Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/89

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

   2022         08          18                                        2022/ШЦТ/89

       

       *******ОНГОЛ УЛСЫН Н*******ИЙН Ө*******НӨӨС

 

                        

******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч *******.*******айгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******-д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            С.*******

 Улсын яллагч                                               З.Х

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Ц

 Шүүгдэгч                                                 ******* нар оролцов.

 

*******онгол улсын иргэн, оны  дугаар сарын -ний өдөр аймгийн суманд төрсөн, ........настай, ........., боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ........., ******* дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух, урьд  удаагийн ял шийтгэлтэй, ******* овгийн *******-ын ******* /Д:/

******* нь ........оны .......дүгээр сарын ......-ны өдрийн ......цаг .....минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн ******* дүүргийн дугаар хороо, хашааны үүдэнд хохирогч *******-г түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл хийж, улмаар түүний “NOKIA загварын гар утас, цүнхэнд байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, иргэний үнэмлэх, автобусны хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Хаан банк”-ны виза карт 1 ширхэг зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч *******-н мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10 цагийн орчим *******ранкын гудамжид нэг хөгшин хүн байхаар нь “утсаараа нэг яриулаач” гэж хэлээд утсаар нь ярьсан. Тэр хөгшин хүн “миний утсыг өг” гэхээр нь би тухайн хүнийг түлхэж унагаад хоолойг нь боож байгаад цүнхний цахилгааныг нь онгойлгоод дотроос нь 2 ширхэг карт, 1 ширхэг автобусны карт, гар утас зэргийг нь аваад зугтаасан. Тухайн үед би согтуу байсан. Сүүлд бодоход *******ын 28 тоотод очоод тухайн хүнээс дээрэмдэж авсан эд зүйлээ харсан чинь 20.000 төгрөг байсан. *******и гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16,30/

Хохирогч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Өглөө 09 цаг 30 минутын үед гэрээсээ гараад *******ын 17 дугаар бранк руу алхаж явахад -гийн хашааны үүдэнд нэг 40 гаран насны эрэгтэй хүн надаас “та утсаа өгч байгаач” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм бодолгүй гар утсаа өгсөн. Тэр залуу миний гар утсаар нэг хүнтэй “хот явна” гэсэн утгатай зүйл ярьчихаад миний гар утсыг буцааж өгөхгүй байсан. *******и тэр залууд “гар утсаа авъя” гэж хэлэхэд тэрээр миний гар утсыг өгөхгүй намайг гараараа түлхээд унагаасан. *******и бие муутай хүн учраас түлхэх үед нь газар унасан. Намайг газар унасны дараа тэр залуу миний цээжин дээр дарж хоолойг гараараа боож байгаад миний барьж явсан жижиг цүнхний цахилгааныг онгойлгоод дотроос нь 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, миний иргэний үнэмлэх, автобусны хөнгөлөлтийн болон миний хаан банкны 2 ширхэг виза картыг аваад зугтчихсан. *******иний хоолойг боосон учраас хоолой бага зэрэг улайж цус хурсан байсан. *******и гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10/

Гэрч *******-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “........ оны .......дүгээр сарын ..-ны өдөр миний бие жижүүрийн мөрдөгчийн үүрэг гүйцэтгэж байх үед 16 цаг 05 минутын үед ******* дүүргийн - дугаар хороо,  дугаар гудамжны гадаа зүс таних эрэгтэй хүн миний гар утсыг булаагаад явчихлаа гэж дуудлага мэдээлэл жижүүрийн шуурхай албанд ирсэн бөгөөд тухайн дуудлага мэдээлэл дээр түргэн шуурхай, шинжээч, цагдаагийн дэд хурандаа Н.Ц-гийн хамт очоод утсаа дээрэмдүүлсэн гэх *******-тай уулзахад 40 орчим насны архи уудаг байдалтай хүн байсан бөгөөд өөрийгөө Төрөө гэж хэлсний дагуу ******* дүүргийн - дугаар хороо, - хэсэгт бүлэг бөөгнөрөл үүсгэж, ахуйн хүрээнд архидан согтуурдаг айл өрхөөр орсон ба *******ын 28 тоотод ороод О.*******-гэх хүнтэй уулзаад Төрөө гэх хүнийг мэдэх эсэх талаар асуухад *******- манай гэрт унтаж байна гэхээр нь *******-гэх хүнийг босгоод биед нь үзлэг хийтэл энгэрийн дотор талын халааснаас шар өнгийн гэртэй товчлууртай, “NOKIA” гэх бичиглэлтэй гар утас гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 09/шэ139 дугаартай дүгнэлтэд: “*******-н биед гэмтэл тогтоогдсонгүй. Гэмтэл тогтоогдоогүй тул бусад асуултанд хариулах шаардлагагүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Ш-гэжээ. /хх-ийн 19-20/,

              Хэргийн газар үзлэг хийсэн “...Нийслэлийн ******* дүүргийн - дугаар хороо, - тоот хашааны хаалганаас 2.5 метрийн зайд хохирогч *******- газар унасан байхад хоолойг боосон гэж хэлсний дагуу уг газрыг А үсгээр тэмдэглэв. Уг газарт гутлын мөр байхгүй ба ноцолдож тэмцэлдсэн байж болохоор ул мөр газрын хөрсөн дээр үлдсэн байсныг гэрэл зургаар бэхжүүлэв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5/

              *******д зүйл, баримт бичиг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “2 ширхэг хаан банкны карт, 1 ширхэг автобусны карт, шар өнгийн гэртэй “NOKIA загварын гар утас зэргийг хохирогч *******-д хүлээлгэн өгөв” гэжээ. /хх-ийн 36-40/

              Сэлэнгээстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 2022 оны 3 сарын 21-ний өдрийн 93 дугаартай: “ nokia гар утас товчлууртай, хэвийн ажиллагаатай гар утас 1 ширхэг нь 35.000 төгрөг” гэх дүгнэлт шинжээч Г.О-гэжээ. /хх-ийн 42/,

           Иргэний оршин суугаа газрын газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар “...*******- нь - аймгийн - - дүгээр баг,  дугаар гудамжны  тоот” гэжээ. /хх-ийн 53/

              Иргэний үнэмлэхний лавлагаагаар “...регистрийн дугаартай ******* овгийн *******-*******...” гэжээ.  /хх-н 49/,

              Шүүгдэгч ******* нь “Цагдаагийн ерөнхий газрын *******Н*******Г-ын лавлагаа санд ял шийтгэгдэж байсан, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 55-59/,

              Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 60-63/

Шүүгдэгч *******-н хэрэг зөрчилд холбогдож байсан талаархи баримтууд болон шүүгчийн шийтгэвэр, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 64-81, 91-94, 100-102/

Шүүгдэгч *******-н согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэлээр “...*******- нь 1.48 хувьтай...” гэжээ, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 83/

*******эдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүдээр “******* дүүргийн - дугаар хороо, - дугаар  тэмдэглэгээтэй хашаагаар ертөнцийн зүгээр урагшаа эргэн хойноосоо 2 дахь хашааны хажууд байх газрыг зааж яллагдагч *******- нь хохирогч *******-г дээрэмдсэн гэх газрыг заалгаж “5” гэсэн тэмдэглэгээгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлэв.  /хх-ийн 86-87/

Хохирогч *******- шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “хохирогч *******- миний бие *******-с хаан банкны 2 ширхэг карт, иргэний үнэмлэх, автобусны хөнгөлөлтийн карт, гар утсаа буцааж авсан. *******өн хохирлын мөнгө болох 20.000 төгрөгийг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэжээ. /хх-ийн 125, 129/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. *******өн *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд *******-д холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

Улсын яллагчаас “шүүгдэгч *******- нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж хууль бусаар дээрэмдэж авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгчийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ *******рүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч *******-нь .......... оны - дүгээр сарын -ны өдрийн  цаг  минутын үед Нийслэлийн ******* дүүргийн -дугаар хороо, тоот хашааны гадна хохирогч *******-т “утсаараа яриулаач” гэж хэлэн гар утсыг нь авч улмаар хохирогчийг түлхэж унагаан цээжин дээр нь дарж хоолойг нь боож, цүнхэнд байсан 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, иргэний үнэмлэх автобусны хөнгөлөлтийн карт, “Хаан банк”-ны виза карт зэргийг авахаар довтолж дээрэмдсэн болох нь:

-шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “...*******ранкын гудамжид нэг хөгшин хүн байхаар нь утсаараа нэг яриулаач гэж хэлээд утсаар нь ярьчихаад тухайн хүнийг түлхэж унагаагаад цүнхнээс нь 2 ширхэг карт, 1 ширхэг автобусны карт, шар өнгийн хавтастай шар өнгийн товчлууртай гар утас, 20.000 төгрөг зэргийг нь аваад зугтаасан”гэх мэдүүлэг /хх-ийн 16, 30/, мөрдөн байцаалтын шатанд хохирогч *******-н мэдүүлсэн “Тэр залуу миний гар утсаар ярьчихаад намайг  түлхэж унагаад цээжин дээр дарж хоолой боож байгаад миний барьж явсан жижиг цүнхний цахилгааныг онгойлгоод дотор талаас нь 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, миний иргэний үнэмлэх, автобусны хөнгөлөлтийн болон миний хаан банкны 2 ширхэг виза  картыг аваад зугтчихсан” /хх-ийн 10/  гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч *******-н мэдүүлсэн “*******ын 28 тоотод ороод *******өнхтөр гэх хүний биед үзлэг хийтэл энгэрийн дотор талын халааснаас шар өнгийн гэртэй товчлууртай, “NOKIA” гэх бичиглэлтэй гар утас гарч ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хураан авсан хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг нь бусад эх сурвалж нотлох баримтаар тогтоогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлэв.     

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэсэн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор өмчлөгч, эзэмшигчийн амь биед, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.

Тухайн хэргийн үйл баримтыг дүгнэвэл шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор тус гэмт хэргийг үйлдсэн байх ба, хохирогчийн эсэргүүцэл, хамгаалах үйлдлийг дарах зорилгоор эхлээд хохирогч *******-с гар утсыг гуйж авч, үргэлжлүүлэн түүнийг түлхэж унагаан  хоолойг нь боох зэргээр идэвхтэй хүч хэрэглэсэн үйлдлүүдийг хийсэн нь тогтоогдож байна.

Иймд *******-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн байх тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

*******усдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх (адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр) буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан.

Хөрөнгийн үнэлгээний байгууллага хохирогч *******-н гар утсыг 35.000 төгрөгөөр үнэлсэн ба банкны картууд болон гар утсыг хохирогчид бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 20.000 төгрөгийг шүүгдэгчээс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн байна.

Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.  

           2. *******рүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Улсын яллагчаас “Шүүхээс *******-г гэм буруутайд тооцсон тул түүнд *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 17 хоногийн хорин ялыг  нэмж нэгтгэн нийт 3 жил 8 сар 17 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан тул *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг журамлан *******рүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялын зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

******* нь “урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ганцаараа” зэрэг хувийн байдлууд тогтоогдов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа бусдад учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

*******-н хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч *******-г бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон тул *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг болон хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******өнхтөрд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

******* нь Сүхбаатар дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

******* нь 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас нийт 3 сар 13 хоногийн хорих ял эдэлж, 01 жил 02 сар 17 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймгийн *******андал сум дахь нээлттэй, хаалттай хорих 413 дугаар ангиас ирүүлсэн ялын тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-н 114/,

*******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Иймд *******-д энэ тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр өмнөх Сүхбаатар дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 17 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг 3 жил 2 сар 17 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

******* дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ЦХШЗ/16 дугаартай захирамжаар яллагдагч *******өнхтөрийг Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд шилжүүлж, яллагдагчаар цагдан хорьсон ба түүнийг ******* дүүргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн цагдан хорих байранд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг 30 минутад хүлээн авсан болох нь тус хэлтсийн 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 701 дугаартай албан бичгээр тогтоогдож байна. /хх-н 115/

Шүүгдэгч *******-н 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022  оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх цагдан хоригдсон 22 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.         

 

*******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овгийн *******-*******-г *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******овгийн *******-н *******-д 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан ******* овгийн *******-*******-д энэ тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ял дээр Сүхбаатар дүүргийн *******рүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 446 дугаартай шийтгэх тогтоолоор *******рүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) жил 6 (зургаан) сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 (гурван) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялаар тогтоосугай.

4. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 3 (гурван) жил 2 (хоёр) сар 17 (арван долоо) хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. *******рүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар *******-н цагдан хоригдсон 22 (хорин хоёр) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол болох 20.000 (хорин мянган) төгрөгийг хохирогч *******-д төлсөн болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

8. *******-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт гарсан хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

9. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

10. *******рүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

        ДАГАЛАГЧ,  ЕӨНХИЙ ШҮҮГЧ                                       *******.*******АЙГАЛ*******АА