Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/485

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Баасандорж хөтөлж,

улсын яллагч Нийслэлийн Прокурорын газраас газрын *******ын прокурор Ч.Отгонсүрэн /томилолтоор/,  

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч С.Батнасан,  

шүүгдэгч *******  , түүний өмгөөлөгч Х.Мандах,

шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч О.Сайнгэрэл, Д.Цэндсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:      

 

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ж ,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******   нарт хол*******ох, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2102005380347 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, .......... оны ...... дугаар сарын ...........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт хол*******ох үедээ ............... ажиллаж байсан, ам бүл ..........., эхнэр, ................ хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ............ дугаар хороо, ..........дугаар байрны ............ тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Д  овогт М-ийн  Б  /РД:...................../

Монгол Улсын иргэн, ........ оны ...... дүгээр сарын ..........-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, дээд боловсролтой, .......... мэргэжилтэй, хэрэгт хол*******ох үедээ .................. ажиллаж байсан, ам бүл ....., эхнэр ............ хүүхдийн хамт Баянгол дүүргийн ....... дүгээр хороо, .......... дугаар байрны ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Т  овогт Д-ийн  Ж  /РД:................../

Монгол Улсын иргэн, ..........оны ......... дугаар сарын ........-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .......настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт хол*******ох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, ам бүл .........., Хан-Уул дүүргийн ......... дүгээр хороо, .......... дугаар байрны ..........тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, О  овогт Г-ын  Э /РД:................../

Хол*******сон хэргийн талаар

Шүүгдэгч *******  нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ******* *******ын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.6 дахь хэсэг заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. б.З.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. б.б.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хахууль өгөгч *******  ийн хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Төрийн банк дахь 1044002987 тоот дансаар “зээл” гэх утгаар 3,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын -ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо хотхоны дугаар байрны гадна байрлах Фоттон гармен /fotton garman/ гэх нэртэй дэлгүүрийн урд зогсоол дээр  улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор *******  аас бэлнээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын 28-ны өдөр тус газар улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор *******  аас бэлнээр 30,000,000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр нийт 73,000,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч Д.Ж  нь Нийтийн албан тушаалтан буюу , *******, ын газрын Барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай хол*******уулан бусдаас шан харамж шаардах ”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. б.З.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. б.б.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хахууль өгөгч *******  ийн хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т40 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рөвт 22 “Рovte 22” нэртэй рестораны ви ай пи “vip” өрөөнд *******  аас бэлнээр 3,000 ам.доллар буюу 8,545,470 төгрөгийн хахууль авсан,  

 

Шүүгдэгч *******   нь хамтран амьдрагч болох Б.С-ийн  ерөнхий захирлаар нь ажилладаг “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж Б.Сэлэнгэд давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн ******* *******ын газрын Тамгын газрын дарга ******* ийн албан тушаалын байдалтай нь хол*******уулан түүнд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түүний Төрийн банк дахь 1044002987 тоот дансаар “зээл” гэх утгаар 3,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын -ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо хотхоны дугаар байрны гадна байрлах Фоттон гармен /fotton garman/ гэх нэртэй дэлгүүрийн урд зогсоол дээр улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын 28-ны өдөр тус газар улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 30,000,000 төгрөгийг буюу 3 удаагийн үйлдлээр нийт 73,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс , *******, ын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Ж ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь хол*******уулан түүнд 2021 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рөвт 22 “Роvtе 22” нэртэй рестораны ви ай пи ‘vip” өрөөнд бэлнээр 3,000 ам.доллар буюу 8,545,470 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус хол*******жээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүгдэгч *******  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч *******   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Д.Ж ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 2102005380347 дугаартай хэргээс:

Гэрч *******  ийн “...гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 140-165 дугаар тал/

Мэдүүлэг газар нь газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 169-179 дүгээр тал/

Д.Э-ийн  Хаан банк дахь 5021495991 дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 185-187 дугаар тал/

Баримт, бичиг, хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/

Гэрч Б.С-ийн  мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар тал/

Гэрч Б.С-ийн  “...гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 226-238 дугаар тал/

Гэрч Ц.Т-ны мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

Гэрч Ц.А-ийн  мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/

Гэрч Ц.А-ийн  “...гар утсанд хийсэн...” тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 30-47 дугаар тал/

Гэрч Б.Б-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал/

Гэрч С.Т-ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар тал/

Гэрч М.Ч-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар тал/

Гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/

Гэрч П.Д-ны мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/

Гэрч П.Д-ны “...гар утсанд үзлэг хийсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 52-63 дугаар тал/

Гэрч Н.Н-ын мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 66, 68 дугаар тал/

Гэрч Р.Т-ний мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 240-241 дүгээр тал/

Гэрч А.Г-ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/

Гэрч Б.М-ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар тал/

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас /2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар тал/

Гэрч Э.Ш-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал/

Гэрч Т.Б-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар тал/

Гэрч Э.Б-н мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар тал/

Гэрч Ц.М-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал/

Гэрч Б.Ш-ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар тал/

Шүүгдэгч ******* ийн мэдүүлэг, мөн дахин мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/

Шүүгдэгч ******* ийн Төрийн банк дахь 1044002987 дугаарын дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/

Шүүгдэгч *******  ийн мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр тал/

Мөнгөн дэвсгэрт серилсэн тэмдэглэл /4 дүгээр хавтаст хэргийн 168-170 дугаар тал/

Шүүгдэгч *******  ийн дахин мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/

Гэрч Б.Б-ны мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр тал

Гэрч Б.С-ийн  дахин мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр тал

Гэрч Б.У-ийн мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал

Баримт, бичиг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 136-143 дугаар тал/

 “Говь хармагтай” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/047 дугаартай материал хүргүүлэх тухай албан тоот /5 дугаар хавтаст хэргийн 154-183 дугаар тал/

Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 2-7 дугаар тал/

Шүүгдэгч ******* ийн хувийн байдал тогтоосон баримтууд: “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 196 дугаартай “ажилд түр томилох тухай” /4 хавтаст хэргийн 76 дугаар тал/, “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” 2006 оны 09 дүгээр сарын 14 өдөр, 208 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” /4 хавтаст хэргийн 77 дугаар тал/, “Нийслэлийн ******* *******ын газар даргын тушаал” 2007 оны 08 дугаар сарын 21 өдөр, 220 дугаартай “Түр буюу туршилтын хугацаагаар ажиллаж байсан ажилтнуудын асуудлыг шийдвэрлэх тухай” /4 хавтаст хэргийн 78 дугаар тал/, “Нийслэлийн Мэргэжлийн *******ын газрын даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ны 220 дугаар тушаалын хавсралт” /4 хавтаст хэргийн 79 дүгээр тал/, 2010 он дүгээр сарын 02-ны өдрийн 517 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 80 дугаар тал/, 2012 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 433 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 81 дүгээр тал/, 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/338 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 82 дугаар тал/, 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/83 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 83 дугаар тал/, 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн Б/76 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 84 дүгээр тал/, 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 3581 дугаартай “Хүндэт жуух бичиг” /4 хавтаст хэргийн 91 дүгээр тал/, “Албан тушаалтны 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” / 4 хавтаст хэргийн 95-97 дугаар тал/, “Албан тушаалтны 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” /4 хавтаст хэргийн 98-100 дугаар тал/, “Албан тушаалын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” /4 хавтаст хэргийн 101-103 дугаар тал/, “Албан тушаалтны 2018 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” /4 хавтаст хэргийн 104-106 дугаар тал/, “Албан тушаалтны 2019 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” /4 хавтаст хэргийн 107-109 дүгээр тал/, “Албан тушаалын 2020 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг” /4 хавтаст хэргийн 0-2 дугаар тал/, Төрийн банкны дансны хуулга /4 хавтаст хэргийн 162 дугаар тал/, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/421 дугаартай “Нийслэлийн ******* *******ын газрын даргын тушаал” /4 хавтаст хэргийн 210 дугаар тал/, өмчлөлд нь бүртгэлтэй байгаа эд хөрөнгийн мэдээлэл /4 хавтаст хэргийн 216 дугаар тал/, гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /4 хавтаст хэргийн 229 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хавтаст хэргийн  230 дугаар тал/, тээврийн хэрэгслийн бүртгэлгүй лавлагаа /4 хавтаст хэргийн 244 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хавтаст хэргийн 183 дугаар тал/,

Шүүгдэгч Д.Ж ийн хувийн байдал тогтоосон баримтууд: гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа /4 хавтаст хэргийн 234 дүгээр тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хавтаст хэргийн 235 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа/машинаар/ /4 хавтаст хэргийн 245 дугаар тал/, нийгмийн даатгалын хуулбар /3 хавтаст хэргийн 193-199 дүгээр тал/, 3 үеийн намтар /3 хавтаст хэргийн 200-201 дүгээр тал/, Монгол Улсын Технологийн их сургуулийн бакалаврын диплом /3 хавтаст хэргийн 202-203 дугаар тал/, Шинжлэх Ухааны Технологийн их сургуулийн бакалаврын диплом /3 хавтаст хэргийн 204-205 дугаар тал/, Шинжлэх Ухааны Технологийн их сургуулийн магистрын диплом /3 хавтаст хэргийн 206-207 дугаар тал/, Мэргэшсэн инженерийн гэрчилгээ /3 хавтаст хэргийн  208 дугаар тал/, Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтын хуудас /3 хавтаст хэргийн  209 дүгээр тал/, Тэргүүний барилгачин (тэмдэг) /4 хавтаст хэргийн  2 дүгээр тал/, Сахилгын шийтгэл ногдуулах тухай /3 хавтаст хэргийн 226 дугаар тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хавтаст хэргийн 182 дугаар тал/

Шүүгдэгч Л.Э хувийн байдал тогтоосон баримтууд: өмчлөлд нь эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх /4 хавтаст хэргийн 215 дугаар тал/, гэрлэлтийн бүртгэлгүй лавлагаа /4 хавтаст хэргийн 238 дугаар тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /4 хавтаст хэргийн 239 дүгээр тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа /4 хавтаст хэргийн 244 дүгээр тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /4 хавтаст хэргийн 184 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.   

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******* ,  *******  , Д.Ж  нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт

Шүүгдэгч *******  нь Нийтийн албан тушаалтан буюу Нийслэлийн ******* *******ын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасан “албан үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид дарамт, шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх”, 7.1.6 дахь хэсэг заасан “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. б.З.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. б.б.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хахууль өгөгч *******  ийн хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өөрийн Төрийн банк дахь 1044002987 тоот дансаар “зээл” гэх утгаар 3,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын -ний өдөр Хан- Уул дүүргийн 15 дугаар хороо хотхоны дугаар байрны гадна байрлах Фоттон гармен /fotton garman/ гэх нэртэй дэлгүүрийн урд зогсоол дээр   улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор *******  аас бэлнээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын 28-ны өдөр тус газар улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор *******  аас бэлнээр 30,000,000 төгрөгийн буюу 3 удаагийн үйлдлээр нийт 73,000,000 төгрөгийн хахууль авсан,

Шүүгдэгч Д.Ж  нь Нийтийн албан тушаалтан буюу , *******, ын газрын Барилга байгууламжийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.5 дахь хэсэгт заасан “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай хол*******уулан бусдаас шан харамж шаардах ”, 7.1.7 дахь хэсэгт заасан “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх”,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6 дугаар зүйл.Үйл ажиллагааны зарчим: 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина. б.З.Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна. 6.4.Албан тушаалтан иргэний болон хуулийн этгээдийн зүгээс тавьсан албан үүрэгтэй нь зөрчилдөх хувийн ашиг сонирхлын асуудал болон зан байдлыг тэвчиж, албан үүргээ гүйцэтгэхдээ нийтийн ашиг сонирхлыг хувийн болон тусгай ашиг сонирхлоос илүүд үзнэ. б.б.Албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилд орж болох нөхцөл байдлыг мэдэгдэх, түүнээс татгалзах замаар урьдчилан сэргийлнэ” гэснийг,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2 дахь хэсэгт заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.7 дахь хэсэгт заасан “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь хэсэгт заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хахууль өгөгч *******  ийн хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Т40 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рөвт 22 “Рovte 22” нэртэй рестораны ви ай пи “vip” өрөөнд *******  аас бэлнээр 3,000 ам.доллар буюу 8,545,470 төгрөгийн хахууль авсан, 

Шүүгдэгч *******   нь хамтран амьдрагч болох Б.С-ийн  ерөнхий захирлаар нь ажилладаг “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж Б.Сэлэнгэд давуу байдал бий болгох зорилгоор Нийслэлийн ******* *******ын газрын Тамгын газрын дарга ******* ийн албан тушаалын байдалтай нь хол*******уулан түүнд 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр түүний Төрийн банк дахь 1044002987 тоот дансаар “зээл” гэх утгаар 3,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын -ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо хотхоны дугаар байрны гадна байрлах Фоттон гармен /fotton garman/ гэх нэртэй дэлгүүрийн урд зогсоол дээр улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 40,000,000 төгрөгийг, 2021 оны дүгээр сарын 28-ны өдөр тус газар улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-200 маркийн тээврийн хэрэгсэл дотор бэлнээр 30,000,000 төгрөгийг буюу 3 удаагийн үйлдлээр нийт 73,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хамтран амьдрагч болох Б.С-ийн  “******* *******” ХХК-ийн захиалан бариулсан Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 140 айлын орон сууц, үйлчилгээний зориулалттай “******* *******” хотхоны барилгыг хүлээж авах буюу “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулж авах ашиг сонирхлын үүднээс , *******, ын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Д.Ж ийн албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь хол*******уулан түүнд 2021 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Рөвт 22 “Роvtе 22” нэртэй рестораны ви ай пи “vip” өрөөнд бэлнээр 3,000 ам.доллар буюу 8,545,470 төгрөгийн хахууль тус тус өгсөн болох нь:

  

            Гэрч *******  ийн мөрдөн байцаалтад өгсөн: "... “Би ******* *******” ХХК-ийн ерөнхий захирал Б.С-ээс 1 жил хагасын өмнөөс таньдаг болсон. Сүүлийн 1 жилийн хугацаанд гэрээр нь ирэн очин хамт амьдарч байгаа. Б.С нь 140 айлын орон сууцны зориулалттай ******* ******* цогцолборын барилгыг Хан-Уул дүүргийн дүүргийн хорооны нутаг дэвсгэрт барьж гүйцэтгэж байгааг мэдсэн. 2021 оны 10 дугаар сарын эхээр Б.С бид хоёр хувийн таарамжгүй харьцааны улмаас муудалцаад тухайн үед тусдаа амьдарч эхэлсэн ба тэр дундуур хоорондоо мессеж бичиж байсан. Гэтэл Б.С тэр үед улсын комисст барилгаа хүлээлгэж өгөх талаар дурдаад завгүй байгаа талаар хэлдэг байсан. Уулзъя гэх бүрд л комисс ажиллах гээд завгүй байна гэж хэлж байсан. Би ч тэр үед ажил дээр нь хэд хэдэн удаа очиж байсан. Тухайн үедээ би тэр асуудалд нь тусалчих юм бол бид хоёр эвлэрч магадгүй гэж бодоод Улсын комисс яаж ажилладаг талаар өөрийнхөө хэмжээнд судалсан. Манай найз *******  нь Мэргэжлийн *******ын байгууллагад ажилладаг гэдгийг ер нь мэддэг байсан. Тухайн үед Улсын комисст ******* ******* болон бусад байгууллагын баг бүрэлдэхүүн ирдгийг мэддэг байсан болохоор анх ******* тэй 2021 оны 10 дугаар сарын дунд хавьцаа ажил дээр нь очиж өрөөнд уулзаж, ******* өд миний танилцсан бүсгүй барилга барьдаг юм, танайхаас Улсын комисст ажилладаг юм байна, миний хөгшин тусалж чадах уу гэж асуусан. Тэгтэл *******  нь яг чамтай ямар хамааралтай талаар лавлаад байхаар нь би суух гэж байгаа, эхнэрээ болгох төлөвлөгөөтэй байгаа гэж ярилцаад өнгөрсөн. Тэрний дараахан комиссыг Ж ийг Улсын комисс ахалдаг гэдгийг сайтаас харж мэдсэн. Тэгээд би Ж ийг таньж мэдэх хүнийг хайсан чинь хорооллын Өргөө кино театрын баруун талын 2-Б байранд амьдардаг байсан Чинбатын төрсөн дүү Чинзориг нь Ж ийг таньж, мэддэг гэдгийг өөрөөс нь билүү ахаас нь мэдсэн. Тэгээд би Чинбатаас Чинзоригийн утасны 887887 гэсэн дугаарыг авч өөртэй вайбераар нь хол*******оод Ж  гээд барилга байгууламжийг хүлээн авах улсын комиссыг ахалдаг хүний талаар мэдэх үү гэж асуухад тухайн үед би танина гэж хэлсэн. Би Чинзоригт учир байдлаа хэлээд надтай холбоод өгөөч, зөвлөгөө авах сонирхолтой, удахгүй уулзах юм шиг байна, тэрнээс өмнө уулзаад танил болоод авъя, боломжтой бол маргааш уулзуулаад өгөөч, хаагуур уулзах вэ гэж хэлсэн. Тухайн үед ажлынх нь ойролцоо байвал зүгээр байх шүү гэж хэлээд холбоо тасарсан. Тэгээд энэ өдрийн маргааш нь Чинзориг над руу вайбераар залгаад өдөр тантай уулзана гэсэн шүү. Ажлынх нь ойролцоо очоод над руу хэлээрэй гэхээр нь би ямар бэлэг сэлт өгөх вэ, коньяк энэ тэр өгөх үү гэхэд та өөрөө л мэд гэж хэлсэн. Би тэр үедээ анх уулзахдаа бэлэг, сэлт өгчихвөл дараа нь уулзахад аятайхан байх гэж бодсон юм. Тэгээд би хоол идэхийнхээ өглөө дэлгүүр ороод коньяк авах гэсэн боловч овор хэмжээ ихтэй, олигтой сонголт хийчихээр зүйл байгаагүй. Тэгээд ер нь миний бодсон зүйл болохоор хэдэн төгрөгийг доллар болгож солиулаад өгье гэж бодоод Наадам центрийн Хаан банкны салбар дээр очоод кассаас авах гэтэл очер ихтэй байхаар нь бэлэн бус гүйлгээний ажилтан дээр очоод эхлээд өөрийнхөө Хаан банк дахь 5021495991 тоот данс руу бэлэн байсан 10,000,000 төгрөгийг орлогодож хийгээд буцаагаад зарлагаар 3,000 ам.долларыг 8,562,000 төгрөгөөр авсан. Дансны хуулгаа харахад 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр байна. Тэндээсээ гарч би Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өглөөний гудамж”-д байрлах Rovte 22 нэртэй рестораны вип өрөөнд орж суугаад дараагаар нь вайбераар Чинзориг руу залгаж намайг хэлээд өгөөрэй, би ирчихсэн байгаа шүү гэж хэлсэн. Тэгээд би суугаад 20 орчим минут болсны дараа гаднаас анх удаа харахад бол буурал үстэй, махлагдуу биетэй надаас нэлээд ах байрын хүн орж ирээд бид хоёр танилцсан. Д.Ж  орж ирээд бид хоёр цай, хоол захиалсан ба цай, хоол ирэх хооронд бид хоёр ярилцаж эхэлсэн. "... би Ж ид манай эхнэр барилга барьдаг, барилга нь одоогоор 95 хувийн гүйцэтгэлтэй, удахгүй Улсын комиссын хуваарь хүснэ, танайх баг бүрэлдэхүүнээрээ ирэх юм байна, тухайн үед нь танай барилгын комисс яаж ажилладгийг мэдэхгүй, манай эхнэрийн анхны барилгын ажил юм. Яаж ажиллавал зүгээр вэ? би тус болох гээд явж байгаа юмаа, та зааж зөвлөөч ээ” гэж хэлсэн. Барилга хаана юм бэ гэхээр нь би Зайсанд гэж хэлсэн. Тэгээд би Ж ид өмнө нь ийм ажил хийж байсан, гоё дугаар авбал хэлээрэй, мөн нүүрс тээвэр хийдэг, та хэрэгтэй юм байвал хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд бид хоёр захиалсан хоол, ундаа идэж дуусах үед би та ажилтай яарч байгаа байх, танд гарын бэлэг гэх зүйл авч чадсангүй, архи авах гэсэн чинь төрийн алба хаагч архи өрөөндөө оруулж болохгүй байх гэж бодлоо гээд солиулж авсан дугтуйтай 100 долларын дэвсгэртээр 30 ширхэг ам.доллар буюу нийт 3,000 ам.долларыг машинд явж байсан ямарыг нь мэдэхгүй, нэг жижиг хэмжээтэй, дугтуйнаас томгүй сэтгүүлийн хамтаар өгөөд та энүүгээр жаахан юм авчхаарай гэж хэлчхээд би түрүүлээд гараад явсан. Би тэрнээс хойш Жүрмэдтэй ямар нэгэн байдлаар хол*******оогүй. М.Чинзориг нь Д.Ж  бид хоёртой хамт хоол идсэн нь үнэн. Тухайн үед М.Чинзориг хоол идээд түрүүлээд ажилтай гээд явсан тэгээд болсон асуудал яриа бид хоёрын хооронд үргэлжилсэн. Би түрүүлж ирээд вип өрөөнд захиалга өгчхөөд сууж байхад Ж  нь намайг танихгүй болохоор зааланд сууж байсан. Тэгээд Чинзоо гаднаас орж ирээд бид гурав хамт вип өрөө рүү орсон. Чинзоо мөнгө өгөхийг хараагүй. Мэдээж хэрэг би хүнд мөнгө өгөх гэж байгаа гэвэл Чинзоо зөвшөөрөхгүй, өгөхдөө ч гэсэн хэн ч хүний хажууд гэрчтэй өгнө гэж байхгүй шүү дээ... . Би өөрийн Хаан банк дахь 5021495991 тоот дансаар 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр “zeel” гэх утгаар түүний Төрийн банк дахь 1044002987 тоот данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна... . Тухайн үед мөнгөгүй байж таараад өөр хүний данснаас хийсэн юм шиг байна. Б ийн данснаас харагдах байх. Бэлэн өгсөн мөнгөний тухайд гэвэл 2 удаа гэрийнх нь гадна машинтайгаа очиж машинд нь өгсөн. Эхний удаад бэлнээр 40,000,000 төгрөгийг, дараагийн удаад 30,000,000 төгрөгийг нийт 73,000,000 төгрөгийг өгсөн. Би дээр дурьдсанчлан хуучин эхнэртээ “ар икс” худалдаж авах гээд хадгалж байсан бэлэн мөнгөнөөс 40,000,000 төгрөгийг өгсөн. Харин 30,000,000 төгрөгийг өгөхдөө 20,000,000 төгрөгийг Эрдэнэбаатар гэдэг найзаасаа хүүгүйгээр зээлж авсан. Би Голомт банкны дансаараа авсан болохоор Голомт банкны дансны хуулгаа авч өгье. Би Эрдэнэбаатараас авсан 20,000,000 төгрөгийг 10 хоногийн дараа буцаагаад Хаан банкны данснаасаа хийсэн. Тэр орлого нь тээврийн орлогоос орж ирсэн мөнгө юм... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 138, 167, 181-182, 184 дугаар тал/

 

Гэрч *******  ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “... гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 140-165 дугаар тал/

 

Мэдүүлэг газар нь газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 169-179 дүгээр тал/

 

Д.Э-ийн  Хаан банк дахь 5021495991 дугаарын дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 185-187 дугаар тал/

 

Баримт, бичиг, хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 188-190 дүгээр тал/

 

Гэрч Б.С-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...Комиссыг ахалж Ж , гишүүдээр Улаанбаатар Дулааны станцыг төлөөлж Дэлгэрсайхан, Улаанбаатар цахилгаан түгээх станцыг төлөөлж Ганбаатар, НМХГ-с *******сүх, Шинэдаваа, Наранбаатар, НГЗБА-с *******зул, УСУГ-с Баасанхүү, Онцгой газраас Мягмаржав, Барилгын хөгжлийн төвөөс Өмираш, Төв архиваас Шижиртуяа нар ирж ажилласан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөр ажиллах ёстой байсан Уранчимэг нь ирээгүй. Ж  даргатай анх комисс ирэхийн өмнө буюу 2021 оны дүгээр сарын 10-ны өглөөний 08 цагт ажил дээр нь очиж уулзсан. Учир нь урьд өдөр нь Стандартын газраас над руу залгаад танай ашиглалтад ороогүй барилга дээр комисс ажиллах гэж байгаа талаар иргэнээс гомдол ирсэн тул асууж тодруулах зүйл байна гэж хэлсэн. Тэгээд Ж  даргатай уулзаад иргэнээс гаргасан гомдолтой нь танилцахад 919568 гэсэн дугаартай иргэнээс сангийн тоноглолгүй барилга дээр комисс ажиллуулах гэж байна гээд гомдол гаргасан байхаар нь Идэрийг байна гэж дотроо бодсон. Тэр үед би Ж ид Идэртэй холбоотой шүүхийн маргааны 3 шатны шүүхийн шийдвэрийг үзүүлээд бид эвлэрсэн гэдгээ хэлээд хол*******ох бичиг, баримтуудыг хуулбарлаад нэг цэгээр дамжуулж өгсөн. Тэр үед Ж  дарга танай дээр болсон байгаа хэдэн блок байна вэ, энэ хүний гомдолд дурдсан блокт бид ажиллахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь А, С блокуудыг ашиглалтад оруулах хүсэлттэй байгаагаа хэлсэн. Улмаар тэр өдрөө комисс хуваарийн дагуу манайд ажиллаад явсан ба явахдаа А, С блокуудыг байнгын ашиглалтад оруулахыг хурлаар шийдвэрлээд 3 блок дээр 21 хоногийн хугацаатай үүрэг, даалгаврын биелэлтийг өгөөд явсан. Түүний дараагаар манай ажилчид бичиг, баримтуудаа хувааж аваад гэрээт компаниуддаа үүрэг өгөөд, газрын төлбөр тооцоотой холбоотой лавлагааг хөөцөлдөөд үүрэг, даалгаврын биелэлтдээ гарын үсэг зуруулах ажилдаа орцгоосон. Өнөөдрийн байдлаар дулааны шугам сүлжээ хариуцсан Д ковидын улмаас, мөн Барилгын хөгжлийн төвийн Б  , УСУГ-ын Б болон Ж  нар зураагүй бөгөөд бусад гишүүд гарын үсэг зурсан байх гэж бодож байна. Манай ажилчид ажлаа хувааж явсан ба надад дамжуулсан мэдээлэл нь энэ юм... ” гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 224-225 дугаар тал/

 

Гэрч Б.С-ийн  "... гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 226-238 дугаар тал/

 

Гэрч Ц.Т-ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Е монголиа программын хувьд хурлын тов руу оруулангуут Д.Ж  дарга хурлын шийдвэрийг оруулах эрх нь нээгддэг юм. “******* *******” ХХК нь 2021 оны 10 сарын 05-ны өдөр манайд цахимаар хүсэлт нь ирсэн. Би 2021 оны 10 сарын 22-ны өдөр барилга дээр нь яваад очиход гадна тохижилт нь дуусчихсан, А блок нь арай гайгүй, В, С блок нь дутуу байсан. Мөн тэр компанийн хүмүүс нь ирээгүй. Тэгтэл над руу 90000007 гэсэн дугаараас Вайберт орж ирээд “Баякаагийн найз байна” гэж орж ирээд над руу “Есү *******” ХХК-ийн зургуудыг явуулаад эхэлсэн юм. Энэ хүнийг тус компанийн л хүн юм болов уу гэж бодсон. Дараа нь видео хийгээд харуулчих гээд энэ хүнд нь хэлсэн чинь өөр нэг хүнээр видео клип хийлгэе гээд над руу хол*******сон боловч миний ажил амжихгүй байсан учраас би видео хийж харж чадаагүй юм. Би энэ залуутай нь огт уулзаагүй. Би энэ компанийн талаар Д.Ж  даргад танилцуулахад хурлын хуваарьт оруулчих гэсэн. Миний ажил ингээд л дуусчихсан юм. Е Монголиа программд хуваарьт орууллаа гээд шивэлт хийгээд л дууссан...” гэх мэдүүлэг/3 дугаар хавтаст хэргийн 3-4 дүгээр тал/

 

Гэрч Ц.А-ийн  мөрдөн байцаалтад өгсөн: ”... Тухайн комиссыг Стандарт, Орчны ******* ын газрын Барилгын *******ын хэлтсийн дарга Д.Ж  ахалж, гишүүнээр миний бие, манай НМХГ-аас Эрүүл ахуйн *******ын улсын ахлах байцаагч Шинэдаваа, Барилгын хөгжлийн төвөөс төлөөлөл гээд нэг залуу, 4 хангагч байгууллагын төлөөллүүд, Нийслэлийн Архивын газраас төлөөлөл, Нийслэлийн Онцгой газраас санагдаж 1 төлөөлөгч, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллөөс 1, захиалагч компаниас 1, зураг төсөв зохиосон компаниас 1, Ерөнхий гүйцэтгэгч компаниас 1 төлөөлөгч гээд ийм бүрэлдэхүүнтэй байсан....Хот байгуулалт, хөгжлийн газраас батлагдсан Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу эскиз зураг болон ажлын зураг батлагдаж барилгын ажлын зөвшөөрлийг 2014 онд ч билүү авсан байдаг. 2019 онд зөвшөөрлөө шинэ журмын дагуу сунгалт хийлгэж аваад 2021 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ажил гүйцэтгэхээр зөвшөөрөлтэй байсан. Гэтэл 2021 оны дүгээр сарын 12-ны өдөр зөвшөөрлийн хугацаа дууссан байхад барилгын ажлыг дууссан гэж комисс ажиллуулах саналыг өгсний дагуу ажилласан боловч барилгын ажил дуусаагүй зөрчилтэй байсан. Уг зөрчлүүдийг бол саналын хуудсан дээрээ Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахыг Ерөнхий гүйцэтгэгч болон Захиалагчийн төлөөлөгчид мэдэгдэж саналын хуудсыг бичсэн. Барилгын заслын ажлыг ажлын 14 хоногт багтаана гэсэн аман тайлбарын дагуу барилгын заслын ажлыг дуусгах үүргийг өгсөн. Гэтэл 2021 оны дүгээр сарын 29-ний өдрийн цагийн байдлаар буюу ажлын 13 дахь хоногт газар дээр нь үзлэг шалгалт хийхэд барилгын заслын ажил дуусаагүй байсан. Тэгэхээр Улсын комисс нь Засгийн газрын 212 дугаар тогтоолоор баталсан журмаар бол ажлын 14 хоногт багтаагүй бол энэ комиссын хурал цуцлагдаж дахин комисс ажиллуулах шаардлагатай болно...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 27-29 дүгээр тал/

 

Гэрч Ц.А-ийн  гар утсанд үзлэг хийсэн...” тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 30-47 дугаар тал/

 

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тус барилга дээр 2021 оны дүгээр сарын 15-ны өдөр шиг санагдаж байна, Хот байгуулалт хөгжлийн газрын орлогч дарга Ч.Бум- Эрдэнийн утсаар өгсөн үүрэг даалгаврын дагуу “******* Трейд” ХХК-ийн орон сууцны барилгыг газар дээр нь очиж хянасан. Бум-Эрдэнэ нь утсаар хэлэхдээ барилгын зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар гомдол ирсэн гэж мэдэгдсэн. Миний албан тушаалын чиг үүрэгтэй холбоотой учраас газар дээр нь шалгахаар очихдоо “******* *******” ХХК-ийн захирал Б.Сэлэнгэтэй уулзаж шалгалт хийх зорилгыг танилцуулсан. Ингээд эхлээд бичиг баримттай танилцсан. Улсын комисс ажилласан тухай баримтуудыг авч үзсэн. Нэн тэргүүнд би комисс ажилласан хурлын тэмдэглэлийг шаардахад хурлын тэмдэглэл байгаагүй. Сэлэнгэ нь комисс ажилласан гишүүдийн саналын хуудсыг надад гаргаж танилцуулсан. Энэ материалаас би 3 гишүүний саналын хуудсыг гар утсандаа буулгаж авсан. Нийслэлийн ******* *******ын газрын барилгын болон эрүүл ахуйн *******ын байцаагч нарын саналын хуудас, мөн комиссын нарийн бичгийн даргаар ажилласан Д.Ж ийн саналын хуудсыг гар утсан дээрээ бэхжүүлэн авсан. Би яагаад хурлын тэмдэглэлийг шаардсан бэ гэхээр Улсын комисс ажиллаад хурлын шийдвэр гарсан бол миний хувьд цаашид ******* шалгалтыг үргэлжлүүлэх боломжгүй юм. Гэтэл надад хурлын шийдвэр үзүүлээгүй бөгөөд бичгээр хурлын тэмдэглэл, шийдвэр бичгээр гараагүй гэж мэдэгдсэн. Тэгээд би ******* шалгалтаа үргэлжлүүлэх шаардлагатай гэдгээ Б.Сэлэнгэд танилцуулаад барилгын 1, 2-р давхар болон зоорины давхарт орж үзсэн. Цаашид бусад давхраар орох гэсэн боловч Сэлэнгэ шалгалт хийлгэхээс татгалзсан. Үүнийг нь би зөвшөөрөөд ******* шалгалтаа зогсоосон. Ингээд үүрэг даалгавар өгсөн орлогч дарга Ч.Бум-Эрдэнэд нөхцөл байдлыг танилцуулсан. 1, 2-р давхар болон зоорины давхрыг шалгахад ажлын гүйцэтгэл дутуу, дотор заслын ажлууд хийгдээгүй байсан. Ийм байхад Улсын комисс ажиллаж болохгүй бөгөөд 100 хувь дууссан байж л Улсын комисс ажиллах ёстой юм. Барилгын тухай хуулийн 48.5, 48.7 дахь заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ заалтын дагуу бол Улсын комисс ажиллахаас татгалзах бүрэн боломжтой байсан. Бичсэн саналын хуудсыг харахаар Улсын комисс ажилласан юм шиг, тэмдэглэл байхгүй гэхээр ажиллаагүй юм шиг ийм сонин нөхцөл байдалтай, төрийн байгууллага ямар нэгэн шийдвэр гаргаагүй, төрийн байгууллагын ажил нь эргэлзээтэй болчхож байгаа юм. Д.Ж ийн саналын хуудсыг үзэхэд зөвхөн С блок гэж тэмдэглэсэн байгаа юм. Мэргэжлийн *******ын газрын Ц.А-ийн  саналын хуудсыг харахаар А, В, С гэсэн блок гэж дурдсан байгаа нь эргэлзээтэй аль блок дээр ажиллаад байгаа нь тодорхойгүй болчихоод байгаа юм. Бум-Эрдэнэ даргын үүргийн дагуу шалгах гэхээр Б.С нь шалгуулахаас татгалзсан учраас шалгах боломжгүй болсон. Бум-Эрдэнэ даргын зүгээс Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл зэргийг шалга давхар нэмж барьсан байх боломжтой гэсэн байсан хэдий ч шалгуулахаас татгалзсан учраас газар дээр нь үзэж чадаагүй. Харин НМХГ-ын Эрүүл ахуйн *******ын байцаагч Б.Ш-ийн саналын хуудсыг харахад бүх зөвшөөрлийг зөрчиж 1 давхар нэмж барьсан байсан. Энэ нь техникийн давхрыг орон сууцны зориулалттай болгож барьсан байгаа юм. Энэ нь саналын хуудасны 3 дахь хэсэгт тодорхой харагдаж байна. Энэ барилгын хувьд зөвшөөрлүүдийг зөрчсөн учраас Улсын комисс ажиллах, хүлээн авах боломжгүй юм...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар тал/

 

Гэрч С.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эхлээд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Ирсэн хүсэлтийг Ж ийн хэлтсийнхэн судлаад /барилга байгууламжуудыг урьдчилсан байдлаар судлаад/ болсон байна гэж үзэх юм бол мэргэжилтнүүд нь Д.Ж ид танилцуулаад Д.Ж  нь хуваарийг боловсруулна. Боловсруулсан хувиараа надад танилцуулах ба би тэр хуваарийг Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хариуцсан төслүүдийн удирдагч Б.С-т хувиараа барьж ороод батлуулдаг. Заримдаа би, заримдаа Д.Ж  барьж ороод батлуулдаг. Б.С дарга ажил ихтэй байх үед туслахад нь үлдээчихдэг юм. Хуваарь гарсны дараа газар дээр нь комиссын гишүүд очиж үзлэгээ хийж, танилцаад комиссын гишүүд нь үүрэг даалгаврын биелэлтийн хуудсыг барилга ашиглалтад өгөх гэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгөөд өгсөн үүрэг даалгаврыг биелүүлчхээд хуудсуудыг бүгдийг нарийн бичгийн дарга Д.Ж ид танилцуулж, Д.Ж  хянаж үзээд, актыг хэвлэж барилга ашиглалтад өгөх гэж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад өгдөг. Өгөхдөө бид тусгай тэмдэглэгээ буюу “комисс ажилласан болно” гэсэн дардсыг дарж өгдөг. Улмаар гишүүд үүрэг даалгаврын биелэлтээ үзэж шалгаад өөрсдөө акт дээр гарын үсэг зурж, дардсаар баталгаажуулдаг ба бүх комиссын гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсны дараа Д.Ж  ярилцсан хурлын тэмдэглэлтэй тулгаад болсон гэж үзвэл гарын үсэг зурж, надад танилцуулж, хамгийн сүүлд би өөрөө гарын үсэг зурж, байгууллагын тамга дарж баталгаажуулдаг. Дээрх барилга байгууламж дээр комисс ажиллахын өмнөх 7 хоногт над руу үл таних дугаараас эрэгтэй хүн залгаад би гомдолтой байна, танай комисс дуусаагүй барилга дээр ажиллах гэж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ асуудлыг тодруулаад эргээд хариу хэлье, та нэрээ хэлээч, иргэний үнэмлэхээ хуулбарлаад явуул гэж хэлэхэд за гэж хэлээд утсаа тасалсан. Би гомдлыг Ж ид цохолт хийгээд танилцуул гэж хэлсэн. Гэтэл Ж  надад комисстой холбоотой асуудал биш юм байна лээ, гүйцэтгэгч компаниуд хоорондоо маргалдсан юм байна лээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би утсаар тодруулсан уу, нөгөө хүнтэй ярьсан уу гэхэд би залгасан чинь “.. би гомдол гаргаагүй, миний утсаар манай ах залгасан юм шиг байна лээ гэж хэлээд тасалсан гэж хэлсэн.” Би Ж ид наад барилга дээр чинь комисс ажиллах гэж байгаа юм шүү, наад асуудлаа заавал тодруулж байж гараарай, иргэнээс яг юун дээр гомдоод байгааг тодруулаад, наад хүндээ хариу өгөөрэй гэж хэлсэн. Ж  би комисс ажиллахаас өмнө бүгдийг нь тодруулна гэж хэлээд таг болсон. Дараагаар нь комисс дээрээ очиж тодруулахад хоёр компани хоорондоо маргалдсанаас болсон юм байна гэж хэлсэн. Миний тухайд дээрх барилга, байгууламжтай холбоотойгоор шийдвэр гараагүй. Д.Ж  нь надад дээрх барилгын талаар танилцуулахдаа нийт 5 блок барилга байна. Үүнээс нэг нь ашиглалтад орчихсон, хоёр дахь барилга дээр ажиллаад ирлээ, дуусчихсан барилга байна. Бид ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, хугацаатай үүрэг даалгавар өгөөд ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 247-248 дугаар тал/

 

Гэрч М.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай компани “баян хошуунд” 320 хүүхдийн сургуулийн барилга, Цаг уурын барилгын өргөтгөлийн барилгуудыг барьж гүйцэтгэж байгаа юм. Он гараад “Цаг уурын барилгын өргөтгөл”-ийн барилгын ажлыг комиссоор оруулах санаатай л ажиллаж байна. 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс 7 орчим хоногийн өмнө л байх Д.Ж  даргын ажлын гадна буюу Хангарьд ордны 9 дүгээр давхарт *******  тай таарсан чинь намайг юу хийж яваа юм ахын дүү гэхээр нь би Д.Ж , Төмөрдулам дарга нараар гарын үсэг зуруулах гээд байж байна гэхэд өө тийм үү Ж  даргыг таньдаг юм уу гэхээр нь би ерөнхийдөө танина, гэхдээ сайн танихгүй шүү гэдгээ хэлэхэд ах нь нэг юм асууна аа гээд салсан. Тэгтэл хоёр хоногийн дараа байх над руу залгаад ах нь нэг барилга барьж байгаа юм аа, яадаг юм ийдэг юм гээд барилгын хол*******олтой юм зөндөө асуух бүрд нь би мэдэх зүйлээ хэлж өгдөг байсан. Би тэр үед надаар тэр барилгаа комисст оруулах гэж байна гэж бодсон чинь намайг “... чи ахыгаа Ж  даргатай нэг танилцуулаад өгөөч, би барилгын талаар мэдэхгүй байна, өөртэй нь уулзаж байгаад комисс дээр яах ёстой вэ гээд зөвлөгөө авмаар байна” гэж гуйгаад байсан. Тэгээд би 2021 оны 10 дугаар .сарын 18-ны өдөр Ж  даргын ажил дээр нь очиж уулзаад “...манай нэг ах барилга ашиглалтад оруулах гэж байгаа юм байна. Танаас зөвлөгөө авах санаатай байгаа юм байна, тантай уулзаж болох уу” гэж өөрийнхөө санаа бодлыг хэлчхээд явсан. Гэтэл Ж  дарга өөрийнхөө дугаараас над руу залгаад маргааш өдөр цайны цагаар уулзаж болох юм шиг байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Эрка ах руу урьд нь над руу залгасан дугаар руу залгаад Ж  дарга уулзаж болох юм шиг байна, маргааш цайны цагаар гэж байна шүү. "... цайны цагаар юм чинь хоол идэх байх шүү, дүүгийнх нь ажил ч гэсэн хойно нь юм чинь тэр хавьд уулзъя” гэж хэлсэн. Тэгэхэд “... Эрка ах за тэгвэл ах нь тэр хавиар нэг газар зохицуулъя. Ах нь танилцаж байгаа юм чинь юу авах уу, архи дарс авах уу гэсэн. Тэгэхээр нь би мэдэхгүй шүү дээ ахаа, та өөрөө л мэдэхгүй юу даа” гэхэд заза тэгвэл маргааш ах нь яръя гээд тасалсан. Маргааш нь буюу 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн цагийн үед над руу залгаад ах нь өглөөний гудамжны “Rovte 22” нэртэй ресторанд захиалга өгчихсөн шүү, чи Ж  даргыг аваад ирэх үү, эсхүл би авчрах уу гэхээр нь би дүү нь арай жаахан хоцроод очих байх шүү гэж хэлсэн. Тэгэнгүүт нь би тэр дор нь Ж  дарга руу залгаж уулзах газраа хэлсэн. Тэгээд цайны цагийн үеэр л байх би Рөүт-22 рестораны гадна очиж яваад Эрка ахтай тааралдаад бид хоёр хамт ортол Ж  дарга ирчихсэн, бид хоёрыг хүлээгээд зааланд нэг ширээн дээр сууж байсан. Тэгээд бид гурав захиалсан “Вип” өрөө буюу заалнаас баруун тийш байх шатаар дээш гарч булангийн жижиг дугуй ширээтэй, жижиг өрөөнд орцгоосон. Өрөөнд оронгуутаа Эрка ах өөрийгөө танилцуулж эхэлсэн. Ж  дарга надаас “... та хоёр ямар холбоотой юм бэ” гэхээр нь би манай ахын найз гэж хэлсэн. Эрка ах ч гэсэн ярианы голоор багын явдлууд болон өөрийгөө төрийн байгууллагад ажиллаж байсан гэдгээ хэлсэн. Тэгээд ярилцаад удахгүй захиалсан хоол ирээд, би ирсэн хоолоо идэж, нэг кока кола ундаа уучхаад би түрүүлээд явлаа, та хоёр сайхан танилцаарай гэж хэлчхээд явсан. Тэрнээс хойш сар орчмын дараа би Чинбат ахаас Эрка ахын 88885557 дугаарыг авч, 10,000,000 төгрөгийн хэрэгтэй болоод байна та зээлээч гэхэд ах нь хүнээс асуучхаад хэлье гээд алга болсон. Би ч тэр үедээ боломжгүй байгаа юм байна гэж бодсон. Бид гурав гурвуулаа нэг их том ногоон тавагтай жаахан стек идсэн шиг санагдаж байна. Уух зүйлсийн тухайд гүцтэй цай, газтай ус, кока кола уусан санагдаж байна. Тооцоог би хийгээгүй түрүүлж явсан бөгөөд мэдээж хэрэг тооцоог Эрка ах хийсэн байж таарна шүү дээ. Намайг байхад мөнгө, төгрөгөө өгч авалцсан асуудал байхгүй. Намайг гараад явсны дараагаар яасныг мэдэхгүй. Хэрэв дугтуйтай мөнгө байсан бол халаасандаа хийчихэд харагдахгүй болохоор би олж хараагүй байж магадгүй. Тэглээ ч Ж  дарга миний хажууд яагаад ч мөнгө авахгүй. Учир нь Ж ийн доор нь ажилладаг хүмүүсийг би таньдаг юм. Ерөнхийдөө комиссын дарга гэдэг утгаар нь би их царайчилж л харьцдаг байсан. Аягүй зовж ажлаа хийгээд л, доороос нь олон хүний гарын үсэг зуруулчхаад хамгийн сүүлд гарын үсэг зуруулж чадахгүй бол миний хийсэн ажил талаар болно шүү дээ. Зан харилцааны тухайд өнгөцхөн талаас нь харахад сайн ч гэх юм уу, тулаад харьцах юм бол гайгүй, комисс ахалж явахдаа бол энгийн үеэсээ арай өөр юм шиг санагдаад байдаг. Би өнөөдөр энд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн хэдий ч дараа нь энэ хүн буцаад ажилдаа орчихвол намайг яачих вий гэхээс айж байна. Хэдийгээр энэ хүн өөрөө одоо ажлаа хийхгүй байгаа хэдий ч гэлээ тэр хүний гар хөл гэж олон хүмүүс байгаа шүү дээ. Би яг үнэндээ энд өгсөн мэдүүлгээ Ж  даргад уншуулмааргүй байна. Одоо ингэж шалгагдаж явж байгаад буцааж ажилдаа орчих юм бол би сүүлд нь алуулна шүү дээ. Надаас болоод ийм байдалд орчихсон юм шиг, намайг бараг гүйцэтгэх ажиллагаа хийчихсэн юм шиг л бодно шүү дээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 192-193 дугаар тал/

 

Гэрч Б.Ц-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2020 оны дүгээр сард Япон Улсад суралцаж ирээд ажилдаа буцаж орсон. Дээрх барилгын захиалагч болох “******* *******” ХХК нь барилгын ажлын гэрчилгээг сунгуулах хүсэлтээ 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр цахимаар ирүүлсэн. Манай байгууллага дээр Авлигатай тэмцэх газраас 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 06/10925 дугаартай албан бичиг ирсэн. Уг албан бичигт Дархан цаазтай БогдХан Уулын дархан цаазат газарт Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газраас хамтарсан ажлын хэсгийн шалгалт явагдаж байгаа. Шалгалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах, зөвшөөрөл олгох зөвшөөрөл олгох явцыг түр зогсоох гэсэн утгатай албан бичиг ирсэн. “******* *******” ХХК-ийн тухайд Хан-Уул дүүргийн дүгээр хороо Зайсангийн ам тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг учраас дээрх бичгийг үндэслэн ирсэн хүсэлтийн хариуг шийдвэрлэх боломжгүй талаар утсаар мэдэгдэж ирсэн. Улмаар Авлигатай тэмцэх газраас 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 06/5665 дугаартай албан бичгээр жагсаалтад дурдсан 66 барилгаас бусад барилгуудад зөвшөөрөл олгож, сунгаж болно гэсэн албан бичиг ирүүлсэн. “******* *******” ХХК-с ирүүлсэн хүсэлт нь ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор манайд байж байсан. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу жагсаалтад багтаагүй тул хүсэлтээр ирүүлсэн материалыг судалж үзээд бүрдэл хангасан учраас 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. “******* *******” ХХК-с 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш дахин сунгуулах талаар хүсэлт ирүүлээгүй байна. Үндэсний зөвлөл, Онцгой ерөнхий газар, Монгол Улсын газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх ажлын хүрээнд хуучны орон сууцны барилгад газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээг хийдэг. Харин шинэ барилга дээр улсын комисс хүлээж авсны дараагаар Мэргэжлийн *******ын байгууллагаас үнэлгээ хийдэг... .  2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болон дууссан гэж ойлгож болно. Барилгын тухай хууль болон Засгийн Газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох дүрэм”-д зааснаар хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгах хүсэлтээ ирүүлсэн байх ёстой. Гэтэл “******* *******” ХХК-с ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, бодвол хугацаандаа ажил нь дууссан юм байлгүй дээ. Хууль, дүрэмд зааснаар ямар нэгэн засвар үйлчилгээ хийх гэж байгаа бол зөвшөөрлөө сунгуулсан байх шаардлагатай. Комисс ажиллах тухайд комиссын дүрмээр зохицуулагдаж байгаа. Гэхдээ “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах” хүсэлт гаргаж буй иргэн, аж ахуйн нэгж нь барилгын ажлыг 100 хувь дууссан гэж үзээд хүсэлтээ өгч байгаа. Мэдээж хэрэг барилгын дотоод, гадна заслын ажлыг хийж дуусаагүй байхад дүрмээрээ комисс ажиллахгүй байх. Манайхаас сүүлд хугацаа сунгуулах хүсэлт гаргахдаа “эдийн засгийн байдал хүндэрч, санхүүгийн хувьд хүндрэлтэй болсон тул барилгын явц байдал удаашралтай болсон билээ. Өнөөдрийн байдлаар манай барилгын дотор заслын ажил хийгдэхээр төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иймд манай барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг сунгаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргаж, сунгуулсан байна. Дээрх компани нь ажлаа хийж дуусгаагүй тохиолдолд зөвшөөрлөө сунгуулах хүсэлтээ ирүүлэх нь тэдний эрхийн асуудал. Манайх хүсэлтийг хүлээж аваад сунгах үндэслэлтэй бол сунгасан. Ер нь бол хуулиараа ажлаа дуусаагүй бол зөвшөөрлөө сунгуулах үүрэгтэй...” гэх мэдүүлэг 14 дүгээр хавтаст хэргийн 52-54 дүгээр тал/

 

Гэрч П.Д-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "...Би телеграммаасаа харахад 2021 оны дүгээр сарын 10-ны өдрийн 14 цагт дээрх барилга дээр очиж ажилласан байна. Миний үзэж шалгаснаар бол техникийн нөхцөлийн дагуу хийгдсэн зураг батлагдаж, тамга тэмдэг дарагдсан буюу асуудалгүй байсан. Тэгээд газар дээр нь үзлэг хийхэд 3 дугаар худаг дээр “селфон комбинсатор” буюу даралтын тэлэлтийг авч ажилладаг төхөөрөмжийг суулгаагүй, мөн нэг үл хөдлөх тулгуур хийгдээгүй, дзель дээр халаалтын дулааны электроны хаалт гэмтэлтэй ба түүний оронд хэрэгцээний халуун усан дээр байсан автомат хаалтыг тавьсан ба хэрэглээний халуун ус залгаж, ажиллагаанд оруулаагүй зэрэг зөрчилтэй байсан. Намайг газар дээр нь шалгалт хийж ажиллахад гадна шугам хийж гүйцэтгэсэн гүйцэтгэгч компаниас хүн ирээгүй. Би тэр үед захиалагч талын инженер гээд өмнө нь “Их модун” групп ХХК-д ажиллаж байсан залуутай хамт явсан. Мөн би явахдаа Нийслэлийн мэдээллийн санд дулааны шугамын зургаа оруулчхаарай. Тэгтэл дараагаар нь гүйцэтгэгч компанийн инженер гэх залуу над руу залгаад автомат хаалтыг шинээр сольж тавиад ажиллагаанд оруулсан манай санал хүсэлт болсон гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадна шугамын гүйцэтгэлийн зургаа үзүүлчихвэл болно. Тэгвэл би дүгнэлт дээр гарын үсэг зуруулаад явуулна гэж хэлсэн. Ингээд би ажлаа хийж байтал 2021 оны дүгээр сарын 29-ний өдөр надаас ковид илрээд би гэртээ тусгаарлагдах болсон. Гэтэл тэр өдөр дээрх барилгын захиалагч компани болох “******* *******” ХХК-ийн менежер гэх хүүхэн над руу 9907-той дугаараас залгаад ерөнхийдөө танаас бусад гишүүдээр гарын үсгээ зуруулаад дууссан. Та гарын үсэг зураад өгөөч гэхээр нь би “селфон комбинсатор” байрлуулсан фото зургаа аваад ир гэж хэлээд утсаа тасалсан боловч фото зураг авчирч өгөөгүй ба мэдээллийн санд оруулсан байсан. 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр байх над руу комисс дээр гарын үсэг зураад өгчхөөч ээ Дээгий, хаана байна гэж мессеж биччихээд тэгээд алга болчихсон..." гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 50-51 дүгээр тал/

 

Гэрч П.Д-ны “... гар утсанд үзлэг хийсэн...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хавтаст хэргийн 52-63 дугаар тал/

 

Гэрч Н.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн дүгээр хороо “******* *******” ХХК-ийн аялал, жуулчлалын барилгыг хүлээж авах комисст ажилласан. Комисст ажиллахад дотор холбоо дохиоллын ажлын зургийг “Харцгай пуск дро” ХХК гүйцэтгэсэн, ажлын гүйцэтгэгч компани нь “Эйч ар ви” ХХК, гадна холбоо дохиоллын зургийг “Алиаста” ХХК, гүйцэтгэгчээр “Идэр нетворк” ХХК ажилласан байна. Би комиссын гишүүнээр ажиллаж 16 гэхэд ажлаа дуусаад комиссын бүрэлдэхүүнээс түрүүлж гарсан ба намайг тэдний компанийн жолооч намайг гэрчилнэ. Миний санаж байгаагаар галын дохиолол дутуу, айлуудын домофон систем дутуу, хил гааль хаагдсантай холбоотойгоор оруулж ирж чадаагүй, мөн кабелын тавиур дутуу, 24 цагийн жижүүртэй өрөөнд галын дохиоллын гар мэдээлэгч олон *******ын камерын *******ын дэлгэцийг 24 цагийн өрөөгөөр зөөх ёстой боловч хүн байдаггүй өрөөнд суурилуулсан байсан. Техникийн өрөө нь хүн суух зайгүй битүү өрөө байсан. Би *******ын дэлгэцийг зогсоолд байрлах 2 цонхтой өрөө рүү шилжүүл гэдэг үүрэг даалгавар өгсөн ба үүрэг даалгаврын биелэлтийг фото зургаар баталгаажуулан, архивд орох бичиг баримттай хавсаргах үүрэг чиглэл өгсөн. Хугацаатай үүрэг даалгаврыг өгөөд 21 хонож ч байхад одоог хүртэл нэг ч материал, фото зураг зэргийг ирүүлээгүй бөгөөд үүрэг даалгаврын биелэлтээ гүйцэтгэлээ гаргаагүй...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 66, 68 дугаар тал/

 

Гэрч Р.Т-ний мөрдөн байцаалтад өгсөн: “... *******  нь намайг шууд удирдах албан тушаалтан юм. Би Нийслэлийн ******* *******ын газарт 4 дэх жилдээ ажиллаж байгаа бөгөөд *******  нь намайг ажилд ороход Тамгын даргаар ажиллаж байсан. Манай *******  дарга зан харьцааны хувьд их ширүүн хүн байдаг. Үгүй гэх юм бол хяргуулчих гээд байдаг. Тамгын дарга *******  нь надад хэдэн удаа бичиг өгөөд энэ хүмүүс дээр очоод гарын үсэг зуруулаад тамга даруулаад аваад ир гэсэн. Тэр бичгүүдийг уутанд хийчихсэн байсан бөгөөд надад утасны дугаар, нэртэй нь хэлээд өгдөг байсан. 2021 оны сарын 22-ны үеэр болов уу ажил тарсны дараа намайг Г гэж хүн рүү яриад яваад оч гээд хэлэхээр нь тэр хүн рүү залгатал хүрээд ир гэж хэлэхээр нь Хүнсний 4-р дэлгүүрийн орчимд нэг барилгыг комисс авч байна гэхээр нь яваад очтол настайвтар ах байсан бөгөөд надад тэр хүнээр зуруулаарай гээд нэлээд олон хуудастай баримт өгсөн байсан. Би Г гэх цахилгааны түгээхийн гэх хүнтэй очиж уулзахад тэр баримтуудыг үзэж шалгаж байснаа гарын үсэг зураад тамга дараад өгсөн. Тэр хүн гарын үсэг зурсны дараа би Тамгын дарга руу залгаад энэ бичгийг одоо яах уу гэхэд маргааш өглөө аваад ир гэхээр нь шууд гэртээ хариад маргааш нь ажил дээрээ авч очоод Тамгын даргад оруулж өгсөн. Гэтэл тэр өглөө нь дахин нэг бичиг уутанд хийж өгөөд Мөнхзаяа гэж Газрын албаны хүн байгаа, Хангарьд ордон руу хурдан яваад гарын үсэг зуруулаад ир гэхээр нь Хангарьд ордны 2 билүү 3 давхарт байсан шиг санагдаад байна шатаар гараад өрөөнд нь ороод Мөнхзаяа гэж хүнийг асуугаад материалыг нь өгтөл гарын үсэг зурсныхаа дараа хавсаргасан баримт байхгүй байна гэсэн. Би тэр дор нь буцаж ирээд Тамгын даргад Мөнхзаяа нь: баримт ч гэсэн үү нэг юм дутуу байна гэж хэлсэн шүү гээд буцаагаад өгсөн. Мөн 2021 оны сарын 20 хэдэн байсныг санахгүй байна баруун 4 замд байх Барилгын хөгжлийн төв рүү Б  тэй гэх хүнтэй очиж уулзаад гарын үсэг зуруулаад ир гээд явуулахаар нь яриад очтол надаас норм нормативын мөнгө төлсөн баримт хаана байна гээд гарын үсэг зурахгүй байсан. Тэгэхээр нь буцаж ажил руу очоод *******  даргад норм нормативын мөнгө төлөөгүй тул зурахгүй гээд зурсангүй гээд өгсөн бичгийг нь даргад буцаагаад өгсөн. Дараа нь миний төрсөн өдрөөр буюу 2021 оны сарын 30-ны өдөр надад дахин нэг ууттай бичиг өгөөд Онцгой ерөнхий газрын Мягмаржав хошуучтай уулзаад гарын үсэг зуруулаад ир гээд утасны дугаарыг нь өгсөн. Би Онцгой ерөнхий газарт ирээд залгахад 1-р давхарт бууж ирээд баримт бичгийг үзчихээд нэг албан бичиг манай байгууллагад өгөх ёстой, тэр бичиг дутуу байна гээд гарын үсэг зурахгүй гээд буцаагаад өгсөн. Тэгэхээр нь Нийслэлийн ******* *******ын газарт ажил дээрээ буцаж очоод даргад гарын үсэг зураагүй гээд өгсөн чинь чи Зайсан руу “******* *******” ХХК-ийн руу яваад нэг хүнээс албан бичиг аваад дахиад Онцгой байдал руу яваад оч гээд би төрсөн өдөр болж байхад үгүй гэж хэлж чадахгүй өдөржин ажил болоод явсан. Тэгээд Зайсан руу Хөдөө аж ахуйн их сургуулийн урд талд “******* *******” ХХК-ийн оффис руу нь очоод нэг эрэгтэй хүнээс албан бичиг аваад буцаад Онцгой ерөнхий газарт Мягмаржав хошуучтай буцаж ирээд тэр албан бичгийг нь өгтөл гарын үсэг зураад тэр бичгийг аваад үлдсэн. Ингээд өдөржин ажил болоод буцаад ажил дээрээ очтол *******  дарга байхгүй байхаар нь залгатал маргааш өглөө авъя гэж байсан. Тэрнээс хойш тэр бичгээ надаас аваагүй, одоо тэр бичиг нь надад байгаа. Миний хувьд шууд удирдах албан тушаалтан *******  нь яваад гарын үсэг зуруулаад аваад ир гээд байхаар нь би энэ юу юм, эсвэл би явахгүй гэж хэлж чадахгүй дуугүй аваад л яваад байсан. Намайг ингэж 4 удаа явуулсан санагдаад байна. Би зүгээр л цаас зөөгч л хийсэн, өөрийнх нь юм болов уу эсвэл ойр дотны хүнийхээ хувийн юмыг хийгээд байна даа л гэж бодож байсан. “******* *******” ХХК-ийн оффис руу гээд яваад очтол нэг эрэгтэй хүн бичиг бариад гарч ирээд л надад өгчихсөн. Тэр эрэгтэй нь 88885557 гэсэн дугаартай өндөр туранхай залуу бичиг гаргаж ирж өгсөн. Би тэр бичгийг хальт харахад Онцгой ерөнхий газрын тасгийн дарга Мягмаржавт гэж хаягласан тийм тийм юм хийж гүйцэтгэсэн гэсэн утгатай бичиг харагдаж байсан. Тэр бичгийг нь Мягмаржав гэдэг хүнд нь авчирч өгсөн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 240-241 дүгээр тал/

 

Гэрч А.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны сарын 10-ны өдөр бид нарыг өөр барилга дээр комисст ажиллаж байхад тухайн хариуцсан компаниас нь хүмүүс ирж машинаараа авдаг юм. Тэгэхээр ирж авсан жолооч нь юм болов уу, яагаад гэхээр бид нар өөрсдийн машинаар явахаар хаягийг нь олохгүй байх тохиолдлоос болоод комиссын хурлаас хоцрох асуудал үүсээд байдаг юм. Тиймээс тухайн комисст барилгаа өгч байгаа компаниуд өөрсдөө ирж авцгаадаг юм. Би одоо тэрийг санахгүй байна. Утаснаасаа харахад 996876 дугаараас миний 88086890 дугаарт залгаж комиссын үүрэг даалгаварт гарын үсэг зуруулах гэсэн юм, үүрэг даалгавраа хийсэн баримтаа аваад явж байна гээд ярьсан. Тэгээд л миний байгаа газар л ирж зуруулсан байх. Би энэ нь ямар хүн байсныг мэдэхгүй, тухайн компанийн л хүн болов уу гэж бодож байна. Үгүй ээ энэ хүн надад өөрийн албан тушаалыг огт хэлээгүй. Надад хэлэхдээ “*******” компанийн барилгаас ярьж байна гээд над руу ярьсан. Тэгээд намайг байрлалаа хэлэхэд ирж гарын үсэг зуруулсан байх. Миний өгсөн үүрэг даалгавар биелсэн учраас надад татгалзах шалтгаан байхгүй. Надаар гарын үсэг зуруулахдаа энэ ярьсан хүн нь ирсэн юм уу би мэдэхгүй байна. Над руу энэ компаниас нь гээд ярихаар нь биелэлтээ хуудасны хамт авчраад зуруулаарай гэхээр миний байгаа газарт өөрөө ирсэн үү, эсвэл хүн явуулсан уу мэдэхгүй. Ихэнхдээ компаниуд машин унаатай бага залуучуудад бичиг баримтаа өгөөд явуулчихдаг юм. Д.Ж оос өөр хүн ирдэггүй, комиссын дарга гэж явдаг. Хуралдсан, гэхдээ хурлын тэмдэглэл хийсэн эсэхийг би мэдэхгүй. Бид нар өөр өөрсдийн үүрэг даалгаврыг өгөөд л түүн дээрээ гарын үсэг зураад биелэлтээ дүгнэчихвэл тэгээд л болчихдог шүү дээ...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 220-221 дүгээр тал/

 

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны сарын 10-ны өдөр цагийг нь санахгүй байна, үдээс хойш ************** цогцолбор барилга дээр очиж ажилласан. Очоод комиссын даргаар Д.Ж  байсан бөгөөд бүрэлдэхүүн цугларангуут комиссын дарга ирц бүрдүүлээд хурал нээгээд гишүүд чиглэл чиглэлээрээ ажиллаад явсан. Миний зүгээс барилгын галын чиглэлээр үзлэг, шалгалт хийдэг бөгөөд тухайн барилга нь галын байдал талаасаа боломжийн байсан бөгөөд шалгалтаар би хэд хэдэн зөрчлийг илрүүлж, галын дохиоллын системийн холболт угсралтыг хийж дуусгах, Б1, Б2 давхрын цахилгаан шатны өмнө гонх хаалт хийх, орон сууцны тактны шатны налууг 80 градус болгон завсарлах, техникийн давхрыг зориулалтын дагуу ашиглах, гадна дулаалгын материалын галд тэсвэржилтийн зэрэг шалгуулсан дүгнэлт үзүүлэх, давхруудын галын дотуур усны цэг, ГКА бэлэн байдлыг хангах, утаа сорох даралттай цэвэр агаар өгөх системийг галын дохиололтой холболт хийж гүйцэтгэх гэсэн үүрэг даалгаврыг 14 хоногийн хийж гүйцэтгэхийг өгсөн. “******* *******” ХХК-иас 2021..30-ны өдрийн 21/31 дугаартай албан бичгээр бүгдийг нь хийж гүйцэтгэж байгаа, зарим ажлыг хийж гүйцэтгэж байгаа талаар гэрэл зургийн хавсралттай албан бичгээр ирүүлсэн. Тэгээд би албан бичгийн дагуу үүрэг даалгавар биелэгдсэн гээд үүрэг даалгаврын биелэлтийн хуудас дээр гарын үсэг зурсан. “******* *******” ХХК нь албан бичиг ирүүлэхээс өмнө Нийслэлийн Мэргэжлийн *******ын газрын Тамгын газрын дарга Б  гээд хүн над руу залгаад шууд өөрийгөө танилцуулаад нэг удаа туслаад өгөөч, үүрэг даалгаврын биелэлтийн хуудас дээр гарын үсэг зураад өгөөч гээд гуйсан яг юу гэж ярьсныг нь сайн санахгүй байна. Мөн яг ямар дугаараас ярьсныг нь санахгүй байна. Би түүний хариуд нь үүрэг даалгавар биелэгдэхгүй бол гарын үсэг зурагдах боломжгүй гэж хэлсэн. Нэр гэх мэт зүйлийг нь сайн санахгүй байна нэг залуу л байсан үүрэг даалгаврын биелэлтийн хуудсан дээр өгсөн үүрэг даалгаврын ард талд шууд хийсэн хийсэн гээд биччихсэн ирчхээд гарын үсэг зуруулна гэсэн тэгэхээр нь би үүрэг даалгаврын биелэлтийг албан бичгээр гэрэл зургаар баталгаажуулж ирүүл гэж явуулаад үдээс хойш тэр залуу албан бичгээ, гэрэл зургаар баталгаажуулж ирээд би биелэлттэй нь танилцаад боломжтой, шаардлага хангаж байсан учраас гарын үсэг зурсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 197-198 дугаар тал/

 

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас /2 дугаар хавтаст хэргийн 244-245 дугаар тал/

 

Гэрч Э.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Улсын комисст ажиллахдаа хийх миний үүрэг бол тухайн байгууллагын архивд хүлээлгэн өгөхөд шаардлагатай баримт бичгүүд болон тус баримт бичгийг хэрхэн бэлдэх талаар зааварчилга, зөвлөмж өгдөг. Тэгээд комисс ажиллаж үүрэг даалгавар өгч, биелэлтээ хангуулсны дараа тухайн компанийн бүрдүүлж өгсөн баримтыг хүлээн аваад акт дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг юм... “******* *******” ХХК нь баримт бичгээ бүрдүүлж өгөөгүй учир би саналын хуудсан дээр гарын үсэг зураагүй. Энэ компаниас баримт бүрдүүлчихлээ өгье гэж хол*******сон зүйл байхгүй... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 210 дугаар тал/

 

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт “******* *******” ХХК-ийн барьсан ************** хорооллын барилгыг хүлээн авах улсын комиссын бүрэлдэхүүнд очиж ажилласан...даргаар нь Д.Ж  дарга байсан. Уул нь бол улсын комисс ажиллахад тухайн барилга хариуцаж буй аж ахуйн нэгж нь бүх баримт материалаа бүрдүүлчихсэн байдаг бөгөөд комисс ажиллахад бүрдүүлэх материалыг хүсэлт өгсний дараа өгдөг юм, түүний дагуу материалаа бүрдүүлэх ёстой. “******* *******” ХХК- ийн барилга дээр ажиллахад баримт материал дутуу миний хариуцсан чиглэлээр цэвэр усны ажлын батлагдсан зураг байхгүй, уг зураг байхгүй болохоор би харж хянах боломжгүй, барилга барих явцад гадна талын шугам хийх явцдаа манай байгууллагаас инженер оролцуулан газарт булахаасаа өмнө шугамаа шалгуулах ёстой байсан тийм үйлдэл хийгдээгүй, цэвэр бохирын шугамын зургийг манайд хянуулаад надаар баталгаажуулаад Нийслэлийн шугам сүлжээний нэгдсэн санд оруулах ёстой ийм үйлдэл бас хийгдээгүй гэсэн зөрчлүүд байсан. Тэгээд би уг зөрчлийн дагуу 14 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Даалгаварт цэвэр усны ажлын зураг хийлгүүлж, баталгаажуулан мэдээллийн нэгдсэн санд оруулах, гадна цэвэр бохир усны шугамын ажлыг гарын үсгээр баталгаажуулах, гадна байрлах бохир усны шугамын худгийг цэвэрлэж, ын тагаар таглах, манай байгууллагатай гэрээ хийх гэх зэрэг үүрэг даалгаврыг өгсөн. Комисс ажиллаад дуусаад бүх салбарын мэргэжилтнүүд өөр өөрийн чиглэлийн зөрчлүүдийг хэлж, үүрэг даалгаврыг өгч уншиж танилцуулсан. Түүний дараа комиссын дарга -бидний өгсөн үүрэг даалгавраас яг хийж гүйцэтгэхэд хүндрэлтэй боломжгүй даалгавар байна уу, байвал хэлнэ үү гэхэд эзэд нь -энэ зөв зүйтэй үүрэг байна, 14 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэж чадна. Гарын үсгээр баталгаажуулаад барилгаа авъя гэсэн. Комиссын дарга Д.Ж  нь тухайн үед комиссын гишүүдэд -энэ барилга нь 2014 оноос хойш баригдсан барилга учраас үүрэг даалгавар биелүүлэх болон баримт материал бүрдүүлэхэд чиглэл чиглэлээрээ тусалж, дэмжээд өгөөрэй гэж хэлсэн. Миний тухайд “******* *******” ХХК-д өгсөн үүрэг даалгавар одоо хүртэл биелэгдээгүй. “******* *******” ХХК нь 14 хоногийн хугацаанд үүрэг даалгавар биелүүлэх байтал чимээгүй алга болчихсон. Би комисст ажиллахдаа хариуцсан хүнийх нь дугаар гээд нэг дугаар авсан тэр нь хол*******охгүй байсан. Тэгээд би инженертээ үүрэг өгч тус барилга дээр очуулж байж тэр компанийн хүмүүсийг дуудаж хол*******сон. Би барилга дээр нь суудаг 9999-тэй утасны дугаартай, тус компанийн менежер гээд нэг эмэгтэй байсан. Тэр хүнтэй нь хол*******ож шахаж байж далд ажлын актыг ерөөсөө бүрдүүлээгүй байсныг материалыг нь гаргуулж, бас бусад зүйлүүдийг нь хийлгэсэн. Одоо бол тус компаниас цэвэр усны шугамын батлагдсан зургаа авчраад би газар дээр нь очиж үзэж баталгаажуулаад манай байгууллагатай гэрээ байгуулах ёстой түүнийг нь би хэлээд явуулсан боловч одоог хүртэл авчирч өгөөгүй бөгөөд 14 хоног өнгөрчихсөн. Тэр компанийн хүмүүс өөрсдөө ирээгүй учраас үүрэг даалгавар биелэгдээгүй тул би актин дээр гарын үсэг зурж баталгаажуулаагүй байгаа. Миний чиглэлээр бол техникийн нөхцөлүүдээ авчихсан, цэвэр бохир усны шугамаа хийчихсэн, дотор шугам сүлжээ нь бэлэн болчихсон комисс ажиллахад бэлэн болчихсон байсан. Бусад чиглэлээр бол би мэдэхгүй. Миний өгсөн үүрэг даалгавар бол 14 хоногийн хугацаанд биелэгдэх боломжтой байсан. “******* *******” ХХК нь л өөрөө хэнэггүй хаячихсан юм. Надад бол тийм зүйл байхгүй. Миний өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй учраас би одоо болтол актад гарын үсэг зураагүй байгаа. Хугацаатай үүрэг даалгавар өгсөн 14 хоногийн дараа дахин комисс ажиллах ёстой. 14 хоног өнгөрөхөд үүрэг даалгавар биелэгдэж, акт баталгаажаагүй учраас одоо дахин хуваарьт орж дахин комисс ажиллах байх... ” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 214-215 дугаар тал/

 

Гэрч Э.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тиймээ гишүүнээр ажилласан. Ерөнхийдөө комиссын үйл ажиллагаа эхлэнгүүт манайхаас гарсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах жагсаалт байдаг. Тэрнийхээ дагуу бичиг баримтуудыг нь үзэж шалгаад хугацаатай үүрэг даалгавар өгсөн... Харин “******* *******” ХХК-ийн гүйцэтгэгч гэх нэг залуу над руу вайбэраар яриад Норм нормативын сангийн төлөлтийг багасгаж өгөөч ээ, бид төлөх боломжгүй байна гэсэн хүсэлт тавьсан. Тэгэхээр нь би удирдлагуудаасаа асууя аа гэсэн. Манай хэлтсийг хариуцсан дэд захирал Ибрай-д энэ компани норм нормативын санд мөнгө төлөх боломжгүй гэдэг зүйлийг яриад байна яах вэ гэхэд захирлын зүгээс ядаж тал мөнгийг нь төлүүлж байж комисст авна шүү гэдэг чиг үүрэг өгсөн. Уг нь 100 хувь төлүүлэх ёстой боловч ковидын нөхцөл байдлаас болоод аж ахуйн нэгжүүд шалдаа буучихсан хямарчихсан байгаа болохоор манай байгууллага ядаж тал мөнгийг нь төлүүлж байж комисст гарын үсэг зурж байна шүү гэж үүрэг өгч байсан юм. Би энэ компанийн хүмүүсийг танихгүй бөгөөд тус болчих юм сан гэдэг үүднээс Ибрай захиралд манай ахын компани байгаа юм, талыг нь төлүүлээд мөнгөө төлбөл авч болох уу гэдгийг хэлсэн юм. Тэгэхээр нь эргээд над руу “******* *******”-ээс гээд хол*******оод байгаа залуу руу би захиралдаа манай ахын компани гэж хэлж байж хуулийн дагуу норм нормативын мөнгийг чинь багасгалаа энийгээ төл гэдгийг хэлсэн. Багасгах боломжийг өгөөд байхад л энэ компани төлбөрийг төлөөгүй учраас би комисст зураагүй. Надтай тусдаа уулзъя гэдэг саналыг тавиад вайбэрт мессеж бичсэн гэхдээ би энэ хүнтэй уулзаагүй бөгөөд норм нормативын мөнгөө л төлчих гэдэг шаардлагаа л тавиад байгаа юм. Норм нормативын мөнгөө төлөхгүй байж хувиараа уулзъя гээд байсан тул би уулзаагүй, үүрэг даалгаврын биелэлтээ зурж өгөөгүй юм. Миний шалгасан асуудлын хувьд зөрчил гэхээр зүйл байгаагүй, би харин баримтуудаа хуулбарлаж авчирч өг гэдэг шаардлагыг тавьсан. Мөн норм нормативын мөнгөө төл гэдэг шаардлага тавьсан. Миний хувьд бичиг баримтыг шалгадаг. Мэргэжлийн ******* барилгын гүйцэтгэл явцыг шалгадаг болохоор миний хувьд бусад асуудлыг сайн мэдэхгүй байна. Би барилгуудаар явж үзээд байх шаардлага байдаггүй юм. Харин тухайн 2021 оны сарын 10-ны өдөр газар дээр нь бүрэлдэхүүний хамт очихдоо бичиг баримтуудаа шалгаад хуулбарлаж авчир гээд явсан юм. Бусад чиг үүргийг хариуцсан ******* хүмүүс үзэх үүрэгтэй юм. Энэ барилга нь 2016 оноос хойш баригдсан гэдэг ч билүү дээ би тийм байх гэж санаад байна...Над руу хол*******оод байгаа залууг би хараагүй, гүйцэтгэгчээс ярьж байна гээд залуу хүн байх шиг байсан. Д.Ж  дарга ахалж ажиллаж байсан. Хурлын протокол гардаг гэсэн. Гэхдээ би харж байгаагүй. Д.Ж ийн зүгээс надтай энэ талаар огт хол*******ож байгаагүй. Хугацаатай үүрэг даалгавар өгсөн ажлын 14 хоногийн хугацаа дууссан бөгөөд норм нормативын мөнгийг төлөөгүй учраас би комисст аваагүй, тэгэхээр энэ комисс хүчингүй болсон гэж ойлгож байна...” гэх мэдүүлэг 12 дугаар хавтаст хэргийн 217-218 дугаар тал/

 

Гэрч Ц.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь өмнө нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд ордоггүй байсан юм. Сая 2021 оны 10 дугаар сараас хойш оролцохоор болсон. Ингээд намайг албаны дарга, хэлтсийн даргаас амаар үүрэг өгөөд манай албанаас комиссын бүрэлдэхүүнд орж ажиллахаар болсон. Манай албанаас би энэ комисст орж ажиллахаар болсон. ХУД-ийн дүгээр хороо, яг хаана байдгийг нь мэдэхгүй байна. Комиссын дарга, гишүүд байсан. 2021 оны сарын 10-ны өдөр очсон. “******* *******” ХХК-ийн барьж байгаа барилга дээр очиж үзсэн. Ингээд үүрэг даалгавар өгсөн. Үүрэг даалгаврын биелэлтийн хуудсыг комиссын дарга Ж ид өгсөн. Үүнээс хойш хичнээн хоногийн дараа яг хэзээг нь мэдэхгүй байна, манай мэргэжилтэн Төмөрбаатар нь чиний утасны дугаарыг ******* *******ын нэг хүнд өгчихлөө гэсэн. Ингээд над руу Мэргэжлийн *******ын газрын хүн байна аа, Б  гэсэн байхаа, хүн гүтгээд буруу нэр хэлчих вий дээ, над руу утсаар ярьсан. “******* *******” ХХК-ийн үүрэг даалгаврын биелэлтийг нь явуулъя, гарын үсэг зураад өгөөч гэсэн. Тэгэхээр нь би гарын үсэг зурсан...” гэх мэдүүлэг 12 дугаар хавтаст хэргийн 206 дугаар тал/

 

Гэрч Б.Ш-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... , ******* ын газраас 2021 оны дүгээр сарын 08-ны өдөр комисс ажиллана гэсэн хуваарь ирсэн санагдаж байна. Тухайн 7 хоногт тэр тусмаа 2021 оны дүгээр сарын 10-ны өдөр манай хэлтсээс комисст ажиллах миний хуваарь байсан. Хуваарийн дагуу тухайн өдрийн 3 дахь комисс буюу ХУД-ийн -р хорооны нутаг дэвсгэр ХААИС-ийн баруун талд баригдсан барилга дээр Барилгын *******ын хэлтсийн ахлах байцаагч Ц.А-ийн  хамт очсон. Бид 2-ыг очиход комиссын дарга Ж  ирээд комисс эхэлье гээд эхлүүлсэн. Халдвар хамгааллын дэглэмээ бариад өөр өөр өрөөнд хэсэг хэсгээрээ ороод эхлээд танилцуулсан. Түүний дараа өөр өөрийн чиглэлээр бичиг баримт болон барилгын дотор үзлэг хийсэн. Ингээд миний хувьд үзлэг дуусаад 4 үүрэг даалгавар өгсөн. Хуулийн хугацаагаараа ажлын 14 хоногт үүрэг даалгавар өгдөг бөгөөд хуанлийн 21 хоногт багтааж хийх талаар дараах үүргийг өгсөн...Миний чиг үүрэгт барилгын зөвшөөрөл хамааралгүй тул би энэ асуудалд ач хол*******ол өгөөгүй. Миний хувьд эрүүл ахуй талаасаа дээрх ажлуудыг хийж гүйцэтгэхэд болно гэж үзсэн.Манай Нийслэлийн ******* *******ын газрын Тамгын газрын дарга *******  нь намайг комисст явахын өмнөх өдөр буюу 2021 оны сарын 09-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад 996876 дугаараасаа залгаад маргаашийн явах 3 дахь комисс чинь манай юм байгаа шүү, зөөлөн шалгаарай гэдэг утгатай зүйлийг хэлсэн. Комиссын өдөр явж байхдаа А-ээс  энэ барилгыг Баяка дарга чамд захисан уу гэхэд ярьж хэлсэн гэж байсан. Би яг 2021 оны сарын хэдний өдөр гэдгийг санахгүй байна, би штаб хариуцлагатай жижүүрээр ажилласны маргааш буугаад амарч байхад над руу Б  дарга залгаад байхаар нь би утсаа аваагүй юм. Гэтэл маргааш өглөө нь ажил дээрээ ирчихсэн байхад залгаад өрөөнд ор гэхээр нь яваад ортол за энэ нөгөө барилгын өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг шалгасан гэдэг хуудсан дээрээ гарын үсэг зураад өгчих гэсэн....” гэх мэдүүлэг 12 дугаар хавтаст хэргийн 122-123 дугаар тал/

 

Шүүгдэгч ******* ийн Төрийн банк дахь 1044002987 дугаарын дансны хуулга /4 дүгээр хавтаст хэргийн 162 дугаар тал/

 

Гэрч Б.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Анх 2012 оны 4 дүгээр сард би ганцаараа хуурай замын тээврийн чиглэлээр үүсгэн байгуулж байсан. Одоо манай компани нь улс хоорондын нүүрс тээвэр хийж байна. Манай компани нь 2021 оны цагаан сарыг хүртэл хэвийн явагдаж байгаад зогсонги байдалд байж байгаад 2 дугаар улирлаас эхлээд үйл ажиллагаа хэвийн болж яваад дахин 2021 оны 6 дугаар сард зогсоод, 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс хэвийн үйл ажиллагаа явуулж одоо ч гэсэн хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Би Г-ын  Эрдэнэбулагийг таних бөгөөд энэ хүн нь манай хамтран бизнес хийдэг дүү нарын найз гэдгээр нь мэднэ. 2018 оны үед 08-88 улсын дугаартай задгай тэвштэй ачааны машиныг явуулж эхэлсэн. Тэр машинаа манайхаас гаргаж буцааж оруулаад 2021 оны 4 дүгээр сард *******   нь 08-80, 80-80 улсын дугаартай, давхар чиргүүлтэй ачааны машиныг манайд явуулж эхэлсэн. Дээрх шилжүүлсэн мөнгөнүүд нь бүгд тээврийн хөлсний тооцоо гэж хэлж болно. *******  тай байгуулж байсан гэрээ, хэлэлцээр манай компани дээр байгаа байх. *******  ийн машинуудыг эхлээд өөрийнх нь олсон жолооч явж байгаад компаниас жолооч гаргаад явуулж байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр тал/

 

Гэрч Б.С-ийн  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... Миний санаж байгаагаар ажилчдын цалинг гэх утгаар 2021 оны дүгээр сарын 9-ний өдөр манай ажилчид хоолонд орсон юм. Тэр үед би өөрөө очсон байдаг билүү, очоогүй байдаг билүү ямартай эхлээд Эрдэнэбулагаар дээрх 1,750,000 төгрөгийг төлүүлчхээд дараагаар нь өөрөө өгсөн байгаа гэж санаад байна. Бусад шилжүүлсэн мөнгөнүүдийн тухайд би *******  аас мөнгө зээлчхээд буцаагаад өгсөн байгаа. Бид хоёр танилцсан цагаасаа эхлээд л бие биедээ хэрэгтэй үед нь боломж бололцоогоороо байгаа үед нь зээлээд, байхгүй үедээ буцаагаад л авдаг байсан. Мөнгө өгчхөөд маргааш нь шууд ав өг гэдэггүй бөгөөд боломжоороо л өгөлцөж авдаг байсан. Бид хоёрын хооронд танилцсан цагаас эхлээд бараг 500-0 орчим сая төгрөгийн гүйлгээ байгаа. Манай компани нь өөрөө шүүхийн шийдвэрийн өр төлбөрийн асуудлаар битүүмжлэлтэй байдаг учраас миний дээрх хувийн дансаар манай компанийн бүх гүйлгээ хийгддэг юм. Дээр дурдсан над руу шилжүүлсэн гэж байгаа мөнгөнүүд нь би өмнө нь *******  т мөнгө зээлүүлээд түүнийгээ буцаан авч байгаа хэлбэр юм. Манай нягтлан бид хоёрын хоорондын дансны гүйлгээг гаргаж ирээд энэ мөнгө нь дарагдсан байна, энэ мөнгө нь дарагдаагүй байна гэх мэтээр гаргаж ирдэг. *******  ийн тухайд одоогоос 6-7 сар орчмын өмнө манай компани дээр очиж өөрөө тооцооны талаар ярилцаж өгсөн авснаа нийлсэн байдаг. Тухайн үед би тэр гүйлгээг хальт харахад бид хоёрын хоорондын өгсөн, авсан мөнгө нь 0 орчим сая төгрөг болсон, Тэр нь мөнгөтэй байх үедээ нэгэндээ туслаад буцааж авч явж л байсан хэрэг...” гэх дахин мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр тал/

 

Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би “******* *******” ХХК-д 2017 оноос хойш кассын нярав, нягтлан бодогч зэрэг албан тушаалуудад ажиллаж байна. Манай компанийн тухайд барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба Хан-Уул дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “******* *******” цогцолбор хотхоныг 2016 оноос хойш барьж саяхан ашиглалтад оруулсан. Манай компанийн тухайд шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй болохоор арилжааны банкнуудад ямар нэгэн данс байхгүй. Манай компанийн үйл ажиллагаа манай захирал Б.С-ийн  Хаан банк дахь 5134163445 дугаартай дансаар явагддаг. Байрны захиалгын төлбөр болон бусад төлбөрүүдийг захирлын дансаар авч улмаар буцааж зарлагаддаг. Захирлын дансны интернэт банкны эрх зөвхөн захиралд өөрт нь байдаг бөгөөд гүйлгээг захирал өөрөө л хийж явдаг. *******  ийг би 2020 оноос хойш мэдэх бөгөөд 2020 оноос хойш захиралтай хамт амьдарч байгаа түүний найз залуу юм. Миний мэдэхээр манай компанийн программ дээр 2021 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс хойших байдлаар хоорондын өглөг, авлагын тооцооллыг гаргахад нийт 814,075,330 төгрөгийг хоорондоо зээлж буцааж авсан байдаг. Үүнээс хойших тооцоог одоогоор захирлаас дансны хуулгыг нь авч нийлээгүй байгаа...” гэх мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал/

Баримт, бичиг хүлээн авсан тэмдэглэл /5 дугаар хавтаст хэргийн 136-143 дугаар тал/

 

 “Говь хармагтай” ХХК-ний 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2022/047 дугаартай материал хүргүүлэх тухай албан тоот /5 дугаар хавтаст хэргийн 154-183 дугаар тал/

 

Хаан банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /6 дугаар хавтаст хэргийн 2-7 дугаар тал/

Мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа

Шүүгдэгч ******* ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэгт хол*******охгүй, миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 138-139 дүгээр тал/

Шүүгдэгч *******  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би надад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа. Би өөрийнхөө хийсэн үйлдэлд сонсгож буй ялын зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлгүүддээ бүх зүйлийг үнэн зөвөөр өгсөн тул надад одоо нэмж ярих зүйл байхгүй. хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахин гэмт хэрэгт хол*******охгүй, миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 151 дүгээр тал/

 

Шүүгдэгч *******  ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би “Говьхармагтай” ХХК-д 08-80 ӨМЕ, 80- 80 ӨМЕ улсын дугаартай 2 ширхэг ачааны машиныг толгой, чиргүүлийн хамтаар 2021 оны 10 дугаар сараас эхлэн явуулж эхэлсэн юм. Машинуудыг 2021 оны 3 дугаар сард авсан боловч ковидын нөхцөл улмаас болоод явж чадалгүй байж байгаад анхны тээврийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр, дараагийн тээврийг 2021 оны дүгээр сарын 01-ний өдөр, мөн оны дүгээр сарын 08-ны өдөр, мөн оны дүгээр сарын 12-ны өдөр, мөн оны дүгээр сарын 17-ны өдөр, мөн оны дүгээр сарын 23-ны өдөр, мөн оны дүгээр сарын 29-ний өдрүүдэд хийсэн ба 2022 онд хийсэн тээвэртэй холбоотой баримтуудыг авчраагүй ба 2021 оны тээвэртэй холбоотой баримтуудыг авчраагүй. Би дээрх 2 ачааны машиныг толгой, чиргүүлийн хамтаар албан ёсны борлуулагч “Аодэ экьюпмент” ХХК-аас урьдчилгаа төлбөр төлөөд нэг автомашиныг 350,0 орчим сая төгрөгөөр худалдан авсан. Надад мөнгө төлсөн баримтууд байгаа. Үүнийг бас гаргаж өгнө. Би тухайн үед дээрх Б.С-ээс орж ирсэн мөнгө болгоныг зарлагадаад явсан нь дансны хуулганаас харагдана. Ерөнхийдөө хувийн хэрэгцээндээ гэсэн үг. Жишээлбэл 2021 оны дүгээр сарын 9-ний өдөр над руу шилжүүлсэн 1,750,000 төгрөгийн тухайд Б.С нь ажилчидтайгаа караокедоод тэрний тооцоо идэж, уусан мөнгийг би картаар уншуулаад улмаар, гарч явахдаа миний данс руу буцааж хийсэн байгаа. Зарим мөнгө нь 2021 оны 8, 9 дүгээр сард Б.С нь надаас зээлээд тэр мөнгөө буцаагаад өгсөн байх ёстой. Бид хоёр дотроо бодож явж байгаад бөөгнүүлээд өгсөн. Дээрх асуултад дурдсан над руу шилжүүлсэн мөнгөө буцааж авсан, эсхүл магадгүй 33,000,000 төгрөг хэрэгтэй болоод тэр мөнгийг өмнөх зээлсэн мөнгөнөөс суутгуулж, дээрээс нь нэмж шаардлагатай мөнгийг өгөөд 33,000,000 төгрөгийг өгсөн. Одоо санаж байгаагаар ид ковидын хорио хэсэг болж байгаад барилгын ажил ид эхлэх үеэр гэхээр 2020 оны 4 дүгээр сарын үеэс эхлээд Сэлэнгэд мөнгөний хэрэг болоод, барилгын ажил эхэлж таараад бид хоёрын хоорондын зээл эхэлсэн. Хаан банкны данснаас харахад бид хоёрын хоорондын өглөг, авлага бараг 0-700 гаруй сая төгрөг болж байсан. Б.С-ийн  компанийн данс гэж байдаггүй бөгөөд Б.С-ийн  хувийн дансаар явдаг юм. Ямар учраас компани дансгүй бэ гэхээр “******* *******” ХХК нь татварын өр төлбөрийн улмаас гүйлгээ хийж болдоггүй юм шиг байна лээ. Өөрөө энэ талаар тайлбарлах байх. Б.С нь бүх компанитай холбоотой тооцоо байрны төлбөр зэргийг хувийн дансаараа авч цааш нь зарцуулдаг юм. Ж , *******  нарт өгсөн хахуулийн мөнгөнүүдийг би өөрийн хуримтлал болон орлогоосоо шилжүүлсэн мөнгө юм. Б.С-ээс энэ асуудалтай холбоотойгоор нэг ч төгрөгийг аваагүй...” гэх дахин мэдүүлэг /5 дугаар хавтаст хэргийн 134 дүгээр тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.     

Хахууль өгөх гэдэгт гэмт этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор нийтийн албан тушаалтнаар албан үүрэгт сөргөөр нөлөөлөх үйлдэл хийлгүүлэх эрмэлзлэлтэй байдаг бол  хахууль авах гэдэгт албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан эдийн болон эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрх, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ авсан байхыг ойлгоно.

Албан тушаалын байдал гэдэгт албан тушаалтны хашиж байгаа эрх үүрэгтэй нь шууд хамааралгүй боловч тухайн албан тушаалын нэр хүнд, нөлөөг хамааруулан авч үздэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд..” мөн зүйлийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд...” гэсэн ойлголтыг хуульчилсан ба Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтад “ашиг хонжоо” гэж албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгоно гэж мөн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж заажээ.

Шүүгдэгч *******  нь Нийслэлийн Мэргэжлийн *******ын газрын Тамгын газрын даргаар ажиллаж байсан, шүүгдэгч Д.Ж  нь Улаанбаатар хотын , *******, ын газрын Барилга байгууламжийн хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан ба шүүгдэгч ******* , Д.Ж  нар нь нийтийн албан тушаалтан”-д хамаарч байна.

 

Шүүгдэгч ******* ийг хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Ж ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч *******  ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь хол*******уулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.    

 

Шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар

   Шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нар нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь ял шалгах хуудас /хавтаст хэргийн 182, 183, 184  дэх тал/-аар тогтоогдож байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан.     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нар нь өөрт хол*******ох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 33,  34, 35 дугаар тогтоолоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 14000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нар нь зөвшөөрсөн байна

 

           Шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нарын гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон ба, шүүгдэгч нар нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж дүгнээд улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нарт ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* өд оногдуулсан 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний баривчлагдсан 3 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 45.000 төгрөгөөр тооцон хасаж биечлэн эдлэх ялыг 34.955.000 төгрөгөөр торгох,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж ид оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний баривчлагдсан 3 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 45.000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх ялыг 24.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоов.   

.

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нарт мэдэгдэх нь зүйтэй.     

 

           3. Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай хол*******он гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн Төрийн банкин дахь Авлигатай тэмцэх газрын хадгаламжийн хайрцагт бэлнээр хадгалж байгаа гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 73.000.000 төгрөгөөс нэгжлэгийн явцад хураан авсан 18.000.000 төгрөг 3.400 ам.доллар буюу 9.690.000 төгрөгийг Төрийн сан дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн дансанд байршуулсан 45.310.000 төгрөг, шүүгдэгч Д.Ж ийн хахуулын мөнгө 8.545.470 төгрөгийг тус тус улсын төсөвт оруулах нь зүйтэй.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Д.Ж ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч *******  ийг бусдад давуу байдал бий болгох зорилгоор албаны чиг үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь хол*******уулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ж ийг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жил 5 сарын хугацаагаар хасаж 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  ийг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж 14.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ******* өд оногдуулсан 35.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 35.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний баривчлагдсан 3 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 45.000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх ялыг 34.955.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Ж ид оногдуулсан 25.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 25.000.000 төгрөгөөр торгох ялаас түүний баривчлагдсан 3 хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 45.000 төгрөгөөр тооцон хасаж, биечлэн эдлэх ялыг 24.955.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс ******* ийн биечлэн эдлэх 34.955.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Д.Ж ийн биечлэн эдлэх 24.955.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч *******  т оногдуулсан 14.000.000 төгрөгөөр торгох ялыг тус бүр 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ******* , Д.Ж , *******   нарт мэдэгдсүгэй.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 73.000.000 төгрөгөөс  Төрийн банкин дахь Авлигатай тэмцэх газрын хадгаламжийн хайрцагт бэлнээр хадгалж байгаа 18.000.000 төгрөг, 3.400 ам.доллар буюу 9.690.000 төгрөгийг, Төрийн банк дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн дансанд байршуулсан 45.310.000 төгрөг, нийт 73.000.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Ж ийн гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого болох Төрийн банк дахь Авлигатай тэмцэх газрын хохирлын нөхөн төлбөрийн дансанд байршуулсан 8.545.470 төгрөгийг тус тус улсын төсөвт оруулсугай.       

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, мөрдөн шалгах нууц ажиллагааны магадалгааг хэргийн хадгалах хугацаа дуустал нууцлалыг хангаж хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Шүүгдэгч ******* ,  Д.Ж , *******   нарын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.    

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.      

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч ******* ,  Д.Ж , *******   нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.   

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР