хүүд 750 000 төгрөгийг төлсөн талаар талууд маргаагүй, бусад үндсэн зээл, хүүг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.
Хадгаламж зээлийн хоршоо нь гишүүдийнхээ эдийн засаг болон нийгэм, соёлын нийтлэг хэрэгцээг хангах зорилгоор гишүүддээ хадгаламж, зээлийн үйлчилгээг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үзүүлэх ардчилсан удирдлага, хамтын хяналт бүхий ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, хоршооны дүрэм, зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу зөвхөн гишүүддээ зээл олгодог байна.
Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийн 17-р зүйлийн 17.8 дахь хэсэгт зааснаар хоршоо нь зээлийн гэрээг Иргэний хуульд зааснаар байгуулах ба уг зээлийн гэрээнд Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2-т заасны дагуу нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болохоор тогтоожээ.
Харин нэхэмжлэгч нь зээлдэгчээс үндсэн зээл, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан байх ба хуулиар 452.2-т зааснаар нэмэгдүүлсэн хүү тооцож болохыг нарийвчлан зохицуулсан, харин Иргэний хуулийн 453-р зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар нарийвчлан заагаагүй нь хоршоо ашгийн төлөө бус байх, гишүүдийнхээ эдийн засгийн нийтлэг хэрэгцээг хангах зорилготой нь нийцсэн гэж үзнэ.
Эдгээрээс дүгнэхэд, зээлдэгч нь үндсэн зээл 40 000 000 төгрөг, нэмэлт гэрээний хугацааны буюу 30 000 000 төгрөгийн 2017 оны 10-р сарын 31-нээс 2018 оны 02-р сарын 09-нийг хүртэл хугацааны нэг сарын хүү 900 000 төгрөгөөр тооцож нийт 3 870 000 төгрөг, гэрээний 4 дэх хэсэгт зааснаар 20 хувиас хэтрээгүй хэмжээний хүү 774 000 төгрөг, гэрээний 12-т заасан бусад зардал буюу өмгөөлөгчийн хөлс 3 645 450 төгрөг /хх 29/, нотариатын зардал 16 000 төгрөг /хх 28/ нийт 48 306 450 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, энэ үүргийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХнь:
1. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1 дэх хэсэг, 452-р зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Б, М.М нараас 48 306 450 /дөчин найман сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж МК хадгаламж, зээлийн хоршоонд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 959 320 /гурван сая есөн зуун тавин есөн мянга гурван зуун хорь/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175-р зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар Б.Б, М.М нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн хороо, хороолол, Жалханц хутагт Дамдинбазарын гудамж, байрны тоот өрөө сууцыг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 489 480 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, М.М нараас 399 482 төгрөг гаргуулж Мк хадгаламж, зээлийн хоршоонд олгосугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА