Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/88

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

    2022         08          17                                        2022/Ш*******Т/88

       

       МОНГОЛ *******ЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            С.*******

 *******лсын яллагч                                               Д.А

 Хохирогч                                                  *******

 Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, оны  дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 2, эхнэрийн хамт аймгийн сумындүгээр баг гэх газарт оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******* овгийн *******-ийн ******* /РД: /

******* нь 2022 оны 06 дугаар сарын 14-ний үүрийн 05 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* дүүргийн  дугаар хороо, дугаар гудамжны тоотод *******-тай “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалж зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...*******и 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн танил ******* гэх хүний гэрт *******, Энартай 2 шил архи хувааж уусан. Архи ууж байхад ******* намайг “гуйлгачин, чи юутай байсан юм, манай найзыг дээрэлхлээ” гэх мэтээр хэлж агсам тавиад байсан. Тэгээд үүрийн 05 цагийн үед би гэрээс гараад хашааны хаалгаар гарахад *******араас ирээд миний хоолойг боож хашаа руу шахсан. Тэгээд би тавиулах гэж оролдоход намайг огт тавихгүй байхаар гутлын түрийнд байсан жижиг тонгорог хутгыг гаргаж ирээд хөлийг нь зүссэн. Тэгтэл *******-ын хөлнөөс цус гараад байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ******* намайг “хонь мал өгч чаддаггүй царай алдсан гуйлгачин” гэж хэлсэн. Хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгөхөөр тохиролцсон байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 50, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч *******-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Э бид хоёр ******* дүүргийндугаар хороо, дугаар гудамжны 15 тоотод ******* гэх найзындаа очиход *******, ******* нар байсан. Өглөө үүрээр ******* ах намайг “хоёулаа гарч тамхи татъя” гээд хашааны үүд рүү хамт гарсан. *******и ******* ахын хүүд 110.000 төгрөг өгөх ёстой байсан. Энэ  асуудлаас болж бид хоёр хоорондоо маргалдсан. *******и тухайн үед маш их согтуу байсан бөгөөд хэсэг болсон асуудлыг санахгүй байна. Гэнэт л миний зүүн хөлний шилбэ хэсэгт зүсэгдчихсэн, цус гарсан. Шүүгдэгч надад 100.000 төгрөг өгсөн. Шүүх хурлын өмнө *******-с эмчилгээний зардалд 500.000 төгрөг авахаар тохиролцсон. Надад гомдол санал байхгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21,24, шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтад гэрч *******-ийн мэдүүлсэн: “...*******и 2022 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн зүс таних ******* гэх хүний гэрт найз *******, хуурай ах ******* нарын хамтаар 0.500 граммын “Хараа” нэртэй архи хувааж уусан. Тэгээд үүрийн 05 цагийн үед *******, ******* нар нь мөнгөний асуудлаас болж хоорондоо маргалдаад байсан. Тэгээд *******, ******* хоёр тамхи татах гээд гэрээс гарсан. Тэгээд удалгүй гадаа хашааны хаалга савах чимээ гарахаар нь би гараад очиход ******* ******* нар нь хашааны гадаа байж байсан бөгөөд *******-ын зүүн хөлний шилбэ хэсгээс цус гарчихсан хашаа налаад сууж байсан. Тухайн үед ******* ах “******* намайг боогоод байхаар нь би хутгалчихлаа” гэж ярьж байсан. *******-ын зүүн хөлний шилбэ хэсгээс цус гарчихсан гутал нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09/шэ264 дугаартай: “*******-ын биед зүүн шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. *******аашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш гэжээ. /хх-ийн 35-36/,

              Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь ******* дүүргийн  дугаар хороо, гудамжны  хашааны ертөнцийн зүгээр урд талд нь болсон байв. Иргэн *******-ыг хутгалсан гэх иргэн ******* нь хэргийн газар байсан бөгөөд хэрэг учрал болсон гэх газрыг заасныг гэрэл зургаар бэхжүүлэн 1-ийн тоогоор тэмдэглэсэн. Тухайн газар нь ******* дүүргийн  дугаар хороо, гудамжны 15 тоот хашааны хаалганаас ертөнцийн зүгээр урд зүгт 2.5 метрийн зайтай байх бөгөөд газрын гадаргууны шороон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. 1-ийн тооноос урагш 1 метрийн зайд хар өнгөтэй урт түрүүтэй 2 ширхэг буюу 1 хос хромон гутал байв. Зүүн хөлний гуталны түрүүний дотор хэсэг цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хатсан байдалтай байна. Тус хашааны баруун хойд хэсэгт байх гэрээс баруун урд зүгт 1 метр зайд саарал өнгийн хуванцар материалтай усны савны дээд хэсгийг зүсэн авсан саванд ажлын хэсэг нь 6 сантиметрийн урттай бариул хэсэг нь 9 сантиметр урттай нийт 15 сантиметрийн урттай хутга байсан бөгөөд бариул нь бага зэрэг цус мэт зүйлээр бохирлогдсон байсан. *******г хутганд төмөр гогцоотой бөөрөнхий бариултай 6 см урттай түлхүүр, мөн төмөр дэгээ холбоотой байсныг 4-ийн тоогоор тэмдэглэн гэрэл зургаар бэхжүүлэн хойшлуулалшгүй тохиолдолд хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/

              Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор: “ажлын хэсэг нь 6 сантиметрийн урттай бариул хэсэг нь 9 сантиметр урттай нийт 15 сантиметрийн урттай хутга 1 ширхэг, хар өнгийн урт түрүүтэй баруун талын гуталны дотор талд “110624 ЧЛ 88-20 ГОСТ 447 85 Североход” гэх бичиглэлтэй зүүн талын гутал дотор талд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдож хатсан 1 хос хромон гутал зэргийг эд мөрийн баримтаар хураан тооцсугай” гэжээ /хх-ийн 17/

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...******* нь аймгийн” гэжээ. /хх-ийн 55/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн *******-ийн *******...” гэжээ.  /хх-н 54/,

Шүүгдэгч *******-ын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...******* нь 0.99 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 68/

Хохирогч *******-ын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл болон хохирогчийн хөлний шарх гэмтлийг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “...******* нь 2.61 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10/,

Хохирогч *******-ын шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “Миний бие *******-оос 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 100.000 төгрөг авч эм тариа хийлгэсэн” гэжээ. /хх-ийн 94/

Шүүгдэгч ******* нь “*******агдаагийн ерөнхий газрын МН*******Г-ын лавлагаа санд ял шийтгэгдэж байгаагүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах  хуудас /хх-н 65/, болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

*******лсын яллагчаас “шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Шүүгдэгч нь Монгол *******лсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг /хх-ийн       100/ шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2022 оны 06 дугаар сарын 14-ний өглөө 05 цагийн үед ******* дүүргийн  дугаар хороо, гудамжны 15 тоот хашааны гадна *******-тай “зээлсэн мөнгөө өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний зүүн хөлийн шилбэнд нэг удаа хутгалж зүүн шилбэнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би гутлын түрийнд байсан жижиг тонгорог хутгаар *******-ын хөл рүү нэг удаа хатгасан” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хохирогч *******-ын мэдүүлсэн “******* мөнгө төгрөгний асуудлаас болж маргалдсан. Гэнэт миний зүүн зүсэгдчихсэн цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч *******-ийн мэдүүлсэн “хашааны хаалга савах чимээ гарахаар нь би гараад очиход ******* ******* нар нь хашааны гадаа байж байсан бөгөөд *******-ын зүүн хөлний шилбэ хэсгээс цус гарчихсан хашаа налаад сууж байсан. Тухайн үед ******* ах “*******уганбаяр намайг боогоод байхаар нь би хутгалчихлаа” гэж ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, хохирогчийн биед зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09/шэ264 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-36/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч, хохирогч нарын согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч *******-г дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Тухайн гэмт хэрэг харахад хохирогч, шүүгдэгч нарын хамтдаа архидан согтуурсан байдал, үл ойлголцол зэрэг нь нөлөөлсөн байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын зүүн шилбэнд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас “эмчилгээний зардалд 100.000 төгрөг авсан ба нэмж 500.000 төгрөг өгч авахаар харилцан тохирсон” гэж тус тус мэдүүлж байна. Иймд шүүгдэгч *******-с гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирлын зардалд 500.000 төгрөг гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.  

           2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

*******лсын яллагчаас дүгнэлтдээ “Шүүхээс *******-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг торгох ялыг 90 хоногийн хугацаанд төлөх, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, хос гутлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч ******* нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй.

******* нь “урьд ял шийтгэгдэж байгаагүй, мал малладаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдэхдээ хутга хэрэглэсэн ба, дээрх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлаар гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй.

Шүүхээс шүүгдэгч ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний орлого, эд хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь торгох ялыг хуульд хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хромон хос гутлыг хохирогчид буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овгийн *******-н *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* овгийн *******-ийн *******-д 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг *******-д мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******-д мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* нь хохирогч *******-ын эмчилгээний зардалд 100.000 (нэг зуун мянган) төгрөг төлснийг дурдаж, шүүгдэгч *******-с гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын зардал болох 500.000 (таван зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч *******-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн ажлын хэсэг нь 6 сантиметрийн урттай, бариул хэсэг нь 9 сантиметр урттай, нийт 15 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах, 1 ширхэг хос хромон гутлыг хохирогч *******-т буцаан олгосугай.

8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛМАА